Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/971

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Г-н Н-д холбогдох эрүүгийн 1805056981162 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа микро автобусанд кондуктор ажил эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ... оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ж  овогт Г-н Н. /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б-г машин цохьлоо гэх шалтгаанаас болж өөр х&оррндоо маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирс^т учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

\

Шүүхийн хэлэлцүүлэгт хэгувлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Б  мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найзууд болох нарын хамтаар...Бичлийн аркаар гараад явж байсан чинь нэг залуу микро автобус руу цохилоо гэж байсан бөгөөд үүнээс болж маргаан гарсан. Тухайн үед би маш их согтуу байсан. нэг мэдсэн чинь нэг залуу буюу Н-тай бие биенийгээ заамдан авсан бөгөөд миний нүүрэн тус газар руу 

нэг удаа цохиод түлхсэн чинь юу байсныг мэдэхгүй нүүрээрээ юм мөргөөд газар унасан..” гэжээ. /хх 18/

... Би сайн дурын үндсэн дээр яллагдагч Г.Н-тай эвлэрсэн бөгөөд хохирлын 250,000 төгрөгийг хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжилэх зүйлгүй. Хохирлын талаар маргаан байхгүй...гэжээ. /хх 42/

Гэрч М.З мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний оройн 19-20 цагийн орчим ах Г-ын эзэмшилийн 6502 УНЕ улсын дугаартай микро автобус жолоодон Шархад Ханы материалын гэсэн чиглэлд 3-4 дүгээр хороололын хойд замаар явж байсан. Тэгтэл бичил хороололын аркын орчим нэгдүгээр эгнээгээр явж байсан чинь зам хөндлөн 3 согтуу залуу гарч ирээд машины хажуу хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Энэ үед кондуктор Н боль гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл нөгөө 3 согтуу залуу 3-лаа л хэл амаар доромжпоод байсан бөгөөд  машинаасаа бууж нөгөө 3 согтуу залуутай маргалдсан. Би машинаа нэгдүгээр эгнээнд байрлуулан тавьчихаад очсон чинь Н нэг согтуу нь буюу Б-тэй заамдалцсан байдалтай харин нөгөө 2 согтуу нь Н-г ална гээд хашгираад зогсож байхаар нь би 2 согтуу залууг салгаад цааш нь түлхэж байтал Н Б гэх согтуу залууг аргаш цаашаа зайл гэж хэлээд түлхсэн чинь газар унасан. Яг ямар байдалтай юун дээр унасан эсэхийг хараагүй Б газраас босоод ирсэн чинь нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Удалгүй цагдаа ирээд Б-г эмнэлэг аваад явсан...” гэжээ. /хх 46/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13344 дугаартай дүгнэлтэд: “1.Э.Б-ний биед зүүн зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 21 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/

Ял шийтгэлийг шалгах хуудас /хх 30/

Хохирогч Э.Б-ний гомдол саналгүй гэх баримт /хх 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б-г машин цохилоо гэх шалтгаанаас болж өөр хоорондоо маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Э.Б-ий: “...Тухайн үед би маш их согтуу байсан. нэг мэдсэн чинь нэг залуу буюу Н-тай бие биенийгээ заамдан авсан бөгөөд миний нүүрэн тус газар луу нэг удаа цохиод түлхсэн чинь юу байсныг мэдэхгүй нүүрээрээ юм мөргөөд газар унасан..”

... Би сайн дурын үндсэн дээр яллагдагч Г.Н-тай эвлэрсэн бөгөөд хохирлын 250,000 төгрөгийг хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжилэх зүйлгүй. Хохирлын талаар маргаан байхгүй...гэх мэдүүлэг,

Гэрч М.З-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний оройн 19-20 цагийн орчим ах Г-н эзэмшилийн 6502 УНЕ улсын дугаартай микро автобус жолоодон Шархад Ханы материалын гэсэн чиглэлд 3-4 дүгээр хороололын хойд замаар явж байсан. Тэгтэл бичил хорооллын аркын орчим нэгдүгээр эгнээгээр явж байсан чинь зам хөндлөн 3 согтуу залуу гарч ирээд машины хажуу хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Энэ үед кондуктор Н  боль гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл нөгөө 3 согтуу залуу 3-лаа л хэл амаар доромжлоод байсан бөгөөд Норовсамбуу машинаасаа бууж нөгөө 3 согтуу залуутай маргалдсан. Би машинаа нэгдүгээр эгнээнд байрлуулан тавьчихаад очсон чинь Н нэг согтуу нь буюу Билгүүнтэй заамдалцсан байдалтай харин нөгөө 2 согтуу нь Н-г ална гээд хашгираад зогсож байхаар нь би 2 согтуу залууг салгаад цааш нь түлхэж байтал Н Б гэх согтуу залууг аргаш цаашаа зайл гэж хэлээд түлхсэн чинь газар унасан. Яг ямар байдалтай юун дээр унасан эсэхийг хараагүй Б газраас босоод ирсэн чинь нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Удалгүй цагдаа ирээд Б эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13344 дугаартай дүгнэлт /хх 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, ял шийтгэлийг шалгах хуудас /хх 30/, хохирогч ЭБ гомдол саналгүй гэх баримт /хх 42,50,53/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Б  нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Н-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй /хх 42,50,53/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Г.Н нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж  овогт Г-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж  овогт Г-н Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж  овогт Г-н Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 250.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Э.Б  гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.