| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0340/Э/220/2018/0451/ |
| Дугаар | 2018/ШЦТ/377 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Б.Энхбат, Шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/, Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ Шүүгдэгч Ж.У-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.У- нарт холбогдох эрүүгийн 1708003050312 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд -2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ,,,,1 дугаар зүйлийн ,,,,1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, -2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 08 сар 29 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,
Д.Б- /РД: ФТ8506...../,
2.Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн 1-.... тоотод оршин суух, урьд -2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, -2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил, 6 сар, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 124 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 28 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,
Б.Б нь /РД: ЧЖ8304...../,
3.Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Ж.У /РД: УП8810...../
. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хөөе миний утсыг гээд дуудсан чинь нөгөө хүүхэн надаас холдоод утас өгөх шинжгүй болохоор нь би дахин орилсон чинь нөгөө хүүхэнтэй анх уулзаж байсан залуу нэг залуутай гүйж гарч ирээд намайг үгийн зөрөөгүй зодоод эхэлсэн. Нөгөө хүүхэн намайг зодуулахыг хараад зогсож байхаар нь би утсаа авах гээд тэр хоёроос салаад нөгөө хүүхэн рүү гүйх гэсэн чинь хар өнгийн куртиктэй залуу миний хөлөнд дэгээ тавиад намайг газар унагаасан. Тэгээд дахин дээрээс дараад намайг босгохгүй гээд цохиж байхад би хүчээр босоод нөгөө хүүхнийг харсан чинь миний гар утсыг аваад байхгүй болсон байхаар нь хайх гэсэн чинь намайг зодож байсан хоёр залуу нөгөө хүүхэн явсан чинь намайг зодохоо болиод 8 дугаар байрны тийшээ явсан. Би 8 дугаар байрны Мотел зочид буудал руу орж камер шүүсэн чинь намайг дээрэмдсэн хүнийг У- гэдэг биеэ үнэлдэг хүүхэн мөн байна гэж байсан. Би тухайн үед орой болсон болохоор гэр лүүгээ харихаа болиод Мотел буудлаас өрөө асуух гэж ороход буудлын үүдэн дээр У- гэж хүүхэн нөгөө саарал өнгийн куртиктэй залуутайгаа юм яриад зогсож байгаад гэнэт миний араас намайг дагаад орж ирсэн. Анхнаасаа намайг дээрэмдэх төлөвлөгөөтэй орж ирсэн. Тэгээд намайг өрөө асуугаад гарахад миний утсыг аваад ярьж байгаа хүн болоод холдох үед нөгөө хоёр залуу нь намайг зодоод У-г зугтаалгасан юм. Энэ явдал нэг минутанд болоод өнгөрсөн. Намайг толгойгоор газар унагаагаад тэр хоёр залуу зодоод байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 136-137 х/
1.2.Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө “Хүй долоон худаг”-т ажлаар яваад өгсөн байсан юм. Тэгээд манай эхнэр хүүхэд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 30 минутын орчим байшингаа түгжээд гарсан гэсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 3 12-ны өглөө цагдаагаас ярьж байна “танай гэрт хулгай орсон байна, та хаана байгаа юм бэ? танай байшингийн цонхоор хулпгайч ороод зурагтыг чинь гаргаад тавьчихсан байна, бид нар хүний орон байранд орж болохгүй байна, та яаралтай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ир” гэж утсаар мэдэгдсэн юм. Танай хажуу айлын чинь хүнийг гуйгаад цонхыг чинь панераар түр бөглүүлсэн байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө “Хүй долоон худаг”-аас гэр бүлийн хамт 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед гэртээ ирээд хартал манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талын вакум цонх нь хагарсан байдалтай шил нь бутраад уначихсан байсан, харин модон панераар цонхыг нь таглаад хаасан байдалтай байсан юм. Тэгээд би байшингийн хаалга хэвийн байсан дотогшоогоо гэртээ ороод хартал манай том өрөөнд байсан мөнгөний гахай хагархай доторх мөнгийг нь авсан байсан. Мөн орны бүтээлэг байхгүй том өрөөнд байсан Акира брендын 42 инчийн зурагт алдагдсан байсан. Тэгээд би эд зүйлээ бүртгээд шалгаад үзтэл манай хүүхдүүдийн Самсунг Эс-1 маркийн цагаан өнгийн мөн Самсунг брендийн жижиг мэдрэгчтэй гар утас, мөнгөний гахайн дотор байсан бэлэн ойролцоогоор 60 гаран мянган төгрөг алдагдсан байсан. Бас 0.75 гр Соёрхол нэртэй архи уг архи нь 12.000 төгрөгний үнэтэй байсан. Архийг нь цагаан сараар л аваад хадгалж байсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 14-17, 90-92 х/,
1.3.Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд “...Г утсаар над руу залгаад хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь би Гтай уулзах зорилгоор Туул голын эрэг дээр очиж уулзсан. Тэгсэн 2 шил 0,75 гр Хараа нэртэй архи авчихсан байсан ба тэр архийг хувааж уугаад сууж байгаад би нилээд согтсон байсан. Тэгсэн мөнгө олох амархан арга байна гэж хэлээд намайг дагуулаад явсан. Би хаана яваагаа мэдэхгүй байсан. Тэгсэн нэг айл руу дагуулж ороход юун айл вэ гэсэн чинь манай хамаатных байгаа юм гэж хэлээд футболкоо тайлаад байшингийн цонхыг хагалснаа Г байшин руу ороод зурагт, 2 ширхэг гар утас авч гарч ирээд надад өгсөн. Гарч ирээд байж байтал урд хашаанаас нэг залуу орилоод байсан. Тэгсэн Г наад юмаа орхи явъя гээд хаалгаар нь гараад зугатаад явчихсан. Тэгсэн нэг залуу намайг бариад авчихсан, нөгөө Г зугтчихсан. Би уг хэрэг гарснаас хойш Гтай уулзаагүй. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ... би тухайн үед хар хөх өнгийн өвлийн куртик өмсөж явсан. Тухайн үед У- бид хоёрын өөдөөс нэг утас бариад гүйгээд ирсэн, тэрийг нь харсан. Тэгэхэд араас нь нэг залуу хөөгөөд ирэхэд нь Ж.Б-бариад авахаар нь би тэр залууг хавирч унагасан. Тэгээд тэр залууг Ж.Б-дараад авсан. Тэгээд тэр залуу босоод зугтаасан. Бид хоёр араас нь очоод У-гийн авсан утсыг үзэхэд том дөрвөлжин дэлгэцтэй утас байсныг Ж.Б-аваад халаасандаа хийсэн. Тэгээд такси бариад явах гэж байтал араас цагдаа нар ирээд барьж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 88-89 х, 167-168/,
1.4.Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хулгайн хэргийн хувьд намайг эгчийндээ байж байтал Г уулзъя гээд утсаар дуудсан. Бид Туул голын эрэг дээр уулзахаар тохирсон. Тухайн газраа очоод Г бид хоёр 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд Г явъя, мөнгө олох арга байна гэж хэлсэн, би нэлээд согтсон байсан. Бид хоёр явж байгаад Г нэг айлын хашаа руу ороод цонхыг хагалсан. Энэ ямар айл вэ гэж намайг асуухад Г манай хамаатны айл байгаа юм гэж хэлсэн. Би хулгай хийж байна гэж мэдээгүй. Гэтэл хажуу айлын залуу нь гарч ирэхэд Г зугатаад би баригдсан. 2 гар утсыг Г цонхоор надад өгсөн. Дээрмийн гэх үйлдийн хувьд би Батбилэгтэй тааралдаад 0.75 литрийн “Хараа” архи хоёр шилийг хувааж уусан. Ж.Б-энэ 4 манай эхнэр гээд У-г танилцуулсан. Тэгснээ Ж.Б-эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь гүйгээд явсан. Ж.Б-бид хоёр жаахан алхаж байгаад “Мотел” гэдэг зочид буудлын завсар дахин нэг шил архи уусан. Тэгтэл У- урдаас орилоод гүйгээд ирсэн, ардаас нь нэг залуу хөөж байсан. Би тэр залууг нь хавсараад унагаасан, Ж.Б-дээрээс нь дарсан. У- цааш гүйгээд явсан, тэр залуу ч босоод явсан. Би тухайн үед тэр залуугийн халааснаас юу ч аваагүй ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.5.Шүүгдэгч Ж.У-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...нэг танихгүй залуу зогсож байхаар нь утсаараа ганц яриулчих гэсэн чинь тэр залуу утсаа өгсөн. Тэгээд би Ж.Б-рүү худлаа залгаад хүрээд ир гэж хэлтэл Батбилэг, Б-хоёр цаанаас гарч ирж байхлаар нь утсыг нь аваад тэр хоёрын ирж байгаа зүг рүү зугтаасан. Гэтэл тэр залуу араас хөөгөөд иртэл Батбилэг, Б-нар бариад авах шиг болсон. Би цаашаа зугтаагаад зам дээрээс такси бариад Цамбагарав үйлчилгээний төвийг тойроод иртэл Батбилэг, Б-хоёр зам дагуу алхаад явж байхаар нь би дуудаад бид гурав уулзаад нөгөө утас нь энэ байна гэсэн чинь Ж.Б-аваад халаасандаа хийсэн. Тэгээд явах гэж байхад цагдаа ирээд барьж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 159-160 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.6.Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... У- залгаад хаана байна гэхээр нь Б-бид хоёр 8 дугаар байрны урд талын грашийн хажууд байна гэсэн чинь Саппорогийн автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь үлдсэн архиа уучихаад буудал руу алхаж явтал У- өөдөөс улаан хүрэн өнгийн гар утас барьчихсан дэлгэцний гэрлийг нь асаачихсан гүйгээд иртэл араас нь нэг танихгүй залуу хөөгөөд ирэхээр нь би тэр залууг бариад автал Б-хажуугаас хавирч унагасан. Тэгэнгүүт нь дахиж очоод тэр залууг бариад автал босож ирээд намайг нэг удаа гараараа цохиод зугтаасан. Би хэрэг явдал болсны дараа У-той уулзаад тэр утсыг нь авахад улаан хүрэн өнгөтэй гар утас байсан. Тэгэхэд Б-бас хамт байсан. Тэгээд бид гурав Цамбагаравын таксины буудлаас такси барих гэж байгаад цагдаад баригдсан. Би тэр үед цэнхэр саарал өнгийн юүдэнтэй малгайтай өвлийн куртиктэй явсан. Ер нь бол анх мэдээгүй байж байгаад У-г хүний гар утас аваад зугтаагаад ирэхэд за хүний утас авсан байна гэдгийг мэдээд тэр залууг барьж аваад зууралдсан. Тухайн үед бид гурав тэр залуугийн утсыг авах талаар урьдчилан ярилцаагүй тохиолдлоор гэнэт У- утсыг нь аваад зугтаагаад ирсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 163-164 х/,
1.7.Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “1 дүгээр сарын 7- ны өдөр У- бид хоёр гэрээс гараад явж байгаад Бямбацоожтой таарсан. Тэгээд 8 дугаар байрны урд талын сааданд 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. У- бид хоёр хоорондоо муудалцаад У- зугатаад явсан. Б-бид хоёр У-гийн ардаас Саппоро руу алхаж явж байхдаа “Мотел” зочид буудлын гражын дэргэд дахин нэг шил арх ууж байтал У- над руу залгаад хаана байна гэж асуусан. Би “Мотел”-н урд талын гражын дэргэд байна гэж хэлсэн. Тэгтэл У- автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Би за гэж хэлээд Бямбацоожтой хамт байрны голоор өгсүүр газар алхаад явж байтал өөдөөс У- гүйгээд гараад ирсэн, гартаа нь гэрэл анивчсан зүйл барьсан байсан. Ардаас нэг залуу гүйж байсан. У- бид хоёрын дэргэдүүр гүйгээд өнгөрсөн. Араас нь хөөж байсан залууг би бариад автал Б-хавсараад унагасан. Тэгтэл тэр залуу утас авчихлаа гэж хэлсэн. Дараа нь тэр залуу өндийж ирээд намайг нэг цохичихоод зугатаад явсан. 5 У-г алга болчихоор нь Б-бид хоёр Цамбагарав руу явган хүний зам дээр алхаж явтал У- нэг машин дотроос дуудсанаа буугаад ирсэн. Бид гурав уулзаад би У-д утас нь ямар утас вэ, харъя гэж хэлэхэд У- утсыг гаргаж өгсөн. Бид гурав такси барих гээд зогсож байтал фургон машинтай цагдаа нар ирээд бид гуравыг барьсан. Утсыг бид зодож байхдаа аваагүй, булааж аваагүй. У- утсыг аваад дэргэдүүр гүйгээд өнгөрсөний дараа би тэр залуутай ноцолдсон ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 1.8.Гэрч Г.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүргийн Ачит-115 дугаартай чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 17-18 цагийн үед Баянхошууны 11 гудамж ,,,, тоот айлын хөрш нь хоёр танихгүй залуу хашаа руу нь яваад орчихлоо эд зүйлийг нь хулгайлах гэж байх шиг байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байсны дагуу уг тоотод дуудлагаар очиход Баянхошууны 11-р гудамж ,,,, тоот айлын хашааны гадна 25-30 орчим насны хоёр эрэгтэй залуутай хажуу айлын хөрш гэх залуу хоорондоо маргаж байхаар нь очиж шалгахад хажуу айлын хөрш гэх залуу нь уг хоёр залууг зааж манай хөрш 11-,,,, тоот хашаанд амьдардаг хүмүүс биш байна, танихгүй хүмүүс байна гэж хэлж байсан, тэгсэн тухайн үед хашаа руу нь орсон гэх залуугийн нэг нь хойшоо нарийн гудамжаар ороод зугатаагаад алга болсон. Харин үлдсэн нэг залууг нь саатуулж шалгахаар болсон. Тэгээд Баянхошууны 11-р гудамж, ,,,, тоот хашаа руу дотогш орж хүн байгаа талаар шалгаж үзэхэд эзэнгүй байсан ба байшингийн урд талын цонх хагарсан байдалтай түүний хажуу талд газар орны бүтээлгээр хар өнгийн зурагт боогоод авч явахад бэлдээд багалчихсан байхаар нь хулгай орж байсан юм байна гэж Ачит-10-т мэдэгдэж бүрэлдэхүүн дуудаж шалгуулахаар болсон юм. Уг саатуулагдсан залуугийн биеийн байцаалтыг асуухад өөрийгөө би саяхан шоронгоос суллагдсан тэгээд найзындаа ирж байгаа гэж хэлээд байсан. Биед нь ямар нэг бичиг баримт байгаагүй. Хувцаснаас нь хар болон цагаан өнгийн мэдрэгчтэй Самсунг маркийн хоёр ширхэг гар утас гарч ирж байсан юм. Өөрийгөө ........ гэж хэлээд байсан нэрээ худлаа хэлсэн байж болзошгүй овог нэрийг нь яг тогтоох боломжгүй байсан, Д.Батцоож нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул саатуулах арга хэмжээ авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 18-20 х/,
1.9.Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хажуу талынхаа хөрш залуутай уулзаж болсон зүйлийн талаар асуусан чинь 2017 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед манай байшингийн цонх хагарах чимээ гарахаар нь гэрээсээ гараад харсан чинь цонхоор 2 залуу нэг нэгнийгээ өргөөд цонхоор оруулж байгаа харагдсан. Уг хөрш залуугийн аав нь бүдүүн хоолойтой учир манай хөрш айлд хулгай ороод байх шиг байна цагдаад мэдэгдээрэй гэж хэлснийг 2 хулгайч мэдчих шиг болсон гэж хэлж байсан. Хөрш залуу маань угаасаа хашаанаас гарахыг нь хүлээгээд отоод зогсож байсан юм байна лээ. Тэгээд нөгөө 2 залуу хашааны хаалгаар гараад ирэхээр нь нэг залууг нь бариад авсан чинь нөгөө залуу нь цаашаа гудамжаар ороод зугтаагаад алга болсон байсан, уг залуу зугатаж байхдаа 0,75 гр хэмжээтэй архи бариад гүйсэн гэж хэлж байсан. Цагдан хоригдсон хугацааны талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дүгээр сарын 08-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 16 хоног, нийт 18 хоног, Б.Б, Ж.Унар нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 16 хоног, нийт 18 хоног тус тус хоригдсон байх тул тэдний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Д........ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 12 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д.Б-г Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Б.Б-йг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Ж.У-оог Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ж.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Урангоог 04 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ялыг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ялыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ : 8 /хорих ялын нэг хоногтой дүйцэх цаг/ = 30 хоног буюу 01 сар /хорих ял/-ын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ялыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ : 8 /хорих ялын нэг хоногтой дүйцэх цаг/ = 30 хоног буюу 01 сар /хорих ял/-ын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б, Б.Бнарын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад, Ж.У-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б-ын урьдчилан цагдан хоригдсон 18, Б.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 18, Ж.У-ийн урьдчилан цагдан хоригдсон 18 хоногуудыг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-оос 25,800 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11-55 тоотод оршин суух Д.А /РД:ПГ8104..../-д олгосугай.
7.Д.Б, Б.Бг, Ж.У нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, ..... нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ... нарт урьд авсан цагдан хорих .
Даргалагч шүүгч Б.ДАШДОНДОВ