Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Батцоож /цахимаар/, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******од холбогдох 2136000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгиМөнххайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Засаг дарга ажилтай, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутдэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, тодорхой улсын дугаар, баримт бичиггүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган бага насны буюу 3 нас, 7 сартай *******ийг мөргөж биед нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжл судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зөвшөөрч байна. Би ажил дээрээ байж байгаад цайны цагаар гэрлүү харих замд хашааны булангаас хоёр хүүхэд гүйж гарч ирсэн. Хүүхдүүдийг хараад би тормос гишгээд шүргэхгүй өнгөрлөө гэж бодоод цааш явсан. Би ямарч байсан шүргэхгүй өнгөрчихлөө гэж бодсон. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Сүүлд П.Батцоожийн хүүхдийнх нь хийсэн бичлэгийг үзэхэд шүргэсэн байсан. Түүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Мотоциклийн хойд талын араа хэсэгт шүргэсэн байсан. Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд бүдэрч унахад тийм хэмжээний гэмтэл учрахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Батцоож шүүхийн хэлэлцүүлмэдүүлэхдээ: Эмчилгээний зардал 500,000 төгрөгийг ******* төлсөн. Хагалгааны дараа боолт хийлгэсэн, эм авсан баримтаар 300,000 төгрөг болсон. Тэгээд миний хувьд өөрийн зүгээс хүүхдийнхээ хувийн хэрэглээнд гаргасан зардал гээд 500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэгэнт миний хүүхдийн толгойны яс нь гэмтсэн учраас буруугаа ойлгож гэмшээсэй гэж хүсэж байна гэв. Эмчилгээний зардал 500,000 төгрөгийг ******* төлсөн. Хагалгааны дараа боолт хийлгэсэн, эм авсан баримтаар 300,000 төгрөг болсон. Тэгээд миний хувьд өөрийн зүгээс хүүхдийнхээ хувийн хэрэглээнд гаргасан зардал гээд 500,000 төгрөг нэхэмжилж байгаа. ******* хагалгааны зардал гээд 500,000 төгрөгийг төлсөн байгаа гэв. 2136000000101 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Гэрч П.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 3-4-р хуудас/, 2. Гэрч П.Өнөрбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 5-р хуудас/, 3. Гэрч Я.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 8-9-р хуудас/, 4. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 45-р хуудас/, 5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-р хуудас/, 6. Насанд хүрээгүй гэрч Б.Номинхүсэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсмэдүүлэг /хавтаст хэргийн 73-р хуудас/, 7. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургиүзүүлэлт, ослын акт /хавтаст хэргийн 18-21-р хуудас/, 8. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт, 9.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсэж яллагда*******ын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 73-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагцуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр улсын дугааргүй “Hongli” маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад явган зорчигч *******ийг шүргэсэн. Тухайн үед ******* нь эгч Б.Номинхүсэлтэй хамт тоглоомын талбайд очиж тоглохоор гүйж явсан бөгөөд мөргүүлсний улмаас газарт унасан. Шүүгдэгч нь хажууд нь ирсэн хүмүүст хүүхдийг эмнэлэгт хүргүүлэхийг хүссэнээр осолд орсон *******ийг эмнэлэгт хүргүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч нь 3 нас, 7 сартай байсан. Улмаар шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон. Шүүгдэгч А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхий үнэмлэхгүй бөгөөд тухай үед жолоодож явж байсан мотоцикл нь багийн Засаг даргын албан ажилд нь зориулж төрөөс олгосон мотоцикл байсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй “Hongli” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/-д тухайн тээврийн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ийг мөргөж зам тээврийн осол гарган, насанд хүрээгүй хохирогч *******ийн эрүүл мэндэд нь баруун чамархай ясны цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн болон зам тээврийн осол гарсан байдлын тухай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Уг зам тээврийн осол болсон гэх газар нь сумын төвийн гэр хороолол дотор зөрчих сайжруулсан шороон зам байх бөгөөд зам хөндлөн ус зайлуулах хоолой тавьсан 2 талд нь хамгаалалтын шоно босгосон, 2 талаараа ус гүйх гуу жалга үүссэн зам дагуу блокон хашаатай үзэгдэх орчин хязгаарлагдмал газар байв. ... Акт 1. П.Батцоожоос 2021.05.16-ны өдөр гаргасан манай хүүхдийг мотоциклтой хүн мөргөж гэмтээсэн гэх гомдол, мэдээлэлд улсын дугааргүй Hongli маркийн хятад мотоцикл жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн. Уг зам тээврийн осол нь жолооч *******ын буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна. ” гэх тэмдэглэл, ослын акт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-21-р хуудас/, Гэрч П.Батцоожийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...3 цагийн үед би ажил дээрээ байхад манай эхнэр надруу залгаад *******ийг мотоциклтой хүн аваад явлаа. Эмнэлэг дээр хурдан оч гэж утсаар ярихад бид эмнэлэг дээр очсон. Тэгэхэд миний хүүгийн толгой хэсгээс цус гарсан байдалтай уйлчихсан байсан. Тэгээд эмч нар боолт хийж аймаг явахыг зөвлөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хуудас/, Гэрч П.Өнөрбилэгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай охин Б.Номинхүсэл дүү *******ийг дагуулаад наадаж тоглож явах замдаа утсан дээр 2 минут 54 секунтын бичлэг хийсэн явж байхад манай хүү *******ийг мотоциклтой хүн мөргөж гэмтэл учруулсан байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-р хуудас/, Гэрч Я.Цэрэндоржийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би манай багийн иргэн *******той хамт *******ын өөрийнөө эзэмшлийн мотоциклтой Батзориг гэдэг айл руу явж байхад бид хоёрын урд 100 метрийн зайтай Хаг багийн Засаг дарга ******* явж байгаад Чойжилсүрэн гэдэг айлын хашааны ард талд гэнэт тоос босоод явчихсан. Бид хоёр ... яваад очиход ******* 1 хүүхэд тэврээд газар тонгойчихсон зогсож байсан. Тухайн хүүхдийн толгойноос цус гарчихсан уйлж байсан. ...Хувьдаа мотоцикл байхгүй. Тухайн үед унаж явсан мотоцикл нь багийн Засаг дарга нарт өгсөн албаны мотоцикл байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/, Гэрч Я.Цэрэндоржийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...******* бид хоёрт хандаад “яаралтай эмнэлэгт хүргээд өг” гэхээр бид хоёр дундаа тэврээд эмнэлэгт хүргээд өгсөн. Тухайн үед *******ын мотоцикл хажуу талаараа газар уначихсан байсныг босгоод бид хоёрыг дагаад өөрийнхөө мотоциклоор эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/, Иргэн П.Өнөрбилэгийн утаснаас хуулбарлан авсан дүрс бичлэгт үзлэг хийсэн талаархи 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...Олон тооны хад чулуутай газар хөдөлгөөнтэй байдлаар өдрийн цагаар 2 минут 54 секунтын бичлэг бичигдсэн байв. Уг бичлэгийн эхэнд ягаан өмдтэй улаан алаг цамцтай халимаг үстэй бага насны хүүхэд хадан дээр гараад тоглож байх ба уг бичлэгийг бичиж байгаа хүн хоёулаа тоглоомын талбай руу явах уу даа гэж хэлж байв. ...Дүрс бичлэг хийж байсан хүн орилох чимээ гарахтай зэрэгцээд улаан өнгийн мотоцикл жолоодсон бараан өнгийн хувцастай хүн хашааны булан тойрч ирээд хүүхдийн хажуугаар өнгөрөхөд дүрс бичлэг өөр чиглэлд харах бөгөөд хүүхдийн уйлах чимээ гарч буцаад хүүхдийг харуулахад газар дээр хэвтэж байв.” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 14-17-р хуудас/, Зам тээврийн осол гаргах үед шүүгдэгчийн жолоодож явсан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаархи 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Уг мотоцикл нь Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгийн аралын LTDPCML 88J8631522 дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл нь гэрлийн хүрээнээсээ дотогш мултарч унасан байдалтай, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв.” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-25-р хуудас/, Иргэн П.Өнөрбилэгийн эзэмшлийн “SAMSUNG GALAXY S8” маркийн гар утасанд үзлэг хийсэн тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...Уг утасны дэлгэцний түгжээг П.Өнөрбилэгээр заалгаж нээхэд тухайн утас нь “SAMSUNG GALAXY S8” маркийн хар өнгийн утас байх бөгөөд ...тухайн утасны Gallery хэсгийг нээхэд камер 78 гэсэн бичигтэй хавтаст ... 2 минут 54 секунтын бичлэг байх ба уг бичлэгийг хохирогч *******ийн эгч Б.Номинхүсэл 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 34 минуиад хийсэн байв.” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 26-28-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 279 дугаартай “...1.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. *******ийн биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. *******ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. *******ийн биед учирсан гэмтэл нь бүдэрч унах, өөрөө унах үед үүсэх боломжгүй. 5. *******ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. *******ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 7. *******ийн биед учирсан гэмтлүүд нь шинэ үүссэн, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-р хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12-13 цагийн үед ажлаасаа гараад гэрлүүгээ мотоциклоо жолоодоод чигээрээ явж байхад хашааны өнцөг тойроод гэнэт 2 хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэгээд урдуур гэнэт хүүхдүүд гараад ирэхээр нь тоормос гишгээд мотоциклынхоо рулийг хүүхдүүдийн гүйж байгаагийн эсрэг чиглэлд эргүүлээд би мотоциклоосоо унасан. Тэгээд босож ирээд 1 хүүхэд газарт унасан байхаар нь мотоциклтой явж байсан Цэрэндорж, ******* 2-ыг зогсоогоод нөгөө газарт унасан байсан хүүхдийг дундуур нь суулгаад эмнэлэг явуулаад өөрөө араас нь дагаад очсон. Тухайн үед гэмтсэн хүүхэд миний мотоциклын ачааны хэсэгт цохиулсан юм шиг байсан. Тухайн хүүхдэд шууд эмнэлгийн тусламж үзүүлээд тэр өдөрт аймгийн төвд яаралтай авчирсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/, Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтахэргийн 2-р хуудас/, “******* ******* В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4732дугаартай жолоочийн үнэмлэхтэй” гэх Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 12-р хуудас/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ажилдаа ирээд байхад эхнэр Өнөрбилэг залгаад намайг эмнэлэгт ороод ирээч гэж хэлэхээр нь юу болсон талаар лавлахад охин Б.Номинхүсэл *******ийг мотоциклд дайруулчихлаа гэж гэрт ирлээ гэж хэлсэн. Тэгээд би сумын эмнэлэгт очиход хүү ******* уйлсан, цус маш их алдсан 3-4 эмч цусыг нь тогтоох гээд барьсан байдалтай байсан. ...Төв эмнэлгийн эмч хүүхдийн толгойд 3 оёдол тавиад “хүүхдийн толгойн зураг авахуулна шүү” гэж хэлсэн. Маргааш өдөр эмнэнэг дээр томографийн толгойн зураг авахуулахад хүүхдийн чамархайн яс хугархай, гавлын яс цөмөрсөн байна гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр толгойн гавлын ясны цөмөрсөн хэсгийг түүж авсан. Дотор талын гавлын яс тархи хоёрыг тусгаарласан байсан хальсыг нөхөж оёсон. Толгойн тал талд гэмтсэн судсыг зогсоож оёсон их хүнд хагалгаа болж 3 цаг орчим болсон. ... Хүү *******ийн бие нь бүрэн эдгэрэх хүртэл эмчилгээний зардалд бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэх юм бол гомдол санал алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Номинхүсэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүү бид хоёр гэрээсээ гараад тоглоомын талбай руу гүйж байсан. Тэгээд “хурдлаарай, хурдлаарай” гэж хэлэх гээд эргээд харсан чинь дүү мотоциклд дайрагдсан, газар уначихсан байсан. ******* ах дүүг босгоод цаанаасаа танихгүй 2 хүн мотоциклтой ирээд дүүг эмнэлэг аваад явсан. ******* ахын мотоцикл газарт уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-р хуудас/, Яллагдагч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. П.Батцоожид эмчилгээний зардалд 500000 төгрөг нөхөн төлсөн ба цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 73-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэхамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг бөгөөд жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байж замын хөдөлгөөнд оролцох талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заажээ. Шүүгдэгч ******* нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4732дугаартай жолоочийн үнэмлэхтэй, харин А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь хэрэгт цугларсан Цагдаагийн Ерөнхий Газрын Жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 12-р хуудас/, яллагдагчийн “...Мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 84-р хуудас/ тус тус тогтоогдож байх тул түүнийг А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзнэ. Зам тээврийн осол гаргах үед жолоодож явж байсан улсын дугааргүй “Hongli” маркийн мотоцикл нь шүүгдэгчийн эрхэлдэг багийн Засаг даргын албаны хэрэгцээнд зориулж олгосон тээврийн хэрэгсэл болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Насанд хүрээгүй хохирогч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, зам тээврийн осолд өртөх үед 03 нас, 07, сар 05 хоногтой байсан нь төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр /хавтаст хэргийн 67-68-р хуудас/ тогтоогдож байгаа бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр аав нь болох П.Батцоожийг оролцуулжээ. Бага насны хүүхэд хохирогч *******ийн баруун чамархай ясны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзлээ. Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй бахөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түүнд тохирсон арга хэмжээг авах нь хуулиар хүлээсэн түүний үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой. Иймээс жолооч ******* нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхиүнэмлэхгүйгээр мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь улсын дугааргүй “Hongli” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг тус тус зөрчиж явган зорчигч 3 нас, 7 сартай бага насны хүүхэд *******ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйзаасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэргийн шинжийг бүрдүүлсэн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь нийгэмд аюултай, гэм буруутай нэг удаагийн үйлдэл боловч эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулжээ. Шүүгдэгч *******ын “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхиүнэмлэхгүйгээр улсын дугааргүй “Hongli” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгмэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж, хохирол, хор уршигт хүргэсэн байх тул гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврихэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а/, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, эцэг, эхийн бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулсан зэрэг нөхцөл байдал нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн төдийгүй жолоочийн улсын дугааргүй бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүйгээр оролцсон байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Прокуророос шүүгдэгч *******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хяншийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зарим хэсгийг төлж өгч, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохиро*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Батцоож нь нотлох баримтаар хор уршиг буюу эмчилгээний зардал 1302652 төгрөг нэхэмжилснээс 500000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Хүү ******* хагалгаанд ороход цус тогтоох эмийн мөнгө 500000 төгрөг болсныг ******* төлсөн болно.” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр /хавтаст хэргийн 65-р хуудас/ тус тус нотлогдож байна. Иймээс шүүгдэгчээс 802652 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууёсны төлөөлөгчид олгож, мөн цаашид гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 63-р хуудас/ нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий анги6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч М.Лагнайдоржийн мөрдшалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн Мөнххайрхан суманд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Мөнхайрхайн сумын Хаг багийн Засаг даргын ажлыг хийж гүйцэтгэдэг” гэх мэдүүлэг, гэрч Т.Ариунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус сумын Сэнхэр багт 2 хүүхдийн хамт амьдардаг. Манайх эмэгтэй 6 настай, эрэгтэй 5 настай 2 хүүхэдтэй. Хүүхэд насандаа Мөнххайрхан суманд өсөж, 10 жилийн сургуулийг мөн тус сургуульд төгссөн. Улаанбаатар хотод Олон Улсын Эдийн Засгийн Бизнесийн Дээд сургуулийг төгссөн.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1582 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 45-59-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан хууль зүйн дүгнэлтэндээ “шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500000 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СДийг хэргийн хамт хадгалах, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай” гэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа зөвшөөрч байгаа, шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг төлнө, мөн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлнэ” гэв. Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүхуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг уг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж үзлээ. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөмаргаагүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 500000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2136000000101 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг автотээврихэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар шүүгдэгч *******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3- т заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос 802652 /найман зуун хоёр мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Батцоожид олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 4. 2136000000101 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК