Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч М.Г  түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Мын Гэд холбогдох эрүүгийн 2217000000033 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 14-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 43 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр 7 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дугаар баг, Шивээгийн .......  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торго ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б. овогт М-ын Г /РД:........./

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 113 тоот хашаанд байх өөрийн эзэмшлийн Монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу 20.000 төгрөг өгөхгүй гэсэн үйлдэлд дургүйцэн маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн эрхий хурууг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүү Ө.Игийн баруун гарын ядам хурууг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ө.Иг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд би гэртээ буюу Сүмбэр сумын 2-р баг, Шивээгийн 113 тоотод бага зэрэг архи уучихсан ороход манай эхнэр Ө, төрсөн хүү И нар байсан. Би гэртээ ороод зурагт үзэж байхад Ө миний үзэж байсан зурагтыг унтраачихсан юм. Тэгээд би зурагт унтраалаа гээд уурлаад Өтай бага зэрэг маргалдсан. Тэгээд би гэрээсээ гарахаар хувцсаа өмсөөд Өгаас архины мөнгө байна уу гэж асуутал Ө надад мөнгө байхгүй гэхээр нь дахиад бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд би Өг айлгах гээд гэрт байсан шар эрээн өнгийн бариултай хутгыг аваад би үхээд өгье гэхэд манай хүү И босч ирээд миний хутгыг авах гээд надтай ноцолдсон.  Итай ноцолдож байхдаа би Игийн баруун гарын ядам хуруу хэсэгт хутгаар зүсчихсэн, Итай ноцолдож байхад Ө надаас мөн хутга булааж авах гэж байгаад баруун хөлнийхөө эрхий хурууг хутгаар зүсчихсэн юм. Тэгээд Ө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа нар ирсэн гэв.

2. Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд миний нөхөр Г нь архи согтууруулах ундлааны зүйл хэрэглэчихсэн гэрт  буюу Сүмбэр сумын 2-р баг, Шивээгийн 113 тоотод орж ирсэн. Тэгээд надаас 20.000 төгрөг өгчих гэхээр нь би өгөхгүй гээд маргалдаж эхэлсэн тэгээд хутга бариад авахаар нь манай хүү И /М.Гийн төрсөн хүүхэд надаар овоглодог/ хутгыг нь авах гээд булаацалдаж байх үед баруун гарын ядам хурууг нь хутгаар зүсчихсэн, тэгээд Г хойшоо савахдаа гэрийн зүүн орон дээр сууж байсан миний зүүн хөлийн эрхий хурууны дээд хэсэгт зүсчихсэн тэгээд цагдаа дуудсан. Надад Гэд хандаж гаргах гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/

3. Насанд хүрээгүй хохирогч Ө.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд манай аав Г гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирсэн. Тэгээд ээж Өгаас 20.000 төгрөг нэхээд байсан, ээж Ө өгөхгүй гээд хэрэлдээд байсан. Тэгээд аав Г хэрэлдэж байгаад хутга гартаа бариад авахаар нь би айгаад босоод хутгыг нь авах гэхэд миний баруун гарын ядам хурууг зүчихсэн тэгээд ээжтэй маргалдаж байгаад ээжийг зүүн орон дээр сууж байх үед нь зүүн хөлийнх нь эрхий хуруун дээр тухайн хутгаараа зүсчихсэн тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн. М.Г нь миний  төрсөн аав байгаа юм, өмнө нь надад болон миний ээж, дүү нарт гар хүрч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/

4. Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Би Гтэй найзлаж нөхөрлөөд 12 жил болж байна. М.Г нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг Шивээгийн 113 тоотод эхнэр 7 хүүхдийн хамт амьдардаг. Замын баруун талын жоншин дээр туслах ажилтан хийдэг. Г нь зан байдлын хувьд төлөв даруу, бусдад хар буруу санадаггүй, цагаан цайлган сэтгэлтэй, хөдөлмөрч олон таван үггүй залуу байгаа юм.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/

5. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаар дүгнэлтэнд:

Б.Өгийн биед зүүн хөлийн 1-р хурууны шарх, зулгаралт гэмтэл  учирчээ. Уг гэмтэл нь үзүүртэй  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /х.х-ийн 52-53 хуудас/

6. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 84 дугаар дүгнэлтэнд:

Ө.Игийн биед баруун гарын 4-р хурууны шарх гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /х.х-ийн 63-64 хуудас/

7. Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар /х.х-ийн 12-21 хуудас/

8. Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 48-54 хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 95 хуудас/

10. Урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 105-125 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 113 тоот хашаанд байх өөрийн эзэмшлийн Монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу 20.000 төгрөг өгөхгүй гэсэн үйлдэлд дургүйцэн маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн эрхий хурууг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүү Ө.Игийн баруун гарын ядам хурууг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ө.Иг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч М.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гийн өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Ө, насанд хүрээгүй хохирогч Ө.Игийн мэдүүлэг, хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 83, 84 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч М.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч М.Г   нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн гишүүд хоорондоо гэр бүлийн асуудлаар хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч М.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч М.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч М.Г нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Гэд ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, өөрийгөө хянах чадваргүй үедээ хохирогчид халдаж олон тооны шарх гэмтэл учруулсан байдал зэргийг тус тус харгалзаж улсын яллагчаас гаргасан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2217000000033 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн хатуу материалаар хийгдсэн бариул хэсэгтэй 14.5 см ажлын хэсэгтэй, ажлын хэсэг дээрээ Хортиця гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч Б.Ө, насанд хүрээгүй хохирогч Ө.И нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт М-ын Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 3 /гурав/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн хатуу материалаар хийгдсэн бариул хэсэгтэй 14.5 см ажлын хэсэгтэй, ажлын хэсэг дээрээ Хортиця гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ