Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2018/00032/И |
Дугаар | 103/ШШ2018/00052 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2018/00052
2018 02 22 | 103/ШШ2018/00052 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1990 онд ******* дүүрэгт төрсөн, 28 настай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 26а байрны 30 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, ам бүл 2, эхнэрийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 22 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2009 онд Б.ай гэр бүл болж 3 жил хамт амьдрахдаа 2010 онд охин Ө. төрүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа бие биенээ ойлгоогүйн улмаас 2011 онд салж тусдаа амьдарсан. Би охиноо аваад хөдөө аав ээж рүүгээ яваад буцаад ирэхэд гэр маань байхгүй болсон байсан. Тэгээд эргэж хамт амьдрах боломжгүй болж хоёулаа тус тусдаа эгч ахындаа амьдарч байгаад 4 жилийн дараа өөр хүнтэй гэр бүл болсон. Бид хоёр охиноо 6 сартай байхад салсан. Би салчихаад 2013 онд өөр хүнтэй сууж 2014, 2016 онуудад хоёр хүүхэд төрүүлсэн. Одоо би өөр хүнтэй ханилж 3 хүүхдийн эх болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй. Би өөр хүнтэй гэр бүлээ батлуулахаар асран хамгаалагчтай болсон гэдэг утгаараа тэтгэмж зогсдог гэж хүнээс сонссон учир тэтгэлэг гаргуулахгүй гэсэн гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Баярнэмэхийг хөдөө гэр рүүгээ яваад өгөхөөр нь 2 сарын дараа гэрээ буулгаад ахынхаа хашаанд хураасан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа огт таардаггүй байснаас болж муудалцдаг байсан. Тэгээд би эгчийндээ амьдарч байгаад 2016 онд өөр хүнтэй гэр бүл болсон. миний охин мөн учир хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гарвал би төлнө гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2008 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Ө. төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүйн улмаас 2011 оноос тусдаа амьдарсан, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, тус тусын амьдралтай болж гэр бүл зохиосон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, зохих үр дүнд хүрэхгүй гэж шүүх үзэв.
Хүүхдийг хариуцагч нь нэхэмжлэгчид өгөхийг татгалзаагүй учраас эхийнх нь асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Өлзийбаатар, ******* овогт ******* Баярнэмэх нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 10 сарын 11-ний өдөр охин Өлзийбаатарын эх Б.******* асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн Өлзийбаатар овогтой 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх эд даалгасугай.
6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч эд олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ