Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч З.Алтансолонго, хохирогч И.Суманхүү, хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж, гэрч Б.Алдархишиг, шинжээч Ц.Ононбат, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******д холбогдох 2136000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******, Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 2 Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын Нарийнгол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх нэртэй газарт байрлах Б.Алдархишигийн адуунд нийлсэн байсан И.Суманхүүгийн эзэмшлийн буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, хүрэн зүсмийн адууг “миний алдсан адуу” гэх нэрийдлээр өөрийн эзэмшилд авч улмаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын эхээр Д.Бэрегжанд 1000000 төгрөгөөр худалдаж, бусдын алдуул малыг завшиж хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Суманхүү мэдүүлэхдээ: Миний морь духан дээр нхуруугаар дарсан юм шиг цагаан өнгийн үстэй, содон тэмдэгтэй, нуруу нь дээрээс нь татаж уяж байсан 3 хэсэг бүхий цагаан сорвитой байсан. 10 настай морь байсан. Б.Алдархишиг манай хүүхэд рүү хүрэн зүсмийн морь *******д байна гэж ярьсан. Хүрэн зүсмийн морийг Б.Алдархишигт байх үед нь очиж харах гэсэн боловч морийг аваад явчихсан болохоор утсан дээр дарж үлдээсэн зургаар нь таньсан. Гэртээ ирээд 10 гаруй хоногийн дараагаар ******* дээр очиход гэртээ байгаагүй. *******гийн адуун дотор хүрэн зүсмийн морь байхаар нь энэ миний морь байна гээд морио авах гэтэл өгөөгүй. *******гийн зүгээс цагдаа, өөрийн тамга авч ирээд морио ав гэж хэлэхэд нь хэрэг бүртгэгч н.Ариунболдод хэлэхэд маргааш нөгөөдөр гэсээр байгаад удсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хүрэн зүсмийн морийг 2018 онд Дэмбэ гэх хүнээс худалдаж авсан. Худалд авах үед сэрээт дормон тамгатай, үсийг нь хайчилсан морийг худалдаж авсан. 2019 онд Цахиурын худаг гэх газар өөрийн дэгрээ тамгыг усанд алдаж, тамгыг авч чадалгүй, төмрөөр дэгрээ тамга хийж дарсан. Завхан аймгийн харьяат, эхнэр нь Ховд аймгийн Буянт сумын Янзага цэцэрлэгт ажилтай морь Дэмбээ гэх хүнээс 2 адуугаар худалдаж авсан. н.Батхүү гэх хүний найранд унаж явсан 2 хүрэн зүсмийн морийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр алдсан. Алдсан 1 морио 7 дугаар сарын наадам өнгөрсний дараагаар 108 гэх газраас олж авсан. Үлдсэн 1 хүрэн зүсмийн морь нь сураггүй байж байгаад Дуут сумын Уяачдын холбооны тэргүүлэгчээс Ховд аймгийн Дуут сумын нутагт байна гэж хүмүүсийн ярианаас дамжиж надад мэдээлэл ирсэн. Миний бие мэдээллийн дагуу өөрийн хүргэнтэйгээ Ховд аймгийн Дуут сумаар хайгаад байтал Дуут сумын Уяачдын холбооны тэргүүлэгч хүрэн зүсмийн морийг хүн ачаад Ховд аймагт орж ирсэн байна гэж над руу утсаар ярьсан. Хүмүүс эхлээд чиний хүрэн морь байна гэж хэлэхэд нь Б.Алдархишигтэй очиж уулзахад “чиний морь биш, миний авч ирсэн морь эр, үрээ морь” гэж хэлсэн. Миний морь эр үрээ морь биш болохоор явсны дараа Нарийнгол багийн хүмүүс надад дэгрээ тамгатай үрээ морь чиний морь мөн байна. Б.Алдархишиг нь өвсний оронд авч ирсэн. Б.Алдархишиг морийг чинь унаад эдлээд байж байна гэж хэлсэн. Өвөл эхнэр бид 2 байсан тул хайж олох боломжгүй байсан. Хавар 6 сарын үеэр нэг залуу ирээд “чиний хүрэн зүсмийн морийг танилаа, хүний адуун дотор байна” гэж хэлэхэд нь тэр залуутай мотоциклоор очиж хархад миний хүрэн зүсмийн адуу мөн байсан. Б.Алдархишиг өөрийнхөө авдраас 1 шил архи гаргаж ирээд “уучлаарай Улаанаа. Чи болохгүй бол хөгшиндөө зарчих, адуу чинь номхон юм байна” гээд авдраасаа 0.75 грамтай 3 архи гаргаж ирээд надад өгөхөд нь Б.Алдархишигтэй хувааж уугаад миний хүрэн зүсмийн морийг 7 сард хүмүүс орж ирэх үед надад өөрөө авч ирж өгөхөөр тохиролцож, 7 сард өөрөө авсан. Авах үед 2 жаахан хүүхэд байсан бөгөөд хэл ам гарах байх гээд хүүхдийн утсаар тал талаас нь зургийг нь аваарай гээд зургийг нь даруулж үлдээсэн. Б.Алдархишигтэй утсаар ярихад адууг өгөхгүй гэхээр нь сумын хэсгийн төөлөгч н.Бат-Эрдэнэд хэлэхэд “та адуугаа таньж байвал аваарай” гэж хэлж байсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2136000000018 дугаартай эрүүгийн хэргээс: 1. Гэрч И.Суманхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5- р хуудас/, 2. Хохирогч И.Суманхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-40-р хуудас/, 3. Гэрч Б.Алдархишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9- 10-р хуудас/, 4. Гэрч Г.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 1112-р хуудас/, 5. Гэрч Д.Бэрегжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14- р хуудас/, 6. Гэрч Ш.Даваатогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргий20-21-р хуудас/, 7. Шинжээч Ц.Ононбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргий61-62-р хуудас/, 8. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хавтасхэргийн 39-40-р хуудас/, 9. Малын үнэлгээ тогтоосон талаарх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-р хуудас/, 10. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 165-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн талаархи тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал, хэргийн үйл баримт тогтоогдож байна. 2019 оны 8 дугаар сард хохирогч И.Суманхүү нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Хонгорын зуслан” гэх газраас буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, хүрэн зүсмийн морь алдсан байна. Иргэн Б.Алдархишиг нь өөрийнхөө алдсан мориноосоо салахгүй байсан тул Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс хүрэн зүсмийн дэгрээ тамгатай морийг авчирч адуундаа нийлүүлжээ. Шүүгдэгч ******* нь 2019 оны 06 дугаар сард хүнээс худалдаж авсан хүрэн зүсмийн морио алдаж улмаар алдуул мал байгаа сургаар Б.Алдархишигтэй уулзаж 4 “миний алдсан морь байна” гэж авахыг хүссэн боловч “чи дэлтэй морь хайж явж байсан, энэ морь дэлгүй морь чинийх биш” гэж өгөөгүй тул 2020 оны 7 дугаар сард буюу наадмын үед иргэн Г.Ууганбаярын хамт дахин очиж Б.Алдархишигээс хүрэн зүсмийн морийг авч явжээ. Улмаар дээрх морийг шүүгдэгч 2020 оны 12 дугаар сард иргэн Д.Бэрегжан 1000000 төгрөгөөр худалдаалснаар тэрээр нядалсан байна. Хохирогч И.Суманхүүгийн алдсан морь нь хүрэн зүсмийн даага байхад нь буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгаар тамгалсан, 8 настай морь байсан ба тэрээр морио хайж *******тэй очиж уулзан боловч “цагдаад тамгаа үзүүлж ав” гэснээр морио авч чадалгүй цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн Д.Бэрегжанд худалдсан гэх морь нь хүрэн зүсмийн, буруу гуян дээрээ босоо дэгрээ буюу зуузай тамгатай болох нь тогтоогдсон байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцсэн боловхэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэхэд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэх, цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Харин шүүгдэгчид холбогдуулан прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээншүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын Нарийнгол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх нэртэй газарт байрлах Б.Алдархишигийн адуунд нийлсэн байсан хохирогч И.Суманхүүгийн эзэмшлийн буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, хүрэн зүсмийн морийг 2020 оны 07 дугаар сарын дундуур “миний алдсан адуу” гэх нэрийдлээр өөрийн эзэмшилд авч, улмаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын эхээр Д.Бэрегжанд 1000000 төгрөгөөр худалдаж, бусдын алдуул малыг завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Иргэн И.Суманхүүгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “2019 оны 08 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд Буянт сумын “Хонгорын зуслан” гэдэг газраас 1 тооны сартай хүрэн морийг алдсан. Сураглаад явж байтал Буянт сумын Норжинхайрхан багийн 108 гэдэг газарт *******гийн адуунд байна гэж сонсоод очиж үзэхэд миний морь мөн байсан. Ингээд морио авъя гэхээр ******* нь миний морь гээд өгөхгүй байна. Иймд цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэх өргөдөл /хавтаст хэргийн 3-р хуудас/, Гэрч И.Суманхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 дугаар сарын 21- 22-ны хооронд Ховд аймгийн Буянт сумын Хонгорын зуслан гэх нэртэй газраас 1 тооны 9 настай сартай хүрэн зүстэй, морь алдсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Алдрай гэгч өөрийнхөө морийг Хонгорын зуслан гэх нэртэй газраас авчрахдаа миний алга болсон сартай хүрэн морийг ганцаараа үлдчихээд байхаар нь адуундаа авчраад тавьчихсан эзэн нь 5 ирж авах байлгүй дээ гээд адуундаа байлгаж байсан чинь Сумъяа овогтой ******* гэдэг хүн миний морь гэж Алдрай гэдэг айлд согтуу болон эрүүлдээ 2-3 очиж дарамталсаар аваад явчихсан гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5-р хуудас/, Гэрч Б.Алдархишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын дундуур Дуут сумын Шар жалга гэх газраас өөрийнхөө алдсан хээр үрээгээ хайгаад явж байхдаа өөрийн улаан хээр үрээ иштэй сараалж тамгатай хур дэлтэй сартай хүрэн морь буруу гуяндаа дэгрээ тамгатай 2 тооны адууг авч ирсэн. Тухайн үед миний хээр үрээтэй хамт ижил болчхоод салахгүй болохоор би Буянт сумын Нарийнгол багийн Цуурай гэх газарт авч ирж эзэн болоод байж байсан. Манай Нарийнгол багийн ганц нэг хүмүүс миний алдсан морь байна гэж ярихад би “энэ та нарын морь биш ээ. Манхан талын дэгрээ тамгатай тэр талын адуу” гэж хэлдэг байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын эхээр манайх Буянт сумын Цагаан-Эрэг багийн төвийн доод талд байхад ******* н.Ууганбаяр гэдэг залуутай ирээд миний морь байна гээд аваад явсан. Би тэр үед зургийг нь авч үлдээд өгөөд явуулсан. Нуруундаа жаахан цагаан үстэй өөр им байхгүй, буруу гуян дээрээ дэгрээ тамга байсан. ...******* 2019 оны 10 дугаар сарын дундуур би Ховдод байхад надтай ирж уулзсан. Тухайн үед шинэ тамгалсан дэлгүй хүрэн морь хайж явсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын эхээр ирж надаас хүрэн морь авна гээд ирсэн. Тэгээд би хэлсэн “та нар болио, та дэлгүй морь хайж байсан. Манай адуунд байгаа морь дэлтэй морь таных биш ээ” гэж хэлэхэд минийх гээд ******* хүчээр авч явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10-р хуудас/ Гэрч Г.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 20-ны үеэр *******тэй хамт Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс Алдар гэх хүнээс очиж авсан. ...Би морио оллоо хоёулаа хамт очиж авъя гээд хамт очиж авсан. Сартай хүрэн морь, хэний морь ямар тамга имтэйг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/, Гэрч Д.Бэрегжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын эхээр сартай хүрэн морийг ******* гэх хүнээс Буянт сумын Норжинхайрхан багийн 108- ын урд талаас *******гийн өвөлжөөнөөс ганцаараа 4895 ХОҮ улсын дугаартай хөх өнгийн портерээр 11 цагийн үед очиж авсан. Би сартай хүрэн морийг *******гээс 1000000 төгрөгөөр худалдаж авсан. ...Өөрийнхөө адуунаас барьж өгсөн болохоор янз бүрийн юм бодоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-р хуудас/, Гэрч О.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний тамгаар тамгалаад 6, 7 жил болж байна. Жил болгон унагаа миний тамгаар тамгалдаг. ******* таны тамгаар сартай хүрэн морио тамгалсан уу, энэ талаар ярина уу? /асуулт/ сартай хүрнээ миний тамгаар тамгалаагүй, намар 2020 оны 10 дугаар сард миний тамга авч унага тамгалсан. /хариулт/ ...Би дэгрээ тамгатай. Хэмжээ нь босоо нь 10 см урттай, гадагшаа нээлттэй жижиг дэгрээ тамгатай.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Бэрегжанаас адууны толгой, арьсыг хурааж авсан талаарх “Худалдаж авч нядалсан гэх адууны хүрэн зүсмийн арьс байв. Уг арьсны баруун гуян дээрээ дэгрээ тамгатай, толгой нь хүрэн зүсмийн духан дээрээ сартай толгойг хурааж авав.” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг/хавтаст хэргийн 26-27-р хуудас/, 6 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн И.Суманхүүгээс хэрэглэж байсан гэх тамгыг хурааж авсан талаарх “ Уг тамга нь модон бариултай, бариулынхаа үзүүрт хадагтай их бие нь төмрөөр хийгдсэн, дэгрээ хэлбэртэй тамгыг хураан авав.” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, Үнэлгээ тогтоосон талаархи шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Морь 10 настай, бүгд үнэ 1000000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын байдлаар үнэлгээний зүйлийн үнэ цэнэ 1000000 төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-р хуудас/ Хохирогч И.Суманхүүгийн /1962 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, өндөр насны тэтгэвэрт, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 21-22-ны хооронд Ховд аймгийн Буянт сумын “Хонгорын зуслан” гэх нэртэй газраас 1 тооны 9 настай сартай хүрэн зүсмийн эр морь алдсан. Тэгээд ...адуундаа байлгаж байсан чинь ******* гэдэг хүн миний морь гэж Алдрай гэдэг айлд согтуу болон эрүүлдээ 2-3 очиж дарамталсаар аваад явчихсан гэсэн. Одоо тэр морь ******* гэдэг хүнд байгаа. ...Буруу гуян дээрээ жоохон ташуу босоо дэгрээ тамгатай байсан. ...Би даага байхад нь тамга дарсан. Одоогоос 8 жилийн өмнө дарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/, Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн адууны арьсанд үүссэн тамганы мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн адууны арьсны баруун талын ташаанд дарагдсан тамганы мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн И.Суманхүүгээс хурааж авсан гэх тамганы мөртэй ерөнхий хэлбэр, дүрсээрээ тохирно. 3. Шинжилгээнд ирүүлсэн арьсны баруун ташаанд дарагдсан тамганы мөр нь хуучин дарагдсан буруу харсан зуузай тамганы мөр байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44- 46-р хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр адууны арьс, толгой, адуу тамгалдаг тамгад үзлэг хийсэн тухай “...Морины толгойд үзлэг хийхэд хүрэн өнгөтэй, толгойн голд цагаан өнгийн сартай ... байна. Морины арьсанд үзлэг хийхэд хүрэн өнгөтэй, хар өнгийн дэл сүүлтэй, буруу гуяны ташаанд дэгрээ тамгатай, ...уг тамга байгаа хэсгийн үсийг хусаж арилгасан байна. Ямар нэг цоорсон урагдсан зүйлгүй байна. Уг тамга нь хуучирсан тамга байна. Тамгад үзлэг хийхэд тамга нь модон бариултай, ... их бие нь төмрөөр хийгдсэн хэлбэр нь дэгрээ хэлбэртэй байна” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 113-114-р хуудас/, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн “ ...Тус дээж нь хүрэн /сартай/ зүсмийн, 8-9 настай монгол адууных байна гэж дүгнэв.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 155-р хуудас/, Хохирогч И.Суманхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Дух нь дээрээ сартай, нуруу нь дээр 2-3 ширхэг цагаан толбо шиг үс байсан. Гуя нь дээрээ ташуу /бага зэрэг ташуу/ дэгрээ тамгатай байсан. Моринд тамгыг 2012 онд даага байхад нь дарж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 169-р хуудас/, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр морины толгой, арьсанд үзлэг хийсэн талаарх “...Уг морины толгойд гараар тэмтрэх болон энгийн нүдээр харах, нэмэлт гэрэл тусгах аргуудаар үзлэг хийхэд уг толгойн өнгө нь хүрэн өнгөтэй, толгой бүхэлдээ ширээр бүрхэгдсэн, 2 нүд бүтэн, 7 2 чихтэй /уг 2 чихийг гараар тэмтэрч үзэхэд бүтэн, ямар нэг имний сэтэлгээ байхгүй байна/ шүдний орчим шүднүүд нь харагдсан байдалтай байна. Морины арьсанд үзлэг хийхэд хүрэн өнгөтэй, буруу ташаандаа үл ялиг ташуу дэгрээ тамгатай, нуруундаа 1 цагаан өнгийн сортой, сүүлтэй морины арьс байна.” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 164-166-р хуудас/ хохирогч, гэрч Б.Алдархишиг нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “2018 онд морийг хүнээс худалдаж авсан учир насыг нсайн мэдэхгүй. Тухайн үед тамга байгаагүй, дормон тамга хайчилсан байсан. 2019 оны 6 дугаар сард морио алдаж 2020 оны 7 сар буюу наадмын үед Б.Алдархишигээс очиж авсан. Морио авах үед цагдаа н.Бат-Эрдэнэд мэдэгдсэн. Дэгрээ тамгыг пийшингийн төмрөөр хийж морио тамгалсан. Би хэрэг хийгээгүй, миний морь байсан.” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг гэм буруугүй гэж мэтгэлцэн дүгнэлтдээ үндэслэл болгож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. Үүнд: Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20- ны үеэр ******* гэх хүн ...надтай тааралдаж 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Өндөр цахир гэх газар 2 хүрэн морь байж байгаад буруу гуяндаа дэгрээ тамгатай сартай хар хүрэн морь алга болсон байсныг надад хэлж байсан. ... 2020 оны 07 дугаар сард надруу утсаар залгаж чамд хэлж байсан алга болгосон морио Буянт сумын Нарийнгол багийн Алдар гэх хүний залуугийн адуунаас олж авлаа гэхэд би тухайн үед наадмын хамгаалалтад байж байсан учир та манай хэсгийн төлөөлөгчтэй уулзаж зургийн даруулаад морио аваад яваарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/, Гэрч Д.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны намар 10 сарын үед Буянт сумын нутагт 108-н адаг гэх нэртэй газарт байхдаа Дэмбээ гэдэг хүнээс сартай хүрэн 7-8 насны бүдүүн морийг том, бага 2 хээр адуугаар худалдаж авч байсан. 2 хээр адууг нь би барилцаж байсан. Би алга болсон гүүгээ хайж яваад *******гийнд 2 хоноод гүүгээ олж аваад буцаж явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-р хуудас/, Гэрч Г.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би морио оллоо хоёулаа хамт очиж авъя гээд хамт очиж авсан. Сартай хүрэн морь, хэний морь ямар тамга имтэйг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/ болон бусад нотлох баримтууд болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудаар хохирогчийн морь мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэх, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгч *******гийн бусдад худалдсан хүрэн зүсмийн дэгрээ тамгатай морь нь хохирогч И.Суманхүүгийн өмчлөлийн морь болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 8 Тухайлбал, гэрч Ө.Паламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И.Суманхүүгийнд сартай хүрэн морь, 1 халиун морь байсан. Тухайн морьд нь И.Суманхүүгийн унаган морьд. Хамгийн сүүлд 2017-2018 оны үед харахад сартай хүрэн морьдын нэг нь бүдүүн морь, нөгөөдөх нь жижиг 5-6 насны морь л болсон байсан. Тухайн морьд нь буруу гуяндаа босоо дэгрээ тамгатай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-р хуудас/, Хохирогч И.Суманхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2011 онд унага байса2020 онд 9 настай байсан ба 9 настай байхад ******* хүнд зарж худалдаж авсан хүн нь алсан байсан. Одоо байсан бол 10 настай морь байх ёстой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 169- р хуудас/, Шинжээч Ц.Ононбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг шинжилгээ хийхэд тухайн шинжилгээнд ирүүлсэн адууны арьс нь дээр үүссэн мөрийг адуунд хэдэн настайд тамга дарагдсаныг тухайн холбогдогч нараас асууж тодруулах шаардлагатай байдаг. Энэ нь шинжилгээ хийх явцад нь ач холбогдолтой байдаг. Тухайн адууны тамгыг даага насанд дарсан тохиолдолд тухайн адуу нас нэмэх тусам буюу том бие гүйцсэн морь хүртлээ хэмжээ нь өөрчлөгдөж сунадаг тул тухайн үед дарсан төмөр тамганы хэмжээтэй яг тохирох асуудал байдаггүй. Иймд тухайн адууны арьсанд байх дарсан тамганы мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн тамгатай хэмжээгээрээ тохирохгүй байж болно. Тухайн адууны арьсанд үүссэн тамганы мөрөнд үзлэг хийх явцад тухайн тамганы мөр нь энгийн нүдэнд ил үзэгдэхгүй, үс нь ургаж дарсан байдалтай байсан тул тухайн тамганы мөр байх хэсгийн үсийг хусаж мөрийг ил болгож үзлэг ба шинжилгээ хийсэн. Тухайн адууны арьсанд үүссэн тамганы мөрний дээд үзүүр нь налуу, доод хэсгийн үзүүр нь тэгш хэлбэртэй байсан ба харьцуулах загвараар ирүүлсэн тамганы дээд үзүүрийн хэсэг налуу доод үзүүрийн хэсэг тэгш хэлбэртэй зэрэг дээд доод үзүүрийн ерөнхий дүрслэлээрээ тохирч байсан тул ерөнхий хэлбэр дүрсээр тохирч байна гэсэн дүгнэлт өгсөн.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 160-161-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хохирогч И.Суманхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Буруу гуя дээрээ жоохон ташуу босоо дэгрээ тамгатай байсан. ...Би даага байхад тамга дарсан одоогоос 8 жилийн өмнө дарсан. ...Дэгрээ тамгаар 1954 оноос хойш тамгалж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5-р хуудас/ Гэрч Б.Алдархишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед шинэ тамгалсан дэлгүй хүрэн морь хайж явсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын эхээр ирж надаас хүрэн морь авна гээд ирсэн. Тэгээд би хэлсэн “та нар болио, та дэлгүй морь хайж байсан. Манай адуунд байгаа морь дэлтэй морь таных биш ээ” гэж хэлэхэд минийх гээд ******* хүчээр авч явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10-р хуудас/, гэрчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгчийн морь худалдаж авсан гэх иргэн Р.Даваасүрэн /Дэмбээ/ нь 2020 оны 08 дугаар сард нас барсан талаарх нас барсаны лавлагаа хэрэгт авагдсан байна. /хавтаст хэргийн 73-р хуудас/, 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор шүүгдэгч ******* нь 30 адуу 9 тоолуулснаас 2 настай эр 2, 3 настай, эр 5, 4 настай эр 5, 5 ба түүнээс дээс дээш настай эр адуу тоолуулаагүй байна. /хавтаст хэргийн 74-р хуудас/, Шүүгдэгч нь өөрийнхөө алдсан морио олж авсан гэж маргаж байгаа мөртлөө тэрээр олон жил мал малласан малчин хүний хувьд “тухайн морийг хүнээс худалдаж авсан учраас насыг нь сайн мэдэхгүй” гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй, мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй тул дээрх мэдүүлгийг дангаар нотлох баримт болохгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, алдуул малыг ашиглах гэсэн санаа байгаагүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй” гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар өмчлөгч, эзэмшигч нь тодорхой бус алдуул малыг “миний адуу” хэмээн шилжүүлэн авч бусдад худалдаалсан нь тогтоогдож байх тул түүнийг бусдын хөрөнгийг хууль бусаар авч ашиглах, материаллаг ашиг олох сэдэлт, зорилготой байсан гэж үзнэ. Мөн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтаар үнэлэв. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2019 онд морио алдах үед 9 настай байсан, одоо байсан бол 10 настай морь байх байсан, буруу гуян дээрээ ташуу босоо дэгрээ тамгатай байсан. ...Би 2011 онд даага байхад тамга дарсан.” гэх мэдүүлгийн эх сурвалж нь малын нас тогтоосон шинжээчийн дүгнэлт болон, шинжээч Ц.Ононбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг адууны арьсанд дарагдсан тамганы мөрийн зах ирмэг болон дунд хэсгээр шинэ тав тогтсон шинж тэмдэг илрээгүй тул хуучин дарагдсан тамганы мөр байсан. Шинэ тав нь ойрын 1 жилийн дотор унадаг. Тухайн үед дарсан тамга нь 1-2 жилийн дотор огцом хэмжээгээрээ сунаж өөрчлөгдөхгүй.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэлээ. Иймээс шүүх хуралдаанд тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчийн өөрийнхөө адуу хэмээн иргэн Д.Бэрегжанд худалдаалсан сартай, хүрэн зүсмийн, дэгрээ тамгатай морь нь хохирогч И.Суманхүүгийн 2019 оны 8 дугаар сард алдсан морь мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, тухайн морийг шүүгдэгч ******* нь иргэн Б.Алдархишигийн адуунаас “миний алдсан морь” хэмээн барьж авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн, улмаар өөрийнхөө эд хөрөнгө биш гэдийг мэдсээр байж бусдад худалдаж, тухайн алдуул малыг хууль ёсны өмчлөгч И.Суманхүүд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салсан өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхойгүй бэлчээрийн таван хошуу малыг алдуул малд хамааруулдаг. 2019 оны 08 дугаар сард дээрх морь нь ижил сүргээсээ тасран салж хохирогчийн эзэмшлээс гарснаар алдуул мал гэж үзэх ба улмаар 2019 оны 10 дугаар сарын дундуур тус аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Алдархишиг нь олж авчирч эзэмшилдээ байлгаж байх хугацаанд шүүгдэгч нь өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй, бусдын өмч гэдгийг мэдсээр байж эзэмшилдээ шилжүүлэн авч бусдад худалдаж, хохирогчид хохирол учруулсан нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сард ижил сүргээсээ тасран салсан боловч 2020 оны 10 07 дугаар сарын дундуур буюу наадмын үед иргэн Б.Алдархишигийн адуун сүргээс дээрх морийг шүүгдэгч барьж авч эзэмшилдээ шилжүүлж, улмаар 2020 оны 12 дугаар сард иргэн Д.Бэрегжанд худалдаалснаар алдуул малыг завших гэмт санаа төгссөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг “бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлийн 1 тооны адууг завшсаны улмаас хохирогчид 1000000 төгрөгийн хохирол учруулжээ. Иймээс өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй, өөрийнхөө морь биш гэдийг мэдсээр байж иргэн Б.Алдархишигийн адуун сүргээс бусдын өмчлөлийн адууг “миний алдсан морь” хэмээн барьж авчирч бусдад худалдаж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийнхөө өмчлөлийн хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөлийн алдуул малыг захиран зарцуулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгчийг хохирогч И.Суманхүүгийн өмчлөлийн 1 тооны адууг завшиж багхэмжээнээс дээш буюу 1000000 төгрөгийн хохирол учруулж, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч И.Суманхүү 1 тооны морио алдаж, түүнд 1000000 төгрөгийн хохирол учирсан байх тул 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 200оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн болох нь дээрх шийтгэх тогтоол 11 болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хавтаст хэргийн 60-66-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болохүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөшалгах ажиллагаанд өгсөн “...******* Мянгад суманд төрж өссөн. ******* эхнэртэйгээ Ховд аймгийн Буянт суманд мал маллаж эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Зуны цагт ногоо тарьдаг.” гэх мэдүүлэг, гэрч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ам бүл 3. Эхнэртэйгээ Буянт сумын Цагаан бургас гэх нэртэй газарт мал маллаж амьдарч байгаа.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 104 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 75, 76-79, 86-87, 90-91-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасахууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх нэртэй газарт байрлах Б.Алдархишигийн адуунд нийлсэн байсан И.Суманхүүгийн эзэмшлийн хүрэн зүсмийн буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай адууг “миний алдсан адуу” гэх нэрийдлээр эзэмшилдээ авсан. Улмаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын эхээр Д.Берикжанд 1000000 төгрөгөөр худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад эд мөрийн баримтыг шинжлэн судалсан үйл баримтаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тогтоогдож байна. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад "миний морь" гэж мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад нотлогдон тогтоогдоогүй, шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлогдоогүй гэж дүгнэж байна. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хохирогч И.Суманхүүгийн мэдүүлгийн эх сурвалж нь бүрэн дүүрэн нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******г хохирогч И.Суманхүүгийн эзэмшлийн 1 тооны морийг бусдад худалдаалж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000000 төгрөгийн торгох ял оногдуулах, 1000000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1000000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шийлжүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан адууны толгой, арьсыг устгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай” гэв. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэг******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт 12 хэрэг үйлдэж шүүхээр шийдвэрлүүлж байна. Иймд хуулийн хүрээнд хэрэг шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдсон учир шүүгдэгчийг гэм буруутай гэж үзээд хохирогч И.Суманхүүд учруулсан 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд “гэм буруугийн зарчим”-ийг хуульчилсан. Эрүүгийн хуулийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Гэтэл прокурор, мөрдөгч нарын үндэслэл нь хэргийг шалгаж байх явцад тухайн этгээдийг гэм буруутай гэж өөрийн итгэлээр тооцдог. Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад гэм буруутай гэж үзэх нь буруу. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилсан. Гэтэл гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь тухайн гэм буруутай, шүүгдэж байгаа этгээдийн субъектив санаа байдаг. Гэтэл энэхүү гэмт хэргийн шинж нь шүүгдэгч *******гийн үйлдэлд байгаа эсэхэд хуульчийн зүгээс авч үзэх ёстой. Гэмт хэргийн хувьд И.Суманхүү морио алдчихсан, алдуул морь байна гэж ******* авч ашиглаагүй, алдуул морийг ашиглах гэсэн субъектив талын шинж байхгүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй байна. Иймд гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. *******гийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон эсэхийг анхаарах нь зүйтэй. Адууны насны хувьд эргэлзээ төрж байна. И.Суманхүүгийн зүгээс "би тухайн үед 9 настай морь авсан" гэдэг боловч 2 жил өнгөрсний дараа "миний морь 10 настай байх ёстой. Одоо байвал 10 настай байх ёстой" гэж мэдүүлсэн. Гэтэл адууны толгойд үзлэг хийхэд 10 настай адууны толгой байна үзсэн. Үүнээс үзэхэд 1 насаар илүү морь болж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шинжээчийн зүгээс зуузай тамга байна гэдгийг шүүх хуралдаанд оролцож, зурж үзүүлж байна. Гэхдээ шинжээчийн зүгээс яг нэршлээр нь хэлж чадахгүй байна. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтад үзлэг хийх явцад адууны арьсан дээр тамгыг дараад үзэхэд 1 см 1.3 см илүү гарчихсан, арьс тэлчихсэн байна гэж шинжээчийн дүгнэлт гарчихсан. Тамгаар тамгалсан мөр нь хумигдаж багасна гэдэг ойлголт байхгүй. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан дууссаны дараагаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. И.Суманхүүгийн адуу гэж үзвэл И.Суманхүүгийн эзэмшлээс гарсан тохиолдолд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боломжтой. И.Сумхүүгийн адуу 2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр алга болсон. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 1 жил болох боломжтой. 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож ялагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Хэрэв гэмт хэргийн шинж байна гэж шүүх дүгнэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан гэх үндэслэл байна. Мөн гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү ” гэх санал, дүгнэлт тус тус гаргасан болно. Шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүхуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар зэргийг тус тус харгалзан шүүх 13 хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулав. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, мөн түүний үйлдсэн алдуул мал завших гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэдий ч шүүгдэгч шүүх хуралдаанд шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх эсхүл нөхөн төлөхөө илэрхийлээгүй учраас дээрх хуулийг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Мөн шүүгдэгч нь 1 тооны алдуул малыг бусдад худалдаж ашиг олсон байх тул Эрүүгийхуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1000000 төгрөгийг албадан гаргуулан хохирогчид учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгчид оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд тайлбарлах нь зүйтэй. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг дэгрээ тамгыэзэмшигчид нь буцаан олгож, адууны толгой, арьс тус бүр 1 ширхгийг зохих журмын дагуу устгахыг тус шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянашийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, 14 мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаашүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1000000 /нэг сая/ төгрөгийг албадан гаргуулж хохирол төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэг*******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтаторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******гээс 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч И.Суманхүүд олгосугай. 7. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн дэгрээ тамга 1 ширхгийэзэмшигч нь болох хохирогч И.Суманхүүд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан адууны толгой, арьс тус бүр 1 ширхгийг устахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 8. Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянашийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 191 дүгээр зүйлийн 191.3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 15 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК