| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00360/И |
| Дугаар | 103/ШШ2018/00017 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2018/00017
| 2018 01 18 | 103/ШШ2018/00017 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1991 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* эмийн үйлдвэрт ээлжийн ахлагч ажилтай, ам бүл 4, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 30 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 онд ******* хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие тэй 2009 онд гэрлэлтээ батлуулан, бидний дундаас 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү , 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүү нар нь төрсөн. Сүүлийн үед нь өөр бүсгүйтэй дотно харилцаа тогтоон намайг зоддог болсон. Зодохдоо үсдэх, чихдэх, дэвсэх, алгадан зэргээр зоддог. гэдэг эмэгтэйтэй уулздагаас гадна тэдний хүүхэд 2017 оны 3 дугаар сард төрсөн нялх хүүхэд байгаа. Бид хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сараас хамт амьдарч байсан боловч нь гэр орондоо тогтдоггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, ширүүн хандаж зоддог, байнга гадуур тэнэх сонирхолтой болсон. Шүүхээс өгсөн эвлэрүүлэх 3 сарын хугацаанд эвлэрэх талаар надтай ярилцаагүй. Би шинэ жилээр залгахад утас холбогдохгүй байсан түүнээс хойш огт яриагүй. Эм ханган нийлүүлэх баяраар 2 хүүхдээ аавд орхиод явсан чинь миний араас хүүхдээ ав гэж байн байн залгаад байсан бид цаашид эвлэрэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Намайг залгахаар утсаа авдаггүй. Би шинэ жилээр 2 хүүхэддээ бэлэг өгч явуулахад 2 хүүхэд хөдөө явсан гэж хэлүүлсэн байсан. Одоо цаашид эвлэрэх бодолгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү , 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, хариуцагч нь гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаа тогтоосон зэргээс 2017 оны 7 дугаар сараас тусдаа амьдарсан, шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, эвлэрэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уулзалт амжилтгүй болсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдсон, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж хүүхдийн нас, өсөж торних орчин нөхцөл бололцоо, эхийн хайр халамж зэргийг нь харгалзан хүү , нарыг эхийнх нь асрамжид үлдээж, эцэг эс тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, эс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг Б. анхааруулах нь зүйтэй.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/107 тушаалаар тогтоосон 185.300 төгрөгөөр тооцов.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 132.666 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1274 дугаар захирамжаар багасгаж 66.333 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 66.333 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 66.333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү , 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүү нарыг эх М.******* асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг эс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч эс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх т даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс тэмдэгтийн хураамжид 66.333 төгрөг гаргуулж улсын орлогод, 66.333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т тус тус олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ