Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Р.Энх-Оюун, Шүүгдэгч Б.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-холбогдох 1808013060295 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын татах хэсэгт засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 11- ....... тоотод оршин суух, урьд -Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 1-р сарын 8-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.Ц /РД: ЧЙ7910............/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үе унтаж байхад аав Ц.Т-гаднаас архи уучихсан согтуу гэрт орж ирээд өмсөж байсан гутлаа тайлаад намайг өрөөний орон дээр хэвтэж байхад миний баруун хөл рүү гутлаараа 1 удаа цохиход нь би сэрсэн. Аавыг би яагаад байгаа юм бэ, боль гэсэн чинь аав миний нүүр рүү гараараа цохиод авсан, би баруун гартаа дүү Ц.Ц- тэвэрчихсэн байсан чинь хойш савж унатал миний толгой руу гутлаараа цохих гэхээр нь би баруун гараараа хаасан чинь гар цохичихсон. Тэгээд гутлаара толгойр руу хэд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, багцаагаар 10 гаруй удаа цохисон. Миний хамраас цус гараад аав гал тогооны шургуулганаас гурилын ганжин гаргаад ирэхээр нь би айгаад жижиг өрөө рүү орсон. Ээж өрөөнд байж байтал аав дахин жижиг өрөөнд орж ирээд чи яасан овоо байнаа гээд хөлнөөс чирч орон дээрээс буулгаж миний хамар руу гараараа 1 удаа цохиж дахиж хамарнаас цус гараад би шалан дээр хэвттэл миний хавирга толгойруу өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг / хх 96-97 х/,

1.2.Шүүгдэгч Б.Ц-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өчигдөр буюу 2018 оны 3-р сарын 14-ний өглөө 06:40 цагт гараад ажилдаа явсан. Тэгээд ажлаа хийж байгаад 17 цагт тараад ажлын хойно байдаг тээврийн товчоо ороод кафе бааранд ажлынхаа А.Б-той хамт 2 шил 0,5 литрийн шар Чингис архи, 1 таваг хоол захиайлаад юм ярьж сууж байгаад 2 цаг шахам болсон шиг санаж байна. Суугаад байж байтал Б-ын хүүхэд 20 гаран насны залуу ирээд аавыгаа аваад явсан. Би тэндээс ганцаараа гарсан, хэдэн цагт гэртээ ирснээ сайн хэлж мэдэхгүй байна, гэрт ирэхэд эхнэр Н 3 хүүхдийн хамт байсан. Манай 3 хүүхдийн том нь Т гээд 16 настай, удаах охин Ц 2 ойтой, бага хүү 04 сартай нар байсан. Гэртээ ороход манай эхнэр архи дарс уулаа гэсэн байх сайн санахгүй байна. Ямар ч байсан өөрийн том хүү Тэмүүлэнг би гараара толгойр уу нь 2-3 удаа цохисноо санаж байна, миний санахын хүү маань өөдөөс гөжүүдэлсэн байх гэж бодож байна. Манай хүүхэд угаасаа гөжүүд зантай хүүхэд байгаа юм. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/,

 1.3.Гэрч Э.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3-р сарын 15-ны өдөр 00 цагийн үед манай нөхөр Ц.Т-Хилчин хотхоны 11-.... тоотод гэртээ согтуу орж ирээд хүүхдээ сэрсэнгүй гээд хөл рүү нь гутлаараа цохисон, тэгээд намайг түлхэж хүү Т-г цохиод байсан гутлаа шидсэн. Тэгээд би 3 бага хүүхдээ аваа нөгөө өрөөнд байхад манай том хүү Тэмүүлэн намайг өмөөрөөд аавыгаа боль гэхэд хүү Т-г цохиод байсан. Тэгээд би хүүхдээ тавьчхаад гарч ирээд нөхрөө болиулсан, цагдаад дуудлага өгсөн.. ...” гэх мэдүүлэг / хх 24-25 х/,

1.4.Шинжээчийн 3673 дугаар дүгнэлт 1.Т-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар хамрын нуруу, баруун зүүн чих, зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр туйхн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 202 х/

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд. 2.1.Б.Ц-иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 44 х/ 2.2.Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 46 х/ 2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 56 х/ 2.4.Цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 50-52 х/

Гурав:Хохирлын баримт: 3.1.Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 108 х/ 3.2.”Фрэндшип наран” оношлогооны төвийн шинжилгээ /хх 109 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт. Б.Ц-нь архидан согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 14-15- нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны ..... тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн хүү Ц.Т-г “сэрсэнгүй, ээжийгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар гараар болон гутлаар зодож түүний 4 эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар хамрын нуруу, баруун зүүн чих, зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн болох нь: Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-“...2018 оны 03-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед унтаж байхад аав Ц.Т-гаднаас архи уучихсан согтуу гэрт орж ирээд өмсөж байсан гутлаа тайлаад намайг өрөөний орон дээр хэвтэж байхад миний баруун хөл рүү гутлаараа 1 удаа цохиход нь би сэрсэн. Аавыг би яагаад байгаа юм бэ, боль гэсэн чинь аав миний нүүр рүү гараараа цохиод авсан, би баруун гартаа дүү Ц.Ц- тэвэрчисэн байсан чинь хойш савж унатал миний толгой руу гутлаараа цохих гэхээр нь би баруун гараараа хаасан чинь гар цохичихсон. Тэгээд гутлаараа толгой руу хэд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, багцаагаар 10 гаруй удаа цохисон.

Миний хамраас цус гараад аав гал тогооны шуургуулганаас гурилын ганжин гаргаад ирэхээр нь би айгаад жижиг өрөөрүү орсон. Ээж өрөөнд байж байтал аав дахин жижиг өрөөнд орж ирээд чи яасан овоо байнаа гээд хөлнөөс чирч орон дээрээс буулгаж миний хамар руу гараараа 1 удаа цохиж дахиж хамарнаас цус гараад би шалан дээр хэвттэл миний хавирга толгойруу өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг / хх 96-97 х/, Гэрч Э.Наранцэцэгийн “.... 2018 оны 3-р сарын 15-ны өдөр 00 цагийн үед манай нөхөр Ц.Т-Хилчин хотхоны 11-105 тоотод гэртээ согтуу орж ирээд хүүхдээ сэрсэнгүй гээд хөл рүү нь гутлаараа цохисон, тэгээд намайг түлхэж хүү Т-г цохиод байсан гутлаа шидсэн. Тэгээд би бага хүүхдээ аваа нөгөө өрөөнд байхад манай том хүү Тэмүүлэн намайг өмөөрөөд аавыгаа боль гэхэд хүү Тэмүүлэнг цохиод байсан. Тэгээд би хүүхдээ тавьчихаад гарч ирээд нөхрөө болиулсан, цагдаад дуудлага өгсөн.. ...” гэх мэдүүлэг / хх 24-25 х/, Шинжээчийн 3673 дугаар дүгнэлт 1.Т-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар хамрын нуруу, баруун зүүн чих, зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр туйхн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 202 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно. 5 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн. Шүүгдэгч Б.Ц, хохирогч Ц.Т нар эцэг, хүүхдийн харилцаатай нэг гэр бүлд хамт амьдардаг, Ц.Т-хувьд гэр бүлийн бусад гишүүнд хамаарч буй болох нь түүний иргэний үнэмлэх, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүүлгээр нотлогдож байгаа тул Б.Ц-ыг гэр бүлийн бусад гишүүнд хамаарах Ц.Т-эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

Хохирлын талаар: Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Т “Төгс” эмнэлэгт эмчилгээ, хийлгэсэн, төлбөрийг Б.Ц-төлсөн болох нь хавтаст хэргийн 108 дугаар хуудсан дахь баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн. Эрүүгийн хариуцлагын талаар. Б.Ц-т холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогч насанд хүрээгүй хүүхэд зэргийг харгалзан түүнд 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн болно. Бусад асуудлын талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, 6 бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, 2 хоног урьдчилан цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлж түүний эдлэх 1,000,000 төгрөгийн торгуулийн ялаас 30,000 төгрөгийг хасч 970,000 төгрөгийн торгуулийн ялыг эдлүүлэхээр тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б.Ц-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000.00 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Ц-урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийн 01 хоногийг 15 нэгж буюу 15,000 төгрөгтэй дүйцүүлж, түүнд оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгуулийн ялаас хасч, үлдсэн 970,000 төгрөгийн торгуулийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Ц-т үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ц-т мэдэгдсүгэй.

 6.Б.Ц-нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ДАШДОНДОВ