Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2136000000092 дугаартай хэргийг 2021 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух хаягтай, /Тус аймгийн Жаргалант сумын Бугат багийн 02 дугаар гудамжны 18 тоотод оршин суудаг/, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 02-18 тоотод байрлах гэртээ 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн охин 15 настай *******ыг “мобайл банк хаалгалаа, архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар тамхины үнс хийх зориулалт бүхий шилэн саваар толгойн тус газарт цохиж зүүн чихний ард хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Том хүмүүсийн өөдөөс манайохин уурлаад байхаар нь битгий уурлаад бай гээд тамхины үнсний сав шидэхэд толгойн тус газар нь очиж оноход түүний үйлчлэлийн улмаас охины толгойноос цус гарсан. Охины толгойд эмчилгээ хийлгэсэн. Ямар нэгэн хүнд гэмтэл учраагүй гэв. 2136000000092 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, 2. Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/, 3. Гэрч М.Арслангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/, 4. Гэрч Н.Цэцэгбадамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, 5. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/, 6. Шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 229 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагцуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр найз Н.Арслант хамт пиво ууж байгаад Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ ирсэн. Гэрт нь хүүхдүүд нь байсан бөгөөд том охин нь ******* аавдаа “архи уулаа” гэж уурлах үед уурандаа тамхины үнсний савыг шидэхэд охин *******ын толгойн тус газарт оносон байна. Улмаар хүүхэд уйлах чимээгээр эхнэрийн дүү нь болох М.Цэцэгбадам ирж болсон үйл явдлыг хараад цагдаад дуудлага өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан, тухайн үед ******* нь насанд хүрээгүй буюу 14 нас, 10 сартай байсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 02 дугаар гудамжны 18 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн охин 14 настай *******ыг “мобайл банк хаалгалаа, архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар тамхины үнс хийх зориулалт бүхий шилэн саваар толгойн тус газарт цохиж насанд хүрээгүй хохирогчийн биед нь зүүн чихний ард хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэрэг гарсан гэх Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр 02 дугаар гудамжны 18 тоотод байрлах шүүгдэгч *******ийн гэрт үзлэг хийсэн талаарх “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах 02-18 тоот хашаанд болсон байв. ...Уг хэрэг учрал болсон гэх гэрт ороход ... түлээний савны ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт иргэн *******ыг цохисон гэх тамхины үнс хийх зориулалттай хагарсан шил байв. Уг шилийг хэргийн газрын үзлэгээр хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10-р хуудас/, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тамхины үнсний хагарсан шилэн савыг эд мөрийн баримтаар тооцсон талаарх мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 11-р хуудас/, Насанд хүрээгүй хохирогч *******ын /2006 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 14 настай, эмэгтэй, ам бүл 4, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 1 дүгээр 12 жилийн сургуулийн 9-р ангийн сурагч, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр аав болох *******, манай дүү Г.Энхцэцэг, бид гурав хамт байсан. Тэгтэл манай аав 09 цагийн үед гэрээс гарч яваад байж байгаад 14 цагийн үед гэртээ архи уучихсан хажуудаа нэг ахтай хамт ирсэн. ...Тэгээд би “та яагаад архи уугаад байгаа юм бэ, энэ хорио цээртэй байхад” гэж хэлэхэд манай аав “чи ямар их чанга дуугардаг юм бэ, чимээгүй бай” гэж хэлээд над руу тамхины үнсний шилэн сав аваад шидсэн. Тэгтэл миний толгойн зүүн талын чихний ар хэсэгт цохиод нөгөө шилэн сав газарт унаад хагарсан. Удалгүй миний зүүн талын чихний араас цус гоожсон. Би гэртээ уйлаад сууж байхад гаднаас манай эгч Цэцэгбадам орж ирээд аавтай маргалдаж байгаад цагдаад дуудлага өгсөн юм. ...Надад 150000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Манай аав ******* төлсөн байгаа. Одоогоор нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэрт орж ирээд утсаараа оролдож байгаад миний мобайл ажиллахгүй байна, та нар миний мобайлыг хаалгасан байна” гэж хэлээд над руу уурласан. Тэгэхлээр нь “би та ямар их архи уудаг юм бэ” гэж хэлээд уурлахад над руу уурлаад шилэн тамхины сав аваад шидэх болсон. ...Миний зүүн чихний ар талд шалбарч цус гарсан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/, Гэрч М.Арслангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 08 цагийн үед ******* бид хоёр уулзаад хамт ажиллаж байсан газарт очиход цоожтой байсан болохоор нь буцаад явж байхад *******ийн нэг найз нь таараад 2 пиво задалсан. Тэр пивыг нь бид гурав хувааж уугаад нөгөө найз явсан. ...Бид хоёр *******ийн гэрт ирсэн. Гэрт орж ирээд сууж байхад *******ийн охин Бямба-Учрал “та архи уулаа, хамт нийлж гадуур архидаж явлаа” гээд уурлахад нь ******* “чи том хүмүүсийн урдаас хамаагүй юм ярилаа” гэж хэлээд тамхины үнсний шилэн сав аваад ******* руу шидсэн. Тэгтэл нөгөө үнсний шилэн сав Х.БямбаУчралын толгой хэсэгт нь оноод газар унаад хагарсан. Тэгтэл толгойноос цус гарсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/, Гэрч Н.Цэцэгбадамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ... манай нөхөр бид 2 гадуур явж байгаад гэртээ ирэхэд манай хашаанд байдаг манай хүргэн ах *******ийн гэрт хүн уйлах чимээ гарсан. ...Би гэрт ороход ******* ахын том охин *******ын толгой тус газраас нь цус гарчихсан уйлаад сууж байсан. ...Би юу болсон талаар асуухад ... “энийг аваад шидсэн, оночихлоо онохгүй байх гэж бодож байсан юм.” гэж хэлээд хагарсан тамхины үнсний шилэн сав руу зааж байсан. Тэгэхээр нь “та архи ууж ирээд яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ” гэж хэлээд би цагдаад дуудлага өгсөн юм аа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 229 дугаартай “1. *******ын биед зүүн чихний ард хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. *******ын биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. 5. Г.БямбаУчралын биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам/-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-р хуудас/, Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Х.Арслан 2 пиво барьчихсан явж байхад бид хоёр тааралдаад манай хашаанд ирж авч явсан 2 пиво хувааж уусан. ...Тэгээд сууж байхад манай том охин ******* манай найз руу уурлаад олон юм яриад байхаар нь миний уур хүрээд тамхины үнс хийдэг шилэн аяга байхаар аваад шидэхэд толгойн тус газарт нь оноод унаад хагарсан. Тэгтэл гаднаас манай эхнэрийн дүү н.Цэцэгбадам орж ирээд цагдаад дуудлага өгсөн байгаа. ...*******ын эмчилгээнд гарсан зардлыг төлсөн байгаа. Нийт 150000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Би *******тай эвлэрч учраа олсон байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/, “Эрсдэлийн түвшин дунд” гэх Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 62-р хуудас/, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2136000000092 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 3-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хохирогч ******* нь 2006 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хэрэг учрал болох үед 14 нас 10 сар 10 хоногтой болох нь 40 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээгээр /хавтаст хэргийн 76-р хуудас/ нотлогдож байгаа ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.Цогзолмааг оролцуулжээ. Насанд хүрээгүй хохирогч *******ын биед үүссэн зүүн чихний ард хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна. Насанд хүрээгүй хохирогч ******* нь *******, Н.Цэцэгзул нарын төрсөн охин нь болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ. Шүүгдэгч *******ийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед охин *******тай маргалдах явцад тамхины үнсний савыг шидэж биед нь зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Иймээс шүүгдэгч *******ийн гэр бүлийн хамаарал бүхий охин ******* руу тамхины үнсний савыг шидэж, эрүүл мэндэд нь зүүн чихний ард зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал “мобайл банк хаалгалаа, архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар охиндоо уурлаж тамхины үнсний савны шилийг шидэж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үр хүүдээ хайрлах сэтгэлгүй, гэр бүлийн таарамжгүй харилцаа, хэрэг учрал болох үед тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.БямбаУчралын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “...Надад 150000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Манай аав ******* төлсөн байгаа. Одоогоор нэхэмжлэх зүйл алга байна.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 17-18-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 48-р хуудас/ нотлогдож байна. Шүүгдэгчийн гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Одоогоор Ховд аймгийн төвд хувиараа айлын байшин энэ тэр янзалдаг ажил хийдэг. Эхнэр нь Хөшөөтийн уурхайд ажилладаг. ...Ховд аймгийн Дарви сумын 10 жилийн сургуульд 1992 онд 1 дүгээр ангид орж сурч байгаад 1994 онд 3 дугаар ангид байхад нь сургуулиас гараад мал маллаж амьдарч байгаад эхнэр аваад Ховд аймагт амьдрах болсон юм. 2000-2003 онуудад Ховд аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн алба хаасан.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 59-61-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагаргасан дүгнэлт, саналдаа “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж энэхүү гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул өршөөн хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирлыг төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үнсний савны хагархайг устгах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналтайгэв. зүгээс “улсын яллагчийн танилцуулсан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч *******ийн торгох ялыг дүйцүүлэн хасаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал, дүгнэлт гаргасан болно. Шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шхуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр уг хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөмаргаагүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг төлж барагдуулсан буюу хохирлыг нөхөн төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эрүүгийн 2136000000092 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шилэн үнсний савны хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 150000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шилэн үнсний савны хагархай хэсгүүдийг устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 4. 2136000000092 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 150000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК