Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт Орчвайгийн *******д холбогдох 2036000000171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******, Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.******* нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Захын гуу” гэх газраас хохирогч Ч.Насанжаргалын өмчлөлийн 2150000 төгрөгийн үнэлгээтэй 5 тооны үхэр, хохирогч Б.*******тын 2500000 төгрөгийн үнэлгээтэй 4 тооны үхэр, нийт 9 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдлээхүлээн зөвшөөрч байна. Цагдаа дээр бүх зүйлээ үнэнээр нь ярьсан учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв. 2136000000171 дугаартай эрүүгийн хавтастай хэргээс: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8хуудас/, 2. Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 36-16-р хуудас/, 3. Эд зүйл хураан аван авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-47-р хуудас/, 4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52-54-р хуудас/, 5. Хохирогч Ч.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 13-14-р хуудас/, 6. Хохирогч Б.*******тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэрги15-16-р хуудас/, 7. Иргэний нэхэмжлэгч М.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлХохирогч Ч.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20- 21-р хуудас/, 8. Гэрч Б.Энхтүвшин, Д.Нямтогтох нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүл/хавтаст хэргийн 32-33, 87-88-р хуудас/, 9. Иргэн М.Бямбадоржийн ХААН банкин дахь 5863063847 тоот депозит дансны хуул/хавтаст хэргийн 49-51-р хуудас/, 10. Шинжээчийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 59-60, 70-78-р хуудас/, 11.Яллагдагч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 81-83-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.******* нь иргэн М.Бямбадоржоос ишигтэй ямаа, тугалтай үнээ худалдана хэмээн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2000000 төгрөг нийт 3500000 төгрөгийг авчээ. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр М.Бямбадорж үхрээ авах гэж машинаар О.*******г хайж тус аймгийн ******* суманд очиход тэрээр өөрийнхөө үхэр хэмээн Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Захын гуу” гэх газарт бэлчиж байсан хохирогч Ч.Насанжаргалын өмчлөлийн 5 тооны үхэр, хохирогч Б.*******тын 4 тооны үхэр, нийт 9 тооны үхрийг тууж авчирч М.Бямбадоржийн машинд ачиж өгч явуулжээ. Улмаар иргэн М.Бямбадорж аймгийн төв дэх гэрээс нь хохирогч нар алдсан үхрээ тоо ёсоор хүлээж авсан, шүүгдэгч нь дээрх үхрийг урд нь авсан мөнгөний оронд буюу 3500000 төгрөгөөр үнэлж зарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэтогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч О.******* нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Захын гуу” гэх газраас хохирогч Ч.Насанжаргалын өмчлөлийн 2150000 төгрөгийн үнэлгээтэй 5 тооны үхэр, хохирогч Б.*******тын 2500000 төгрөгийн үнэлгээтэй 4 тооны үхэр, нийт 9 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн талаарх “...Уг хашааны баруун урд хэсэгт Hyundai маркын 4963 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн, өндөрлөгөөтэй, машин байх ба машины тэвшинд 4 том үхэр, 3 бяруу, 2 тугал нийт 9 тооны үхэр байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8-р хуудас/, Үхэр бэлчиж явсан гэх газарт үзлэг хийсэн талаарх “...яллагдагч О.*******гийн өөрөөр нь иргэн Ч.Насанжаргал, Б.*******т нарын үхэр байсан гэх газрыг заалгуулж үзлэг хийв. Анх үхэр байсан гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг хүрээлэнгийн торны хажууд ... байх ба ... уг газраас Захын гуугийн хашаанд тууж явсан гэх газруудыг өөрөөр нь гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 6-8-р хуудас/9-10-р хуудас/, Хохирогч Ч.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Ховд аймгийн ******* сумын Нарийн гол багийн нутаг “Багалзуур” гэдэг газарт хаваржиж байхад 2020 оноы 04 дүгээр сарын сүүлээр ...манай үхрүүд гэрийн гаднаас бэлчээртэй гараад орой гэрийн гадна хотондоо ирэхэд өглөө бэлчээрт гарсан үхрүүдээс 1 тугалтай үхэр, 1 бяруу, 1 эм үхэр нийт 4 тооны үхэр ирээгүй ба тухайн үед би алга болчихсон байх гэж бодоод үхрээ хүмүүсээс сураглаж, бэлчдэг бэлчээрээр нь хайгаад олохгүй байсан. ...2020 оны 06 дугаар сарын 20-ний өдөр аймагт орж ирээд тухайн үхэр ачсан байсан айлын хашаанаас үхрээ тоолж хүлээж аваад цагдаа нарт мэдүүлэг өгөөд үхрээ аваад буцсан. Захын гуу, Хүрээлэнгийн тор гэх газрууд манай гэрээс 20 орчим км-ын зайтай болохоор манай үхэр тийм хол бэлчээрлэж явдаггүй. ...Би алдсан үхрээ тоо ёсоор нь олж авсан болохоор надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, Хохирогч Б.*******тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэр ******* сумын төв дээр байдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөө манай бүх үхэр бэлчээрлүү гараад орой хотондоо 2 эм үхэр, 2 бяруу байхгүй дутуу ирэхээр нь гайхаад яагаад алга болчихдог байна гэж бодоод тухайн орой би бага зэрэг ажилтай байсан болохоор алга болсон үхрээ хайж чадаагүй юм. ...Цагдаагийн газар дээр ирээд мөрдөгч н.Ариунбаттай уулзахад “та тоглоомтой гудамжинд очоод айлын хашаан дотор үхэр ачсан машин байгаа, тэр машин дээр таны үхэр байгаа эсэхийг үзээд ир” гэхээр нь би ******* сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч н.Жанибектэй хамт очиж тухайн үхрээ үзэхэд манай алга болсон 2 үхэр, 2 бяруу тухайн машин дээр байсан ба надад мөрдөгч н.Ариунбат манай алга болсон 4 үхрийг хүлээлгэж өгсөн. ...Би алдсан үхрээ тоо ёсоор нь олж авсан болохоор надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч М.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* сумын О.******* гэх залууд 2020 оны 04 дүгээр сарын 08-нд 500000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-нд 1000000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-нд 2000000 төгрөг дансаар шилжүүлж надад мөнгөний оронд ямаа, үхэр өгөхөөр болоод ... ямаа, үхрээ өгөхгүй болохоор нь би О.******* гэх залууг сураглаж яваад Баатархайрханы урд тал дээр О.Баатархүү гэдэг ахынд байдаг гэх сураг гарахаар нь 06 дугаар сарын 17-ныө өглөө О.Баатархүү гэдэг айлд яваад очиход О.*******, О.Баатархүү ахынд байсан. ...Захын гуугийн хашааг надад баримжаагаар зааж өгөөд би тухайн хашаанд ирээд байж байтал О.******* Хүрээлэнгийн тор гэх торны хажуугаар үхэр туугаад гараад ирсэн. Тэгээд О.******* бид хоёр тухайн үхрүүдийг Захын гуугийн хашаанд хашаад ачих гэсэн боловч хоёулхнаа болохоор тухайн үхрүүдийг ачиж чадаагүй. ...Тэгээд О.******* буцаж ирээд үхэр ачилцах хүн олдохгүй юм байна гэхээр нь би Ховд аймгаас н.Энхтүвшин гэдэг залуу руу утсаар яриад “хажуудаа 1 залуу олоод хүрээд ир” гэхэд н.Энхтүвшин хажуудаа н.Баярхүү гэх залууг дагуулаад 1 цагийн дараа О.******* бид хоёр дээр ирсэн. О.*******, Н.Баярхүү, н.Энхтүвшин гэх залуу бид дөрөв тухайн үхэр хашсан байсан Захын гуугийн хашаан дээрээс миний 4369 ХОҮ улсын дугаартай ачааны машин дээр тухайн 9 тооны үхрийг ачсан. ... О.******* надад ишигтэй ямаа, үхэр зарна гэж надаас 3500000 төгрөгийг цувуулж авсан юм. ...Би яг хаанаас тууж ирснийг сайн анзаарч хараагүй. Хүрээлэнгийн торны хажуу талаас туугаад ирж байсан. ...О.******* тухайн тууж ирсэн үхрээс надад 9 тооны үхэр ачуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/, Гэрч Г.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ онд буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед Ховд аймгийн ******* сумын Нарийн гол багийн “Багалзуур” гэдэг газарт байх үед 4 тооны үхэр алдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/, Гэрч М.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний өөрийн эзэмшлийн 4963 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн ачааны машин дээр 9 тооны үхэр байгаа. Энэ үхрүүдийг 2020.06.17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Бариул гэдэг залуугаас ******* сумын нутаг Шохойтын хөтөл даваад засмал замын хагархайгаар барьсан хашаан дээрээ ачсан юм. Бариул гэдэг залууг тухайн өдөр Хогийн харын дээд талд байдаг Баатархүү гэдэг ахынхаас нь очиж аваад мотоциклийг ачаад явсан юм. ... 4 тооны том эм үхэр, 3 бяруу, 2 тугал байгаа. Эвэртэй хар цоохор үхэр бяруу тугалтайгаа, эвэртэй сартай ягаан алаг тугалтай эвэртэй хар судалтай хүрэн үхэр, 1 эвэр нь хугархай 1 улаан эм үхэр, мөн 1 эвэр нь хугархай улаан саарал 1 эм үхэр, 2 ягаан охин бяруу байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хажуудаа н.Баярхүү гэдэг залууг дагуулаад М.Бямбадоржийн байгаа газарт яваад очиход М.Бямбадорж хажуудаа нэг залуутай хамт гол дотор асфальтан замын хагархайгаар барьсан хашаан дээр зогсож байсан ба н.Баярхүү бид хоёр тухайн хашаан дээр очоод М.Бямбадоржийн үхрүүдийг машин дээр нь ачилцаж өгчихөөд аймаг руу буцсан. ...Барагцаагаар 9 үхэр ачсан байх, би анзаарч тоолоогүй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/, Иргэн М.Бямбадоржоос хулгайлагдсан гэх 9 тооны үхрийг хураан авсан тухай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/173 дугаартай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 36-р хуудас/, Иргэн М.Бямбадоржоос хулгайлагдсан гэх үхрийг хураан авсан талаарх 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 37-41-р хуудас/, Хохирогч Ч.Насанжаргалд алдсан гэх 5 тооны үхрийг хүлээлгэж өгсөн талаарх малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 42-44- р хуудас/, Хохирогч Б.*******тад алдсан гэх 4 тооны үхрийг хүлээлгэж өгсөн талаарх малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 45-47- р хуудас/, Иргэн М.Бямбадоржийн ХААН банкин дахь 5863063847 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49-51-р хуудас/, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 52-54-р хуудас/, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/, Малын үнэлгээ тогтоосон талаарх шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...Тугалтай үнэ 1000000 төгрөг, хээлтэй үнэ 1000000 төгрөг, сүүний чиглэлийн охин бяруу 500000 төгрөг дүн 2500000 төгрөг.” гэх дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээ хийсэн талаарх шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ХВ-43 дугаартай “...Нас гүйцсэн эм үхэр, охин бяруу, тугал нийт 2150000 төгрөг.” гэх дүгнэлт, Яллагдагч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үхрүүдийг туугаад Хүрээлэнгийн торны хажууханд байдаг Захын гуугийн хашаанд хашчихаад Бямбадоржийг дагуулаад тухайн хашаан дээр ирээд эвэртэй нуруу нь алаг улаан хүрэн эм үхэр, мөн адил нуруу нь алаг улаан тугал, эвэртэй эм хүрэн үхэр, хүрэн тугалтай, мухар хүүрэн цоохор бяруу, нэг эвэр нь дотор талруугаа хугараад матийсан улаан үхэр, ягаан охин бяруутай, бүдүүн эм улаан үхэр мөн адил охин ягаан бяруутай нийт 9 тооны үхрийг М.Бямбадоржид ачуулаад Ховд аймаг руу явуулаад би М.Бямбадоржийн араас мотоциклтэй аймаг орж ирсэн. ...Би 2020 оны 04 дүгээр сарны 08-нд 500000 төгрөгийг 10 ишигтэй ямаа зарах гэж авсан. 2020 оны 05 дугаар сарын 06-нд 1000000 төгрөгийг тугалтай үхэр өгөх гэж авсан. 2020 оны 06 дугаар сарын 15-нд 2000000 төгрөгийг мөн адил тугалтай үхэр өгөх гэж тус тус авсан юм. ...Өнгөрсөн 4 сараас хойш тухайн үхэр эзэнгүй, хариулгагүй байгаад байсан болохоор би тэр үхрийг эзэнгүй юм байна гэж бодоод хулгайлсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-р хуудас/ Гэрч Д.Нямтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би гэрт оруулж цай өгчихөөд ямар ажилтай явж байгаа талаар асуухад “О.******* үхэр өгнө гэсэн, тэр үхрээ алдчихсан гэсэн, хайгаад явж байгаа намайг хүлээж бай гэсэн юм” гэж ярьж байсан. Би О.******* үхрээ зарчихсан шүү дээ ямар үхэр зарах гэж байгаа юм болдоо гэж бодоод сууж байтал нөгөө залуу “надаас үхэр мал өгнө гэж хэлээд мөнгө авсан юм аа, тэрэндээ авах гэж байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдснээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж заажээ. Иймээс шүүгдэгч О.*******гийн үхэр, ишигтэй ямаа зарна хэмээн М.Бямбадоржоос авсан 3500000 төгрөгийн оронд хохирогч Ч.Насанжаргалын өмчлөлийн тугалтай үхэр, бяруу, 2 тооны эм үхэр нийт 5 тооны үхэр, хохирогч Б.*******тын эзэмшлийн 2 үхэр, 2 бяруу бүгд 9 тооны үхрийг бэлчээрт байхад нь нууцаар тууж авчирч өөрийнхөө үхэр хэмээн бусдад итгүүлэн зарсан үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ. Шүүгдэгч О.*******гийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бэлчээрт байгаа малыг нууцаар тууж авчирч бусдад зарж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох гэмт хэрэг нь Эрүүгихуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч О.*******г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Насанжаргалд 2150000 төгрөгихохирол, хохирогч Б.*******тад 2500000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар алдсан үхрээ тоо ёсоор хүлээж авсан талаар мэдүүлсэн байх тул хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзлээ. Харин шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчээс урьд авч хувийн хэрэгцээндээ зарцуулс3500000 төгрөгийн оронд тохиролцсон малыг өгөхийн тул бусдын малыг хулгайлан авчирч өгч 3500000 төгрөгийн ашиг олсон байх тул дээрх мөнгийг түүнээс гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Бямбадоржид олгож шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч О.*******д урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 о09 дүгээр сарын 12-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн болох нь дээрх шийтгэх тогтоол болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хавтаст хэргийн 112-123-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч О.*******гийн хувийн байдлын талаар гэрч О.Ариунтунгалагийн мөрдшалгах ажиллагаанд өгсөн “...О.******* ам бүл ганцаараа байдаг. Одоо хөдөө мал хариулж амьдардаг юм. ...Өнгөрсөн жил байх сайн санахгүй байна. Ямар ч байсан хэрэгт холбогдоод яваад байгаа талаар сонссон. Яг ямар хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй. Сүүлд сонсоход тэнсэн харгалзах ял авсан гэж сонссон.” гэх мэдүүлэг, гэрч О.Даваабаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүнд хар буруу санадаггүй, ганцаараа жилийн дөрвөн улирал хөдөө малаа маллаж амьдардаг дүү минь байгаа юм.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 351 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 31, 34, 100, 104-105-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг олон тооны мал хулгайлах гэмт хэрүйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь 3500000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж, хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэж үзэх нөхцөл байдал байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулах, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй мөн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1- д заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй тул хэрэгсэхгүй болгож, 3500000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар 350000 төгрөгийг хурааж хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, цагдан хоригдсан 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын зарим хэсгийг төлж, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Өршөөлийн тухай хуульд хамааруулж хэрэгсэхгүй болгох” гэх санал, дүгнэлт тус тус гаргасан болно. Шүүгдэгч О.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шү хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.*******г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч О.******* нь шүүхээс оргон зайлж Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс саатуулагдсан тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай захирамжаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартзахирамжаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж, мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд тэрээр 50 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсан хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хулгайлсан малыг бусдхудалдаж ашиг олсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3500000 төгрөгийг албадан гаргуулан иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэлээ. Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгболгох санал гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, .7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бусад гэмт хэрэг гэдэгт хамаарахгүй байх тул өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч иргэний нэхэмжлэгчид учирсан 3500000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн хохирогч нар алдсан үхрээ тоо ёсоор хүлээж авсан учир хохирлын зарим хэсгийг бодит байдлаар нөхөн төлсөн үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.*******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч О.******* нь тус аймгийн ******* сумын ******* багт оршсуудаг болох нь байнга оршин суух хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д заасан эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хэлбэрээр эдлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхихязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгчид урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г бусдын олон тооны малхулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2 . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснашүүгдэгч ******* *******г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэО.*******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэО.*******гийн цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******гээс гэмт хэрэг үйлдэж олсон 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн орлогыг хурааж хохирол төлүүлсүгэй. 6. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******д тайлбарласугай. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснашүүгдэгч О.*******гээс 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Бямбадоржид олгосугай. 9. 2036000000171 дугаартай эрүүгийн хэрэгт хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлын зарим хэсгийг бодит байдлаар нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 191 дүгэзүйлийн 191.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэО.*******д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК