| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2019/0124/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/157 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч *******, иргэний хариуцагч *******, иргэний хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч , нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд Төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн ХОА улсын дугаартай “Донгфенг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалт, мөн дүрмийн 21.8 “...Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Зэрэг суманд ажил хийж байсан. 173 дахь шон суулгаад бусад ажлын машин цааш явчихсан байсан. Ковш машинаар шон буулгаж суулгачихаад ковш машин түрүүлээд явсан. Би араас нь хөдөлсөн, би хөдөлгөөнд орчихсон байсан. Гэтэл араас фургон маркийн машин мөргөсөн. Би буруутай үйлдэл хийгээгүй. гэдэг жолоочийг хэрэгт татан оролцуулахгүй байгаа хэрнээ намайг татан оролцуулж байгааг ойлгохгүй байна. Тухайн жолооч хариуцлага хүлээхгүй би гэмт хэрэгтэн болчихлоо. Биднийг хариуцаж байсан бригадын ахлах мөн хариуцлага хүлээгээгүй. Бид нар хоёр нарны хооронд ажилладаг, замын ажил хэцүү. Хөдөлгөөнд орчихсон байхад араас ирж мөргөчихөөд намайг буруутан болгож байна. Тухайн гэмтсэн хүнийг түргэн тусламж авч явсан. Яллах дүгнэлтэд намайг очиж мөргөсөн юм шиг хэлж, намайг буруутан болгож байна. Үнэн зөв байх ёстой. Би ажлаа хийгээд дарааллаараа явж байсан. Миний хажууд хоёр хүн сууж явсан. Нэг хүн нь машины гишгүүр дээр зогсож явсан, түүнийхээ хариуцлагыг хүлээнэ. Тэгээд хэргийн газарт нэг удаа очиж үзлэг хийсэн. Зарим гэрчүүд худлаа мэдүүлэг өгсөн байсан, үүнийг ойлгохгүй байна. э хэрэг 3-4 жил болж байна. Хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай компанийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж эрдэнэт хүний эрүүл мэнд хохирсонд харамсаж байгаа. Уг хэрэгт манай компанийг иргэний хариуцагч хэмээн буруутгаж байгаа бөгөөд компанийн зүгээс тухайн ажлыг гүйцэтгэхээр гарч байгаа хүмүүстээ хөдөлмөрийн аюулгүй байдал, зам тээврийн аюулгүй байдлыг үүрэг болгоод тайлбарлаж өгөөд гарын үсэг зуруулсан байдаг. Мөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс нь бүгд жолоодох эрхийн үнэмлэхтэй хүмүүс юм. Гэвч энэ нь аль ч тохиолдолд жолоочийн хариуцлагын асуудал юм. Хөдөлгөөнд оролцох үед манай компанийн машинууд энгийн үед ч зам тээврийн хөдөлгөөнд оролцдог бөгөөд “гуч” машинаас жижиг овортой жишээ нь “Бонго” машин шиг машинууд бөгөөд замын хөдөлгөөнд саадгүй оролцоод явж байгаа. Тэгэхээр энэ машин ажил хийж байгаа тохиолдолд тэмдгээ тавих ёстой. Гэтэл өглөө гараад явсан л бол танай компанийг ажил эхэлсэн гэж үзээд, эхэлчихсэн бол тэмдэг тавих ёстой гэж байна. Гэхдээ ажлаа дуусгаад дараагийн ажил руу явахдаа замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцож байгаа учраас тэмдэг тавих шаардлагагүй. Хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргасан бол тэр тухайн жолоочийн буруутай үйлдэл, хариуцлага гэж үзэж байна. Түүнээс биш замын компанийн машин гэхээр л ажил хийж байна гэсэн тэмдэг энэ тэндээ хадаад явна гэсэн ойлголт биш юм. Том овор хэмжээ их ачаа ачиж явж байгаа тохиолдолд урд, ардаа тэмдэг тавьж явна гэхээс биш машинууд замын хөдөлгөөнд оролцож байгаа нь замын компанийн машин гэсэн тэмдэг тавиад явах боломжгүй. Өдөр 20-30 минут зам дээр ажил хийхдээ ажил хийж байна гээд замыг хааж болохгүй бөгөөд ийм зохицуулалт байхгүй. Нөгөө талаасаа тэмдэг ямар тохиолдолд тавих ёстой вэ? гэдэг MNS гэсэн стандарт байдаг. э стандартаар янз бүрийн тэмдэг тавих шаардлагагүй бөгөөд шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Замын мэргэжлийн инженер, бодлого журам боловсруулдаг газраас нь хүмүүс оролцуулаад хэдийд тэмдэг тавих ёстой байсан бэ? гэдгийг дүгнэлтэндээ тодорхой гаргаж өгөхийг хүсэж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч танай хашаанаас ажил хийхээр гарсан бол тэмдэг байршуулах ёстой гэсэн дүгнэлт нь өрөөсгөл юм. Хөдөлгөөнд оролцоод явж байгаа машин хаанаа тэмдгээ тавьж явах юм бэ? үүнийг харж үзнэ үү. Нөгөө талаасаа *******гийн хувьд зогсож байгаад хөдөлсөн бол *******гийн буруу болох юм байна гэж ойлгож байна. Хэрвээ зогсож байгаад хөдлөөд явсан бол ажлаа дуусгаад тэмдгээ ачаад явж байгаа учраас ажил дууссан байгаа юм гэв.
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс: 1. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 12-р хуудас/,
2.Гэрч ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 45-46-р хуудас/, 3.Гэрч ийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-52-р хуудас/, 4. Гэрч ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 59-60-р хуудас/, 5. Шинжээчийн дүгнэлтүүд /1-р хавтаст хэргийн 95-140-р хуудас/, 6. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 142-148-р хуудас/, 7.Автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан /1-р хавтаст хэргийн 150-р хуудас/, 8.Автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан /1-р хавтаст хэргийн 154-р хуудас/ 9. Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 361 тоот албан бичиг /1-р хавтаст хэргийн 211-р хуудас/, 10.Ховд аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдри132, 135 дугаар албан бичгүүд /1-р хавтаст хэргийн 213-214-р хуудас/, 11.Яллагдагч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 242-250-р хуудас/, 12.Хохирогч ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1-р хавтаст хэргийн 242-250, 2-р хавтаст хэргийн 1-10-р хуудас /, 13. Ховд Төрийн өмчит хувьцаат компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл /2-р хавтаст хэргийн 14-15-р хуудас/, 14. Ховд Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот тогтоол /2-р хавтаст хэргийн 25-27-р хуудас/, 15. Ховд Төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 39-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан доорх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт Ховд-Алтай чиглэлийн хатуу хучилттай зам дээр, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд Төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн ХОА улсын дугаартай “Донгфенг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн /Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсан/ 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалт, мөн дүрмийн 21.8-т заасан “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас *******гийн жолоодож байсан ХОА улсын дугаартай “Донгфенг” маркийн тээврийн хэрэгслийн хойноос ын жолоодож явсан ГАА улсын дугаартай УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч ийн эрүүл мэндэд баруун дунд чөмөгний ил хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, нарийн гэдэсний урагдал, бүдүүн гэдэс, элэгний буланд гадна серозон бүрхүүлийн язрал, цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, өвчүү ясны хугарал, 4 хавирганы хугарал, баруун гуя, баруун өвдөгт шарх, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн тавхайд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгаас 174 км зайд орших Зэрэг сумын Эхэн багийн нутаг “Элс толгой” гэх газар байв. Уг газарт засмал зам дээр ГАА улсын дугаартай цагаан өнгийн Фургон автомашин ХОА улсын дугаартай цэнхэр өнгийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх ба уг автомашин мөргөлдсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэв. ГАА дугаартай Фургон маркийн машины зүүн хойд дугуйны мөрний эхлэлийг Б үгсээр, баруун хойд дугуйны мөрний эхлэлийг В үсгээр, Ковш маркийн автомашин замын хөвөөн дээр зогсож байсан гэх мөрний эхлэлийг 1-ийн тоогоор, мөрний төгсгөлийг 2-ын тоогоор, ХОА дугаартай Донг маркийн автомашины баруун урд хэсгийг Л үсгээр тус тус тэмдэглэв. Уг хэрэг болсон гэх газар нь 7,5 м өргөн замын хөвөөний өргөн уртууд 1,5 м урт мөрний өргөн 0,4 , Б цэгээс замын ирмэг хүртэл 1,9 м, Б, В цэгийн хоорондох зай 4,2 м, Б цэгээс ГАА Фургон машины дугуй хүртэл 16,9 м, ГАА Фургон автомашины баруун хойд дугуй замын ирмэгээс 6,8 м, баруун урд дугуй замын ирмэгээс 6,3 м, А цэгээс замын ирмэг хүртэл 6 м, А цэгээс замын нөгөө ирмэг хүртэл 1,5 м, зүүн хойд дугуй замын хөвөөнөөс 2,2 м, зүүн урд дугуй замын хөвөөнөөс 2,5 м, А цэгээс Л цэг хүртэл параллель байдлаар хэмжихэд 68х29,3 м тус тус зайтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 7-10-р хуудас/, 2. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Ослын улмаас ГАА улсын дугаартай автомашины кабин урд хэсгээрээ чихэгдэж орсон ашиглах боломжгүй, жолоочийн эсрэг талын хаалга нугарч урагдсан урд салхины шил баруун хаалганы шил, дунд шил хагарсан зүүн дохио толь хагарсан, хөргөлтийн радиатор доогуураа хагарсан, дулаан үлээх парны радиатор хагарсан, жолоодох механизмын гол нь гулзайсан, хянах самбарын заалтууд тахийсан гэмтэл учирсан байх ба кабин голоороо цөмөрч орсон баруун урд хэсэг нь тэр чигээрээ ашиглах боломжгүй суурь рам гулзайсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 19-20-р хуудас/, 3. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Хятад улсад 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2009 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад орж ирсэн ХОА улсын дугаартай Ховд ТӨХК-ийн нэр дээр байдаг хөдөлгүүрийн дугаартай, цэнхэр өнгийн өөрөө буулгагч авто машин байв. ...Ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд хойд талын дохио, подворын гэрэл гарсан, гэрлийн суурь болох төмөр дотогшоо хотойсон байдалтай. Өөр гэмтэл учраагүй байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
4. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Ховд аймгийн Зэрэг сумын нутагт зам тээврийн осолд орсон гэх Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын гэх УАЗ Фургон авто машин нь иргэн ын гэх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Индэрт багийн тоот хашаанд байх авто машины гараашид байрлуулсан байсныг гараашаас гаргаж үзлэг хийв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 23-27-р хуудас/, 5. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт сургалтанд суучихаад манай ажилчид болох жолооч Ж.Идэвжав, мэргэжилтэн , ,, , , , миний бие зэрэг нийт 9 хүн албаны ГАА улсын дугаартай фургон автомашинаар Ховд аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд Ховд аймгийн Зэрэг сум өнгөрөөд 20 гаруй км явж байгаад орой 18 цагийн орчим байх бид нарын урд Хово маркийн машин байхыг харсан, тэгээд тухайн машины араас манай машин миний талаар буюу тухайн урд талд явсан машины жолооч тал буюу зүүн хойд талаар мөргөөд би ухаан алдсан байсан.Тэгээд нэг сэрээд ...манай машины шилийг хагалаад намайг татаж гаргах гэж байсан. Би дахиад ухаан алдаад тэгсэн намайг Зэргийн эмч нар ирж аваад тэндээ хүргэж тусламж үзүүлээд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт аваачаад маргааш өглөө нь намайг хэвлийн хагалгаанд ороод байж байгаад миний бие хүндрээд болохоо байгаад Ховдын эмнэлэгт 2 хоноод Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээний тасагт очоод хугарсан хөл, хэвлийн хагалгааг эдгээх эмчилгээ хийлсэн. Мөн хөлийн дунд чөмөгт цэвэрлэгээ хийлгээд дахин хагалгаа хийж аппарат зоогоод дараа нь дахин хагалгаанд орж дунд чөмөгт төмрөөр бэхэлгээ хийлгээд нийт Ховд аймагт орсон хагалгаатай нийлээд 4 удаа хагалгаанд орсон. ...Миний харснаар манай машины урд талд 2 машин байх шиг байсан. ...Манай машины жолооч 80 орчим км цагийн хурдтай явж байсан. ...Манай жолооч 50 орчим метрээс тоормос гишгэсэн боловч зогсоож чадалгүй араа нь очоод мөргөсөн. ...Гадаа нартай цаг агаар хэвийн сайхан дулаахан өдөр байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43-р хуудас/, 6.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Сургалт семинар 29-ний өдөр дуусаад 29-ний орой 18 цагийн орчимд Ховд аймгийн Дуут сумаас хөдлөөд 2 цаг орчим явж байтал орой 20 цагийн үед Ховд аймгийн Зэрэг сумын нутагт явж байгаад осолд орсон. ...Би фургоны хамгийн арын суудал дээр хамт ажилладаг гэх эгчийн хамтаар сууж явсан. ...Огцом тоормос гишгээд намайг сэрэхэд манай машины урдуур гэнэт ачааны машин ороод ирсэн тэгээд л юу болж байгаа билээ гээд байж байхад маш хурдан осол болсон.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-48-р хуудас/,
7. Гэрч Ц.Чанцалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Ингээд явсаар Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс 40 орчим км өнгөрөөд явж байтал орой 20 цаг өнгөрч байх үед манай машины явж байсан урсгалд ковш трактор түүний урд 2 ачааны автомашин зэрэгцээд зогсож байгаа харагдсан. Манай жолооч уг ковшийн зүүн гар талаар тойроод хажуугаар нь гарах үйлдэл хийсэн ... Тоормос гишгэгдээд л хүчтэй дуу чимээ гараад л манай машин мөргөлдсөн. ...Би арай гэж машинаас буугаад харахад манай машины урд талд ачааны самосвал авто машин эсрэг урсгалд ороод зогссон, манай машин уг машины араас ороод мөргөсөн байсан. ...Гадаа маш их халуун байсан. Машин ч их халаад байсан. Нэг их хурдтай яваагүй байх.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-50-р хуудас/,
8. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06- ны өдөр өгсөн “...29-ний өдөр сургалтаа дуусаад орой 18 цагийн үед Говь-Алтай аймаг руу буцаж явж байгаад Ховд аймгийн Зэрэг сумын нутагт зам тээврийн осолд орсон. ...Автомашины дунд талын суудлын урагшаа харсан суудалд ын хамт сууж явсан. Ослыг нүдээр харсан. Манай машин явж байсан зам дээр ковш трактор зогсож байсан ба ковшийн зүүн талаар зөрж гарах гээд хажуугаар нь ортол урд нь зогсож байсан 2 ачааны машины ковшийн яг урд байсан ачааны машин нь гэнэт зам руу орж ирээд манай машинтай арын хэсгээрээ мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-52-р хуудас/,
9. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06- ны өдөр өгсөн “ ...Голын судалд би арагшаа харсан байдалтай сууж явсан. ...Гэнэт их чимээ гараад л юмтай мөргөлдсөн. Ослын дараа бууж харахад манай машины урд тал тэр чигтээ чихэгдсэн. Манай машины урд талд ачааны автомашин самосвал автомашин эсрэг урсгалд ороод цаашаа хараад /зүүн тийш/ зогссон байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
10.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Би машины хамгийн арын суудал дээр сууж явсан. Миний хажууд манай мэргэжилтэн Оюунсувд баруун гар талын цонхон талд сууж явсан юм. Хаалган талын урагшаа харсан дунд талын ганц хүний суудал дээр манай статистикийн мэргэжилтэн сууж явсан, голын урагшаа харсан суудал дээр мэргэжилтэн , хажууд нь мэргэжилтэн Х., голын хойшоо харсан суудал дээр жолоочийн харалдаа ард мэргэжилтэн Ц.Чанцалдулам, голлоод ахлах мэргэжилтэн нар сууж явсан. Дарга жолоочийн хажуугийн урд талын суудал дээр сууж явсан. ... Манай жолооч ямар ч өөрийнхөө урсгалаар явж байтал замын манай явж байсан урсгал дээр ковш трактор зогсож байсан тухайн тракторын хажуугаар /зүүн гар талаар гарах гэхэд/ уг тракторын урд хэд хэдэн машин зогссон байсан юм байна лээ. Бид нарын явсан машин тракторын зүүн гар талаар гарах үед гэнэт нэг машин хөдлөөд манай машины урдуур орсон. Манай жолооч сигналдаад орилоод л очоод л тоормос нь их чимээ гаргаж дуугараад л очоод мөргөлдсөн. Тухайн машины зүүн талын хаалганд нэг хүн зүүгдэж явсан. Ямар учиртайг нь мэдэхгүй. /...Гэрчээр цаасан дээр өөрөөр нь гар схем байдлаар зуруулж байцаалтын тэмдэглэлд хавсаргав/ ...Машин нь их халж байсан тул байн байн зогсоод машинаа хөргөөд явсан. Тэгэхээр машин халж байсан тул их хурдтай ямар ч байсан яваагүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-57-р хуудас/,
11. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 09 дүгээр сарын 26- ны өдөр өгсөн “... 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумаас Ховд аймгийн Дарви сумын Байшин үзүүр хүртэл километрийн заалтыг шинэчлэн суулгах ажилтай манай компанийн ХОА, ХОА, УБ гэсэн дугаартай 3-н тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн үед миний урд талд ХОА улсын дугаартай самосвал маркийн машин замаа чөлөөлөөд зогсож байсан. Би түүний ард зогссон, би хоёрын машины дунд ХОА улсын дугаартай машин километрийн шон суулгаад хөдлөөд ХОА улсын дугаартай машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл манай компанийн ХОА улсын дугаартай машины араас саарал өнгийн Говь-Алтай дугаартай фургон машин ирээд машины жолооч талын кузов руу мөргөсөн. Тухайн мөргөсөн фургон машин буруу талаараа манай компанийн машины араас орсон.Тэгсэн манай компанийн ХОА улсын дугаартай машин явж байгаад ХОА улсын дугаартай машины урд талд очиж зогсоод фургон машин жоохон явж байгаад урсгал сөрөөд зогссон. ...Тэгсэн машинаас буусан хүмүүс урд талд сууж байсан хүнээ гаргаж ирэх гээд чадахгүй байхаар нь би очоод үзсэн чинь урд сууж явсан хүнийг хаалганы хүрээ хумигдаж орж ирээд цээжээрээ сандалтай хавчигдсан байсныг би өөрийнхөө ковш машиныг унаж ирээд хавчигдсан төмрийг нь татаж тухайн хүнийг гаргаад эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд тухайн хүнийг аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 59-60-р хуудас/,
12.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “ ... 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 174 км шон дээр нүүх ухахаар үлдээд би цаашаа 175 км шон суулгах газрыг хүмүүстээ зааж өгчихөөд цаашаа 2-3 км явж карьер үзээд буцаад 175 дугаар шон суулгах газарт иртэл манай хүмүүсийн хажууд нэг цагаан машин ирсэн байсан. ...Намайг очиход ковш машиныг хөдөлгөөд фургон машинд хавчуулагдсан хүнийг гаргасан. Фургон машин замынхаа зүүн гар талд тэрний урд баруун гар талдаа *******гийн ХОА дугаартай машин тэрний урд ХОА улсын дугаартай ийн машин зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-р хуудас/,
13.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 08 дугаар сарын 25- ны өдөр өгсөн “ ...тухайн үед миний сууж явсан ХОА улсын дугаартай машины урд ХОА улсын дугаартай самосвал машин ар талд ковш машин зогсож байсан тэгээд ХОА улсын дугаартай машиныг гүйцээд урд нь гараад замаа чөлөөлөөд зогсох хооронд миний сууж явсан ХОА улсын дугаартай машины араас ГАА дугаартай саарал өнгийн фургон машин ирж мөргөөд миний сууж явсан машин самосвал өнгөрч зогсоод бид нар машинаасаа буугаад фургон машинд ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-р хуудас/,
14.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Би түрүүлээд өөрийнхөө ХОА дугаартай самосвал маркийн машинтайгаа километрийн шонгийн нүхийг ухаад эхэнд нь машиныхаа кабин дотор сууж байтал ард нэг юм дуугарах шиг болсон тэгтэл миний хажуугаар ХОА улсын дугаартай машин ирээд зогссон. Тэгэхээр нь би буугаад хойшоогоо харсан чинь фургон машин манай ХОА улсын дугаартай машины араас мөргөсөн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-р хуудас/, 15. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай /5 хүний бүрэлдэхүүнтэй/ “... 3.Жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. ... 5. Хавтаст хэрэгт авагдсан ослын схем зурган дээр /хавтаст хэргийн 12-р хуудас фургон маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд 17.9 метр, баруун хойд дугуй 16.9 метр/ тоормосны мөр гарсан талаар тусгагдсан байх тул жолооч нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 91-р хуудас/ 16. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “1. ийн биед баруун дунд чөмөгний ил хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, нарийн гэдэсний урагдал, бүдүүн гэдэс, элэгний буланд гадна серозон бүрхүүлийн язрал, цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, өвчүү ясны хугарал, 4 хавирганы хугарал, баруун гуя, баруун өвдөгт шарх, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн тавхайд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /1-р хавтасны 103-104-р хуудас/, 17.Авто машины эвдрэл үнэлсэн тухай 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Dongfend маркийн автомашины тогтоолд заасан сэлбэгийн нийт үнэ цэнэ 20000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тайлан /1-р хавтасны 150-р хуудас/, 18.Авто машины эвдрэл үнэлсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар УАЗ Фургон маркийн автомашины тогтоолд заасан сэлбэгийн нийт үнэ цэнэ 1881000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тайлан /1-р хавтасны 154-р хуудас/, 19. Яллагдагч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг очиход ковш маркийн машинаар фургон машинд хавчуулагдсан хүнийг гаргасан. Фургон машин замынхаа зүүн гар талд тэрний урд баруун гар талдаа *******гийн ХОА дугаартай машин тэрний урд ХОА улсын дугаартай ийн машин зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 179-р хуудас/, 20. Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн аваар гарах үед цаг агаар хэвийн нартай өдөр байсан. ...Аваар гарах үед миний машин дотор , машины жолооч талын гишгүүр дээр гэдэг залуу босоогоороо зогсоод явж байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 184-р хуудас/,
21. Яллагдагч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ГовьАлтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хамт олон Ховд аймагт ирж баруун бүсийн сургалт зөвлөгөөнд орчихоод 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагруу ГАА улсын дугаартай фургон маркийн автомашинтайгаа буцаад Ховд аймгийн Зэрэг сум өнгөрөөд явж байтал миний урд талд Говь-Алтай аймаг руу харсан байдалтай 3 машин зогсож байсан ба ковш маркийн машиныг зогсож байхад нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд ковш машины урд талд зогсож байсан тэвштэй машин гарч ирэхэд би тоормос гишгэсэн боловч машин зогсолгүй тухайн машины зөв талын хойд талруу нь очоод мөргөөд зогссон. Тэгсэн урд сууж явсан манай байгууллагын дарга хавчигдсан байсныг ковш машинаар машины хонхойж чихэгдсэн хэсгийг татаад манай даргыг гаргаж аваад эмнэлэг цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байтал эмнэлгийн хүмүүс ирээд манай дарга болон бусад хүмүүсийг аваад явсан. ...Миний машины урд талд 3 ширхэг машин байсан ба эхлээд ковш машин зогссон тэрний урд талд 2 цэнхэр машин байсан ба надтай мөргөлддөг машин тухайн 3 машины голоос гарч ирсэн ба гишгүүр дээр нь толийг нь хаасан байдалтай цагаан подволктой хүн зогссон байсан. ...Би тухайн үед 50 орчим км цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 189-190-р хуудас/,
22. Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаартай /7 хүний бүрэлдэхүүнтэй/ “...2. ГАА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 6-д зааснаар “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, 21.8 “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: б/ Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Дээр дурдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас болж гарсан байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 96-р хуудас/,
23.Гэрч Ц.Чанцалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн “...Намайг эргэж харахад Ковш харагдаж байсан ба түүний урд талд ачааны цэнхэр өнгийн автомашин байгааг харсан, тэгээд эргэж хараад явж байтал фургоны хажуу талын цонхоор нөгөө зогсож байсан ковш харагдах агшинд тоормос гишгэх чахарсан дуу гарахаар нь эргээд хартал ачааны цэнхэр машин зам дээр чигээрээ явж байгаа харагдах агшинд мөргөлдсөн” гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 242-р хуудас/,
24.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн “...Би осол болох үеийн мөргөлдөх агшинг харсан. Намайг машины голын том цонхоор харахад зам дээр шар өнгийн ковш зогсож байсан ба манай машины жолооч ковшийг тойроод эсрэг урсгалд ороод явтал урд талд нь зогсож байсан цэнхэр өнгийн ачааны авто машин замруу хөдөлгөөн хийгээд манай машины явах урсгалыг хаагаад гараад ирэхээр нь манай машины жолооч тоормосоо гишгээд амжилгүй уг ачааны авто машины эгц араас нь тэвшний зүүн талыг нь мөргөсөн. ...Ачааны цэнхэр авто машин хөдөлгөөн хийгээд эгцрэх үед нь манай машин араас нь мөргөлдсөн. ...Би нүдээрээ харахад байрнаасаа зүүн гар талдаа хөдөлгөөн хийж эсрэг урсгалд орж байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 245-р хуудас/,
25.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би харсан. Урд машин байхыг харсан. Жолооч гүйцэд зогсож байсан машинд тойроод гартал голд нь байсан машин хажуу талаас хөдөлгөөнд гэнэт ороод жолооч тоормосолсоор байгаад очоод мөргөсөн.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 2-р хуудас/,
26.Шинжээч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцоно” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 4-р хуудас/,
27.Шинжээч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би нарын гаргасан ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 7 дугаар бүлийн 6-д зааснаар “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана, 21.8 хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол, б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 6-р хуудас/, 28. Шинжээч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Хойноос ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гарсан. ГАА улсын дугаартай фургон машиныг жолоодож явсан замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцох байсан учраас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлгүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 7-8-р хуудас/, 29. Шинжээч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хойноос ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй улмаас зам тээврийн осол гарсан. ГАА улсын дугаартай фургон жолоодож явсан хөдөлгөөнд давуу эрхтэй оролцож байсан учраас ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлгүй гэж үзсэн” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 10-р хуудас/, 30. Шинжээч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хойноос ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй улмаас зам тээврийн осол гарсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 11-р хуудас/, 31. Шинжээч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нарын гаргасан ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 7 дугаар бүлийн 6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчин байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана, 21.8 хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 13-14-р хуудас/, 32. Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай /9 хүний бүрэлдэхүүнтэй/ “ 1.Ховд аймгийн Замын цагдаагийн тасгийн замын байцаагч цагдаагийн ахлах дэслэгч ын 2017 оны 07 сарын 17- ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар: МУ-ын ЗХД- ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг жолооч ******* зөрчсөн гэхэд учир дутагдалтай бөгөөд саадыг тойрон гарах үйлдэл хийж байсныг хавтас хэрэгт авагдсан материалаас тодорхой харагдаж байна. ГАА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Хэрвээ зам дээр 1.20 “ Засварын ажил “ гэсэн анхааруулах тэмдгийг тавьсан байсан тохиолдолд дээрхи заалтыг хэрэглэх үндэслэлтэй болно. Уг дүгнэлтийн 3 дугаар хариулттай санал нэг байна. Цагдаагийн ахмад , цагдаагийн ахмад , цагдаагийн дэслэгч Б. нарын 2017 оны 08 сарын 19- ний өдрийн 23 дугаартай дүгнэлтийн талаар: Замын цагдаагийн тасгийн замын байцаагч цагдаагийн ахлах дэслэгч ын гаргасан дүгнэлттэй утгын хувьд ижил байгаа тул хариулагдсан гэж үзэж байна. Замын цагдаагийн албаны Техник замын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батбаяр, цагдаагийн хошууч Ж., цагдаагийн хошууч , цагдаагийн хошууч , цагдаагийн ахмад нарын 2017 оны 10 сарын 02- ны өдрийн гаргасан 459 дугаартай шинжилгээний дүгнэлтийн талаар: э дүгнэлттэй санал нэг байна. Хариулт 2. Хавтас хэрэгт авагдсан материал буюу нотлох баримтаас дүгнэхэд ГАА улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл алга байна гэж үзлээ.
Хариулт 3. ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл ийм байрлалтай байсан тохиолдолд Фургон маркийн авто машинд сууж байгаа зорчигч ачааны авто машины жолоочийн хажууд хүн байгааг харах боломжгүй. …Дээрхи зураг шиг байрлалтай байх тохиолдолд араас ирж яваа авто машины зорчигч ачааны авто машины жолоочийн хажууд хүн байгааг харах боломжтой. Иймээс ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан *******г хөдөлгөөнөө эхэлж байсан гэх үндэслэлтэй байна. Мөн Ховд ТӨХК-ийн жолооч “...Бид 2-н машины дунд ХОА улсын дугаартай машин километрийн шон суулгаад хөдлөөд ХОА улсын дугаартай машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл манай компанийн ХОА улсын дугаартай машины араас ... гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 59 дүгээр хуудасны арын хэсэг/
Гэрч мөн авто машинууд хэрхэн байрлаж байсан талаар жолооч ын мэдүүлэгтэй адил мэдүүлэг өгсөн байна./хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ ХОА улсын дугаартай Донгфенг маркийн авто машин ковшийн ард байсан бол Фургон маркийн автомашины жолооч уг автомашиныг хараад арга хэмжээ авах боломжтой байх байсан. Ковшийн урдаас хөдөлсөн тохиолдолд уг осол гарах өндөр магадлалтай гэж үзэж байна. Гэрч жолооч талын гишгүүр дээр зогсоод явж байснаа мэдүүлсэн/ хавтаст хэргийн 137 дугаар хуудас/ байх бөгөөд энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 “ Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: б.”тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт” гэснийг зөрчсөн байна. э үйлдэл нь жолоочийн харах боломжийг хязгаарласнаар осол гарах нөхцөл болох магадлалтай. Жолоочийн хажууд хүн байгаагүй бол уг Фургон машиныг хараад зогсох боломжтой байсан гэж үзэж байна” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 184-187 дугаар хуудас/, 33. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шинжээч ын өгсөн “...Шинжээчдийн дүгнэлт гаргахдаа асуултын хүрээнд хэргийн материалтай уншиж танилцсан. Дүгнэлтэнд гэрч нарын мэдүүлгийг хуудас зааж бичсэн байгаа. 45-82 ХОА улсын дугаартай авто машины жолооч нь хажуу талдаа хүн зогсоогоод үзэгдэх орчноо хязгаарласан. Хөдөлгөөн эхлэхдээ зам орчмыг биеэр шалгаж хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Түүнийг хангаагүй хажуу талдаа хүн зогсоож явсан. Хавтаст хэргийг уншаад үзэхэд ковшийн үүрэг ямар байв, ачааны машины үүрэг ямар байв, шонгоо яаж суулгах, ковшийн ард байж шонгоо буулгадаг уу, ковшийн ард машин байж болох уу гэх бүх процессийг харахад ковш шонг буулгаж байгаа. Яагаад тэр машин ковшийн ард зогссон гээд худлаа мэдүүлэг өгөөд байгаа вэ гэдэг асуудал байна. Тухайн машин харагдах эсэхэд туршилт хийсэн байгаа. Тухайн байдлуудыг харгалзаж дүгнэлт гаргасан. Засварын ажил хийж байхдаа тухайн замын компани Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар ямар үүрэг хүлээхийг тодорхой заасан байгаа. Хуулийн 13.2.4-д зааснаар зам дээр болон түүний ойр орчим ажил үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах заалт байгаа. Тухайн тэмдэг тавьсан тохиолдолд жолооч саадыг мэдэж хурдаа тохируулж явдаг. Хавтас хэргээс шонгоо суулгаад дараагийн шон суулгахаар явсан гэж уншсан. Хэргийн 69 дүгээр хуудсанд ын мэдүүлэгт ... Бид хоёрын сууж явсан 45-82 ХОА улсын дугаартай авто машин км-ийн шон суулгаад хөдлөөд 45-84 ХОА улсын дугаартай машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл манай машины араас авто машин мөргөсөн гэж мэдүүлсэн. Хавтас хэргийн 67 дугаар хуудасанд мөн ингэж мэдүүлсэн. Би ажил үйлчилгээ явагдаж байсан гэдэг мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргасан. Гэрч нар дахин мэдүүлэг өгөхдөө бүгд анхны мэдүүлгээсээ буцсан байдаг. Би мэргэжлээрээ 28 жил ажиллаж байна. Анхны мэдүүлэг хамгийн үндэслэлтэй байдаг. Ажлын явц удаашрах тусам мэдүүлгээсээ буцдаг, мартдаг, санадаггүй асуудал байдаг. э хоёр мэдүүлгийн аль нь үндэслэлтэй вэ гэдгийг логик утгыг нь авч үздэг. Машин зам дээр зүгээр байхад нь араас машин ирж мөргөх нь ховор. Зам тээврийн осол санамсар болгоомжгүй бөгөөд гэнэтийн үйлдэл, жолоочийн сэтгэн бодох хугацаанд ч багтаагүй учраас осол гарч байдаг. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоохдоо зам чөлөөлж зогсох ёстой. Жолооч хөдөлгөөн хийгээд зам руу орохдоо буцаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй нөхцөлийг хангах ёстой. Донгфенг маркийн машины жолооч дундаас хөдөлгөөн хийхдээ гишгүүр дээрээ хүн зогсоосон байдлаасаа болж осол гаргасан гэж үзэж байна. Бид шинжээчийн дүгнэлт гаргахдаа энэ машин хөдөлгөөн эхлээд зорчих хэсэг рүү орохдоо ташуу байж гэдэг дээр үндэслэсэн. Дүгнэлтийг гэрч нарын мэдүүлэг, үйлдэл дээр дүгнэлт хийсэн. Эрүүл жолоочийн самбаачлах хугацаа 0.8 секунд байгаа. э онолын үндэслэлийг үндэслэж байж дүгнэлт гаргасан. Онолын хувьд 60 км цагийн хурдтай явж байсан машин тоормосоллоо гэхэд 21 м явна” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 42-46-р хуудас/, 34. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн аваарт орсон хүнийг эмнэлэг хүргэх гээд явахдаа машинуудыг хөдөлгөж болохгүй шүү хажууд нь чулуу тавьсан байгаа гэж хэлчихээд сум орж хүн хүргэчихээд хүрээд ирсэн чинь фургон машинаас бусад машиныг нь хөдөлгөөд замын хажуу талд гаргасан байсан. Говь-Алтай аймаг руу явах замын баруун гар талд эхлээд ковш буюу түрдэг трактор түүний урд талд цэнхэр өнгийн машин 10 метр орчим зайтай мөн түүний урд талд нэг цэнхэр өнгийн тэвштэй машин байсан ба ковш буюу түрдэг тракторын эсрэг урсгалд буюу ковшийн урдхан талд урсгал сөрөөд ГАА улсын дугаартай машин Говь-Алтай аймаг руу чиглээд харсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /2-р хавтас хэргийн 86-р хуудас/, 35. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтаст хэргийн 12-р хуудас/, 36. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Комиссын шийдвэр: Албан томилолтоор сургалтанд оролцоод буцах замдаа авто осолд орж хүнд гэмтэл учирсан болно.Иймд үйлдвэрлэлийн осолд оруулж тооцохоор шийдвэрлэв” гэх хохирогч ийг үйлдвэрлэлийн осолд орсон талаарх Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /4-р хавтас хэргийн 129-р хуудас/, 37. Хохирогч ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2-р хавтаст хэргийн 155-170-р хуудас/ 38. ХОА улсын дугаартай, DONG FENG маркийн, цэнхэр өнгийн өөрөө буулгагч нь Ховд ТӨХК-ийн эзэмшилд бүртгэлтэй талаарх АЯ№0472270 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хавтаст хэргийн 234-р хуудас/, 39. ГАА улсын дугаартай, суудлын зориулалттай, цагаан саарал өнгийн фургон машин нь Говь-Алтай аймгийн Боловсрол, соёлын төвийн эзэмшилд бүртгэлтэй талаарх АЯ0149920 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хавтаст хэргийн 239-р хуудас/, 40. Хохирогч ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн тухай 07486 дугаартай өвчний түүх, шинжилгээ хийлгэсэн талаарх эмнэлгийн баримтууд /1-р хавтас хэргийн 242- 2-р хавтаст хэргийн 11-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын жолооны үнэмлэхтэй болох нь № дугаартай жолоочийн үнэмлэхээр тогтоогдож байна./1-р хавтаст хэргийн 235-р хуудас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилжээ. Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 29- ний өдөр үйлдэгдсэн ба прокуророос түүний үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт торгох, баривчлах, хорих ялыг үндсэн ялаар оногдуулахаар заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусган ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох ял хасагдсан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулахгүй байх зарчмыг баримтлан хуулийг буцаан хэрэглэсэн болно. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлын талаар: Шүүгдэгч гэм буруугаа хүлээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруугүй гэх байр сууринаас оролцож, шүүгдэгчийг цагаатгах санал гаргасан.
1.1 Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “Бидний маргаж байгаа үндэслэл нь зам тээврийн осол гарахад аль жолоочийн ямар буруутай үйлдэл байгаа юм бэ? гэдэг дээр маргасаар өдийг хүрсэн. ******* гүйцэж түрүүлэх явцдаа осол гаргасан гэж байгаа юм. Гэтэл *******гийн машин ын машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй. Харин ын жолоодож явсан машин *******гийн машиныг гүйцэж түрүүлэх магадлалтай бөгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ самбаачлах чадваргүй байсныхаа улмаас шулуун замаар явж байсан машины араас очиж мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас бид нар маргаж байгаа юм. Түүнээс биш жолооч талын гишгүүр дээр хүн зогсоож явсан нь зам тээврийн осол гарах үндэслэл болсон гэж маргаад байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож чадаагүй. *******г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж байгаа боловч *******гийн үйлдэл нь осол гарах хэмжээний үйлдэл байсан эсэхийг тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа учраас *******г цагаатгаж шүүх хуралдааны танхимаас суллах санал гаргаж байна. Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх юм бол хохирлын асуудлыг шийдэх хууль зүйн үндэслэлтэй учраас үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан үндэслэл нь *******гийн үйлдэлтэй холбоотой хохирлыг ажил олгогч буюу тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэж, 1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “*******г хөдөлгөөн эхлүүлэхдээ хажуудаа хүн зогсоосон нь бусад тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих эрхээр хангаж чадаагүй гэж байна. Улсын яллагч хоёр машины дундаас гарахдаа хажуу талдаа хүн зогсоосон байсан нь бусад машины хөдөлгөөнд саад учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Иймд ковш болон ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоёрын дундаас яг аль байрлалаас хөдөлгөөнд орсон гэдгийг улсын яллагч тодорхой хэлж чаддаггүй. Ковшийн цаад талын ус зайлуулах хоолойн дээр хоёр босоо цемент нь шон асфальтан замынхаа хажуу талд байсан. Гэтэл гэрч болон улсын яллагч нар цувраад зогссон байсан тэр дундаас гарч ирсэн, шинжээч нар тухайн саадыг тойрч гарч ирсэн гэж дүгнэдэг. *******гийн унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн хойд баруун талаас нь машин мөргөсөн тэгэхээр машин хэдий хэр зайд явж байж эгцрэх үү, хэргийн газрын үзлэгээс олж харагдахгүй. Хэрвээ хөдөлгөөн эхлүүлсэн гэж байгаа бол осол гарсан газраас тээврийн хэрэгсэл 21 метрийн зайд байсан. Тээврийн хэрэгслийн хоорондоо зогсох зай нь 4-5 метр гэж тооцоод машины өөрийнх нь урт 6 метр гэж тооцоод нийт 10 орчим метрийн зайд хөдөлгөөнөө эхлүүлээд эгцэрч чадах уу, ийм боломж байгаа юу. Иймд шинжээчийн дүгнэлт удаа дараа үндэслэлгүй гарч байна. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан гэж гэрч нар хэлдэг бөгөөд фургон машины ард сууж явсан хүмүүсийн зарим нь би харсан, зарим нь хараагүй урд явж байсан машины араас очиж мөргөсөн гэж мэдүүлдэг. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу” гэж, 1.3. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч ******* нь “Ховд ТӨХК-ийн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй, Тухайн ажлын өглөө ахлах инженер аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүх ажилчдад өгч, гарын үсэг зуруулсан учраас тухайн хэрэг учралын үед тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан учраас аюулгүй ажиллагааны дүрэм болон замын хөдөлгөөний дүрмээ сахих ёстой байсан гэж үзэж байна. Тухайн гарч байгаа хохирлыг хэн нэгэнд халдааж шийдвэрлэх боломжгүй учраас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлагыг нь оногдуулж өгнө үү. Шинжээчийн яриад байгаа дүгнэлтээс үүдэлтэй осол гараагүй гэдгийг анхаарч үзнэ үү. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, ажил хэргийн нэр хүндэд санаатай болон, болгоомжгүйгээр гэм хор учруулсан байх юм бол тухайн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Иймд миний гаргасан хүсэлтүүдийг шүүх харгалзан үзэж, Ховд ТӨХК-ийг хэрэгт хамааралгүй гэж шийдвэрлэж өгнө үү” гэж, 1.4.Хохирогчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч *******г жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 21.8 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажил олгогч, иргэний хариуцагч Ховд ТӨХК-иас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг 129762258 төгрөг гаргуулах” саналыг гаргаж тус тус мэтгэлцсэн болно. 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Ажлын дарааллаар эхлээд ХОА улсын дугаартай самосвал, дараа нь 8260 УБ улсын дугаартай Ковш буюу өөрөө буулгагч, Ковшийн хойно жолооч *******гийн жолоодож явсан ХОА улсын дугаартай Донгфенг маркийн машин зогсдог, тухайн үед жолооч *******гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь ХОА улсын дугаартай самосвал болон Ковш хоёрын дундаас хөдлөөгүй, Ковшийн араас нь хөдөлж, саадыг тойрон чигээрээ явж байхад ГАА улсын дугаартай УАЗ Фургон машин хойноос нь мөргөсөн, жолооч ******* тухайн үед хөдөлгөөн эхлээгүй, замын хөдөлгөөнд оролцож явж байсан тул буруугүй” гэж мэтгэлцэж, шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэндээ үндэслэл болгож 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хавтаст хэргийн 7-12-р хуудас/, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1-р хавтас хэргийн 13-18-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 30-36-р хуудас/, -Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 174 дүгээр километрийн заалтад ирж зогссон байсан. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл уг нь араас ирээд ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ковш 2-ын дунд ирж зогсох ёстой юм. Гэтэл ковшийг зөрж өнгөрч явахад араас нь фургон машин мөргөх үед л ХОА улсын дугаартай машины урд гарч зогссон юм...Осол болоход машин зогсоогүй чигээрээ хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тэгтэл араас гэнэт машин ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 221-222, 237-238-р хуудас/, -Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хөдөлгөөнд оролцож ковш ачигчийг зөрж зам руу орж байхад араас нь фургон машин мөргөчихсөн юм. ... Миний жолоодож явсан ковшийн хажуу талаар өнгөрөөд миний урд талд зогсох гээд замын голын цагаан зурвасыг давах алданд нөгөө ирж байсан фургон ирж мөргөсөн юмаа” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 223-224, 239-240-р хуудас/, -Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ковшийн хажуугаар зөрч дохио өгч урд нь гараад зогсох гэж байхад манай машины араас ямар нэг зүйл мөргөх дуу чимээ гараад машин гүйгээд ХОА улсын дугаартай машины урд гараад зогссон юм” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 228-229-р хуудас/, -Гэрч Ц.Чанцалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...фургоны хажуу талын цонхоор нөгөө зогсож байсан ковш харагдах агшинд тоормос гишгих чахарсан дуу гарахаар нь эргээд хартал ачааны цэнхэр машин зам дээр чигээрээ явж байгаа харагдах агшинд мөргөлдсөн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 241-242-р хуудас/, -Хохирогч ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн “...Ер нь барагцаагаар 400 м зайтай байхад харагдаж эхэлсэн. Тэгээд явсаар байгаад урд явж байсан ачааны цэнхэр өнгийн машины араас нь очиж мөргөсөн” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 34-35-р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт , 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 82, 86, 142-143-р хуудас/, Прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /2- р хавтаст хэргийн 182-р хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан ч дээрх баримтуудаар шүүгдэгчийг цагаатгах хангалттай үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хэрэгт хамааралтай, дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: -Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06- ны өдөр өгсөн “...Манай жолооч тоормос гишгэсэн боловч урдаас нь гарч ирсэн машин гэнэт гарч ирсэн тул яах ийх зуургүй мөргөлдсөн. ...Мөргүүлсэн машин ковшийн урдаас огцом гараад ирсэн. Гэрэл дохио өгсөн зүйл юу ч байгаагүй. ...Манай жолооч огт архи амсдаггүй хүн байдаг юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-52-р хуудас/, -Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 05- ны өдөр өгсөн “...Гэрэл дохио өгсөн зүйл харагдаагүй. Хажуугаас нь хүн зүүгдчихсэн дүрмийн бус явж байсан. Гэнэт зам хаагаад л урдуур ороод ирсэн ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-57-р хуудас/, -Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 08 дугаар сарын 15- ны өдөр өгсөн “ ...ард нэг юм дуугарах шиг болсон тэгтэл миний хажуугаар ХОА улсын дугаартай машин ирээд зогссон” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-р хуудас/, -Яллагдагч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний машины урд талд 3 ширхэг машин байсан ба эхлээд ковш машин зогссон тэрний урд талд 2 цэнхэр машин байсан ба надтай мөргөлддөг машин тухайн 3 машины голоос гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 189-190-р хуудас/, -Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаартай /7 хүний бүрэлдэхүүнтэй/ “...2. ГАА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 96-р хуудас/, -Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай /9 хүний бүрэлдэхүүнтэй/ “...Иймээс ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан *******г хөдөлгөөнөө эхэлж байсан гэх үндэслэлтэй байна. …Донгфенг маркийн авто машин ковшийн ард байсан бол Фургон маркийн автомашины жолооч уг автомашиныг хараад арга хэмжээ авах боломжтой байх байсан. Ковшийн урдаас хөдөлсөн тохиолдолд уг осол гарах өндөр магадлалтай гэж үзэж байна.” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 184-187 дугаар хуудас/, -Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шинжээч ын шүүх хуралдаанд өгсөн “Бүх ажлын дарааллыг сүүлд нь хөдөлмөр хамгааллын инженер хэлсэн байгаа. Би өөрөө авто инженер хүн. Зам дээр ажилладаг процесс нь яаж явагдах вэ гэхээр шонгийн машин нүхээ ухдаг машин нь түрүүлж нүхээ дараа нь ковшоор шонгоо аваад нүхрүү хийгээд тэгш муруйг нь тааруулаад янзлаад нөгөө хэсэг нь шороог нь чигжиж суулгах үйл ажиллагаа хийдэг. Тэр хооронд шонгоо буулгасан машин түрүүлж очоод дахин шонгийнхоо нүхийг ухаад нөгөө машин дахин хүрч ирээд ковшоор шонгоо авдаг. Процесс ингэж явагдаад байна. Хэрэг дээр өөрөөр тайлбарлачихсан байсан.” Гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 51-р хуудас/ -Гэрч Ц.Чанцалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн “...Намайг эргэж харахад Ковш харагдаж байсан ба түүний урд талд ачааны цэнхэр өнгийн автомашин байгааг харсан” гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 242-р хуудас/, -Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31- ний өдөр дахин өгсөн “...Би осол болох үеийн мөргөлдөх агшинг харсан. Намайг машины голын том цонхоор харахад зам дээр шар өнгийн ковш зогсож байсан ба манай машины жолооч ковшийг тойроод эсрэг урсгалд ороод явтал урд талд нь зогсож байсан цэнхэр өнгийн ачааны авто машин замруу хөдөлгөөн хийгээд манай машины явах урсгалыг хаагаад гараад ирэхээр нь манай машины жолооч тоормосоо гишгээд амжилгүй уг ачааны авто машины эгц араас нь тэвшний зүүн талыг нь мөргөсөн. ...Ачааны цэнхэр авто машин хөдөлгөөн хийгээд эгцрэх үед нь манай машин араас нь мөргөлдсөн. ...Би нүдээрээ харахад байрнаасаа зүүн гар талдаа хөдөлгөөн хийж эсрэг урсгалд орж байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 245-р хуудас/, -Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би харсан. Урд машин байхыг харсан. Жолооч гүйцэд зогсож байсан машинд тойроод гартал голд нь байсан машин хажуу талаас хөдөлгөөнд гэнэт ороод жолооч тоормосолсоор байгаад очоод мөргөсөн.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 2-р хуудас/, шинжээч , , Б.Ганбат, , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тус тус няцаагдаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр зам чөлөөлж зогсож байсан ХОА улсын дугаартай цэнхэр өнгийн /самосвал/ тээврийн хэрэгсэл болон 8260 УБ улсын дугаартай Ковш /өөрөө буулгагч/ тээврийн хэрэгслийн дундаас жолооч ******* нь ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, хөдөлгөөн эхэлж замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэхдээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас ын жолоодож явсан ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл *******гийн жолоодож явсан Донгфенг тээврийн хэрэгслийн хойноос нь мөргөж, зам тээврийн осол гаргасан гэж дүгнэлээ. 3. Зам тээврийн осол гарах үед Ховд Төрийн өмчит хувьцаат компанийн ажилчид /2-р хавтаст хэргийн 14-р хуудас/ Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан “Ховд ТӨХК-ийн хариуцсан ажилладаг А0304 дугаартай Ховд-Алтай чиглэлийн хатуу хучилттай 269.5 км авто зам, замын байгууламжид 2017 онд хийгдэх арчлалт, урсгал засварын ажлын график төлөвлөгөө”-ний /2-р хавтаст хэргийн 47-р хуудас/ дагуу километрийн шон суулгах ажил гүйцэтгэж байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ховд ТӨХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал *******ийг иргэний хариуцагчаар томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Тухайн үед талбайн ажилчдыг хариуцан ажиллаж байсан нь 2017 оны 05 дугаар сараас Ховд ТӨХК-ийн талбайн даамлаар томилогдон ажилласан /2-р хавтаст хэргийн 17-р хуудас/ байна. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай тогтоолоор Ховд ТӨХК-ийн талбайн даамал ид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж улмаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/10 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаарт“Техникийн шаардлага, норм ба дүрэм, батлах тухай” тушаалаар “км-ийн шонг солих” ажлыг “ажил хийж байгааг анхааруулсан тэмдэг, эсвэл хаалтыг зохих шаардлагын дагуу байрлуулах, хөдөлгөөнийг хязгаарлах, солих шаардлагатай километрийн шонг сугалж зайлуулах, шинээр суулгах шонг байрлуулах цэгийг хэмжих, сонгох, суулгах нүхийг ухаж бэлдэх, шонг газарт суулгах хэсгийг битум хар тосоор тослох, шонг суулгах, суултыг шалгах, нүхэнд шороо үелүүлэн хийж нягтруулах, хуучин дохионы шонг тээвэрлэж зайлуулах, анхааруулах тэмдэг, хаалтыг хураах” гэсэн ажлын дарааллаар хийхээр баталжээ. Хэдийгээр иргэний хариуцагч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүхихэлэлцүүлэгт “Ховд ТӨХК-ийн ажилчид ажил хийж дуусаад явж байсан учир, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах шаардлагагүй байсан, зам тээврийн осол гарсанд компани буруугүй” гэж тайлбарлаж, мэтгэлцсэн боловч зам тээврийн осол болох үед Ховд ТӨХК-ийн ажилчид зам дээр ажил гүйцэтгэж байсан, зохих тэмдэг, тэмдэглэгээ тавьж замын хөдөлгөөнд оролцогчдод ажил, үйлчилгээ хийж байгаа талаар анхааруулаагүй, км-ийн шон солих ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй болох нь хэрэгт цугларсан доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: -Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай “Ховд ТӨХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар дүрэм журам гаргасан, сургалт хийсэн, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай, ажилтнуудад зааварчилгааг тогтмол өгдөг зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч Ховд аймгийн Бичигтийн хөтлөөс Дарви сумын Байшин үзүүр чиглэлийн км-ийн шон солих ажлын явцад 174 кмийн шонгийн орчимд ажиллахдаа ажил гүйцэтгэж байгааг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээг тавилгүй ажил гүйцэтгэсэн байна. 174 км-ийн шон солих ажлын үед ажил хийж байгааг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаар тушаалаар батлагдсан техникийн шаардлага норм ба дүрмийн 9.4.10 дугаар кодтой ажлын “Ажлын дараалал” хэсэгт “ажил хийж байгааг анхааруулсан тэмдэг, эсвэл хаалтыг зохих шаардлагын дагуу байрлуулах, хөдөлгөөнийг хязгаарлах” гэснийг зөрчсөн байна. Ховд ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийг хүлээнэ. Хариуцсан ажил үүргийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтан компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. ХАБ-ын ажилтан нь 2017 оны 06 сарын 22-ны өдөр Дарви чиглэлийн км-ийн шон солихоор явж буй ажилтнуудад зааварчилгаа өгөхдөө мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах талаар зааварчилгаа өгсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт зохион байгуулалт 4969:2000 стандартын 4.9 зааснаар “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэж зааснаар км-ийн шон суулгах ажлын явцад талбайн даамал нь ХАБ-ын ажлыг газар дээр нь хариуцах үүргийг хүлээсэн байна” гэх дүгнэлт /1-р хавтас хэргийн 142-143-р хуудас/, -Гэрч Б.Өлзийбардахын /Ховд ТӨХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Ховд ТӨХК-ийн ажилчид замын тэмдэг, тэмдэглэгээ солих шинэчлэх ажлаар 2017 оны 06 дугаар сарын сүүлээр 3 машинтай манай ажилчид ажил хийж байгаад 2017 оны 06 дугаар сарын 29- ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт ХОА улсын дугаартай хөх өнгийн Dong маркийн машины араас Говь-Алтай аймгийн дугаартай фургон машин ирж мөргөсөн гэж сонссон. ...Манай компани замын километрийн төмөр шонг бетонон шонгоор сольж мөн километрийн заалтын тэмдгийг шинэчилж байсан. Зохих зөвшөөрөл авсан талаар би мэдэхгүй байна энэ талаар манай ерөнхий инженер Сураган гэдэг хүн мэднэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 67-р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай “3. Ховд ТӨХК нь МУ-ын ЗХД-ийн 26.5/а-д засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 82- р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай /5 хүний бүрэлдэхүүнтэй/ “...Ховд ТӨХК нь Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралт 5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй ах ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ. а/Засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих б/ барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин, механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах, тэмдэг байршуулан гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 91-р хуудас/ -Иргэний хариуцагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Ховд ТӨХК-ийн зам засварын бригадын ажилчид Ховд аймаг, Манхан сум Говь-Алтай аймгийн чиглэлийн улсын чанартай замд километрийн тэмдэг суулгах ажлаар талбайн инженер Баасандоржоор ахлуулсан бригад үйлчилгээний машин пикаф, ковш, самосвал, усны машин зэрэг 4 машинтай 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан юм. ...Манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж 100% уг осол гарсан гэж үзэхгүй байна, гэхдээ тодорхой хэмжээний манай байгууллага ажил үйлчилгээ хийхдээ анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй ажил үйлчилгээ явуулсан нь үнэн. Тэр хэмжээний хохирлоо төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 84-р хуудас/ , Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Гэхдээ осол болсны дараа буугаад харахад зам дээр ямар нэг анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ юу ч байрлуулаагүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-48-р хуудас/, Гэрч Ц.Чанцалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Гэрэл дохио ч асаагаагүй, ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан. Осол болсны бүр дараа нь өөр хүмүүс ирж тэмдэг тавиад байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-50-р хуудас/, Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06- ны өдөр өгсөн “Ямар нэг замын тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-52-р хуудас/, Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Гэхдээ осол болсны дараа буугаад харахад зам дээр ямар нэг анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ юу ч байрлуулаагүй байсан. ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53-54-р хуудас/, Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай /9 хүний бүрэлдэхүүнтэй/ “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын инженер нь Монгол улсын стандарт 4596:2014 “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм”-ийг мэдэж судалсан байх ёстой. Уг стандартад “4.2.22 1.21 «Засварын ажил» тэмдгийг замын зорчих хэсэг, хөвөө, тусгаарлах зурвас дээр ямар нэгэн ажил хийж буй хэсгийн өмнө байрлуулна. 2.21 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавих тэмдгийг ажил хийж буй хэсгийн шууд өмнө байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 7.2 а нэмэлт тэмдгээр уг хэсгийн үргэлжлэх хэсгийг заана. Ажил хийж буй хэсгийн эхлэлийг хөдөлгөөний дагуух эхний чиглүүлэгч буюу хязгаарлагч хэрэгсэл (хайс, хаалт), эсвэл орохыг хориглосон буюу саадыг тойрон гарах чиг заасан тэмдэг ба хөдөлгөөний урсгалыг заагласан түр тэмдэглэлийн эхлэлээр тооцно. Зорчих хэсэг дээр богино хугацааны ажил хийх (замын доорхи инженерийн шугам сүлжээний худгуудад урьдчилан сэргийлэх үзлэг явуулах, зорчих хэсгийг цэвэрлэх гэх мэт) тохиолдолд зөөврийн суурьтай нэг ширхэг 1.21 түр тэмдгийг (7.1 а нэмэлт тэмдэггүйгээр ) тухайн хэсгээс 10 м- ээс 15 м- ийн өмнө байрлуулж болно. Хэрэв замын ажил хийж буй хэсгийн өмнө 1.21 тэмдгийг өөр тэмдгүүдтэй цуг хэрэглэх бол ( суурин газрын гаднах замд 5.41.а тэмдгийг хамт хэрэглэхээс бусад тохиолдолд) хөдөлгөөний чигийн дагуу хамгийн эхэнд 1.21 тэмдгийг байрлуулна” гэж заасан байна. э шаардлагын дагуу замын тэмдгийг байрлуулсан тохиолдолд жолооч зам тээврийн осол гаргахгүй байх нөхцөлийг хангаж хурдаа зөв сонгох үүрэгтэй байдаг. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 13.2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 13.2.4 зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах. 13.4 Монгол улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах үүргийг хүлээнэ. 13.4.2 Жолооч хөдөлмөр, амралтын горимыг байгууллагын дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж хэрэгжүүлэх” гэж заасан. э заалтыг Ховд ТӨХК нь биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт, Шинжээч ын шүүх хуралдаанд өгсөн “Ажиллаж байна гэсэн тэмдэг, тэмдэглэгээг 150-300м зайнаас анхааруулах шаардлагатай. Хөдөлмөр хамгааллын инженер үүнийгээ ойлгодоггүйгээс хүмүүсийн амьдрал, эрүүл мэндийг хохироож байна. Тийм ч учраас зам дээр ажиллаж байгаа хүмүүс тусгай хувцастай ажилладаг. Тэр хувцас нь гэрэлтдэг, цацардаг, түүнийг харчихаад зам дээр үйлчилгээ хийгдэж байгааг хардаг” /5-р хавтаст хэргийн 46-р хуудас/ Яллагдагч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тиймээ аваар гарах үед манай ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байсан. ...Тухайн аваар гарах үед бол ажил хийж байгааг илтгэсэн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй байсан ба манай Ховд ТӨХК-ийн машинууд замаа чөлөөлөөд зогссон байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 179-р хуудас/, Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн аваар гарах үед тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 184-р хуудас/, Гэрч Ховд ТӨХК-ийн Ерөнхий инженер ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би болон манай байгууллага аюулгүй ажиллагааны инженерийн зүгээс заавар, зөвлөгөө өгч удирдамж төлөвлөгөөний дагуу ажилласан. ...Манай байгууллага яамнаас баталсан график төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажил, өөр ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64-р хуудас/, Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 09 дүгээр сарын 26- ны өдөр өгсөн “ Манай ... ажилчид 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгаас гараад Манхан сум явах хүртэл 58 км шонгоос Ховд аймгийн Дарви сумын Байшин үзүүр хүртэл километрийн заалтыг шинэчлэн суулгах ажилтай манай компанийн ХОА, ХОА, 8260 УБ гэсэн дугаартай гурван тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-р хуудас/, Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг хэргийн газарт очиход замын хажуу талд км-ийн шон суулгах ажил явагдаж байсан бололтой газар ухсан байсан” гэх мэдүүлэг /2-р хавтас хэргийн 86-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс км-ийн шонг солих ажил гүйцэтгэж байсан Ховд ТӨХК-ийн ажилчид нь тухайн үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, ажил хийж байгааг анхааруулсан зохих тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлхангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцох нь зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтой. Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөнд оролцох явцад хайхрамжгүй хандзам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангаагүй, тээврийн хэрэгслийн хүн тээвэрлэхийг хориглосон хэсэгт хүн тээвэрлэсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон төдийгүй гэм буруугийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хэргийн үйл баримттай тохирсон байх тул шүүгдэгчийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас тухайн үед Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын эзэмшлийн ГАА улсын дугаартай машинаар зорчиж явсан тус газрын дарга ийн биед хүнд хохирол учирч Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод тус тус эмчилгээ хийлгэж хагалгаанд оржээ. Мөн зам тээврийн ослын улмаас жолооч ын жолоодож явсан УАЗ Фургон маркийн ГАА улсын дугаартай, Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1881000 төгрөгийн, шүүгдэгч *******гийн жолоодож явсан Ховд ТӨХК-ийн эзэмшлийн ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэлд 20000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын иргэний нэхэмжлэгчээр ыг томилон /1-р хавтас хэргийн 44-р хуудас/ оролцуулжээ. Хохирогч нь нийт 129762258 төгрөгийн эмчилгээний болон бусад зардал нэхэмжилсэн бөгөөд хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар эмчилгээний зардал 27261419 төгрөг /3-р хавтаст хэргийн 210-р хуудас/, гадаадад эмчилгээ хийлгэсний зардал 49131114 төгрөг /4-р хавтаст хэргийн 118-р хуудас/, 2019 онд гарсан зардал 1775716 төгрөг, 2019- 2020 он хүртэлх зардал 1405800, 129000 төгрөг, нийт 79703049 төгрөг болон УАЗ Фургон маркийн ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, сэлбэгийн үнэ 1881000 төгрөгийг /1-р хавтасны 154-р хуудас/ тус тус иргэний хариуцагч, Ховд ТӨХК-иас гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч ******* нь Ховд ТӨХК-нд хөдөлмөрийн гэрээгээр жолоочоор ажилладаг, компаний удирдлагаас өгсөн даалгавар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан “Ховд ТӨХК-ийн хариуцсан ажилладаг А0304 дугаартай Ховд-Алтай чиглэлийн хатуу хучилттай 269.5 км авто зам, замын байгууламжид 2017 онд хийгдэх арчлалт, урсгал засварын ажлын график төлөвлөгөө”-ний /2-р хавтаст хэргийн 47-р хуудас/ дагуу талбайн даамал оор ахлуулсан ажилчид замын тэмдэг шинэчлэх ажлыг хийж байсан, зам тээврийн осол гаргах үед жолооч ******* нь тус компанийн эзэмшлийн ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ажил, үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт цугларсан яллагдагч Л.Лхачинүү, гэрч , гэрч , гэрч , гэрч Б., гэрч , гэрч , иргэний хариуцагч *******, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас бусдад хүнд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажилтны гэм буруутай үйлдлээс бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа ажил олгогч Ховд ТӨХК-иас гаргуулах нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэх хэдий ч энэ нь ажилтны ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* нь урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /1-р хавтаст хэргийн 229- р хуудас/, нотлогдож байх тул “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр ******* нь 1961 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд ******* дээрээсээ 3 дахь хүүхэд болж төрж байсан. Манай нөхөр Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийг 1980-1983 оны хооронд 3 жилийн хугацаатай хааж байсан. Манай нөхөр ямар нэгэн сургууль төгсөөгүй 3 дугаар анги хүртлээ Ховд аймагт сурч байгаад гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-р хуудас/, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах ******* нь 1961 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд ******* дээрээсээ 3 дахь хүүхэд болж төрж байсан. Манай ах Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийг 1980-1983 оны хооронд 3 жилийн хугацаатай хааж байсан. Ховд ТӨХК-нд жолооч хийж байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих, шүүгдэгчийн эзэмшлийн цагаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох”, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах”, хохирогчийн өмгөөлөгч “хохирогчийн цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх” саналыг тус тус гаргасан болно. Шүүх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгчийн “өндөр настай, өвчтэй гэх эрүүл мэндийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг” гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч *******г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 16800000 /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг х 70=16800000/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ. Иргэний хариуцагч Ховд ТӨХК-иас 79703049 төгрөгийг гаргуулан хохирогч өд, 1881000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч ад /ГовьАлтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар/ тус тус олгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул иргэний нэхэмжлэгч ийн нэхэмжлэлээс 50059209 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч ******* нь хохирол 20000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, хохирогч учирсан хор уршгийг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь үндэслэлтэй байна. Мөн мөрдөгчийн тогтоолоор томилогдсон ХХК-нд /3-р хавтаст хэргийн 212-р хуудас/ хохирогчийн гаргаж өгсөн гадаад хэл дэх нотлох баримтуудыг орчуулсны хөлс 310000 төгрөгийг цагдаагийн байгууллагаас олгосон байх тул шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зардлыг гаргуулж Ховд аймаг дахь Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв. /4-р хавтас хэргийн 121, 122-р хуудас/ э хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч *******гийн эзэмшлийн цагаан өнгийн орос хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/07 дугаартай тогтоол, иргэний хариуцагч Ховд ТӨХК-ийн эзэмшлийн 4945 ХОҮ улсын дугаартай Pickup, ХОҮ улсын дугаартай Ланд-100, ХОА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/37 дугаартай тогтоолыг тус тус хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ******* *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 /дал/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 16800000 /арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Ховд ТӨХК-иас 79703049 /далан есөн сая долоон зуун гурван мянга дөчин ес/ төгрөг гаргуулан хохирогч өд, 1881000 /нэг сая найман зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ад /Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар/ тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч ийн нэхэмжлэлээс 50059209 /тавин сая тавин есөн мянга хоёр зуун ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч нь цаашид гарах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар шүүгдэгч *******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 310000 /гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, иргэний хариуцагч 20000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн цагаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/07 дугаартай тогтоол, иргэний хариуцагч Ховд ТӨХК-ийн эзэмшлийн 4945 ХОҮ улсын дугаартай Pickup, ХОҮ улсын дугаартай Ланд-100, ХОА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/37 дугаартай тогтоолыг хохирол, зардлыг нөхөн төлөх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
9. Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК