Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Ж.Отгонбаяр,

Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг,

Шүүгдэгч С.Ууганбаяр, түүний өмгөөлөгч А.Туул,

            Шүүгдэгч Н.Баярмагнай, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Санзайгалсангийн Ууганбаяр, Нуваан овогт Нямдоржийн Баярмагнай нарт холбогдох эрүүгийн 201525022373 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 28-нд өдөр Дорноговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 446 тоотод оршин суух, Үнэн.мн сайтын ерөнхий редактор ажилтай, регистрийн дугаар ЕБ75012816, Буурал овогт Санзайгалсангийн Ууганбаяр.

 

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Энхжин худалдааны төвд үсчиний салон ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн, 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 22-339 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006.06.29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдэж 2006.06.23-ны өдөр Өршөөлийн тухай хуулиар өршөөгдсөн, регистрийн дугаар ЙЕ83021910, Нуваан овогт Нямдоржийн Баярмагнай.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч С.Ууганбаяр нь Н.Баярмагнайтай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "Энхжин" худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмааг Үнэн.мн сайтаар хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдэж, түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай гүтгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд тараасан,

Яллагдагч Н.Баярмагнай нь Үнэн.мн сайтын гэрээт ерөнхий редактор ажилтай С.Ууганбаярт "Энхжин" худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмаагийн хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдсэн. Түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай гүтгэсэн мэдээлэлийг өгч С.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэхэд нь өдөөн түлхэж, С.Ууганбаяртай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Сүнжидмаагийн хуулиар  хамгаалагдсан  нэр  төр, ажил  хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдсэн мэдээлэлийг Үнэн.мн сайтаар олон нийтэд тараасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ууганбаяр мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаан шүүгдэгч Н.Баярмагнай мэдүүлэхдээ:

   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Сүнжидмаа /хх-ийн 15/, гэрч Б.Оюунтуяа /хх-ийн 17/, гэрч Ч.Энхтуяа /хх-ийн 18/, гэрч М.Даваабат /хх-ийн 148/, гэрч Б.Цэрэндаваа /хх-ийн 149/, гэрч А.Цасчихэр /хх-ийн 150/, яллагдагч С.Ууганбаяр /хх-ийн 57/, яллагдагч Н.Баярмагнай /хх-ийн 31/ нарын өгсөн мэдүүлгүүд, Үнэн.мн сайтын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тавигдсан Энхжинг хариуцагч Боса-ийн мөнгийг зөвшиж байна гэх нийтлэл /хх-ийн 9-10/, шүүгдэгч С.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, Н.Баярмагнайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ууганбаяр нь Н.Баярмагнайтай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "Энхжин" худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмааг Үнэн.мн сайтаар хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдэж, түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай гүтгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд тараасан,

Шүүгдэгч Н.Баярмагнай нь Үнэн.мн сайтын гэрээт ерөнхий редактор ажилтай С.Ууганбаярт "Энхжин" худалдааны төвийн захирал ажилтай А.Сүнжидмаагийн хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдсэн. Түрээслэгчдийн мөнгийг идэж завшсан тухай гүтгэсэн мэдээлэлийг өгч С.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдэхэд нь өдөөн түлхэж, С.Ууганбаяртай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Сүнжидмаагийн хуулиар  хамгаалагдсан  нэр  төр, ажил  хөдөлмөрийг үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдсэн мэдээлэлийг Үнэн.мн сайтаар олон нийтэд тараасан гэмт хэргийг тус тус үйлдсэнгэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Fact.mn сайт дээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Үнэн.мн сайтаас олж авсан мэдээлэлд: “…Энхжинг хариуцагч Босагийн мөнгийг завшиж байна гэсэн улсдаа нэртэйд тооцогдох Боса сүлжээ үйлчилгээний бүхий л төвүүдэд иргэд олон ам сайтай байдаг. Үйлчлүүлэгч та Боса төв ийм будлиан тарьж, тийм ч луйвар  хийсэн гэсэн мэдээлэл олон сонсоогүй байх. Гэтэл тэнцвэр алдалгүй ажиллаж байсан газрыг өөрийнх нь охин компани болох Энхжин худалдааны төв сэвтүүлж эхэллээ. Энэхүү охин компанийг удирдан зохион байгуулдаг А.Сүнжидмаа гэх тэтгэвэрийн насны эмэгтэй түмэнд нэртэй Боса-ийн нэрэнд сэв cуулгаж байгааг Энхжингийн түрээслэгчид нэгэн дуугаар хэлсэн юм. Энд жишээ татъя. Хорь орчим метр квадрат талбайг 3 хүн тус бүрт нэг сая төгрөгөөр түрээслэдэг байна. Ингээд толгой компани болох Босса-д шимтгэл авах бол аваад доод тал нь 2.7 сач орчим төгрөг өгөх байтал А.Сүнжидмаа толгой компанидаа 500 мянган төгрөгийн түрээс гэж өгөөд үлдсэнийг нь өөрөө шууд авдаг шудрага бус явдал тогтоод удаж байгааг түрээслэгчид санаа зовнин өгүүлсэн юм. Хотын А зэрэглэлийн бүсэд 20 м2 оффис түрээслэсэн ч ийм үнэ хүрэхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ийм маягаар бүхий л түрээслэгчдийн өгсөн мөнгийн гураьны хочр болон дөрөвний нэгийг толгой компани Боса-д тушаагаад өөрөө үлдсэнийг нь халаасладаг гэхээр чамгүй баян авгай болотой. Тэгэхээр нь та нар ийм шудрага бус явдалтай эвлэрч суухаар Босаеийнхаа эзэнд хэлээд асуудлаа зохицуулаач гэвэл хэл ам дарамт ихтэй, тэгээд ч Сүнжидмаа чинь Боса-ийн эзний хадам эгч болохоор яаж ч чадддагүй гэнээ. Уг нь нэг удаа халах гэж үзсэн юм билээ, гэтэл энэ Сүнжидмаа уйл дуулахын зэрэгцээ хадам эгчийн араншин гаргаад болоогүй юм гэсэн. Тэгэхээр нь төвөгшөөгөө биз, түүнээс энэ байдлыг нь гадарладаг юм билээ. Бид эсэргүүцлээ ч та нар зайл гээд эндээс хөөнө, яагаад гэхээр энэ худалдааны байршил сайтай гэдгийг тэр сайн мэддэг хэмээсэн. Тус худалдааны төв нь Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр буюу 5 шарын төмөр замын гарам давах баруун тийш явах замын дагуу орших тул орлого сайтай газруудыг нэгд зүй ёсоор тооцдог байна. Нийслэлээс хойшоо баруун тийшээ зорчиж байгаа зорчигчид дамшин өнгөрдөг тул түрээслэгчид орлогоор хахдаг тухай түрээслэгчид хэлсэн. Мөн Энхжин худладааны төвийг хариуцан ажилладаг Сүнжидмаа нь түрээслэгчидээ дарамталахаас эхлээд яг социалист нийгмийнх шиг ажиллдаг байна. Долоо хоног бүр хуруу хумсаа тайрах шахан ажиллдага түрээслэгчидээ цэвэрлэгээ хийлгэх зэргээр аль болох үнэгүй зарчихдаг ажээ. Орлог сайтай байршилд байдаг эсэхийг сайн мэдэх Энхжингийн эзэн түрээслэгчидээ дарамтлах, мөнгө илүү авах, толгой компанидаа багахан мөнгө өгөх зэрэг олон талын зовлонг тэд хэлсэн юм. Бид ингээд удаан тэсч чадахгүй, нүдэн дээр будлиан болж байхад чимээгүй сууж байтай биш толгой компанидаа хамтарсан бичиг өргөх санаа байна. Хүсвэл бид энэ тухай хэвлэл мэдээллээр ярилцлага өгсөн ч болно хэмээсэн юм…” гэх нийтлэл /хх-ийн 9-14/,

 

Хохирогч А.Сүнжидмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр интернэтээс мэдээ уншиж байтал "Энхжин" худалдааны төвд захирал ажилтай миний биед холбогдуулсан мэдээ байсан. Мэдээллийг яаж мэдсэн бэ гэхээр манай дүү болох Боса ХХК-ний худалдааны төвийн захирал А.Цасчихэр нь таны тухай мэдээлэл гарсан байна гэсний дагуу олж уншсан юм. Тэгтэл тухайн мэдээлэлд гарч байгаа шиг ямар нэгэн зүйл байхгүй харин намайг гүтгэж байгаа асуудалд би гомдолтой байна. Энэ асуудлаас болж ажлаасаа халагдах болчихоод байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч А.Цасчихэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... Энхжин худалдааны төв бол "Баруун бүс" ХХК-ны худалдааны төв юм. "Боса" ХХК бол "Энхжин" худалдааны төвтэй хамаагүй. Зүгээр "Баруун бүс" ХХК-ийн хувь эзэмшигч нь "Боса" ХХК-нд давхар хувь эзэмшдэг юм. Тэгэхээр "Энхжин" худалдааны төвийн ашиг /түрээсийн төлбөр/ нь "Боса" ХХК-нд тушаагдана гэсэн ойлголт байхгүй юм. "Баруун бүс" ХХК-ны гүйцэтгэх захирал бол А.Сүнжидмаа бөгөөд "Баруун бүс" ХХК нь ашигаа олж тайлангаа гаргаж бие дааж ажилладаг. Би "Баруун бүс" ХХК-ны хувь эзэмшигч юм. Одоогоор бол тийм зүйл байхгүй. Гэрээт хувь эзэмшигчид нь хянадаг. Энхжин худалдааны төвийн түрээслэх талбай, түрээсийн төлбөр зэргийг тогтоож өгдөг ба А.Сүнжидмаа түрээслэгчидээс илүү мөнгө авах, түрээслэгчдийн мөнгийг хувьдаа завших ямарч боломжгүй юм. Түрээслэгчтэй байгуулсан гэрээг хувь эзэмшигч бид нар боловсруулдаг..." /хх-ийн 150/ ,

Гэрч М.Даваабат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн орчим ажил дээрээ ирэхэд манай ажлын үүдэнд олон хүн цугларсан байсан. Би тэдгээр хүмүүсээс яагаад ирсэн талаар асуухад манай "Энхжин" худалдааны төвийн талаар мэдээлэл танай сайтад гарсан байна. Энэ мэдээллийг нийтэлсэн сэтгүүлч чинь хаана байна вэ? Энэ мэдээллийг засаж, залруулах, устгуулах шаардлагатай байна гэсэн. Тухайн үед би админ Цэрэндаваагаас энэ мэдээг хэн нийтэлсэн талаар асуухад Ууганбаяр гэдэг гэрээт ажилтан бичсэн байсан. Тэгээд би Ууганбаяртай ярихад та санаа зоволтгүй ээ, би өөрийнхөө мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцна, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тухайн үед нөгөө хүмүүс шаардлага тавиад байсан учраас би тэдгээр хүмүүст хандаж би та бүхнийг хүндэтгээд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зөв ч байсан буруу ч байсан энэ мэдээллийг устгъя гээд тухайн мэдээллийг Цэрэндаваагаар устгуулсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 148/,

 

Гэрч Б.Цэрэндаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "…С.Ууганбаяр манай гэрээт сэтгүүлч юм. Би 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн үед С.Ууганбаяр надад уг мэдээллийг өгөөд энэ мэдээлэл эх сурвалжтай, баталгаатай наад мэдээллээ оруулчихаарай гэж хэлсэн. Тэгээд би тэр мэдээллийг 11 цагийн үед оруулсан. Тэгсэн чинь тэр өдрийн 13 цагийн орчим манай ажил руу Энхжин худалдааны төвөөс залгаад энэ мэдээлэл худлаа мэдээлэл байна гэж гомдол гаргаад манай захирал устга гээд тэр мэдээллийг устгасан. Тэгээд С.Ууганбаярт энэ талаар хэлэхэд би өөрөө уулзчихъя миний утасны дугаарыг өгчих гэж хэлсэн бөгөөд тэр хүмүүст С.Ууганбаярын утсыг өгөөд явуулсан. Энэ мэдээлэл Факт.мн сайт өөр дээрээ манайхаас хуулж тавьсан байсан. Тэгээд түүнийг бас Факт.мн-д мэдэгдэж усгтуулсан. Гэхдээ гэрээний дагуу сэтгүүлч нар мэдээллийнхээ үнэн зөвийг, эх сурвалжийг өөрсдөө хариуцдаг юм. Захирлаас заавал зөвшөөрөл аваад байдаггүй.." /хх-ийн 149-р хуудас/

 

Гэрч Ч.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... А.Сүнжидмаа нь лангуу түрээслэж байх хугацаанд ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл гаргаж, түрээсийн мөнгийг нэмэх, хууль бус ажил хөдөлмөр хийлгэсэн асуудал байхгүй. Гэрээнд заагдсан түрээсийнхээ мөнгийг банкинд тушаадаг юм. Түрээслэгчдийн мөнгийг хууль бусаар завшиж үрэгдүүлж, ашиглаж байсан асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж байгаагүй. Хувь хүний талаар бол ямар нэгэн байдлаар илүү дутуу зан байхгүй бид нарт зөвлөгөө өгч хамтран ажилладаг хүн..."  /хх-ийн 18/,

 

Гэрч Б.Оюунтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...А.Сүнжидмаа нь лангуу түрээслэж байх хугацаанд ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл гаргаж, түрээсийн мөнгийг нэмэх, хууль бус ажил хөдөлмөр хийлгэсэн асуудал байхгүй. Гэрээнд заагдсан түрээсийнхээ мөнгийг банкинд тушаадаг юм. Жил болгон гэрээг шинэчлэн хийж тухайн үеийнхээ санхүүгийн байдлаас болоод түрээс бага зэргээр нэмэгддэг юм. түрээслэгчдийн мөнгийг хууль бусаар завшиж үрэгдүүлж, ашиглаж байсан талаар би мэдэхгүй, …ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж байгаагүй..., хувь хүний талаар бол ямар нэгэн байдлаар илүү дутуу зан байхгүй бид нарт зөвлөгөө өгч хамтран ажилладаг хүн... " /хх-ийн 17/ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэг байгаа бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ууганбаяр, Н.Баярмагнай нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Сүнжидмааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан гүтгэж нэр төр, алдар хүндийг нь гутаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ууганбаяр, Н.Баярмагнай нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Санзайгалсангийн Ууганбаяр, Нуваан овогт Нямдоржийн Баярмагнай нарыг бусдыг гүтгэж нэр төр, алдар хүндийг гутаасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ууганбаярыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 54 /10.368.000 төгрөг/ дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй төгрөгөөр торгох, Н.Балжиннямыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /9.792.000 төгрөг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Золбоо, Д.Болд-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР