Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч, шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т***********ын Б***********н, Т***********ын Б***********ай нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Т.Б***********ай нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар баг 18-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Т.Б***********нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний духанд шарх, цээжинд цус хуралт, цээж баруун бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Б***********н нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар баг 18-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Т.Б***********айтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед баруун тохой, зүүн хацар, баруун бугалга, зүүн бугалаг, шуу, цээж, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б***********ай нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар баг 18-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Т.Б***********нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний духанд шарх, цээжинд цус хуралт, цээж баруун бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Б***********н нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар баг 18-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Т.Б***********айтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед баруун тохой, зүүн хацар, баруун бугалга, зүүн бугалаг, шуу, цээж, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б***********ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Б***********айг санаатай үйлдэл гаргаж биед нь хохирол учруулаагүй өөрийнхөө биеийг хамгаалсан гэж бодож байна. Түлхэж гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-59-60х),

Шүүгдэгч Т.Б***********айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид хоёр харилцан тохиролцож эвлэрсэн мөн гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан байгаа. Бид хоёрын дунд өр, авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Би гэмшиж байсан. Гэдээ Б***********ны гаргасан үйлдэл нь тийм зүйл хийхэд хүргэж байсан. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэндээ хүний биед гэмтэл учруулсан. ...би урьд ийм хэрэг үйлдэж байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-64-65х),

Хохирогч Т.Б***********ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сарын 12-ны өдөр гэрт байж байхдаа эхнэр Б***********айтай ажил олж хийх талаар яриад би Өмнөговь руу Цагаанхад руу очоод ажил хийж байгаад ирье гээд ярихад ядаргаатай гөлөг вэ? Гэхээр нь хэрэлдэж эхэлсэн тэгсэн миний цээж, нүүр, гар зэрэг газарт маажаад бие рүү гараараа цохиод байсан. 2021 оны 11 сарын 13-ны өглөө босоод байж байтал эхнэр Б***********ай надад хандаад уучлалт гуйх нуу гэсэн чинь бүр уучлалт гуйдаггүй байна шүүдээ гээд ахиад хэрэлдэж зүүн гарын хэсэгт маажсан тэгснээ Б***********ай гал тогооны шүүгээнээс хутга гаргаад ир би өнөөдөр энэнтэй энэ асуудлыг дуусгана гээд орилсон чинь хоёр хүүхэд нь ээжээ та болиоч гээд хутга хийдэг шүүгээний урд талд очоод уйлаад зогсчихсон тэгсэн Б***********ай хутга авахгүй намайг янз бүрээр доромжлоод зогсоод байсан. Тэгээд Б***********ай над руу гутал, төмөр шанага, газын хошуу зэрэг зүйлс шидээд сүүлдээ миний толгойны баруун дээд талд төмөр шанагаар 5-6 удаа цохисноос миний толгой хагарсан би цусаа тогтоохын тулд өөрийнхөө фудволкоор цусаа дарж тогтоосон. Дээр мэдүүлсэн явдал өмнө нь маш олон удаа давтагдаж байгаа юм. Хэрэлдэх бүртээ миний биеийг маажих, цохих явдал гардаг. Би олон удаа энэ байдал давтагдаж байгаа болохоор аргаа барсандаа цагдаагийн байгууллагад хандсан. ... Б***********ай нь гараараа миний цээж, гар, хоолой зэрэг газруудад маажиж гэмтээсэн, мөн миний толгой руу гутал, газ, газын хошуу зэргээр толгой руу цохисон, дараагаар нь толгойны зүүн дээд хэсэгт төмөр шанагаар 5-6 удаа цохисноос болж миний толгой хагарсан одоо цээж, гар, толгой зэрэг хөндүүрлэж өвдөж байна. Мөн хөлөөрөө миний бэлэг эрхтэн лүү нэг удаа өшиглөсөн. Мөн чулуу авч шидсэн би бултаад оногдоогүй юм. ... Би Б***********айтай эвлэрч гэрээ байгуулсан байгаа. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Б***********айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие иргэн Т.Б***********нтай амьдраад 1 жил болж байна. Мөн гэр бүлийн баталгаагаа Б***********нтай батлуулсан амьдарч байх хугацаанд хоёроос гурав хоногоор архи уудаг өөрт байгаа эд зүйлээ ломбардад тавиад архи уучихдаг байсан. Мөн миний биед нэг биш нэлээн хэдэн удаа гар хүрч байсан тэр шалтгаанаас болоод ажилдаа очихгүй тохиолдол байсан. Өчигдөр буюу 2021 оны 11 сарын 12-ны өдөр юу болсон бэ гэхээр Манайх байраа зараад мөрөн суманд 6- р хороонд хашаа байшин худалдаж аваад тохижилтын ажил хийгээд нэлээн хэд хоног завгүй байж байгаад өчигдөр зав гарахаар нь нөхөр Б***********нд гадуур хоол идэх санал тавихад хэрэггүй 4 пиво аваад хүрээд ир гэсэн тэгэхээр нь би захисан юмыг нь авч очоод хоол ундаа хийгээд хүүхдийнхээ хичээлийг давтуулаад байж байхад Б***********н намайг дуудаад пиво уунгаа надтай юм ярьсан. Тэгэхэд надад Цагаанхад руу явж ажилламаар байна гэсэн. Тэрнээс өмнө өдөр надад хэлсэн байсан учраас би үгүй гэдгээ хэлсэн одоо гэр хороололд нам даралттай байхад яах юм бэ бид гуравт хэцүү шүү дээ гээд хэлсэн шүү дээ гээд түүнээс маргаан эхэлсэн. Б***********н 4 пиво уугаад чи 8 сарын сүүлээр надтай хэрэлдээд явсан хэрэлдэж яваад холбоогүй байж байсан учир тэр хугацаанд асуудлууд байсан тэрнээс өмнө Баянхонгор аймаг руу яваад 4 хоног холбоогүй байсан. 2021 оны 4 сард Хэнтий аймаг руу яваад ирэхдээ бэлгийн замын өвчин авчирч надад халдаасан үүнээс нь болж би Б***********нтай цуг бэлгийн замын өвчингөө хүртэл эмчлүүлсэн би гомдолтой байна. Улаанбаатар хотод байхдаа хүртэл холбоогүй байсан. Улаанбаатар хотод байхдаа асуудлууд үүссэн байсныг би мэдсэн. Мөн манай хүүхэд Тэмүүлэнг Б***********н тэлээгээр ороолгож зодсон байсан. Энэ асуудлаас болж манай гэр бүл хооронд хэрүүл болсон энэ асуудалд аав ээжийг маань оруулж хэрэлдсэн. Намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилсон. Би одоо Б***********нтай ирэх нэг дэх өдөр гэр бүлийн салалтаа хийлгэнэ. Өмнө нь 8 сард явахад нь гэр бүлээ салгуулаад яваач ээ гээд байхад тэгээгүйн улмаас ийм асуудал үүсэж байна. Мөн Б***********н удаа дараа намайг доромжилж, цохиж зодож байсан тэр зүйл дээр нь би гомдолтой байна. ... Өмнө нь зодож гэмтээснээс болж нүүр хөхөрч байсан намайг боож унагаж байсан. Намайг өнөөдөр түлхэж унагаснаас болоод миний толгойны ар дагз, баруун гарын тохой хавдсан, зүүн талын шанаа хавдаад хөхөрсөн байна. ... надад одоо гомдол санал байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-15-16, 18х),

Насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б***********н  аав, ээжийг үүд рүү унагаасан чинь ээж босож ирээд орилоод шанага аваад Б***********н аавын толгой руу цохисон. ...Б***********н аав намайг тэлээгээр ороолгосон гэхдээ өвдөөгүй. Б***********н аав намайг хичээлээ хий гэхээр нь би хийгээгүй. Тэгээд намайг аяархан ороолгосон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-41х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 529 дугаартай:

1. 2. Т.Б***********айгийн биед баруун тохой, зүүн хацар, баруун бугалга, зүүн бугалга, шуу, цээж, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт (хх-44х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 528 дугаартай:

1. Т.Б***********ны биед духанд шарх, цээжинд цус хуралт, цээж, баруун зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт (хх-49х),

Шүүгдэгч Т.Б***********ны хувийн байдлыг тогтоосон:

Шүүгдэгч Боржигон овогт Т***********ын Б***********ны иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-70х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-71х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-68х),

Шүүгдэгч Т.Б***********айгийн хувийн байдлыг тогтоосон:

Шүүгдэгч Модон овогт Т***********ын Б***********айн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-74х),  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн засаг Т.Б***********айн тодорхойлолт (хх-73х),  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-69х),

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээ (хх-91-92х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б***********ай нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар баг 18-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Т.Б***********нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний духанд шарх, цээжинд цус хуралт, цээж баруун бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Б***********н нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар баг 18-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Т.Б***********айтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед баруун тохой, зүүн хацар, баруун бугалга, зүүн бугалаг, шуу, цээж, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Б***********ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Т.Б***********айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15-16, 18х),

Насанд хүрээгүй гэрч Ж.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-41х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 529 дугаартай дүгнэлт (хх-44х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 528 дугаартай дүгнэлт (хх-49х), 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эвлэрлийн гэрээ (хх-92-93х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нар нь үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нар харилцан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нар нь харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-92-93),

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нар нь “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нар нь хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу шүүгдэгч Т.Б***********н прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Т.Б***********н хүлээн зөвшөөрч, яллагдагч  Т.Б***********айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлын шинж чанар, өрх толгойлж 2 хүүхэд өсгөн хүмүүжүүлж тэдгээрийг тэжээн тэтгэж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тус бүр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Т***********ын Б***********н, шүүгдэгч Модон овогт Т***********ын Б***********ай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т***********ын Б***********н, шүүгдэгч Т***********ын Б***********ай нарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б***********айд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Б***********н нь торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б***********н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Т.Б***********ны торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б***********н, Т.Б***********ай нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЭЭЖИН