Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

      2018          05           16                                       420

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Цоггэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Б.Энхбат,

хохирогч Д.О.............нгийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0514),

шүүгдэгч Ч.П............в, түүний өмгөөлөгч П.Баасанжав (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2114),

шүүгдэгч Р.С.................р, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0634),

шүүгдэгч Ц.Н..............ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260),

шүүгдэгч Ч.Э..............х,

шүүгдэгч Г.З.................н тэдгээрийн өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192),

гэрч А.Ш..............р, Э.Г............т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

- Боржигон овогт Ч.................аагийн П............вийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар,

- Сэвхэт овогт Р..............шийн С.................р, Боржигон овогт Ц..............дийн Н..............ж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар

- Боржигон овогт Г...............рын З.................н, Боржигон овогт Ч.................рын Э..............х нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 5 хавтаст хэргийг,  2014 26000 5281 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Ч.................аагийн П............в, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн ................................................., урьд

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 2, 7-р зүйлүүдэд зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

 

2. Сэвхэт овогт Р..............шийн С.................р, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн .....................................оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар ..............................., урьд:

-Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

3. Боржигон овогт Ц..............дийн Н..............ж, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1980 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ............................................

 

4. Боржигон овогт Г...............рын З.................н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүүгийн хамт ........................................., урьд

- Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

5. Боржигон овогт Ч.................рын Э..............х, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, ах, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ...............................................

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Шүүхэд ирүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлт дурдсанаар)

1. Ч.П............в нь машин механизм хэрэглэн 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 361-н гарам “Их булаг”-ийн бэлчээр гэх газраас иргэн Д.О.............нгийн 3 тооны адууг хулгайлж 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-мөн давтан үйлдлээр Р.С.................р, Ц.Н..............ж нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Э................рын эзэмшлийн хүрэн хязаалан, Б.О................рын эзэмшлийн хээр морь, Д.Т................ржийн эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол буюу нийт 39.020.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

- мөрдөн байцаалтын явцад Ч.Э..............ход адуу өгнө хэмээн шан харамж өгөх, амлах зэргээр, мөн Г.З.................ныг хувийн байдлаар гуйж 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ч.Э..............х, Г.З.................н нараар мөрдөн байцаалтад гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн.

2. Р.С.................р, Ц.Н..............ж нар нь Ч.П............втэй бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Э................рын эзэмшлийн хүрэн хязаалан, Б.О................рын эзэмшлийн хээр морь, Д.Т................ржийн эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

3. Ч.Э..............х нь Ч.П............вт холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө шунхайн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн.

Яллагдагч Г.З.................н нь ялтайд тооцогдох хугацаандаа Ч.П............вт холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч П............в: 2014 онд алдсан хохирогч О.............н нь 3 тооны адууг намайг авсан гэж байна. Би О.............нгийн 3 тооны адууг аваагүй. Харин 2016 онд үйлдэгдсэн 3 тооны адууг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирлоо төлсөн. 2016 оны үйлдэл дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

2. Шүүгдэгч С.................р: 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө Ч.П............в гэх хүнийг би таньдаггүй байсан. Би П............в гэх хүнийг олон адуу малтай гэдгийг нь мэдэж байсан. П............в гэдэг хүн ирээд намайг адуу туугаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед нь би Энхсайхан гэх айлын адууг маллаж байсан. П............в нь намайг адуу туугаад өгөөч гэхээр нь би эмээлээ аваад П............вийн явсан машинд нь суугаад явсан. Гэтэл П............в нь миний 3 тооны адуу байгаа гээд хохирогч нарын адууг бугуйлдаад алдсан.  Тэгээд намайг бариад өг гэж гуйхаар нь 3 тооны адууг барьж өгсөн гэв.

3. Шүүгдэгч Н..............ж: 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр П............в ах намайг Төв аймгийн Баянжаргалан руу яваад удаа хөөж ирэх гэж байгаа юм ах нь хөлс мөнгийг нь өгнө хамт яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд машиндаа бензин хийгээд явах гэж байхдаа Ч.П............в ах “Зөөхий” орж нэг залуу авч адуу хөөлгөх гэж байгаа талаар хэлсэн. Тэгээд С.................р авах болсон чинь 3 тооны адуу ачихаар болсон. Тэгээд Улаанбаатар хот руу орж ирээд хулгайн адуу болохыг мэдсэн гэв.

4. Шүүгдэгч З.................н: “...Мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

5. Шүүгдэгч Э..............х: “...Мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

I. Хохирогч Д.О.............нгийн гурван тооны адуу хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар

1. Хохирогч Д.О.............нгийн мөрдөн байцаалтад;

- 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд малаа маллуулж байсан юм. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай...ажилтан Ж....................н над руу утсаар залгаад “2014 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам “Их булагт” гэх газар бэлчээрт байсан манай 200 гаруй адуунаас 3 тооны адуу алдагдсан” талаар хэлсэн. ...Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай 3 адуу гурвуулаа хурдан удмын уядаг морьд байсан.

Би бор морио 2012 оны хавар тухайн үеийн ханшаар 13.200.000 төгрөгөөр Төв аймгаас худалдаж авсан. Будеон үүлдрийн Орос угшлын 10 настай адуу байсан. Миний бор морь их том гоёмсог биетэй, зөв талын гуяндаа галтай давхар саран тамгатай, 2009-2011 онд Буриад Улсын их наадамд 3 жил дараалан түрүүлсэн амжилт гаргаж байсан. Би 2 жилийн хугацаанд нутагшуулж цаг агаарын байдалдаа дасан зохицуулсан байсан болохоор 20.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Халзан морь бол миний унаган морь, одоо 8 настай, зөв талын гуяндаа түлэнхий давхар саран тамгатай, доод талдаа галтай давхар саран тамгатай. Халзан морь дааган насандаа Төв аймгийн 3 суманд түрүүлж айрагдсан. Шүдлэн насандаа улсын наадамд 11 дүгээр байр, соёолон насандаа улсад 28 дугаар байр, 2012 онд Булган аймгийн наадамд 2 дугаар байр, Төв аймгийн хаврын бүсийн наадамд 3 дугаар байранд орсон зэрэг амжилтууд гаргаж байсан. Би халзан морио 10.000.000 төгрөгөөр үнэлнэ.

Хээр халтар морь бол Сүхбаатар аймгийн угшлын адуу байгаа юм. Би 2010 онд хязаалан үрээ байхад нь 7.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 7 настай адуу байгаа юм. Сүхбаатар аймагт 6 удаа уралдахдаа айрагдсан, би худалдаж авснаас хойш суманд 6 удаа айрагдаж Сэлэнгэ аймгийн улсын их байр наадамд 3 дугаар байранд орсон. Миний хээр халтар морь зөв талын гуяндаа давхар саран галтай тамгатай. Би хээр халтар морио худалдаж авсан үнээрээ буюу 7.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 20)

- 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...алддаг 3 адуу маань уяж сойдог адуунууд байсан. ...алдсанаасаа хойш сураг чимээ гаргаж явсаар манай 3 адууг ачаад явж байхыг харсан гэрч болох нэг залууг олсон. Тэр залуу ярихдаа миний 3 морийг Эмээлт орчимд аччихсан явж байхыг нь харсан байсан. Мөн манай уядаг бор морь, ногоон морь хоёрыг сайн танина. Манайхтай ойролцоо байдаг айлын хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22),

- 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Ж....................н гэж манай грашийн механик залуу над руу 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр залгаад “урд шөнө адуун дотроосоо дээрх 3 адууг алдчихлаа” гэж хэлж байсан. Тэгэхэд манай адуунууд бэлчээртээ байсан ба бэлчээрээсээ алдсан гэсэн. Тэгэхээр адуу алдсан өдөр бол 2014 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө гарсан хэрэг болж таарч байгаа юм...Тэр үед манай адууг Ууганбаяр маллаж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185),

2. Гэрч Э.М...............рын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Д.О.............н ахын том буурал морь, ногоон морь, хээр халзан морь буюу яг энэ алдсан 3 морийг нь 2014 оны зун наадмаар уяж байсан. ...Тэгээд намар буюу 2014 оны 9 дүгээр сарын дундуур адуучин нь гээд Ууганаа над руу залгаад 3 морь нь алга болчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 188),

3. Гэрч А.Ш..............рын мөрдөн байцаалтад;

- 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...2014 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би Улаанбаатар хотод ажлын анкет бөглөөд гэртээ байж байтал нэг өдөр дуудаад ажилд авна, ирж ажилдаа ор гэсэн. Тэгээд би 361-ийн гарамд байдаг гэрээсээ гараад хот орох гэсэн чинь манай хашааны урд нэг машин дугуйгаа янзлаад зогсож байсан. Тэгээд би тэр ахыг хот орох уу гэхэд Эмээлт орно гэхээр нь Эмээлтэд хот руу явах машин элбэг байх гэж бодоод би машинд нь суугаад Эмээлт орсон. Тэгээд Эмээлтэд очоод би тэр ахын машинаас арай буугаагүй явж байтал замын хажууд Ч.П............в ах цэнхэр өнгийн Портер машин дээр 3 адуу аччихсан, өөрөө дотор нь сууж байсан. Тэгээд ямар 3 адуу байна гээд хартал манай гэрийн ойролцоо байдаг Д.О.............н гэдэг хүний уядаг бор морь, ногоон морь хоёр нь байсан, нөгөө морь нь ямар морь байсныг би анзаараагүй. Тэр хоёр морь манай гэрийн ойролцоо байдаг, уяж уралдуулдаг болохоор нь таньсан. Би багадаа Жаргалант суманд хурдан морь унадаг байсан болохоор Ч.П............в ахыг  мөн таньсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 27),

- 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “......орой 21-22 цагийн үед байсан ба би 361-ийн гарамд байдаг гэрээсээ гараад зам дагуу зогсож байгаад замын унаанд дайгдаад хот руу дөхсөн юм. Тэгээд 361-ийн гармаас яваад Хүй долоон худгийн зүүн талын замаар урагшаа Эмээлт рүү явдаг замаар яваад "Халиун” нэртэй дэлгүүрийн урд талд зам дагуу зогсоод би буусан. Тэгээд дахиад замын машин хүлээгээд зогсож байхад тэр дэлгүүрийн урд талын зам дагуу цэнхэр өнгийн портертэй Ч.П............вээ ах зогсож байсан. Тэр портер машин өндөрлөгөөтэй тэвштэй машин байсан ба дээр нь гурван тооны адуу байсан. Би замын цаад талаас харсан ба тэр үед яг тэр дэлгүүрийн гэрэлд тод тусч байсан болохоор би сайн харсан. Ачаан дээр Д.О.............н ахын бор морь наад талд нь...цаад талд нь хээр халзан морь, ногоон морь 2 нь байсан. Хамгийн цаана зогсож байгааг нь хээр халзан морь нь байна гэж харсан. Тэр машин нь Ч.П............в ахын өөрийн унадаг байсан, би номерыг нь мэдэхгүй байна. Ч.П............вээ ах өөрөө жолоочийн голд нь сууж байсан. Жолооч талын суудал дээр нь нэг хүн сууж байсан. Ч.П............в ахын цаад талд нь бас нэг эрэгтэй хүн сууж байсан. Ч.П............вээ ах машинтайгаа цаашаа буюу баруун тийшээ хараад зогсож байсан. Хот руу биш цаашаа харсан байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 190),

4. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 191-194)

5. Гэрч С.Баясгалан мөрдөн байцаалтад өгсөн: “...Ямар ч байсан өвөл А.Ш..............раас гэрчээр байцаалт авч, байцаалт авсны дараагаар мэдүүлэг шалгах ажиллагаа явуулсан. Би тухайн үед мэдүүлэг шалгах ажиллагаан дээр цагийг зөрүүлж тавьсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 177)

6.  Алдагдсан адууны хөрөнгийн үнэлгээний тайлан (3 хавтаст хэргийн 134-138),

 

II. Хохирогч М.Э................р, Д.Т................рж, Б.О................р нарын гурван тооны адуу хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар

1. Хохирогч М.Э................рын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим манай төрсөн ах Энхбат над руу утсаар яриад “танай тамгатай 3 адуу хотод Эмээлтэд ирсэн юм шиг байна” чи “хурдан хүрээд ир” би Эмээлт явлаа...гэсэн. Манай ах Энхбатыг Эмээлтэд очиход Явуу гэх хүний мал нядалгааны газар манай 3 адууг алж төхөөрсөн байсан. Р.С.................р гэх хүн нь тэнд манай 3 адууг өгч алуулсан гэсэн. Намайг шөнө 00 цагийн үед очиход манай ах Р.С.................р гэх хүнийг барьсан байж байгаад алдсан байсан. Мал нядалгааны газар ажиллуулдаг Явуу гэх хүнээс “яагаад манай гурван адууг алчихваа” гэхэд Явуу...”Ч.П............в гэж хүн бичиг нь араас ирж байгаа одоо алчих” гээд алуулсан гэсэн. Тэгээд Ч.П............в, Р.С.................р, Ц.Н..............ж нар манай 3 адууг хулгайлсныг мэдсэн. Ч.П............вийг Таван шарын тэнд буудалд байгааг мэдээд очиход зугтаасан байсан. ...Манай адуунд Д.Т................рж, Б.О................р нарын уядаг морьд бэлчдэг байсан ба адуун сүрэг дотроос дандаа хурдан удмын буюу миний өөрийн эзэмшлийн 3 настай хүрэн үрээ, Д.Т................ржийн 4 настай соёолон халзан үрээ, Б.О................рын 5 настай хавчиг соёолон...алдагдсан байсан. ...Манай адуу Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг долоо худаг гэдэг газар бэлчдэг байсан боловч Ч.П............в авахдаа Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газар руу тууж байгаад Гэнэндарамын гэрийн ойролцоогоос барьсан юм билээ. Би адуугаа толгой, шийр, арьс, тамгаар таньж мэдсэн. ...Ч.П............в, Р.С.................р хоёр миний адууг сайн таньж мэддэг хүмүүс...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 158-160),

2. Хохирогч Д.Т................ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 05-ны орой манай танил ах Э................р 88248471 гэсэн дугаараас залгаад морио алдчихсан, хэдэн хүмүүс тууж явна гэсэн сураг гарсан гэж хэлсэн ба тэр дунд нь миний хүрэн халзан ногоон соёолон морь байгаа гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө Э................р ах нөгөө адуу хулгайлсан хүмүүсийг араас нь сураглаад явж байна гээд намайг Төв шуудангийн хажуу талд дуудсан. Би очоод нөгөө хүмүүсийг авч яваад Эмээлтийн малын зах руу очиход манай алдсан адуунуудыг алаад махыг нь авч явахад бэлдсэн байсан. Э................р ах бол миний адууг харж, морийг уядаг байсан. Тухайн үед миний өөрийн хурдан удмын хүрэн халзан морь, Э................р ахын хүрэн хязаалан үрээ, Б.О................р ахын хээр соёолон нарыг шулаад мах болгосон, хажуу нь арьс болон толгойг нь тавьсан байсан. Би адууныхаа арьс, толгойг, тамгыг хараад шууд таньсан. Тэнд Э................р ах, 2 найзтайгаа байсан бөгөөд Ч.П............в, Ц.Н..............ж нар баригдаад, Р.С.................р зугтаачихсан байсан. ...Хүрэн халзан соёолон адууг 2014 онд Булган аймгийн Рашаант сумаас танил ах аймгийн алдарт уяач Отгонбаяр гэдэг хүнээс 13.000.000 төгрөгөөр бэлнээр авч байсан...авсан үнээрээ үнэлнэ. Би уг гурван хүнд маш их гомдолтой байна. Ч.П............в нь миний хурдан удмын адууг хөлгүй гэж хэлсээр байгаад алуулсанд гомдолтой байна....Ц.Н..............ж худлаа хэлж шүүх хурал болохоос өмнө миний хохирлыг барагдуулна гэж хэлсээр байгаад алга болсон...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 150-151),

3. Хохирогч Б.О................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2009 оны 10 дугаар сараас эхлэн Төв аймгийн Жаргалант сумын нутагт өөрийнхөө малыг байршуулсан ба миний малыг Э................р, Ариунзориг нар малладаг юм. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Э................р над руу утсаар залгаад “манай 3 тооны адууг Ч.П............в хулгайлаад Эмээлтэд махлаад зарсан байна. Харин Ч.П............в цагдаад мэдэгдэх хэрэггүй, өөрөө тохиролцъё гээд байна” гэхээр нь би түүнд хандан “Ч.П............вийг надтай яриулах хэрэгтэй байна” гэхэд Ч.П............в над руу залгаад “Цагдаад мэдэгдээд хэрэггүй, хоорондоо тохиролцоод хохирлыг чинь барагдуулья” гэхэд би түүнд хандан “миний 2014 онд алдсан Оонон хээрийг хааш нь гаргасан талаараа хэлчих, тэгвэл тохиролцож болох юм” гэхэд Ч.П............в утсаа салгасан.

Тэгээд би Ч.П............в болон түүнтэй хамт адууны хулгай хийсэн хүмүүс Төв аймгийн цагдаад шалгагдаж байгаа талаар мэдсэн. Миний алдсан адуу бол нум суман тамгатай, Оонон хээр гэх хурдан удамтай адууны дүү нь байгаа юм. Тус хээр морь нь сум болон бусад жижиг наадамд айрагдаж, түрүүлж байсан. Миний хээр морь Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газраас Э................р, Д.Т................рж нарын 2 тооны адууны хамт алдагдсан. Би өөрийн алдагдсан хээр зүсмийн морио 30.000.000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл тус хээр морь хурдан удамтай морь байгаа юм. Би гомдолтой байна. Хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 97,98),

4. Гэрч Г.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын эхээр Ч.П............в, Р.С.................р, Ц.Н..............ж нарыг хэрэгт холбогдохоос урьд өдөр нь би Р.С.................раас айлын адуунд байгаа 3 байдсыг авчирч өгөөч гэж гуйтал тэрээр тэгье тэгье гээд явсан ба тэр өдөр би гэртээ малаа хараад байж байтал өдөр нь Ч.П............в манай 3 адууг ачаад...цэнхэр өнгийн портер машинтай машиныг Ц.Н..............ж барьчихсан ирсэн. Ирэхдээ машин дээрээ дөрвөн тооны адуу ачиж ирэхээр нь Ч.П............вээс та яаж мэдээд манай гурван адууг авчирч байгаа юм бэ гэсэн чинь Р.С.................р надад хэлсэн юм аа одоо өөрөө араас ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд ачих ирсэн бүх адуугаа буулгачихаад Ч.П............в, Ц.Н..............ж нар яваад өгсөн. ...Тэгээд 23 цаг өнгөрч байхад Р.С.................р манайд морьтой ганцаараа хүрч ирээд...Ч.П............в ах намайг урагшаа Баянцагаан руу адуунд яваад өгөөч гэж гуйгаад байна би явлаа гэж хэлээд унаж байсан морио үлдээгээд эмээл хазаар аваад явсан ба манай гэрээс гарах гэж байхад үүдэнд бас нэг машин ирсэн ба энэ юун машин юм бэ гэсэн чинь Ч.П............в ах машинтайгаа явж байгаа юм аа, би явлаа, морийг чинь гадна уялаа шүү гээд л явсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185-187),

5. Гэрч М.Явуухүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Дэнжийн 1000-ын зах дээр явж байтал өглөөний 08 цагийн үед Р.С.................р над руу утасдаад “танай мал нядалгааны газар 3 адуу аваад ирлээ...та хаана байгаа юм бэ” гэхэд нь би түүнд “Би одоо очлоо, байж байгаарай. Адууны чинь гарал үүслийн гэрчилгээ байгаа юу” гэхэд “Ачиж явсан машинтай нь цуг хот руу явуулсан байгаа, одоо ирнэ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн 12 цагийн орчим Эмээлтэд очиход Р.С.................р ганцаараа байж байсан ба авчирсан гэх 3 тооны адууг нь үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон, нум суман тамгатай хээр, нум суман тамгатай хүрэн хязаалан адуунууд байсан. Намайг үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон адуу нь хурдан угшлын шинжтэй байхаар нь тусад нь үнээр авья гээд Р.С.................раас биечлэн гуйхад та Ч.П............в ахаас асууя гээд өөрийнхөө утсаар тэр хүнтэй яриулахад тэрээр надад “Наад адуу чинь бүдэрч унадаг урд хоёр хөлгүй адуу. Наад чинь махны адуу хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд би уг адууг авахаа болиод гарал үүслийн гэрчилгээг нь хүлээгээд байж байхад Р.С.................р надад дахин утсаа авчирч өгөөд Ч.П............в гэх хүнтэй яриулсан. Ч.П............в нь надад хэлэхдээ “3 адууны гарал үүслийн гэрчилгээ Дарханы салдаг дээр ирж байна. Та наад 3 тооны адуугаа нядалгаанд оруулж бай. Санаа зоволтгүй, бичиг нь ирж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд тус 3 тооны адууг нядалгаанд оруулж байхад манай найз Отгонтөгс гэх залуу ирэхэд нь би түүнд хандан “танай Жаргалант сумаас гарал үүсэлгүй 3 тооны адуу ирж байна. Гэхдээ араас нь гарал үүсэл нь ирж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Отгонтөгс гэх залуу 3 тооны адууны тамгыг хараад өөрийн найз Энхбат гэх залуу руу энэ талаар утсаар миний хажууд ярьсан. ...шөнө гэртээ байж байхад манай манаач Энхээ над руу залгаад “нөгөө 3 адуу чинь хулгайн адуу байна. Энд эзэн нь ирээд бөөн юм болж байна” гэсэн. Тэгэхээр нь би Ч.П............в гэх хүний рүү яриад...“3 тооны адуу чинь хулгайн адуу байна. Ирж учраа ол” гэж хэлээд мал нядалгааны газар дээрээ ирэхэд адууны эзэн нь гэх Энхбат гэх залуу танихгүй 1 залуутай ирсэн байсан. Маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай мал нядалгааны газар...Э................р, Энхбат нар өөр танихгүй 3-4 хүнтэй,...Ч.П............в, Ц.Н..............ж нартай ирсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 106-107 дахь тал),

6. Гэрч М.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн...13 цагийн орчим хороололд явж байхад Отгонтөгс над руу залгаад “Эмээлтэд гарал үүсэлгүй 3 тооны адуу ирсэн байна, энэ 3 тооны адууг надад аваад өгөөч” гэхээр нь би түүнээс “хэний адуу юм бэ” гэхэд тэрээр “Ч.П............вийн адуу гэж байна” гэж хэлсэн. Тэгээд байж байгаад цаг орчмын дараа дахин над руу Отгонтөгс утасдаад “Яасан бэ та” гэхэд нь би түүнд хандан “Би Ч.П............втэй холбоо бариад чам руу утсаар мэдэгдье” гэж хэлээд утсаа салгаад Ч.П............втэй утсаар яриад хаана байгаа талаар асууж тодруулахад тэрээр Таван шард “Сэнтий” гээд буудалд байна гэхээр нь би Бук гэх залуутай оройн 19-20 цагийн орчим очиход Ч.П............в, Ц.Н..............ж хоёр байж байсан. Тэгээд би мэнд ус мэдэлцээд тус буудалд усанд ороод Бук гэх залуу болон Ч.П............вийн хамт гадагшаа гараад Букаас холдоод түүнээс 3 адууны талаар асуухад тэр надад хэлэхдээ “нэг бацааны 3 тооны адуу байгаа юм. Ах нь махны ченж гэсэн, ах нь авах байх” гэхээр нь “за за” гэж хэлээд би Буктай яваад өгсөн. Тэгээд би Букын гэрт нь ирээд сууж байхад Отгонтөгс над руу дахин утасдаад надаас юу болж байгаа талаар асуухад би түүнд хандан яг ямар учиртай 3 тооны адуу ирсэн байгаа талаар асууж тодруулахад тэрээр хээр үрээ, халзан үрээ, хүрэн үрээ байна гэж хэлэхээр нь би түүнээс хүрэн үрээ нь гонжгор үрээ байна уу гэхэд тийм гэсэн ба ямар тамгатай байна гэхэд нуман тамгатай байна гэсэн...тэгэхээр нь би Буктай шууд Эмээлтэд Явуу гэх хүний мал нядалгааны газар очиход манай дүү Э................рын эзэмшлийн нум суман тамгатай хүрэн хязааланг Д.Т................рж, Б.О................р гэх хүмүүсийн 2 тооны адуутай нядалсан байсан. Тэгээд би Р.С.................раас...чи энэ адууг яагаад нядалж байгаа юм бэ гэхэд тэрээр "Би ямар ч хамаагүй, наад 3 тооны адууг чинь Ч.П............в ах мэдэж байгаа. Надад наад 3 тооны адууг нядлаад зардал хийгээд адуу руугаа явна гэж хэлсэн”...Тэгэхээр нь би Жаргалант сумаас өөрийн төрсөн дүү Э................рыг адуучин Батлаагийн хамт дуудахад тэр хоёр шөнө 23 цагийн орчим ирээд Ч.П............в рүү залгахад тэр цайз 16-д явж байна гэсэн. ...Эмээлтэд очоод нядлагдсан 3 тооны адууны толгой шийр, арьс мах, гэдсийг үзүүлээд чи манай дүү Э................рын адууг танихгүй байгаа юм уу гэхэд Ч.П............в “Би танай дүүгийн адууны тамгыг мэдэхгүй юм байна. Би ч хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг бүгд сонссон.

Тэгээд бид нар Ч.П............в, Ц.Н..............ж нарыг цагдаад хүлээлгэж өгсөн. Ч.П............в манай дүү Э................рын нум суман тамгатай хүрэн хязааланг сайн мэднэ. Э................рын адуу Ч.П............вийн адуутай хамт өвөлжсөн бөгөөд үүнийг Ч.П............в мэдэхгүй байна гэж байхгүй. Тэдний адууг Батхишиг харж өвөлжсөн.

Э................р машинд явж байхад “Ч.П............в ахаа та яах гэж миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Ч.П............в “тийм, тэгсэн юм” гэж хэлснийг би болон Дашдаваа сонссон. Мөн Эмээлтэд очоод “Би хулгай хийх болоогүй юм байна даа” гээд өөрийгөө зүхээд байсныг бид бүгд сонссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101-102),

7. Гэрч Ж.Дашдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 9-10 цагийн орчим Ч.П............в гэх хүнтэй Төв шуудангийн урд уулзаад би Э................рын машиныг жолоодоод жолоочийн хажуу талын суудалд Энхбат, арын суудалд Э................р, Ч.П............в гэх хүнтэй суугаад, ...Бук өөрийн машиндаа Ч.П............втэй хамт явж байсан гэх Ц.Н..............ж, Батхишиг нарыг суулгаад явсан. Явах замд Э................р “Та ямар учраас миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Ч.П............в “тиймээ, тэгсэн юм” гээд байсан ба...тэнд очоод нядлагдсан 3 тооны адууг үзээд байж байхад Ч.П............в “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 103 дахь тал),

8. Гэрч А.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг хүмүүс Батлаа гэж дууддаг... Төв аймгийн Жаргалант сумын төвд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны шөнийн 22 цагийн орчим Э................рын гэрт нь байж байхад түүний төрсөн ах Энхбат залгаад “энд нум суман тамгатай бичиггүй адуу ороод ирсэн байна. Чи хүрээд ир” гэсэн ба Э................р бид 2 шууд Жаргалант сумаас Эмээлт рүү явсан юм. ... Эмээлтэд очоод нядлагдсан 3 тооны адууг үзэхэд Ч.П............в “Би хулгай хийх болоогүй юм байна даа. Түүхийгээрээ байгаа юм байна даа" гэж хэлж байсан. ...Ч.П............в өөрийн адуугаа Э................рын адуутай...Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Долоон худаг гэх газар байлгадаг. Би адуунуудыг нь энэ өвөл харсан. Тиймээс Ч.П............в Э................рын адуунуудыг сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104-105 дахь тал),

9. Гэрч Т.Ариунзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.П............в 3 тооны адууг Э................рынд маллаж байгааг сайн мэднэ. Яагаад гэвэл Ч.П............в, Э................р нар нэг газар өвөлждөг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111),

10. Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сард санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна ажил дээрээ байж байхад 2 жижиг суудлын машин орж ирсэн. Тэд нарын нэг машинаас нь нэг бүдүүн залуу гарч ирээд...Ч.П............вийг машинаасаа буулгаж ирсэн. Тэр үед Явуу Ч.П............вт хандан “чи ясан гарал үүслийн бичигтэй араас ирж байгаа, алж бай баараггүй гэж хэлээд байсан яасан бэ? чи тэгэж хэлээ биздээ” гэж загнасан. Харин тэгэхэд Ч.П............в “тиймээ би хэлсэн” гэж хэлсэн. ...Гурван тооны адуу шөнө бойнд орсон байсан. Өглөө ажилдаа ирэхэд бараан зүсмийн 3 адууны толгой, арьс, мах нь байсан. ...Ч.П............в адууны эзэн бололтой хоёр хүнд зодуулсныхаа дараа “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг нь сонссон.

11. Иргэний нэхэмжлэгч С.Мөнхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...25-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би уг тээврийн хэрэгслийг би анх 2011 онд Улаанбаатар хотын Шар хадны техникийн захаас шинээр нь 4.800.000 төгрөгөөр худалдан авсан тэрнээс хойш миний нэр дээр бүртгэлтэй байгаа. ...Би өөрийн тээврийн хэрэгслээ 2013 оны 6 сард Ц..............дийг Төв аймгийн алдарт уяач болоход нь ...албан ёсоор...бэлэглэж гардуулж өгсөн. Одоо уг тээврийн хэрэгсэл нь түүний хүү Ц.Н..............жийх болж байгаа учир нь миний уяач Ц..............д нь 2015 онд өвчнөөр нас барсан. Одоо миний адуу малыг Ц..............дийн хүү Ц.Н..............ж нь харж морь уяж уралдуулж байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 144),

12.  Алдагдсан адууны хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэргийн 180-200),

13.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 79-81)

14. Тээврийн хэрэгслийн лавлагаа (3 хавтаст хэргийн 131, 132),

15. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл (3 хавтаст хэргийн 145-147)

16. Битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 136)

17. Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (1 хавтаст хэргийн 61)

 

III. Гэрч нь худал мэдүүлэх, шүүгдэгч нь гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийн талаар

1. Хохирогч Д.О.............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...шүүхээс хэрэг буцсаны дараа Ч.П............в гурван хүүхдийг дуудаад цалин болон хүний нэг нэг адуу өгье гэж хэлээд хэрэгт худал мэдүүлэг өгүүлсэн ба энэ талаар А.Ш..............р надад 2017 оны 5 дугаар сарын эхээр өөрийн утас болох 8812...дугаараас залгаад хэлж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 191)

2. Гэрч М.Э................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Ш..............р...2014 оны 4 дүгээр сарын үед Жаргалантаас хот руу 361-р гарамын тэнд Мөнхөө гэж хүний морийг уяахаар хот орсон ба тэр жилдээ А.Ш..............р Мөнхөөгийн адуу малыг уяж өнгөрөөсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 192)

3. Гэрч С.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...саяхан манай нутгийн Ч.П............в гэж залуу манай хүүхдийг дуудаж уулзаад цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгүүлсэн юм шиг байна. Энэ талаар ...манай нутгийн Д.О.............н гэж малчин надад хэлсэн. Д.О.............н хэлэхдээ танай хүү болон Улаанаа гээд хүүхдүүдэд юм өгнө гэх мэтийн зүйл ярьж байгаад цагдаад худлаа мэдүүлэг өгүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хүүгээсээ асуухаар хайсан боловч олдохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө Улаанаа буюу Ч.Э..............х гэдэг найзыг нь олж уулзаад “Ч.П............в гэж хүн та нартай уулзсан уу?” гээд асуусан чинь Ч.Э..............х “Ч.П............в бид хоёрыг (Ч.Э..............х, Г.З.................н) Драгон дээр дуудаж уулзаад, цагдаад ороод мэдүүлэг өгчих та нарт ямар ч асуудал байхгүй, та нар А.Ш..............рыг 2014 оны 9 дүгээр сард Жаргалантад байсан гээд хэлчих, хууль тайлбарлаж өгөхөөр нь мэдүүлэг өгнө гэж зөвшөөрөөрэй ах нь та нарт урьд нь амлаж байсан адуу малнаасаа өгье, мөн цалин мөнгийг чинь өгье гэж байгаад мэдүүлэг өгүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 208),

4. Гэрч П.Оюун мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Ч.Э..............х ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байгаа. Надад өөрөө хэлсэн бөгөөд хүн гуйгаад байхаар нь тэр хүний хэлж өгснөөр нь мэдүүлэг өгчихсөн юм шиг байна лээ. Тэр хүн нь өмнө нь өгнө гэж байсан адуу малыг чинь өгье гэж худлаа хэлж байгаад мэдүүлэг өгүүлчихсэн юм. Ч.Э..............х надад бүх зүйлээ хэлсэн бөгөөд нэг хүүхдийг л хөдөө хамт байсан талаар хэлүүлсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 209),

 

IV. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд

1. Ч.П............в

- 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтэнээр өгсөн: “...Р.С.................р, Ц.Н..............ж гэх хүмүүсийг манай нутгийн залуучууд гэдэг утгаар нь танина. ...Би Төв аймгийн Жаргалант сумын Бөөр гэх нэртэй газар 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Р.С.................ртай уулзсан юм. Р.С.................р надаас урьд өмнө 3.000.000 төгрөгөөр эрлийз шар азарга авч байсан. Тэрээр тухайн үед надад хэлэхдээ 2 тооны адуу зараад 800.000 төгрөг өгье, үлдэгдэл 1.200.000 төгрөгийг дараа нь өгье гэсэн юм. Би Р.С.................ртай түүний ах Чулууны гэрт уулзсан ба тэрээр надад “гадаа байгаа 4 тооны адууг адуундаа тавиад адуунаасаа зарах 2 тооны адуугаа аваад явья” гэсэн. Тэгэхээр нь би түүнд “чи энэ 4 тооны адуугаа хөтлөөд мөд адуун дээрээ очихгүй болохоор би ачаад явъя” гээд Ц.Н..............жийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад тус 4 тооны адууг Д.Гэнэндарам гэх айлд түүний хүү Шонхоод Ц.Н..............ж бид хоёр Р.С.................рын хэлснээр аваачиж өгсөн. Тэгээд би цаашаа Салхитын бригад орж...даагатай гүү 3.000.000 төгрөгөөр худалдаж авч ачаад буцаад Д.Гэнэндарамынд очих гээд явж байхад Р.С.................ртай замд тааралдсан. Тэгэхэд Р.С.................р миний 2 тооны адууг бэлэн байна, одоо бариад авья гэсэн ба Д.Гэнэндарам гэх айлын урд байдаг хээрээс хээр болон хүрэн зүсмийн 2 тооны адууг бариад Ц.Н..............жийн автомашинд ачаад байж байхад Р.С.................р эмээлтэй морио алдахад морь нь адуу руугаа давхисан. Тэгээд Д.Гэнэндарам гэх айл руу очоод шарга морийг нь Р.С.................р барьж унаад нөгөө эмээлтэй морио барьж аваад Р.С.................р энэ морийг авья багтах уу, энэ морийг зараад бас хэдэн төгрөг олох хэрэгтэй байна гэхээр нь би түүний морь юм байна гэж бодсон учраас зөвшөөрөөд тус морийг ачаад Р.С.................р, Ц.Н..............ж бид гурав Жаргалант сумын төв рүү явсан. Р.С.................рын унаж явсан гэх машинд ачдаг эмээлтэй морь нь хүрэн морь байсан. Жаргалант сумын төв ороход шөнийн 00 цаг орчим болж байсан болохоор гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй ба манай гэрт очоод би хоолоо идээд тэндээсээ манай адууны хашаа руу очоод тэнд даагатай гүүгээ буулгаад Р.С.................р, Ц.Н..............ж бид гурав хээрээс барьсан хүрэн болон хээр зүсмийн 2 тооны адуу, Р.С.................рын унаж явсан хүрэн зүсмийн 1 тооны адуу нийт 3 тооны адууг Ц.Н..............жийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад шууд Эмээлт рүү шөнө хөдлөөд Эмээлтэд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цаг болж байхад очсон. Р.С.................р тэнд очоод Явуу гэх таньдаг ченж ахтайгаа яриад 3 тооны адуу авчирлаа гэхэд Явуу нь зах дээр мах өгч байна гэхээр нь тэндээ тус 3 тооны адуугаа Явуугийн хашаанд нэг манаач залууд хүлээлгэн өгөөд бид гурав хот руу явсан. Тухайн үед Мягмар гариг байсан бөгөөд бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл 2-н тоогоор төгсөж байсан болохоор хотын төв орж чадаагүй Таван шар дээр Р.С.................р нь Явуу гэх хүнтэйгээ утсаар яриад тэрээр Явуу ахтай уулзаад буцаад явахаар боллоо гээд машинаас буугаад яваад өгсөн. Харин Ц.Н..............ж бид хоёр “Сэнтий” гэх нэртэй буудалд ороод байж байхад манай найз Энхбат, Бук гэдэг хүнтэй ирээд бид нар тэндээ өдөржингөө хамт байсан. Би тэр хоёрт Р.С.................р 3 тооны адуу авчирч байгаа, тэрийг Р.С.................р зараад надад 800.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд оройн 20 цагийн орчим Р.С.................р над руу утасдаад “Энэ ах бичиггүй мал авахгүй гээд байна. Та энэ ахтай яриад өгөөч” гэхээр нь би Явуу гэх хүнтэй ярихад тэрээр “энэ адуунууд чинь бичиггүй юм байна, халзан үрээгээ надаа өгчих, хөлгүй үрээ байна” гэхээр нь би түүнд хандан “Би мэдэхгүй байна. Наадах чинь Р.С.................рын адуунууд байгаа юм. Та нар өөрсдөө учраа ол” гэсэн. Тэгээд удалгүй Явуу нь Р.С.................рын утсаар дахин яриад энэ 3 тооны адууныхаа махыг надад өгчих, Р.С.................р өөр хүнд зарна гээд байна гэхээр нь би мэдэхгүй байна, наад хүнтэйгээ өөртэй нь ярь гэсэн. ...Би тус 3 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан асуудал байхгүй. Тус 3 тооны адууг Р.С.................р л хулгайлсан байгаа. Хулгайн адуу гэдэг талаар мэдээгүй. ...Ц.Н..............ж мэдээгүй ба түүнд би хөлс мөнгө өгье, адуу ачаад өгчих гээд түүнийг авч явж байсан юм. Хээр болон хүрэн зүсмийн адуунууд нь нуман тамгатай байсан ба нөгөө хүрэн зүсмийн адууны тамга нь мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг,

- 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Би Р.С.................ртай 2016 оны 3 дугаар сарын 20-ны орчим Төв аймгийн Жаргалант сумын төвд танилцаж байсан ба Р.С.................р надаас эрлийз шарга азарга 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдан авсан. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би Р.С.................рын байдаг Чулуун гэх айлд очиход тэнд Р.С.................р найзууд нь гэх 3 залуугийн хамт Чулууны гэрийн гадаа адуу хашаад байж байхаар нь би түүнээс “Чи надаас авсан эрлийз шарга азарганы мөнгөө хэзээ өгөх гэж байна” гэхэд Р.С.................р “Би танд 2 адуу борлуулаад 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг нь түрүүлээд урьдчилгаа болгоод өгч байя” гэсэн. Хаанаас би адуугаа авах талаар асууж тодруулахад тэрээр Д.Гэнэндарам гэх айлаас адуугаа авна, 4 тооны адуу тэдний гэрт нь тууж өгнө гэхээр нь би Ц.Н..............жийн хамт явж байсан болохоор түүний тээврийн хэрэгслээр 4 тооны адууг нь ачаад Д.Гэнэндарамын гэрт нь очиж түүний хүү Шонхоод хүлээлгэн өгсөн. Тэгэхэд Д.Гэнэндарам өөрөө байгаагүй юм. Би цаашаа Түвшинтөр гэх хүнээс Салхитын бригад орж даагатай гүүг нь 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр авсан ба тус гүү, даага хоёроо Ц.Н..............жийн тээврийн хэрэгсэлд ачаад буцаад Д.Гэнэндарам гэх айлд очиход Р.С.................р хүрэн морьтой давхиж явсан. Би түүнээс адуу чинь бэлэн үү гэхэд тэрээр адуу бэлэн гээд 2 тооны адуу Д.Гэнэндарамын дэрснээс барьсан байгаа. Тэгээд тус хээр, хүрэн 2 тооны адуугаа барьж ачаад байж байхад Р.С.................р өөрийн унаж явсан эмээлтэй морио алдаад Д.Гэнэндарамын гэрээс шарга морь унаад тус хүрэн адууг хөөж бариад тус адууг мөн надад мөнгөний хэрэг байна. Үүнийг ачиж болох уу гэхэд нь би машинд багтах уу гээд Ц.Н..............жоос асуухад тэрээр “Таны даагатай гүү замдаа буух юм чинь ачихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би 3 тооны адуу, 1 даагатай гүү нийтдээ 5 тооны адуу ачаад сумын төв шөнийн 00-01 цагийн орчим ороод гэртээ орж хоол цай ууж, дээл хувцсаа аваад даагатай гүүгээ төвөөс 6 км зайд байрлах өөрийн адууны хашаан дээр очиж буулгаад тэндээсээ Р.С.................р, Ц.Н..............ж нарын хамт Ц.Н..............жийн эзэмшлийн пронтер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй Эмээлт зах руу явсан. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цаг болж байхад Эмээлт зах дээр очиход Р.С.................р Явуу гэх ахтайгаа яриад тус 3 тооны адууг тэнд буулгаад манаачид нь хүлээлгэн өгсөн. Тэгээд бид 3 Улаанбаатар хот руу ороод Таван шарын тэнд очиход Р.С.................р Явуу гэх ахтайгаа яриад буцаад адуугаа борлуулна гээд Эмээлт рүү буцсан ба би Ц.Н..............жтой “Таван шар”-д байрлах Сэнтий гэх буудалд орсон. Намайг буудалд байхад Энхбат, Бук нар ирээд явсан ба Энхбатад хандан би “Р.С.................р 3 тооны адуутай явж байгаа. Надад 300.000 төгрөг өгнө. Эмээлтэд байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 3-4, 5-6, ),

- 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...Би Д.О.............н гэх хүнийг танина, краны Очироо гэдгээр нь мэднэ. 2008 оны хавар надаас зээрд халзан даагатай алаг гүү худалдаж авч байсан. ...Алдагдсан гэх эрлийз бор адуу байдаг, түүнийгээ уяад наадамд түрүүлгээд л байдаг юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 30),

- 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Б.О................р, Э................р нарыг танина. Э................р нь манай нутагт өөрийн төрсөн ах Энхбатын адууг малладаг. Б.О................р Жаргалантад адуугаа авчирч уралдуулдаг адуунууд нь Жаргалантад байдаг... Би тэр гурван адууг харж байгаагүй. Хэний адуу гэдгийг нь мэдэхгүй, Р.С.................р л миний адуу гээд байсан. Анх адуунуудыг Р.С.................р бугуйлдаж бариад Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зөөхий гэдэг газар Гэнэндарам гэдэг айлын ойролцоогоос ачсан. Би Р.С.................рыг 2015 оны зунаас мэднэ, манай нутагт сүүлд нүүж ирсэн...Би тэр гурван адуугаар замын зардал хийнэ гэж яриагүй Р.С.................раас азарганыхаа өртгийг авах гэж л хамт явсан. Мөн би Эмээлтийн мал нядалгааны газар “Би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлж байгаагүй. ...Би Д.О.............нгийн алдагдсан гурван тооны адууг мэдэхгүй одоо уяж байгаа хэдэн адууг нь л мэднэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 31-34),

- 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “Р.С.................р надад мөнгө өгөх ёстой байсан юм. Надаас 3.000.000 төгрөгөөр азарга худалдаж авсан бөгөөд Р.С.................рыг би Чулуун гэдэг айлд байгаа гэж утсаар ярьж байгаад мэдсэн юм. Тэгээд тэр айлд очиход энэ байгаа 4 байдсаа аваачиж адуундаа нийлүүлчихээд буцаад тэндээсээ 2 адуу аваад эмээлтэд ах дээрээ авчирч өгч таны мөнгийг өгье гэхээр нь би одоо туугаад явбал өнөөдөр бүтэхгүй ээ, Би ачаад явья тэгээд цаашаагаа салхитын бригад орж даагатай гүүгээ аваад ирье, тэгэхэд таарна гэж хэлээд би явсан ба тэгээд би 4 байдсыг нь Гэнэндарамын гэрт буулгаад хүү Энхсайхан /Шонхоо/-д хүлээлгэж өгөөд цаашаа яваад адуугаа буцаад иртэл Р.С.................р гэрийнхээ урд талд давхиж явсан. Тэгээд би очиж уулзаад 2 адуугаа барьсан уу бэлдсэн үү гэсэн чинь бэлэн энд байна гэж хэлээд Гэнэндарамын урд талын дэрснээс 2 адуу бугуйлдаж барьж аваад миний машин дээр ачиж байгаад эмээлтэй морио алдаад Гэнэндарамынд буцаж ороод шарга морийг нь унаад эмээлгүй морио барьж аваад энэ морь багтах уу гэсэн чинь манай жолооч Ц.Н..............ж таны морь замд буух юм чинь чихээд аччих гээд тэр морио ачаад эмээл хазаараа машин дотор талд хийгээд шууд Жаргалант руу шууд хөдөлсөн. Тэгэхэд ойролцоогоор 22 цаг болж байсан. Тэгээд Жаргалант руу 50 гаран км явж байж ороод би гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн боловч айл нь унтсан байсан болохоор би гэрээрээ орж хувцсаа өмсөөд замаараа жүчээгээрээ ороод даагатай гүүгээ буулгаад хот руу явсан байгаа. Би тэр хүнийг огт танихгүй, тэр хүн Р.С.................рын ах нь юм билээ. Р.С.................р утсаа өгөөд яриулсан ба Явуу нь надтай надад 3 морио жоохон яриад өгөөч ээ гэхээр нь би мэдэхгүй ээ, наадах чинь танай дүүгийн адуу гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад ахиад залгаад энэ халзан үрээнийх нь хөл нь жоохон тийм юм аа би хүүхэддээ уг морь авах гэсэн юм гэхээр нь би мэдэхгүй ээ, Р.С.................ртай наад асуудлаа ярь гэсэн бөгөөд чи яахав морь авах юм бол миний адуу ирэхээр үзэхгүй юу гэж хэлсэн, өөр юм яриагүй. ...Би Ц.Н..............жийн аавтай нь найзууд байсан бөгөөд аавыг нь Цэвэлцэгмэд гэдэг аймгийн алдарт уяач хүн байсан юм. Тэгээд аав нь 2015 онд өнгөрсөн ба тэрнээс хойш холбоотой байгаа. Заримдаа унаа тэрэггүй болохоор Ц.Н..............жийг гуйж машиныг нь хөлсөлж явдаг байсан юм. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. ...Би Д.О.............н гэх хүнийг 2008 оны хавар анх танилцаж байсан. Тэр үед надаас даагатай гүү худалдаж авч байсан юм. Би Д.О.............нгийн адуунуудыг танихгүй. Тэрнээс хойш бид 2 хэд хэдэн адууны наймаа хийж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 196-197),

2. Шүүгдэгч Р.С.................р

- 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “Би Ч.П............в гэх хүнтэй 2016 оны 03-р сарын сүүлээр танилцаад түүнээс би түүнээс шарга азарга 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод тус адууг Д.Гэнэндарам гэх айлд авчирсан юм. Би Д.Гэнэндарамынд Эрдэнэ гэх ахын адуунуудыг 2016 оны 3 дугаар сарын 10-ны орчим авчирсан ба өөрөөр хэлбэл би Д.Гэнэндарамынд Эрдэнэ ахын адууг хараад байж байсан юм. Би 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газар байж байтал Ч.П............в пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн нэг танихгүй  залуугийн хамт ирсэн. Тухайн үед машиныг тэр танихгүй залуу жолоодоод, харин Ч.П............в хажууд нь суугаад машины тэвшин дээр нэг даагатай гүү байсан. Тэгээд Ч.П............в надад хэлэхдээ адуу отрын газраас туугаад өгөөч, шарга азаргыг чинь хөлсөнд чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Ч.П............в болон танихгүй тэр залуугийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий газраас урагш 3-4 км газар яваад бөөгнөрсөн адуунууд дээр очоод Ч.П............в машинаас буугаад намайг адуу бөөгнөрүүл гэхээр нь би бас машинаас бууж адуу явган бөөгнөрүүлж байхад Ч.П............в бугуйл шидээд морь бугуйлдаад бугуйлдсан хүрэн мориндоо чирэгдээд, бугуйлтайгаа морио алдаад, намайг бариад өг гэхээр нь би түүний шаардлагаар хүрэн халзан морь, хээр морь, хүрэн морь нийт 3 тооны морь бариад тэвшин дээр ачсан ба нийт 4 тооны адуу, 1 тооны даага машиныхаа тэвшин дээр ачаад Жаргалант сумын төв рүү явсан. Шөнийн 00 цагийн орчим Жаргалант сумын төв ороод Ч.П............в гэртээ орж гэрээсээ дээл, дурангаа авч гарч ирээд түүний адууны хашаан дээр очоод даагатай гүүгээ буулгаад тэндээсээ бид гурав тус 3 тооны адууг тэвшин дээр ачаад Эмээлт рүү явья гэсэн. Ч.П............в надад хэлэхдээ тус 3 тооны адууг нэг ченжид өгмөөр байна гэхээр нь би түүнд хандан Эмээлт зах дээр миний таньдаг Явуу гээд ах байгаа гэхэд Ч.П............в тэр хүнд өгье гэсэн. Тэгээд Эмээлтийн мал нядалгааны газар 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө очоод Явуу ахын мал нядалгааны газар тус 3 тооны адууг буулгаад манаачид нь хүлээлгэж өгсөн бөгөөд бид Улаанбаатар хот руу явсан. Бид нар тэгээд Таван шарын нэг буудалд очоод байж байхад Ч.П............в надад хандан хэлэхдээ “Явуу ах руу ярь” гэхэд нь би Явуу ахтай ярихад Явуу ах хүрээд ир гэсэн ба Явуу ах надаас хэний мал юм бэ гэхэд надтай хамт явж байгаа хүнийх гэхэд Явуу ах Ч.П............втэй ярьсан ба гарал үүслийн бичгийн талаар асуухад Ч.П............в түүнд хандан гарал үүслийн гэрчилгээ одоо ирнэ гэсэн. Тэр үед Ч.П............в надад унааны мөнгө өгөөд би Эмээлтэд таксидаад очиход Эмээлтэд Явуу болон түүний эхнэр манаач нь гэх нэг залуу байсан ба гарал үүслийн талаар асуугаад байхаар нь би Ч.П............втэй Явуу ахыг өөрийнхөө утсаар яриулахад гарал үүслийн гэрчилгээ Дарханы салдаг дээр явж байгаа гэж хэлсэн. Оройн 17 цагийн орчим 3 тооны адууг нядалгаанд оруулсан ба Ч.П............в утсаа салгасан, Улаанбаатар хот руу ороод таних хүн байхгүй байсан болохоор би тус Эмээлтэд хонох гэж байхад шөнийн 22 цагийн орчим малын эзэд нь хүрч ирсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 8-9),

- 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: Би тэр үед Гэнэндарам гуайнд адууг маллаж байдаг байсан ба Гэнэндарам гуай 2016 оны 02 сарын дундуур явсан юм. Би хэрэг болох өдрөөс урьд 1 сар гарангийн өмнөөс тэдний гэрт Энхсайхан болон жоохон 2 дүүтэй нь хамт байдаг байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Энхсайхан намайг урьд айлын адуунд байгаа 3 байдас аа аваад хүрээд ир гэхээр нь би морио унаад нөгөө айлдаа очсон байхад Ч.П............в, Ц.Н..............ж хоёр портер машинтай тэр айлд ирсэн. Тэгээд Ч.П............в би хүргээд өгөх үү гэхээр нь тэгье тэгье гээд 3 байдас, ахынхаа 1 цоохор азарганы хамт ачаад Гэнэндарамын гадна буулгаарай гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр 2 адуугаа ачаад түрүүлээд хөдөлсөн ба би араас морио унаад явсан. Тэгээд би орой 23 цаг өнгөрч байхад харих гээд явж байтал замд Ч.П............в, Ц.Н..............ж 2 буцаж ирсэн ба 1 унагатай гүү ачсан байсан намайг адуу туугаад өгөөч, хөлсөнд нь 1 азарга өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Д.Гэнэндарам ахынд очоод унаж байсан морио тавиад эмээл, хазаараа аваад Энхсайханд Ч.П............в ах намайг адуу туугаад өг гэнээ, би явлаа шүү гэж хэлээд явсан ба Ч.П............в ах гэрийн гадна ирчихсэн байсан. Тэгээд би машинд нь суугаад Жаргалант сумын төв рүү явсан ба төв орох замд 30 гаран км зайд байсан 30-40 тооны адуун дээр зогсоод энд миний 3 адуу байгаа энийг бариад ачаад аваад явья гэж хэлсэн. Тэгээд Ч.П............в ах эхлээд өөрөө буугаад захад 1 адуу руу бугуйл шидсэн. Тэгээд бугуйлаа эргүүлээд алдчихсан ба намайг бариад өгөөч гэхээр нь би барьж өгөөд Ч.П............в хазаар гаргаж ирээд оосорлож авсан. Тэгээд надад дахиад нэг халзан морь, хээр морь хоёрыг зааж өгөөд энэ хоёрыг барьж авмаар байна гэхээр нь өөрийнхөө авч явсан эмээлийг гаргаж ирээд эмээллээд Ц.Н..............ж морь унаад адуу эргүүлж ирэхээр нь би Ч.П............вийн зааж өгсөн 2 морийг бугуйлдаж барьж өгсөн. Тэгээд барьсан морьнуудаа машин дээрээ ачаад Жаргалтын төв рүү ороод Ч.П............вийн гэрийн гадна очсон. Ч.П............в гэртээ ороод 30-40 минут болж байгаад дээлээ бариад гарч ирсэн ба Ч.П............в, Ц.Н..............ж хоёр малын бичиг авна, авахгүй гэж хэсэг маргалдаж байгаад авахгүй явсан. Тэгээд Ч.П............в өөрийнхөө адууны жүчээн дээр очоод эхний ачсан байсан унагатай гүүгээ буулгаад шууд хот руу хөдөлсөн. Тэгээд замд явж байхад бараг үүр цайгаад өглөө болж байсан ба эмээлт дээр очоод бойны газар буулгаад манаачид Ч.П............в захиж үлдээгээд хот руу орж ирээд нэг буудалд орсон. Тэгээд буудалдаа байж байгаад өглөө 11 цаг болж байхад чи 3 адуун дээрээ очоод байж бай гээд унааны мөнгө өгөөд явуулсан. Би Эмээлт рүү такси барьж яваад адуун дээр ирээд байж байтал бойны эзэн гээд Явуу гэдэг залуу ирээд энэ 3 тооны адуу ямар учиртай юм бэ гэхээр нь би Ч.П............в гэдэг хүний адуу байгаа юм аа гэсэн ба энэ ямар үнэтэй юм бэ гэхээр нь би мэдэхгүй ээ, та эзэнтэй нь нь ярь гээд би Ч.П............в ахын дугаарыг өгөөд утсаар яриулсан ба “ энэ 3 адуу ямар үнэтэй юм бэ гэсэн чинь 1.1 сая гэж хэлж байсан ба энэ халзан морио надад зарчихаа гэсэн чинь наадах чинь хөлгүй болчихсон юмаа, маханд өгөх гэж байгаа юм гэж хэлж байсан ба гарал үүслийн бичиг нь хаана байгаа юм бэ гэж асуухад Дарханы салдаг дээр ирж байгаа гэж хэлж байсан. би гарал үүслийн бичгийг нь авч очноо, чи наад 3 адуугаа алчих гэж хэлж байсан ба Явуу бой руугаа оруулаад бойчин гээд хүмүүсээр алуулаад махыг нь өлгүүрт өлгөөд толгой, арьс, сүүл нь эндээ үлдсэн. Тэгээд Явуу манаачдаа Ч.П............в гэх хүн ирээд малын гарал үүслийн бичиг өгнө, тэгэхээр нь над руу яриарай гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 198-200),

3. Шүүгдэгч Ц.Н..............ж

- 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн: “Миний хувьд хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Намайг анх Төв аймгийн Жаргалант сумын төв дээр гэртээ байхад 2016.04.04-ний өдөр миний 95181501 дугаарын утас руу Ч.П............в 86152525 гэсэн дугаараасаа залгаж “гараад ир танай гэрийн гадаа байна, чи Төв аймгийн Баянжаргалан хүргээд өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд би түүнийг хөлс мөнгийг нь өгнө гээд гуйгаад байхаар нь өөрийн эзэмшлийн 25-72 УНО улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг унаад явах гэхэд намайг Жаргалант сумын хойшоо Зөөхий гэх газар очихыг шаардсан юм. Тухайн газраас 2 тооны адуу ачиж Улаанбаатар хот оруулна гэж яриж байсан. Гэвч нэг хүнтэй утсаар ярихад нөгөө залуу нь “Бөөр гэх газар байна, энэ адуунууд эмнэг тул Зөөхий рүү тууж явж болохгүй байна” гэсэн утгатай зүйл Ч.П............в ахтай ярьж байсан. Тэгээд бөөр гэх газар хөөгөөд явахгүй байна гэсэн Саруултай уулзаж 3 туранхай байдас, 1 үрээ ачаад Зөөхий гэх газар 13-14 цагийн үед Д.Гэнэндарам гэх айлын гадаа буулгасан. Д.Гэнэндарамын гэрийн урд талаас бөөгнөрсөн адууг Р.С.................р заагаад “манай адуунууд байгаа юм” гэж хэлээд тус адуун дотроос хүрэн халзан, хээр зүсний 2 тооны адууг болон өөрийн унаж явсан хүрэн бараандуу зүсний нэг тооны адууг эмээлээ авж тавиад миний машин дээр 3 тооны адууг ачсан юм. Тэгээд эмээлээ машины ард хийгээд Улаанбаатар хот руу Пүүвээ буюу Ч.П............в, Саруул буюу Р.С.................р бид гурав сумын төв орж ирээд Ч.П............вийн гэрт нэлээд удаж байгаад түүний жүчээний газар очиж хэсэг байж байгаад маргааш өглөө нь гэгээ оруулаад Улаанбаатар хотын Эмээлт зах дээр нядалгааны газарт 09 цагийн үед 3 тооны адуугаа буулгасан юм. Нядалгааны газарт очих замыг Р.С.................р заагаад “энд манай ах байдаг юм, энд буулгая” гэж хэлээд буулгасан. Р.С.................рын ах нь байгаагүй манаачид нь хэлээд явсан. Тэгээд бид гурав шууд Улаанбаатар хот руу орж ирсэн тул миний машин 2 дахь өдөр явдаггүй болохоор таван шард нэг буудлын үүдэнд машинаа зогсоосон. Тэгээд тэнд Р.С.................р, Ч.П............в нар буудалд орж усанд орж байрласан. Р.С.................р усанд орчихоод яваад өгсөн. Ч.П............в бид хоёр буудалд үлдсэн. 18 цаг өнгөрөөгөөд машины номер хөдөлгөөнд оролцох боломжтой болохоор нь яваад Яармаг орж Ч.П............вийн таньдаг айлд очиж хоносон. Тэгээд өглөө нь морины эзэн нь бололтой хүн Ч.П............в ах руу утастаж чи Төв шуудан дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Ч.П............в ахтай Улаанбаатар хотын Төв шуудан дээр очиж уулзахад 2 машинтай хүмүүс байсан. Бид хоёрыг салгаад нэг нэг машиндаа суулгаад адуу үлдээсэн Эмээлт рүү очсон. Тэр үед Эмээлт дээр хэрүүл уруул болоод байсан, би машин дотор сууж байсан. Нэг харахад Ч.П............в ахыг газар унагаасан байсан. ...Тэр үед би хулгайн адуу байсан гэдгийг хүмүүсийн ярианаас нь ойлгосон юм. Ч.П............в надад хөлс мөнгийг нь гомдоохгүй өгнө гэхээр нь дагаад явсан юм. Ч.П............в, Р.С.................р нар миний хажууд ерөөсөө хулгайн талаар, морь малыг хаанаас, хэнээс авсан талаар юм ярихгүй байсан. Дараа нь бодоод байхад Ч.П............в, Р.С.................р нар хоорондоо зохион байгуулалттай хулгай хийсэн байсан. ...Анх уг тээврийн хэрэгслийг Мөнхтөр манай эцэг Ц..............д гэдэг хүнд 2013 онд бэлэглэсэн. Манай эцэг Ц..............д 2013 онд аймгийн алдараа тэмдэглэчихээд нас барсан. Одоо уг тээврийн хэрэгслийг эзэмшигч нь бол би байгаа юм. Ер нь ч уг машиныг анх шинэ авснаас нь хойш би унаж байгаа юм...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 15),

- 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хулгайн хэрэг үйлдээгүй. Учир нь тухайн үед Ч.П............в, Р.С.................р нар хулгайн адуу гэдгийг надад хэлээгүй. Би дараа нь Эмээлт дээр хохирогч нар нь Ч.П............втэй уулзах үед гадарласан юм...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 16-17)

 

 4. Шүүгдэгч Ч.Э..............х

 Мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байхад өдөр 11 цагийн үед нутгийн найз Г.З.................н залгаад хоёулаа Драгон дээр уулзъя гээд дуудсан. Гэрээсээ гараад Драгон дээр өдөр 12 цагийн үед очиход тэнд Г.З.................н, Ч.П............в гээд манай нутгийн ахтай хамт байсан. Тэгээд уулзаад байж байтал Ч.П............в ах надад “чи цагдаа дээр очоод 2014 оны 8 дугаар сараас 10 сар хүртэл Төв аймгийн Жаргалант суманд А.Ш..............ртай ногоо хураах ажил хамт хийж байсан” талаар мэдүүлэг өгчих гээд гуйгаад байсан. Мөн мэдүүлэг өгсний дараа чамайг дахиад цагдаагаас дуудахгүй, чамд ямар ч хамаа байхгүй чи зүгээр мэдүүлэг өгчих гээд л байсан. Хэрэв мэдүүлэг өгвөл ах нь чамд урьд нь өгнө гэж амлаж байсан адуугаа өгье гээд гуйгаад байхаар нь би цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн юм. Намайг өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхөд ямар нэг байдлаар дарамталсан, шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Ч.П............в ах намайг цагдаа дээр очоод өөртөө итгэлтэй...мэдүүлэг өгчих, цагдаа чамд хууль сануулахаар чи зүгээр нүүр бардам хариуцлага хүлээнэ гээд хэлчих цагдаа нар худлаа тэгэж сүрдүүлдэг юм гэж байсан...Ер нь бол Ч.П............в ах надад урьд нь адуу мал өгөх ёстой байсан. Учир нь би бага байхдаа түүний адуу малыг хардаг байсан болохоор  надад адуу өгөх ёстой байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 18)

 

5. Шүүгдэгч Г.З.................н

Мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай арван жилийн ангийн таньдаг Хулан гээд охин надруу залгаад “чи манай аавтай нэг уулзчих” хоёулаа хот оръё гээд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу өглөө 08 цагийн унаагаар яваад 10 цагийн үед Драгон дээр буусан. Тухайн үед Ч.П............в ах Хулан бид хоёрыг тосч авсан. Тэгээд уулзаад байж байтал Ч.П............в ах надад хандан “А.Ш..............р ахынх нь эсрэг худал мэдүүлэг цагдаад өгөөд намайг гүтгээд байна тийм учраас чи А.Ш..............рын эсрэг мэдүүлэг цагдаа дээр очоод өгчих, мөн өөр нэг хүүхэд байвал сайн байна Ч.Э..............х энд байвал дуудчих гээд байхаар нь би Ч.Э..............хыг Драгон дээр дуудсан юм. Тэгээд Ч.П............в ах Ч.Э..............х бид гурав уулзаад машинд нь суусан. Тэгсэн Ч.П............в ах нөгөө асуудлаа...хэлээд Ч.Э..............х бид хоёрыг цагдаа дээр очоод мэдүүлэг өгчих гээд гуйгаад байсан ба бид хоёрт юу гэж хэлэх хэрхэн мэдүүлэг өгөх талаар хэлж өгөөд байсан. Тэгээд л бид хоёр цагдаа дээр ирээд худал мэдүүлэг өгсөн. Ч.П............в ах намайг 2014 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Төв аймгийн Жаргалант суманд хамт байсан, А.Ш..............рыг манай гэрт ажиллаж байсан гээд хэлчих, мөн 2016 оны 11 дүгээр сард Д.О.............н А.Ш..............ртай уулзаж ямар нэг учир шалтгаангүй мөнгө, төгрөг өгсөн би хамт байсан гэж мэдүүлчих гээд гуйгаад байсан болохоор би цагдаа дээр очоод Ч.П............в ахын хэлснээр мэдүүлэг өгсөн...Ч.П............в ахыг багаасаа л мэдэх болсон бөгөөд манай нутгийн уяач бөгөөд би охинтой нь нэг сургуульд суралцаж байсан. Мөн Ч.П............в ахын хурдан морийг унадаг байсан. ...Ч.П............в ах надад...дараа нь чамд ямар нэг асуудал болохгүй гээд байсан ба би бас таньдаг болохоор тус болох гээд мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 225-227)

 

V. Бусад баримт

- Гэрч Э.Г............т, Л.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд  өгсөн мэдүүлэг (3 хавтаст хэргийн 170, 172, 175), хохирол төлсөн баримт (4 хавтаст  хэргийн 106, 107,108),

- Ч.П............вийн эзэмшлийн 98998085 дугаараас хийсэн яриа, мессежийн жагсаалт (2 хавтаст хэргийн 64-66), мөн түүний эзэмшлийн гэх 86152525 дугаараас орсон, гарсан ярианы жагсаалт (2 хавтаст хэргийн 71, 72), Р.С.................рын эзэмшлийн гэх 88894011 дугаараас орсон, гарсан ярианы жагсаалт (2 хавтаст хэргийн 69, 70),

- шүүгдэгч Ч.П............вийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 152), оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 42), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 102), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 1), шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 36-37, 3 хавтаст хэргийн 127-129), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (2 хавтаст хэргийн 39-41), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх баримт. Үүнд мал тооллогын баримт (2 хавтаст хэргийн 43-44, 2 хавтаст хэргийн 205, 206), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (2 хавтаст хэргийн 63, 2 хавтаст хэргийн 202), банкны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 74-76, 77), тээврийн хэрэгслийн лавлагаа (2 хавтаст хэргийн 79), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 516 дугаар дүгнэлт (3 хавтаст хэргийн 193-194),

- шүүгдэгч Р.С.................рын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 46), оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 45), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 43), шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай тодорхойлолт (2 хавтаст хэргийн 49-51), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх баримт. Үүнд банкны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 74, 77), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (2 хавтаст хэргийн 202)

- шүүгдэгч Ц.Н..............жийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 52), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 53), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 54), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (2 хавтаст хэргийн 57, 58), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх баримт. Үүнд банкны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 74, 77)

- Шүүгдэгч Ч.Э..............хын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 167), оршин суугаа хаягийн тодорхойлолт (3 хавтаст хэргийн 219), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх лавлагаа, тодорхойлолт (3 хавтаст хэргийн 236), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 240), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (3 хавтаст хэргийн 245),  хувийн байдлын талаарх баримт (4 хавтаст хэргийн 19, 20, 22, 23)

- Шүүгдэгч Г.З.................ны иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 169), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх лавлагаа, тодорхойлолт (3 хавтаст хэргийн 236), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 241), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (3 хавтаст хэргийн 243, 244), хувийн байдлын талаарх баримт (4 хавтаст хэргийн 24, 26, 27) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.П............в, Р.С.................р, Ц.Н..............ж, Ч.Э..............х, Г.З.................н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

- Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.П............вийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Р.С.................р, Ц.Н..............ж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,  

- хохирогчийн өмгөөлөгч Сүрэнхүү улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

- шүүгдэгч Ч.П............вийн өмгөөлөгч П.Баасанжав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах...байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан гэтэл энэ үүргийг мөрдөгч, прокурорын аль аль нь биелүүлж чадаагүйгээс Ч.П............вийн гэм буруутай эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Ч.П............вийг 2014 онд хохирогч ...Д.О.............нгийн 3 тооны адууг хулгайлсан талаар А.Ш..............р мэдүүлдэг. Гэтэл А.Ш..............рын мэдүүлгүүд 2 өөр байдлаар мэдүүлсэн байгаа нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл А.Ш..............р эхний мэдүүлэг дээрээ “..Ч.П............в машины голд суучихсан, гадна талд нь нэг хүн байсан..., машин хоорондоо зам дээр зөрөх хооронд харсан...” гэж, нөгөө мэдүүлэг дээрээ “...гурвуулаа зэрэгцээд кабин дотроо сууж байсан..., ...машинаасаа буугаад замын эсрэг талаас харсан...” гэж, мөн “...харснаасаа хойш 3 хоногийн дараа ...Д.О.............нд хэлсэн...” гэж мэдүүлдэг гэтэл өнөөдөр шүүх хуралдаан дээр өөр байдлаар мэдүүлж байгаа нь эргэлзээтэй. Дээрх мэдүүлэг нь Ч.П............вийг 2014 онд мал хулгайлсан гэж яллаж байгаа цорын ганц мэдүүлэг. Гэтэл хэрэгт цугларсан Э.Г............т, Л.Бат-Эрдэнэ, Д.Алтангэрэл нарын мэдүүлгээр Ч.П............в нь хулгай гарах үед адуу тууварлаад хамт явж байсан талаараа мэдүүлсэн. Мөн А.Ш..............р “...хөх өнгийн портер машин дээр адуу ачисан явж байсан...” гэж мэдүүлэг байгаа боловч тухайн үед Ч.П............вийн эзэмшилд цагаан өнгийн портер машинтай байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байдаг.  Мөн мөрдөн шалгах ажиллагаар А.Ш..............рын мэдүүлгийг шалгаагүй буюу тухайн үед 3 хүн байсан юм бол энэ гурван хүн бүлэглэж үйлдсэн, хэн хэн гэж хүн байсныг шалгаагүй. Өнөөдөр тухайн хулгайн хэрэгт Ч.П............вийг олсон юм бол нөгөө хоёр хүн нь хэн байсан юм. Цуг энэ малын хулгайн хэрэгт оролцсон эсэхийг тогтоогоогүй энэ  нь эргэлзэх байдлыг төрүүлж байна. Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудаас үзвэл 2014 оны малын хулгайн хэргийг эргэлзээгүй тогтоож, хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байгаа тул дээрх үйлдлийг  нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин Ч.П............вийн 2016 оны мал хулгайлсан үйлдэлд улсын яллагчаас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэргийн объектыг 2015 оны Эрүүгийн хуульд хоёр салгаж эд хөрөнгийн хулгай, малын хулгай гэж хоёр зааглаж өөр өөр зүйл хэсэгт хуваасан. Мөн миний үйлчлүүлэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах ба гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг

- шүүгдэгч Р.С.................рын өмгөөлөгч Ц.Раашзэвэг шүүгдэгч Ч.П............в нь ганцаараа үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн гэрч Явуухүү нь Р.С.................ртай ах дүү хамаатан садан байсан бол түүнийг хулгай хийгээд ирэхэд нь адууны чинь гарал үүслийн гэрчилгээ байхгүй байна адууныхаа учрыг ол гэж хэлж ярихгүй байсан. Тийм ч учраас шүүгдэгч Ч.П............вийн хэлж ярьсан зүйлүүд няцаагдаж байна. Шүүгдэгч Р.С.................р мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өгсөн “...явж байгаад хэсэг адуу байхаар нь шүүгдэгч Ч.П............в, Ц.Н..............ж хоёр машинаасаа бууж нэг адуу бугуйлдаад алдсан адуугаа бариад өг гэж хэлсэн байгаа. Р.С.................раар 3 тооны адууг бариулсан. Тэгээд Эмээлтэд ирээд таньдаг хүн байна уу гэхээр нь Р.С.................р Явуухүүг зааж өгсөн байгаа. Иймд Ч.П............в нь  ганцаараа энэ хэргийг санаачилж үйлдсэн байгаа учраас Р.С.................рыг гэм буруугүй гэж үзэж байна.

Мөн хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Р.С.................рыг улсын яллагчаас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн, автомашин хэрэглэсэн зэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож зүйлчлэгддэг. Харин  2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд “Мал хулгайлах” гэмт хэрэгт автомашин хэрэглэснийг хүндрүүлэхээр хуульчлаагүй. Иймд Р.С.................рт холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн “мал хулгайлах гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх дүгнэлтийг,

-шүүгдэгч Ц.Н..............ж, Ч.Э..............х, Г.З.................н нарын өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Улсын яллагч болон шүүгдэгч Ч.П............в, Р.С.................р нарын өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “мал хулгайлах” гэмт хэрэг тусгайлан хуульчлагдаагүй байсан буюу хулгайлах гэмт хэргийг халдлагын зүйлээр нь ялгаатай авч үзээгүй. Харин 2015 оны Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг тусгаарлан эрүүжүүлсэн. Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар “хулгайлах” гэмт хэрэгт халдлагын зүйлээр нь ялгаж зүйлчлээгүй байсан тул тухайн үйлдэл, эс үйлдэхүйг 2015 оны Эрүүгийн хуулиар тогтоосон шинэ гэмт хэрэг гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасныг үндэслэн нийгмийн хор аюулыг ялгаатай авч үзэн гэмт хэрэгт шинээр тооцож, эрүүгийн хариуцлага, ялыг шинээр тогтоож буй явдал юм. Иймд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсэг, заалтыг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.

Мөн өмгөөлөгч П.Баасанжаваас Ч.П............вийг 2014 оны хулгайн гэмт хэрэгт оролцоогүй энэ нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж мэтгэлцэх боловч, шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нар нь худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон,  нөгөө талаас Ч.П............в нь 2014 оны хулгайн хэрэгт оролцоогүй юм бол дээрх шүүгдэгч нараар худал мэдүүлэг өгүүлэхээр хууль бусаар нөлөөлөх үндэслэлгүй. Мөн гэрч Э.Г............т нь Ч.П............вийг хамт байсан гэж мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргасан боловч тэрээр тухайн цаг хугацаанд шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул гэрч Э.Г............т, Д.Алтангэрэл, Л.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Тиймээс шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.П............в нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, төмөр замын 361 дүгээр гарамын ойролцоо “Их булаг” гэх газраас 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шижих шөнө, нууц аргаар, шунхайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Д.О.............нгийн гурван тооны адууг хулгайлж, хохирогчид 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.О.............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд малаа маллуулж байсан юм. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай...ажилтан Ж....................н над руу утсаар залгаад “2014 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам “Их булагт” гэх газар бэлчээрт байсан манай 200 гаруй адуунаас 3 тооны адуу алдагдсан” талаар хэлсэн....” (1 хавтаст хэргийн 20), “...3 адуу...алдсанаасаа хойш сураг чимээ гаргаж явсаар манай 3 адууг ачаад явж байхыг харсан гэрч болох нэг залууг олсон. Тэр залуу ярихдаа миний 3 морийг Эмээлт орчимд аччихсан явж байхыг нь харсан байсан....” (1 хавтаст хэргийн 22), “...тухайн үед манай адууг Ууганбаяр маллаж байсан...” гэх (2 хавтаст хэргийн 185) мэдүүлэг. Дээрх хохирогчийн мэдүүлэг буюу адуу алдагдсан талаарх мэдүүлгийн талаар гэрч Э.М...............р мөрдөн байцаалтад: “...намар буюу 2014 оны 9 дүгээр сарын дундуур адуучин нь гээд Ууганаа над руу залгаад 3 морь нь алга болчихлоо гэж ярьж байсан” гэх (2 хавтаст хэргийн 188) мэдүүлгээр батлагдсан. Харин гэрч А.Ш..............р мөрдөн байцаалтад: “...2014 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна....Эмээлтэд очоод би тэр ахын машинаас арай буугаагүй явж байтал замын хажууд Ч.П............в ах цэнхэр өнгийн Портер машин дээр 3 адуу аччихсан, өөрөө дотор нь сууж байсан. Тэгээд ямар 3 адуу байна гээд хартал манай гэрийн ойролцоо байдаг Д.О.............н гэдэг хүний уядаг бор морь, ногоон морь хоёр нь байсан, нөгөө морь нь ямар морь байсныг би анзаараагүй. Тэр хоёр морь манай гэрийн ойролцоо байдаг, уяж уралдуулдаг болохоор нь таньсан. Би багадаа Жаргалант суманд хурдан морь унадаг байсан болохоор Ч.П............в ахыг  мөн таньсан...” гэх (1 хавтаст хэргийн 27) мэдүүлгээр иргэн Д.О.............нгийн алдагдсан гурван тооны адууг хэн аваад, хаана явж байсныг шууд нэрлэж зааснаар шүүгдэгч Ч.П............в нь гэмт хэрэг үйлдсэн гэм бууртай болох нь нотлогдсон гэж үзэв. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.О.............нд 24.000.000 сая төгрөгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар батлагдсан байна.

 

2. Шүүгдэгч Ч.П............в, Р.С.................р, Ц.Н..............ж нар Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нууц аргаар, шунхайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, машин механизм хэрэглэн иргэн М.Э................рын хүрэн хязаалан, Б.О................рын хээр, Д.Т................ржийн хүрэн халзан соёолон буюу нийт гурван тооны адууг хулгайлж, хохирогч нарт 15.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч М.Э................рын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим манай төрсөн ах Энхбат над руу утсаар яриад “танай тамгатай 3 адуу хотод Эмээлтэд ирсэн юм шиг байна” чи “хурдан хүрээд ир” би Эмээлт явлаа...гэсэн. Манай ах Энхбатыг Эмээлтэд очиход Явуу гэх хүний мал нядалгааны газар манай 3 адууг алж төхөөрсөн байсан...Мал нядалгааны газар ажиллуулдаг Явуу гэх хүнээс “яагаад манай гурван адууг алчихваа” гэхэд Явуу...” Ч.П............в гэж хүн бичиг нь араас ирж байгаа одоо алчих” гээд алуулсан гэсэн. Тэгээд Ч.П............в, Р.С.................р, Ц.Н..............ж нар манай 3 адууг хулгайлсныг мэдсэн....Манай адууг...Ч.П............в авахдаа Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газар руу тууж байгаад Гэнэндарамын гэрийн ойролцоогоос барьсан юм билээ....Ч.П............в, Р.С.................р хоёр миний адууг сайн таньж мэддэг хүмүүс...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 158-160),

2. Хохирогч Д.Т................ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 05-ны орой манай танил ах Э................р 88248471 гэсэн дугаараас залгаад морио алдчихсан, хэдэн хүмүүс тууж явна гэсэн сураг гарсан гэж хэлсэн ба тэр дунд нь миний хүрэн халзан ногоон соёолон морь байгаа гэсэн. ...Би адууныхаа арьс, толгой, тамгыг хараад шууд таньсан. Тэнд Э................р ах, 2 найзтайгаа байсан бөгөөд Ч.П............в, Ц.Н..............ж нар баригдаад, Р.С.................р зугтаачихсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 150-151),

3. Хохирогч Б.О................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Э................р над руу утсаар залгаад “манай 3 тооны адууг Ч.П............в хулгайлаад Эмээлтэд махлаад зарсан байна. Харин Ч.П............в цагдаад мэдэгдэх хэрэггүй, өөрөө тохиролцъё гээд байна” гэхээр нь би түүнд хандан “Ч.П............вийг надтай яриулах хэрэгтэй байна” гэхэд Ч.П............в над руу залгаад “Цагдаад мэдэгдээд хэрэггүй, хоорондоо тохиролцоод хохирлыг чинь барагдуулья” гэсэн. Миний хээр морь Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газраас Э................р, Д.Т................рж нарын 2 тооны адууны хамт алдагдсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 97,98),

4. Гэрч Г.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын эхээр...ачиж ирсэн бүх адуугаа буулгачихаад Ч.П............в, Ц.Н..............ж нар яваад өгсөн. ...Тэгээд 23 цаг өнгөрч байхад Р.С.................р манайд морьтой ганцаараа хүрч ирээд...Ч.П............в ах намайг урагшаа Баянцагаан руу адуунд яваад өгөөч гэж гуйгаад байна би явлаа гэж хэлээд унаж байсан морио үлдээгээд эмээл хазаар аваад явсан ба манай гэрээс гарах гэж байхад үүдэнд бас нэг машин ирсэн ба энэ юун машин юм бэ гэсэн чинь Ч.П............в ах машинтайгаа явж байгаа юм аа, би явлаа, морийг чинь гадна уялаа шүү гээд л явсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185-187),

5. Гэрч М.Явуухүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр...08 цагийн үед Р.С.................р над руу утасдаад “танай мал нядалгааны газар 3 адуу аваад ирлээ...та хаана байгаа юм бэ” гэхэд нь би түүнд “Би одоо очлоо, байж байгаарай. Адууны чинь гарал үүслийн гэрчилгээ байгаа юу” гэхэд “Ачиж явсан машинтай нь цуг хот руу явуулсан байгаа, одоо ирнэ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн 12 цагийн орчим Эмээлтэд очиход Р.С.................р ганцаараа байж байсан ба авчирсан гэх 3 тооны адууг нь үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон, нум суман тамгатай хээр, нум суман тамгатай хүрэн хязаалан адуунууд байсан. Намайг үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон адуу нь хурдан угшлын шинжтэй байхаар нь тусад нь үнээр авья гээд Р.С.................раас биечлэн гуйхад та Ч.П............в ахаас асуу гээд өөрийнхөө утсаар тэр хүнтэй яриулахад тэрээр надад “Наад адуу чинь бүдэрч унадаг урд хоёр хөлгүй адуу. Наад чинь махны адуу хэрэггүй” гэж хэлсэн....Ч.П............в нь надад хэлэхдээ “3 адууны гарал үүслийн гэрчилгээ Дарханы салдаг дээр ирж байна. Та наад 3 тооны адуугаа нядалгаанд оруулж бай. Санаа зоволтгүй, бичиг нь ирж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд тус 3 тооны адууг нядалгаанд оруулж байхад манай найз Отгонтөгс гэх залуу ирэхэд нь би түүнд хандан “танай Жаргалант сумаас гарал үүсэлгүй 3 тооны адуу ирж байна. Гэхдээ араас нь гарал үүсэл нь ирж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Отгонтөгс гэх залуу 3 тооны адууны тамгыг хараад өөрийн найз Энхбат гэх залуу руу энэ талаар утсаар миний хажууд ярьсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 106-107 дахь тал),

6. Гэрч М.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн...13 цагийн орчим хороололд явж байхад Отгонтөгс над руу залгаад “Эмээлтэд гарал үүсэлгүй 3 тооны адуу ирсэн байна, энэ 3 тооны адууг надад аваад өгөөч” гэхээр нь би түүнээс “хэний адуу юм бэ” гэхэд тэрээр “Ч.П............вийн адуу гэж байна” гэж хэлсэн. ...Отгонтөгс над руу дахин утасдаад надаас юу болж байгаа талаар асуухад би түүнд хандан яг ямар учиртай 3 тооны адуу ирсэн байгаа талаар асууж тодруулахад тэрээр хээр үрээ, халзан үрээ, хүрэн үрээ байна гэж хэлэхээр нь би түүнээс хүрэн үрээ нь гонжгор үрээ байна уу гэхэд тийм гэсэн ба ямар тамгатай байна гэхэд нуман тамгатай байна гэсэн...тэгэхээр нь би Буктай шууд Эмээлтэд Явуу гэх хүний мал нядалгааны газар очиход манай дүү Э................рын эзэмшлийн нум суман тамгатай хүрэн хязааланг Д.Т................рж, Б.О................р гэх хүмүүсийн 2 тооны адуутай нядалсан байсан. ...Р.С.................раас...чи энэ адууг яагаад нядалж байгаа юм бэ гэхэд тэрээр "Би ямар ч хамаагүй, наад 3 тооны адууг чинь Ч.П............в ах мэдэж байгаа гэсэн. ...Ч.П............в “Би танай дүүгийн адууны тамгыг мэдэхгүй юм байна. Би ч хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг бүгд сонссон. ...Э................рын адуу Ч.П............вийн адуутай хамт өвөлжсөн бөгөөд үүнийг Ч.П............в мэдэхгүй байна гэж байхгүй. Тэдний адууг Батхишиг харж өвөлжсөн. Э................р машинд явж байхад “Ч.П............в ахаа та яах гэж миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Ч.П............в “тийм, тэгсэн юм” гэж хэлснийг би болон Дашдаваа сонссон. Мөн Эмээлтэд очоод “Би хулгай хийх болоогүй юм байна даа” гээд өөрийгөө зүхээд байсныг бид бүгд сонссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101-102),

7. Гэрч Ж.Дашдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 9-10 цагийн орчим ...явах замд Э................р “Та ямар учраас миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Ч.П............в “тиймээ, тэгсэн юм” гээд байсан ба...тэнд очоод нядлагдсан 3 тооны адууг үзээд байж байхад Ч.П............в “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 103 дахь тал),

8. Гэрч А.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Эмээлтэд очоод нядлагдсан 3 тооны адууг үзэхэд Ч.П............в “Би хулгай хийх болоогүй юм байна даа. Түүхийгээрээ байгаа юм байна даа" гэж хэлж байсан. ...Ч.П............в өөрийн адуугаа Э................рын адуутай...Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Долоон худаг гэх газар байлгадаг. Би адуунуудыг нь энэ өвөл харсан. Тиймээс Ч.П............в Э................рын адуунуудыг сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104-105 дахь тал),

9. Гэрч Т.Ариунзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.П............в 3 тооны адууг Э................рынд маллаж байгааг сайн мэднэ. Яагаад гэвэл Ч.П............в, Э................р нар нэг газар өвөлждөг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111),

10. Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сард санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна ажил дээрээ байж байхад...Явуу Ч.П............вт хандан “чи ясан гарал үүслийн бичигтэй араас ирж байгаа, алж бай баараггүй гэж хэлээд байсан яасан бэ? чи тэгэж хэлээ биздээ” гэж загнасан. Харин тэгэхэд Ч.П............в “тиймээ би хэлсэн” гэж хэлсэн....Ч.П............в адууны эзэн бололтой хоёрт зодуулсныхаа дараа “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг нь сонссон...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ч.П............в, Р.С.................р, Ц.Н..............ж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм бууртай болох нь нотлогдсон гэж үзэв. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нарт 15.020.000 сая төгрөгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар батлагдсан байна. Мөн шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласан болохыг гэрч Г.Энхсайхан болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

 

3. Шүүгдэгч Ч.П............в нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайхан зорчигч үйлчилгээний “Драгон” төвд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ч.Э..............ход шан харамж амлах, Г.З.................ныг ятгах аргаар, гэм буруугаа нуун далдлах сэдэлтээр, мөрдөн байцаалтад өөрийн хүссэн мэдүүлгийг өгүүлэх зорилгоор, шууд санаатай үйлдлээр гэрч нарт хууль бусаар нөлөөлж тэднээр худал мэдүүлэг өгүүлсэн буюу гэрч Ч.Э..............х, Г.З.................н нараар мөрдөн байцаалтад “гэрч А.Ш..............рыг 2014 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Төв аймгийн Жаргалант суманд ажил хийж байсан” гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгүүлсэн,

- Мөн шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нар нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа, шунхайн болон хувийн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд худал мэдүүлэг тус тус өгсөн болох нь

1. Хохирогч Д.О.............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.П............в гурван хүүхдийг дуудаад цалин болон хүний нэг нэг адуу өгье гэж хэлээд хэрэгт худал мэдүүлэг өгүүлсэн ба энэ талаар А.Ш..............р надад 2017 оны 5 дугаар сарын эхээр өөрийн утас болох 8812...дугаараас залгаад хэлж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 191)

2. Гэрч С.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.Э..............хыг олж уулзаад “Ч.П............в гэж хүн та нартай уулзсан уу?” гээд асуусан чинь Ч.Э..............х “Ч.П............в бид хоёрыг (Ч.Э..............х, Г.З.................н) Драгон дээр дуудаж уулзаад, цагдаад ороод мэдүүлэг өгчих та нарт ямар ч асуудал байхгүй, та нар А.Ш..............рыг 2014 оны 9 дүгээр сард Жаргалантад байсан гээд хэлчих, хууль тайлбарлаж өгөхөөр нь мэдүүлэг өгнө гэж зөвшөөрөөрэй ах нь та нарт урьд нь амлаж байсан адуу малнаасаа өгье, мөн цалин мөнгийг чинь өгье гэж байгаад мэдүүлэг өгүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 208)

3. Гэрч П.Оюун мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Ч.Э..............х ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байгаа. Надад өөрөө хэлсэн бөгөөд хүн гуйгаад байхаар нь тэр хүний хэлж өгснөөр нь мэдүүлэг өгчихсөн юм шиг байна лээ. Тэр хүн нь өмнө нь өгнө гэж байсан адуу малыг чинь өгье гэж худлаа хэлж байгаад мэдүүлэг өгүүлчихсэн юм. Ч.Э..............х надад бүх зүйлээ хэлсэн бөгөөд нэг хүүхдийг л хөдөө хамт байсан талаар хэлүүлсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 209) болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн өөрсдийнх нь мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

- шүүгдэгч Ч.П............вийн хулгайн хоёр удаагийн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар, мөн дээрх гэмт хэрэгт шалгагдан, мөрдөн байцаалтад байхдаа гэрч Ч.Э..............х, Г.З.................н нараар зориуд худал мэдүүлэг өгүүлсэн үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нарыг шунхайн болон бусад хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч Ч.П............вийн 2014 оны 9 дүгээр сар болон 2016 оны 4 дүгээр сард бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан буюу нийт үнийн дүнгээр 38.400.000 төгрөгөөр тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсны сацуу, түүний бусдад учруулсан хохирол нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар үлэмж хэмжээний хохиролд тооцогдох болсон байна.

Мөн түүний 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн гэрч нарт шан харамж амлах зэргээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан, тус зүйл, хэсэгт заасан ял нь “гэрчийг...зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр...ятгасан, шан харамж амласан бол...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр зохицуулагдсан байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нарын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шунхайн болон бусад хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан, тус зүйл, хэсэгт заасан ял нь “...гэрч...мөрдөн шалгах ажиллагааны үед...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол ...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасч...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр тус тус хуульчлагдсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан байгаа боловч мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..үйлдэл эс үйлдэхүйд...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн болон дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан;

1. Ч.П............вт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”, болон мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэх зохицуулалттай хөнгөрүүлсэн хуулийг,

2. Ч.Э..............х, Г.З.................н нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу 2015 оны эрүүгийн хуульд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасч...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” болсон байх тул дээрх зүйл хэсгээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Р.С.................р, Ц.Н..............ж нарыг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх хуулийг хэрэглэснээр эдгээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзсэн болно

Тиймээс 2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу шүүгдэгч Ч.П............вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нарыг мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.С.................р, Ц.Н..............ж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Ч.П............вийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Р.С.................р, Ц.Н..............ж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар  хорих ял,

Шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, битүүмжлэгдсэн автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох дүгнэлтийг,

- Өмгөөлөгч П.Баасанжаваас шүүгдэгч Ч.П............вт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хорих болон торгуулийн эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэж,

- Өмгөөлөгч Ц.Рашзэвэгээс шүүгдэгч Р.С.................рт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн,

- Өмгөөлөгч О.Баярбаясгалангаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах тул шүүгдэгч Ц.Н..............жид дээрх зүйл, заалтад зааснаар оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж, тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, өмгөөлөгч Н.Цэрэндулам нь эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.П............вт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба харин тэрээр эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа буюу хохирогч Д.О.............нгийн гурван тооны адууг хулгайлсан болон хохирогч М.Э................р, Д.Т................рж, Б.О................р нарын гурван тооны адууг бүлэглэж хулгайлсан, мөн тэрээр хохирогч Д.О.............нгийн гурван тооны адуу хулгайлсан үйлдлийг нуун далдлах зорилгоор Ч.Э..............х, Г.З.................н нараар худал мэдүүлэг өгүүлж нөлөөлсөн гэмт хэргийг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

Ч.П............в нь өмнө нь эрүүгийн хуульд заасны дагуу хоёр удаа ял шийтгэгдэж байсан болон захиргааны зөрчилд удаа дараа холбогдож байсан, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн хулгайн гэмт хэрэгт нь 5 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.С.................р, Ц.Н..............ж нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшсэн байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Харин шүүгдэгч Р.С.................р нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн байх ба түүний ялтай байдал нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх хэсэгт заалтад хамаарч байна. Түүний ялтай байдлыг хэрэгсэхгүй болгож өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” шийтгэхээр заасан байгаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ч.П............вийн “гэрчид хууль бусаар нөлөөлсөн", шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нарын худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

III. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О.............нд 24.000.000 сая төгрөгийн хохирол, хохирогч М.Э................р, Д.Т................рж, Б.О................р нарт 15.020.000 сая төгрөгийн хохирол тус тус учржээ.

Шүүгдэгч Ч.П............в, Ц.Н..............ж, Р.С.................р нараас хохирогч М.Э................р, Д.Т................рж, Б.О................р нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул тэднийг дээрх нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч Ч.П............в нь хохирогч Д.О.............нд учруулсан 24.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй, нөгөө талаас шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон учир Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ч.Э..............х, Г.Зоригтбаатар нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

IV. Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ц.Н..............ж нь С.Мөнхтөрийн эзэмшлийн Kia маркийн Bongo Frontier маркийн 25 72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрлөөр ашиглаж байхдаа Ч.П............в, Р.С.................р нартай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх учир 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Kia маркийн Bongo Frontier маркийн 25 72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Мөнхтөрд буцаан олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг нь “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг...заавал хураана” гэж хуульчилсан болно.

Энэ гэмт хэргийн улмаас Ч.П............в нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 206, 207),  мөн оны 4 дүгээр сарын 15-ны (1 хавтаст хэргийн 213) өдрийг хүртэл 9 хоног, 2016 оны 6 дугаар сарын 27-ны (1 хавтаст хэргийн 231) өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 16-ны (1 хавтаст хэргийн 239) өдрийг хүртэл 81 хоног, 2017 оны 02 дугаар сарын 10-ны (3 хавтаст хэргийн 54) өдрөөс  мөн оны 4 дүгээр сарын 11-ний (3 хавтаст хэргийн 120) өдрийг хүртэл 59 хоног, 2017 оны 5 дугаар сарын 17-ны (3 хавтаст хэргийн 230) өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг (4 хавтаст хэргийн 204-205) хүртэл 160 хоног буюу нийт 309 хоног,

Р.С.................р 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 203, 204) мөн оны 4 дүгээр сарын 21-ний (1 хавтаст хэргийн 217) өдрийг хүртэл 14 хоног, 2016 оны 6 дугаар сарын 27-ны (1 хавтаст хэргийн 231) өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 30-ны (2 хавтаст хэргийн 154) өдрийг хүртэл 95 хоног, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс (4 хавтаст хэргийн 135) мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийг (4 хавтаст хэргийн 204-205) хүртэл 100 хоног буюу нийт 209 хоног,

Ц.Н..............ж 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 209, 210) мөн оны 4 дүгээр сарын 15-ны (1 хавтаст хэргийн 215) өдрийг хүртэл 9 хоног, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс (4 хавтаст хэргийн 135) мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийг (4 хавтаст хэргийн 204-205) хүртэл 100 хоног буюу нийт 109 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг тэмдэглэж, шүүгдэгч Ч.П............вийн 309 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хуульд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

- Ч.П............вт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус болгон,

- Ч.Э..............х, Г.З.................н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Ч.................аагийн  Ч.П............вийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

-гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг ятгаж, шан харамж амлаж үйлдсэн гэм буруутайд

-Шүүгдэгч Сэвхт овогт Рэнцэндоржийн Р.С.................р, Боржигон овогт Ц..............дийн Ц.Н..............ж нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Боржигон овогт Ч.................рын Ч.Э..............х, Боржигон овогт Г...............рын Г.З.................н нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ч.П............вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  Ч.Э..............х, Г.З.................н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Ч.П............вийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Р.С.................р, Ц.Н..............ж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.П............в, Р.С.................р, Ц.Н..............ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.П............вийн цагдан хоригдсон 309 (гурван зуун ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С.................р, Ц.Н..............ж нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож хяналт тавихыг тэдний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн Kia маркийн Bongo Frontier маркийн 25 72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Мөнхтөрд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэж буюу шүүгдэгч Ч.П............вээс 1.600.000 төгрөг, шүүгдэгч Р.С.................раас 1.600.000 төгрөг, Ц.Н..............жоос 1.600.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П............вээс 24.000.000 (хорин дөрвөн сая) төгрөг гаргуулж хохирогч Д.О.............нд олгосугай.

10. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Р.С.................р нь 209 хоног, Ц.Н..............ж 109 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тэмдэглэж, шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н, Р.С.................р, Ц.Н..............ж нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ч.П............вт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.Э..............х, Г.З.................н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.П............вийн эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

               ШҮҮГЧИД                                           Л.БААТАР

              

                                                                           Б.ДАШДОНДОВ