Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар /*************/           

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны  өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ын гэрийн гаднаас иргэн ын “Тоёота харриэр” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор, хөдөлгүүрийг асааж шилжүүлсэн буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн сумын эхэнд найз гийн хамт айлд очоод суман дээр гэх айлд ороод үлдсэн. Тэрнээс хойшхи үйл явдлыг санахгүй байна, нэг мэдэхэд уул шиг юмаар машинтай гарч байгаад эрүү рүү нэг юм цохих шиг болоод харахад айлын гэр дайраад зогссон байсан. Би тухайн үед голын эхэнд гэх айлд 5 рүнк архи уугаад суманд ирээд гэх айлд орсон. Тэр үеэс хойшхи зүйлийг санахгүй байна. гэх хүн манай хадам ээжийн ээж байгаа юм. Хөгшнийхөөр ороод гарахдаа гэх айлын хашааны гадна байсан машиныг унаад явсан байсан. Тухайн хөгшнийх болон гэх айлынх 3 хашааны зайтай байдаг юм. Миний хувьд ын машиныг хулгайлах, дээрэмдэх болон ямар нэг эд хөрөнгө завших зорилгоор авч яваагүй. Архи ууж тасарч ухаанаа алдсан байсан. Хохирогч ын машины хохирлын мөнгө болох 7000000 төгрөгийг өгсөн. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан. Ямар нэг гомдол санал байхгүй гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 /

Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 02 дугаар сарын 02-ны орой 17 цаг өнгөрч байхад сумын төвд айлд очоод золгуут хийж байгаад машинаасаа бэлэг авах гээд гарахад миний машин хөдлөөд яваад өгөхөөр нь нөхөртөө машин явчихлаа гэж хэлэхэд нөхөр араас нь явсан. Удалгүй эргэж ирээд манай машинаар айлын хашаа дайрч ороод гэрийг нь мөргөөд орсон байнатгэж хэлэхээр нь тэр газарт очсон. Тухайн машиныг 2017 оны 11 дүгээр сард 7000000 төгрөгөөр авч байсан. Машины хаалга онгорхой, цоож түгжигддэггүй машин байгаа юм. *******ын хувьд миний машиныг өмнө нь унаж байгаагүй. Машинд сууж явж үзээгүй. ******* нь их согтуу, юу болж байгааг мэдэж байгаа царай байхгүй байсан. Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Машины төлбөрт 6000000 төгрөг бэлэн өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь удахгүй өгнө гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 02 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үед сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт айлд золголт хийгээд айлд цай ууж байгаад манай эхнэр машинаас бэлэг авах гэж гараад машин хөдлөөд яваад өглөө гээд орилохоор нь гараад ирэхэд машин хашааны булан тойроод яваад өгөхөөр нь хадам ах ын хамт араас нь очиж байтал дахиад хөдөлж яваад уруудаад явахаар нь араас нь хөдлөөд очиход айлын гэр мөргөж ороод зогссон байхаар нь машины хаалгыг онгойлгоход машин дотор манай сумын иргэн ******* сууж байхаар нь юу болов гэхэд юм дуугарахгүй, дуугүй суугаад байсан. ******* нь манай золгож байсан ах ын гэрт орж ирээгүй, эхнэр бид хоёроос ямар нэг машиныг гуйж зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Хашааны гадна байсан машиныг шууд унаад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар шинжээчийн ... эвдэрсэн гэх эд зүйлийн нийт үнэ 7,530,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 69-70/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар шинжээчийн ... улсын дугаартай Тоёота Harrier маркийн авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5.000.000 ... гэх дүгнэлт /хх-ийн 76/

 Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаар шинжээчийн ... улсын дугаартай Estimator тээврийн хэрэгслийн зах  зээлийн үнэ 1,160,50 төгрөг ... гэх мэдүүлэг /хх-ийн 82-85/     

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 157/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-24/, 2214000154 дугаартай зөрчлийн хэргийн материалууд /хх-ийн 24-96/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 125/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 126/, депозит дансны хуулганууд /хх-ийн 128-132/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 134/, 2021 оны мал тооллогын баримт /хх-ийн 135/, Өвөрхангай аймгийн Сум дундын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 148-150/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 152/, Хаан банкны тоот дансны хуулга /хх-ийн 153-154/,   зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч  Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ын гэрийн гаднаас иргэн ын “Тоёота харриэр” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор, хөдөлгүүрийг асааж шилжүүлсэн буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 120-121/, хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 100-102 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 105-106 /, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаар шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 82-85/     болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ын гэр//- "алнаас иргэн ын “Тоёота харриэр” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор, хөдөлгүүрийг асааж шилжүүлсэн буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас  хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч нь *******аас өөрт учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 6,000,000 төгрөг дансаар авсан талаарх баримт /хх-ийн 153-154/, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний ХААН банкны тоот дансанд 458000 төгрөгийг үлдэгдэлтэй зэрэг хувийн байдал, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон,  хохирогч нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 100-102/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****************************** авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарлан мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА