Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: *******

Нарийн бичгийн дарга: *******

Шүүгдэгч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан т шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох  эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *****************, регистрийн дугаар: /*********/,

2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн б дунд боловсролтой, мэргэжилгүй, *************************, регистрийн дугаар: /**************/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ******* гэх газарт 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд багаж хэрэгсэл ашиглан хууль баар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 399.932 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ******* гэх газарт 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд багаж хэрэгсэл ашиглан хууль баар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 399.932 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт т т  холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт чулууны набор түүж байгаад хүмүүс гэх газарт алт сайн гарч байна гэхээр нь *******тай хамт Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр баг “ ” гэх газарт очоод 1 уут шороо авч байгаад цагдаа нарт баригдсан. Миний үйл ажиллагаа явуулсан гэх газар нь нэг компанийн мэдэлд байдаг газар гэсэн. Би холбогдох газруудаас нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Өөрөө дур мэдэн үйл ажиллагаа явуулсан. Миний үйл ажиллагаа явуулсан гэх газар нь өмнө нь үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлт хийсэн байсан. Тэгэхээр нь очиж ухсан юм. Миний ашигласан гэх жижиг мотор, мулдак, хүрз, зээтүү нь миний эзэмшлийнх, харин улсын дугаартай Бонго-3 маркийн машин нь гэх хүний эзэмшлийн машин байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 /,     

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “******* ” гэх газрын гэх газарт гэх айлын гэрийг гарж байсан чинь ******* над дээр ирээд хойно сайн алт гарч байна гэнэ хоёулаа яваад набор түүгээд ирье гэсэн.... Би ******* гэх хүнтэй хамт явсан. Өөр хүн бол байгаагүй. бид хоёр очоод газар ухаж байгаад баригдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 /

Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

Манай компанийн “ ” гэдэг газарт иргэдийн ухаж үйл ажиллагаа явуулсан газар нь өмнө нь эвдрээгүй газар байсан. Би “Нуман Алтай” ХХК-ний гаргасан дүгнэлтэд дурдсан өмнө эвдэрсэн газар байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Надад дүгнэлтэд дурдсан байгаль орчинд учруулсан 399,932 төгрөг нөхөн сэргээлт хийх ажлын зардал 482.535 төгрөг гэсэн дүгнэлттэй танилцсан. Тухайн үед ажилласан иргэдээс нэхэмжлэх зүйл байхгүй. ... ******* нь манай компанитай гэрээ, хэлцэл хийгээгүй , манай компаниас зөвшөөрөл олгоогүй. Тухайн газар иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайн өмнө нь эвдрээгүй газар байсан. 2021 оны 12 сарын сүүлээр хүмүүс ирж ухаад эвдэгдсэн байсан. Тухайн үйл ажиллагаа явуулж байсан газар нь манай компанийн ашигт малтмал олборлох МҮ- 012717 дугаартай ашиглалтын тгай зөвшөөрөлтэй газар юм... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27, 33-34 /,

Иргэний нэхэмжлэгч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн автомашин байгаа юм. Надаас ******* “набор түүе” гээд гуйгаад авч яваад тийм зүйл болсон байсан.Тухайн автомашин нь “Киа” үйлдвэрийн Бонго-3 маркийн цагаан өнгийн тэвштэй тээврийн хэрэгсэл байгаа. Одоо бол Улаанбаатар хотод миний найз гийн хашаанд байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 38-40 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа, байгаль хамгаалагч, тамгын газрын жолооч нарын хамт хяналт шалгалт хийж ажилласан. Тухайн үед гэх газрын ойролцоо явж байхад 1 ширхэг портер, 1 ширхэг пикаф маркийн 2 автомашин байж байсан. Тэгээд буугаад очиж шалгахад хоёр тдаа газар нийт 5 хүн байсан. Цаад талд буюу ертөнцийн зүгээр баруун талын нүхэнд байсан 2 хүний нэг нь нүхнээсээ гарч ирж байсан. Харин нөгөө хүн нь портерын хажууд багаж хэрэгслээ ачаад зогсож байсан. Миний мэдэж байгаагаар нэг хүнийг нь ******* гэж байсан нөгөө хүнийх нь нэрийг одоо бол санахгүй байна. Бид хэдийг очиход бол цаад талд буюу баруун талд нь ажиллаж байсан ******* гэдэг хүний ухсан нүх нь доошоо 2 метр орчим ухсан байсан. Тэгээд нэг хүн нь шороогоо гаргаж ирж байсан. Тухайн газраас хойшоо 400 метр орчим зайд “ ” ХХК-ний кемп байсан. Тухайн үед очиход мульдок, цахилгаан үүсгэгч бензин мотор, зээтүү, хүрз зэрэг багаж хэрэгсэлтэй ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

эргүүл шалгалт хийнэ гээд Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа, олон нийтийн, тамгын газрын жолооч нарын хамт хяналт шалгалт хийж ажилласан. Тухайн үед “ ” гэх газрын ойролцоо явж байхад 1 ширхэг портер, 1 ширхэг пикап маркийн 2 автомашин байж байсан. Тэгээд буугаад очиж шалгахад хоёр тдаа газар нийт 6 хүн байсан. Наад талд нь буюу ертөнцийн зүгээр зүүн талд 3 хүн байсан. Нэг хүн нь шороо шуудайнд хийж байснаа бид хэдийг хараад шороогоо асгасан. Харин нөгөө хоёр хүн нь пикапынхаа хажууд зогсож байсан. Миний мэдэж байгаагаар нэг хүнийг нь гэж байсан бад хоёр хүнийх нь нэрийг одоо бол санахгүй байна. Бид хэдийг очиход бол доош 20-40 см орчим ухсан байсан. Тухайн газраас хойшоо 400 метр орчим зайд “ ” ХХК-ний кемп байсан. Тухайн үед очиход мульдок, зээтүү, цахилгаан үүсгэгч бензин мотор, хүрз зэрэг багаж хэрэгсэлтэй ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

гэх газрын ойролцоо явж байхад 1 ширхэг портер, 1 ширхэг пикап маркийн 2 автомашин байж байсан. Тэгээд буугаад очиж шалгахад хоёр тдаа газар нийт 5 хүн байсан. Цаад талд буюу ертөнцийн зүгээр баруун талын нүхэнд байсан 3 хүний нэг нь нүхнээсээ гарч ирж байсан. Харин нөгөө хоёр хүн нь портерын хажууд багаж хэрэгслээ ачаад зогсож байсан. Миний мэдэж байгаагаар нэг хүнийг нь гэж байсан бад хоёр хүнийх нь нэрийг одоо бол санахгүй байна. Бид хэдийг очиход бол цаад талд буюу баруун талд нь ажиллаж байсан гэдэг хүний ухсан нүх нь доошоо 2 метр орчим ухсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 /,

 “Номун-Алтай” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/05 дугаар шинжээчийн

Т шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хий аргачлал”-аар т т тооцсон болно.

Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 399,932 төгрөг, мөн т талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 482,535 төгрөг болж байна .... гэх дүгнэлт /хх-ийн 67-91/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022  оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаар шинжээчийн .... вонго 3 маркийн тээврийн хэрэгсэл 4,500,000 төгрөг.... гэх дүгнэлт /хх-ийн 97/         

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 144-145/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-06/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 17-18/, эд мөрийн баримтын хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 166-168/, “ тэмүүлэл” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22/01 албан бичиг /хх-ийн 20-21/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 103/, иргэний үнэмлэхийн лавлагаанууд /хх-ийн 104-105/, депозит дансны хуулганууд /хх-ийн 108-116/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /хх-ийн 117-118/, шүүгдэгч *******ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 120/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд /хх-ийн 121-122/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны  шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 124-128/, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар албан бичиг, хавсралтууд /хх-ийн 131-133/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 134-138/, ХАМОДХ ТББ-ын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04/10 дугаар албан бичиг /хх-ийн 191-192/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дусан тухай тогтоол /хх-ийн 193/, талсан шийдвэрлэх 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 194-200/, ХААН банкны дугаар дансанд шүүгдэгч *******, ******* нарын хохирол барагдуулсан төлбөрийн баримтууд /хх-ийн 178, 181/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ******* гэх газарт 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд багаж хэрэгсэл ашиглан хууль баар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 399.932 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 150-151 /, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 161-162 /, хохирогч, байгууллагын төлөөлөгч *******ын мэдүүлэг / хх-ийн 26-27, 33-34 /, иргэний нэхэмжлэгч Г.ийн мэдүүлэг / хх-ийн 38-40 /, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 53-54 /, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 56-57 /, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 59-60 /, “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/05 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-91/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022  оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаар шинжээчийн .... вонго 3 маркийн тээврийн хэрэгсэл 4,500,000 төгрөг.... гэх дүгнэлт /хх-ийн 97/ зэрэг хэрэгт авагдсан бад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн, тгай зөвшөөрөлгүйгээр хууль баар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд т т тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.        

Шүүгдэгч *******, ******* нар  нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул  шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар, тэдгээрийн өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг т т тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зйүлийн 1.2-т...энэ хуулийн тгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлж,.........бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх... гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын  хувийн байдал  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 3 дахин буюу  төгрөгөөр нэмэгдүүлж нийт 339,932 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 482,535 төгрөг, нийт 822468 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нар нь төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бдын өмчлөлд шилжсэн, бдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бдын өмчлөлийнх байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Г.ийн эзэмшлийн .... Вонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г. буцаан олгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .... дизель мотор нэг ширхэг, мульдок нэг ширхэг, хүрз нэг ширхэг, зээтүү нэг ширхэг... зэргийг тгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газар даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 3,000,000 төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д олгохоор байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгч *******, ******* нар нь ХААН банкны 5063302898 тоот дансанд шинжээчийн зардал /  эклоги эдийн засгийн хрхирлын үнэлгээ / болох 1,500,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж, “Номун-Алтай” ХХК-д олгуулахаар т т шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол т т хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *************************, *************************** нарыг тгай зөвшөөрөлгүйгээр  ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  т т тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт т бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  т т хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь т бүр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг  т т хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг т т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж , улсын орлого т т болгосугай.

6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн зардал болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас т бүр тэнцүү хуваан гаргуулж,  “Нуман-Алтай” ХХК-д  олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... дизель мотор нэг ширхэг, мульдок нэг ширхэг, хүрз нэг ширхэг, зээтүү нэг ширхэг... зэргийг тгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газар даалгасугай.

9. Иргэний нэхэмжлэгч Г.ийн эзэмшлийн .....Вонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл....-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г. буцаан олгосугай.

10. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бдад төлөх төлбөргүй болохыг т т дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  т т хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЧ.БАЙГАЛМАА