| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2020/0037/З |
| Дугаар | 123/ШШ2020/0041 |
| Огноо | 2020-10-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 123/ШШ2020/0041
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би О.К ХХК-ийн Төв аймгийн С сумын З.Дд холбогдуулан гаргасан “Төв аймгийн С сумын З.Д-н2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дугаар захирамжийн О.К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн С сумын З.Д Э.Энхбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О.К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.
Тус сумын 1-р баг 9-р зөрлөгт үйлдвэрийн зориулалтаар 6.7 га газрыг 15 жилийн хугацаатай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/419 тоот захирамжаар эзэмшүүлсэн боловч уг захирамжийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 тоот захирамжаар тус компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.К ХХК нь Төв аймгийн С сумын З.Дд холбогдуулан “Төв аймгийн С сумын З.Д-н2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дугаар захирамжийн О.К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Төв аймгийн С сумын З.Д Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Төв аймгийн С сумын З.Д-н2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дугаар захирамжийн О.К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, О.К ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын З.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын З.Д-нТамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.К ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ