| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0442/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/477 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Д.Ууганцэцэг, Шүүгдэгч Б.Б.Б-, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв. Шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Б-ын Б-д холбогдох 17080080...359 дугаартай эрүүгийн хэргийг ...18 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурчны ажил эрхэлдэг, ам бүл-5, эх, эгч, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 48 дугаар байрны .. тоотод оршин суух, Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Шарнууд овогт Б-ын Б /РД: ШВ79012....../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Б-нь ...17 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 48 дугаар байрны ....тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн ээж Д.Х-баруун гаран тус газарт ясаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Д.Х-мөрдөн байцаалтын шатанд өгсөн “......17 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ... цагийн орчим гэртээ хоол хийгээд өөрийн төрсөн хүү Б.Б-ыг хоолоо ид гээд дуудсан. Тэгтэл Б.Б- хүрч ирээд өөрийн хүү Эрхэмбилэгийг хоолоо ид гэж хэлсэн. Тэр үед хүү Эрхэмбилэг нь гар утас руу хараад хоолоо идэхгүй байсан чинь Б.Б- хүү Эрхэмбилэгийг цохиод авахаар би хажуунаас нь яах гэж ингэж байдаг юм бэ, наад хүүхэд чинь халуунтай байгаа гэж хэлтэл Б.Б- хүү Эрхэмбилэгийг худлаа баашилж байна, та дуугүй бай, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд ширээн дээр чанаад тавьсан байсан сээрний ясыг аваад миний баруун гар руу нэг удаа цохиод автал миний гар хүчтэй өвдсөн тул би орилж хашгирч цагдаад хэлнэ гэж уйлсан. Тэгээд ГССҮТ-д очиж зургийг нь авахуултал миний баруун гарын шууг хугарсан байна гэж хэлсэн. ...Б.Б- архи бага зэрэг уучихсан халамцуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
2.Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ...17 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 48 дугаар байрны .... тоотод оршин суух гэртээ гаднаас согтуу ирээд хоолоо идэж, чанасан яс мөлжиж байгаад ээж Хулганатай хүү Эрхэмбилэгээс болж маргалдаж, мөлжиж байсан сээрний ясаа шидтэл ээжийн баруун гарыг оносон. ...Би сээрний яс шидэж хугалсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 38 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Гэрч Э.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэртээ ажлаа тараад амарч байхад ээж 17 цагийн үед залгаад эмээ чинь хальтарсан юмуу, яасныг сайн мэдсэнгүй, гараа хугалсан гэж байна. Дагуулаад эмнэлэгт очоод үзүүлээдэх гэхээр нь эмээгийн гэрийн гадаа ирэхэд эмээ намайг хүлээгээд зогсож байсан. ...Эмч үзээд савхан яс нь хугарсан байна гэж хэлээд гипсдэж өгсөн. ...Эмнэлэг явж байхдаа Б.Б-ын хүүхдийг загнасан чинь уурлаад мөлжиж байсан ясаа шидээд ийм болчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19-... х/,
4.Насанд хүрээгүй гэрч Б.Э--мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......17 оны 08 дугаар 04-ний өдөр СХД-н 27-р хороо “Орчлон-хорооолол”-н 48-... тоотод Б.Э--би гэртээ эмээгийн хамт байж байхад гаднаас аав орж ирээд намайг жижиг өрөөнд утсаар тоглож байхыг хараад хичээлээ хийж чадахгүй байж юундаа утсаар тоглоод байгаа юм бэ? гээд миний толгойруу 3-4 удаа цохисон чинь эмээ яагаад байгаа юм бэ? наад хүүхэд чинь халуураад толгой нь 3 өвдөөд байгаа гэж хэлсэн чинь чамд хамаагүй би хүүхэдтэйгээ юм ярьж байна гэснээ уурлаж байгаад барьж байсан ясаа эмээ рүү шидсэн чинь эмээгийн гаранд нь оносон. Эмээ гараа бариад чанга чанга орилоод уйлаад байснаа гайгүй болсон юм уу мэдэхгүй байна. Жагаа залгаад байх шиг байсан гэтэл удалгүй гаднаас Жагаа эгчийн хүүхэд Баяаа ирээд эмээ бид 3 гэмтлийн эмнэлэг үү явсан. Би Баяраа ахын машинд сууж эмээ эмнэлгээс гараад ирэхдээ гараа боолгочихсон гарч ирсэн. Тэгээд бид 3 буцаад гэртээ ирэхэд аав гараад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/, 5.Гэрч Б.Э-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ...18 оны 08 сарын 04-ний манай дүүгийн хүүхэд Эрхэмбилэг утсаар ээжийн гарыг хугалсан талаар хэлэхээр нь уур хүрээд цагдаад өргөдөл бичээд өгчихсөн ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,
6.Гэрч Б.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бямбажавын Б.Б- 1979.01.21-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд 21-р сургуулийн 10 дугаар анги төгссөн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, 2 хүүгийн хамт СХД-ийн 27 дугаар хороо “Орчлон хороолол” 48-... тоотод оршин суудаг. Манай аав ажилсаг, аливаа юманд буурь суурьтай ханддаг, архи бага зэрэг уудаг, найзын нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд тусархуу занатай, хэлсэн үгэндээ хүрдэг, аливаа зүйлийг болох бүтэх талаас нь хийхийг эрмэлздэг хүн байгаа юмаа. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
7.Шинжээчийн 10138 тоот дүгнэлт 1.Д.Х-биед баруун гарын богтос ясны битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх 29 х/,
8.Б.Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/ 9.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 44 х/ 10.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 х/ 11.Шүүгдэгч Б.Б.Б-ын төрсөн хүүхдүүд болох Б.Билгүүн, Б.Э--нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 84 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ: Насанд хүрээгүй гэрч Б.Э-ээс мэдүүлэг / 21-22, 23 х/ авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан 4 шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж мэдүүлэг авсан тул уг нотлох баримтыг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх нотлох баримтаар тооцоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн. Б.Б-нь ...17 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ... цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 48 дугаар байрны ... тоотод хүүхдийн асуудлаас болж ээж Д.Х-тай маргалдан улмаар ширээн дээр чанаад тавьсан байсан сээрний ясыг шидэж баруун гарын хэсэгт оносон болох нь: Хохирогч Д.Х-“... хүү Эрхэмбилэг нь гар утас руу хараад хоолоо идэхгүй байсан чинь Б.Б- хүү Эрхэмбилэгийг цохиод авахаар би хажуунаас нь яах гэж ингэж байдаг юм бэ, наад хүүхэд чинь халуунтай байгаа гэж хэлтэл Б.Б- хүү Эрхэмбилэгийг худлаа баашилж байна, та дуугүй бай, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд ширээн дээр чанаад тавьсан байсан сээрний ясыг аваад миний баруун гар руу нэг удаа цохиод автал миний гар хүчтэй өвдсөн тул би орилж хашгирч цагдаад хэлнэ гэж уйлсан. Тэгээд ГССҮТ-д очиж зургийг нь авахуултал миний баруун гарын шууг хугарсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
Шүүгдэгч Б.Б.Б-ын “... ээж Хулганатай хүү Эрхэмбилэгээс болж маргалдаж байгаад уурандаа чанаад тавьсан байсан сээрний ясаар шидтэл ээжийн баруун гарыг оносон. ...” гэх мэдүүлэг /хх 38 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Гэрч Э.Б-“...Эмч үзээд савхан яс нь хугарсан байна гэж хэлээд гипсдэж өгсөн. ...Эмнэлэг явж байхдаа Б.Б-ын хүүхдийг загнасан чинь уурлаад мөлжиж байсан ясаа шидээд ийм болчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19-... х/,
Гэрч Б.Э-“... ...18 оны 08 сарын 04-ний манай дүүгийн хүүхэд Эрхэмбилэг утсаар ээжийн гарыг хугалсан талаар хэлэхээр нь уур хүрээд цагдаад өргөдөл бичээд өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар: 5 Б.Б-нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх Д.Х-гар луу ясаар шидэж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол Д.Х-эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Б.Б-ясаар түүний гар луу шидсэн үйлдлээс болсон нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хүндэвтэр гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл /хх 29 х/ гэж дүгнэсэн зэрэг нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д ..., гэр бүлийн бусад гишүүн ... гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгснөөс үзэхэд шүүгдэгч Б.Б.Б-, Д.Э-нар нэг гэр бүлд хамт амьдардаг, эх, хүүгийн холбоотой болох нь тогтоогдсон тул Д.Хулганаа нь гэр бүлийн бусад гишүүнд хамаарах бөгөөд Б.Б.Б-ын төрсөн эх Д.Х-эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар Б.Б.Б-ын хохирогч руу сээрний яс шийдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг 6 урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.Б-хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг бөгөөд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн нь тусгай субьект шаардсан бөгөөд шүүгдэгч Б.Б-нь хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдсон тул уг гэмт хэргийн субьектийн шалгуурыг хангасан. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон. Хохирогч Д.Э-эмчилгээний зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч эмчилгээ хийлгэхэд шаардлагатай эмчилгээний төлбөрийг төлсөн гэх тул энэ тогтоолоор болон цаашид иргэний журмаар шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн. Б.Б-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүлийн хувьд өндөр настай эх, 11-18 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, тухайн гэр бүлээс ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагыг хангаж байна гэж үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр 02 жилийн хугцаагаар тэнсэж, гэмт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтуурсан байдлыг харгалзан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шарнууд овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр 7 хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Б.Б.Б--д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5.Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.Б--д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ