| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0425/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/453 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/453
2018 05 31 453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Б.Б................г, түүний өмгөөлөгч Д.Баттөр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1834),
шүүгдэгч С.С..............р, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824),
шүүгдэгч Г.Г..........ай, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0229)
гэрч С.Ж...............маа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Баянцагаан овогт Г................хийн Г..........айг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Боржигон овогт С.................рын С..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2013 0103 1164 дугаартай, 9 хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Баянцагаан овогт Г................хийн Г..........ай, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ............................., урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. Боржигон овогт С.................рын С..............р, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ...................................., урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхэд ирүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлт дурдсанаар)
I. С.С..............рын үйлдсэн хэргийн талаар;
1. Залилах гэмт хэргийн талаар;
- 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Х.Б.............ний “Samsung Galaxy-6” маркийн гар утсыг “утсаар чинь яръя” гэж хэлж хуурч мэхлэн, залилан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан.
2. Дээрэмдэх гэмт хэргийн талаар;
А. Дангаараа;
1. 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их нарангийн автобусны буудлын шинэ эцсийн буудлын орчимд С.Энхбатын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, өмсөж явсан пүүзийг нь дээрэмдсэн,
2. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их нарангийн 8 дугаар гудамжинд С.Энхбатын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, өмсөж явсан пүүзийг нь дээрэмдсэн.
Б. Бүлэглэж;
1. Г.Г..........ай, (Г.У...............р) нартай бүлэглэж 2014 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 13 дугаар гудамжинд явж байсан Н.Отгонбаатарт хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйлийг нь дээрэмдсэн,
2. (Г.У...............р)-тай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн 4 дүгээр гудамжинд М.М..............лийн биед зүүн нүдний зовхи баруун чих, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Samsung Galaxy s3” маркийн гар утас, Худалдаа хөгжлийн банкны картыг нь дээрэмдсэн.
3. Хулгайлах гэмт хэргийн талаар;
А. Дангаараа;
1. 2016 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 48 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Ц.Д............ржийн 35-70 УБИ улсын дугаартай “SsangYong Istana” маркийн машиныг хулгайлан 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын гадна талд байрлуулсан иргэн М.П............ржийн эзэмшлийн 17-21 СБА улсын дугаартай “SsangYong Istana” маркийн машиныг хулгайлан 6.000.000 төгрөгийн хохирол,
3. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 8-14 тоот хашаанд байрлуулсан иргэн Л.Г............гийн эзэмшлийн ........... улсын дугаартай “Hyundai sonata-6” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 8-14 тоотод оршин суух иргэн Б.Үү................нгийн өвлийн сууцны цонхыг түлхэн нэвтрэн орж 42 инчийн зурагт, эрэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 2017 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Б.А...............рын эзэмшлийн ............ улсын дугаартай “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан 504.500 төгрөгийн хохирол учруулсан,
Б. Бүлэглэж;
1. Г.Г..........ай, (Ө.Ө............х, Э.Б..........д, Б.Отгонтулга) нартай 2012 оны 07 дугаар сарын 22-нд орой Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 49 дүгээр байрны 37 тоотод оршин суух Х.Цогоогийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 10.145.000 төгрөгийн хохирол,
2. (Ө.Ө............х, Г.И..........р, Э.Б..........д) нартай 2012 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 23-20 тоотод Ж.Дашдаваагийн эзэмшлийн Хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 426.950 төгрөгийн хохирол учруулсан
3. Г.Г..........ай, (Ө.Ө............х, О.М............нэ, Б.БатБ.............н, Э.Отгонбаяр) нартай 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 6А байрны зүүн талын нутаг дэвсгэрт байрлах Б.Ц..........нгийн “Оргил Мөрөн” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 3.832.990 төгрөгийн хохирол учруулсан,
4. Г.Г..........ай, (Ө.Ө............х, Н.Хишигдорж) нартай 2012 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 49-р байрны 34 тоотод оршин суух М.Заяатын байшингийн тагтаар дамжин хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Г.Г..........айтай 2012 оны 8 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 3-17 тоотод оршин суух Б.Доржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 14.490.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Г.Г..........айтай 2012 оны 8 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 3-17 тоотод оршин суух Б.Бүнэбазарын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 7.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Г.Г..........ай, (Г.И..........р) нар нь 2012 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоогийн 6-14 тоотод байрлах Б.Эрдэнэжаргалын “Сайхан хонгор” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 882.300 төгрөгийн хохирол учруулсан,
8. Г.Г..........айтай 2012 оны 8 дугаар сарын 21-нээс 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-3 тоотод оршин суух иргэн Ц.Мягмарсүрэнгийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 9.590.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. (Г.У...............р, Б.Содномжамц, Б.Мишээлт) нар нь 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 23 дугаар байрны зүүн талд хатгасан хашааны зүүн хойд талд байх Ч.Марал-Одын үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний ханыг зүсч, нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 390.220 төгрөгийн хохирол учруулсан,
10. (Г.У...............р, Б.Содномжамц) нар нь 2016 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Л.Басбишийн ТҮЦ-ний ханыг зүсч, нэвтрэн орж орлогын 190.000 төгрөг болон 34.500 төгрөгийн эд зүйлс хулгайлан 224.500 төгрөгийн хохирол учруулсан,
11. (Г.У...............р, Б.Содномжамц, Б.Мишээлт) нар нь 2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны зүүн урьд талд байх Ш.Өнөрчимэгийн үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханын зүсч нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 881.400 төгрөгийн хохирол учруулсан,
12. (Г.У...............р, Б.Содномжамц) нартай 2016 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Эрэлийн автобусны буудал дээр байх иргэн Б.Нямцэрэнгийн үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ- ийн ханыг зүсч, нэвтрэн орж орлогын бэлэн мөнгө 1.600.000 төгрөг, мобикомын нэгжийн карт, гар утас зэрэг эд зүйлс хулгайлан нийт 3.161.120 төгрөгийн хохирол учруулсан,
II. Г.Г..........айгийн үйлдсэн хэргийн талаар:
1. Дээрэмдэх гэмт хэргийн талаар;
- С.С..............р, (Г.У...............р) нартай бүлэглэж 2014 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 13 дугаар гудамжинд явж байсан Н.Отгонбаатарт хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйлийг нь дээрэмдсэн,
2. Хулгайлах гэмт хэргийн талаар;
А. Дангаараа;
1. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Орчлон хорооллын 48 дугаар байрны гадна талын зогсоол дээрээс иргэн А.Ёндонжамцын 18-76 УНА дугаартай тээврийн хэрэгслээс хонь, ямааны мах зэрэг эд зүйлсийг хулгайлан 553.200 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 10 дугаар сарын 31-нээс мөн оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11-223 тоотод оршин суух Н.Бямбасүрэнгийн гэрээс 2 ширхэг гар утас хулгайлсан,
3 Мөн дээрх тоотод оршин суух иргэн Н.Энхтуулын гэрт хууль бусаар нэвтэрч “Nokia” маркийн гар утсыг хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Б.Бүлэглэж;
1. С.С..............р, (Ө.Ө............х, О.М............нэ Б.БатБ.............н, Э.Отгонбаяр) нартай 2012 оны 08 дугаар сарын 01-ний 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 6А байрны зүүн талын нутаг дэвсгэрт байрлах Б.Ц..........нгийн “Оргил Мөрөн” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 3.832.990 төгрөгийн хохирол учруулсан,
2. С.С..............р, (Ө.Ө............х, Н.Хишигдорж) нартай 2012 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 49-р байрны 34 тоотод оршин суух М.Заяатын байшингийн тагтаар дамжин хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. С.С..............р, (Э.Б..........д, Ө.Ө............х, Б.Отгонтулга) нар нь бүлэглэн 2012 оны 07 дугаар сарын 22-нд орой Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 49 дүгээр байрны 37 тоотод оршин суух Х.Цогоогийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 10.145.000 төгрөгийн хохирол,
4. С.С..............ртай 2012 оны 08 дугаар сарын 11-нээс 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн 3-17 тоотод оршин суух Б.Доржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 14.490.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. С.С..............ртай 2012 оны 08 дугаар сарын 11-нээс 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн 3-17 тоотод оршин суух Б.Бүнэбазарын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 7.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. С.С..............р, (Г.И..........р) нартай 2012 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоогийн 6-14 тоотод байрлах Б.Эрдэнэжаргалын “Сайхан хонгор” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 882.300 төгрөгийн хохирол учруулсан
7. С.С..............ртай 2012 оны 08 дугаар сарын наас 27- ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-3 тоотод оршин суух иргэн Ц.Мягмарсүрэнгийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 9.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Г.Г..........ай мэдүүлэхдээ: “....2012 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хохирогч Цогоогийн гэрт нэвтрэн орсон гэх үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ үед би гэртээ байсан. Харин би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч...” гэв.
2. Шүүгдэгч С.С..............р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй....” гэв.
3. Хохирогч Б.Б................г мэдүүлэхдээ: “....2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр манай төрсөн дүү Доржийн гэрээс халтар манан хөөрөг, хөөрөгний алтан нуухтай зааны ясан халбагатай шүрэн толгой, хөөрөгний торгон даалин, хаш чулуун гаанс, гаансны мөнгөн тоног, зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, хуримын хаан сүйх бөгж, мөнгөн бүс, Sony маркийн тоглуулагч болох нийт 14,490,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, Бүнэбазарын гэрээс мөнгөн тоногтой хэт хутга, мөнгөн аяганы уут, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс, шинэ цагийн чүнчигноров хөөрөг, хүүхдийн шинэ пүүз, шинэ жинсэн өмд, мөнгөн бөгж болох нийт 7,870,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайд алдагдсан. Үүнээс Доржийн гэрээс алдагдсан халтар манан хөөрөгний чулуун бөгс буюу толгойгүй хөөрөг хүлээн авсан. Үүнийг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хаш чулуун гаансны мод, толгойг Г..........айгийн ээж гэрээс нь олдсон гээд авч ирж өгсөн, гаансны соруулыг өгөөгүй. Гаансыг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн. Өмнөх шүүх хуралдаанд 500,000 төгрөг өгсөн. Нийтдээ 9,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Гаансны 1,500,000 төгрөг, хөөрөгний үнэлгээ 7,00,000 төгрөг, 500,000 төгрөгийг хасаж бусад хохиролоо нэхэмжилж байна...” гэв.
4. Гэрч С.Ж...............маа мэдүүлэхдээ: “...Тухайн үед миний хүлээлгэж өгсөн хөөрөг...Цагаан юм шиг харагдаад байсан. Хавтаст хэрэгт авагдсан зурган дээр хөөрөг бараан харагдаж байсан...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
I. Залилах гэмт хэргийн талаар;
С.С..............р нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Х.Б.............ний “Samsung Galaxy-6” маркийн гар утсыг “утсаар чинь яръя” гэж хэлж хуурч мэхлэн, залилан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Насанд хүрээгүй хохирогч Х.Б.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 19-37 тоотод байх гэрээсээ гараад хичээлдээ явж байхад хар өнгийн пит маркийн автомашинтай эрэгтэй хүн ирээд “утсаараа нэг яриулчихаач” гэхээр нь би “надад нэгж байхгүй” гэж хэлчихээд доошоо уруудаад...гүйж байтал дахиад машинтайгаа араас гүйцэж ирээд “би өөрийнхөө сиймийг хийгээд чиний утсанд хийгээд ярьчихъя, дараа нь чамайг сургууль дээр чинь хүргээд өгье” гэхээр нь итгээд тэр хүний машинд суугаад өөрийн “Samsung S-6” маркийн гар утсыг түүнд өгсөн. Тэгтэл тэр хүн “чиний дугаар чинь Скайтел юм байна, үнэгүй залгаж болно биздээ” гэхээр нь болно болно гэтэл тэр хүн нэг хүн рүү залгаад байгаа байх шиг байсан. Тэгснээ надад “би Баяраа гээд Их наранд байдаг дэд ахлагч цагдаад... бичиг баримтаа хураалгачихсан юм гэрт нь очоод чиний утсаар ярьж байгаад тохироод машиныхаа бичиг баримтыг аваадхъя” гэхээр нь тэг тэг гээд бид хоёр...Их Нарангийн шинэ автобусны буудлыг орчим нэг айлын хашааны үүдэнд очиж зогссон. ...Тэгээд миний утсыг аваад нөгөө хашаа руу орсон ба 5 минут хүлээж байгаад тухайн залуугийн орсон хашаанд ортол...байхгүй байсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 47-48),
- Гэрч Ж.Хэрлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Х.Б.............н нь гэртээ орж ирээд би өөрийн утсаа алдчихлаа, танихгүй эрэгтэй хүн замд таараад утсаа өгч бай гээд симээ хийгээд яриад өгье гэж хэлээд аваад нэг айлын хашааны гадна манай хүүг машин дотор үлдээгээд айл руу ороод буцаж гарч ирээгүй гэж хэлсэн...Цагдаа ирээд болсон асуудлыг хэлэхэд 2 хүний гэрэл зураг үзүүлэхэд манай хүү Х.Б.............н нэг залууг нь хараад таньсан. Тэр залууг нь Памбий хочтой С..............р гэж зурагных нь доор бичсэн байсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 52-53),
- Эд зүйлийн үнэлгээ (8 хавтаст хэргийн 51),
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 56-61),
- Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (8 хавтаст хэргийн 62),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 хавтаст хэргийн 67-68).
II. Дээрэмдэх гэмт хэргийн талаар;
А. С.С..............р ганцаараа
1. 2017 оны 9 дүгээр сарын 03, 27-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их нарангийн автобусны буудлын шинэ эцсийн буудлын орчимд болон Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Нарангийн 8 дугаар гудамжинд тус тус С.Энхбатын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, өмсөж явсан пүүзийг нь тус тус дээрэмдэн 115.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
а. Насанд хүрээгүй хохирогч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр найзуудтайгаа сагс тоглохоор Их нарангийн автобусны дунд буудлын хажуугийн сагсны шийдэн дээр очсон. Найз болох Билгээ, Мөнхөө, Пүүжээ нартай сагс тоглож байхад 22 цагийн үед С..............р ах согтуу ирээд намайг ганцааранг нь дуудаад “ахыгаа гэр рүү дөхүүлээд өг” гэхээр нь “за гээд Их нарангийн автобусны шинэ эцсийн буудал руу явж байхад” намайг баруун талдаа сугандаа хавчуулаад гарын шуу хэсгээр хоолойг боогоод яваад байсан. Тэгээд мухар гудамжинд дагуулж ороод “пүүзээ тайлж өг” гэхээр нь “ээж загнана” гэж хэлсэн. Тэгтэл дахиад “пүүзээ тайлж өг” гэхээр “ээ яах юм бэ ахаа” гэтэл би чамайг зодох юм уу гэхээр нь би өөрийн өмсөж явсан жордон 12 пүүзийг тайлж өгсөн. Өөрийнхөө өмсөж явсан пүүзэн гутлаа надад өмсүүлээд гэртээ хүргүүлээд хүлээж бай гэж хэлсэн. Би гадаа нь хүлээж байтал саарал өнгийн пүүз гаргаж надад өгөөд надад өмсүүлсэн пүүзээ аваад орчихсон...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 20-21),
- Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл (7 хавтаст хэргийн 78-79),
- Гэрч Г.Ганбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхбат, Пүүжээ, Мөнхөө нарын хамт сагсны шийдэн дээр тоглож байхад С..............р гэх хүүхэд ирээд Энхбатыг дуудахад нь Энхбат явж очоод уулзаж зогсож байснаа хоёулаа хойшоо чиглээд явахаар нь араас нь хаачих гэж байгаа юм гэхэд С..............р ахыг гэр рүү нь дөхүүлж өгчихээд ирье гэж хэлчихээд хоёулаа цаашаа яваад өгсөн. 30-40 минутын дараа Энхбат ирээд пүүзээ дээрэмдүүлчихлээ гээд хэлэхээр нь харахад өөрийнхөө пүүзний оронд саарал пүүз өмссөн байсан...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 26-28),
- Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 48),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 13-14).
б. Насанд хүрээгүй хохирогч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...22 цагийн үед РС тоглоомын газраас гараад Их нарангийн 8 дугаар гудамж руу эргээд ортол С..............р 2 залуутай пиво уугаад зогсож байснаа дуудаад “пиво аягалж өг” гэж хэлсэн. Манай найз болох Билгээ Пүүжээ гэх хоёр найзыг цаашаа яв гэж явуулчихаад намайг пиво уу гээд загнаад байхаар нь нэг аягыг уусан..., С..............р ах намайг дагуулаад дэлгүүр орж пиво авахаар орсон..., дэлгүүрт байхдаа намайг хэд хэдэн удаа алгадсан. Тэгтэл дэлгүүрийн худалдагч Хүрэлээ ах наад шил хагалчихав гар гар гээд гаргасан. Гарч ирээд С..............р ах надад хандаж “өмсөж байгаа пүүзээ өгөөд энэ өмсөж байгаа пүүзийг ав, чадахгүй бол хөл нүцгэн яв гэхээр нь би айгаад өөрийн өмсөж явсан найк нэртэй пүүзээ тайлж өгсөн...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 121-122),
- Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл (7 хавтаст хэргийн 78-79),
- Гэрч С.Дэндэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С..............р тэр 3 хүүхдийг дуудсан..., нэг хүүхдийг нь чи урьд нь намайг барьж өгсөн энэ тэр гээд юм яриад аваад үлдсэн...., “Арвин бороо” хүнсний дэлгүүрийн гадаа шатан дээр нөгөө үлдсэн эрэгтэй хүүхэд уйлчихсан С..............р хажууд нь суусан байдалтай гутлаа тайлж өгөөд С..............р гутлыг нь өмсөөд байж байсан...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 128-129),
- Гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөгөө залуу тухайн хүүхдэд хандаж ахыгаа мэдэж байгаа биз дээ, таньж байна уу гэж хэлээд баруун гараараа зүүн хацар орчимд нь нэг удаа алгадаад авсан. Мөн гэдэс орчимд нь нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 126-127),
- Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 137).
Б. Бүлэглэж
1. Шүүгдэгч Г.Г..........ай, С.С..............р, (Г.У...............р) нар 2014 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 13 дугаар гудамжинд иргэн Н.Отгонбаатарт хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдэн 65.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Н.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…би Эрдэнэтээс 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хотод ирээд шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоонд амьдардаг найз Гантөмөрийн гэр рүү ганцаараа явж байхад өөдөөс нэг залуу ирээд үгийн зөрөөгүй миний шанаа руу цохихоор нь би гудамж уруудаад зугтаатал араас 2 залуу гүйж ирээд нэг залуу нь намайг өшиглөөд нөгөөдөх нь намайг дэгээдэж унагаасан юм. Тэгэхээр нь би өмднийхөө арын халаасанд байсан түрүүвчээ гаргаад хашаа давуулаад шидэх гэтэл нэг залуу нь замаас аваад тэгээд тэд нар гудамж өгсөөд зугтаагаад явчихсан тэгэхээр би өөрийн утсаар 102 руу залгаж дуудлага өгсөн юм…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 5-6),
- Насанд хүрээгүй гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2014 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө С..............р, У...............р, Томи, Улака, Тэмүүжин, Алтансүх нартай цуг гадуур явж байгаад шөнө 01 цагийн үед Мандал овоогийн 13 дугаар гудамжинд явж байхад урд нэг эрэгтэй хүн явж байсан чинь Г.Г..........ай (Томи) тэнд хүн явж байна гэж хэлсэн чинь У...............р очьё гэж хэлээд Г..........ай, С..............р, У...............р гурав тэр залуу руу гүйж очоод У...............р тэр залуугийн нүүрэнд толгойгоороо мөргөтөл…тэр залуу зугтаасан. Тэгтэл С..............р тэр залуугийн хойноос нь гүйж очоод дэгээдтэл хажуугаас нь Г..........ай өшиглөж унагаасан, тэгэхэд тэр залуу түрүүвчээ шидсэн чинь С..............р түрүүвчийг нь газраас аваад тэр гурав гудамж өгсөөд дээшээ зугтаасан юм…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 9-11),
- Насанд хүрээгүй гэрч Б.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз Тэмүжин, Улаака хоёртой гэртээ байж байгаад шөнө 23 цагийн үед…С..............р, Г..........ай, У...............р гурав Тэмүүжин, Улака, Энх-Амгалан бид нарыг дагуулаад Мандал-Овоогийн 13 дугаар гудамжинд явж байхад Г..........ай “тэнд нэг баавгай явж байна” гэж хэлсэн чинь У...............р гүйж очоод нөгөө хүний нүүр рүү цохиход нөгөө хүн зугтаасан. Тэгтэл С..............р, Г..........ай хоёр тэр хүний араас гүйгээд Г..........ай тэр хүнийг өшиглөж унагаахад, С..............р тэр хүнээс “түрүүвч чинь хаана байна” гэж асуусан…Энх-Амгалан, Тэмүүжин, Улака бид нар зайтай зогсож байсан, Тэгээд тэр гурав нөгөө хүнээ орхчихоод дээшээ өгсөөд явчихсан…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 17-18),
- Насанд хүрээгүй гэрч Н.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Алтансүх, Улаака…бид гурав…тоглочихоод…шөнө Алтансүхийн гэрээс гартал тэдний гудамжинд С..............р, Г..........ай, У...............р гэдэг гурван залуу таараад бид нарыг дээрэлхээд явуулахгүй байсан…тэгээд бид нарын дагуулаад Мандал-Овоогийн 13 дугаар гудамжинд 01 цагийн үед явж байхад У...............р “тэнд нэг Баавгай явж байна” гэж хэлээд түрүүлж гүйж очоод нүүр рүү нь цохьчихсон, С..............р, Г..........ай хоёр хойноос очоод С..............р тэр хүнийг дэгээдээд араас нь Г..........ай өшиглөж газар унагаахад тэр хүн түрүүвчээ гаргаад шидэхэд С..............р очин аваад зугтаарай гэж хэлсэн…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 24-25),
- Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 40),
- (Г.У...............р)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 8 сард Г..........ай, С..............р нарын хамт Их нарангийн хуучин эцэст явж байхад урд нэг ах явж байсан чинь Г..........ай надад “чи наадахаа очоод цохьчих” гэхээр нь би араас нь гүйж очоод ард талаас нь толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл араас Г..........ай хүрч ирээд тэр ахыг хавирч унагаагаад дээрээс нь өшиглөсөн чинь нөгөө ах гартаа барьчихсан байсан түрийвчээ шидэхээр нь С..............р хүрч ирээд түрийвчийг нь аваад бид нар буцаад зугтаасан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 57)
- Хохиролд 65.000 төгрөг төлсөн баримт (4 хавтаст хэргийн 152-153),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118).
2. С.С..............р (Г.У...............р)-тай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн 4 дүгээр гудамжинд М.М..............лийн биед зүүн нүдний зовхи баруун чих, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүч хэрэглэн довтолж “Samsung Galaxy s3” маркийн гар утас, Худалдаа хөгжлийн банкны картыг нь дээрэмдэн 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч М.М..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би Их нарангийн хуучин эцэс дээр эхнэрээ гэрээс нь очиж авах гээд явж байсан. Тэр өдөр миний төрсөн өдөр болоод бага зэргийн согтолттой явж байсан. Тэгсэн С..............р, У...............р хоёртой тааралдаад дэлгүүр орж тамхи аваад гарч ирэхэд С..............р миний гар утсыг булааж аваад өгөхгүй байсан…, С..............р нэг гудамж руу оруулж байгаад намайг зодож энгэрийн халаасанд байсан цалингийн картыг аваад явсан…” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 209-212),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11860 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. М.М..............лийн биед зүүн нүдний зовхи, баруун чих, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 215),
- Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 213),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр У...............р гэх найзтайгаа... “Бүрдэн Цохио” гэдэг үйлчилгээний төв орсон чинь М..............л ахтай тааралдсан. М..............л ах, У...............р хоёр дэлгүүр орж 2 том Боргио пиво...авч гарч ирсэн. Тэгээд бид гурав гудамжинд пиво хувааж уусан. Тэгтэл М..............л ах хашаа налаад их согтсон байсан болохоор би гар утсыг нь өмссөн байсан яакных нь зүүн талын халааснаас авсан. Гар утсыг нь авахад нэг ширхэг төлбөрийн карт гарч ирсэн. ...Бид хоёр картнаас нь 600.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 242),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118).
III. Хулгайлах гэмт хэргийн талаар;
А. С.С..............р ганцаараа
1. 2016 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 48 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн Ц.Д............ржийн 35-70 УБИ улсын дугаартай “SsangYong Istana” маркийн машиныг хулгайлан 6.200.000 төгрөгийн шууд хохирол, 300,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх нь;
- Хохирогч Ц.Д............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 48 байрны гадна өөрийн эзэмшлийн 35-70 УБИ улсын дугаартай Истана маркийн авто машинаа унаж ирээд тавьсан. Тэгээд орой 22 цагийн үед манай эхнэр дүү охин гарч машинаас юм авах гээд гарч машинаас хүнсний юм аваад орж ирсэн. Тэгээд машин сайн түгжсэн үү гэхэд эхнэр сайн түгжсэн, шалгасан гэж хэлсэн. Маргааш нь 15 цагийн үед гэрээсээ гараад машин тавьсан газарт ирэхэд машин маань алга байсан...Би машинаа айлын хашаа хажуугаар нь шүргэж зураад хашаа наалдуулаад орхисон байхад нь олж авсан...Миний машиныг сэвтүүлж эвдсэн зардалд 300.000 төгрөг, машинд байсан багаж хэрэгсэл алга болсон үнэнд 200.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 34-36),
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 23-25),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 38-39),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...Орчлон хороололд дэмий тэнэж явж байгаад 3570 УБИ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл зогсоолд байхаар нь...асаагаад дэмий тэнсэн. Тэнэж байгаад Нарангийн голд гудамжинд уг машиныг байрлуулан тавиад дотор нь унтсан. Өглөө машиныг нь унаж явж байгаад Нарангийн голд гудамжны дугаарыг нь мэдэхгүй айлын хашаа шүргэн наалдуулан үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 230).
2. 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын гадна талд байрлуулсан иргэн М.П............ржийн эзэмшлийн 17-21 СБА улсын дугаартай “SsangYong Istana” маркийн машиныг хулгайлан 6.000.000 төгрөгийн хохирол, 227.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх нь;
- Хохирогч М.П............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, шөнийн захын гадна талын зогсоолд 17-21 СБА улсын дугаартай Истана маркийн машинаа байрлуулаад 14 дүгээр байранд орж хоносон. Маргааш нь гарч ирээд өөрийн автомашинаа байрлуулсан газраа очиход миний автомашин алга болсон байсан... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн газраас залгаад хулгайд алдагдсан автомашин тань Их Нарангийн орчмоос олдлоо ирж аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 226-227),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 222-224),
- Хулгайд алдагдсан эд зүйл болон хохирлын үнэлгээ (7 хавтаст хэргийн 234-236),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 хавтаст хэргийн 244-245).
3. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 8-14 тоот хашаанд байрлуулсан иргэн Л.Г............гийн эзэмшлийн ........... улсын дугаартай “Hyundai sonata-6” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан 7.000.000 төгрөгийн шууд хохирол, 830.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх нь;
- Хохирогч Л.Г............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Г.Үү................нгийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 8-14 тоот хашаанд өөрийн эзэмшлийн ........... дугаартай Соната-6 маркийн автомашинаа үлдээсэн энэ үедээ би машиныхаа түлхүүрийг дотор нь орхиод машинаа цоожлоогүй явсан. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 06 цагийн үед хүү Г.Үү................н над руу гар утсаар залгаад таны машин чинь хашаанд байдаггүй та авч явсан юм уу гэхээр нь үгүй гэж хэлсэн удалгүй яваад очиход миний машин манай хүүгийн хашаанд байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгч үзлэг шалгалт хийлгэсэн. Түүнээс хойш 1 хоног гадуур дотуур яваад хайгаад машинаа олоогүй бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн үед машинаа хайгаад явж байхад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандал овоогийн 9 дүгээр гудамжинд 9 тоот хашааны ард талд нь миний ........... улсын дугаартай автомашиныг цоожлоод орхисон байдалтай автомашины салхины шил хагарсан, урд купер халцарсан бусад эд зүйлс эвдэрсэн байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч үзлэг хийлгэсэн...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 165-168),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 159-160),
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 161-163),
- Хулгайд алдагдсан эд зүйл болон хохирлын үнэлгээ (7 хавтаст хэргийн 173, 174),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (7 хавтаст хэргийн 175),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 хавтаст хэргийн 180-181).
4. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 8-14 тоотод оршин суух иргэн Б.Үү................нгийн өвлийн сууцны цонхыг түлхэн нэвтрэн орж 42 инчийн “Philips” маркийн зурагт, эрэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Б.Үү................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Алтан-Овоогийн 43-83 тоотод байх манай өвлийн байшинд хулгай орж 42 инчийн “Philips” маркийн зурагт, орчин цагийн тархи манан хөөрөг, 2 ширхэг “Sky” маркийн гар утас, мөнгөн аяга, мөнгөн бүс, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 202-203),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 192-196),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 216),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (7 хавтаст хэргийн 214-215).
5. 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Б.А...............рын эзэмшлийн ............ улсын дугаартай “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан 4.500.000 төгрөгийн хохирол, 504.500 хор уршиг учруулсан гэх нь;
- Хохирогч Б.А...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс Их нарангийн автобусны буудлын хажууд байх нийтийн байранд нүүж ирсэн. Тэр өдрөө өөрийн грейс маркийн машинаар шугаманд явчихаад шөнө ирээд хашаанд нь машинаа тавих гэтэл зайгүй байхаар нь гадна талд нь өөрийнхөө өрөөний доод хэсэгт машинаа байрлуулж орхиод гэртээ орсон. 5 минут орчим болоод машин асах чимээ гарсан. Цонхоор хартал миний машин хөдлөөд зам хөндлөн гараад явчихаар нь араас нь гараад машин бариад араас нь хайж байгаад Их нарангийн 13 гудамж руу ортол миний машин байхаар нь очиж явтал цаашаа давхиад зугтаасан. Тэгснээ 7а гэсэн хашааг мөргөсөн. Би гүйцэж очоод жолооч талаар нь гараа оруулаад түлхүүрийг нь сугалах гэтэл хойшоогоо ухрах үйлдэл хийгээд дахиад хашаа мөргөөд зогссон. Нөгөө залууг буулгаж ирэхэд согтуу байсан. Тэгээд цагдаад машин хулгайлсан залууг барьчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 6-7),
- Гэрч Д.Г............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа юм нурж байгаа юм шиг чимээ гарахаар нь юу болов гэж бодоод гэрээсээ гартал манай модон хашааг 2 газар машинаар дайраад унагааж нураасан байдалтай, хашааны гадна ногоон өнгөтэй микробус зогссон, хажууд нь хүмүүс байхаар нь яваад очтол танихгүй залуу “ чи миний машиныг хулгайлдаг хэн бэ” гээд нэг залууг барьчихсан зогсож байхаар нь шугамын автобусанд кондуктор хийдэг С..............р байсан...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 11-12),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 2-4),
- Хулгайд алдагдсан эд зүйл болон хохирлын үнэлгээ (8 хавтаст хэргийн 16-17),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 хавтаст хэргийн 26-27).
Б. Г.Г..........ай ганцаараа
1. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Орчлон хорооллын 48 дугаар байрны гадна талын зогсоол дээрээс иргэн А.Ёндонжамцын 18-76 УНА дугаартай тээврийн хэрэгслээс хонь, ямааны мах зэрэг эд зүйлсийг хулгайлан 553.200 төгрөгийн хохирол, 190.000 төгрөгний хор уршиг учруулсан гэх нь;
- Хохирогч С.Ёндонжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр...Архангай аймгаас мах нийлүүлдэг хүн 23 цагийн үед ирээд гулууз мах өгснийг өөрийнхөө 18-76 УНА дугаартай микробусанд хийсэн. Миний автомашинд хонины 6, ямааны 2 гулууз мах, гэдэснүүдийг буулгаж хийсэн. Тэгээд машинаа цоожилчихоод гэртээ орж байж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад машинаа халаахаар гараад иртэл машины буруу талын урд хаалга хөшигдсөн, заалны дунд хаалга дутуу хаагдсан, буруу талын урд талын хаалганы цонх нь хагарсан байсан. Цагдаад дуудлага өгөөд цагдааг үзлэг хийсний дараа бүртгэж үзэхэд 6 ширхэг хонины гулууз, 2 ширхэг ямааны гулууз, речакны толгой алдагдсан байсан..., нийт 118 кг хонины мах, 63 кг ямааны мах, хонины махыг 1 кг нь 2900 төгрөгөөр, ямааны махыг 1 кг нь 2400 төгрөгөөр тус тус үнэлнэ. Машины урд талын хаалга эвдэрсэн байсан 230.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 43-46),
“...Г.Г..........айгийн ээжээс 750.000 төгрөг авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 137),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (4 хавтаст хэргийн 38-41),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/501 дугаартай шинжээчийн дүгнэлт “...баруун хаалганы гадна дээд талаас илрүүлж 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь санд Г................х овогтой Г..........айгийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 53-56)
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 59-60),
- Шүүгдэгч Г.Г..........айгаас хохиролд 750.000 төгрөг төлсөн баримт (4 хавтаст хэргийн 140),
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (4 хавтаст хэргийн 162).
2. 2017 оны 10 дугаар сарын 31-нээс мөн оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11-223 тоотод оршин суух Г.Бямбасүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч “LG” болон “Samsung” брэндийн 2 ширхэг гар утсыг хулгайлан 380.000 төгрөгийн хохирол, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11-219 тоотод оршин суух иргэн Н.Энхтуулын гэрт хууль бусаар нэвтэрч “Nokia” маркийн гар утас зэргийг хулгайлан 20.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх нь;
а. Хохирогч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11 дүгээр гудамжны 223 тоотод гэртээ унтаж байтал гаднаас нэг эрэгтэй хүн ож ирэхээр нь “дүүгээ юм байх гэж бодоод тоогоогүй” юм. Гэтэл тухайн эрэгтэй хүн миний цүнхийг авч гараад буцаж оруулж ирээд гараад зугтаах гэж байхад нь би “гэрлээ асаагаарай” гээд орилсон чинь гэрийн хаалгаар тэр хүн гараад зугтаасан. Гэтэл миний цүнхэн дотор байсан “LG” маркийн цагаан өнгийн утас болон ширээн дээр байсан “Samsung S-5” маркийн гар утаснуудыг хулгайлаад авчихсан байсан...Би алдагдсан гар утаснуудаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 85-86),
- Гэрч Л.Ганхлагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...02 цаг өнгөрч байхад манай хажуу талын хаалганд амьдардаг Бямбасүрэн эгч манай гэрийн хаалгыг цохиод “манай гэрт сая танихгүй нэг эрэгтэй хүн орж ирээд миний хоёр ширхэг гар утсыг хулгайлж аваад зугтаачихлаа” гэж хэлэхээр нь тухайн хүний араас нь хөөсөн чинь хашаа даваад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 89),
б. Хохирогч Н.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө...хажуу айлынхаа гэрт хөзөр тоглож сууж байгаад 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11 дүгээр гудамжны 219 тоотод гэртээ ороод ирсэн чинь гэрт нэг танихгүй хүн зогсож байсан. Би гэрлээ асаалгүйгээр “чи хэн бэ гэтэл дуугарахгүй байсан” энэ үед гэрт унтаж байсан ээж сэрээд “Тамираа юм биш үү” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би Тамираагийн гэрээс гарч ирж байхад гээд” гэрлээ асаатал танихгүй хүүхэд зогсож байсан. Тэгэхээр нь би “чи хэн бэ” гэтэл тэрээр надад “Тамираа танайхаас мах аваад ир” гэсэн гэхээр нь “чи битгий худлаа яриад бай, хоёулаа Тамираагийн гэрт оръё” гээд гэрээс дагуулаад гартал шууд зугтаагаад яваад өгсөн. Араас нь хөөсөн чинь 223 тоотоос хүн гарч ирээд сая гэрээсээ гар утсаа алдчихлаа гэхээр нь гэртээ эргэж орж ирээд юмаа шалгаад үзтэл миний “Nokia” маркийн гар утас алга болсон байсан...Би гар утсаа эргүүлээд олоод авчихсан учир надад ямар нэг гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 82-83),
- Гэрч М.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр хажуу айлын эгч Энхтуул манай гэрт орж ирээд хамт хөзөр тоглож сууж байгаад 03 цагийн орчим гэрлүүгээ орж унтлаа гээд гарсан юм. Удаагүй байтал Энхтуул эгч “гэрт хүн ороод ирчихсэн байна” гээд орилохоор нь би гэрээсээ гараад хартал нэг танихгүй эрэгтэй хүн хашааны үүдэн дээрээс цаашаа зугтаад гүйсэн. Тэгэхээр нь би араас нь хөөгөөд гүйсэн чинь доод айлын нэг эгч бас гэрээсээ гарч ирээд манай гэрт танихгүй хүн орж ирээд утас хулгайлчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 88),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (8 хавтаст хэргийн 107-108),
- Эд зүйлс түр хураан авсан тухай тэмдэглэл (8 хавтаст хэргийн 80),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг (8 хавтаст хэргийн 92-94),
- Шүүгдэгч Г.Г..........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 хавтаст хэргийн 142-143).
В. С.С..............р, Г.Г..........ай нар бүлэглэж
1. С.С..............р (Ө.Ө............х, Г.И..........р, Э.Б..........д) нар бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 23-20 тоотод Ж.Дашдаваагийн эзэмшлийн Хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 426.950 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Ж.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 7 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрөөгөөд манай эхнэр Нямцэрэн бид хоёр дэлгүүрээ хаагаад би хаалгаа түгжээд, манай эхнэр цонхоо шалгасан юм. Шөнө ямар нэгэн чимээ сонсогдоогүй, нохой ч хуцаагүй бид нар юу ч мэдээгүй. 2012 оны 07 дугаар сарын 19-ний өглөө манай эхнэр дэлгүүрээ онгойлгох гэж гараад удалгүй орж ирээд “дэлгүүрийн хамаг барааг хулгайч цонхоор нь ороод аваад явчихсан байна, манай дэлгүүрийн баруун талын вакум цонхны порчик онгорхой байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад дэлгүүртээ орж ирэхэд дэлгүүрийн бүх зүйлийг эмх замбараагүй гаргаж, ундааг газар цацаж хаясан, зарим эд зүйлсийг аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 23-26),
- Гэрч С.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 7 дугаар сарын 19-нд 06 цагийн үед дэлгүүрээ онгойлгох гээд гартал манай дэлгүүрийн цонх онгорхой байхаар нь гайхаад хаалгаа онгойлгоод ортол хамаг бараа байхгүй, ундаа асгачихсан байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 27-29),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 218 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...2. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр №7 нь ..Өсөхбаярын Ө............хын баруун гарын долоовор хуруугаар дарагдсан байна...” гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 34-35),
- Хэргийн газрыг үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2 хавтаст хэргийн 3-8),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 21-22),
- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 207-231),
- Нийслэлийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр магадлал (2 хавтаст хэргийн 239-248).
2. С.С..............р, (Э.Б..........д, Ө.Ө............х, Б.Отгонтулга) нар нь бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 49 дүгээр байрны 37 тоотод оршин суух Х.Цогоогийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 10.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Х.Цогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед хадам аавынхаа гэр болох Төв аймгийн Зуун мод сум орж хоночихоод маргааш нь буюу 2012 оны 7 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед гэртээ ирээд гаднаас хаалга онгойлгоод орж ирэхэд манай гэрийн хаалганы цоож ямар нэгэн эвдрэлгүй онгойсон. Тэгээд гэрт ортол манай гэрийн өрөөний тагтны вакум хаалга нээлттэй гэр доторхи эд зүйл эмх цэгцгүй байсан, тэгээд цагдаа дуудаж гэрт ороход эд зүйлүүдийг хулгайлсан барагцаагаар 10 сая төгрөг орчим болж байгаа байх...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 192-194),
- Гэрч З.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 197-198),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 167-172),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 189-191),
- Нэгжлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 174-176),
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 180-181),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 177-179, 182, 183).
3. С.С..............р, Г.Г..........ай, (Ө.Ө............х, О.М............нэ Б.БатБ.............н, Э.Отгонбаяр) нартай бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 01-ний 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 6А байрны зүүн талд байрлах Б.Ц..........нгийн эзэмшлийн “Оргил Мөрөн” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 3.832.990 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Б.Ц..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед өөрийн ажиллуулдаг “Оргил Мөрөн” дэлгүүрээ хаасан юм. ...Маргааш өглөө 06 цагийн үед манай ээж Дашхорлоо дэлгүүрээ онгойлгоно гэж яваад эргэж ирэхдээ манай дэлгүүрт хулгай ороод хамаг юм сүйдэлсэн байна гэсээр орж ирсэн. ..Тэгэхээр нь би дэлгүүр дээрээ яваад очтол дэлгүүрийн хойд талын хаалгыг эвдээд...хулгай орсон байсан. Манай дэлгүүрээс 3.832.990 төгрөгийн эд зүйлс алдагдсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101-105),
- Гэрч Ю.Дашхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...миний охин Ц..........н “Оргил Мөрөн” хүнсний дэлгүүрийг түрээслүүлэн ажиллуулдаг юм... 2012 оны 8 сарын 2-ны өглөө би охиныхоо дэлгүүрийг талх ирэхээс өмнө цэвэрлэх санаатай онгойлгосон юм. Гэтэл дэлгүүрийн арын хаалгыг эвдэн ороод дэлгүүрийн доторхи бүх лангууг унагаагаад.., бөөлжөөд, сүү, өндөг, чихэр шоколадыг асгаж бохирдуулсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 106-107),
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 69-87),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 96-98),
- Насанд хүрээгүй яллагдагч Ө.Ө............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 7 дугаар сарын сүүлээр...23 цаг өнгөрч байхад...бөөний худалдааны 24-р байрны хажуугийн улаан тоосгон 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн...арын модон хаалгыг Г..........ай өшиглөж онгойлгоод...С..............р бид нар дэлгүүрийн хаалгаар ороод дэлгүүрээс...хүнсний эд зүйлс, архи, тамхи, пиво зэргийг...авсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 142),
- Шүүгдэгч Г.Г..........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 сарын эхээр...дэлгүүрийн хойд талын нимгэн хаалгыг өшиглөж цөмлөж нүх гаргаад дотогш орсон. Тэгээд хаалгыг нь дотроос нь онгойлгоод С..............р бид нар орсон...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 158),
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...8 сарын дундуур Орчлон хорооллын өмнө байдаг нэг давхар улаан тоосгон дэлгүүрийн арын хаалгыг нь эвдэж ороод дотор нь байсан архи, ундаа зэргийг асгаад дотроос нь тамхи архи, пичень зэрэг зүйлүүдийг хулгайлсан. Тэр хэргийг үйлдэх үед Г..........ай нар хамт байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 171),
- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 207-231),
- Нийслэлийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр магадлал (2 хавтаст хэргийн 239-248),
- Шүүгдэгч Г.Г..........айгаас хохиролд 766.000 төгрөг төлсөн баримт (4 хавтаст хэргийн 147).
4. С.С..............р, Г.Г..........ай, (Ө.Ө............х, Н.Хишигдорж) нартай бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 49-р байрны 34 тоотод оршин суух М.Заяатын байшингийн тагтаар дамжин хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч М.Заяатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хүү Мөнхтулга манай гэр болох Зүүн салаанд очиж хоночихоод гэртээ очтол байрных тагтаар нь хулгай ороод худалдаж аваад 20 орчим хонож байсан 32 инчийн LCD зурагт, “Samsung” маркийн 15 инчийн дэлгэцтэй хар саарал өнгийн зөөврийн компьютер...гэх мэт эд зүйлүүд хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 139-142),
- Хохирогч З.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад хаалгаа түгжчихээд ээжийн гэр рүү явсан..., 2012 оны 08 дугаар сарын 03-ны өглөө10 цагт гэртээ иртэл манай байрны гал тогооны тагтны хаалга онгорхой байхаар нь гэртээ орох гэтэл манай хөрш айлын нэрийг нь мэдэхгүй хоёр хүн “танай гэрт өчигдөр гал гарсан шүү дээ, чи гэртээ хоноогүй юм уу, гал командын машин ирж галыг нь унтраасан, мөн хулгай орсон байж магадгүй гээд цагдаа нар ирсэн” гэж хэлсэн. Тэгээд гэртээ яваад ортол том өрөө болон гал тогооны өрөө бүхэлдээ утаа тортог болсон байдалтай байсан. Том өрөөний зүүн талын хананд байсан 32 инчийн зурагт, зурагтын доод тавиур дээр байсан “Samsung” маркийн зөөврийн компьютер, хувцас, монетон бөгж зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 144-147),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 116-120),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 135-137),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 133-134)
- Насанд хүрээгүй яллагдагч Ө.Ө............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 сарын эхээр Г..........ай, Хишигдорж, БатБ.............н нарын хамт...Хилийн цэргийн 49 дүгээр байрны...1 давхрын айлын цонх нь хаалт төмөргүй байхаар нь блакон дээр нь Г..........ай бид хоёр гараад вакум цонхыг нь би мөрлөж онгойлгоод бид хоёр гэр рүү нь орсон. ...Уг байр гал тогоотойгоо нийлээд хоёр өрөө байсан. ...Бид хоёр том өрөөнөөс нь хананд өлгөөтэй байсан LCD дэлгэцтэй 32 инчийн зурагтыг...аваад, зурагтын хажууд тавиур дээр байсан саарал өнгийн зөөврийн компьютерыг аваад цонхоор буулгаад...И..........рын гэр рүү явсан. ...Тэгээд тэндээсээ С..............ртай буцаж хулгай хийсэн айл руу очоод С..............рыг гадаа хүн харуулж үлдээгээд урд орсон цонхоороо дахин орж тэр айлаас эрэгтэй хүний өмд, цам, гутал зэргийг “Puma” гэсэн бичигтэй цагаан өнгийн цүнхэнд хийгээд буцаад гарсан. Би тэр айлаас гарахдаа том өрөөний хөшгийг нь асаагуураар шатаагаад гарсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 141),
- Шүүгдэгч Г.Г..........айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 дугаар сарын эхээр...1 давхрын айлын тагтаар Ө............х, С..............р хоёртой орж 32 инчийн LCD зурагт, Samsung маркийн зөөврийн компьютер, ширээн дээр байсан монетон бөгж зэргийг авсан...шөнө Ө............х, С..............р хоёр буцаж яваад нөгөө айлаас баахан хувцас аваад хөшгийг нь шатаагаад ирсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 150)
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө............х намайг дагуулж яваад урьд нь ухаж байсан айлын эсрэг талын давхрын тагтаар бид хоёр ороход тагтны хаалга онгорхой байсан тэгээд том өрөөнд нь ороод шкафнаас нь би цагаан өнгийн цүнх аваад өлгөөтэй байсан 3 ширхэг саарал өнгийн биеийн тамирын өмд, нэг бор өнгийн хагас түрийтэй гутал, цагаан өнгийн 3 ширхэг футболка, нэг цагаан өнгийн срочик зэрэг эд зүйлүүдийг авсан. Ө............х нүдний шилүүдийг эвдэж хаяад байсан...” гэх мэдүүлэг (2 хавтас хэргийн 163),
- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 207-231),
- Нийслэлийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр магадлал (2 хавтаст хэргийн 239-248).
5. С.С..............р, Г.Г..........ай нар 2012 оны 8 дугаар сарын 11-14-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 3-17 тоотод оршин суух Б.Доржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 14.490.000 төгрөгийн хохирол,
6. Мөн дээрх тоотод оршин суух Б.Бүнэбазарын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 7.870.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх нь,
- Хохирогч Б.Доржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хашаандаа өөрийн төрсөн ах Бүнэбазарын хамт оршин суудаг юм. 2012 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө төрсөн ах Бүнэбазарын хөдөө гэрт Төв аймгийн Угтаалцайдам суманд очсон байсан. Тэгтэл Б................г яриад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн..., манай аавын ааваас буюу өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн алтан нуухтай, шүрэн толгойтой халтар манан хөөрөг, бага зэргийн хэлтгий толгойтой, цагаан мэнгэтэй байсан, гаанс нь мөнгөн тоног хэрэглэл соруултай, 5-8 см хиртэй их содон, хойд талын хэсэг мөлийсөн голоороо цэнхэр судалтай байсан, харин хэрэглэл нь хулгана хэлбэртэй, соруул нь салаа гинжтэй, улаан ууттай, ембүү цохилууртай байсан, монетон бөгж, эмэгтэй хүний мөнгөн бүс, мр-4, цагаан утас, саарал өнгийн гар утас зэрэг эд зүйлүүд хулгайд алдсан..., хөөргийг шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө Г..........айгийн ээж манай хашаанд хэвтэж байна гээд авчирч өгсөн. Толгой нь байхгүй байсан. Хөөрөгний толгойг 4,0 сая төгрөгөөр үнэлж байна..., би анх 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн тайлбартаа 2 ширхэг утас алга болсныг мэдээгүй, сүүлд нь гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзээд алдагдсаныг мэдсэн.., 1 моторолла, нөгөөх нь самсунг маркийн дэлгэгддэг утас байсан.., 5.000 төгрөгөөр үнэлнэ... " гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 235-237, 3 хавтаст хэргийн 17, 214),
- Хохирогч Б.Бүнэбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний буурал ааваас дамжин ирсэн хэт, хутга хоёр юм. Хэт болохоороо атга хэрийн цагаан тээглүүртэй, хутга нь болохоор хутганы бариулын урд хэсгийн мөнгөн дээр цохисон, мөнгөн аяганы уут, 3 лангийн тойгон тээглүүртэй байсан. Миний эхнэрийн мөнгөн бүс, водафон гар утас, хүүхдийн хөх өнгийн пүүз, жинсэн өмд, шинэ цагийн чүнчигноров хөөрөг бор халтар зүстэй зэрэг эд зүйлүүд алдагдсан.... мөнгөн хэт хутгыг 15.0 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 238-240, 3 хавтаст хэргийн 16),
- Гэрч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай талийгаач нөхөр Бүнэбазар 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд охин Намуундарь 10 настай, хүү Батдэлгэр 9 настай. Энэ хэрэгт нөхрийн дүү Дорж хохирогчоор төлөөлж оролцож байсан бөгөөд Дорж нь Чех рүү явсан. Талийгаач нөхөр Бүнэбазарынхаа төрсөн дүү Б................гийг хохирогчоор оролцуулах хүсэлттэй байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлсээс буцааж өгсөн зүйл байхгүй. Харин Доржийн гаанс, хөөрөгнийх нь их биеийн чулуу зэргийг өгч байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 180),
- Б.Б................гийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл (4 хавтаст хэргийн 177),
- Хохирогч Б.Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би Бүнэбазар, Дорж нартай төрсөн ах, дүүгийн холбоотой. Манай ах Бүнэбазар 2014 оны 7 дугаар сард нас барсан, харин дүү Дорж 2015 оны 11 дүгээр сард Чех улсад ажил хийхээр 2 жилийн визтэй явсан. Дүү Дорж маань явахдаа цагдаагаас ярьвал энэ хэрэгт намайг миний өмнөөс хохирогчоор оролцоорой гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 8-10),
“...хэрэгт байгаа эд зүйлийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний газрын тайлан зэрэгт Доржид 14.490.000 төгрөгийн, Бүнэбазарт 7.870.000 төгрөг, нийт 22.360.000 төгрөгнөөс 8.500.000 төгрөгийг буюу хөөрөгний их биеийн чулуу, гаанс зэргийг Г..........айгийн ээж Доржид хүлээлгэн өгсөн байсан учир хасуулж үлдэх 13.860.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 176),
- Гэрч З.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүнэбазар цагаан сараар мөнгөн хэт хутга зүүчихдэг байсан. Хөөрөг нь жижгэвтэр халтар манан хөөрөг байсан. Шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг байсан. Хэт хутга нь урт мөнгөн гинжтэй, хуучны хэт хутга байсан. Гаанс нь бас хуучны гаанс байсан. Хөөрөг нь бол Бүнэбазарын дүү Дорж барьдаг байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 22),
- Гэрч Ч.Тогтоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүнэбазарт аяганы мөнгөн гархитай уут байсан. Хөөргийг нь бол аав нь бариад байдаг ба 2 жилийн өмнө аав нь нас барсан. Бид 8 жил зэрэгцээ амьдарч байна. Байнга гэр орноороо орж гарцгаадаг...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 23)
- Гэрч Ч.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүргэн Бүнэбазарынд мөнгөн аяганы мөнгөн тоногтой уут, мөнгөн хэт хутга байдаг, үзүүлдэг, хэрэглэдэг байсан..., цагаан сараар мөнгөн хэт хутга зүүдэг байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 24),
- Гэрч С.Ж...............маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2012 оны 5 сард Дундговь аймаг руу барилгын заслын ажлаар хөдөө яваад 2012 оны 8 дугаар сарын 28-ны үеэр хүүхдийн сургууль эхлэх гэж байна гээд хөдөөнөөс ирээд хичээл сургалтын юмыг авч өгөхөөр ирэхэд манай хүү болох И..........р Г..........ай хоёр хэрэгт холбогдчихсон байсан. Тэгээд цагдаатай очиж уулзахад хулгайн хэрэгт холбогдсон байсан. Маргааш нь гэртээ ирээд гэрээ цэвэрлэж байтал гэрийн баруун талын орны цаад талын хаяаны цаагуур гаансны төмөр цухуйсан байсан.Тэгтэл юу юм бол гэж бодоод татаад үзтэл гаанс байхаар нь байцаагч нарт нь өгье гэж бодоод цүнхэндээ хийсэн. Маргааш нь Г..........ай гаднаас дөнгөж орж ирээд гэрт байж байтал гаднаас хүн орж ирэх чимээнээр Г..........ай толины араар ороод нуугдчихсан. Нэг залуу гэрт орж ирээд танай хүү Г..........ай байна уу гээд толины араар нуугдчихсан байхад нь олоод бариад авсан. Тэгснээ “манай гэрээс энэ хүүхдүүд хулгай хийсэн, миний аавын ааваас өвлөж ирсэн гаанс байгаа юм тэрэнд л харамсаж байна” гэхээр нь би нөгөө орны араас олсон гаансаа гаргаж ирээд “энэ биш биз” гэж хэлтэл “мөн байна, яг мөн байна” гээд авсан..., хохирогч гээд нэг монхор хамартай шар залуу байсан. Тэрэнд тэр гаансыг гаргаж өгсөн. Гэрээс хулгайд алдагдсан зүйл мөн байна гээд авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 241-242)
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 210-218, 220-224),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 233-234),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 215),
- Геологийн төв лобараторийн шинжээчийн 2013/0287 дугаар дүгнэлт “...хөөрөг нь байгалийн мана чулуугаар хийгдсэн болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 65-66),
- “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 401 дугаар тайлан “...шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, халтар манан хөөрөг, орчин үеийн хоргой эмжээртэй, торгон даалин, гаанс, гаансны мөнгөн хэрэгсэл, мөнгөн тоногтой хэт хутга, мөнгөн кольцотой аяганы уутны нийт үнэ цэнэ 21130,0 мянган/ хорин нэгэн сая нэг зуун гучин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” дүгнэлт (3 хавтаст хэргийн 185-191),
- Насанд хүрээгүй яллагдагч Ө.Ө............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И..........рын гэрт байхад...Г..........ай, С..............р нар мөнгөн аяга, хэт хутга, мөнгөн бүс, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгай хийсэн гээд...ирсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143),
- Шүүгдэгч Г.Г..........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 дугаар сарын дундуур 01 цагийн орчим байшингын хажуу талын амбаараар дамжаад байшингийн цонхыг хагалаад С..............р бид хоёр орсон...Тэгээд С..............р авдар дотроос мөнгөн бүс, хэт хутга, хөөрөг гээд зүйлүүд авч байсан. Би тэр юмнуудыг нь цугтаа авч гараад...гэрлүүгээ хариад авсан эд зүйлүүдээ гэртээ тавьсан. Тэгээд эргээд С..............р бид хоёр гараад дахиад нөгөө айлын хашаа руу ороод байшингын урд талын гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрээс жижиг зөөврийн компьютер, эмэгтэй хүний мөнгөн бүс, орон доор байсан чемодан дотроос хөөрөг, гаансыг аваад шууд харьсан...Дараа нь манай гэрт тэр хулгай хийсэн айлын хүн орж ирээд намайг бариад гартал тэр хүн гаансаа ээжээс асуутал манай ээж...гаансыг нь олчихсон байж байгаад тэр хүнд нь гаргаад өгчихсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 146-147).
7. С.С..............р, Г.Г..........ай (Г.И..........р) нар бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоогийн 6-14 тоотод байрлах Б.Эрдэнэжаргалын “Сайхан хонгор” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 882.300 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Б.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед дэлгүүрээ хаагаад өглөө нь 08 цагт ороход хулгай орсон байсан, манай дэлгүүрийн зүүн талын цонхны хаалт төмрийг аваад цонхоор орсон байсан, мөн дэлгүүрийн барааг шалаар нэг цацсан байсан...., урьд гарсан үнэлгээнд дээр нэмэх зүйл байхгүй, үнэн зөв гарсан....., эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 83-85),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 52-57, 59-67),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 80-82),
- Шүүгдэгч Г.Г..........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 8 дугаар сарын сүүлээр С..............р, И..........р нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоонд байдаг “Сайхан Хонгор” дэлгүүрээс хиам, гоймон, резинэн чихэр, допингийн нэгж 4 ширхэг, ажлын бээлий 1 боодол, зайрмаг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 13)
- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 207-231),
- Нийслэлийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр магадлал (2 хавтаст хэргийн 239-248),
- Шүүгдэгч Г.Г..........айгаас хохиролд 294.100 төгрөг төлсөн баримт (4 хавтаст хэргийн 148),
8. С.С..............р, Г.Г..........ай нар бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-3 тоотод оршин суух иргэн Ц.Мягмарсүрэнгийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 9.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн “...2012 оны 08 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед гэрээ цоожлоод өөрийн охин Ундрахын гэр рүү явсан. Тэгээд оройтоод гэртээ ирж чадаагүй..., маргааш өглөө нь гэртээ ирсэн. Манай байшингийн урд талын том өрөөний цонх хагарчихсан хулгай орсон байдалтай байсан. Мөн баруун талын цонхыг хагалсан байсан. Гэрээс дунд гарын шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн суварга, мөнгөн тоногтой эрэгтэй хүний бүс, жижиг бор өнгөтэй чулуун хөөрөг, Нокио маркийн 2 ширхэг, Самсунг маркийн 1 ширхэг утас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан... эд зүйлээ барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 115, 118),
- Хохирогч Р.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц.Мягмарсүрэнгийн эхнэр бөгөөд нөхөр маань 2015 оны 8 дугаар сард элэгний хатуурал өвчний улмаас нас барсан. ...Манай гэрээс алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын халтар манан хөөрөг, мөнгөн суврага, эрэгтэй хүний мөнгөн бүс, 4 ширхэг гар утас, бага гарын бор өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан... Манай гэрээс хулгай хийсэн хүмүүс 9 сая төгрөгний үнэлгээтэй алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын халтар манан хөөргийг буцааж өгсөн. ...Одоо үлдэгдэл 590.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 5-7),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 97-101, 105-107),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 113),
- Шүүгдэгч Г.Г..........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз С..............рын хамт 2012 оны 8 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн Хилчих хотхоны урд талын гэр хорооллын урд талд байдаг урагшаа харсан хашаатай шар дээвэртэй цагаан нэг давхар байшингийн баруун талын цонхыг хагалаад дотроос нь эрэгтэй мөнгөн тоногтой бүс, дунд зэргийн хэмжээтэй хөөрөг, 4 ширхэг марк тодорхойгүй гар утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 154).
9. С.С..............р (Г.У...............р, Б.Содномжамц, Б.Мишээлт) нар бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 23 дугаар байрны зүүн талд хатгасан хашааны зүүн хойд талд байх Ч.Марал-Одын үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний ханыг зүсч нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 390.220 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Ч.Марал-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний өөрийн хувиараа түрээслүүлэн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 1 хороо 12 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны зүүн хойд талд, С..............рын тойргийн баруун урд талд байрлалтай ТҮЦ-нд 2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө дүү Мөнх-Од, найз залуу Бат-Эрдэнэ нарыг үлдээгээд явсан. Тэр хоёр шөнө 01 цагийн үед найзынхаа гэрт усанд орохоор явсан байсан. Энэ хооронд буюу шөнийн 01 цагаас өглөөний 8 цагийн хооронд ТҮЦ-ний зүүн доод буланг эвдлэн онгорхой нүх гарган орсон байсан. Тэгээд над руу утасдаад хулгай орсон талаар хэлсэн. Манай ТҮЦ-нээс 2 өдрийн орлого болох 280.000 төгрөг, ундаа, бэлэн гоймон гэх зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 65-68),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 55-59),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 69),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118),
- Хохиролд С.С..............раас 80.000 төгрөг төлсөн баримт (5 хавтаст хэргийн 64),
- Хохиролд (Б.Содномжамц)-с 143.150 төгрөг төлсөн баримт (6 хавтаст хэргийн 156).
10. С.С..............р, (Г.У...............р, Б.Содномжамц, Б.Мишээлт) нар нь 2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны зүүн урьд талд байх Ш.Өнөрчимэгийн үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханыг зүсч нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 1.231.400 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Ш.Өнөрчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ээжийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 21 дүгээр байрны зүүн талд 22 дугаар байрны зүүн урд ТҮЦ ажиллуулдаг байсан. 2016 оны 8 сарын 28-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад хаагаад гэрлүү гээ харьсан. Маргааш өглөө 7 цаг 40 минутын үед ээжийг онгойлгохоор очих үед хаалга нь нээгдэхгүй байна гээд хажуу талаар нь харахад ханыг нь зүсээд төмрийг нь сөхөгдсөнийг хараад намайг дуудсан. Би ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..., цагдаагийнхан ирсний дараа дотогш орж үзэхэд хүнсний бүтээгдэхүүн, орлого, нэгжний орлого алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 125-128),
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 114-118),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 132),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118),
- Хохиролд (Б.Мишээл)-т 387.000 төгрөг төлсөн баримт (5 хавтаст хэргийн 124)
- Хохиролд (Б.Содномжамц)-с 220.050 төгрөг төлсөн баримт (6 хавтаст хэргийн 150).
11. С.С..............р (Г.У...............р, Б.Содномжамц) нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Эрэлийн автобусны буудал дээр байх иргэн Б.Нямцэрэнгийн үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ- ийн ханын зүсч нэвтрэн орж орлогын бэлэн мөнгө 1.600.000 төгрөг, мобикомын нэгжийн карт, гар утас зэрэг эд зүйлс хулгайлан нийт 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Б.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Эрэлийн автобусны буудал дээр хувиараа ТҮЦ ажиллуулдаг юм. 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед хаасан юм. ТҮЦ-ээ хаачихаад над Лхагвасүрэнгийн гэрт очиж төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. Тэгээд гэртээ харьж амарсан юм. Харин манай хүү Батмөнх нь намайг архи уулаа, ТҮЦ-ээ ажиллуулсангүй гэж уурлаад түлхүүр аваад явчихсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 7 цагийн үед Лхагвасүрэн над дээр ирээд танай ТҮЦ-ийг ухчихсан байна гэж хэлсэн. ТҮЦ дээрээ ирэхэд ар талын ханыг нь дөрвөлжин хэлбэртэй зүсээд онгойлгочихсон байсан. Манай ТҮЦ-нээс орлогын 1.600.000 төгрөг, мобикомын 50.000 төгрөгийн нэгж, скайтелийн гар утас алдагдсан юм...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 182-184),
- Хэргийн учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 171-176),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 185),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118),
- Хохиролд (Б.Содномжамц)-с 550.000 төгрөг төлсөн баримт (6 хавтаст хэргийн 158).
12. С.С..............р (Г.У...............р, Б.Содномжамц) нар бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Л.Басбишийн ТҮЦ-ний ханын зүсч нэвтрэн орж орлогын 190.000 төгрөг болон 34.500 төгрөгийн эд зүйлс хулгайлан 224.500 төгрөгийн хохирол учруулсан гэх нь;
- Хохирогч Л.Басбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 9 сарын 10-ны өдөр 23 цагийн үед Алтан жолоо группийн урд талын ТҮЦ-ээ хаагаад явсан. Ингээд маргааш өглөө 7 цагийн үед ирэхэд ТҮЦ-ний зүүн хойд талын хааныг зүсч хулгай орж, лангууны хажууд тавиур дээр байсан мөнгөний хайрцаг дотроос бэлэн 190.000 төгрөг, лангууны хойд талын шүүгээнд байсан 1 блок парламент тамхи алдагдсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 83-84),
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 78-81),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 85),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118),
- Хохиролд (Б.Содномжамц)-с 74.900 төгрөг төлсөн баримт (6 хавтаст хэргийн 149),
13. Шүүгдэгч С.С..............рын иргэний үнэмлэхийн лавлагаа (8 хавтаст хэргийн 30), оршин суугаа хорооны тодорхойлолт (7 хавтаст хэргийн 54), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (8 хавтаст хэргийн 32), шийтгэх тогтоолын хуулбар (7 хавтаст хэргийн 52-53), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 615 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (3 хавтаст хэргийн 181),
- Сэжигтний баривчлах тогтоол (2 хавтаст хэргийн 127-128), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрүүд (2 хавтаст хэргийн 131, 133, 136, 229, 248, 3 хавтаст хэргийн 10), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 39)
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 125, 128), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 132),
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (5 хавтаст хэргийн 207-208, 210), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэр (5 хавтаст хэргийн 234),
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (7 хавтаст хэргийн 37, 40, 105, 9 хавтаст хэргийн 121-122),
14. Шүүгдэгч Г.Г..........ай оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 180), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 55), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 616 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (3 хавтаст хэргийн 179),
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрүүд (2 хавтаст хэргийн 123, 125, 126, 229, 248, 3 хавтаст хэргийн 10), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 39)
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 113, 116, 120), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 195),
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 248, 4 хавтаст хэргийн 1, 87, 97, 137, 167, 169, 181), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шийдвэр (4 хавтаст хэргийн 183),
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (8 хавтаст хэргийн 220-221, 9 хавтаст хэргийн 72) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Дөрөв. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.С..............р, Г.Г..........ай нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
- Залилах гэмт хэргийн талаар,
1. Шүүгдэгч С.С..............р нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, бусдыг хуурч, шунхайнсэдэлтээр, хялбар аргаар утастай болох зорилгоор, шууд санаатай үйлдлээр насанд хүрээгүй Х.Б.............ний гэнэн итгэмтгий занг ашиглан “Samsung Galaxy-6” маркийн гар утсыг нь “утсаар чинь яръя” гэж хэлж хуурч мэхлэн, залилан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.Б.............ний өгсөн (8 хавтаст хэргийн 47-48), гэрч Ж.Хэрлэнгийн өгсөн (8 хавтаст хэргийн 52-53), шүүгдэгч С.С..............рын өгсөн (8 хавтаст хэргийн 67-68) мэдүүлгүүд болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хавтаст хэргийн 56-61), эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (8 хавтаст хэргийн) зэрэг нотлох баримтаар.
- Дээрэмдэх гэмт хэргийн талаар,
1. Шүүгдэгч С.С..............р нь ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2017 оны 9 дүгээр сарын 03, 27-ны өдрүүдэд нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 115.000 төгрөгийн,
- бусадтай бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2014 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө, 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр тус тус нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 815.000 төгрөгийн хохирол буюу нийт бусдад 930.000 төгрөгийн хохирлыг шунхайнсэдэлтээр, өөрийн эдийн хэрэгцээг хангах зорилгоор, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн болох нь;
а. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Энхбатын өгсөн (7 хавтаст хэргийн 20-21, 121-122) мэдүүлэг,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганбилэгийн өгсөн (7 хавтаст хэргийн 26-28), гэрч С.Дэндэвийн өгсөн (7 хавтаст хэргийн 128-129), гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн (7 хавтаст хэргийн 126-127) мэдүүлгүүд,
- Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 48, 137),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 13-14).
б. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Отгонбаатарын өгсөн (1 хавтаст хэргийн 5-6), хохирогч М.М..............лийн өгсөн (4 хавтаст хэргийн 209-212) мэдүүлгүүд,
- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн (1 хавтаст хэргийн 9-11), насанд хүрээгүй гэрч Б.Алтансүхийн өгсөн (1 хавтаст хэргийн 17-18), насанд хүрээгүй гэрч Н.Тэмүүжингийн өгсөн (1 хавтаст хэргийн 24-25) мэдүүлгүүд,
- Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 40, 4 хавтаст хэргийн 213)-ний дүгнэлт
- Мөрдөн шалгах ажиллагаанд (Г.У...............р)-ын өгсөн (3 хавтаст хэргийн 57), шүүгдэгч С.С..............рын өгсөн (5 хавтаст хэргийн 242) мэдүүлэг,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118) зэрэг нотлох баримтаар,
2. Шүүгдэгч Г.Г..........ай нь бусадтай бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мандал Овоогийн 13 дугаар гудамжинд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн болох нь;
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Отгонбаатарын өгсөн (1 хавтаст хэргийн 5-6) мэдүүлэг
- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн (1 хавтаст хэргийн 9-11), насанд хүрээгүй гэрч Б.Алтансүхийн өгсөн (1 хавтаст хэргийн 17-18), насанд хүрээгүй гэрч Н.Тэмүүжингийн өгсөн (1 хавтаст хэргийн 24-25) мэдүүлгүүд,
- Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 40)-ний дүгнэлт,
- Мөрдөн шалгах ажиллагаанд (Г.У...............р)-ын өгсөн (3 хавтаст хэргийн 57) мэдүүлэг,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118) зэрэг нотлох баримтаар ,
- Хулгайлах гэмт хэргийн талаар,
1. Шүүгдэгч С.С..............р нь ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 4, 26, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2016 оны 7 дугаар сарын 02, 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд, нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 25.150.000 төгрөгийн хохирол, 1.861.500 төгрөгийн хор уршиг
- бусадтай бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 7, 26, 27 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд, 2012 оны 7 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 11-ны өдрийн хооронд, нийт 12 удаагийн үйлдлээр бусдад 52.228.360 төгрөгийн буюу нийт бусдад 77.378.360 төгрөгийн хохирол, 1.861.500 төгрөгийн хор уршгийг нууц далд аргаар, шунхайнсэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох болон өөрийн дур хүслийг гүйцэлдүүлэх зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан болох нь;
а. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Д............ржийн өгсөн (5 хавтаст хэргийн 34-36), хохирогч М.П............ржийн өгсөн (7 хавтаст хэргийн 226-227), хохирогч Л.Г............гийн өгсөн (7 хавтаст хэргийн 165-168), хохирогч Б.Үү................нгийн өгсөн (7 хавтаст хэргийн 202-203), хохирогч Б.А...............рын өгсөн (8 хавтаст хэргийн 6-7) мэдүүлгүүд,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 23-25), (7 хавтаст хэргийн 222-224), (7 хавтаст хэргийн 159-160), (7 хавтаст хэргийн 192-196), (8 хавтаст хэргийн 2-4) зэрэг баримт,
- Хулгайд алдагдсан эд зүйлийн болон хохирлын үнэлгээ (5 хавтаст хэргийн 38-39), (7 хавтаст хэргийн 234-236), (7 хавтаст хэргийн 173, 174), (7 хавтаст хэргийн 216), (8 хавтаст хэргийн 16-17) зэрэг дүгнэлт,
- Шүүгдэгч С.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (5 хавтаст хэргийн 230), (7 хавтаст хэргийн 244-245), (7 хавтаст хэргийн 180-181), (7 хавтаст хэргийн 214-215), (8 хавтаст хэргийн 26-27) мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,
б. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Дашдаваагийн өгсөн (2 хавтаст хэргийн 23-26), хохирогч Х.Цогоогийн өгсөн (1 хавтаст хэргийн 192-194), хохирогч Б.Ц..........нгийн өгсөн (1 хавтаст хэргийн 101-105), хохирогч З.Мөнхтулгын өгсөн (1 хавтаст хэргийн 144-147), хохирогч Б.Доржийн өгсөн (1 хавтаст хэргийн 235-237, 3 хавтаст хэргийн 17, 214), хохирогч Б.Бүнэбазарын өгсөн (1 хавтаст хэргийн 238-240, 3 хавтаст хэргийн 16), хохирогч Б.Эрдэнэжаргалын (2 хавтаст хэргийн 83-85), хохирогч Ц.Мягмарсүрэнгийн өгсөн (2 хавтаст хэргийн 115, 118), хохирогч Ч.Марал-Одын өгсөн (5 хавтаст хэргийн 65-68), хохирогч Ш.Өнөрчимэгийн өгсөн (5 хавтаст хэргийн 125-128), хохирогч Б.Нямцэрэнгийн өгсөн (5 хавтаст хэргийн 182-184), хохирогч Л.Басбишийн өгсөн (5 хавтаст хэргийн 83-84) өгсөн мэдүүлгүүд
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2 хавтаст хэргийн 3-8), (1 хавтаст хэргийн 167-172), (1 хавтаст хэргийн 69-87), (1 хавтаст хэргийн 116-120), (1 хавтаст хэргийн 210-218, 220-224), (2 хавтаст хэргийн 52-57, 59-67), (2 хавтаст хэргийн 97-101, 105-107), (5 хавтаст хэргийн 55-59), (5 хавтаст хэргийн 114-118), (5 хавтаст хэргийн 171-176), (5 хавтаст хэргийн 78-81) зэрэг баримт,
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 21-22), (1 хавтаст хэргийн 189-191), (1 хавтаст хэргийн 96-98), (1 хавтаст хэргийн 135-137), (1 хавтаст хэргийн 233-234, 3 хавтаст хэргийн 185-191, 215), (2 хавтаст хэргийн 80-82), (2 хавтаст хэргийн 113), (5 хавтаст хэргийн 69), (5 хавтаст хэргийн 132), (5 хавтаст хэргийн 185), (5 хавтаст хэргийн 85) зэрэг дүгнэлт,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нямцэрэнгийн өгсөн (2 хавтаст хэргийн 27-29), гэрч З.Нарантуяагийн өгсөн (1 хавтаст хэргийн 197-198), гэрч Ю.Дашхорлоогийн өгсөн (1 хавтаст хэргийн 106-107), гэрч Б.Баярмаагийн өгсөн (4 хавтаст хэргийн 180), гэрч С.Ж...............маагийн өгсөн (1 хавтаст хэргийн 241-242) мэдүүлгүүд
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 218 дугаар шинжээчийн дүгнэлтэд (2 хавтаст хэргийн 34-35), Геологийн төв лобараторийн шинжээчийн 2013/0287 дугаар дүгнэлт (3 хавтаст хэргийн 65-66), нэгжлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 174-176), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 180-181), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 177-179, 182, 183) дүгнэлт, баримт,
- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй яллагдагч Ө.Ө............хын өгсөн (2 хавтаст хэргийн 141-143), шүүгдэгч Г.Г..........айн өгсөн (2 хавтаст хэргийн 146-147, 150, 154, 158), (4 хавтаст хэргийн 13), шүүгдэгч С.С..............рын өгсөн (2 хавтаст хэргийн 163, 171) мэдүүлэг,
- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 207-231), Нийслэлийн шүүхийн 2013 оны 241 дүгээр магадлал (2 хавтаст хэргийн 239-248), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоол (9 хавтаст хэргийн 109-118) зэрэг нотлох баримтаар
2. Шүүгдэгч Г.Г..........ай нь ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2015 оны 12 дугаар сарын 07, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 953.200 төгрөгийн хохирол, 190.000 төгрөгийн хор уршиг,
- бусадтай бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 7, 26, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд, 2012 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд, нийт 6 удаагийн үйлдлээр бусдад 38.145.290 төгрөгийн буюу нийт бусдад 39.098.490 төгрөгийн хохирол, 190.000 төгрөгийн хор уршгийг нууц далд аргаар, шунхайнсэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан болох нь;
а. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ёндонжамцын өгсөн (4 хавтаст хэргийн 43-46), хохирогч Г.Бямбасүрэнгийн өгсөн (8 хавтаст хэргийн 85-86), хохирогч Н.Энхтуулын өгсөн (8 хавтаст хэргийн 82-83) мэдүүлгүүд,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (4 хавтаст хэргийн 38-41)-ын баримт,
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 59-60), (8 хавтаст хэргийн 107-108)-ний дүгнэлт,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ганхлагвын өгсөн (8 хавтаст хэргийн 89), гэрч М.Тамирын өгсөн (8 хавтаст хэргийн 88) мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04/501 дугаартай шинжээч (4 хавтаст хэргийн 53-56)-ийн дүгнэлт, эд зүйлс түр хураан авсан тухай тэмдэглэл (8 хавтаст хэргийн 80), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг (8 хавтаст хэргийн 92-94),
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (4 хавтаст хэргийн 162).
- Шүүгдэгч Г.Г..........айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 хавтаст хэргийн 142-143).
б. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ц..........нгийн өгсөн (1 хавтаст хэргийн 101-105), хохирогч З.Мөнхтулгын өгсөн (1 хавтаст хэргийн 144-147), хохирогч Б.Доржийн өгсөн (1 хавтаст хэргийн 235-237, 3 хавтаст хэргийн 17, 214), хохирогч Б.Бүнэбазарын өгсөн (1 хавтаст хэргийн 238-240, 3 хавтаст хэргийн 16), хохирогч Б.Эрдэнэжаргалын (2 хавтаст хэргийн 83-85), хохирогч Ц.Мягмарсүрэнгийн өгсөн (2 хавтаст хэргийн 115, 118) мэдүүлгүүд
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 69-87), (1 хавтаст хэргийн 116-120), (1 хавтаст хэргийн 210-218, 220-224), (2 хавтаст хэргийн 52-57, 59-67), (2 хавтаст хэргийн 97-101, 105-107) зэрэг баримт,
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 96-98), (1 хавтаст хэргийн 135-137), (1 хавтаст хэргийн 233-234, 3 хавтаст хэргийн 185-191, 215), (2 хавтаст хэргийн 80-82), (2 хавтаст хэргийн 113) зэрэг дүгнэлт,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.Дашхорлоогийн өгсөн (1 хавтаст хэргийн 106-107), гэрч Б.Баярмаагийн өгсөн (4 хавтаст хэргийн 180), гэрч С.Ж...............маагийн өгсөн (1 хавтаст хэргийн 241-242) мэдүүлгүүд
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 218 дугаар шинжээчийн дүгнэлтэд (2 хавтаст хэргийн 34-35), Геологийн төв лобараторийн шинжээчийн 2013/0287 дугаар дүгнэлт (3 хавтаст хэргийн 65-66), нэгжлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 174-176), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 180-181), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 177-179, 182, 183) дүгнэлт, баримт,
- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Ө.Ө............хын өгсөн (2 хавтаст хэргийн 141-143), шүүгдэгч Г.Г..........айн өгсөн (2 хавтаст хэргийн 146-147, 150, 154, 158), (4 хавтаст хэргийн 13), шүүгдэгч С.С..............рын өгсөн (2 хавтаст хэргийн 163, 171) мэдүүлэг,
- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 207-231), Нийслэлийн шүүхийн 2013 оны 241 дүгээр магадлал (2 хавтаст хэргийн 239-248) зэрэг нотлох баримтаар тус тус шүүгдэгч С.С..............р, Г.Г..........ай нарын үйлдэл нотлогдон тогтоогдсон байна.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Г.Г..........айг С.С..............р нартай бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 49 дүгээр байрны 37 тоотод оршин суух Х.Цогоогийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 10.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй. Түүнчлэн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд “...Б.Отгонтулга “...Х.Цогоогийн гэрээс эд зүйл хулгайлахад Г.Г..........ай байгаагүй...” гэж, Г.Г..........ай “...Х.Цогоогийн гэрээс хулгай хийхэд би оролцоогүй гэртээ унтаад үлдсэн...” гэж, Э.Б..........д “...Х.Цогоогийн гэрээс эд зүйл хулгайлахад Г.Г..........ай байгаагүй амбаарт унтаад үлдсэн..." гэж тус тус мэдүүлсэн байгаа зэрэг нь тэдний өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй эрс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай...эсэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид...ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг удирдлага болгон Г.Г..........айн холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгч С.С..............рын бусадтай бүлэглэн хохирогч Ш.Өнөрчимэгт 881.400 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх хэдий ч хохирогчийн картын орлого болох 350.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд оруулан тооцоогүй нь буруу байх тул тухайн үнийн дүнг оруулан тооцож нийт хохирлыг 1.231.400 гэж тооцон зөвтгөж, хохирогч Б.Нямцэрэнд учирсан нийт хохирлыг 3.161.120 гэж тооцсоныг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоолоор тогтоосон (9 хавтаст хэргийн 114) үнийн дүн болох 1.665.000 төгрөг гэж, хохирогч Б.А...............рт учирсан нийт хохирол болох 504.500 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг байх тул хохирогчид учирсан хохирлыг 4.500.000 төгрөг (8 хавтаст хэргийн 16) гэж тус тус өөрчлөх нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл
С.С..............р нь хууль зүйн хувьд
- Бусдын эд хөрөнгийг, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан,
- Бусдын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
- Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Г.Г..........ай нь хууль зүйн хувьд
- Бусдын эд хөрөнгийг, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,
- Бусдын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч С.С..............р, Г.Г..........ай нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч C.С..............р нь хохирогч Х.Б.............н, С.Энхбат, Н.Отгонбаатар, Ч.Марал-Од нарт, шүүгдэгч Г.Г..........ай нь хохирогч Н.Отгонбаатар, А.Ёндонжамц, Г.Бямбасүрэн, Н.Энхтуул, Б.Ц..........н, М.Заяат, Б.Эрдэнэжаргал, Ц.Мягмарсүрэн нарт учруулсан хохирлыг төлсөн байх тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С..............раас
1. Дээрэмдэх гэмт хэргийн хувьд
- Хохирогч М.М..............лд учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч С.С..............раас 375.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох,Хо
2. Хулгайлах гэмт хэргийн хувьд
- Хохирогч Ц.Д............ржид учруулсан 6.200.000 төгрөгийн шууд, 300.000 төгрөгийн хор уршгаас, 6.200.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, багажийг шүүгдэгч нь буцаан өгч, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учруулсан хор уршиг болох 300.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул гаргуулах,
- М.П............ржид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учруулсан хор уршиг болох 227.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул гаргуулах,
- Л.Г............гт учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, түүний автомашинд учруулсан хор уршиг болох 830.000 төгрөгөөс 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашины түлхүүрийг буцаан өгснийг хор уршгаас хасч, үлдэх 710.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул гаргуулах,
- Б.А...............рт учруулсан 4.500.000 төгрөгийн хохирол, 504.500 төгрөгийн хор уршиг учруулснаас 4.500.000 төгрөгийн тээврийн хэрэгслийг буцаан өгч, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учруулсан хор уршиг болох 504.500 төгрөгийн төлж барагдуулаагүй байх тул гаргуулах,
- Хохирогч Ж.Дашдаваад учруулсан 426.950 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд Г.И..........р нь 106.737 төгрөгийг төлж барагдуулсан. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 230-231)-оор Ө.Ө............х, Э.Б..........д нараас тус бүр 106.737 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд үлдэх хохирол болох 106.737 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Х.Цогоод учруулсан 10.145.000 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд 2.670.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн (1 хавтаст хэргийн 177-179, 182, 183) өгч үлдэх 8.755.000 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 230-231)-оор Ө.Ө............хоос 2.118.750 төгрөг, Э.Б..........дын төлсөн 100.000 төгрөгийг хасч, үлдэх 2.018.750 төгрөгийг, Б.Отгонтулгын төлсөн 1.000.000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн байна. Иймд үлдэх хохирол болох 2.188.750 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Б.Ц..........нд учруулсан 3.832.990 төгрөгийн хохирлоос Г.Г..........ай мөрдөн шалгах ажиллагаанд 766.000 төгрөг (4 хавтаст хэргийн 147) төлсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 230-231)-оор Ө.Ө............х, О.М............нэ нараас тус бүр 766.598 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байх тул хохирогчид учирсан үлдэх төлбөр болох 766.598 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч М.Заяатад учруулсан 1.480.000 төгрөгийн хохирлоос зарим эд зүйлийг хүлээлгэн өгсөн (1 хавтаст хэргийн 133-134), Г.Г..........ай мөрдөн шалгах ажиллагаанд 493.300 төгрөг (4 хавтаст хэргийн 148) төлсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоол (2 хавтаст хэргийн 230-231)-оор Ө.Ө............хоос 296.000 төгрөг, Н.Хишигдоржоос 296.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байх тул хохирогчид учирсан үлдэх төлбөр болох 296.000 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Б.Эрдэнэжаргалд учруулсан 882.300 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Г.Г..........ай мөрдөн шалгах ажиллагаанд 294.100 төгрөг (4 хавтаст хэргийн 148) төлсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоолын тэмдэглэл (2 хавтаст хэргийн 227)-ээр Г.И..........р 294.100 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул хохирогчид учирсан үлдэх төлбөр болох 294.100 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Ц.Мягмарсүрэн учруулсан 9.590.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч С.С..............р, Г.Г..........ай нар нь 9.000.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 48 дугаар шийтгэх тогтоолын тэмдэглэл (2 хавтаст хэргийн 199)-ээр тогтоогдож байх ба үлдэх төлбөр болох 590.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Г.Г..........ай нь өөрт ноогдох 295.000 төгрөгийг дээрх шүүх хуралдаанд төлсөн байна. Иймд хохирлын үлдэгдэл болох 295.000 төгрөгийн шүүгдэгч С.С..............раас гаргуулж хохирогч Р.Отгонсүрэнд олгох нь зүйтэй. Тодруулбал шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх шатанд тухайн хэргийн хохирогч болох Ц.Мягмарсүрэн нь 2015 оны 8 дугаар сард өвчний улмаас таалал төгс ч хохирогчоор Р.Отгонсүрэн тогтоогдсон хууль зүйн үндэслэлтэй байна.
- Хохирогч Ш.Өнөрчимэгт учруулсан 1.231.400 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мишээлт 387.000 төгрөг (5 хавтаст хэргийн 124), Б.Содномжамц 220.050 төгрөг (6 хавтаст хэргийн 150) тус тус төлсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоолоор Г.У...............раас 307.850 төгрөг гаргуулж хохирогч Ш.Өнөрчимэгт олгохоор шийдвэрлэсэн байх тул хохирогчид учирсан үлдэх төлбөр болох 307.850 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Б.Нямцэрэнд учруулсан 1.665.000 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд Б.Содномжамц 550.000 төгрөг (6 хавтаст хэргийн 158) төлсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоолоор Г.У...............раас 555.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямцэрэнд олгохоор шийдвэрлэсэн байх тул хохирогчид учирсан үлдэх төлбөр болох 555.000 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Л.Басбишэд учруулсан 224.500 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд Б.Содномжамц 74.900 төгрөг (6 хавтаст хэргийн 149) төлсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 205 дугаар шийтгэх тогтоолоор Г.У...............раас 74.833 төгрөг гаргуулж хохирогч Л.Басбишэд олгохоор шийдвэрлэсэн байх тул хохирогчид учирсан үлдэх төлбөр болох 74.833 төгрөгийг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Б.Үү................нд учирсан 1.450.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.С..............раас гаргуулах,
- Хохирогч Б.Доржид учруулсан 14.490.000 төгрөгийн хохирлоос хохирогчид 7.000.000 төгрөгний үнэлгээ бүхий хөөргийг, хохирогч Б.Бүнэбазар учруулсан 7.870.000 төгрөгийн хохирлоос 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гаанс зэргийг биет байдлаар буцаан өгсөн энэ талаар талууд маргаагүй байна. Иймд дээрх хохирлыг хохирогч нарын хохирлоос хасч үлдэх хохирол болох 7.490.000 төгрөгийг хохирогч Б.Доржид, 6.370.000 төгрөгийг хохирогч Б.Бүнэбазарт шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн шүүгдэгч Г.Г..........ай нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын хохиролд 500.000 төгрөгийг хохирогч Б.Б................гт хүлээлгэн өгсөн, мөн шүүгдэгч нь хэний хохиролд 500.000 төгрөгийг төлж байгааг тодорхойлоогүй тул шүүгдэгчийн төлсөн дээрх мөнгийг хохирогч нарын хохирлоос хувь тэнцүүлэн хасч тооцохоор шийдвэрлэв.
Тиймээс шүүгдэгч С.С..............раас 3.745.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Г..........айгаас 3.495.000 төгрөгийг тус тус гаргуулж (хохирогч Б.Дорж), шүүгдэгч С.С..............раас 3.185.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Г..........айгаас 2.935.000 төгрөгийг тус тус гаргуулж (хохирогч Б.Бүнэбазар) нарын хохирогчоор тогтоогдсон Б.Б................гт олгох нь зүйтэй байна. Тодруулбал шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх шатанд тухайн хэргийн хохирогч болох Б.Бүнэбазар нь 2014 оны 7 дугаар сард таалал төгс ч, хохирогч Б.Дорж нь 2015 оны 11 дүгээр сараас Бүгд Найрамдах Чех улсад ажиллаж амьдарч байгаа талаар хохирогчоор Б.Б................г нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг гаргасан байх тул түүнийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С..............раас хохиролд 13.533.238 төгрөгийг, хор уршигт 1.741.500 төгрөгийг буюу нийт 15.274.738 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Г.Г..........айгаас 6.430.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв. Яллах дүгнэлтэд шүүгдэгч С.С..............раас хор уршигт Ш.Өнөрчимэгт 225.525 төгрөг, Ч.Марал-Одод 66.250 төгрөг, Б.Нямцэрэнд 66.660 төгрөгийн төлөх төлбөртэй гэж дурдсан байх боловч дээрх хор уршгийн төлбөрийн талаар баримтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэж хохирогч нар нь өөрт учирсан хор уршгийн зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч С.С..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан нийт хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 543 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчийн бусдад учруулсан 14.504.423 төгрөгийг хохирогч нарт олгох,
-Шүүгдэгч Г.Г..........айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан нийт хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 629 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчийн бусдад учруулсан 6.380.000 төгрөгийг хохирогч нарт олгох дүгнэлтийг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.С..............р, Г.Г..........ай нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс шүүх шүүгдэгч Г.Г..........айн холбогдох дээрмийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Г.Г..........айн бусадтай бүлэглэж 2014 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө иргэн Н.Отгонбаатарт хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байна. Тодруулбал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний...шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно...” гэж заасан тул түүнд холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.С..............рын хувийн байдал гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
- шүүгдэгч Г.Г..........айн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, ихэнх хохирогчид хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн зэрэг хувийн байдлыг мөн харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
IV. Бусад асуудлаар
Шүүгдэгч С.С..............р нь 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 127-128) 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл (2 хавтаст хэргийн 229) 63 хоног, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 229) мөн оны 5 дугаар сарын 17-ны өдрийг (3 хавтаст хэргийн 39) хүртэл 121 хоног, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс (3 хавтаст хэргийн 125) мөн оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 30 хоног, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс (5 хавтаст хэргийн 207-208) мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 91 хоног, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 239 хоног буюу нийт 544 хоног,
Шүүгдэгч Г.Г..........ай нь 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 123) 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл (3 хавтаст хэргийн 39) 253 хоног, 2015 оны 3 дүгээр сарын 25-ны өдрөөс (3 хавтаст хэргийн 113) мөн оны 6 дугаар сарын 23-ны өдрийг (3 хавтаст хэргийн 195) хүртэл 90 хоног, 2016 оны 1 дүгээр сарын 15-ний өдрөөс (3 хавтаст хэргийн 248) мөн оны 6 дугаар сарын 20-ны өдрийг (4 хавтаст хэргийн 183) хүртэл 157 хоног, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс (8 хавтаст хэргийн 220-221) 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 111 хоног буюу нийт 611 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу тэдний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн 2013 0103 1164 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрханд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г..........айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Х.Цогоогийн эд зүйлийг бүлэглэн хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянцагаан овогт Г................хийн Г..........айг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,
Дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж довтолж үйлдсэн.
- Боржигон овогт С.................рын С..............рыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн,
Дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн,
Залилах гэмт хэргийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г..........айн холбогдох дээрмийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Г.Г..........айд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих,
- С.С..............рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн журамлан С.С..............рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 5 жил 6 сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г..........ай, С.С..............р нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г..........айгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 611 (зургаан зуун арван нэг) хоногийг,
-С.С..............рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 544 (таван зуун дөчин дөрөв) хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсгарсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар
- шүүгдэгч Г.Г..........айгаас нийт 6.430.000 (зургаан сая дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дорж 3.495.000 төгрөгийг, хохирогч Б.Бүн эбазарт 2.935.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, дээрх нийт хохирлыг тэдний хууль ёсны төлөөлөгч Б.Б................гт,
- шүүгдэгч С.С..............раас нийт 15.274.738 (арван таван сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун гучин найм) төгрөгийг гаргуулахаас
хохиролд 13.533.238 (арван гурван сая таван зуун гучин гурван мянга хоёр зуун гучин найм) төгрөгийг гаргуулж хохирогч Б.М..............лд 375.000 төгрөгийг, хохирогч Ж.Дашдаваад 106.737 төгрөгийг, хохирогч Х.Цогоод 2.188.750 төгрөгийг, хохирогч Б.Ц..........нд 766.538 төгрөгийг, хохирогч М.Заяатад 296.000 төгрөгийг, хохирогч Б.Эрдэнэжаргалд 294.100 төгрөгийг, хохирогч Ц.Мягмарсүрэнд 295.000 төгрөгийг гаргуулж түүний хууль ёсны төлөөлөгч Р.Отгонсүрэнд 295.000 төгрөгийг, хохирогч Ш.Өнөрчимэгт 307.850 төгрөгийг, хохирогч Б.Нямцэрэнд 555.000 төгрөгийг, хохирогч Л.Басбишэд 74.833 төгрөгийг, Б.Үү................нд 1.450.000 төгрөгийг, Б.Дорж 3.745.000 төгрөгийг, хохирогч Б.Бүнэбазарт 3.185.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, дээрх нийт хохирлыг тэдний хууль ёсны төлөөлөгч Б.Б................гт,
хор уршигт 1.741.500 (нэг сая долоон зуун дөчин нэгэн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д............ржид 300.000 төгрөгийг, хохирогч М.П............ржид 227.000 төгрөгийг, хохирогч Л.Г............гт 710.000 төгрөгийг, хохирогч Б.А...............рт 504.500 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ш.Өнөрчимэг, Ч.Марал-Од, Б.Нямцэрэн нар нь өөрт учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдгэлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г..........ай, С.С..............р нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ