Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 326

 

    

 

 

 

 

 

2019           4          11                                               ДШМ/2019/326

 

                                   Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Б-,

шүүгдэгч Б.Б-ны өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох эрүүгийн 1811018730669 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

Б.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд 14 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт,

мөн 2018 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугар хороо, Булгийн гудамжинд Б.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 14 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор буюу 2 сар 15 хоногийн хугацаагаар тооцож, хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар нэхэмжилсэн 7.526.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Б- нь шүүх хуралдаанаас өмнө хохиролд 7.526.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг Б.Б- өгч, уучлалт гуйсан. Эцэг, эх, ах, эгчийн зүгээс насанд хүрээгүй хүүхдийг ажил хийлгүүлэхээр явуулсан, шөнийн цагаар ганцааранг нь явуулсан буруутай үйлдлүүд нөлөөлснийг анхааран үзнэ үү. Иймд бидний зүгээс цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Б-д оногдуулсан ялыг багасгаж, хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан баримтын хүрээнд хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

3. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн талаар тогтвортой мэдүүлсээр ирсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг 450.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг бид хоёр хамтран давж заалдах гомдол гаргасан. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Торгуулийн ял оногдуулах боломжтой байхад 600 цагийн албадан ажил хийлгэх ялыг анхан шатны шүүх оногдуулсан. Үүнийг төгрөгөөр тооцож, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт 2-8 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Энэ талаар хохирогч гомдол, саналгүй талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн. Хавтас хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал хангалттай байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Хавтас хэргээс харахад эргэлзээтэй нөхцөл байдлууд харагддаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эргэлзээтэй байдлууд байна гэж үзэж байгаа. Учир нь, хуулийг тайлбарласан тайлбар байхгүй. Прокурор, шүүгч нарт зөвлөмж гардаг байх. Өмгөөлөгч нарт тайлбар, зөвлөмж байдаггүй. Үүнийг яаж ойлгож, шийдвэрлэх нь ойлгомжгүй байдаг. Бэлгийн харьцаанд орсон, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр судлаачдын үзэж байгаагаар “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан байхыг ойлгоно” гэсэн байна. Гэтэл энэ гэмт хэрэгт бэлэг эртхнээ оруулаагүй, хохирогчийн онгон хальс нь урагдалгүй байдаг. Хэргийн газарт үзлэг хийхэд тэмцэлдсэн, шороо хөдөлсөн зүйл хэрэгт байдаггүй. Үүнээс үзэхэд хүчиндэх гэмт хэрэг мөн эсэх нь тодорхойгүй. Бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Ийм эргэлзээтэй байдлууд байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хүндэдсэн учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Хохирол төлбөр төлөгдсөн. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудалд маргаагүй гэж ойлгон, хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх...” тухай заалт юм. Шүүгдэгч Б.Б-ы хувьд тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудал яригддаггүй. Өнөөдрийн байдлаар 7.000.000 төгрөгийн хохирол төлсөн гэж байгаа. Цаашид насанд хүрээгүй хүүхдэд учрах гэм хор байгаа. Энэ тухайд хохирогч өөрөө ярих асуудал болохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 7.000.000 төгрөг авсан, одоо гомдолгүй гэж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Үүнийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай. Иймд анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн бодитой ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд 14 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг,

мөн 2018 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугар хороо, Булгийн гудамжинд Б.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн: “... авто бааз руу орох хэсгийн наад талд зам руу орох гэж байхад миний араас дагаад явж байсан үл таних эрэгтэй хүн миний араас гар бариад, миний зүүн талын завьж руу 2 хуруугаа хийсэн. Түүний дараа миний хоолойн түвэнх хэсгийг гараараа базаж, нөгөө гараараа миний амыг дараад жалга руу хамт унасан юм. Жалганд хамт унасаны дараа уг хүн “чи орилохгүй бол, би чиний амыг чинь дарахаа болилоо. Хэрвээ орилох юм бол чамайг шууд ална” гэж хэлсэн. Би “орилохгүй” гэж хэлээд миний амыг дарахаа болих үед “авраарай” гэж орилсон. Тэгсэн чинь дахин миний түвэнхийг базаад “дахиад дуугарвал ална шүү” гэж заналхийлсэн. ... Тэгээд ил задгай газар дээр намайг дарж унагаад “өмдөө тайл” гэхээр нь би тайлаагүй. Тэгсэн боловч уг залуу миний гарыг барьж байгаад хүчээр өмд, дотоожийг хамт тайлсан. Тэгээд уг залуу доогуур хувцсаа тайлаад бэлэг эрхтнээ миний эрхтэн лүү чихэх гэж оролдсон. Би хөлөө хавчаад байсан боловч, гараараа миний хөлийг алцайлгаад тухайн хүний бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэн лүү ороогүй, хэд хэдэн удаа оруулах гэж чихсэн боловч ороогүй. Би эсэргүүцсэн, тэгснээ миний гарыг гараараа барьж байгаад өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулаад оролдуулаад байсан. Хэсэг хугацааны дараа миний дээрээс тухайн хүний бэлэг эрхтнээс цагаан өнгийн шингэн зүйл гараад миний хувцас болон үсэнд наалдсан. Үүний дараагаар миний өмсөж явсан левчикийг тайлаад миний үүрч явсан цүнхэнд хийсэн. ... “миний дээр гар” гэж хэлээд намайг газраас босгоод уг залуу миний доор орчихоод дээрээсээ намайг суулгаж байгаад бэлэг эрхтнээ хийх гээд байсан. Тэгснээ хэсэг оролдож байгаад “бүтэхгүй юм байна” гэж хэлээд намайг өөр дээрээсээ газар буулгах үед би доошоо 4 хөллөж сууж байхдаа газраас тоосго аваад харалгүй шидсэн боловч уг залуугийн хөмсөгний дээд хэсэгт онож, их хэмжээний цус гарсан. Тэгснээ хоолой боогоод “чи ахыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлээд цусаа цамцаараа арчаад байсан. ... миний утсыг булааж аваад миний араас тэвэрч байгаад “кодоо тайл, тайлахгүй бол ална шүү” гэж хэлэхээр нь би гар утасныхаа кодыг тайлж өгсөн. Тэр үед миний утсаар оролдож байгаад миний нүүр хэсгийн зургийг дарсан. Би хажуу тийш харахад уг залуу бичлэг хийчихсэн байна гэж хэлсэн. Тэгснээ “би одоо энэ зургийн чинь фэйсбүүк дээр тавина, чамайг од болгоно, маргааш өдөр гэхэд чи од болсон байна” гэж хэлээд миний гар утсыг уг залуу халаасандаа хийх үед миний утас дуугараад, ... миний утасны зайг нь салгаад халаасандаа хийсэн. Тэгснээ дахин “өмдөө тайл” гэж хэлсэн, “тайлахгүй” гэсэн боловч тэр ах хүчээр өөрөө тайлсан. Тэгээд дахин газар хэвтүүлж байгаад бэлэг эрхтнээ чихэх гэж оролдсон, тэгснээ болохгүй байхаар нь миний гарыг өөрийнхөө гараар барьж байгаад бэлэг эрхтнээ оролдуулсан бөгөөд миний дээрээс босох гэж байхад дахин цагаан шингэн зүйл миний үсэнд асгарсан. Тэгээд “өмдөө өмс” гэж хэлэхээр нь би өмдөө өмссөн. Түүний дараа дахин намайг тэвэрч авахаар нь би уг ахад хандаж "бичлэгээ битий тавь, намайг гэр лүү явуулаач” гэж хэлэхэд нөгөө ах “чи намайг ингэж цохиогүй бол утсыг чинь өгөх байсан” гэж хэлсэн.  ... Намайг тэвэрч “чи маргааш 2 цагийн дотор од болно. Чи аав ээждээ энэ болсон үйл явдлыг хэлэхгүй бол бичлэгийг фэйсбүүкт тавихгүй, утсыг чинь тоглоомны саадны гулсууран доор үлдээчихнэ, чи очиж аваарай. Унт, чамайг унтаад сэрэхэд би явчихсан байна” гэж хэлчихээд анх ирсэн замаараа доошоо гүйгээд явсан. Ингэхдээ миний гар утсыг аваад явсан. Тэгээд би гэр лүүгээ явж орсон.

Би уг хүнээс ямар ч мөнгө аваагүй, харин сүүлд  явахын өмнө “ах нь чамд машин авч өгье” гэж хэлэх үед нь би “юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгснээ “би чамайг том байсан бол аваад суух байсан юм” гэж хэлсэн. Би уг хүнтэй ямар нэгэн байдлаар харилцан зөвшөөрч ийм үйлдэл хийх талаар ярилцаагүй, сонирхол байхгүй. Би урьд өмнө нь хүнтэй унтаж байгаагүй. Миний гар утсыг газар унасан байх үед газраас авах гэхэд надаас булаагаад авсан. Дээрэмдэж хүч хэрэглэсэн зүйл байхгүй, сүрдүүлж байгаад миний утасны кодыг гаргуулсан. 2018 оны 3 дугаар сард 190000 төгрөгөөр худалдан авсан. Зах зээлийн ханшаар гар утсаа үнэлнэ. Одоо эрэгтэй хүн харахаар цочоод, айдас түгшүүртэй байна. Би гомдолтой байгаа тул уг хүнд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү” /хх-16-17/,

гэрч Б.Б-ын: “... Манай дүү О гараад ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “хүнд хүчиндүүлсэн” гэсэн. Тэгээд “саяны халзан нөхөр мөн үү” гэтэл “мөн” гэсэн. Тэр халзан залууг баахан хайсан боловч алга болсон байсан. О-гийн хүзүү хоолой нь улайсан, үс нь сэгсийсэн, цамц нь цус болчихсон. Хувцас нь шороо болсон байсан” /хх-36-37/,

гэрч О.Э-ны: “Б буюу Т 6 дугаар сарын 29-ний шөнийн 5 цагийн орчимд манай гэрт хөмсөг нь язарсан, хувцас нь цус болсон орж ирэхээр нь “яасан, юу болсон бэ” гэхэд “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. ... Баатарсайханы зүүн хөмсөгний орчимд язарсан шархтай байсан” /хх-47/,

шүүгдэгч Б.Б-ы яллагдагчаар өгсөн: “... Үл таних эмэгтэй явж байхаар нь түүний дэргэд зэрэгцэж очоод “хаашаа явж байгаа юм бэ” гэхэд “ажлаа тараад харьж явна” гэхээр нь “айдаггүй юм уу, хаана ажилладаг юм бэ” гэхэд “ахтайгаа” гэж хэлсэн. Би өөрийгөө Томоо гэж танилцуулсан. Би уг охинд хандаж “мөнгө авах уу” гэхэд “ямар мөнгө” гэхээр нь би “хоёулаа унтъя” гээд зөвшөөрсөн. ... Уг охинд 21000 төгрөг өгөхөд голоод “унтахгүй” гэсэн. Харин “гараараа гар хангалга хийж өгье” гээд миний бэлэг эрхтнийг бариад гар хангалга хийж өгсний дараа би дур тавьсан. Хэсэг байж байгаад түүнийг тэвэрч үнссэн чинь “ахаа байж бай” гээд хойноо нэг юм нуугаад байх шиг байсан. “Яасан” гээд харахад миний зүүн хөмсөг рүү чулуугаар цохисон. Охиныг дахиад цохих байх гэж бодоод түлхээд зугтаасан. Шинжээчийн гаргасан гэмтэл нь охиныг холдуулж түлхэхэд учирсан байх. Би тухайн хүний хувцсанд нь үрийн шингэнээ хүргэсэн байх. Хохирогчийн гар утсаар фэйсбүүк орох гэсэн боловч буцаагаад өөрт нь өгчихсөн. Бичлэг хийсэн, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Хохирогчийн насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Хохирол, эмчилгээний төлбөрийг баримтаар нэхэмжилбэл төлнө” /хх-74-75/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 8170 дугаартай: “1. Б.О-ийн биед бэлгийн их уруулын дотор салстад язарсан шархтай, хоолой, эрүү, шилбэнд цус хуралт, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. 5. Охин хальсанд шинэ, хуучин гэмтэлгүй бүтэн байна. 6. Үтрээ орчмын арчдас наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна. 7. Бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна” /хх-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 7126 дугаартай: “... 2. Хохирогч Б.О-ийн гэх хар өнгийн цамц, хар өнгийн өмд дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн харьцуулах шинжилгээгээр тогтоолгож болно. 3. Хохирогч Б.О-ийн гэх хар өнгийн цамц, цэцэгтэй цагаан левчик дээр цус илэрсэн. Уг цус нь А/II бүлгийн харъяалалтай байна. 4. Хохирогч Б.О-ийн гэх ягаан өнгийн дотоож, хар өнгийн өмд дээр цус илрээгүй” /хх-61/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 681 дугаартай: “1. Б.О- нь DS F43.1 Гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна. 2. Б.О- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Б.О-т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” /хх-63-65/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, арван дөрвөөс дээш, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ы “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “арван дөрвөөс дээш, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх, Б.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор буюу 2 сар 15 хоногийн хугацаагаар тооцож, хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-нь “Б.Б-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нар нь “ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг  торгох ялаар өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Хэдийгээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх боловч хохирогч Б.О-ийг насанд хүрээгүй буюу 14 нас 8 сар 21 хоногтой байхад нь шүүгдэгч Б.Б- түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.О- нь  DS F43.1 Гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй болж түүнд сэтгэл заслын эмчилгээ /хх-63-65/ хийлгэх шаардлагатай болсон байх тул гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

                                                                                                                                                                                  

 Иймээс “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ