Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин д********ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинж********,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.Б********р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д********ийн Б********рт холбогдох эрүүгийн 2238000000174  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Б********р нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Нямдолгорыг хардалтын улмаас модон сандлаар толгой руу 1 удаа, гараараа 2-3 удаа шанаа хэсэг рүү, толгойн ар шил хэсэг рүү, мөн гараа атгаж байгаад гарын булчин хэсэгт удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б********р нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 08-03 тоот өөрийн гэртээ эхнэр Э.Ж********ын биед зүүн чихний хэнгэргэн хальсанд урагдал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000174 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б********рийн мөрдөн шалгах ажиллагаанд, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би айлын түлээ хөрөөдөж өгөөд тэнд надад 0.5 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архи хоёр шилийг өгөөд би тэдний хашаанд ганцаараа уусан. Ингээд дараа нь ойрхон “Дулаахан” дэлгүүр рүү ороод эхнэр Ж********тай таарсан. Эхнэр Ж********д хандаж “архи авч өг” гэж хэлэхэд тэр надад “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ингээд миний уур хүрээд түүнийг нэг удаа баруун шанаа хэсэгт нь гараа атгаж байгаад цохисон. Ингээд гэртээ ороод унтсан. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой гэртээ 0.75 литрийн “Хараа” нэртэй архи нэг шилийг ганцаараа уусан. Тэгээд Ж******** намайг “манай гэрээс яв” гэж хэлэхэд нь миний уур хүрээд би түүний зүүн чих рүү нь өөрийн баруун араа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Намайг түүнийг цохисны дараа миний баруун гарын алганы доод хэсэгт цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хх-25-26х),

Хохирогч Э.Ж********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Д.Б********р 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой гэртээ согтуу ирээд архины мөнгө өгөхгүй бол ална шүү чамайг цагдаа дуудах юм бол ална шүү гээд  зүүн чих рүү минь гараа атгаж байгаад цохисон. Маргааш нь миний чихнээс цустай булаг гоожсон. Тэгээд би нэгдсэн эмнэлгийн чихний эмчид үзүүлээд миний чихний хэнгэрэг цоорсон. Эмч надад жорын бичиг өгсөн. ... одоо миний зүүн чих юм сонсохгүй байгаа. ... надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “... гэх мэдүүлэг (хх-12-13, 16х),

Насанд хүрээгүй гэрч Б.Ухаанзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны орой аав согтуу ирээд ээжийг маань гараараа цохисон. Ээжийн нүүрийг нь арав гаруй удаа цохисон. Дараа нь аав ээжийн чих рүү нь цохисон. Тэр үед ээж, аав бид гурав хамтдаа байсан  ...” гэх мэдүүлэг (хх-18-19х),

Насанд хүрээгүй гэрч Г.Энхриймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр намайг 13-8-6 тоотод байрлах Дулаанхаан дэлгүүрт худалдагч ээжийнхээ оронд зогсож байх хооронд манай хажуу талын оршин суугч Ж******** орж ирээд тасалсан гурил аваад гарах гэж байтал түүний нөхөр Б********р хүү Ухаанзаяаг дагуулаад орж ирээд 2 иштэй чихэр аваад тэд гарсан. Түүний нөхөр Б********р гаднаас нь харахад илт согтуу байсан.   ...” гэх мэдүүлэг (хх-21-22х),

Гэрч Б.Номинтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой дэлгүүр хаахын үед 21 цагаас 22 цагийн хооронд манай дэлгүүрт Э.Ж******** орж ирэхэд зүүн чихнээс нь цус гоожсон байдалтай орж ирээд намайг нөхөр Б********р цохисон гэж хэлсэн.  ...” гэх мэдүүлэг (хх-23-24х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай:

1. Э.Ж********ын биед зүүн чихний хэнгэргэн хальсанд урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл тухай хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Э.Ж********ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь   хэнгэргэн хальсны эдгэрэлтээс хамаарна. ...” гэх дүгнэлт (хх-31х),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-54-55х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Барга овогт Д********ийн Б********рийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-46х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-47х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-48х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-42х), 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-43-45х), 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-56х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000174 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б********р нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 08-03 тоот өөрийн гэртээ эхнэр Э.Ж********ын биед зүүн чихний хэнгэргэн хальсанд урагдал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.Б********рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Э.Ж********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-12-13, 16х),

Насанд хүрээгүй гэрч Г.Энхриймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-21-22х),

Гэрч Б.Номинтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-23-24х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай дүгнэлт (хх-31х),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-54-55х), 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-56х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б********рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б********р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б********р нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Б********р нь хохирогч Э.Ж********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Б********рийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-56х),

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б********рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь х********зан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б********р нь 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн  шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн х********зах ялаар, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн  133 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-42), шийтгэх тогтоолын хуулбар (хх-30-37х) зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.Б********рийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Д.Б********р нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Д.Б********р нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг х********зан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Д********ийн Б********рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д********ийн Б********рийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б********р нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б********р нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б********рийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********рт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

Д********АГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН