| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0165/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.У |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт У*******ын *******т холбогдох 2136000000261 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1 дүгээр гудамжны 8-а тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт У*******ын *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч У.******* нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөХовд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Төрбат, Ж.Л******* нартай хамт харих замдаа иргэн Б.Г*******тай таарч “явган хүний гарцаар ухарч явлаа” гэх шалтгааны улмаас Б.Г*******тай маргалдах явцдаа түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлыг бүрэн төлж өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй гэв. 2136000000261 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Хохирогч Б.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэрги16-18-р хуудас/, 2. Гэрч Н.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 3-5хуудас/, 3. Гэрч Ж.Л*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэрги6-9-р хуудас/, 4. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр 11-ний өдрийн 698 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р хуудас/, 5. Яллагдагч У.*******ын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсжурмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 80-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхихэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч У.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Г*******тай “явган хүний гарцаар ухарч явлаа” гэх шалтгааны улмаас маргалдах явцдаа түүний нүүрэн хэсэгт нь цохиж, биед халдан эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Гэрч Н.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 05- ны орой найз Ж.Л*******гийн гэрт У.******* бид гурав 2,5 литрийн том пиво 2-ыг хувааж ууж дуусгаад найз У.******* бид хоёр харих гэтэл найз Ж.Л******* бид хоёрыг дөхүүлж өгөхөөр болж хамт гарсан. Цамбагарав зочид буудлын эсрэг талын явган хүний зам руу гарцаар гарч байтал хойноос урагш чиглэлтэй 1 согтуу ах явган хүний замаар ухарч яваад байхаар нь найз У.*******т “урагшаа хараад яваач замруу уначихаваа” гээд орилсон. Тэгтэл нөгөө ах “юу гээд байна, чамаар хаашаа яаж явахаа заалгах юм уу хүрээд ир чи” гэсэн. Тэгтэл манай найз У.******* бид хоёроос түрүүлж очоод маргалдаж, барилцаж аваад нүүр хэсэгт нь 1 удаа цохиж харагдсан. Ж.Л******* бид хоёр араас нь очтол У.*******ыг нөгөө согтуу хүн үстээд дарчихсан өөрөө доор нь орчихсон байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-р хуудас/, Гэрч Ж.Л*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Н.Төрбат бид хоёр араас нь очоод яасан юу болов гэхэд У.*******ыг нөгөө согтуу хүн үсдээд дарчихсан өөрөө доор нь орчихсон байсан. Тэгэхээр нь бид хоёр салгах гэтэл У.******* нөгөө согтуу ахын нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. ...Б.Г******* гэх хүн явган хүний замаар хойш харчихаад ухраад яваад байхаар нь У.******* “чи урагшаа харж яваач уначихваа” гэж хэлсэн. Тэр үгнээс болж хоорондоо маргалдаж зодолдсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/, Хохирогч Б.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой гэрээсээ гараад Цамбагарав зочид буудлын эсрэг талын явган хүний замаар найзтайгаа уулзах гээд явж байтал зам хөндлөн 3 залуу гарч ирээд урагшаа хараад яваач битгий ухарч яваад бай гэхээр нь миний яаж явах нь та нарт хамаагүй гэж хэлэхэд өндөр нуруутай, цагаан курткатай У.******* гэх залуу ирээд миний нүүрэн тус газарт цохиж унагаасан. Тэгтэл хамт явсан 2 залуу ирээд салгаад байж байтал манай дүү машинтай ирээд намайг салгаад авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтох 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 698 дугаартай “1. Б.Г*******ын биед гэмтэл учирсан байна. 2. Б.Г*******ын биед зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Б.Г*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн. Б.Г*******ын биед учирсан шарх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Б.Г*******ын биед учирсан дээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Б.Г*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын хүснэгт 2.1.4-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-р хуудас/, Яллагдагч У.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Согтуу ах явган хүний замаар ухарч яваад байхаар нь нь “чи замруу уналаа ш дээ.Хойноос чинь машин ирж байна” гэж орилоход надруу “чамд ямар хамаатай юм бэ, чам шиг чавхаар яаж явахаа заалгахгүй” гэхээр нь миний уур хүрээд би явж очоод “та ямар хүний үг ойлгодоггүй сонин хүн бэ” гэж хэлээд бид хоёр маргалдаад нэг нэгнээ бариад авсан. Тэгээд нөгөө согтуу ахын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгтэл миний үснээс барьж доош дарахад бид хоёр хамтдаа унаж босоод ирэхэд Н.Төрбат бид хоёрыг салгаж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51-р хуудас/, Яллагдагч У.*******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “...У******* овогтой ******* миний бие машин засварын газарт ажилладаг. Торгуулийг төлөх боломжтой. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 80-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой шүүгдэгч У.******* нь найз Н.Төрбатын хамт Ж.Л*******гийн гэрт 2 ширхэг пиво уужээ. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэртээ харихаар явж байхад Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт “явган хүний гарцаар ухарч явлаа” гэж хохирогч Б.Г*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохих үед хохирогч шүүгдэгчийн үснээс зулгааж татсанаар хоёулаа газарт унасан байна. Тухайн үед хажууд нь байсан найз Н.Төрбат, Ж.Л******* нар шүүгдэгчийг салгаж авч, хохирогчийн дүү нь ирж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Хохирогч нь тухайн үед согтуу байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр түүний биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Б.Г*******ын биед үүссэн зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөлийн тавхайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Иймээс шүүгдэгч У.*******ын хохирогч Б.Г*******тай маргалдах явцад хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, биед нь халдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч У.*******ыг хохирогч Б.Г*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирсанаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүхэрэглэсэн байсан, шүүгдэгч нь үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж бие хянаж, уураа барьж чадаагүй зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгихэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаагүй мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэж /хавтаст хэргийн 58-59-р хуудас/ мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч У.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхишалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 64-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч У.*******ын хувийн байдлын талаар гэрч М.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У.******* ...Ховд аймгийн Мөнххайрхан суманд У******* гэх хүний ууган хүү болон 2001 онд төрсөн. 2007 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд элсэн орж 5 дугаар анги хүртэл суралцаж байгаад 2012 онд Ховд аймгийн ******* сумын 2 дугаар 10 жилийн сургуульд шилжин ирж суралцаад 2017 онд 12 дугаар анги төгссөн. 2018 онд хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2019 онд цэргийн албанд татагдаж Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1 жилийн алба хааж 2020 оны хавар халагдаж ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Э*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...У.******* нь 2 дүү, аав, ээж нарын хамт амьдардаг. У.******* нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр аваагүй. ...Одоо тодорхой эрхэлсэн ажилгүй” гэсэн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1139 дугаартай албан бичиг, тус аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53, 57-58, 65-71-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулитусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дансанд байрших 200000 төгрөгийг битүүмжилсэнийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай.” гэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож “гэм буруугаа хүлэзөвшөөрч байна.” гэв. Шүүгдэгч У.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч У.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчиэрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. 2136000000261 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгшүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5866236537 тоот дансан дахь 200000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саучруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт У*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У*******ын *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэУ.*******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялшүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч У.*******т тайлбарласугай. 5. 2136000000261 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсзүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5866236537 тоот дансан дахь 200000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч У.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК