Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/348

 


 

 

 

 

     2018           04            24                                         348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

хохирогч Б.Г...................г,

гэрч Д.У...............р

шүүгдэгч О.Х..................нэ, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0463),

шүүгдэгч Д.Ш....................рж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харчин овогт О....................нэий Х..................нэ, Боржигон овогт Д...................аагийн Ш....................рж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0247 10069 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Харчин овогт О....................нэий Х..................нэ, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин, засал чимэглэлчин мэргэжилтэй, Сонгинохайрхан ....................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТА91062111.

2. Боржигон овогт Д...................аагийн Ш....................рж Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн,  эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .....................................

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Шүүхэд ирүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлт дурдсанаар)

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О....................нээ овогтой О.Х..................нэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 23 цагийн үед Д.Ш....................ржтой бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” караоке дотор иргэн Б.Г...................гтэй “караокены төлбөр нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж Б.Г...................гийн зүүн шанаа руу гараараа цохиж улмаар түүний бие махбодид “хүзүү, шанаа, зүүн гарын дунд хуруунд шалбаралт цус хуралт бүхий гэмтэл учруулан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Д...................аа овогт Д.Ш....................рж нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Х..................нэтэй бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” караокед дотор иргэн Б.Г...................гтэй “караокены төлбөр нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж Б.Г...................гийн үснээс зулгааж хүзүү, гарын хурууг нь маажиж зодон, улмаар түүний бие махбодид “хүзүү, шанаа, зүүн гарын дунд хуруунд шалбаралт цус хуралт бүхий гэмтэл учруулан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч О.Х..................нэ мэдүүлэхдээ: “..2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед Б.Г...................гийн уушийн газарт орчиж архи уусан. Тухайн үед Б.Г...................г нь архийг виногоор даруулж уугаад нилээн согтолттой байсан. Тэгээд согтсон хойноо намайг чичлээд би чиний эхнэрийн өмнө өвдөг сөгдөөд уучлалт гуйж байна, чи найз нартайгаа намайг танилцуулсангүй гээд агсам тавиад байсан. Тухайн үед тооцоо хийх гэсэн боловч Б.Г...................гийн бэлэн мөнгөний машин ажиллахгүй болохоор нь би утсаа цэнгэлж байгаад данс руу чинь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд бид нар Б.Г...................гийн уушийн газраас гараад караоке орлоо гэж хэлэхэд Б.Г...................г нь хамт караоке орно гэж хэлээд бид нарыг дагаж гарч ирсэн. Тэгээд караокед ороод дуу дуулах гээд сууж байтал Б.Г...................г нь гаднаас орж ирээд миний мекрофоныг булааж аваад намайг алгадсан. Гэтэл Д.Ш....................рж нь намайг өмөөрөөд хохирогч Б.Г...................гтэй муудалцаж зодолдсон байгаа. Миний зүгээс Б.Г...................гийг зодож цохисон зүйл байхгүй...” гэв.

2. Шүүгдэгч Д.Ш....................рж мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

3. Хохирогч Б.Г...................г мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой шүүгдэгч Д.Ш....................ржтой зодолдсон байгаа. Эдгээр хүмүүстэй зодолдох болсон шалтгаан нь манай уушийн газраар үйлчлүүлнэ гэж 17 цагийн үед О.Х..................нэ над руу утсаар ярьсан. Тэгээд О.Х..................нэ над руу ярьсан учраас ширээ засаж өгсөн. Тэгээд О.Х..................нэ нь эхнэр, найзуудынхаа хамт манай уушийн газарт сууж байгаад 22 цагийн үед “Crown” караоке руу орсон. Тухайн үед манай уушийн газраас гарахдаа тооцоо хийх ёстой байсан. Гэтэл Х...................нэийн эхнэр нь тооцоо хийх гээд карт уншуулсан боловч манай пост машин ажиллахгүй байсан учраас АТМ-ээс бэлэн мөнгө авч өгөхөөр надтай хамт гарсан. Гэтэл Х...................нэий эхнэр АТМ-ээс мөнгө авч өгөхгүйгээр шууд “Crown” караоке руу орсон. Тухайн үед би О.Х..................нэтэй ярилцаж тохиролцсон байсан учраас тэр чимээ шуугиан дунд хоорондоо харилцан ярилцах боломжгүй байсан. Тэгээд О.Х..................нэ рүү дөхөж очоод “хоёулаа гараад ярилцъя” гэхэд Д.Ш....................рж намайг гэнэт үсдээд авсан. Тэгээд зодоон болоод Д.Ш....................ржийг тавь гэж хэлэхэд тавихгүй байсан. Тэрнээс биш О.Х..................нэ, Д.Ш....................рж хоёрыг доромжлох ямар нэгэн шалтгаан надад байхгүй. Миний хувьд О.Х..................нэтэй юунаас болж муудалцсан бэ гэхээр манай уушийн газарт хийх тооцооноос болж муудалцсан байгаа. О.Х..................нэ тухайн үед манайд хийх ёстой тооцоогоо хийсэн гэж ойлгосон байсан. Тухайн үед яагаад Х...................нэий ширээнд хамт суух болсон гэхээр О.Х..................нэ нь өөрөө намайг 2-3 удаа хамт суучих гэж гуйсан. Тухайн үед би 200 грамм архи, вино уусан байгаа. Миний хувьд баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй байна. Харин гомдолтой байна...” гэв.

3. Гэрч Д.У...............р мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Crown” караоке руу Н.Б...............н, О.Х..................нэ, Г.Х...................аа, Д.Ш....................рж, Б.Б..............н нартай хамт орсон. Тэгээд караокены өрөөнд ороод дуулаад сууж байхад Б.Г...................г, Г.Х...................аа хоёр гаднаас хамт орж ирсэн. Тэгээд бид нарыг дуулаад сууж байхад Б.Г...................г нь гэнэт босож ирээд О.Х...................нэий микрофоныг булааж авсан. Тэгээд О.Х..................нэ рүү микрофоноо шидсэн. Гэтэл Д.Ш....................рж босож ирээд Б.Г...................гтэй муудалцаад Г...................г, Ш....................рж хоёр хоорондоо зодолдоод байхаар нь салгаад караокены өрөөнөөс гаргасан. ...би коридорт зодоон болсон талаар хараагүй...тухайн үед Г...................г, Ш....................рж хоёрын зодооныг тухайн үед байсан хүмүүс бүгд салгасан...Коридорт болсон зүйлийг хараагүй, харин өрөөнд болсон асуудлыг бол харсан...мөн хохирогч Г...................г нь өөрийнхөө ажиллуулдаг UB уушийн газарт ирэхэд Г...................г нь нилээн согтсон байсан. Тухайн үед би сүүлд нь ирсэн...Би тухайн үед 150 грамм архи уусан байсан...би хохирогч Б.Г...................гийг өмнө танихгүй, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй...Коридортболсон зодооныг би хараагүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Г...................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-нд О.Х..................нэ гэх цагдаа миний түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “UB” пабад эхнэртэйгээ танилцсаны 9 жилийн ойгоо тэмдэглэе гэж хэлсэн. Би тухайн үед манай тэр хавьд эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг цагдаа тул зөвшөөрсөн. О.Х..................нэ дотроос хоол, пиво авна, гаднаас архи бусад зүйлсээ оруулна гэж тохирсон. Ингээд орой 19 цагийн орчим О.Х..................нэ эхнэрийн хамтаар ирсэн. Дараа нь түүний найз гэх Б.Б..............н мөн араас нь хэдэн хүмүүс ирээд бөөндөө суугаад хоол пиво захиалсан. Ширээн дээр сууж байхдаа намайг дуудаад бид нар хамтдаа архи дарс ууцгаасан. Тэд 23 цагийн үед бүгдээрээ гарцгаасан харин тооцоогоо О.Х...................нэий эхнэр хийхээр үлдсэн. Тэгсэн манай карт уншдаг пост машин болохгүй байсан тул тэгтэл эхнэр нь гарч АТМ-ээс бэлэн мөнгө авч тооцоогоо хийхээр болоод манайхаас гарахаар нь араас нь дагаад гартал тэрээр шууд “Crown” караоке руу яваад орчихсон. Тэгэхээр нь би тооцоогоо авах гээд араас нь дагаад ортол тэд нар дуулж байсан. Эхнэр нь тооцоогоо хийхгүй шууд найз нартайгаа юм яриад байсан учир анхнаасаа надтай ярьсан О.Х..................нэ дээр ярихаар очтол түүнтэй цуг ирсэн Д.Ш....................рж гэх эмэгтэй шууд намайг үсдээд авсан. Тэгээд намайг чирээд караокены өрөөнөөс гаргасан. Тэгтэл О.Х..................нэ, Г.Х...................аа, Б.Б..............н нар салгасан. Тэр үед Д.Ш....................рж миний хүзүүний зүүн хэсгээс маажиж зулгаасан. Мөн миний хоёр гарын хурууг өчиж зулгаагаад хөндүүр болгосон. ...Тэгээд би О.Х..................нэ рүү уурлаад “чи анхнаасаа надтай ярьсан би чамаас тооцоо авах гэсэн юм” гэж хэлсэн чинь О.Х..................нэ над руу чичлээд “чи зайл, яв миний найзуудын хажууд чи илүү байна” гэж хэлэхээр нь би өөдөөс нь “би чамаас тооцоо авах гэж ирсэн, өөр чамтай харьцах шаардлага байхгүй” гэж хэлтэл шууд миний зүүн шанаа руу нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь би “чи намайг яаж байгаа юм бэ” гээд түлхсэн чинь дахин нэг удаа миний зүүн шанаа руу цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26) 

“...Д.Ш....................рж гэх эмэгтэй миний хүзүү, ...зүүн гарын дунд хуруунд учирсан гэмтлийг хумсаараа маажиж учруулсан. ...Харин зүүн шанаанд учирсан гэмтлийг О.Х..................нэ гараараа хоёр удаа цохиж учруулсан. ...Хар өнгийн куртикний зүүн энгэрт хоёр газарт босоо урагдалт, зүүн суганд оёдлоороо ханзралт үүссэн. Уг куртик нь 80.000 төгрөгний үнэтэй бөгөөд оёдолгүй хэсгээрээ урагдсан тул засварлаж дахин өмсөх боломжгүй тул уг куртикний үнийн дүн болох 80.000 төгрөгийг О.Х..................нээс нэхэмжилнэ. Учир нь О.Х..................нэ энгэрээс зуурч угзарч сэгсрэхэд уг куртик урагдсан юм. ...Би Х...................нэий эхнэрийг АТМ-с бэлэн мөнгө авч өгнө гэхээр нь дагаж явсан ба уг эмэгтэй “Crown” караоке руу орсон тул би дагаж орсон. Энэ үед доод давхрын шатны дэргэдэх өрөөнд О.Х..................нэ найзуудын хамт орсон сууж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

 

2. Гэрч Д.Э................гийн (хохирогчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-58-45 тоотод байрлах UB нэртэй уушийн газартаа үеэл дүү Б.Г...................гийн хамт ажиллаж байх үед дүү Б.Г...................гийн гар утас дуугарч Б.Г...................г дуудлагыг аваад хүнтэй ярьсан ба ярьж дуусаад надад хандаж “таньдаг найз маань эхнэртэйгээ суугаад 9 жил болсон ойгоо тэмдэглэнэ. Ширээ бэлдээд өгөөч” гэж хэлсэн. Удалгүй Б.Г...................г ширээ засч эхэлсэн. Энэ үед уг хоёр хүний найзууд нь гэх нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн цуварч ирсэн ба ойролцоогоор 23 цаг хүртэл манай уушийн газарт сууцгаасан. Уг хүмүүсийн тооцоо нь 132.200 төгрөг болсон. ...Тэгээд цагдаагийн эхнэр гэх эмэгтэй нь АТМ-с бэлэн мөнгө авч тооцоог чинь хийе гэхэд Б.Г...................г дагаж гарсан. Тэгээд Б.Г...................г гарч явснаас хойш 20-30 минутын дараагаар үл таних эрэгтэй хүн орж ирээд “дүү чинь үүдэнд байна, дүүгээ аваарай” гэж хэлчихээд гарсан. Уг залууг гарснаас 2-3 минутын дараагаар үүдэнд гарахад Б.Г...................г үүдэнд байдаг сандал дээр хойшоо харж суусан, нүүрээ дараад доошоо тонгойсон, уйлж байсан. Би Б.Г...................гээс юу болсон талаар асуухад “намайг зодчихлоо” гэж хэлж байсан ба зүүн шанаа, хүзүү нь шалбарсан байсан. ...Хэн чамайг зодсон талаар асуухад “Хишигээгээс тооцоогоо хий гэж хэлэхэд хажууд нь байсан хүүхэн намайг үсдээд караокены өрөөнөөс коридор руу чирч гаргаад Хишигээ ирээд миний нүүр рүү хоёр цохичихлоо” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь “Crown” караоке руу ороод зүс таних цагдааг дуудахад гарч ирсэн ба би түүнээс “юу болсон юм бэ, Ганаагийн нүүр ам нь цус болчихсон, шанаа нь хавдчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд дээрх цагдаа надад хандаж “манай найз хүүхэнтэй муудалцсан юм. Манай найз хүүхэн маань ч гэсэн бас адилхан зодуулчихсан байдалтай байна” гэж хэлсэн. Би уг зүс таних цагдаад хандаж “тэгвэл найз хүүхнээ гаргаад ир, тэр хүнийг чинь харъя үнэхээр бэртэж гэмтсэн юм уу? гэхэд уг цагдаа “манай найз согтуу байна” гэж хэлэхээр нь би Ганааг цохиж хувцас хунарыг нь урчихсан, куртикнийх нь малгай, үснийх нь боолт, хавчаар, ээмэг зэрэг эд зүйл нь алга болсон байна гэж хэлэхэд уг цагдаа “тийм ээ би цохисон юм аа тэвчээр алдаад цохичихсон юм. Энэ үйл ажиллагааг би хариуцаж зохион байгуулж байгаа болохоор найзуудаа чирмээргүй байна, гомдолтой байвал миний нэр дээр гаргачихаарай” гэж хэлээд ойролцоо байсан цонхны тавцан дээрээс хар өнгийн куртикний юүдэнг авч надад өгсөн ба дотор нь Ганаагийн үсний хоёр ширхэг хавчаар байсан. Мөн уг цагдаа гишгүүрийн завсраас Б.Г...................гийн ээмэгний шигтгээг авч өгсөн. Б.Г...................гийн биед зүүн шанаа нь хавдаж, зулгарсан, хүзүү нь хэд хэдэн газартаа хумсаараа маажсан мэт шалбарсан, зүүн гарын дунд хурууны үе хэсэгт шалбарсан нуруу нь хоёр газарт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

3. Гэрч Н.Б...............нгийн (яллагдагчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21 цаг 10 минутын үед орчим UB пабад О.Х..................нэ, Г.Х...................аа, Д.Ш....................рж, Д.У...............р, Б.Б..............н нар байсан. Тэгээд эргээд ороод ирсэн чинь караокены өрөөний үүдний коридорт Д.Ш....................рж, Б.Г...................г нар хоорондоо үсдэлцээд сэгсийсэн байдалтай цаанаас нь Д.У...............р, О.Х..................нэ, Г.Х...................аа, Б.Б..............н нар салгаад байж байсан. Би наад талаас нь Д.Ш....................ржийг татаад нөгөө хэд Б.Г...................гийг татаад салгасан. Тэгээд өрөө рүүгээ орсон удалгүй Б.Г...................г нь гараад явсан энэ хооронд өрөөн дотор хоорондоо хэрэлдээд байсан. Үүнээс өөр зүйл би хараагүй, намайг харахад хүүхнүүд хоорондоо үсдэлцээд байж байсан. Б.Г...................гийн биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна ямар ч байсан намайг салгах хооронд нэг  нэгнээ хазсан гэж хэлж байсан. Харин хэн хаанаас нь хазсаныг мэдэхгүй байна. Хоорондоо хэрэлдэхдээ чи миний энд, тэнд хазсан гээд хашгираад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

4. Гэрч Б.Б..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай өрөөний үүдэнд эмэгтэй хүмүүс орилолдох шиг болсон. Би гайхаад шатаар буугааад очсон чинь Д.Ш....................рж, Б.Г...................г нар хоорондоо зодолдоод нэг нэгнээ үсдэлцээд газар өвдөгөөрөө суусан голоор нь Г.Х...................аа салгах гээд татаж байгаа харагдсан. Би бууж очоод тэднийг салгахаар зууралдаж байх зуураа өрөөг онгойлгож тэд нар зодолдоод байна гараад ир гэж хэлтэл О.Х..................нэ, Д.У...............р нар гарч ирээд тэднийг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

5. Шүүгдэгч Д.Ш....................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...Б.Г...................г өөрөө агсан тавиад Х...................нэийг алгадаад авахаар нь Б.Г...................гийг болиоч чи гэсэн чинь намайг доромжлоод байсан. Би түүнийг түлхээд газар унагаасан тэгсэн босч ирээд миний үснээс зулгаагаад, зууралдаад эхэлсэн. Тэгээд найзууд ирээд салгаад О.Х..................нэ Б.Г...................гийг аваад коридор руу гарсан. Коридорт О.Х..................нэ Б.Г...................гийг “яв чи миний найзуудын дунд илүү байна” гээд хөөсөн. Тэгсэн Б.Г...................г өөдөөс нь үгүй энэ тэр гээд маргалдсан чинь О.Х..................нэ түүнийг баруун гараараа зүүн шанаа руу нь алгадаж унагаасан. Би тэр үед караокены өрөөнөөс гараад хажууд нь очоод “хүүе чи зүгээр үү” гэсэн чинь босч ирээд шууд миний үснээс зулгаагаад авсан. Тэгээд зууралдаад мөн тэнд байсан хүмүүс салгасан. ...О.Х..................нэ эхнэр Г.Х...................аа надаас гуйгаад нөхөр маань ажилгүй болно энэ тэр гээд байсан юм. Түүнээс үнэхээр Б.Г...................гийг О.Х..................нэ цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123)

6. Шүүгдэгч О.Х...................нэий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч гээд байгаа Б.Г...................гийн түрээслэн ажиллуулдаг UB пабад найзууд болон эхнэрийн хамтаар очсон. Тэгээд Б.Г...................гийг хамт суухыг уриад хамтдаа сууцгаасан. Архи ууж байхад Б.Г...................г нь архийг виногоор даруулж уугаад согтоод бидэнд агсан тавьж эхэлсэн. Бид хэд аргаа бараад ууж байсан тал шил архиа бариад тэднийхээс гараад хажууд нь байрлах “Crown” караоке  руу орсон. Намайг Б.Г...................гийн пабаас гарах гэж байхад эхнэр Г.Х...................аа тооцоо хийх гээд үүдэнд зөөгчид картаа өгч байгаа харагдсан. Бид нар гарахдаа Б.Г...................гт “...хажуугийн караоке руу орж дууллаа” гэж хэлсэн чинь бүгдээрээ хамт гарцгаая гэж хэлсэн. Бид нарыг караокены өрөөнд ороод дуулж байсан чинь Б.Ганичмэг гаднаас орж ирээд миний барьж байсан микрофоныг булааж аваад газар шидээд зүүн хацар руу алгадсан. Би тухайн үед нь гайхаад зогсож байсан чинь манай хамт явсан найз Д.Ш....................рж Б.Г...................гийн өмсөж явсан куртикны малгайнаас нь татаад газар унагаад “чи яахаараа манай найзыг алгадаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тэдний хооронд маргаан болох гээд байх шиг болохоор нь Д.Ш....................ржийг салгасан чинь Б.Г...................г унасан байснаа босч ирээд Д.Ш....................ржийн үснээс зулгаагаад хоорондоо зууралдаад эхэлсэн. Тэгээд арай гэж салгаад би Б.Г...................гийг чи яв гэж хэлээд өрөөнөөс түлхээд гаргасан. Би тухайн үед дээгүүрээ нимгэн майктай байсан бөгөөд Б.Г...................г надад агсраад миний нүцгэн цээж рүү алгадаад тэр нь чанга дуугараад байсан. Тэгсэн араас Д.Ш....................рж “чи ер нь ямар ядаргаатай юм бэ, яагаад манай найзыг зодоод байгаа юм бэ” гэж хэлээд миний ард зогсож байсан чинь Б.Г...................г шууд үсрээд Д.Ш....................ржийн үснээс зулгаагаад тэгээд хоорондоо зууралдаад эхэлсэн. Тухайн үед өрөөнд байсан Д.У...............р, Б.Б..............н нар гарч ирээд бид нар тэднийг салгасан...би Б.Г...................гийг зодож цохисон асуудал байхгүй. Би Б.Г...................гт огт гар хүрсэн зүйл байхгүй. Харин өрөөнөөс түлхэж гаргахдаа гар хүрсэн байх би ер нь бол Б.Г...................г болон Д.Ш....................рж нарын зодооныг салгасан хүн шүү дээ. Б.Г...................гийн биеийн хаана хэн ямар гэмтлийг учруулсныг мэдэхгүй байна. Өөрөө агсан тавиад ийш тийш үсчээд байсан болохоор юм мөргөсөн байж болно. Яг хэн хаана ямар гэмтэл учруулсныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14242 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн шанаанд 1.4х1см, хүзүүний хажуу талд 6х5см талбайд шалбаралт, цус хуралттай. Зүүн гарын дунд хуруунд 0.6х0.6см шалбаралттай. ГССҮТ-д үзүүлсэн гэх бичигт: Хүзүүний зөөлөн эдийн няцрал гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Г...................гийн биед хүзүү, шанаа, зүүн гарын дунд хуруунд шалбаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44), 

 

8. Шинжээчийн эмч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Г...................гийн биед учирсан гэмтлүүдээс зүүн гарын дунд хуруунд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хүзүү, шанаанд учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51),

9. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Г...................гийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7), гэрч Н.Энхмандах, Д.Д.У...............р нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 40-41), мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 5),

- Шүүгдэгч О.Х...................нэийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 103, 106), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 98, 100-101), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 65, 668 ) ажилд томилогдсон болон цол олгосон шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 80-83. 93-95), ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 89-91)

- Шүүгдэгч Д.Ш....................ржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 102, 124, 140), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 98, 100-101) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Х..................нэ, Д.Ш....................рж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-58 дугаар байрны 45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “UB” pub нэртэй уушийн газар, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр О.Х..................нэ нь эхнэртэйгээ ханилсны ...ойгоо тэмдэглэхээр...” тус уушийн газрын зөөгч Б.Г...................гтэй тохиролцон, эхнэр Г.Х...................аа, найз Д.У...............р, Н.Б...............н, Д.Ш....................рж, Б.Б..............н нарын хамт үйлчлүүлж 23 цагийн үед гарахдаа...уг газрын тооцоог эхнэр Г.Х...................аа нь хийхээр үлдсэн байна. Гэтэл дээрх газрын тооцоог эхнэр Г.Х...................аа хийлгүй гарч нөхөр, найз нарынхаа дуулахаар орсон “Crown” караокеруу орсон байх ба улмаар зөөгч Б.Г...................г нь араас нь очиж тооцоогоо О.Х..................нээс авахаар ярилцаж байхад түүний найз Д.Ш....................рж нь үл ойлголцон “найзыг минь доромжиллоо” гэж Б.Г...................гтэй муудалцан хоорондоо барьцалдан бие биенээ цохиход тэнд байсан хүмүүс тэднийг салган,...улмаар О.Х..................нэ нь “Б.Г...................гийг чи яв миний найзуудын дунд илүү байна, төлбөр нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний шанаа орчим цохижээ. Өөрөөр хэлбэл дээрх маргаанаас болж Б.Г...................гийн бие махбодид Д.Ш....................рж нь  хүзүү, зүүн гарын дунд хурууны цус хуралт, шалбаралт гэмтлийг, О.Х..................нэ нь шанаа орчмын цус хуралт гэмтлийг тус тус учруулсан болох дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.Үүнд

- Хохирогч Б.Г...................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-нд О.Х..................нэ...миний түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “UB” пабад эхнэртэйгээ танилцсаны 9 жилийн ойгоо тэмдэглэе гэж хэлсэн. ...О.Х..................нэ дотроос хоол, пиво авна, гаднаас архи бусад зүйлсээ оруулна гэж тохирсон. Ингээд орой 19 цагийн орчим О.Х..................нэ эхнэрийн хамтаар ирсэн. Дараа нь түүний найз гэх Б.Б..............н...мөн араас нь хэдэн хүмүүс ирээд бөөндөө суугаад хоол пиво захиалсан. ...Тэд 23 цагийн үед...бүгдээрээ гарцгаасан харин тооцоогоо О.Х...................нэийн эхнэр хийхээр үлдсэн. Тэгсэн манай карт уншдаг пост машин болохгүй байсан тул тэгтэл эхнэр нь гарч АТМ-ээс бэлэн мөнгө авч тооцоогоо хийхээр болоод манайхаас гарахаар нь араас нь дагаад гартал тэрээр шууд “Crown” караоке руу яваад орчихсон. Тэгэхээр нь би тооцоогоо авах гээд араас нь дагаад ортол тэд нар дуулж байсан. Эхнэр нь тооцоогоо хийхгүй шууд найз нартайгаа юм яриад байсан учир анхнаасаа надтай ярьсан О.Х..................нэ дээр ярихаар очтол түүнтэй цуг ирсэн Д.Ш....................рж гэх эмэгтэй шууд намайг үсдээд авсан. Тэгээд намайг чирээд караокений өрөөнөөс гаргасан. Тэгтэл О.Х..................нэ, Г.Х...................аа, Б.Б..............н нар салгасан. Тэр үед Д.Ш....................рж миний хүзүүний зүүн хэсгээс маажиж зулгаасан. Мөн миний хоёр гарын хурууг өчиж зулгаагаад хөндүүр болгосон. ...Тэгээд би О.Х..................нэ лүү уурлаад “чи анхнаасаа надтай ярьсан би чамаас тооцоо авах гэсэн юм” гэж хэлсэн чинь О.Х..................нэ над руу чичлээд “чи зайл, яв миний найзуудын хажууд чи илүү байна” гэх хэлэхээр нь би өөдөөс нь “би чамаас тооцоо авах гэж ирсэн, өөр чамтай харьцах шаардлага байхгүй” гэж хэлтэл...шууд миний зүүн шанаа руу нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь би “чи намайг яаж байгаа юм бэ” гээд түлхсэн чинь дахин нэг удаа миний зүүн шанаа руу цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26) 

“...Д.Ш....................рж гэх эмэгтэй миний хүзүү, ...зүүн гарын дунд хуруунд учирсан гэмтлийг...хумсаараа маажиж учруулсан. ...Харин зүүн шанаанд учирсан гэмтлийг О.Х..................нэ гараараа хоёр удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Гэрч Д.Э................гийн (хохирогчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-58-45 тоотод байрлах UB нэртэй уушийн газарт...уг хоёр хүний найзууд нь гэх нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн цуварч ирсэн ба ойролцоогоор 23 цаг хүртэл манай уушийн газарт сууцгаасан. Уг хүмүүсийн...тооцоо нь 132.200 төгрөг болсон. ...тэгээд цагдаагийн эхнэр гэх эмэгтэй нь...АТМ-с бэлэн мөнгө авч тооцоог чинь хийе гэхэд Б.Г...................г дагаж гарсан. Тэгээд Б.Г...................г гарч явснаас хойш 20-30 минутын дараагаар...үл таних эрэгтэй хүн орж ирээд “дүү чинь үүдэнд байна, дүүгээ аваарай” гэж хэлчихээд гарсан...Уг залууг гарснаас 2-3 минутын дараагаар үүдэнд гарахад Б.Г...................г үүдэнд байдаг...сандал дээр хойшоо харж суусан, нүүрээ дараад доошоо тонгойсон, уйлж байсан. Би Б.Г...................гээс юу болсон талаар асуухад “намайг зодчихлоо” гэж хэлж байсан ба зүүн шанаа, хүзүү нь шалбарсан байсан. ...хэн чамайг зодсон талаар асуухад “Хишигээгээс тооцоогоо хий гэж хэлэхэд хажууд нь байсан хүүхэн намайг үсдээд караокений өрөөнөөс коридор руу чирч гаргаад Хишигээ ирээд миний нүүр рүү хоёр цохичихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Гэрч Н.Б...............нгийн (яллагдагчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр...21 цаг 10 минутын үед орчим UB пабад О.Х..................нэ, Г.Х...................аа, Д.Ш....................рж, Д.У...............р, Б.Б..............н нар байсан...Тэгээд эргээд ороод ирсэн чинь караокены өрөөний үүдний коридорт Д.Ш....................рж, Б.Г...................г нар хоорондоо үсдэлцээд сэгсийсэн байдалтай цаанаас нь Д.У...............р, О.Х..................нэ, Г.Х...................аа, Б.Б..............н нар салгаад байж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- Гэрч Б.Б..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой...Д.Ш....................рж, Б.Г...................г нар хоорондоо зодолдоод нэг нэгнээ үсдэлцээд газар өвдөгөөрөө суусан голоор нь Г.Х...................аа салгах гээд татаж байгаа харагдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Шүүгдэгч Д.Ш....................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Г...................гийг болиоч чи гэсэн чинь намайг доромжлоод байсан. Би түүнийг түлхээд газар унагаасан тэгсэн босч ирээд миний үснээс зулгаагаад, зууралдаад эхэлсэн.... Тэгээд найзууд ирээд салгаад О.Х..................нэ Б.Г...................гийг аваад коридор руу гарсан. Коридорт О.Х..................нэ Б.Г...................гийг “яв чи миний найзуудын дунд илүү байна” гээд хөөсөн. Тэгсэн Б.Г...................г өөдөөс нь үгүй энэ тэр гээд маргалдсан чинь О.Х..................нэ түүнийг баруун гараараа зүүн шанаа руу нь алгадаж унагаасан....Х...................нэийн эхнэр Г.Х...................аа надаас гуйгаад нөхөр маань ажилгүй болно энэ тэр гээд байсан юм. Түүнээс үнэхээр Б.Г...................гийг О.Х..................нэ цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14242 дугаар дүгнэлт “...1. Б.Г...................гийн биед хүзүү, шанаа, зүүн гарын дунд хуруунд шалбаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44), 

- Шинжээчийн эмч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Г...................гийн...хүзүү, шанаанд учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Г...................гийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7) зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл О.Х..................нэ, Д.Ш....................рж нар нь хууль зүйн хувьд бүлэглэж Б.Г...................гийг “найзыг минь доромжиллоо”, “миний найзуудын дунд илүү байна, төлбөр нэхлээ” гэх сэдэлтүүдээр, хохирогчийг дээрэлхэж, шууд санаатай үйлдлээр, нэг цаг хугацаанд түүний хүзүү, шанаа, зүүн гарын дунд хуруунд шалбаралт, цус хуралт бүхий гэмтлүүдийг цохих, маажих зэрэг аргаар учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол уруулсан нь болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн хүндрүүлэх шинж болох 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж” үйлдэн хүний эрүүл мэндэд мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч О.Х..................нэ, Д.Ш....................рж нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ш....................рж нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Харин шүүгдэгч О.Х...................нэийн өмгөөлөгчөөс Б.Г...................гийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Ш....................ржийн эргэлзээ бүхий мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар байгаагүй Д.Э................г нарын мэдүүлгээр О.Х...................нэийг гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэв. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Г...................гийг О.Х..................нэ цохисон болох нь гэрч Б.Б..............н, Н.Б...............н, Д.У...............р нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна гэж мэтгэлцсэн боловч түүнийг цохисон талаар шүүгдэгч Д.Ш....................рж, хохирогч Б.Г...................г нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн хохирогчийг цохисоны улмаас түүний шанаанд цус хуралт бүхий гэмтэл учирсан байгааг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч О.Х...................нэийн өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлт дээрх баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г...................г нь хохирол, хор уршгийн зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч боловч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, баримтгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Иймд хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х...................нэийг 800 нэгжээр, шүүгдэгч Д.Ш....................ржийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Х...................нэийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй ба шүүгдэгч Д.Ш....................ржийн өмгөөлөгчөөс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж оногдуулах эрүүгийн хариуцлагыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс О.Х..................нэ, Д.Ш....................рж нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Х..................нэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Д.Ш....................рж нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Тэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс шүүх О.Х..................нэд холбогдох дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгч Д.Ш....................ржид холбогдох дүгнэлтийг Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугийн талаар маргаагүй гэх Д.Ш....................ржийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 450 нэгжээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч О.Х..................нэ, Д.Ш....................рж нарт торгох ял оногдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0247 10069 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харчин овогт О....................нэий Х..................нэ, Боржигон овогт Д...................аагийн Ш....................рж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х...................нэийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч Д.Ш....................ржийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х..................нэ, Д.Ш....................рж нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х..................нэ, Д.Ш....................рж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус  тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн холбоотой зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ