Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/428

 

1

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга  Б.Билгүүн,

 

улсын яллагч Г.Эрдэнэ,

 

шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Мэндбаярт холбогдох эрүүгийн 201725010633 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч-ын М.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелийн урд автомашины зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ц.Ч-ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ч-ын мэдүүлэг /хх-10-11/, шинжээчийн дүгнэлт /хх-13/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-43/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /76/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелийн урд автомашины зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ц.Ч-ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

 

2

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ч-:... “2017 оны 2 дугаар сарын 2-ноос 03-нд шилжих шөнө би Сансарын Баянцээл талдаа зам дээр өөрийн эзэмшлийн 81-22 УБВ улсын дугаартай хар өнгийн приус 20 машинтайгаа зогсож байсан юм. Би машинтайгаа хүн хүлээгээд зогсож байсан чинь нэг үл таних согтуу залуу машины хажууд ирээд юм асуугаад байхаар нь би цонхоо доош нь буулгасан чинь “Галаа юу” гэхээр нь би “тийм хүн мэдэхгүй” гэсэн чинь шууд үгийн зөрүүгүй миний зүүн талын нүд руу цохисон. Тэгэхээр нь би хойшоогоо болсон чинь миний цээж рүү 2-3 удаа цохиод авсан. Би “чи хүн андуураад байна” гээд буусан машинаасаа буусан чинь тэнд байсан хүмүүс салгасан. Тэр залуу намайг цохиод зугтаах гээд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс “чи зүгээр байсан хүн зодчихоод яахаараа зугтаах гээд байдаг юм бэ” гээд барьж байгаад цагдаа дуудаж өгсөн байсан. Би хэн цагдаа дуудсан гэдгийг нь мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүнийг дахин байцаасан тэмдэглэлд:… “Улбар шар өнгийн өдлийн богино куртиктай, цагаан өнгийн пүүзтэй байсан. 170-175 см өндөр, гонзгой шар царайтай залуу л байсан… Ер намайг зүв зүгээр машин дотроо сууж байхад л тэр залуу ирж цонх тогшоод намайг цонхоо онгойлгоход тэр залуу шууд л намайг цохиод авсан. Хүнтэй андуурсан л юм шиг байна…” гэх тэмдэглэл /хх-ийн 45-р тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №2469 тоот дүгнэлтэнд:

 

  1. Ц.Ч-ын биед зүүн нүдий зовхинд болон нүдний алиманд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо,

 

  1. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

  1. ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

 

  1. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.гэх дүгнэлт /хх-13/,

 

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: “Тэр намайг зодсон залуу угаасан давхараагүй нүдтэй, шөвгө шар царайтай, 25 орчим насны залуу байгаа анх цагдаа дээр тэр залуутай хамт ирж байсан учир би тэр залууг харвал зүгээр андуурахгүй танина. Таны урьд өгсөн мэдүүлэгт ярьсан таныг зодож цохисон гэх хүний зураг эдгээр зурган дотор байна уу? гэхэд хохирогч Ц.Ч- зургуудыг харж байснаа 3 гэсэн дугаарт байгаа хүний зураг нь Ч.М гэх намайг зодсон залуу дүрээрээ мөн байна гэв, Та ямар шинжээр таньж байгаагаа тайлбарлана уу? гэхэд анх намайг цохисон залуу мөн болохоор л таньж байна. Угаасаа энэ залуу намайг зодчихоод надтай хамт цагдаа дээр ирж байсан юм.Царайг нь харахад шөвгөр царайтай яг л дүрээрээ л байж байна.” гэх тэмдэглэл /хх-43, 44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Зандраарагчаагийн өгсөн:.. “Миний нөхөр Ч.М нь 1993 оны 3 дугаар сарын 23-нд төрсөн юм. Би 2010 онд өөрийн нөхөр Чойжилжав овогтой Мэндсайхантай танилцаж байсан ба манай нөхөр Мэндсайхан нь бага ангиа төгсөөд сургуулиасаа гарсан байсан 2010 оноос 2014 он хүртэл Сансарт байх “Есөн үндэс” нэртэй караокед ажиллаж байсан юм. Түүнээс

 

3

 

хойш аав ээж хоёртойгоо хамтран хувиараа барилгын ажил хийж амьдарч байгаа юм.” /хх-46/,

 

Мөрдөн байцаалтад Ч.М-ыг сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … “Би 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр орой 17 цагийн үед байх өөрийн найз Эрдэнэжаргалтай 99726650 сансарт уулзсан юм. Тэгээд бид хоёр хамт сансарт “Хэрлэн” нэртэй караокед орж 0.75 грамын “Экс” нэртэй архи авсан юм. Тэгээд бид хоёр архиа хувааж уугаад дуусаад уг караокеноос гарч “NEW SANSAR” нэртэй баар руу орсон ба бааранд орж хүний 3 шил нийслэл нэртэй 0.5 грамын шилтэй пиво авч уугаад бүжиглэж байгаад ямар ч байсан баар хаахаас өмнө бид хоёр хамт гарсан юм. Тэгээд л би тасарчихсан байна лээ нэг сэрсэн чинь цагдаа дээр ирчихсэн байсан. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр нь манай найз Эрдэнэжаргал надад хэлэхдээ “чи өчигдөр таксины хүнтэй муудалцаад зүв зүгээр байсан таксины жолоочыг цохисон шүү” гэж хэлсэн. Тэгээд л би урд шөнө архи ууж тасарсан байхдаа хүнд зодсон гэдгээ мэдсэн юм.” /хх-54/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин шүүгдэгч Ч.М ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан

 

Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6  дугаар  зүйлийн  1-д зааснаар  торгуулийн  ял

 

шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Ч-ын М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 

4

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.М-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.М  нь шүүх оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

    1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.М урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                              Э.ЧИНГИС