Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00595/И |
Дугаар | 130/ШШ2017/00725 |
Огноо | 2017-11-30 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2017/00725
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч нар: 1.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дүгээр багт оршин суух, Х.С,
2.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, Ш.П,
3.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дүгээр багт оршин суух, Х.Н,
4.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, Д.С
5.Баян-Өлгий аймгийн Бугат сумын **дугаар багт оршин суух, Х.С
6.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, М.Э,
7.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын **дугаар багт оршин суух, Б.Н
8.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, П.Ж,
9.Баян-Өлгий аймгийн Алтай сумын *** дүгээр багт оршин суух, Э.Г,
10.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд оршин суух, Ж.Е
11.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Е.А
12.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, К.А,
13.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, Т.Ж,
14.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд оршин суух, Г.Н,
15.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт ршин суух, Б.Д нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч нар: Б аймгийн засаг дарга (Засаг дарга А.Г, утас ****) болон Баян-Өлгий аймгийн О газар (дарга, О хурандаа С.П)-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч К.З, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч Баян-Өлгий аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нэр бүхий 15 төрийн албан хаагчдын “Малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээрийн дэглэмийн нөхцөл”-д ажилласан томилолтын мөнгө болох нийт 14760000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч нэр бүхий 15 төрийн албан хаагчдын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтай сумын “Даваат” гэдэг газар Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/529 тоот захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Улмаар малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 2015 оны 10 дугаар сарын шуурхай хуралдааны шийдвэрээр зохион байгуулагдсан аймгийн О газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, О хошууч Х.Сгаар ахлуулсан нэр бүхий 15 хүн ажлын хэсэг бид Алтай сумын шүлхий гарсан голомтын бүсэд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 40 хоног ажилласан. Бид юуны өмнө малын шүлхий өвчин гарсан Алтай сумын нутаг дэвсгэрийн 4 чиглэлд өвчний голомтын бүс, сэжигтэй бүс, эрүүл бүсийн хил заагийг тогтоож тэнд хэд хэдэн пост ажиллуулж, улмаар өөрсдөө өвчний голомтын бүсэд орж хорио цээрийн дэглэмийн нөхцөлд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль” болон холбогдох бусад хууль дүрмийг мөрдөж ажилласны үр дүнд дээрх суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг богино хугацаанд дарж устгасан учраас сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сард Захирамж гарч хорио цээрийн дэглэмийг татан буулгасан билээ. Гэтэл дээрх шүлхий өвчний дайчилгаанд явж ажилласан ажлын хэсгийн нэр бүхий бидний 15 хүн 40 хоногийн томилолтын мөнгийг авч чадахгүй 2 дахь жилийн нүүр үзэж байна. Бид томилолтын мөнгийг нэхэмжилж тухай үеийн Засаг дарга, түүний тамгын газар, санхүү төрийн сангийн хэлтэс, аймгийн О удирдлага, бүр сүүлд Улсын О газрын нарийн бичгийн дарга Энх-амар, Улсын О ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хүртэл хандсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Эдгээр хүмүүс нь бүгд бидний томилолтын мөнгийг эдийн засгийн байдал хүнд байгаа учраас өгөх боломжгүй, та нар хүлээж бай гэснээр уг асуудал өдий хүрч байна. Зохих хууль журмын дагуу бидний томилолтын мөнгийг энэхүү дайчилгааг зохион байгуулсан эрх бүхий байгууллагаас дараах хэмжээгээр нэхэмжилж байна.
д/д
Албан тушаалтны нэр
Хариуцдаг ажил Голомтод ажилласан хоног Томилолтын зардал
БҮГД
/төгрөг/
Ердийн нөхцөлд Онцгой нөхцөлд
1 Х.С Улсын байцаагч 40 хоног 12000 36000 1440000
2 Ш.П Малын их эмч 22 хоног 18000 54000 1188000
3 Х.Н Цагдаагийн эмч 16 хоног 12000 36000 576000
4 К.А Улсын байцаагч 30 хоног 18000 54000 1620000
5 Х.С Эргүүлийн цагдаа 28 хоног 12000 36000 1008000
6 Б.Д Эргүүлийн цагдаа 46 хоног 12000 36000 1656000
7 Д.С Эргүүлийн цагдаа 28 хоног 12000 36000 1008000
8 М.Э Ариутгагч 30 хоног 12000 36000 1080000
9 Т.Ж Ариутгагч, жолооч 30 хоног 12000 36000 1080000
10 П.Ж Ариутгагч, жолооч 35 хоног 12000 36000 1260000
11 Б.Н Хэсгийн төлөөлөгч 8 хоног 12000 36000 288000
12 Ж.Е Хэсгийн байцаагч 24 хоног 12000 36000 864000
13 Г.Н Эргүүлийн цагдаа 15 хоног 12000 36000 540000
14 Е.А Эргүүлийн цагдаа 24 хоног 12000 36000 864000
15 Э.Г Хэсгийн цагдаа 8 хоног 12000 36000 288000
ДҮН 14760000
Иймд холбогдох хууль журмын дагуу бидний томилолтын мөнгө болох 14760000 төгрөгийг олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн засаг дарга А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэгдүгээрт, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Алтай сумын “Даваат” гэх газарт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухай үед аймгийн Засаг дарга хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэр гаргажээ. Мөн Алтай суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллах хээрийн штабыг байгуулан ажиллуулах тухай А/529 тоот захирамж гарган ажлыг хэсгийг томилсон байна. Голомтод ажиллах бүрэлдэхүүний ахлагчаар Х.С (О газрын байцаагч), гишүүд Ш.П (Хүнс, хөдөө аж ахуйн газрын халдвартын их эмч), Х.Н (Цагдаагийн газрын эмч), Д.С (Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа), Х.С (Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа), Б.Д (Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа), К.А (Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч), М.Э (Зооноз өвчин судлалын төвийн ариутгагч), Т.Ж (О газрын жолооч), П.Ж (Хүнс, хөдөө аж ахуйн газрын жолооч, ариутгагч) нар томилогдон ажиллажээ. Харин нэхэмжлэл гаргасан Б.Н, Э.Г, Ж.Е, Е.А, Г.Н гэх хүмүүс ажлын хэсэгт байгүй байгаа тул малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан гэж үзэх боломжгүй байна. Хоёрдугаарт, “Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.4.2 дах заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 33 дугаар зүйлийн 33.3-д зааснаар гамшгийн голомтод ажилласан О асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон малын эмч, мал зүйчийн томилолтын зардлыг ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлж олгох тухай заажээ. Нэхэмжлэл гаргасан төрийн албан хаагч дотроос тус ангилалд багтах 3 албан хаагч л байна гэж үзэж байна. Гуравдугаарт, тухайн үед малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан төрийн албан хаагч нарын зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломж байгаагүй тул Улсын онцгой комисст холбогдох баримтыг хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн О газрын дарга, О хурандаа С.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Алтай суманд 2015 онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний үеэр ажилласан иргэд, албан тушаалтнуудын шүүхэд гаргасан гомдолтой танилцлаа. Дээрх нэр бүхий 84 иргэний томилолтын зардлын материалыг бүрдүүлэн аймгийн Засаг даргын Тамгын санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулж, нийт 25272000 төгрөгийг шийдвэрлүүлэхээр материалыг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн О газрын даргын 19/300 тоот албан бичгээр Улсын комисст хүргүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссоос ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч Х.С тэргүүтэй 15 иргэнийг аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/529 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт дайчлан ажиллуулсан. Эдгээр 15 иргэн томилолтын мөнгө гээд 14760000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үүнээс нэхэмжлэл гаргасны дараа Т.Ж гэдэг хүн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар Т.Жы нэхэмжлэлийн шаардлага болгож буй 1080000 төгрөг хасагдаад нэхэмжлэлийн шаардлага 13680000 төгрөг болж байна. Энэ 13680000 төгрөгийг 14 нэхэмжлэгч нэхэмжилж байгаа. Монгол Улсын хэмжээнд Сангийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 132 тоот тушаалаар баталсан журмаар төрийн захиргааны албан тушаалтан 1 хоногт 18000 төгрөгөөр, төрийн тусгай болон үйлчилгээний албан тушаалтан 1 хоногт 120000 төгрөгөөр тооцож гаргахаар тогтоосон. Улмаар Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт 3 дахин нэмж олгоно гэсэн үндэслэлээр дээрх хүмүүс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа томилолтын зардлыг 3 дахин нэмэгдүүлсэн. Хүн тус бүр дээр хэдэн хоног томилолтын хугацаагаар ажилласан тодорхой зааж өгсөн. Нэр бүхий нэхэмжлэгч нар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүмүүс хорио цээрийг татан буулгах хүртэл тухайн бүсэд ажилласан. Энэ ажилласан хугацааны томилолтын мөнгийг нэхэмжилсэн. Тухайн үед ажилласан хугацааны томилолтын хуудсыг О газарт тушаасан. Тэнд тооцоогоо бодуулж томилолтын мөнгийг өгөх гэсэн боловч хөрөнгө мөнгөний бололцоо байхгүй гэдэг үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлуулж ирсэн. Иймд Баян-Өлгий аймгийн О гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, О хошууч, Х.С 40 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 1440000 төгрөг, Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын халдвартын их эмч Ш.П 22 хоног ажиллаад томилолтын зардлын хоногт 18000 төгрөг авах ёстой байсныг 3 дахин үржүүлэн тооцож 1188000 төгрөг, Цагдаагийн газрын саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Х.Н 16 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 576000 төгрөг, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч К.А 30 хоног ажиллаад томилолтын зардлын хоногт 18000 төгрөг авах ёстой байсныг 3 дахин үржүүлэн тооцож 1620000 төгрөг, Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, дэд ахлагч Х.С 28 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 1008000 төгрөг, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлагч Б.Д 46 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 1656000 төгрөг, Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, дэд ахлагч Д.С 28 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 1008000 төгрөг, Зооноз өвчин судлалын төвийн ариутгагч М.Э 30 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 1008000 төгрөг, Хүнс хөдөө аж ахуйн газрын жолооч П.Ж 35 хоног хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 1260000 төгрөг, Алтай сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Н 8 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 288000 төгрөг, Цэнгэл сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ж.Е 24 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 864000 төгрөг, Баян-Өлгий аймгийн хэсгийн цагдаа Г.Н 15 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 540000 төгрөг, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт ажилладаг Е.А 24 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 864000 төгрөг, цагдаа Э.Г 8 хоног ажиллаад томилолтын зардлыг хоногт 36000 төгрөг тооцож 288000 төгрөг, нийтдээ 13680000 төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан. Эдгээр хүмүүсийн ажилласан хугацааг томилолтын хуудсаар, мөн хариуцагч байгууллагын санхүүгийн ажилтнуудын гаргасан товчоо гэдэг нотлох баримтаар нотлогдож байгаа. Томилолтын мөнгөний тооцооны тал дээр ямар нэгэн алдаа байхгүй тул гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Даваат гэх газарт 2015 оны 10 дугаар сард өвчин гарсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын А/527 тоот захирамж гарсан. Энэ дээр голомт дээр ажиллах ажлын хэсгийг давхар томилсон. Тийм учраас эхний 9 хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнд, С, П, Н, С, С, Д нар байгаа. Бусад Н, Г, Е, А, Н нарыг ямар нэгэн ажлын хэсэгт ороогүй, тухайн голомтод ажиллах чиглэл өгөгдөөгүй учраас тэд нарыг ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй. Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Гамшгийн голомтод ажилласан О асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин өсгөж олгоно” гэж заасан учраас бусад хүмүүсийн 3 дахин өсгөж нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Энэ хуульд заасан заалтанд таарч байгаа нэхэмжлэгч талын 3 хүн энэ ангилалд багтаж байгаа учраас бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн үед голомтод ажилласан албан хаагчдын томилолтын мөнгийг аймгийн төсвөөс олгох боломжгүй, санхүүгийн байдал хүнд байсан учраас Улсын онцгой комисст холбогдох бичиг баримтыг хүргүүлж хуулийн дагуу албан хаагч нарын томилолтын мөнгийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг явуулсан боловч тэндээс ямар нэгэн хариу ирээгүй. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нийтийн хамарсан гамшиг осол, малын халдвартыг аймгийн О газарт материал нь нэгтгэгдээд аймгийн Онцгой комиссоос авч хэлэлцээд Улсын Онцгой комисст явуулах журамтай. Улсын онцгой комисс авч хэлэлцэж урьд жилүүдэд ч гэсэн ингэж шийдэгдэж ирсэн. Улсын Онцгой комиссоос Сангийн яамд явуулж тэндээс илүү тооцсон, дутуу тооцсон зэргийг хянаж үзээд тэрний дагуу Улсын Онцгой комисс шийдвэрлэж аймгийн Онцгой комисст мөнгийг нь шилжүүлдэг. 2015 оны сүүлээр буюу 12 дугаар сарын 19-ний өдөр эдгээр хүмүүсийн материалыг Улсын онцгой комисст явуулсан. Энэ материалыг хүлээж авах хугацааг 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хаагдсан байсан. Тэрнээс хойш явуулсан материал хянагдаагүй, тэр чигээрээ үлдсэн. Тэгээд би 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод очиход нэг мэргэжилтний сейфэнд дарагдаад үлдсэн байсныг олж аваад энд аваад ирсэн. Дахиад энд авч ирээд аймгийн Санүү, төрийн сангийн хэлтэс болон аймгийн Онцгой комиссоос дээшээ албан тоотоор явуулсан байсан. Тэгээд бид дахиад нэгтгээд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн даргад албан ёсоор хүсэлт тавиад 2015 онд бид нарын явуулсан материал ямар нэгэн албан тушаалтны хариуцлага байдлын улмаас дарагдаад шийдэгдэхгүй үлдсэн байна гэдгийг хэлсэн. Урьд нь бид нар 2,3 удаа албан тоотоор хандаж байсан. Энэ хүмүүс бас хувийн журмаараа өргөдөл гаргаж байсан. Эдгээр хүмүүсийн материал одоо Улсын комисст хянагдах шатандаа явж байгаа мөнгө нь ирвэл зохих хууль журмын дагуу олгогдох ёстой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэр бүхий 15 албан хаагчаас нэхэмжлэгч Т.Ж нь 30 хоногийн томилолтын мөнгө 1080000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Үлдсэн нэр бүхий 14 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
Учир нь, Баян-Өлгий аймгийн Алтай суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод нэхэмжлэгч нар болох Х.С улсын байцаагч 40 хоног, Ш.П малын их эмч 22 хоног, Х.Н цагдаагийн эмч 16 хоног, К.Асан улсын байцаагч 30 хоног, Х.С эргүүлийн цагдаа 28 хоног, Б.Д эргүүлийн цагдаа 46 хоног, Д.С эргүүлийн цагдаа 28 хоног, М.Э ариутгагч 30 хоног, П.Ж ариутгагч, жолооч 35 хоног, Б.Н хэсгийн төлөөлөгч 8 хоног, Ж.Е хэсгийн байцаагч 24 хоног, Г.Н эргүүлийн цагдаа 15 хоног, Е.А эргүүлийн цагдаа 24 хоног, Э.Г хэсгийн цагдаа 8 хоног тус тус малын гоц халдварт шүлхий өвчин гарах үед шуурхай штабт 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаартай “Хорио, цээр тогтоох тухай” захирамжаар тус сумын 3,5 дугаар багуудын нутаг дэвсгэрээс малын гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрсэн тул сумаас аймаг руу явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож шинжилгээний эцсийн дүн гартал хорио цээр тогтоож, хорио цээрийн дэглэмийг сахиулах, хяналтыг чангатгаж гарсан зөрчлийг таслан зогсоохыг... хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Н нарт даалгасан байна.
-Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/529 дугаартай “Хээрийн штаб байгуулах тухай” захирамжийн захирамжлах хэсэгт Алтай суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллах хээрийн штабын ажлын хэсгийн ахлагчаар Х.С, гишүүд Ш.П, Х.Н, Д.С, Х.С, Б.Д, К.А, М.Э, П.Ж... нарыг томилсон байна.
-Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 04-02-008/367 дугаартай “Хорио цээр тогтоох тухай” дүгнэлтээр Алтай сумын 3 дугаар багийн нутаг Тошин, Бардам /Сагсай голын эх/ багийн нутагт...малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зааврын дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
-Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 04-02-008/410 дугаартай “Хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай” дүгнэлтээр Алтай сумын 3, 5 дугаар багийн нутагт...малын гоц халдварт шүлхий өвчин сүүлчийн өвчтэй мал илэрснээс хойш 38 хоног өнгөрсөн ба түүнээс хойш эмнэг зүйн ил шинж тэмдэгтэй мал илрээгүй нь шүлхий өвчний гаралт, тархалт зогсож, өвчний голомт устгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Вакцинжуулалтад хамрагдсан малын биед шүлхий өвчний эсрэг дархлаа тогтсон. Ийм учраас хорио цээрийн дэглэмийг цуцлан, хязгаарлалтын дэглэм тогтоох нь зүйтэй гэсэн байна.
-Баян-Өлгий аймгийн Алтай сумын ЗДТГ-ын дарга А.Озат, ня-бо Х.Х нарын гарын үсэгтэй, тамга дарж баталгаажуулсан “Алтай сумын малын халдварт шүлхий өвчний үед голомтод ажилласан хээрийн штабын албан хаагч нарын томилолтын зардлын тооцоо”-нд: Х.С 42 хоног, Ш.П 23 хоног, Х.Н 17 хоног, Ж.Е 26 хоног, К.А 32 хоног, М.Э 32 хоног, П.Ж 36 хоног хээрийн штабт ажилласан тухай тэмдэглэсэн байна.
-Хавтаст хэрэгт авагдсан томилолтын хуудсаар Баян-Өлгий аймгийн О газрын дарга, хурандаа Ц.Баттулга нь Алтай сумын малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллуулахаар Ж.Ег 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, П.Жыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 36 хоног, М.Эрдэнэцэцгийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 32 хоног, К.А-ыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 32 хоног, Х.Нийг 2015 оны 10 дугаар сарын 10-нй өдрөөс 17 хоног, Х.Сг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 42 хоног, Ш.Пг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 23 хоног, Х.Сыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 30 хоног, Д.Сг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 30 хоног, Б.Дыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 17 хоног, Е.Аийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 26 хоногийн томилолтыг тус тус олгож байсан байна.
Харин нэхэмжлэгч Б.Н, Г.Н, Э.Г нарын томилолт болон холбогдох материалыг Улсын Онцгой комисст хүргүүлсэн гэсэн нь хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба эдгээр нэхэмжлэгч нар Алтай сумын малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллаагүй гэснийг нотлох баримтаар хариуцагч тал үгүйсгэж чадаагүй болно. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаартай “Хорио, цээр тогтоох тухай” захирамжаар нэхэмжлэгч Б.Н нь шүлхий өвчний голомтод ажилласан болох нь нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар шүлхий өвчний голомтод нэхэмжлэгч Х.С 40 хоног, Ш.П 22 хоног, Х.Н 16 хоног, К.А 30 хоног, Х.С 28 хоног, Б.Д 46 хоног, Д.С 28 хоног, М.Э 30 хоног, П.Ж 30 хоног, Б.Н 8 хоног, Ж.Е 24 хоног, Г.Н 15 хоног, Е.А 24 хоног, Э.Г 8 хоног тус тус томилолтоор ажилласан болох нь нотлогдож байгаа тул эдгээр төрийн албан хаагч нарын ажиллах нөхцөл баталгаа болох албан томилолтын зардал авах, шаардах эрх нь Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1, 29.3-д заасан байна.
Монгол Улсын Сангийн Сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаартай тушаалаар “төрийн захиргааны албан хаагч”-ийн албан томилолтын зам хоног, байрны зардлын хэмжээг суманд 18000 төгрөг, “төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагч”-ийн хувьд зам хоног, байрны зардлын хэмжээг суманд 12000 төгрөг олгохоор тус тус тогтоосон байна.
Мөн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.4.2-т “малын гоц халдварт өвчний голомтод ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлэн томилолтын мөнгө олгоно” гэж заасан бол “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дах заалт “Гамшгийн голомтод ажилласан О асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин өсгөж олгоно” гэж тус тус заасан байна.
Эдгээр хуулийг үндэслэн нэхэмжлэгч нарын томилолтын мөнгөний тооцоо нь:
1) Нэхэмжлэгч Х.С улсын байцаагч буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 40 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1440000 төгрөг,
2) Нэхэмжлэгч Ш.П малын их эмч төрийн захиргааны албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 22 хоногийн нэг хоногийг нь 18000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1188000 төгрөг,
3) Нэхэмжлэгч Х.Н цагдаагийн эмч төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 16 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 576000 төгрөг,
4) Нэхэмжлэгч К.Асан улсын байцаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 30 хоногийн нэг хоногийг нь 18000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1620000 төгрөг,
5) Нэхэмжлэгч Х.С эргүүлийн цагдаа буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 28 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1008000 төгрөг,
6) Нэхэмжлэгч Б.Д эргүүлийн цагдаа буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 46 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1656000 төгрөг,
7) Нэхэмжлэгч Д.С эргүүлийн цагдаа буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 28 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1008000 төгрөг,
8) Нэхэмжлэгч М.Э ариутгагч буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 30 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1080000 төгрөг,
9) Нэхэмжлэгч П.Ж ариутгагч, жолооч буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 35 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 1260000 төгрөг,
10) Нэхэмжлэгч Б.Н хэсгийн төлөөлөгч буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 8 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 288000 төгрөг,
11) Нэхэмжлэгч Ж.Е хэсгийн байцаагч буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 24 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 864000 төгрөг,
12) Нэхэмжлэгч Г.Н эргүүлийн цагдаа буюу төрийн албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 15 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 540000 төгрөг,
13) Нэхэмжлэгч Е.А эргүүлийн цагдаа буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 24 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 864000 төгрөг,
14) Нэхэмжлэгч Э.Г хэсгийн цагдаа буюу төрийн тусгай албан хаагчийн хувьд шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын 8 хоногийн нэг хоногийг нь 12000 төгрөгийг 3 дахин өсгөж тооцоход 288000 төгрөг буюу нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах ба бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 26.1.1-д зааснаар нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул аймгийн Засаг дарга нэхэмжлэгч нарын шүлхийн голомтод ажилласан томилолтын зардлыг хариуцах ёстой тул аймгийн О газар нь нэхэмжлэгч нарын томилолтын мөнгийг хариуцах хуулийн этгээд биш тул аймгийн О газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн О газрын дарга, О хурандаа Ц.Баттулга баталж, тооцоог ахлах ня-бо Д.Аймерген гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Алтай сумын малын гоц халдварт шүлхий өвчний үед хариуцлагатай эргүүлд гаргасан О газрын албан хаагч нарын нэрс болон Алтай сумын малын гоц халдварт шүлхий өвчний голомтод хяналт тавьж, заавар зөвлөгөө өгсөн албан хаагч нарын нэрс, мөн А, Б, Женис, А, Б нарын томилолтын хуудас нь тус тус энэ хэрэгт хамааралгүй болно.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэр бүхий 14 нэхэмжлэгч шүлхий өвчний голомтод томилолтоор ажилласан болох нь нотлогдож байгаа тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шүлхий өвчний голомтод ажилласан нэр бүхий 14 албан хаагчийн томилолтын мөнгө нийт 13680000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231750 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 13680000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 226350 төгрөгийг хариуцагч аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулан нэр бүхий 14 нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын мөнгө нийт 13680000 (арван гурван сая зургаан зуун наян мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд 1440000 төгрөг, Ш.Пд 1188000 төгрөг, Х.Нт 576000 төгрөг, К.А-д 1620000 төгрөг, Х.Ст 1008000 төгрөг, Б.Дт 1656000 төгрөг, Д.Сд 1008000 төгрөг, М.Эт 1080000 төгрөг, П.Жд 1260000 төгрөг, Б.Нд 288000 төгрөг, Ж.Ед 864000 төгрөг, Г.Нд 540000 төгрөг, Е.Ат 864000 төгрөг, Э.Гд 288000 төгрөгийг тус тус олгосугай.
2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн О газарт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Т.Ж нь томилолтын мөнгө 1080000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүнд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231750 төгрөгийг улсын орлого болгож, Баян-Өлгий аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 226350 (хоёр зуун хорин зургаан мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С нарын нэр бүхий 14 хүнд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК