| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0729/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/743 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч А.Мөнхзул, Шүүгдэгч, хохирогч Ц.Т.О-, түүний өмгөөлөгч Д.Золзаяа /ҮД:2402/ Шүүгдэгч, хохирогч Ч.ТИ.Х-, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Модон овогт Ч-ын Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монолмууд овогт Ц-н О нарт холбогдох 1808017330682 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8-07а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Модон овогт Ч-ын ТИ.Х- /РД:ХГ76086...../, Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8-.... тоотод оршин суух, 2 урьд ял шийтгэлгүй,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн товч агуулга: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч |Ц.О-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүүхдээ сургуулиас нь аваад буцаад гэртээ иртэл манай хажуу айлын эмэгтэй Б.Б- хашаагаа цэвэрлээд зогсож байхаар нь би Б.Б-гээс газрынхаа төлбөрийг авъя гэж хэлсэн чинь нөхөр ТИ.Х- нь гэрээсээ гарч ирээд чи муу авгай юу хийгээд байгаа юм бэ, гичий пизда гэх мэтээр хараагаад хаалганыхаа хажууд байсан хуванцар хатуу хоолойг аваад ирсэн. Тэгэхээр нь би та нарыг гэр оронгүй байхад чинь энэ газрыг зарсан биз дээ гэж хэлтэл ТИ.Х- пизда минь тэр чамд хамаагүй, энэ газар чинь миний нэр дээр байгаа, би чамд юу ч өгөхгүй гэсэн. ТИ.Х- өөрийнхөө барьж байсан хуванцар хоолойгоор миний гар руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би яагаад чи хүн цохиод байгаа юм бэ, би та нарт энэ байшингийн чинь тоосгыг хүртэл өгсөн, хүний тус мэддэггүй новшнууд вэ гэж хэлээд газраас чулуу аваад шидсэн чинь цонхны хүрээн дээр нь унаад цонхыг нь хагалчихсан. Тэгсэн чинь ТИ.Х- миний гар руу барьж байсан хуванцар хоолойгоороо дахиад хэд хэдэн удаа цохиод авсан. ТИ.Х- манай хашаа налсан байсан хүрз аваад миний толгойны баруун хэсэг рүү цохиод миний толгойг хагалчихсан. ... эм тариа, бариа засал, унаа бензин, цонхны төлбөр зэрэгт нийт 2,350,000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 2.Хохирогч Ч.Х-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байтал манай эхнэр гадаа хүнтэй хэрэлдээд байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь гарсан чинь манай эхнэр Б.Б- хажуу айлын Т.О-ай хэрэлдэж байсан. Т.О- газрын мөнгөө өг гэж хэрүүл хийж байсан. Би Т.О- өгөх газрын төлбөр байхгүй учраас юун мөнгө яриад байгаа юм бэ, энэ газрыг чинь би танай нөхрөөс чинь ажлынхаа төлбөрт авсан шүү дээ гэж хэлсэн. Би тэр айлд байшин барилцаж өгсөн. Тэгээд надад 4.000.000 төгрөгний оронд өгсөн газар. Тэгээд би Т.О- чи нөхрөөсөө асуугаач гэж хэлсэн. Тэгтэл Т.О- заавал авна, та нар гуйлгачид гэж хэлсэн. Тэгээд би маргалдаж байгаад эхнэрийгээ аваад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод байж байтал Т.О- чулуу шидээд манай цонхыг хагалсан. Би гараад яаж байгаа юм бэ гэсэн чинь Т.О- яадаг юм бэ гээд миний машины хажуу руу төмрөөр цохьсон. Тэгтэл Т.О- явган хүний хавтангаар миний машины зүүн хойд талын цонхыг хагалчихсан. Тэгээд би энэ болохоо байлаа гээд цагдаад дуудлага өгсөн. Машины цонхыг явган хүний хавтангаар, төмрөөр миний машины кузовыг цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 126-127 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 3.Шүүгдэгч |Ц.О-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүний тусыг мэддэггүй новшнууд гээд газраас чулуу аваад шидсэн чинь цонхны хүрээн дээр нь цохиод цонхыг хагалчихсан. ...Би явган хүний замын хавтан аваад Хүрэлтулгын машин руу шидсэн чинь жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг оноод хагалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 136-137 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 3 4.Шүүгдэгч Ч.Х-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Над руу чулуу шидэхээр нь миний уур хүрээд хашаанд байсан хуванцар хоолойг аваад Т.О-ын мөр рүү 2 удаа цохьсон. Т.О- хашаанаас хүрз аваад миний мөр рүү нэг удаа цохьсон. Дахиад цохих гэхээр нь би бултчихсан чинь миний машиныг цохьсон. Тэгээд би Т.О-аас хүрзийг булааж авах гэж байхдаа хүрзээр нэг удаа цохичихсон. ...” гэх мэдүүлэг /хх 83-84 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 5.Гэрч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.О- Бямбаа эгчээ мөнгөний хэрэг гараад байна, газрынхаа мөнгийг авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Бямбаа гэх эмэгтэй нь уурлаад юун мөнгө төгрөг вэ, би чамд юу өгдөг юм бэ гээд маргалдаад байсан. Бямбаа гэгчийн нөхөр гэрээс гарч ирж байгаа харагдсан.. ТИ.Х- барьж байсан хуванцар хойлойгоор Т.О-ын баруун гар руу нь нэлээн хэдэн удаа цохисон. Т.О-ын хашаан дотор хашаа түшүүлээд тавьчихсан байсан хүрзийг ТИ.Х- аваад Т.О-ын толгой руу нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 26-28 х/, 6.Гэрч Б.Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би жорлон орохоор явж байтал хажуу айлын Т.О- бас гэрээсээ гарч ирж таараад намайг дуудахаар нь яасан бэ гэж асуусан чинь хашаа газрынхаа мөнгийг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд л маргаан гарсан. Намайг гуйлгачин, би та нарыг тэжээж байгаа гэх зүйл ярьсан. Би хэрүүл хийе гэж бодоогүй байтал манай нөхөр ТИ.Х- гэрээсээ гараад ирсэн. Манай нөхөр нөхрийг нь дуудсан чинь Бямбацогт хүрээд ирсэн. Манай нөхөр Бямбацогтод эхнэрээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө аваад гэртээ оруулсан. Тэгтэл удалгүй Т.О- манай байшингийн цонхыг чулуудаад хагалчихсан. Манай машины цонх руу дахиад чулуу шидсэн. Машины зүүн хойд талын хаалганы шилийг явган хүний замын хавтан шидээд хагалчихсан. Т.О- төмөр аваад манай нөхөр рүү дайраад байсан. Манай нөхөр тэр төмрийг нь булааж авах гэж байгаад Т.О-ын толгой руу төмрөөр цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/, 7.Гэрч Г.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгаас ирээд эхнэрийн дүү Т.О-ын гэрт байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Т.О-ын гэрээс гараад ирсэн чинь Т.О-, ТИ.Х- 2 маргалдаад байсан. ТИ.Х- Т.О-ын гар руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь орсон чинь ТИ.Х- цаашаа яваад өгсөн. ТИ.Х- гэх хүний эхнэр чулуу аваад Т.О-ын байшингийн цонхыг хагалчихсан. ТИ.Х-, Т.О- 2 маргалдаж байгаад ТИ.Х- хүрз аваад Т.О-ын толгой руу цохиод хагалчихсан. Тэгтэл Т.О- доошоо суусан. Би ТИ.Х- дээр очиж гартаа барьж байсан хүрзийг нь булааж авсан. ТИ.Х- урт труба барьчихсан Т.О-ыг цохих гэж далайгаад байсан. Хүрэлтулгын байшингийн болон машины зүүн хойд талын хаалганы шилийг явган хүний замын хавтангаар цохиж хагалсан. ...” гэх мэдүүлэг /хх 34-35 х/, 8.Гэрч Х.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байтал хашаанд хүмүүс хэрэлдээд байх чимээ гарахаар нь яваад очсон чинь манай эхнэр Т.О-, ТИ.Х-, Б.Б- нар хэрэлдээд байж байсан. Болиулах гэтэл улам хэрэлдээд байсан. ТИ.Х- хуванцар хоолой барьчихсан байсан. ТИ.Х- Т.О-ын гар руу нэг удаа хуванцар хоолойгоор цохисон. Манай эхнэр газраас чулуу аваад Хүрэлтулгын байшин руу нь шидээд цонхыг нь хагалчихсан. Тэгтэл манай эхнэр Т.О-, ТИ.Х- ахтай хэрэлдсэн, тэгээд манай хашаанд налуулсан байсан 4 хүрзийг аваад манай эхнэрийн толгой руу нэг удаа цохисон. Б.О-ах Х.Б-ах нар хүрзийг нь Хүрэлтулгын гараас булааж авсан. ТИ.Х- урт труба бариад далайгаад байсан. Манай эхнэрийн толгой хагарсан, цус гараад байсан. Тэр үед манай эхнэр энэ миний толгойг хагалж байгаа юм чинь гэж хэлээд машиных нь цонх руу явган хүний замын хавтан шидээд зүүн хойд талын цонхыг хагалчихсан. Манайх 2002 онд байх, газраа таллаад зарсан. Манай тоосгоны үйлдвэрт 1 сар ажилласан. Одоо манайд 2,000,000 төгрөг өгөх ёстой. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/, 9.Шинжээчийн 3669 тоот дүгнэлт 1. |Ц.О-биед баруун чамархайн хуйханд шарх, тархи доргилт, баруун тохой, баруун, зүүн шууны зулгаралт, баруун гарын 3-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /ХХ-ийн 45/, 10.“Тэнцвэр-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ “зүүн хойд хаалганы шил хагарсан, 60,000 т /солих/, хойд хаалга бага эвдрэлтэй, засварлах хөлс 5,000 т, хойд крыло дунд зэргийн эвдрэлтэй, засварлах, 35,000 т, дээд багана бага зэргийн эвдрэлтэй, засварлах хөлс 5,000 т эдгээр нь шууд зардал, шууд бус зардалд 250 гр будаг 38,000 т, будгийн ажлын хөлс 180,000 т нийт шууд зардлын дүн 105,000 т, үнэлгээгээр тогтоогдсон дүн 323,000 т /хх 84 х/ 11. “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ “ материалын зардал болох вакуум цонхны 0.44 м.кв шил 23,760 т, туслах материал 5,000 т, ажлын хөлс шил солих зардал 25,000 т, тээврийн зардал 5,000 т нийт зардал 58,760 т /хх 93-95 х/ 11.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 66-67, 85-86 х/ 12.|Ц.О-цонхны шил хийлгэсэн баримт /хх 65 х/ 13.|Ц.О-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68 х/ 14.|Ц.О-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69 х/ 15.Ч.Х-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 74 х/ 16.Ч.Х-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 75 х/ 17.Ч.Х-тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 77 х/ 18.|Ц.О-оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 79 х/ 19.Ч.Х-оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 80 х/ 20.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /хх 88 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. 5 Шүүгдэгч Ч.Х-хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн. Шүүгдэгч Ч.Х-хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /хх 88 х/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан боловч уг баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тооцоогүй болно. Ц.Т.О-ыг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8-07а тоотод оршин суух иргэн Ч.Х-эзэмшлийн “Тоёото Приус” маркийн 53-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы шилийг хууль бусаар чулуу шидэн хагалж устгасан, хойд хаалга, хойд крыло, дээд баганан тус газар нь замын хавтан, төмрөөр цохиж гэмтээн 323,000 төгрөгний, байшингийн цонхыг хагалж устган 58,760 төгрөгний, нийт 381,760 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж ялласныг шүүх хууль зүйн үндэслэлгүй буюу шүүгдэгч |Ц.О-үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. “Тэнцвэр-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “зүүн хойд хаалганы шил хагарсан, 60,000 т /солих/, хойд хаалга бага эвдрэлтэй, засварлах хөлс 5,000 т, хойд крыло дунд зэргийн эвдрэлтэй, засварлах, 35,000 т, дээд багана бага зэргийн эвдрэлтэй, засварлах хөлс 5,000 т эдгээр нь шууд зардал, шууд бус зардалд 250 гр будаг 38,000 т, будгийн ажлын хөлс 180,000 т, нийт шууд зардал буюу хохирлын дүн 105,000 т, үнэлгээгээр тогтоогдсон дүн 323,000 т /хх 84 х/, “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “ материалын зардал болох вакуум цонхны 0.44 м.кв шил 23,760 т, туслах материал 5,000 т, ажлын хөлс шил солих зардал 25,000 т, тээврийн зардал 5,000 т нийт зардал 58,760 т /хх 93-95 х/ гэж үнэлгээ тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүнийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. 2.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. гэж хуульчлан зааж өгснөөс үзэхэд улсын яллагчаас гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг буюу автоамашин, цонхны шилэнд учирсан бодит хохирлын дүн дээр эвдрэл, гэмтлийн улмаас үүдэн гарах шууд бус зардлуудыг нэмж нийлбэр дүнгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрч байгаа хэмээн яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, |Ц.О-үйлдлийн улмаас Ч.Х-автомашинд учирсан шууд хохирол 105,000 т, цонхонд учирсан шууд хохирол 28,760 төгрөг нийт хохирол 133,760 төгрөг болж байгаа нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хүрэхгүй тул Ц.Т.О- холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. - Хохирогч |Ц.О-“...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ... би Б.Б-гээс газрынхаа төлбөрийг авъя гэж хэлсэн чинь нөхөр ТИ.Х- нь гэрээсээ гарч ирээд чи муу авгай юу хийгээд байгаа юм бэ, гичий пизда гэх мэтээр 6 хараагаад хаалганыхаа хажууд байсан хуванцар хатуу хоолойг аваад ирсэн. Тэгэхээр нь би та нарыг гэр оронгүй байхад чинь энэ газрыг зарсан биз дээ гэж хэлтэл ТИ.Х- пизда минь тэр чамд хамаагүй, энэ газар чинь миний нэр дээр байгаа, би чамд юу ч өгөхгүй гэсэн. ... ТИ.Х- миний гар руу барьж байсан хуванцар хоолойгоороо хэд хэдэн удаа цохиод авсан. ТИ.Х- манай хашаа налсан байсан хүрз аваад миний толгойны баруун хэсэг рүү цохиод миний толгойг хагалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, - Шүүгдэгч Ч.Х-“...Над руу чулуу шидэхээр нь миний уур хүрээд хашаанд байсан хуванцар хоолойг аваад Т.О-ын мөр рүү 2 удаа цохисон. ... би Т.О-аас хүрзийг булааж авах гэж байхдаа хүрзээр нэг удаа цохичихсон. ...” гэх мэдүүлэг /хх 83-84 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ - Гэрч Ц.Оюун-Эрдэнийн “... ТИ.Х- барьж байсан хуванцар хоолойгоор Т.О-ын баруун гар руу нь нэлээн хэдэн удаа цохисон. Т.О-ын хашаан дотор хашаа түшүүлээд тавьчихсан байсан хүрзийг ТИ.Х- аваад Т.О-ын толгой руу нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 26-28 х/, - Гэрч Б.Б.Б-гийн “... Манай нөхөр тэр төмрийг нь булааж авах гэж байгаад Т.О-ын толгой руу төмрөөр цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/, - Гэрч Г.Бат-Эрдэний “... Т.О-, ТИ.Х- 2 маргалдаад байсан. ТИ.Х- Т.О-ын гар руу нэг удаа цохисон. ... ТИ.Х- хүрз аваад Т.О-ын толгой руу цохиод хагалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 34-35 х/, - Гэрч Х.Б-“...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ... ТИ.Х- Т.О-ын гар руу нэг удаа хуванцар хоолойгоор цохисон. ... манай эхнэр Т.О-, ТИ.Х- ахтай хэрэлдсэн, тэгээд манай хашаанд налуулсан байсан хүрзийг аваад манай эхнэрийн толгой руу нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 37- 38 х/, - Шинжээчийн 3669 тоот дүгнэлт: 1.|Ц.О-биед баруун чамархайн хуйханд шарх, тархи доргилт, баруун тохой, баруун, зүүн шууны зулгаралт, баруун гарын 3-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 45х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар: Ч.ТИ.Х- хашааны төлбөр нэхлээ хэмээн Ц.Т.О-ай хэрэлдэж, улмаар хуванцар хоолой, хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл түүний улмаас үүссэн хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Ч.ТИ.Х- нь Ц.Т.О-ыг хуванцар хоолой, хүрзээр цохисноос үүдэлтэйгээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 45 х/ гэж 7 дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Шүүгдэгч Ч.ТИ.Х- өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Ч.ТИ.Х- хуулиар тогтоосон насанд хүрсэн болно. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.Х-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон. Ц.Т.О- нь эд материалын болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд нийт 2,350,000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан КТГ-ийн шинжилгээний төлбөр 120,000 төгрөгнөөс өөр нотлох баримт бүрдүүлж ирүүлээгүй тул уг төлбөрийг гаргуулж, бусад зардлын нотллох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд зааж өгөх, Шүүгдэгч Ц.Т.О-ыг цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ч.Х-автомашины хохирол, цонхны шилний төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирол түүнээс үүдэн гарсан шууд бус зардлуудаа иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд мөн зааж өгөх нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Х-үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж цагаатгагдсан этгээд, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Ц.Т.О- холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах 8 дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 2.Модон овогт ..... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Х-500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ч.ТИ.Х-д үүрэг болгосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.ТИ.Х-д мэдэгдсүгэй. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Ч.ТИ.Х-ас 120,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8-07 тоотод оршин суух Т.О- /РД: ОЭ 8807...../-т олгож, Ц.Т.О-, Ч.ТИ.Х- нар бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 8.Ц.Т.О-, Ч.ТИ.Х- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т.О-, Ч.ТИ.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ