| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0402/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/418 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Ц.Гансүлд, Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-д холбогдох 1808009040423 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамж ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Б-ийн Б-д /РД:ПЮ9310......./.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: 2 Яллах талын нотлох баримтууд.
1.Хохирогч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 10-ны орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын автобусны буудлын ард байрлах “Рич” бар орох гээд ирэхэд бар хаасан байсан. Тэгээд тэнд нэг таксины жолооч нэг эмэгтэйтэй танилцуулсан. Тэгээд тэр эмэгтэйтэй хамт “Кристалл” нэртэй зочид буудалд 05.00 цагийн уед ороход ресепшн Б.Б- гэх залуу байсан. Би 1 номерын өрөөнд 30.000 төгрөг төлөөд тэр эмэгтэйн хамт ороод ядарсандаа болоод унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд нөгөө эмэгтэй байхгүй Бат- Эрдэнэ гэх залуу намайг сэрээгээд буудлын цаг дууссан 39 минут хэтэрсэн байна одоо гар гэхээр нь би Б.Б-д хандаж “би энэ өрөөг хоногоор авсан жоохон унтаж байгаад гаръя, надтай хамт явсан эмэгтэй хаана байна гэхэд Б.Б- “та 2 орсноос хойш удалгүй гараад явсан гэхдээ нэг цаг болно гээд үлдэгдэл мөнгийг нь аваад явсан гэж хэлсэн. Би Б.Б- хандан би энэ өрөөг хоногоор авсан гээд маргалдахад цаанаас нь өндөр биетэй Б.Б- гэх залуу хүрч ирээд юу болоод байгаа юм бэ? гээд миний нүүрлүү гараараа цохиход би орон дээр унасан. Б.Б- орон дээр гарч зогсоод миний дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан. ...Б.Б- миний биед гэмтэл бэртэл учруулсан. Б.Б- надтай хэрүүл маргаан хийсэн. ...Б.Б- миний нүүрэнд гараараа 4-5 удаа цохиод хөлөөрөө гэдэс, нүүр, зүүн талын хөл, гуя руу 2-3 удаа өшиглөсөн. ...Би хохирлын 600,000 төгрөгийг Б.Б-оос хүлээн авсан, надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-22, 23 х/ 2.Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оьы 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүрийн 06 цаг өнгөрч байхад буудал дотор хүмүүс хоорондоо маргалдаад байгаа чимээ гарсан. Би 4 номерын өрөөнөөс гараад 1 номерын өрөөнд ороход Б.Б- Гэндэн гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь юу болсон гэхэд “нэг эмэгтэйн хамт хоногоор ороод байж байгаад 1 цаг болоод цаг нь дуусахаар нь гар гэж шаардлага тавихад гарахгүй гээд маргалдаад байна” гэхээр нь Гэндэнд хандан “цаг чинь дууссан бол өрөөг суллаж өгөөд гар” гэхэд Гэндэн “би хоногоор авсан, та нар ингэх болоогүй шүү” гээд орилж босч ирээд намайг заамдаад авахаар нь ор луу түлхэж унагахад Б.Б- дундуур орж ирээд салгасан. Тэгээд өрөөнөөс гарах гэхэд Гэндэн миний нуруу луу сандлаар цохиод авахаар нь уур хүрээд Б.Б- нүүр нь тус газар нь гараараа 2 удаа цохиход Б.Б- намайг болиулсан. Тэгээд текний хажууд очоод сууж байхад Гэндэн араас хүрч ирээд надтай маргаан хийгээд байхаар нь дахин Б.Б- нүүрэнд 1 удаа цохисон. ..." гэх мэдүүлэг /хх 49-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо "Кристалл” зочид буудалд ресепшны ажлаа хийгээд байж байхад үүрийн 04 цаг 00 минутын үед эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд өрөө аваад орсон. ...тэгээд би тэр хавиар юм хийж байгаад буцаад 39 минутын дараа өрөөнд ороход тэр залуу унтаж байхаар нь сэрээгээд цаг чинь дууссан өрөөнөөс гар гэж хэлэхэд тэр залуу сэрээд энэ өрөөг хоногоор авсан гээд маргалдаад байсан, цаанаас Б.Б- ирээд юу болоод байгаа юм гээд тэр залууд хандан өрөөний цаг дууссан байна, өрөөгөө суллаж өг гэхэд Б.Б-той маргалдаад дайраад байхаар нь Б.Б- ор луу түлхэж унагаагаад гараараа шанаа хавьцаа нь нэг удаа цохихоор нь би Б.Б-ыг салгаад тек рүу аваад явсан. Нөгөө залуу араас гарч ирээд Б.Б-той дахин маргалдаад Б.Б- тэр залуугийн нүүрэнд дахин цохиод авахаар нь би дундуур нь ороод салгаад тэр залууг явуулсан. ...Б.Б- 3 Б.Б- нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод бас хөлөөрөө биерүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 29-31/
4.Шинжээчийн 2493 тоот дүгнэлт 1.А.Г-биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхи, хүзүү, баруун даланд зулгаралт, духанд шарх, зулгаралт, хамрын нуруу. зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, дал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх 33 х/
Хувийн байдлын талаарх баримтууд. 1.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 х/ 2.Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54 х/ 3.Б.Б-ын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх 56-57 х/ Хохирлын талаарх нотлох баримтууд. 1.Хохирогч А.Г-“...Би хохирлын 600,000 төгрөгийг Б.Б-оос хүлээн авсан, надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-22, 23 х/ 2.Хохирлын баримт /хх 80 х/ 3.Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 77, 78 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. Дүгнэлтийн хэсэг: Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл” зочид буудал дотор иргэн А.Гэндэнтэй “өрөөгөө хүлээлгэж өг” гэх асуудлаас болж маргалдан зодсон болох нь: Шүүгдэгч Б.Б-ын “... өрөөнөөс гарах гэхэд Гэндэн миний нуруу луу сандлаар цохиод авахаар нь уур хүрээд Б.Б- нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиход Б.Б- намайг болиулсан. Тэгээд текний хажууд очоод сууж байхад Гэндэн араас хүрч ирээд надтай маргаан хийгээд байхаар нь дахин Б.Б- нүүрэнд 1 удаа цохисон. ..." гэх мэдүүлэг /хх 49-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Хохирогч А.Г-“...Б.Б- миний нүүрэнд гараараа 4-5 удаа цохиод хөлөөрөө гэдэс, нүүр, зүүн талын хөл, гуя руу 2-3 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 19-22, 23 х/ 4 Гэрч Б.Б- “... Б.Б- нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод бас хөлөөрөө бие рүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 29-31/ Шинжээчийн 2493 тоот дүгнэлт 1.А.Г-биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхи, хүзүү, баруун даланд зулгаралт, духанд шарх, зулгаралт, хамрын нуруу. зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, дал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ... 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх 33 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязга арласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас н ь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар: Б.Б-ын А.Г-зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол А.Г-зодуулсны улмаас хөнгөн хохирол учирсан нь Б.Б-ын түүнийг зодсон үйлдлээс болсон явдал тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Уг гэмт хэргийн санаа зорилгыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй боловч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 5 Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад Б.Б-ын хохирогчийг зодсон үйлдэл нь түүний өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.Б- насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон. Хохирогч А.Гэндэн “...Би хохирлын 600,000 төгрөгийг Б.Б-оос хүлээн авсан, надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-22, 23 х/,
Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 77 х/ зэргээр шүүгдэгч хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь тогтоогдож байгаа. Б.Б-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд хэн аль нь согтуу байсан, хоорондын таарамжгүй харилцааны улмаас энэ гэмт хэрэг гарсан, хор уршгийн хувьд их биш, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тайж овогт Б.Б-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Б--д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Б--д мэдэгдсүгэй.
5.Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б--д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ