Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/422

 

 

 

 

 

 

     2018          05            17                                         422

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Л.Ж............р, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Очирваань овогт Л................вын Ж............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1705 0021 90295 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Очирваань овогт Л................вын Ж............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт ...............................

Урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Л.Ж............р нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017  оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион” РС тоглоомын газарт иргэн Б.М................чийн “Samsung Galaxy 6”  маркийн гар утсыг “ганц ярьчихаад өгье” гэж хуурч аваад залилаж 360.000 төгрөгний хохирол учруулсан.

- Мөн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны арк дотор насанд хүрээгүй О.П..................нгийн халааснаас “I phon 6” маркийн гар утас, кейсийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 476.800 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Ж............р: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М................чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр...Баянгол дүүргийн 8 дугаар хороо,  “Кола кебаб”-ын 3 дугаар давхарт байрлах “Юнион” нэртэй РС тоглоомын газар тоглоод байж байтал...Ж............р гэх ах ирээд утсаар чинь ганц залгачихаад өгье гэхээр нь би өөрийн 2017 оны 01 дүгээр сард “Тайланд” Улсаас 400 доллароор буюу Монгол мөнгөөр 1.000.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан “Samsung Galaxy-s6 edge” маркийн хар өнгийн гар утсаа Ж............рт өгчихөөд компьютер дээрээ тоглоод сууж байтал ард тас гэх чимээ гарахаар нь эргээд хартал Ж............р хогийн сав өшгөлчихөөд миний утсыг бариад зогсож байсан юм. Тэгээд би үргэлжлүүлэн тоглоомоо тоглож байгаад эргээд хартал Ж............р миний гар утсыг аваад алга болчихсон байсан...Ж............р нь утсаар чинь ганц ярчихаад өгье гэхээр нь би манай байранд хамт амьдардаг байсан болохоор итгээд утсаа өгчихсөн юм...хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27)

- “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-34),

- Гэрч Э.Б..................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр найз М................чийн хамт хороололд байдаг “Юнион” нэртэй РС тоглоомын газар 15-16 цагийн орчимд тоглоод байж байтал гаднаас зүс таних Ж............р орж ирээд, М................чоос утсаараа ганц яриулчих гээд М................чийн “Samsung-s6 edge” маркийн гар утсыг нь авч байсан. Тэгээд би РС тоглоомоо тоглоод байж байтал гэнэт М................ч Ж............р миний утсыг аваад гараад явчихсан байна гээд М................ч бид хоёр гадагшаа гарч харсан чинь Ж............р байхгүй байсан ба тэр хавиар, ойр орчмоор Ж............рыг хайсан боловч байхгүй М................чийн 9528...43 дугаарын утсаар өөрийн утас руу залгасан боловч салгачихсан холбогдох боломжгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүгдэгч Л.Ж............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны хажуугийн сагсан бөмбөгийн шийдэн дээр сагс тоглож байгаад архи уумаар санагдаад 11 дүгээр байрны ард байдаг Юнион нэртэй РС тоглоомын газар орсон чинь уг тоглоомын газарт манай байрны дүү болох М................ч байхаар нь би  гар утсаа өгөөч би нэг ярьчихаад өгье гээд Samsung-s6 edge маркийн цэнхэр өнгийн гадрагтай утсыг нь аваад худлаа хүмүүс рүү залгаж байгаад утсыг нь авч гараад шууд Теди төв дээр очоод гадаа нь утас авна гээд явж байсан хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан юм. Би утас зарж олсон 200.000 төгрөгөөрөө 2 өдөр архи уугаад дуусгасан...тухайн үед би ээжтэйгээ маргаантай байсан болохоор архи ууя гэж бодоод архи уух мөнгөө олохын тулд залилан хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 86-87),

2. Насанд хүрээгүй хохирогч О.П..................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...32-р байрны урд талын цэцгийн мандал дээр 10 орчим залуучууд сууж байсан...32 дугаар байрны аркаар гарахаар хойш явж байхад миний араас үсээ хагалаад самнасан эрэгтэй гарч өнгөрч явахдаа газар хэрэглэсэн бинт унагаагаад түүнийгээ авсан. Тухайн үед би өөрийн 2017 оны 11 дүгээр сард шинээр нь 638.000 төгрөгөөр худалдан авсан саарал өнгийн “Iphon-6” маркийн гадуураа цагаан баантагтай цэнхэр өнгийн кэйстэй гар утсаа өөрийн куртикны баруун халаасанд хийгээд чихэвчээрээ дуу сонсоод явж байсан юм. ...харин нөгөө хүн газраас бинтээ аваад буцаад надтай зөрөөд явсан. Тэгэхэд миний утас дуугарахаа болихоор нь үзтэл миний халаасанд байсан гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тэр газар бинт унагаасан эрэгтэйг авчихлаа гэж бодоод эргээд хартал нөгөө үсээ хагалаад самнасан ах хэдэн залуучуудтай аркаар хойш явж байсан. Тэгэхээр нь би очоод утсаа авъя гэхэд нөгөө ахтай хамт нэг бор савхин хүрэмтэй намхан махлаг ах цуг үлдсэн юм. Тэгээд нөгөө ах би аваагүй гээд байсан...тэгээд бичиг хэргийн дэлгүүрийн ах нөгөө...залууг дэлгүүртээ байлгаж байгаад цагдаад өгсөн. ...цагдаа дээр ирээд үсээ хагалаад самнасан байсан ах би аваагүй, Б....................нээ авсан байх мэдэхгүй гээд байсан. Тэгтэл хоёр эмэгтэй ирчихсэн ээжтэй маань уулзаад байсан ба манай ээжид хулгай хийсэн гэх хүний талаар хэлж өгөөд манай ээжийн дугаарыг аваад тааралдвал хэлье гэсэн юм байна лээ. Тэгээд манай ээж рүү залгаад Хархорингийн хойд талд байна гэж хэлсэн. ...тэгээд ээж маань цагдаатай хамт хар малгаатай шар өнгийн нэхий хүрэмтэй шар царайтай эрэгтэйг барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99)

- “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 108-109),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 94-95),

- Гэрч Э.М....................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр...хүүхдийн хорих ангид байсан найз Ч....................нтэй тааралдсан. Ойролцоогоор 5 жил уулзаагүй байсан учраас бид  хоёр 0.75 литрийн 1 шил “Соёрхол” архи хувааж уусан. ...тэгээд Ч....................ний гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь...32 дугаар байрны шийдэн дээр сагс тоглохоор болоод очин тоглосон. Тоглож дуусаад Ч....................н, Б....................н болон Б....................ний найз гэх нэрийг нь мэдэхгүй залуутай хамт явж байтал нэг охин над дээр ирээд “Ахаа та миний гар утсыг авсан...та надтай ойрхон явж байсан шүү дээ” гэж хэлээд хүрээд ирсэн. ...Хамт явж байсан найз болох Ч....................н надад Б....................н гар утас авсан гэж хэлж байсан. Мөн тэр гар утсыг Хархорин захын автобусны буудал дээр байдаг гар утасны дэлгүүр орхисон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103),

- Шүүгдэгч Ж............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр М....................р, Б....................н нартай Хархорин дээр тааралдаад 32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр очоод М....................р сагсан бөмбөг тоглоод Б....................н бид хоёр 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авч уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад Б....................нээ бид хоёр тамхи авахаар урагшаа автобусны буудал руу явсан юм. Тэгээд тамхи авчихаад Б....................нээ ундаа бариад түрүүлээд яваад өгсөн ба би мөнгөө төлчихөөд эргээд хартал нэг цэнхэр куртиктэй охин гартаа юм барьчихсан куртикныхаа баруун халаасанд нь утсаа хийсэн чихэвчээрээ дуу сонсоод арк руу чиглээд явж байсан юм. Тэгэхээр нь би араас нь дагаж явахад уг охины урд талд Б....................н хойшоо явж байсан. Харин цаанаас М....................р урдаас ирж байсан. Тэгээд Б....................н М....................р хоёр зогсож байгаад М....................р гарандаа зүүх гээд авсан байсан бинтээ газар унагаачихсан юм. Тэгээд газраас авах гэхэд нь тэр охины анхаарал гэнэт өөр тийш хандахаар нь би куртикных нь гадна баруун халааснаас нь гар утсыг нь аваад аркаар хойш гарч баруун тийш Драгон тал руу явсан. Тэгээд эргээд хартал нөгөө охин М....................рыг бариад авсан байсан.  Тэгэхээр нь би эргэж очилгүй тэр чигээрээ явсан. Тэгээд гадуур явж найз Ганаагийн гэрт очиж мэнд мэдчихээд эргэж гарч явж байгаад М....................рын ах гэдэг Цэнгүүнтэй тааралдсан чинь тэр уурлаад чи утсыг нь өгөөч гэхээр нь би маргааш нь...гар утсыг буцааж өгсөн. Миний хийсэн хэрэгт Б....................н, М....................р нар ямар ч хамаа байхгүй. Тэр охин Б....................н, М....................р хоёрыг андуураад буруугаар ойлгосон байх. Би мөнгө олох гээд л хулгай хийсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гар утсыг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хаваст хэргийн 123),

3. Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (хавтаст хэргийн 89), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43. 117), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46. 118), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 57-60) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 48, 50, 120), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 81, 155-156), Цагдан хорих 461 дүгээр ангийн даргын тогтоол (хавтаст хэргийн 148) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Ж............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

l. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ж............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ж............рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн учир 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт болгон өөрчилж гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Л.Ж............р нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Haier Center” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулах “Юнион” РС тоглоомын газарт, 2017  оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим, 13 дугаар байранд амьдарч байх үедээ таньдаг, зүс таних Б.М................чийг утсаараа яриулчих, ганц залгачихаад өгөе гэж хэлэн түүний  “Samsung Galaxy s6 edge” маркийн гар утсыг хуурч аван хохирол учруулсан,

Мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны орчим, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, О.П..................нг анхаарал болгоомжгүй байдлыг нь далимдуулан түүний куртикны гадна талын баруун халаасанд байсан “I Phone 6” маркийн гар утсыг авч хохирол учруулсан болох нь доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд

1. Хохирогч Б.М................чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр...Баянгол дүүргийн 8 дугаар хороо,  “Кола кебаб”-ын 3 дугаар давхарт байрлах “Юнион” нэртэй РС тоглоомын газар тоглоод байж байтал...Ж............р гэх ах ирээд утсаар чинь ганц залгачихаад өгье гэхээр нь би өөрийн...“Samsung Galaxy-s6 edge” маркийн хар өнгийн гар утсаа өгсөн...Тэгээд би үргэлжлүүлэн тоглоомоо тоглож байгаад эргээд хартал Ж............р миний гар утсыг аваад алга болчихсон байсан...Ж............р нь утсаар чинь ганц ярчихаад өгье гэхээр нь би манай байранд хамт амьдардаг байсан болохоор итгээд утсаа өгчихсөн юм...хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27)

- “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-34),

- Гэрч Э.Б..................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз М................чийн хамт хороололд байдаг “Юнион” нэтэй РС тоглоомын газар 15-16 цагийн орчимд тоглоод байж байтал гаднаас зүс таних Ж............р орж ирээд, М................чоос утсаараа ганц яриулчих гээд М................чийн “Samsung-s6 edge” маркийн гар утсыг нь авч байсан. Тэгээд би РС тоглоомоо тоглоод байж байтал гэнэт М................ч Ж............р миний утсыг аваад гараад явчихсан байна гэсэн...Тэгээд би М................чийн 9528...43 дугаарын утсаар өөрийн утас руу залгасан боловч салгачихсан холбогдох боломжгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүгдэгч Л.Ж............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр...архи уумаар санагдаад 11 дүгээр байрны ард байдаг Юнион нэртэй РС тоглоомын газар орсон чинь уг тоглоомын газарт манай байрны дүү болох М................ч байхаар нь би  гар утсаа өгөөч би нэг ярьчихаад өгье гээд Samsung-s6 edge маркийн цэнхэр өнгийн гэртэй утсыг нь аваад худлаа хүмүүс рүү залгаж байгаад утсыг нь авч гараад шууд Теди төв дээр очоод гадаа нь утас авна гээд явж байсан хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 86-87) гэх мэдүүлэг,  

2. Насанд хүрээгүй хохирогч О.П..................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр... 32 дугаар байрны аркаар гарахаар хойш явж байхад миний араас үсээ хагалаад самнасан эрэгтэй гарч өнгөрч явахдаа газар хэрэглэсэн бинт унагаагаад түүнийгээ авсан. Тухайн үед би өөрийн...саарал өнгийн “I phone-6” маркийн гадуураа цагаан баантагтай цэнхэр өнгийн кэйстэй гар утсаа өөрийн куртикны баруун халаасанд хийгээд чихэвчээрээ дуу сонсоод явж байсан юм. ...харин нөгөө хүн газраас бинтээ аваад буцаад надтай зөрөөд явсан. Тэгэхэд миний утас дуугарахаа болихоор нь үзтэл миний халаасанд байсан гар утас байхгүй болсон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99)

- “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 108-109),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 94-95),

- Шүүгдэгч Ж............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр...32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр очоод М....................р сагсан бөмбөг тоглоод Б....................н бид хоёр 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авч уусан. Тэгээд 32 дугаар байраны ойролцоо зогсож байхад...нэг цэнхэр куртиктэй охин гартаа юм барьчихсан куртикныхаа баруун халаасанд нь утсаа хийсэн чихэвчээрээ дуу сонсоод арк руу чиглээд явж байсан юм. Тэгэхээр нь би араас нь дагаж явахад уг охины урд талд Б....................н хойшоо явж байсан. Харин цаанаас М....................р урдаас ирж байсан. Тэгээд Б....................н М....................р хоёр зогсож байгаад М....................р гарандаа зүүх гээд авсан байсан бинтээ газар унагаачихсан юм. Тэгээд газраас авах гэхэд нь тэр охины анхаарал гэнэт өөр тийш хандахаар нь би куртикных нь гадна баруун халааснаас нь гар утсыг нь аваад аркаар хойш гарч баруун тийш Драгон тал руу явсан. Тэгээд эргээд хартал нөгөө охин М....................рыг бариад авсан байсан.  ...Тэгээд гадуур явж...байгаад М....................рын ах гэдэг Цэнгүүнтэй тааралдсан чинь тэр уурлаад чи утсыг нь өгөөч гэхээр нь би маргааш нь...гар утсыг буцааж өгсөн. Миний хийсэн хэрэгт Б....................н, М....................р нар ямар ч хамаа байхгүй. Тэр охин Б....................н, М....................р хоёрыг андуураад буруугаар ойлгосон байх. Би мөнгө олох гээд л хулгай хийсэн...” гэх мэдүүлэг (хаваст хэргийн 123) гэх мэдүүлэг зэргээр үйл баримтыг хангалттай нотлон тогтоосон байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л.Ж............р нь хууль зүйн хувьд нууц, итгэл эвдэх аргуудаар, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэр бүлийн гишүүдийн хараа хяналтгүй байдал болон урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан шалтгаан, нөхцлийн улмаас шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 476.800 төгрөгний хохирол, бусдын эд хөрөнгийг хуурч мэхэлж олж авсны улмаас бага бус хэмжээний буюу хохирогчид 360.000 төгрөгний хохирлыг тус тус учруулсан байна.

Тиймээс шүүгдэгч Л.Ж............рыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас Л.Ж............рын 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн залилах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэл албадан ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450-14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, ...6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчлагдсан. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх заалтад “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байна. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг үндэслэн Л.Ж............рыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилж, тус зүйл хэсгээр гэм буруутайд тооцож шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авсан болно.

 

II. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас Л.Ж............р нь хохирогч Б.М................чид 360.000 төгрөгний, О.П..................нд 476.800 төгрөгний хохирол тус тус урчруулсан байх бөгөөд хохирогч О.П..................нд учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн (хавтаст хэргийн 94) байна. Тиймээс шүүгдэгч Л.Ж............рыг хохирогч О.П..................нд төлөх төлбөргүй үзнэ. Харин тэрээр хохирогч Б.М................чид учруулсан 360.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, нөгөө талаас шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон учир Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Л.Ж............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар үйлдэл холбогдлыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болох дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Л.Ж............рыг нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс Л.Ж............рт гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Ж............рыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Л.Ж............р нь “залилах” гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул 2002 оны Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж............рыг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй нөгөө талаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хулгайн гэмт хэргийн хохирогчид учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид буцаан өгсөн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

IV. Бусад асуудлаар                    

Эрүүгийн 1808 0080 70226 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  Мөн шүүгдэгч Л.Ж............р нь энэ гэмт хэрэгтээ 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс (хавтаст хэргийн 81) мөн оны 5 дүгээр сарын 07-ны (хавтаст хэргийн 148) өдрийг хүртэл 29 хоног, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс (хавтаст хэргийн 157) мөн оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 08 хоног буюу нийт 37 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг тэмдэглэж, шүүгдэгч Л.Ж............рын 37 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хуульд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Ж............рыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Очирваань овогт Л................вын Ж............рыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн,

- Бусдын эд хөрөнгийг хуурч итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Ж............рт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Ж............рыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж............рт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж............рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 37 (гучин долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж............раас 360.000 (гурван зуун жаран мянган) төгрөг гаргуулж 3 сарын хугацаанд хохирогч Б.М................чид олгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр хохирогч О.П..................нд төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Ж............рын эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ж............рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ