Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/345

 

 



 

 

      2018          04            23                                        345

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

иргэдийн төлөөлөгч Б.Наранзаяа

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Л.Б..............а, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2149)

шүүгдэгч Х.Н..............рж, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0474)

гэрч О.Н..............рж, О.Н...................үй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Тайж овогт Х.................нгийн Н..............ржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0075 10146 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Х.................нгийн Н..............рж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, автоген-огтлогч мэргэжилтэй, “................................. байсан, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн ........................... суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...................

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Шүүгдэгч Х.Н..............рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .................... өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Л.Б..............агийн цээжин тус газар нь 2 удаа, гуянд 1 удаа хутгалж, онц харгис, хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ

1. Шүүгдэгч Х.Н..............ржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 îíû 2 äóãààð ñàðûí 4-íий ºäөð Орбитын тойрог гэдэг газар нийтийн караокед ганцаараа 5 шил пиво уусан. Тухайн үед би 3 шил пивог нь ууж байхад караокены гаднаас үл таних нэг залуу орж ирээд надтай танилцаад бид хоёр пиво уух гэсэн боловч нөгөө залуу пиво уудаггүй. Харин та надад архи аваад өгөөч гэж хэлэхээр нь би 0.75 литрийн архи авч өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө авсан архиа хувааж ууж дуусгаад дахин нэг шил 0.75 литрийн архи авч хувааж уусан. Гэтэл нөгөө залуу намайг дахиад нэг шил архи аваад өгчих гэхээр нь би мөнгө дууссан байсан учраас цалингийн картаа барьцаанд тавьж байгаад дахин нэг шил Соёрхол архи хувааж уусан. Тэгээд би караокеноос гараад юу болсон талаар санахгүй байна. Би хохирогч Б..............аг гэмтээх гэсэн ямар нэгэн бодол байхгүй байсан. Би Б..............ад гэмтэл учруулчхаад Найрамдалын Шижирийн Даваа гэх газарт очоод айлын өвөлжөөнд унтсан байсан. Тэгээд өглөө сэрсэн чинь үүр цайгаад гар цус болсон байсан. Тэгээд би гэмт хэрэг хийсэн гэдгээ мэдээд айлын өвөлжөөнд 3 хоноод Улаанбаатар хот руу орж ирсэн. Тухайн үед миний байрлаж байсан газарт утасны сүлжээ барихгүй байсан. Намайг уулан орой дээр гараад ирсэн чинь утсанд сүлжээ ороод манай охиноос мессеж ирсэн. Тухайн мессеж нь “ааваа та ээжийг яасан юм бэ” гэсэн утгатай мессеж байхаар нь би буруу зүйл хийсэн гэдгээ мэдээд Улаанбаатар хот руу орж ирсэн...” гэх мэдүүлэг, 

2. Хохирогч Л.Б..............агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 4-ний өдөр өглөө босох үед Н..............ржоос 150.000 төгрөг зээлээч би цэргийн хотхонд байна чи хүрээд ирээч гэсэн мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь би хариуд нь мөнгө алга байна гэртэй байхгүй юу хийж гадуур явж байгаан гэхэд “би гэртээ байна одоо ээжтэй гарч цагаан сарын бэлтгэлээ хийнэ” би өчигдрийн чиний явсан дэлгүүрээр чинь ороод өчигдөр үзсэн юмаа авна гэж хэлсэн. Тэгээд би 14 цагийн үед ээж, охин хоёрын хамт Хархорин худалдааны төв рүү цагаан сарын бэлтгэлээ хангах зорилгоор явсан. Тэгээд Хархорин захаас 18 цагийн үед гарах гэж байхад миний утас руу Н..............рж залгасан байсан. Тэгээд Н..............ржтой утсаар ярихад намайг хаана байгааг асуугаад миний хаана байгаа газар яваад очье гээд байхаар нь би Хархорин захаас гарч байна. Одоо гэр рүүгээ явлаа гэж хэлсэн. Тэгээд намайг автобусанд суух хооронд миний гар утас дуугараад байсан. Тухайн үед бид нар бүгдээрээ гартаа хоёр тор юм барьсан байсан учраас утсаа авч чадаагүй. Тэгээд автобуснаас буугаад гудамж руугаа орох гэтэл нэг зүйл дуугарсан. Тэгэхээр нь ээж, охин бид гурав эргээд харсан чинь На..............рж хашааны буланд явган суучихсан байхаар нь би очоод чи энэд юу хийж байгаа юм бэ ээжийн юмыг аваад явж байна гэсэн чинь яасан бэ гэхэд Н..............рж дуугарахгүй байсан. Намайг очиход Н..............ржоос архи үл мэдэх үнэртэж байсан. Тухайн үед Н..............рж нь надтай чөлөөтэй харьцаж байсан. Тэгээд би Н..............ржийг чи булган малгайгаа яасан юм бэ гэхэд “Н..............рж тэр муу булган малгайгаар чинь яадаг юм” гэж хэлсэн. Тухайн үед манай ээж охин хоёр хүлээгээд зогсоод байхаар нь би та хоёр гэртээ орж бай би Н..............ржтой уулзчихаад орье гэж хэлсэн. Тэгээд Н..............ржийг манай гэрийн тийшээ явъя гэхэд Н..............рж 2-3 алхаад би танай тийшээ явахгүй гээд хойшоогоо суучихсан. Тухайн үедээ Н..............рж ямар үйлдэл хийж байсан гэхээр түүний гарынхаа хуруунаас цус гарчихсан “зарим цусыг нь сороод, зарим цусыг нь өмдөндөө арчаад” байсан. Мөн байж байгаад гараа гутлынхаа түрүү рүү хийгээд цусаа сороод байсан. Тухайн үед би түрүүнд байсан хутгандаа гараа аваад байна гэж бодоогүй. Тэгээд бид хоёрт ярих зүйл олдохгүй болохоор нь хоёр тортой зүйлээ бариад гэр рүүгээ явах гэтэл Н..............рж миний баруун талаас татаад өөр рүүгээ харуулсан. Тэгээд ерөөсөө эхний дүрэлт ирэх үед би Нанзаа чи чинь яаж байгаа юм бэ гээд хоёр тортой зүйлээ хаяаад өөрийгөө хамгаалах гэтэл миний гар ерөөсөө хөдлөхгүй, дээшээ хараад унасан чинь миний дээрээс нэг удаа хутгаар бүлсэн. Тэгээд цээжээр халуун зүйл урсах шиг болсон. Тухайн үед би ингээд үхэх гэж үү гэж бодоод хүмүүсээ авраарай гээд орилсон. Тэгээд би Н..............ржийг түлхээд бид хоёр газарт хоёр удаа өнхрөөд айлын нойлын нүх рүү унасан. Тухайн үед би Н..............ржид хандаж яагаад ханыгаа ингэж байгаа юм хоёулаа буцаад сууя гэж хэлсэн. Би унасан нүхнээсээ түрүүлж босоод хутгыг хашаа давууж маш хүчтэй шидсэн. Тэгээд хажуу талын хашаанд хүн харагдахаар нь би ахаа намайг авраарай гээд гүйгээд орсон. Тэгээд эргээд харсан чинь Н..............рж босоод зугтаж байсан. Тэгээд намайг айл руу ороход нэг ах орон дээрээ гутлаа өмсөөд сууж байсан. Тэгэхээр нь би ахаа манай нөхөр намайг хутгалчихлаа гэж хэлээд айл руу орсон гэтэл шал нь битгий цус болсон байсан. Тэгэхээр нь би тухайн айлын хүнийг дагуулж гараад хэрэг болсон газраа очиход хүн байхгүй байхаар нь барьж явсан хоёр тортой зүйл байгаа аваад өгөөч гэхэд “тухайн хүн нэг тортой зүйл байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод ээжээ би хутгалуулчихлаа гэж хэлэхэд манай гэрийнх нь түргэн тусламж дуудсан байгаа. Тэгээд миний цээж дээр 2-3 ширхэг орны даавуу тавьсан боловч цус нь нивтэрч гарч байсан. Тэгээд удаагүй хоёр цагдаа ирээд манай хүргэн ахыг дагуулаад хутгыг хайгаад явсан. Мөн түргэн тусламжийн эмч нар ирээд миний цусыг тогтоож чадахгүй байсан. ...Н..............рж өмнө архи уухаараа гар хүрдэг байсан. Мөн Н..............рж нь ээлжийн амралтаа авсан үеэс хойш байнга манай гэрийн гадаа зогсож байдаг байсан. Энэ хэргээс болж гарсан эмчилгээний зардалд 716.000 төгрөг болсон. Мөн өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин хөлс 1.428.000 төгрөг, нийт 2.358.000 төгрөгийг зардал гарсан. Үүнээс 1.050.000 төгрөгийг На....................жоос нэхэмжилсэн. Шүүгдэгч Н..............рж нь 450.000 төгрөгийг надад өгсөн, одоо 545.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг,

3. Гэрч О.Н...................үй (хохирогчийн төрсөн эх)-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болсон өдөр Б..............а бид хоёр Хархорин зах руу яваад цагаан сарын юм цуглуулаад 19 цагийн үед гудамж руугаа орох гэж байхад Б..............аг нэг хүн дуудах шиг болсон. Тэгээд эргээд харсан чинь Н..............рж нь хашаан булан дээр урагшаа хараад сууж байсан. Тэгээд зээ охин бид хоёрыг гадуур хувцсаа тайлаад гутлаа тайлах гэж байхад Б..............а нь гаднаас Н..............рж намайг хутгалчихлаа гэж хэлээд ороод ирсэн...Намайг хувцсаа тайлаад суух хооронд ороод ирсэн... Б..............аг Н..............рж өмнө нь 2-3 удаа зодож байсан...зодоод нурууг нь гэмтээсэн үеэс хойш би Б..............аг гэртээ байж бай яваад хэрэггүй гэж хэлээд явуулаагүй...Нанзаддрож нь Б..............аг хамт амьдаръя гээд яваад байдаг...анх амьдарч байхдаа Н..............рж Б..............а хоёр сайхан амьдарч байсан. Сүүлдээ Н..............рж нь Б..............ад гар хүрдэг болсон...Н..............ржийн үйлдлээс болоод би охиноо алдах шахсан тул гомдолтой байна. Тухайн үед түргэн тусламж ирээгүй бол манай охин ингээд сууж байх эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

4. Гэрч О.Н..............рж (хутга олдсон хашааны эзэн)-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр... манай гэрт хүн байхгүй байсан...Тухайн өдөр би хүүхдээ хүргэж өгчихөөд ирсэн ...ирэхэд цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан... би өмнө хашаанд хутга байсныг харж байсан...6-7 хоногийн өмнө харсан ...энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ...хутгыг гараараа барьсан зүйл байхгүй, цас хайлсан хэсэгт хутга ил харагдаж байсан...хутга байсан газрын цаана нь бие засах газар байдаг...мөн хашааны гадна нүх байдаг...ойролцоогоор 60 орчим см гүн нүх байгаа...” гэх мэдүүлэг,

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Б..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.Н..............ржтой 2013 оны 4 дүгээр сард танилцаад 2013 оны 9 дүгээр сараас ээжийнхээ хашаанд хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. ...хамт амьдарч байх хугацаанд эхний гурван жилдээ гайгүй байж байгаад сүүлийн 2 жилд нь зодох болсон. Би 2017 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байна. 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал Х.Н..............рж над руу залгаад “хоёулаа кино үзье” гээд гуйгаад байхаар нь...хамт гадуур явж хоол идчихээд, кино үзээд 19 цагийн орчим намайг гэрт хүргэж өгсөн. Хоол идэж байхад болон намайг гэрт хүргэж өгөхдөө “чи надаас салаад хүнтэй сууна тэ, ...Би чамтай дахиж уулзахгүй нэг удаа утсаар ярина шүү...” гээд хэлээд байсан. 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ...ээжтэйгээ зах дээр явж байхад Х.Н..............рж...олон удаа залгаад болохгүй болохоор нь утсаа аваад Хархорин зах дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд захаас гараад харихаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 55 дугаар гудамжны өнцөг орчим явж байтал Х.Н..............рж согтуу, хашаа налаад явган сууж байсан. Тэрээр бага зэргийн согтолттой, зүүн гарын доолоовор хуруугаа зүсчихсэн..., өмднийх нь баруун гуя орчим жижиг цус болсон байдалтай байж байсан. Тэгээд би түүнээс “Яагаад архи уусан юм бэ? гараа яасын” гэхэд “энэ зүгээрээ” гэсэн. Тэрээр надтай ярьж байхдаа түрийтэй гутал руугаа байн байн гар нь яваад байсан. Би түшиж босгоод хэд алхсан чинь буцаад газар суучихсан. Тэгж байгаад гутлынхаа зүүн талын түрийнээс хутга сугалж гаргаад миний цээжний зүүн хэсэгт хутгаараа дүрээд, дахиад хоёр хөхний хооронд мөн дүрсэн. Хоёр дахь удаагаа дүрэхэд нь би газар уначихсан Х.Н..............рж миний дээр суучихсан байсан. Тэгээд би доороос нь огцом түлхээд Х.Н..............ржийг хажуу тийш нь түлхээд давхаралдаад айлын ухсан жорлонгийн их гүнзгий биш нүх рүү унасан. Би түүний хутгатай гараас нь барьж байгаад хутгыг нь булааж аваад хутгаа айлын хашаа давуулж шидээд зугтаасан. Миний зүүн хөлний өвдөгний дээд талд хэзээ хутгалсныг анзаараагүй. Тэгээд би урд айл руу орж хүн дуудаад тэр хүнээр харуулж байгаад гэртээ ороод ээжийгээ “цагдаа, эмнэлэг дууд би хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд хутгаа хайхаар хүргэн ахыг дагуулаад гарсан. ...Би цээжиндээ хоёр, зүүн хөлөндөө нэг оёдол тавиулсан. ...Х.Н..............рж намайг салаад өөр хүнтэй суучих байх гэж боддог гэсэн. Надтай л амьдрахгүй бол хоёулаа үхэх бодолтой байх. Маш их хартай хүн байгаа юм. ...Намайг хутгалах үедээ цэнхэр өнгийн ноосон малгайтай цамц, ...гадуураа хар өнгийн савихтай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явсан. ...Намайг цайвар өнгийн гялгар хутгаар хутгалсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-43),

2. Гэрч Д.Ц...................р (хохирогчийн тусламж хүссэн анхны хүн)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 2 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ............... тоотод гэртээ 17 цаг 50 минутын орчим ажил тарж ирээд унтаж байхад гадаа хүн орилж байгаа сонсогдохоор нь сэрээд гарч харах гээд хувцсаа өмсөж байхад гэрийн хаалгаар урт бараан өнгийн цайвар куртик өмссөн үс нь сэгсийсэн хүүхэн хаалга хагас онгойлгон шагайгаад “туслаарай манай нөхөр намайг хутгалчихлаа” гэхээр би хувцсаа өмсөөд хамт гарсан чинь гадаа хүн байгаагүй. Тэгээд тэр эмэгтэй “ахаа хоёр тортой юм байгаа наад хавьд чинь байна уу” гэхээр нь хартал манай хашааны баруун өнцгийн хойд хэсэгт гялгар тортой юм газар хэвтэж байсныг аваад тэр эмэгтэйд өгсөн. ....Тухайн үед 19-20 цаг орчим болж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72),

3. Гэрч Ш.Н...................үй (хохирогчийн эх)-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр...охин Л.Б..............а, зээ охин С................го нарын хамт сар шинийн бэлтгэл ажил хийхээр Хархорин зах руу явсан. ...орой 19 цагийн орчим захаас гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 55 дугаар гудамж руу орох гээд явж байхад юм дуугарах шиг болохоор нь...цочоод харсан чинь Х.Н..............рж гудамжны баруун талын өнцгийн хашааны өнцөгт урагшаа бидний ирж байгаа зам руу хараад явган сууж байсан. Охин Л.Б..............а очоод “чи юу хийж байгаа юм бэ?” гэж асуухлаар нь би энэ чинь даардаггүй юм байхдаа гэж хэлээд зээ охины хамт гэртээ орсон. Гэртээ ороод гадуур хувцсаа тайлаад сандал дээр дөнгөж суутал Л.Б..............а ээжээ “Нанзаа намайг хутгалчихлаа шүү дээ түргэн, цагдаа дуудаарай  гээд цээж, гутал нь маш их цус болчихсон орж ирсэн. ...Манай охин Л.Б..............а надад хэлэхдээ “Н..............ржтой уулзахад архи үнэртэж байхаар нь чи архи уучихсан согтуу байна одоо харь гэсэн чинь түрийгээ ухаж байгаад хутгаж гаргаж ирээд цээж рүү нь 2 удаа, хөл рүү нь 1 удаа хутгалсан гэсэн. ...Манай охин ноцолдож байгаад хутгыг нь аваад хашаа давуулаад шидсэн гэж тухайн үедээ надад хэлсэн. ...Н..............рж тухайн өдөр түрийтэй гутал, ноосон цэнхэр малгай, савхин куртиктэй байсан. Охин Л.Б..............а Х.Н..............ржтой 2012 оноос 4 жил хамтран амьдарсан. ...Хамт амьдарч байх хугацаандаа 2-3 удаа зодсон байдаг...тэр үед би тусдаа амьдарч байсан. ... 2017 оны 2 дугаар сард Н..............ржид зодуулсан гээд гэртээ ирэхлээр нь би охиноо буцааж явуулаагүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68, 69),

4. Гэрч Н.С................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр эмээ Н...................үй, ээж Б..............а нарын хамт 15 цагийн орчим Хархорин зах явсан. Захаас...18 цагийн орчим гараад автобусанд суугаад 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 55 гудамжинд гэртээ харихаар явж байтал ээжийн хуучин нөхөр Н..............рж гудамжны буланд зам руу хараад явган сууж байсан.  Өө гэсэн билүү сонин дуу гаргахаар нь эргээд харсан чинь хөөе гэж ээжийг дуудсан. Ээж тортой хоёр юмаа бариад урд очоод зогссон. Эмээ бид хоёр гурван хаалганы цаана байгаа гэртээ орсон. Гэртээ ороод куртикээ тайлаад...шүүгээ рүү явж байтал ээж хаалгаар орж ирээд Нанзаа намайг хутгалчихлаа түргэн, цагдаа дуудаарай гэсэн...Х.Н..............рж манай ээжийн маш их харддаг...Салсан мөртлөө байнга гэрийн гадаа зогсоод ээжийг дагадаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66, 67),

5. Цэргийн төв эмнэлгийн эмч Д.Нямдоржийн “...Л.Б..............а...Цэргийн төв эмнэлэгт цээжин тус газраа 2, зүүн өвдөгний үений дээхэн талд 1 хатгагдсан гүн шархнуудтай...” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 12),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2320 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: цээжний гол хэсэг мэс заслын 4 оёдол, цээжний зүүн хэсэгт мэс заслын 3 оёдол, зүүн өвдөгт мэс заслын 2 оёдол бүхий шархтай.

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх №1728 тоотод “өвчний түүх нээсэн, эмнэлэгт хэвтсэн 2018.02.04-ний өдөр 12 цаг 48 минут:

Хэвтэх үеийн зовиур: цээж, өвчүү дээр хатгаж өвдөнө, зүүн хөл өвдөнө гэнэ. ...хэсэг газрын үзлэгт: өвчүү болон зүүн суганы урд шугамаар 4, 5-р хавирганы түвшинд хатгагдсан шархтай. Зүүн өвдөгний үений дээд хэсэгт хатгагдсан шархтай. Онош: Цээж, өвдөгт хатгагдсан шарх гэжээ. ДҮГНЭЛТ

1. Л.Б..............агийн биед цээж, өвдөгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 86, 64),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 1377 дугаар дүгнэлт

“...ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ...2. Уг гялгар ууттай зүйлд үзлэг хийхэд.

  • ...ногоон хүрэм.
  • Уг хүрэмний урд талд баруун энгэрийн хажуу ирмэгээс баруун тийш 8см, захны дээд ирмэгээс эгц доош  23.5см хэмжээтэй зайд 18мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • Урд талын зүүн энгэрийн хажуу ирмэгээс баруун тийш 9см, захны дээд ирмэгээс эгц доош 18.5см хэмжээтэй зайд 22мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • ...хар хөх оруулгатай цагаан эрээн даашинз.
  • Уг даашинзны урд талд энгэрийн дээд ирмэгээс эгц доош 15см, баруун ханцуйг их биетэй залгасан залгаас оёдлоос зүүн тийш 15.5см хэмжээтэй зайд 15мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • Урд талын энгэрийн дээд ирмэгээс эгц доош 13см, зүүн ханцуйг их биетэй залгасан залгаас оёдлоос баруун тийш 9см хэмжээтэй зайд 15мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • ...бор шаргал майк
  • Урд талд баруун энгэрийн хажуу ирмэгээс баруун тийш 4см, энгэрийн доод ирмэгээс эгц дээш 47см хэмжээтэй зайд 25мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • Урд талын зүүн энгэрийн хажуу ирмэгээс баруун тийш 9см, энгэрийн доод ирмэгээс эгц дээш 50см хэмжээтэй зайд 20мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • ...цагаан өмд.
  • Өмдний урд талд зүүн шуумагны доод ирмэгээс эгц дээш 39см, дотор оёдлоос зүүн тийш 11.5см хэмжээтэй зайд 15мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • ...хар өмд.
  • Өмдний урд талд зүүн шуумагны доод ирмэгээс эгц дээш 45см хэмжээтэй зайд 10мм хэмжээтэй гэмтэлтэй.
  • ...хос бээлий.
  • Уг бээлийний нэг өмсгөлийн дунд хурууны дээд ирмэгээс эгц доош 6.5см хэмжээтэй зайд 7х7мм хэмжээтэй гэмтэлтэй...

3. Шинжилгээнд ирүүлсэн дээрх хувцсанд гарсан урагдалт нь ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан, шинэ хуучин эсэхийг тогтоох зорилгоор Amscope маркийн микроскоп ашиглан шинжилж үзэхэд:

Ногоон хүрмэнд гарсан 18мм, 22 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15мм, 15мм, бор шаргал майканд гарсан 25мм, 20мм, цагаан өмдөнд гарсан 15мм, хар өмдөнд гарсан 10мм хэмжээтэй гэмтлүүдийн утасны тасралтын зах ирмэг нэгэн жигд бус талагдсан, суналтгүй, хөврөлтгүй, зах ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэнэ, зах ирмэг өнгөө алдаж гандаагүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна.

Дээрх ногоон хүрэмд гарсан 18 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15мм, бор шаргал майканд гарсан 25мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь харилцан байрлал, хэлбэр, чиглэл зэргээрээ хоорондоо ойролцоо байх тул нэг удаагийн үйлчлэлээр;

Ногоон хүрэмд гарсан 22 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15мм, бор шаргал майканд гарсан 20мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь харилцан байрлал, хэлбэр, чиглэл зэргээрээ хоорондоо ойролцоо байх тул нэг удаагийн үйлчлэлээр;

Цагаан өмдөнд гарсан 15мм, хар өмдөнд гарсан 10мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь харилцан байрлал, хэлбэр, чиглэл зэргээрээ хоорондоо ойролцоо байх тул нэг удаагийн үйлчлэлээр;

Хөх бээлийнд гарсан 7х7мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэг жигд бус, суналттай, утас тасарч сөртийсөн, зах ирмэг өнгөө алдаж гандаагүй байх тул хатуу мохоо зүйлийн гогдох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт гэсэн дүгнэлт өгөх үндэс болов. ДҮГНЭЛТ:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

- Ногоон хүрмэнд гарсан 18мм, 22 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15мм, 15мм, бор шаргал майканд гарсан 25мм, 20мм, цагаан өмдөнд гарсан 15мм, хар өмдөнд гарсан 10мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх ногоон хүрэмд гарсан 18 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15мм, бор шаргал майканд гарсан 25мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр; ногоон хүрэмд гарсан 22 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15мм, бор шаргал майканд гарсан 20мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр; цагаан өмдөнд гарсан 15мм, хар өмдөнд гарсан 10мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан байж болно.

- Хөх бээлийнд гарсан 7х7мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогдох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 88-101),

 

8. Гэрч О.Н..............ржын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Манай хашаанаас олдсон гэх хутгыг 7 хоногийн өмнөөс олж харсан. Цас хайлахтай зэрэгцэж 2018 оны 2 дугаар сарын сүүлээр харагдах болсон. Манай хутга бол биш. ...Тэндээ удсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 88),

9. Шүүгдэгч Х.Н..............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд

- 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би 2013 онд Л.Б..............а гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Гэрлэлтийн баталгаа байхгүй. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр бид хамт амьдрахгүй болоод салсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-123)

- 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Орбитын тойрогт байх нийтийн караоке бааранд ганцаараа орж баарнаас 0.5 литрийн хэмжээтэй 5 ширхэг пиво авч уусан. Эхний 3 ширхэг пивыг уугаад дуусч байхад гаднаас танихгүй нэг залуу орж ирэхээр нь...би тэр залууд нэг пиво авч өгөөд хувааж уусан. ...Тэгээд бид хоёр танилцаад сууж байхад тэр залуу надад “...дүү нь пиво уумааргүй байна гэхээр нь ...би 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи авч уусан. ...Би тэгээд хэзээ баарнаас гарч явснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь Найрамдалын шижирийн даваа гэх газарт айлын эзэнгүй өвөлжөөн дээр хоносон байсан. ...Өвөлжөөн дээр сэрээд гар цус болчихсон болохоор ямар нэг юм хийж гэж санаа зовоод айгаад явж чадахгүй тэр газраа 3 хоносон. 3 хоносны дараа охин Хандсүрэн над руу “Аав та ээжийг яасан юм бэ” гэж мессеж явуулсан байсан. Тэгэхээр нь би буруу зүйл хийж гэж бодоод Улаанбаатар хот руу орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-137),

10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 147 дугаар дүгнэлт

“...Болсон хэрэг /өөрийн үгээр/: 2018 оны 2 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог дээр ганцаараа 0.75 литрийн “Соёрхол” архи, 0.5 литрийн “Боргио” пиво 4 ширхэгийг уусан байсан. Тэгээд хаачсанаа сайн санахгүй, тасарсан байсан. Өмнө нь салсан Б..............агийн гэрийн ойролцоо байсан. ...сэрээд харсан чинь гар цус болсон байсан...Сэтгэцийн байдал: ...Өмнө нь Б..............ад гар хүрч байгаагүй. Бид хоёрыг хадам эх жил, ус таарахгүй байна гээд салгасан. Хутгыг хаанаас авснаа санахгүй байна....Комиссын үзлэгт: Би Б..............атай 2013-2017 оны хооронд хамтран амьдарч байсан. ...Тухайн үед архи уугаад тасарсан байсан. Би амарч байхдаа гадаа архи уусан. Би ганцаараа архи уусан байсан. Шөнө болсон байсан...Сэтгэцийн онош: Бие хүний органик эмгэг. ДҮГНЭЛТ

1. Х.Н..............рж нь бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

Дээрх эмгэгийг эхэлсэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

Дээрх эмгэг нь тархины гэмтлийн хожуу үе шатандаа байна.

2. Х.Н..............рж нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 105-107), 

 

11. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...хураан авсан хутга нь саарал өнгийн металь...уг хутганы ажлын хэсэг нь 12.5 см урттай, бариул хэсэг нь 12.5 см нийт 25см урттай, ажлын хэсгийн зүүн хацар дээр төв хэсэгт BASS гэсэн бичиглэлтэй...ажлын хэсэг нь нэг талдаа иртэй, гурвалжин үзүүр бүхий 2.3см хүртэл хэмжээний өргөнтэй байна. Хутганы бариул хэсэг нь ажлын хэсэг рүү шууд залгаж орсон, ямар нэгэн хамгаалалтгүй, бариулын дээд болон доод хэсэгт хар өнгийн оруулгатай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26, 27),

 

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (3-6), эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 25), прокурорын зөвшөөрөл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31, 32), хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 35-38),

- хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47), өвчний түүх (хавтаст хэргийн 51-58), хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 94, 184, 247)

-  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 145, 246), ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас (хавтаст хэргийн 143), хувийн байдлын талаарх тодорхойлолт, баримтууд (хавтаст хэргийн 154, 161, 163-175), хохирол хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 209),

- Шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 116, 127) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Н..............ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Н..............рж нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 55 дугаар гудамжинд, 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 19 цаг 40 минутын орчим, согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа хамтран амьдарч байсан Л.Б..............агийн цээжинд хоёр удаа, зүүн өвдөгний үений дээд хэсэгт 1 удаа хутгалсан үйлдэл хийсэн болох нь:

 

1. Хохирогч Л.Б..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ... Х.Н..............рж...гутлынхаа зүүн талын түрийнээс хутга сугалж гаргаад миний цээжний зүүн хэсэгт хутгаараа дүрээд, дахиад хоёр хөхний хооронд мөн дүрсэн. Хоёр дахь удаагаа дүрэхэд нь би газар уначихсан Х.Н..............рж миний дээр суучихсан байсан. Тэгээд би доороос нь огцом түлхээд Х.Н..............ржийг хажуу тийш нь түлхээд давхаралдаад айлын ухсан жорлонгийн их гүнзгий биш нүх рүү унасан. Би түүний хутгатай гараас нь барьж байгаад хутгыг нь булааж аваад хутгаа айлын хашаа давуулж шидээд зугтаасан. Миний зүүн хөлний өвдөгний дээд талд хэзээ хутгалсныг анзаараагүй. ...Намайг цайвар өнгийн гялгар хутгаар хутгалсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-43),

2. Гэрч Д.Ц...................р (хохирогчийн тусламж хүссэн анхны хүн)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хувцсаа өмсөж байхад гэрийн хаалгаар урт бараан өнгийн цайвар куртик өмссөн үс нь сэгсийсэн хүүхэн хаалга хагас онгойлгон шагайгаад “туслаарай манай нөхөр намайг хутгалчихлаа” гэхээр би хувцсаа өмсөөд хамт гарсан чинь гадаа хүн байгаагүй....Тухайн үед 19-20 цаг орчим болж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72),

3. Гэрч Ш.Н...................үй (хохирогчийн эх)-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 19 цагийн орчим захаас гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 55 дугаар гудамж руу орох гээд явж байхад юм дуугарах шиг болохоор нь...цочоод харсан чинь Х.Н..............рж гудамжны баруун талын өнцгийн хашааны өнцөгт урагшаа бидний ирж байгаа зам руу хараад явган сууж байсан. Охин Л.Б..............а очоод “чи юу хийж байгаа юм бэ?” гэж асуухлаар нь би энэ чинь даардаггүй юм байхдаа гэж хэлээд зээ охины хамт гэртээ орсон. Гэртээ ороод гадуур хувцсаа тайлаад сандал дээр дөнгөж суутал Л.Б..............а ээжээ “Нанзаа намайг хутгалчихлаа шүү дээ түргэн, цагдаа дуудаарай  гээд цээж, гутал нь маш их цус болчихсон орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68, 69),

4. Гэрч Н.С................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 55 гудамжинд гэртээ харихаар явж байтал ээжийн хуучин нөхөр Н..............рж гудамжны буланд зам руу хараад явган сууж байсан.  Өө гэсэн билүү сонин дуу гаргахаар нь эргээд харсан чинь хөөе гэж ээжийг дуудсан. Ээж тортой хоёр юмаа бариад урд нь очоод зогссон. Эмээ бид хоёр гурван хаалганы цаана байгаа гэртээ орсон. Гэртээ ороод куртикээ тайлаад...шүүгээ рүү явж байтал ээж хаалгаар орж ирээд Нанзаа намайг хутгалчихлаа түргэн, цагдаа дуудаарай гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66, 67),

5. Цэргийн төв эмнэлгийн эмч Д.Нямдоржийн “...Л.Б..............а...Цэргийн төв эмнэлэгт цээжин тус газраа 2, зүүн өвдөгний үений дээхэн талд 1 хатгагдсан гүн шархнуудтай...” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 12),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2320 дугаар дүгнэлт “...1. Л.Б..............агийн биед цээж, өвдөгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 86, 64),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 1377 дугаар дүгнэлт “...Ногоон хүрмэнд гарсан 18мм, 22 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15мм, 15мм, бор шаргал майканд гарсан 25мм, 20мм, цагаан өмдөнд гарсан 15мм, хар өмдөнд гарсан 10мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 88-101) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.Н..............рж нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, хохирогчийг “өөр хүнтэй суулгахгүй” гэх хардалтын сэдэлтээр, гэр бүлийн хамаарал бүхий Л.Б..............агийн цээжинд 2 удаа, зүүн өвдөгний үений дээд хэсэгт 1 удаа хутгалсан буюу онц харгис хэрцгийгээр, шууд санаатай үйлдлээр, алахыг завдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахаар завдсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “...хамтран амьдарч байсан...гэр бүлийн харилцаатай байсан...” хүнийг  ойлгохоор хуульчилсан ба онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдгийг хохирогчийг алах санаатай үйлдэл хийхдээ түүнд олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, сэтгэл санааны хувьд хүндээр шаналах нөхцөл байдлыг бий болгосныг ойлгох юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл...г санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Х.Н..............ржийн үйлдлийг хохирогч өөрөө таслан зогсоосон байгаа нь шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарч түүний үйлдэл таслан зогсоогдсон байна. Энэ нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд гэмт гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хардалт, согтууруулах ундаа хэрэглэсэн зэргээс болсон байна. Түүнчлэн шүүгдэгчийн шууд санаатай үйлдэл нь хохирогчийн эсрэг хийсэн идэвхтэй үйлдлээр илэрчээ. Иймд шүүгдэгч Х.Н..............ржийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг тогтоогоогүй. Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дугаар зүйлд заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн”. Үүнд Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үзлэгийг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 00 цаг 10 минутад эхлүүлж...00 цаг 50 минутад дуусгав гэсэн атлаа тухайн хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт 05.02.2018 03:32 гэсэн байгаа нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд бичсэн цаг, гэрэл зурагт бичсэн цагийн зөрүүтэй, гарын үсэггүй, хэн гэгч нь очиж гэрэл зураг авсан тодорхойгүй, мөн хэргийн газрын схем зургийг хэн үйлдсэн нь тодорхойгүй, Л.Б..............агаас 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан дээрх байдлууд нь хэрэг гарсан орон зай, газар, хэргийн ул мөрийг батлах нотлох баримтууд атлаа хуульд заасан журмыг зөрчсөн. Мөн хохирогчоор Л.Б..............агийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, хутгыг шүүгдэгчээс булааж авч айлын хашаа давуулж шидсэн гэх боловч хохирогчийн гарт гэмтэл учраагүй, цагдаагийн ажилтан нь хутгыг хайсан, мөн ахыг нь оролцуулж хайсан гэх ажиллагааны талаар тэмдэглэл байхгүй, тухайн хутга нь шүүгдэгчийн гарт байсан хутга мөн эсэхийг шалгаагүй. Түүнчлэн хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан боловч энэ итгэл үнэмшилтэй бус, эргэлзээтэй, хохирогчид хөтлөгдсөн шинжтэй зэрэг нотлох баримтыг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн байгаа тул дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг, Л.Б..............агаас гэрчээр авсан мэдүүлэг, хохирогч Л.Б..............агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан өөр бусад нотлох баримтаар давхар тогтоогдсон гэж үзэж дүгнэсэн болно.

Мөн гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөлийг шалгаагүй гэх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан доорх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. Үүнд

- Хохирогч Л.Б..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр...Х.Н..............рж...Хоол идэж байхад болон намайг гэрт хүргэж өгөхдөө “чи надаас салаад хүнтэй сууна тэ, ...Би чамтай дахиж уулзахгүй нэг удаа утсаар ярина шүү...” гээд хэлээд байсан. 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ...Х.Н..............рж согтуу, хашаа налаад явган сууж байсан. ...Тэрээр надтай ярьж байхдаа түрийтэй гутал руугаа байн байн гар нь яваад байсан. ...Тэгж байгаад гутлынхаа зүүн талын түрийнээс хутга сугалж гаргаад миний цээжинд...дүрсэн. ...Х.Н..............рж намайг салаад өөр хүнтэй суучих байх гэж боддог гэсэн. Надтай л амьдрахгүй бол хоёулаа үхэх бодолтой байх. Маш их хартай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-43),

- Гэрч Н.С................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Н..............рж манай ээжийн маш их харддаг...Салсан мөртлөө байнга гэрийн гадаа зогсоод ээжийг дагадаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66, 67),

- Шүүгдэгч Х.Н..............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Орбитын тойрогт байх нийтийн караоке бааранд ганцаараа орж баарнаас 0.5 литрийн хэмжээтэй 5 ширхэг пиво авч уусан. Эхний 3 ширхэг пивийг уугаад дуусч байхад гаднаас танихгүй нэг залуу орж ирэхээр нь...би тэр залууд нэг пиво авч өгөөд хувааж уусан. ...Тэгээд бид хоёр танилцаад сууж байхад тэр залуу надад “...дүү нь пиво уумааргүй байна гэхээр нь ...би 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи авч уусан. ...Би тэгээд хэзээ баарнаас гарч явснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг зэргээр тус гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөл бүрэн тогтоогдсон бөгөөд эдгээр баримтаар өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлт үгүйсгэгдсэн.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б..............а нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардалд 450.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 500.000 төгрөг буюу нийт 950.000 нэхэмжилснээс шүүгдэгч Х.Н..............рж нь 405.000 төгрөгийг төлсөн байна.

Иймд хохирогчийн гэм хорын хохирол, хор уршигт нэхэмжилсэн үлдэх төлбөр 545.000 төгрөгийг шүүгдэгч Х.Н..............ржоос 1 жилийн хугацаанд гаргуулж хохирогч Л.Б..............ад олгох үндэстэй байна. Харин хохирогч Л.Б..............а нь цээж болон хөлөнд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Н..............ржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаагүй болно.

Шүүхээс Х.Н..............ржийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Н..............ржид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дээр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирлын байдал буюу хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсныг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялын хэмжээг 8 жилийн хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

IV. Бусад асуудлаар

   Шүүгдэгч Х.Н..............рж нь энэ хэрэгт 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс (хавтаст хэргийн 116) 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 74 (далан дөрөв) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “PHILIPS DVD+R 4.7GB 120MIN 1-16x speed” гэсэн нэртэй СD-ийн дээр 2018. Б..............а гэж бичигдсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогчийн өмсөж явсан аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхой бус, ХL өмсгөлтэй, SHAGYUJIE гэсэн латин бичигтэй, хар шошготой, босоо захтай, малгайтай, задгай энгэртэй, энгэртээ дардаг тагтай цахилгаан товчтой, доод хоёр талд нь дардаг тагтай, далд халаастай ногоон хүрэм, аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхой бус, 77 өмсгөлтэй, цагаан шошготой, хоёр ханцуйн ирмэгт хар хөх оруулгатай, цагаан эрээн даашинз, мade in China, өмсгөл тодорхойгүй,OLD NAVY гэсэн латин бичигтэй цагаан шошготой бор шаргал майк, аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхой бус ягаан өнгийн хөхний даруулга, аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхой бус, резинен манжлагатай цагаан болон хар өнгийн өмд, аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхой бус эрхий, долоовор, дунд хурууны ирмэгт ягаан оруулгатай таван хурууны хөх хос бээлий, “Bass” STAINLESS STEEL гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн металь бүхий ажлын хэсэг нь 12.5см, бариул хэсэг нь 12.5 см нийт 25см урттай, 2.3 см хүртэл хэмжээтэй өргөнтэй хутга нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Х.................нгийн Н..............ржийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар Х.Н..............ржийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Н..............ржийн эдлэх 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н..............ржийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 74 (далан дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н..............ржоос 1 (нэг) жилийн хугацаанд 545.000 (таван зуун дөчин таван мянга) төгрөгийг хэсэгчлэн гаргуулан хохирогч Л.Б..............ад олгож, хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1808 0075 10146 дугаартай хэргийн хамт ирсэн “PHILIPS DVD+R 4.7GB 120MIN 1-16x speed” гэсэн нэртэй СD-ийн дээр 2018. Б..............а гэж бичигдсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,  мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогч Л.Б..............агийн өмсөж байсан

- Аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхой бус, ХL өмсгөлтэй, SHAGYUJIE гэсэн латин бичигтэй, хар шошготой, босоо захтай, малгайтай, задгай энгэртэй, энгэртээ дардаг тагтай цахилгаан товчтой, доод хоёр талд нь дардаг тагтай, далд халаастай ногоон хүрэм,

- Аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхой бус, 77 өмсгөлтэй, цагаан шошготой, хоёр ханцуйн ирмэгт хар хөх оруулгатай, цагаан эрээн даашинз,

- Made in China, өмсгөл тодорхойгүй,OLD NAVY гэсэн латин бичигтэй цагаан шошготой бор шаргал майк,

- Аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхой бус ягаан өнгийн хөхний даруулга,

- Аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхой бус, резинен манжлагатай цагаан, хар өмд

- Аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхой бус эрхий, долоовор, дунд хурууны ирмэгт ягаан оруулгатай таван хурууны хөх хос бээлий болон “Bass” STAINLESS STEEL гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн металь бүхий ажлын хэсэг нь 12.5см, бариул хэсэг нь 12.5 см нийт 25см урттай, 2.3 см хүртэл хэмжээтэй өргөнтэй хутга нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Н..............ржийн эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ                                                   Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                              Г.ГАНБААТАР