Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

 

Улсын яллагч О.*******аасанхүү,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдорж,

 

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд /ҮД:2265/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2017 2400 0031 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын *******агахангай дүүрэгт 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн металл судлалын 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *******аянгол дүүргийн 17 дугаар хороо, 26 дугаар байрны 01-10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Довогт Нын ******* /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

 

Н.******* нь *******аянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчим Тоёота марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 10.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдоржийн жолоодож явсан Хьюндай портер-5 маркийн 42-84 У*******Д улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс уг тээврий хэрэгсэлд 3.663.000 төгрөгийн шууд, 4.456.200 төгрөгийн нийт буюу бага бус хэмжээний хохирол, Н.Элбэгдоржийн биед хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Н.Төгөлдөрийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ат-Эрдэнийн өгсөн: “мөрдөн байцаалтанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжпэгч Н.Элбэгдоржийн өгсөн: “надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Төгөлдөрийн өгсөн: … 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Н.******* өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота гранд марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай тээврийн

 

хэрэгслийг жолоодон би, Чарли, *******уянаа, Тэмүүлэнбаяр нарын хамт суугаад Улаанбаатар хотоос гарч амралтын газар очсон. Шороон замаас гараад засмал зам руу ороход нь би унтаад өгсөн. *******и нэг ухаан орсон чинь гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Толгой өвдөж байна, чих юм сонсохгүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх.29/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Төгөлдөрийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарантуяагийн өгсөн: …“2016 оны 12 дугаар сарын 23-ны 23 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлэгт очиход миний хүү Төгөлдөр ухаангүй, эмчлэгдэж байсан. *******иеийн байдал нь сүүлийн үед дүлий, мартаж санаад байна. Хүү маань 18 нас хүрсэн учраас хүүхдийнхээ санал бодлыг хүндлэхгүй бол болохгүй. Иймд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх.215/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдоржийн өгсөн: …“2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Улаанбаатар хотоос Налайх руу очиж нүүрс ачихаар М.Очирхүүгийн эзэмшлийн цэнхэр өнгийн Хьюндай портер маркийн 42-84 У*******Д улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон *******аянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхорын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 50-60 орчим км цагийн хурдтай явж байтал улаан өнгийн Хово маркийн автомашины араас цагаан өнгийн Тоёота гранд марк-2 загварын, улсын дугаарыг анзаараагүй тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд мурилзаж орж ирээд, буцаад эгнээ рүүгээ орох шиг болсон. Эргэж гарч ирэхдээ хөндлөн байрлалтай тулаад гараад ирэхэд нь тоормозоо гишгээд зүүн гар тал руугаа дараад зайлуулах гэсэн боловч амжилгүй мөргөлдсөн. Ачааны автомашины жолооч хамт явсан хүнтэйгээ бууж ирээд Тоёота гранд марк-2 загварын тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч нарыг гаргаад дараа нь намайг гаргасан. Миний биед нүүр гар хөл шалбарсан, толгой доргисон. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон машинаа төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх.18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч *******.*******атболдын өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 23-ны 15 цаг өнгөрч байхад Шаланз маркийн 46-75 УНО улсын дугаартай том оврын ачааны автомашинтай, туслах С.*******аатархүүгийн хамт Улаанбаатар хот руу гараад Хонхорын зам орж явтал миний машины ар талд цагаан өнгийн Тоёота гранд марк-2 загварын, улсын дугаарыг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь ойр ойрхон тулж ирээд байсан. *******ага зэрэг зам тавьж өгөхөд зүүн гар талаар гүйцэж түрүүлээд гарч явсан. Тоёота гранд марк-2 загварын тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалын Хьюндай портер маркийн автомашинтай мөргөлдөөд замын урд тал руу гарсан. Тэгээд би замаа чөлөөлөөд туслах С.*******аатархүүг сэрээгээд ослын газар очсон. *******ид хоёр 102, 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.58/,

 

“Ухаа шүрт консалтинг” ХХК-с хохирол тогтоосон: “42-84 У*******Д улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн шууд хохирол 3.663.000 төгрөг, нийт хохирол 4.456.200 төгрөг” гэх тайлан /хх.67/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 683 дугаартай: “26 настай, эрэгтэй, Нацагдорж овогтой Элбэгдоржийн биед дух, зүүн хацар, хамар, зүүн гарын бугуйд шалбаралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон.

 

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно” гэх дүгнэлт /хх.79/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 677 дугаартай: “18 настай, эрэгтэй, Н овогтой *******ат-Эрдэнийн биед тархины эдийн хүнд зэргийн няцрал, цус хуралт, эрүү 2 талын хугарал, аарцаг ясны умдагны доод дээд салааны хугарал... гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.83/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 688 дугаартай: “18 настай, эрэгтэй, Надмид овогтой Төгөлдөрийн биед тархины дунд зэргийн няцрал, гавлын баруун чамархайн ясны ил хугарал, суурь ясны үргэлжилсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын хөндий дэх хий, тархины эдийн тархмал хаван бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.76/,

 

Тоёота гранд марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай тээврийн хэрэгсэлд автотехникийн шинжилгээ хийсэн дүгнэлт /хх.108/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 84 дугаартай: “Н.Төгөлдөр нь тархи доргилтын дараах хам шинж өвчтэй байна. Уг өвчин нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн авто ослын улмаас үүссэн байна. Хагас ойгүйдэлттэй байх үе буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс бусад хугацаанд болсон үйл явдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /хх.121/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 88 дугаартай: “Н.******* нь сэтгэцийн хувьд тархины гэмтлийн шалтгаант тархи эмнэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл өвчтэй байна. Н.*******ат-Эрдэний уг өвчин 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт байхгүй. Н.******* нь одоогоор тухайн үед болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.******* нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна” гэх дүгнэлт /хх.127/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Я.Ганхүүгийн өгсөн: “Н.******* нь одоо хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байна. Осол болох үеийн хэсэг хугацааны үйл явдлыг санахгүй, бусад цаг хугацаанд болсон үйл явдлыг санан ярьж байгаа болно. Одоогоор өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна” гэх мэдүүлэг /хх.217/,

 

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.183/,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай: “Тоёота марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай автомашины жолооч Н.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний

 

эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 10.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

 

Хьюндай портер маркийн 42-84 У*******Д улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Элбэгдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх.210/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-8/, Хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Н.******* нь *******аянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчим Тоёота марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 10.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдоржийн жолоодож явсан Хьюндай портер-5 маркийн 42-84 У*******Д улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс уг тээврий хэрэгсэлд 3.663.000 төгрөгийн шууд, 4.456.200 төгрөгийн нийт буюу бага бус хэмжээний хохирол, Н.Элбэгдоржийн биед хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Н.Төгөлдөрийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-8/, мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдорж /хх.18/, хохирогч Н.Төгөлдөр /хх.215/, гэрч *******.*******атболд /хх.58/, шинжээч Я.Ганхүү /хх.217/ нарын өгсөн мэдүүлэг, “Ухаа шүрт консалтинг” ХХК-с хохирол тогтоосон тайлан /хх.67/, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Төгөлдөрийн биед учирсан хүнд гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 688 дугаартай дүгнэлт /хх.76/, Тоёота гранд марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай тээврийн хэрэгсэлд автотехникийн шинжилгээ хийсэн дүгнэлт /хх.108/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 84, 88 дугаартай дүгнэлтүүд /хх.121, 127/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.183/, техникийн шинжээчийн 73 дугаартай дүгнэлт /хх.210/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд Н.*******ат-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл

 

учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцлүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзэн түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдорж нь нийт 5.657.400 төгрөг нэхэмжилсэн боловч даатгалын байгууллага 3.453.000 төгрөгийг, Н.******* нийт 2.641.000 төгрөгийг тус тус төлж, бүгд 6.099.000 төгрөг нөхөн төлөгдөж, иргэний нэхэмжлэл бүрэн барагджээ.

 

Н.******* урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Төгөлдөрт 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдоржид нийт 2.641.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.*******ат-Эрдэнийн эзэмшлийн Тоёота марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Довогт Нын *******ат-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар, Н.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих эдлүүлсүгэй.

 

  1. Н.******* урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Төгөлдөрт 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Элбэгдоржид нийт 2.641.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
 
  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.*******ат-Эрдэнийн эзэмшлийн Тоёота марк-2 загварын 85-81 У*******К улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар, Н.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг *******аянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Н.*******д сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Н.*******д урьд нь авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ӨСӨХ*******АЯР