| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0379/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/395 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/395
2018 05 08 395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,
улсын яллагч Б.ЭнхБ............т,
шүүгдэгч Б.Э..............р, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Их Монгол овогт Б............тын Э..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0080 70226 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Их Монгол овогт Б............тын Э..............р, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1980 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....................................1, урьд
- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга
Яллагдагч Б.Э..............р нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух иргэн Р.Э...................эБ............тыг гэртээ унтаж байхад нэвтэрч 32 инчийн “Mogul” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э..............р: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Р.Э...................эБ............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр...ганцаараа гудамжинд архи уучихаад гэртээ ороод байж байтал гаднаас Р.Т..................ш, Б.Э..............ртай хамт орж ирсэн. Тэгээд надаас архи нэхээд байхаар нь би нэг шил архи авч өгсөн. Би тэр хоёртой архи ууж байгаад унтаад өгсөн. ...Намайг гэртээ унтаж байхад цагдаа нар орж ирээд сэрээгээд “танай гэрээс зурагт чинь хулгайд алдагдсан” байна гэхээр нь зурагт байдаг газар руугаа хартал манай зурагт алга болсон байсан....Би Р.Т..................ш, Б.Э..............р нарт зурагт авч яваад ломбарданд тавиад ир гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст 13, 14),
2. Гэрч Р.Т..................шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр найз Б.Э..............р манай гэрт ирсэн. Бид хоёр архи уухаар ярилцаад хойд байшинд байх төрсөн ах Р.Э...................эБ............тын гэрт ороод ахаас гуйж байгаад нэг шил архи авахуулаад хамтдаа хувааж уусан. Тэгтэл Р.Э...................эБ............т ах орон дээрээ гараад унтаад өгсөн. Тэгэхээр нь Б.Э..............р бид хоёр гэрээс нь гараад манай гэрт ороод би өөрийн орон дээрээ Б.Э..............р манай буйдан дээр унтсан. ...Би Б.Э..............рт ахын зурагтыг авч яваад ломбарданд тавиад ир гэж ерөөсөө хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)
3. Гэрч М.Б............тсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчим би эргүүлээс буугаад хэлтэс рүү ирж явах замд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Жанцангийн автобусны буудлын орчим зурагт тэвэрсэн сэжиг бүхий хүн явж байхаар нь очиж шалгахад тэр хүн өөрийгөө Б.Э..............р гэж танилцуулаад, эхнэрийн хөл гэмтээд зурагтаа 70.000 төгрөгөөр зарах гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та гэрээ заагаад өг гэтэл “би гэрээсээ зурагтаа аваагүй, айлд үлдээсэн байж байгаад авч явж байна” гэхээр нь тухайн айлыг заалгахад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 16-56 тоотыг зааж өгсөн. Уг тоот хашаанд байх байшин руу ороход гэрийн эзэн Р.Э...................эБ............т нь унтаж байсан. Р.Э...................эБ............т нь зурагт алга болсон талаар мэдээгүй гэж байсан, тэгтэл урд гэрээс Р.Т..................ш гэх дүү нь орж ирээд юу болсон юм бэ гэхээр нь би “энэ айлын зурагт хаана байгаа юм” гэж асуухад мэдэхгүй бид нартай хамт Б.Э..............р гэх хүн архи уусан тэр хүн л авсан байх сайн мэдэхгүй байна би гэртээ унтаж байсан гэж хэлсэн...Гадаа машинд хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч ЧөдөрБ............т Б.Э..............рыг хараад сууж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 28),
4. Гэрч Л.ЧөдөрБ............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зурагт ямар учиртай болохыг шалгаж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 16-56 тоотод очоод эргүүлийн офицер М.Б............тсүх ганцаараа зурагт авсан гэх айл руу орсон, би Б.Э..............рыг хараад машинд үлдсэн. Удалгүй офицер М.Б............тсүх тэр айлаас гарч ирээд “Б.Э..............р нь гэрийн эздүүдийг согтуу унтаж байхад нь зурагтыг нь авч явсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 30),
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5),
6. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 8-9),
7. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 32, 33),
8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 7),
9. Шүүгдэгч Б.Э..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр би найз Р.Т..................шийн гэрт нь очоод хашаанд нь цуг байдаг Р.Э...................эБ............т ахын гэрт орж бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд Р.Т..................ш ахаасаа 5.000 төгрөг өгчих гэтэл ах нь байхгүй...гэж хэлээд орон дээр гараад унтаад өгсөн. Тэгэхээр нь Р.Т..................ш бид хоёр үлдсэн архиа хувааж уучихаад урагшаа Р.Т..................шийн гэр рүү орсон, тэгээд би Р.Т..................штай цуг түүний ах Р.Э...................эБ............тын гэр рүү ороод зурагтыг нь аваад гарсан. Би зурагтыг нь ломбардад тавих гэж явж байгаад цагдаад баригдсан. Тэгээд буцаад Р.Т..................шийн гэрт очоод намайг машинд үлдээгээд цагдаа нар өөрсдөө орж уулзаад гарч ирээд намайг эрүүлжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48, 49)
10. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 55, 58), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 67, 68), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 92-96) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э..............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Э..............р нь Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, иргэн Р.Э...................эБ............тыг гэртээ унтаж байхад нь түүний гэрт зөвшөөралгүй хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Mogul” маркийн зурагтыг авсан болох нь:
-Хохирогч Р.Э...................эБ............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр...Р.Т..................ш, Б.Э..............р...хоёртой архи ууж байгаад унтаад өгсөн. ...Намайг гэртээ унтаж байхад цагдаа нар орж ирээд сэрээгээд “танай гэрээс зурагт чинь хулгайд алдагдсан” байна гэхээр нь зурагт байдаг газар руугаа хартал манай зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст 13, 14),
-. Гэрч Р.Т..................шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э..............р...бид хоёр архи уухаар ярилцаад хойд байшинд байх төрсөн ах Р.Э...................эБ............тын гэрт ороод ахаас гуйж байгаад нэг шил архи авахуулаад хамтдаа хувааж уусан. Тэгтэл Р.Э...................эБ............т ах орон дээрээ гараад унтаад өгсөн. Тэгэхээр нь Б.Э..............р бид хоёр гэрээс нь гараад манай гэрт ороод би өөрийн орон дээрээ Б.Э..............р манай буйдан дээр унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)
- Гэрч М.Б............тсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчим би эргүүлээс буугаад хэлтэс рүү ирж явах замд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Жанцангийн автобусны буудлын орчим зурагт тэвэрсэн сэжиг бүхий хүн явж байхаар нь очиж шалгахад тэр хүн өөрийгөө Б.Э..............р гэж танилцуулаад, эхнэрийн хөл гэмтээд зурагтаа 70.000 төгрөгөөр зарах гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та гэрээ заагаад өг гэтэл “би гэрээсээ зурагтаа аваагүй, айлд үлдээсэн байж байгаад авч явж байна” гэхээр нь тухайн айлыг заалгахад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 16-56 тоотыг зааж өгсөн. Уг тоот хашаанд байх байшин руу ороход гэрийн эзэн Р.Э...................эБ............т нь унтаж байсан. Р.Э...................эБ............т нь зурагт алга болсон талаар мэдээгүй гэж байсан, тэгтэл урд гэрээс Р.Т..................ш гэх дүү нь орж ирээд юу болсон юм бэ гэхээр нь би “энэ айлын зурагт хаана байгаа юм” гэж асуухад мэдэхгүй бид нартай хамт Б.Э..............р гэх хүн архи уусан тэр хүн л авсан байх сайн мэдэхгүй байна би гэртээ унтаж байсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 28),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5),
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 8-9),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 32, 33) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, Б.Э..............р нь хууль зүйн хувьд нууц аргаар, шунхайн сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч хохирогчийн 32 инчийн “Mogul” маркийн зурагтыг хулгайлсан үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч ” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс шүүгдэгч Б.Э..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
-Улсын яллагчаас Б.Э..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Э..............р нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс Б.Э..............рыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э..............рт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э..............рт 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд нөгөө талаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид буцаан өгсөн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0080 70226 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн Б............талгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их Монгол овогт Б............тын Э..............рыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э..............рыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э..............рт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э..............рт авсан хувийн Б............талгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 05 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ