Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2011 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1027

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Г.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808048341360 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “И” ХХК-д засварчин ажилтай гэх, ам бүл 0, эгч, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *******оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ын А /РД:**00000000/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Мнь 2018 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи” бааранд иргэн Д.Б нүүрэн тус газар ундааны шилэн стаканаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1808048341360 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Б-н “2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн үед “Жи” бааранд найз А, Г бид 3 ороод 0,5 литрийн хэмжээтэй архи 0,5 литрийн хэмжээтэй пиво захиалж ууж байгаад би бүжгийн талбай руу гараад бүжиглэж байхад нэг залуу бүжгийн талбайн голоор тек рүү явж байгаад намайг мөрлөөд түлхсэн. Би араас нь очоод “яаж байна аа” гээд гарнаас

 

2

 

 

 

нь татахад эргэж хараад гартаа байсан шилээр миний баруун хацрыг зүсээд гараад зугтаасан. ...Одоо биеийн байдал сайжирч байгаа. Миний биед учирсан гэмтлийг А ундааны хундгаар цохиж учруулсан. ...Эмчилгээний зардал 1.500.000 төгрөгтөлвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-15-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.24-ний өдрийн 12651 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “Д.Б биед зүүн хацар, зүүн чих, зүүн хөхлөг сэртэн орчмын шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-10/,

Шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын

  1. ны 23 цагийн үед ажлаа тараад байж байхад найз Бямбадорж уулзъя, ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд “Жи” бааранд найз Б дээр ирээд “пиво уух уу” гэхэд “найз нь ажилтай байна, дараа цуг ууя” гэсэн. Би ганцаараа суугаад 0,33 литрийн хэмжээтэй пиво 1 шилийг ууж дуусаад гарах гээд хаалга руу явж байхад хажуу ширээний нэг ахтай мөрлөлцсөн. Би “уучлаарай ах аа” гэж хэлэхэд “надад юм хэлээд байх шиг байсан, би хөгжмийн чимээнд юм сонсохгүй байсан, ах аа гараад уулзъя” гээд гарах гэж байхад тэр ах намайг заамдаад нүүр лүү мөргөсөн. Би цамцнаас нь зуураад ширээний хажууд байсан буйдан дээр цуг унасан. Тэнд байсан салгаад би ширээн дээр байсан ундааны бакал аваад боссон. Хаалга руу явж байхад надтай маргалдсан ах гарнаас татсан. Би эргэж хараад бакалаар нүүр лүү нь нэг удаа цохиод найзыгаа дуудах гэхэд нэг хүн миний баруун нүд рүү цохисон. ...Бат-Эрдэнэд учирсан гэмтлийг би учруулсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-49/,

Гэрч Ш.Б мэдүүлэг /хх-6/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх- 22/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-26/, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010.03.15-ны өдрийн 50 дугаар “асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж /хх-27/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-36-40/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-41/, хохирогчийн хүсэлт /хх-53/, шүүгдэгчийн баталгаа /хх-54/, хохирол төлсөн баримт /хх-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Мнь 2018 оны 10 дугаар сарын 15-

  1. нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Жи” бааранд иргэн Д.Б нүүрэн тус газар ундааны шилэн аягаар цохиж, биед нь
 

зүүн хацар, зүүн чих, зүүн хөхлөг сэртэн орчмын шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Б “...гартаа байсан шилээр миний баруун хацрыг зүсээд, гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-15-16/, шуух эмнэлгийн 0 дүгээр “Д.Б-н биед зүүн хацар, зүүн чих, зүүн хөхлөг сэртэн орчмын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх шинжилгээ /хх-10/, шуугдэгч Г.Ам яллагдагчаар өгсөн “...ширээн дээрээс авсан ундааны бакалаар нүүр лүү нь нэг удаа цохиод.., Бат-Эрдэнэд учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-49/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-36-40/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-41/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол, хор уршигтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Г.Мнь хохирогч Д.Бат-Эрдэнэд 700.000 төгрөгийг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-63/-аар тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч “1.200.000 төгрөг нэхэмжилж байна” гэх тул шүүгдэгчийн хохирогчид төлсөн мөнгөн дүнг хасаж, хохирогч үлдэгдэл 500.000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Мнь “Автотерминал” ХХК-д ажилладаг, хохирлын 700.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /олон нийтийн газар зүй бус авир гаргаж, шилэн аягаар гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохиролд 700.000 төгрөг төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял

 

4

 

оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Мурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Г-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амарааг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-г торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Мторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Мурьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Г.Мнь эмчилгээний зардалд 700.000 төгрөгийг төлснийг болон хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой буюу 500.000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
 

5

 

*

 

* '**

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үр гэ л жл үүл сү гэ й.

 

 

 

ш