Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

            Шүүгдэгч Д.Төмөрсүх, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Төмөрсүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020589 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 24-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 34 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-603 тоотод оршин суудаг,

2000 оны 4 дүгээр сарын 10-нд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

2004 оны 11 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дуугар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар,

2007 оны 4 дүгээр сарын 04-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоног баривчлах ялаар,

2015 оны 9 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

2016 оны 01 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаа шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Улаалзгай овгийн Дуламжавын Төмөрсүх \регистрийн дугаар ЖЭ 82072411\,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Төмөрсүх нь давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Нийслэлийн өмчийн 1 дүгээр байрны гадаа иргэн Б.Эрдэнэцэцэгийн халааснаас Ай Фоне 5 загварын гар утас хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол,

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хойд талын автобусны буудал дээр иргэн Х.Энэрэлийн халааснаас Ай Фоне 5 загварын гар утас хулгайлж, 290.000 төгрөгийн хохирол,

2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Багшийн Их сургуулийн хойд талын автобусны буудал дээрээс иргэн Ж.Мөнхтуяагийн халааснаас Ай Фоне 5 загварын гар утас хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 900.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Төмөрсүх шүүхийн хэлэлцүүлэгт “…Би энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа сүүлд нэг хулгайн хэрэг нэмж үйлдсэн. Тэрхүү хэрэг одоо Нийслэлийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг дээр шалгагдаж байгаа. Харин би энэ яллах дүгнэлтэд дурдсан хулгайн үйлдлүүдээ бол хүлээн зөвшөөрч байна...”гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2016.05.10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Хөдөө аж ахуйн яамны хойд талын автобусны буудал дээр үл таних 18-20 орчим насны цагаан өмдтэй, шар куртиктай эмэгтэйн зүүн халаасанд нь цагаан өнгийн гадартай Ай Фоне-5 маркийн гар утас цухуйж байхаар нь автобусанд орох үед хойноос нь дагаж яваад хулгайлсан. Мөн 2016 оны 3 дугаар сарын үед Багшийн дээдийн автобусны буудал дээр БНХАУ-ын иргэний халааснаас Ай Фоне-5 маркийн гар утас хулгайлсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Багшийн дээдийн автобусны буудал дээр 30 гаран насны эмэгтэйн халааснаас Ай Фоне-5 маркийн гар утас хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /хх-17, 40, 86, 120/,

 

хохирогч Б.Эрдэнэцэцэгийн “…Би 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн өмчийн 1 дүгээр байрны орчим явж байгаад халааснаасаа цагаан өнгийн Ай Фоне 5 загварын гар утсаа хулгайд алдсан, Тэгээд би гар утсаа алдаад Нийслэлийн өмчийн 1 дүгээр байрны үүдний жижүүр эгчээс гуйж байгаад хяналтын камерын бичлэг үзэхэд 25-30 орчим насны дунд зэргийн нуруутай ноосон малгай өмссөн урт бор өнгийн пальто өмссөн залуу миний гар утсыг хулгайлаад үүдэнд ороод буцаад гарч байгаа бичлэг байсан. …Би хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-11/,

 

хохирогч Ж.Мөнхтуяагийн “…Би 2016 оны 5 дугаар сарын 14-ний 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Төгөлдөр" худалдааны төвд найз Даваасүрэнтэй орж үйлчлүүлж байгаад тэндээсээ гараад Монгол Улсын Боловсролын их сургуулийн автобусны буудал орчмоос таксинд суух гэж байгаад халааснаасаа цагаан өнгийн Ай Фоне-5 загварын гар утсаа хулгайд алдсан, би гар утсаа хулгайд алдаад "Төгөлдөр" худалдааны төв" ороод хамгаалагчид нь “гар утсаа алдчихлаа” гэж хэлж байгаад гадна талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд намхан байрын 30 орчим насны дээгүүрээ богино хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн залуу миний араас дагаж байгаад таксинд суух үед гар утас хулгайлж байсан бичлэг байсан. …Би хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-85/,

 

хохирогч Х.Энэрэлийн “…Би 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр автобус хүлээн зогсож байгаад гадуур хүрэмний зүүн халааснаас Ай Фоне 5 загварын гар утсаа алдсан, миний хойно зогсож байсан хар өнгийн куртиктэй, бараан өнгийн саравчтай малгайтай, гуя нь цайралттай жинсэн өмдтэй эрэгтэйг сэжиглэж байна. …Би хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-115, 116/,

 

гэрч Э.Мягмарсүрэнгийн “...Тухайн өдөр Б.Эрдэнэцэцэг гэх хүн халааснаасаа гар утсаа хулгайд алдсан талаар дуудлага ирүүлсний дагуу тухайн газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд Д.Төмөрсүх гэх этгээд байсан.  Тэгээд би судалгаан дээрээс гар утсыг нь аваад утсаар ярихад Төмөрсүх ирээд гар утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-53/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-9, 83, 111/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6, 7, 81, 82/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-19, 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-32-34, 44, 45, 46-47, 52-53/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-139-141/, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016.08.15-ны өдрийн 8/1645 тоот албан бичиг зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Төмөрсүх нь давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Нийслэлийн өмчийн 1 дүгээр байрны гадаа иргэн Б.Эрдэнэцэцэгийн халааснаас “Ай Фоне-5” загварын гар утас хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол,

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хойд талын автобусны буудал дээр иргэн Х.Энэрэлийн халааснаас “Ай Фоне-5” загварын гар утас хулгайлж, 290.000 төгрөгийн хохирол,

2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Багшийн Их сургуулийн хойд талын автобусны буудал дээрээс иргэн Ж.Мөнхтуяагийн халааснаас “Ай Фоне-5” загварын гар утас хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Эрдэнэцэцэг, Ж.Мөнхтуяа, Х.Энэрэл, гэрч Э.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгч Д.Төмөрсүхийн сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Төмөрсүхийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэцэцэгт 360.000 төгрөгийн, хохирогч Ж.Мөнхтуяад 250.000 төгрөгийн, хохирогч Х.Энэрэлд 290.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар тогтоогдсон боловч хохирогч нар нь өөрийн эд зүйлийг буцаан авсан, тэдгээр нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Төмөрсүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Төмөрсүхийн дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоодов.  

 

Шүүгдэгч Д.Төмөрсүхийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг болон ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Төмөрсүх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Төмөрсүх болон түүний өмгөөлөгч нараас Улаанбаатар хотын цагдаагийн газраас Д.Төмөрсүхийг Эрүүгийн 201625031531 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа тул түүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Улаанбаатар хотын цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтсээс шүүгдэгч Д.Төмөрсүхийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа талаар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд албан бичиг ирүүлсэн хэдий ч шүүгдэгч Д.Төмөрсүхийг дээрх Эрүүгийн 201625031531 дугаартай хэрэгт гэм буруутай гэж шүүхээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлүүдэд зааснаар оногдуулсан ялуудыг болон шийтгэх тогтоолуудыг нэгтгэх боломжтой байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Төмөрсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1.Шүүгдэгч Улаалзгай овогт Дуламжавын Төмөрсүхийг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Дуламжавын Төмөрсүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Д.Төмөрсүхэд оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Төмөрсүх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Төмөрсүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх баривчлах ялыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Төмөрсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР