| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1058/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1080 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................., улсын яллагч Н.Уранбайгаль, хохирогч Г.Норовсамбуу, шүүгдэгч Э.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаярын Батмөнхөд холбогдох 1803007110396 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, ах, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж 8в байр ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Э-ын Б/УЮ:9507...../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: Э.Б-нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Цахилгаан тээвэр” ХХК-ны баруун замд Э.М- эзэмшлийн Toyota Prius маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /44 настай, эрэгтэй/ О.Н-мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Г.Н-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад өглөө 08 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харихаар СХД-ийн 11 дүгээр хороо, “Цахилгаан тээвэр” ХХК-ийн урд замаар зам хөндлөн зүүнээс баруун гар тийш гарах гэж байхад явган хүний 2 гарцан дээр 2 машин зогсож байсан ба би нөгөө 2 машины хойгуур нь гартал бас 2 машин зам тавьж өгсөн. Тэгэхээр нь урдуур нь гараад нөгөө урсгалд ороод нөгөө талынхаа урсгал руу харчхаад чигээрээ харах үед миний зүүн гар талаар нэг машин ирээд мөргөсөн. Би нөгөө урсгал руугаа харсан байсан учраас урсгал сөрөөд машин ороод ирнэ гэж бодоогүй. Нөгөө жолооч талаас 820.000 төгрөг гаргаж өгөөд байгаа, хагалгааны мөнгө 700.000 төгрөг КТГ-н 120.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/,
2.Шүүгдэгч Э.Б-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр СХД-ийн 19 дүгээр хороо, “Цахилгаан тээвэр” ХХК-ны хажуу замаар зүүнээс хойд зүг рүү эргээд явж байхад жолооч талын крюло хэсэг рүү явган хүний гарцны хажуугаар нэг хүн гарч ирээд мөргөсөн. Тэгээд нөгөө хүн газарт унахаар нь буугаад очтол хэвтэж байсан. Тэгээд ахаа яанаа гэтэл нөгөө хүн хөл хугарчихлаа гэхээр нь би цагдаа болон түргэн дуудсан. 900.000 орчим төгрөг гаргаж өгөөд байгаа. Би хохирогчид учирсан хохирлыг цаашид төлж барагдуулна. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 3.Иргэний хариуцагч Э.М-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би осол хэрэг гарсан талаар тэр дор нь мэдсэн. Манай дүү над руу залгаад би нэг хүн мөргөчихлөө гээд залгасан. Би уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сард худалдан авч байсан. Түүнээс хойш манай дүү бид хоёр жолоодож байсан. Би сүүлийн үед эрхээ хасуулсан байсан болохоор жолоодоогүй ба осол хэрэг гардаг өдөр манай дүү жолоодож хөдөлгөөнд оролцоод явж байсан. ...осол болохоос өмнө машинд ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Манайх эхээс 2-лаа, би төрсөн ах нь байгаа юм. Манай дүү төлөв даруухан зантай, тайван, нийтэч, хүнтэй харьцаа сайтай, ажилсаг, дуулгавартай, урьд хэрэг төвөгт холбогдож байгаагүй, хорт муу зуршилгүй хүн. ...” гэм мэдүүлэг /хх 39 х/ 4. Шинжээчийн 11190 дугаар дүгнэлт: 1.Г.Н-биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 59 х/, 5. Замын цагдаагийн техникийн шинжээчийн 665 тоот дүгнэлт: 1.Т.Приус маркийн 11-14 УНБ дугаартай автомашины жолооч Энхбаярын Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч О.Норовсамбуу нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: a/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтээр уг хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт /хх 80 х/, 3 6.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 14 тоот дүгнэлт: 1.Т.Приус маркийн 1114унб дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2.Баруун талын толь хугарсан, баруун урд их гэрлийн тусгал байхаас 3700 зэрэг гэмтэлтэй байна. 3.Уг тээвэрийн хэрэгсэлд осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл Еайхгүй байна. 4.Энгийн шингэн ABC системтэй. 5.Уг тээвэрийн хэрэгслийн тоормос нь зүүн талдаа 2,2кН, баруун талдаа L5kH, зөрүү нь 12% (стандарт байхаас 3700 зэрэг гэмтэлтэй байна. 3.Уг тээвэрийн хэрэгсэлд осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл Еайхгүй байна. 4.Энгийн шингэн ABC системтэй. 5.Уг тээвэрийн хэрэгслийн тоормос нь зүүн талдаа 2,2кН, баруун талдаа L5kH, зөрүү нь 12% (стандарт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Боржигон овогт Э-ын Б-ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ийг ... нэгжтэй тэнцэх ............. төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш .. сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Э.Б-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Б-д мэдэгдсүгэй.
5.Э.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 1,485,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ