Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/808

 

                                   

 

 

 

 

        2018          09           20                                          808

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр (томилолтоор),

хохирогч Н.Л-,

шүүгдэгч Ч.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас  Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808000000321 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Ц-, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1968 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ......... ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5 нөхөр, охин, хүргэний хамт Баянзүрх дүүргийн ...  дугаар хороо, ... гудамжны ...  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.Ц- нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... станцын харъяа Толгойт баазад ажил үүргээ гүйцэтгэж байгаад бригадын дарга Н.Л.......вын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, маргаж, P50 маркийн хөөлтийн тээг төмөр авч шидсэний улмаас Н.Л.......вын нүүрэн тус газар онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Ц- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Н.Л- мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай мастер зааварчилгаанд баталгаат гарын үсэг зуруулчих гэхэд нь бүх ажилчдаар зуруулсан. Гэтэл Ц- гарын үсгээ зураагүй байсан. Би 4 хүнд зааварчилгаа өгөөд Ц-гаар зуруулна гээд очоод ажлын талбай дээр очоод чи хаашаа явчихсан бэ гарын үсэг зуруулах гэхэд байхгүй байсан гэхэд би талбай дээр байсан гэсэн. Тэгэхэд нь би бүх ажилчид цайны цагаар хоолоо идэж байхад чи яагаад талбай дээр яаж мэдэх юм бэ гэхэд ер нь чи яах гээд байгаа юм бэ гээд уурлаад орилоод байсан. Битгий уурлаад орилоод бай гээд гартаа хуйлсан байсан зааварчилгаагаар толгой руу нь тоншсон. Тэгэхэд чи намайг зоддог ямар мундаг хүн бэ гээд мод аваад дайрахаар нь би холдсон. Тэгэхэд төмөр аваад шидсэн. Тухайн үед нүүрэнд цохисон, цаана ажил хийж байсан болохоор бид хоёрын асуудлыг хүмүүс мэдээгүй. Мастер хүрч ирээд та арай дэндүү болчихсон байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг явсан. Би Ц-г согтуу байсан болов уу гэж бодоод манай инженер авч яваад дүгнэлт гаргуулсан. Яагаад гэвэл биеэ барьж чадахгүй маш их уурлаад, чичирч дайраад орилоод байсан болохоор цагдаад шалгуулсан. Одоо миний толгой өвддөг, сар гаруй ажлаа хийгээгүй. Эмчилгээний зардал авсан. Хамар хугараад хагалгаанд орсон. Дахин мөгөөрсний хагалгаанд орох зардлаа урьдчилаад авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагийн үед УБТЗ-ын Зам засварын машинт станцын харъяа Толгойт баазад 20 хүний бүрэлдэхүүнтэй ажил үүрэг гүйцэтгэж байсан. Замчин Ч.Ц-д ажил үүргийн шаардлага тавьсан. Замчин Ч.Ц- нь миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй маргаад байсны улмаас над руу P50 маркийн ивүүр авч шидэхэд нь би холдсон, дараа нь P50 маркийн хөөлтийн тээг авч шидсэний улмаас миний нүүрэн тус газар онож гэмтэл учруулсан. Тэр үед Д.Чинбат тороос авах гэж хажуугаар өнгөрч яваад Ч.Ц-г барьж авсан. Миний хамраас цус гарч, нүүр тэр даруй чинэрч өвдөөд хавдсан. Би Замчин Дөлгөөнтэй хамт Гэмтэл согог судлалын үндэний төвд очиж үзүүлж анхан шатны тусламж авсан. Одоо миний нүүр маш их хавдартай, нүүрний зүүн хэсгээр чинэрч өвдөөд байгаа, эмчийн бичиж өгсөн өвчин намдаах эмийг уугаад явж байна. Би маш их гомдолтой байна. Би тэр хүмүүсийг ахалж ажил удирдаж явсан. Би бүх ажилчдад баталгаат гарын үсэг зураарай гэж байхад “чи гарын үсэг зурахгүй хаана байсан юм бэ” гэж асуухад “би ажлын талбай дээр байсан” гэж Ц- хариулсан. Би “бүх хүн цайндаа орж байхад чи ганцаараа юу хийж талбай дээр байсан юм бэ” гэж асуухад “мэдэхгүй мэдэхгүй” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би зааварчилгааны дэвтэр барьж байгаад толгойдоо өмссөн байсан каск руу нь чи дандаа яагаад олон юм ярьдаг юм бэ гээд дэвтрээрээ тоншсон. Гэтэл барьж авч зодохнээ гээд ивүүр аваад шидэхэд нь би холдсон чинь би чамд зодуулахгүй шүү гэж орилоод хөөлтийн тээг авч шидсэн. ...Над руу шидсэн P50 маркийн хөөлтийн тээг нь 1,2 кг жинтэй ОХУ-д үйлдвэрлэгдсэн гангын хольцтой төмөр замын бэхэлгээний жижиг материал... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...Өөрт учирсан хохирлоо Ч.Ц-гаас 1.000.000 төгрөг нэхэмжилж эхлээд бэлнээр 500.000 төгрөг авсан, өнөөдөр 440.000 төгрөг авч байна. Үлдэгдэл 60.000 төгрөг үлдсэнийг надад 2018 оны 9 дүгээр сарын 15-нд өгнө гэж хэлсэн. Би нэг сар эмчилгээ хийлгээд ажилдаа яваагүй акттай байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдаж ажилдаа яваагүй тул надад цалин бодогдоогүй. Гэхдээ би Ч.Ц-гийн ар гэр амьдралыг нь бодоод зөвхөн эмчилгээний зардлаа төлүүлж бусад ажилгүй байсны цалин тэтгэмжээ нэхэмжлэхгүй, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21)

2. Гэрч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагийн орчим ...... станцын харъяа Толгойт баазад би төмөр замын дэр мод оосорлох тороос авчирхаар талбай дээр явж байтал замчин Ч.Ц- бригадын дарга ажилтай манай эхнэр Э.Л- руу ивүүр шидэж зүүн талын бөөрийг оносон, дараа нь хөөлтийн тээг шидэж нүүрэн тус газарт онож гэмтэл учруулсан. Би болсон үйл явдлыг 20-30 метрийн зайнаас харж гүйж очиж салгасан. ...Хоорондоо юунаас болж муудалцсаныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

3. Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилчид хэвийн ажил үүргээ гүйцэтгээд 15 цаг өнгөрч байх үед би талбай дээр ажлаа хийгээд байж байсан. Ингээд Ц- зам дээр ажлаа хийгээд байж байсан ба бригадын дарга Л- краны оосорлогчид нэмэлт зааварчилгаа өгнө гээд надтай зөрөөд Ц-гийн ажиллаж байсан газрын зүг явсан би тэднээс 20 орчим метрийн зайд явж байтал ард гэнэт хүмүүс муудалцаж Ц-, Л- нар хоорондоо хэрэлдэж муудалцсан тэгэхээр нь яваад очтол Ц- нь Л-агийн нүүрэнд тээг төмөр шидэж оноод Л-агийн нүд, нүүр нь хавдчихсан байдалтай байсан. Мөн ивүүр төмөр шидсэн гэж байсан энэ асуудлыг Л-агийн нөхөр нь Чинбат салгасан байсан. ...Ц-, Л- нарын хоорондоо муудалцах шалтгаан нь бригадын дарга Л- нь замчин Ц-д ажил хий гэсэн шаардлага тавьж Ц- нь тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн учраас хоорондоо муудалцсан байх. Ивүүр төмөр гэдэг нь замыг дэр модтой холбож бэхлэх бэхэлгээ төмөр байгаа юм 6 кг жинтэй хавтгай хэлбэртэй төмөр байгаа юм. Хөөлтийн тээг нь зам төмрийг дэр модтой нийлүүлж хөшиж хөдөлгөөгүй байлгах зориулалттай төмөр байгаа юм. 2.5 кг жинтэй дэгээ хэлбэртэй төмөр байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10128 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар, шанаагаар нэлэнхүйдээ хавдартай, хөх ягаан цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсэгт 4х3см хөх ягаан цус хуралттай.

2018.08.16-ны “Мөнгөнгүүр эмнэлгийн Толгойн КТГ-н шинжилгээнд: ...Зүүн талын хацар орчмын зөөлөн эдэд 1.5х2.0х1.3см хэмжээтэй, +58 HU цус хуралттай, зүүн талын хацар, нүд орчмын зөөлөн эдэд хаван ихтэй. Зүүн талын хамар яс бага зэрэг дотогш цөмөрсөн хугаралтай...ДҮГНЭЛТ

1.Н.Л.......вын биед баруун, зүүн нүдний зовхи болон зүүн хацар, шанааны эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

5. Шүүгдэгч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагийн үед УБТЗ-ын Зам засварын машинт станцын харъяа Толгойт баазад төмөр замын жижиг хэрэглэл /ивүүр, хадаас, хөөлтийн тээг/ хураах ажил үүрэг гүйцэтгэж байгаад тухайн үед би цайндаа орчихоод ажлын талбай дээр ирээд ажлаа хийж байсан. Энэ үед бригадын дарга Н.Л- ирж эргүү тэнэг юм хаашаа алга болчихдог юм бэ гээд загнаад байсан. Би хариуд нь хаачдаг юм бэ, байж л байна ш дээ, яачхаад байгаа юм гэсэн. Гарын үсэг зуруулах гээд байна гэж надад хэлэхээр нь юу нь сүртэй юм за за гээд доошоо тонгойтол толгой дээрээс нэг юмаар цохиод авсан. Би цочсондоо болоод барьж байсан юмнуудаа шидчихсэн. Тэгээд дээшээ харахад Л- зогсож байсан, чи хүн зоддог хэн бэ гээд барилцаад авсан. Тэр үед Н.Л-агийн нөхөр замчин Чинбат ирээд бид хоёрыг салгасан. Миний ярьсан зүйл бүгд үнэн, би цочсондоо юм авч шидсэн нь миний буруу, учруулсан хохирлоо хуулийн дагуу төлнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),

6. Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 75), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 73-74), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 76-105), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 9-14),

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 47), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 48-49), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 51-71), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 15-16) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ч.Ц- нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед, ...... станцын харъяа Толгойт баазад ажил үүргээ гүйцэтгэж байгаад, хувийн таарамжгүй харилцааны улмаас, бригадын дарга Н.Л.......вын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, маргаж, шууд санаатай үйлдлээр, P50 маркийн хөөлтийн тээг төмөр авч шидсэний улмаас Н.Л.......вын нүүрэн тус газар онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагийн үед УБТЗ-ын Зам засварын машинт станцын харъяа Толгойт баазад 20 хүний бүрэлдэхүүнтэй ажил үүрэг гүйцэтгэж байсан. ...Ч.Ц- нь миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй маргаад байсны улмаас над руу P50 маркийн ивүүр авч шидэхэд нь би холдсон, дараа нь P50 маркийн хөөлтийн тээг авч шидсэний улмаас миний нүүрэн тус газар онож гэмтэл учруулсан. ...миний нүүр маш их хавдартай, нүүрний зүүн хэсгээр чинэрч өвдөөд байгаа, эмчийн бичиж өгсөн өвчин намдаах эмийг уугаад явж байна. ... Би “бүх хүн цайндаа орж байхад чи ганцаараа юу хийж талбай дээр байсан юм бэ” гэж асуухад “мэдэхгүй мэдэхгүй” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би зааварчилгааны дэвтэр барьж байгаад толгойдоо өмссөн байсан каск руу нь чи дандаа яагаад олон юм ярьдаг юм бэ гээд дэвтрээрээ тоншсон. Гэтэл барьж авч зодохнээ гээд ивүүр аваад шидхэд нь би холдсон чинь би чамд зодуулахгүй шүү гэж орилоод хөөлтийн тээг авч шидсэн. ...Над руу шидсэн P50 маркийн хөөлтийн тээг нь 1,2 кг жинтэй ОХУ-д үйлдвэрлэгдсэн гангын хольцтой төмөр замын бэхэлгээний жижиг материал.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...Өөрт учирсан хохирлоо Ч.Ц-гаас 1.000.000 төгрөг нэхэмжилж эхлээд бэлнээр 500.000 төгрөг авсан, өнөөдөр 440.000 төгрөг авч байна. Үлдэгдэл 60.000 төгрөг үлдсэнийг надад 2018 оны 9 дүгээр сарын 15-нд өгнө гэж хэлсэн. Би ...ажилгүй байсны цалин тэтгэмжээ нэхэмжлэхгүй, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21)

- Гэрч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Ц- ...манай эхнэр Э.Л-а руу ивүүр шидэж зүүн талын бөөрийг оносон, дараа нь хөөлтийн тээг шидэж нүүрэн тус газарт онож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

- Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц-, Л- нар хоорондоо хэрэлдэж муудалцсан тэгэхээр нь яваад очтол Ц- нь Л-агийн нүүрэнд тээг төмөр шидэж оноод Л-агийн нүд, нүүр нь хавдчихсан байдалтай байсан. Мөн ивүүр төмөр шидсэн гэж байсан энэ асуудлыг Л-агийн нөхөр нь Чинбат салгасан байсан. ..Ивүүр төмөр гэдэг нь замыг дэр модтой холбож бэхлэх бэхэлгээ төмөр  байгаа юм 6 кг жинтэй хавтгай хэлбэртэй төмөр байгаа юм. Хөөлтийн тээг нь зам төмрийг дэр модтой нийлүүлж хөшиж хөдөлгөөгүй байлгах зориулалттай төмөр байгаа юм. 2.5 кг жинтэй дэгээ хэлбэртэй төмөр байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10128 дугаар дүгнэлт ...1.Н.Л.......вын биед баруун, зүүн нүдний зовхи болон зүүн хацар, шанааны эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо...2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

- Шүүгдэгч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагийн ...үед бригад Н.Л- ирж эргүү тэнэг юм хаашаа алга болчихдог юм бэ гээд загнаад байсан. Би хариуд нь хаачдаг юм бэ, байж л байна ш дээ, яачхаад байгаа юм гэсэн. Гарын үсэг зуруулах гээд байна гэж надад хэлэхээр нь юун сүртэй юм за за гээд доошоо тонгойтол толгой дээрээс нэг юмаар цохиод авсан. Би цочсондоо болоод барьж байсан юмнуудаа шидчихсэн. Тэгээд дээшээ харахад Л- зогсож байсан, чи хүн зоддог хэн бэ гээд барилцаад авсан. ...би цочсондоо юм авч шидсэн нь миний буруу, учруулсан хохирлоо хуулийн дагуу төлнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...Ч.Ц-, хохирогч ...Х.Л- нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, Ч.Ц- нь Х.Л.......вын ажил үүргийн шаардлага тавихад, тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс болж хохирогч Х.Л.......выг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Ц- нь хохирогч ...Х.Л.......выг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ч.Ц- гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Л- нь эмчилгээний зардалд баримтаар 313,650 төгрөг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 9-14), үүнээс шүүгдэгч Ч.Ц- нь хохирогчид 1.000,000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 15-16, 112) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Ц- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулын ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Ц- нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ч.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Ч.Ц- нь  оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

IV. Бусад асуудлаар

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр замын хөөлтийн тээг, дэгээ төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар Төмөр замын удирдах газарт хэрэгцээний дагуу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1803 0000 00321 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ц-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Ц- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр замын хөөлтийн тээг, дэгээ төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар Төмөр замын удирдах байгууллагад хэрэгцээний дагуу шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ