Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч:  Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2214000510086 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ******************************, регистрийн дугаар: /*****************/   

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө 24 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 6-637 тоотод байрлах өөрийн хашаанд иргэн*******ийг үл ялих зүйлээр шалтаглан түүний бэлэг эрхтэн рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл шээлүүрийн урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн  75-76/

Хохирогч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тухайн өдөр намайг дүүгийнд байж байх үед нэг шил 0.5 гр “хараа” нэртэй архи бариад н.Отгоо гэх залуу гэрт орж ирсэн. Тэгээд тэр архи ууж дуусгаад н.Отгоо гэх залуу *******ийн охиныг нь оролдоод байсан. Тэгэхээр нь би *******эд согтуу хүмүүс охиныг чинь оролдоод янз бүр болгох вий дээ би охиныг чинь Улаанбаатар хот руу авч яваад эмээ өвөөгийнд нь үлдээе гэж хэлтэл ******* би охиноо явуулахгүй гээд надтай хэрэлдсэн. Тэгээд толгой руу нь 2-3 удаа цохиод ******* арай уур нь гарахаар нь би хойд айл руу оръё гэж хэлтэл намайг гэрээсээ гаргахгүй байсан. Тэгээд хашаан дотор ******* бид хоёр маргалдаж, дээр доороо ороод ноцолдож байгаад гэрт нь орж ирээд унтахаар болоод орон дээр нь буруу хараад хэвтэж байтал ******* гаднаас орж ирээд нэг зүйлээр миний төмсөг рүү цохитол гэнэт час хийх мэдрэмж төрсөн гэв. Надад гомдол санал байхгүй, миний эмчилгээний зардалд 1340000 төгрөг төлсөн, одоо цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэгтээ:

2022 оны 01дүгээр сарын 01-ний орой дүү Д.Мөнхнасангийн гэрт унтах гээд байж байтал түүний нөхөр ******* гаднаас 0.75 граммтай “Хараа” нэртэй архи барьсан, н.Отгоо гэх хүнтэй хамт орж ирсэн. Бид 3 тухайн архийг ууж дуусгаад байж байтал Отгоо нь надаас хэрүүл нэхээд Д.Мөнхнасан нь н.Отгоо гэх хүнийг яв гээд хөөгөөд гаргасан. ******* бид хоёр хэвтэх гээд би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байгаад дүү н.Мөнхнасандаа том охин Х.Хонгорзулыг хот руу өвөө, эмээ дээр нь очуулмаар юм, би хот явахдаа аваад явъя гэтэл ******* би охиноо явуулахгүй гээд хүрч ирээд гараараа миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгтэл эхнэр нь салгаад түүнийг цааш түлхтэл нэг сав аваад шидсэн. Ямар сав байсныг мэдэхгүй, сав нь бөгсөн дээр оносон би тэгэхэд орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Би яадаг пизда  гээд эргээд харахын завдалгүй бөгсний хойноос төмсөгийн доод хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд төмсөг час хийгээд сонин оргиод явсан. Тэгэхээр нь гэрээс гарч шээгээд гэртээ буцаад орж ирээд баруун талын орон дээр суутал миний баруун гуяыг дагаад цус урссан. Тэгэхээр нь хувинд тоссон. Тэгэхэд цус хагас хагасаар мэдээгүй дан цус гоожоод байсан түргэн дуудсан. Би түүнийг нэг ч удаа цохиж зодоогүй, анх намайг шээх гээд гарахад ардаас гарч ирээд би явлаа гэхэд явуулахгүй гээд зуураад гэртээ оруулсан. Тэгээд гэрт орж ирээд орон дээр суутал гуя дагаад цус урссан. Би эмчилгээний бүх зардлыг нэхэмжлэх болно. Би их уураг алдаж байгаа, шээс байнга дусаад байж байгаа, шөнө огт унтаж чадахгүй байнга эм тариа хэрэглэж байгаа, надад эмчилгээний баримтууд байгаа, хагалгаанд 5.000.000 төгрөгөөр орсон. Би эрүүл саруул болмоор байна. Эрүүл саруул болчихвол надад өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 15-17, 19/,

 Гэрч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэгтээ:

нөхөр ******* 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой 18 цагийн үед халамцуу гэртээ н.Отгоо гээд ахтай хамт орж ирсэн. Түүнийг орж ирэхээс өмнө манай ээжийн ахын хүүхэд болох******* ах манайд орж ирээд унтах гээд хэвтэж байсан. Тэгээд тэр хоёр орж ирээд нөхөр Сайнбилэг ахаас өмнө маргаантай байсан асуудал дээрээ уучлалт гуйгаад 0.75 граммтай “Хараа” нэртэй архи байх шиг байсан түүнийг тэр гурав хувааж уусан. Тэгээд н.Отгоотой,******* ах хэрүүл хийх маягтай болоод байсан мөн архи ч дууссан. Би н.Отгоог гэр рүүгээ яв гээд гэрээсээ хөөгөөд гаргаад явуулсан. Түүнийг явсны дараагаар ах*******, нөхөр *******тэй ярьж сууж байгаад манай том охин 11 настай Х.Хонгорзулыг эмээ, өвөө дээр нь хотод аваачиж өгнө гээд ярьсан чинь нөхөр ******* охиныгоо явуулахгүй гээд  ах******* рүү дайраад гараараа толгой руу нь миний мэдэхийн гэрт 2-3 удаа цохиод авсан. Тэгэхэд******* ах ерөөсөө хөдлөөгүй. Би салгах гээд бараагүй. Тэгээд салаад  ах шээх гээд гэрээс гартал  нөхөр Гансүх араас нь гараад хашаан дотор*******тэй барилцаж аваад дээр, доороо ороод салахгүй байсан би салгах гээд бараагүй. Тэгээд өөрсдөө сүүлдээ больцгооё гээд салаад гэрт орсон. Гэрт ортол*******ийн бэлэг эрхтнээс цус гараад унахад нь түмпэн тосоод нойлын цаасаар арчаад нэмэр болохгүй байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. Нөхөр *******, ах******* хоёр гадаа зууралдаж байхад ерөөсөө төмсөг рүү цохилоо гэж яриа яригдаагүй. Гэрт орж ирэхэд л ахын төмсөг хэсгээс нь цус гараад эхэлсэн. Гадаа тэр хоёр ноцолдоход гар хөлөөрөө өшиглөлцөж цохилцоод байсан, гартаа ямар нэгэн зүйл бариагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,

Гэрч*******ын мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэгтээ:

2022 оны 01 дүгээр арын 02-ны 00 цаг 40 минутад Баянхонгор сумын 4-6-637 тоотод******* гэх хүнээс гадаа унасан юм шиг байна төмсөгнөөс цус гараад тогтохгүй байна гэхээр нь би нэр, насыг нь асуухад Сайнбилэг, 41 настай, эрэгтэй гэсэн. Би эмч******* эмчид хэлсэн. Эмч дуудлага аваад шууд явсан. Ирсэн цагийг бол анзаараагүй, удалгүй хүнээ аваад шууд ирсэн. Тэгээд эмч цагдаа руу дуудлага өг гэхээр нь би дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,

Гэрч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэгтээ:

2022 оны 01 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 00 цаг 40 минутад сувилагчаас цус алдсан дуудлага ирлээ гэсний дагуу Баянхонгор сумын 4-6-637 тоот хаягт очиход өвчтөн гэрийн зүгээр баруун талын орон дээр хэвтсэн, хөл гар нь цус болсон цайвар, цонхигор царайтай байсан. Ухаантай, согтуу асуултад хариулж байсан. Улмаар уг өвчтөнөөс юу болсон талаар асуухад хашаан дээрээ ойчсон гэж хэлсэн. Тэгээд хаанаас цус алдаад байгааг харахад биеийн дотоож нөжирсөн цустай, шээсний сүвнээс цус дусалж байсан. Яаралтай түргэн тусламжийн тасаг руу зөөвөрлөж, тээвэрлэж байх явцдаа юу болсон талаар дахин асуухад хүнд өшиглүүлсэн гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй     өвчтөн, түүний дүү гээд нэг эмэгтэй, тэр эмэгтэйгийн нөхөр гээд согтуу хүн унтаж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шинжээчийн

1.*******ийн биед хэвлийн битүү гэмтэл шээлүүрийн урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл болно.

6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюулгүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... /хх-ийн 53-56/,зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн  65-66/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртэл /хх-ийн 02-03/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-06/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09/, хохирогчийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39-40/, яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 41/, өвчний түүх, мэс засал хийлгэх тухай зөвшөөрөл олгох тухай /хх-ийн 42-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/, депозит дансны хуулганууд /хх-ийн 82-85/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 86/,  Хаан банкны 5246297325 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 90/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө 24 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 6-637 тоотод байрлах өөрийн хашаанд иргэн*******ийг үл ялих зүйлээр шалтаглан түүний бэлэг эрхтэн рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл шээлүүрийн урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн ... Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн  75-76/,

хохирогч*******ийн... би  орон дээр цаашаа хараад хэвтэж байсан эргээд харахын завдалгүй бөгсний хойноос төмсөгийн доод хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд төмсөг час хийгээд сонин оргиод явсан,... гэрээс гарч шээгээд гэртээ буцаад орж ирээд баруун талын орон дээр суутал миний баруун гуяыг дагаад цус урссан хувинд тоссон... мэдүүлэг / хх-ийн 15-17, 19 /,

гэрч*******гийн ... Б.Сайнбилэгийн бэлэг эрхтнээс цус гараад унахад нь түмпэн тосоод нойлын цаасаар арчаад нэмэр болохгүй байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,

гэрч*******ын.... Баянхонгор сумын 4-6-637 тоотод******* гэх хүнээс гадаа унасан юм шиг байна төмсөгнөөс цус гараад тогтохгүй байна гэхээр нь би нэр, насыг нь асуухад Сайнбилэг, 41 настай, эрэгтэй гэсэн.....гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,

гэрч*******гийн .... өвчтөн гэрийн зүгээр баруун талын орон дээр хэвтсэн, хөл гар нь цус болсон цайвар, цонхигор царайтай байсан. Ухаантай, согтуу асуултад хариулж байсан,...цус алдаад байгааг харахад биеийн дотоож нөжирсөн цустай, шээсний сүвнээс цус дусалж байсан,...юу болсон талаар дахин асуухад хүнд өшиглүүлсэн гэж хэлсэн.... мэдүүлэг / хх-ийн 31-32 /,  

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шинжээчийн ....*******ийн биед хэвлийн битүү гэмтэл шээлүүрийн урагдал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... /хх-ийн 53-56/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч*******ийн  эрүүл мэндэд учирсан хэвлийн битүү гэмтэл шээлүүрийн урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.12 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд нийт 5000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд нийт 511361 төгрөгийн  нотлох баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгчийн талаас хохирогчийн эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 1340000 төгрөг өгснийг хасч тооцож, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхээр байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд  2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон хууль ёсны, шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн № 275 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан болно.

Шүүгдэгч *******ийн 022 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 6 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч ******* нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********************** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг  / 1 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан / 1 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 2022 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 6 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Хохирогч******* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******эд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА