Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 448

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  овгийн гийн // нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 03 сарын 11-нээс 1979 оны 06 сарын 12-ныг хүртэл, Хилийн ба Дотоодын цэргийн 0182-р ангид 1982 оны 02 сарын 05-наас 1986 оны 02 сарын 23-ныг хүртэл тус тус жолоочоор, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 03 сарын 20-ноос 1987 оны 01 сарын 11-нийг хүртэл авто слесараар, 1987 оны 01 сарын 11-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл жолоочоор, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ