Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/480

 

 

 

 

 

 

      2018          06             07                                       480

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Ж.М..............л, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ж............вын М..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0128 10420 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ж............вын М..............л, Монгол Улсын иргэн, Архангай аймгийг Цэцэрлэг хотод 1969 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, “...............................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Ж.М..............л нь 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр П.О.............яатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн хөлөн дээр нь гуталтай хөлөөрөө гишгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М..............л мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүл өгсөн...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч П.О.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 08-ны 01 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод гэртээ согтуу орж ирсэн би хаагуур яваад ирж байгаан гэтэл хаагуур явдын архи ууж байгаад ирлээ гэсэн. Бид хоёр аймгийнхаа 1 хүнд зээл өгчихсөн байсан юм. Тэгээд намайг тэр зээлээ хөөцөлдөхгүй яасан юм бэ гэхээр нь би надад зав байхгүй чи өөрөө хөөцөлдөхгүй яасын гэсэн чинь ширээн дээр байсан цэцэг аваад шидсэн тэгэхээр нь гүйж очоод ширээн дээр байсан юмнуудыг шидүүлэхгүйн тулд бариад авсан чинь миний толгой руу цохиод авсан. Тэгээд зууралдаж байхдаа миний хөл дээр гишгээд миний хуруу гэмтсэн юм...манай дүү М..............г байсан бас 2 жоохон хүүхэд байсан...шүүх эмнэлгийн дээрхи гэмтлүүдийг М..............л гараараа цохиж учруулсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтаст хэргийн 10-13),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2420 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Хоёр хөмсөгний голд босоо байрласан 2см хэмжээтэй шарханд мэс заслын оёдолтой, хамрын нуруунд 1х0.2ст хүрэн улаан өнгийн зулгаралттай.

ГССҮТ-н бичигт онош: Тархи доргилт, духны няцарсан шарх. Зүүн тавхайн 1-р хуруу ll-р шивнүүр ясны далд хугарал гэжээ.

2018.02.08-ны өдрийн Гавал яс 2 байрлалд, зүүн тавхайн 2 байрлалын рентген зургаар зүүн хөлийн эрхий хурууны угийн шивнүүрт ташуу сэлтгэрсэн хугаралтай, хамар ясанд сэлтэрсэн хугаралтай, таславч мурийлтгүй...гэжээ...ДҮГНЭЛТ

1. П.О.............яагийн биед зүүн хөлийн эрхий хурууны угийн шивнүүрт сэлтэрсэн далд хугарал, хамар ясны далд хугарал, хоёр хөмсөгний голд шарх хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17)

3. Шүүгдэгч Ж.М..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 8-ны орой ажлаа тараад гэртээ харих замдаа хуучны найз Батаатай тааралдаад нэг шил архи хувааж уусан. Ууж дуусчихаад гэртээ хариад эхнэртэйгээ маргалдсан юм. Би нэг хүнээс мөнгө авах байсан юм тэр мөнгөө авсан гээд маргалдаж эхэлсэн юм...би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бас сайн юу болсноо санахгүй байна...Гараараа толгой руу нь 1 удаа цохисон...би өмнө гар хүрч зодож цохисон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 37), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50, 52), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 38-47) гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.М..............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ж.М..............л нь Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод байх гэртээ, 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр П.О.............яатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, шууд санаатай үйлдлээр, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн хөлөн дээр нь гуталтай хөлөөрөө гишгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хохирогч П.О.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 08-ны 01 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод гэртээ согтуу орж ирсэн. Бид хоёр аймгийнхаа 1 хүнд зээл өгчихсөн байсан юм. Тэгээд намайг тэр зээлээ хөөцөлдөхгүй яасан юм бэ гэхээр нь би надад зав байхгүй чи өөрөө хөөцөлдөхгүй яасын гэсэн чинь ширээн дээр байсан цэцэг аваад шидсэн тэгэхээр нь гүйж очоод ширээн дээр байсан юмнуудыг шидүүлэхгүйн тулд бариад авсан чинь миний толгой руу цохиод авсан. Тэгээд зууралдаж байхдаа миний хөл дээр гишгээд миний хуруу гэмтсэн юм...” (хавтаст хэргийн 12-13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2420 дугаар...ДҮГНЭЛТ ...О.............яагийн биед зүүн хөлийн эрхий хурууны угийн шивнүүрт сэлтэрсэн далд хугарал, хамар ясны далд хугарал, хоёр хөмсөгний голд шарх хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17)

- Шүүгдэгч Ж.М..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...Гараараа толгой руу нь 1 удаа цохисон...би өмнө гар хүрч зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.М..............л нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, “гэр бүлийн хувийн таарамжгүй” сэдэлтээр, хохирогч П.О.............яагийн толгой руу цохиж, хөл дээр нь гишгэсэн, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.М..............л нь хохирогч П.О.............яа нар нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хамаарах этгээдүүд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрлэлтийн лавлагаар тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ж.М..............лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.М..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Ж.М..............л нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн байгаа тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс Ж.М..............лыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Ж.М..............лд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс М..............л эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр  тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан түүнд Эрүүгийн хуульд заасны дагуу “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх хязгаарлалтыг тэнсэж хянан харгалзсан хугацаагаар авахаар шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0128 10420  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ж............вын М..............л хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ж.Мөнжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.М..............лд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх хязгаарлалтын албадлагын арга хэмжээг түүнийг тэнссэн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М..............л нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ