Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/774

 

 

 

 

 

 

       2018           09            06                                        774

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Зэндмаа,

нарийн бичгийн дарга Ц.Баасансүрэн

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Г-ын Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2016 2602 0895 дугаартай 6 хавтаст хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овогт Г-ын Х, Монгол Улсын иргэн, . аймгийн . суманд . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт .-. аймгийн . сумын . дугаар баг . гэх газар байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар . урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхэд ирүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлт дурдсанаар)

Г.Х нь зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хувцастай ижил төстэй хувцас өмсч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон,

1. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” ХХК-ний шатахуун түгээх станцын хажууд иргэн Б.О..............таатай утсаар ярилцаж иргэн А.Д....................гээр дамжуулан “цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

2. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлнэ, Оросын Холбооны Улс руу цэргийн сургуульд явуулж өгнө” гэж иргэн Б.О..............таатай утсаар ярилцаж хүү А.Д....................гаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны урд талд 300.000 төгрөгийг,

3. 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн Хавдар судлалын автобусны буудал дээр “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж иргэн Г.Б.............наас 325.000 төгрөгийг,

4. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Халдвар судлалын үндэсний төвийн хажууд автобусны буудал орчимд иргэн Б.О..............таагаас “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

5. 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд байрлах “Миний дэлгүүр”-ийн гадна “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж иргэн Т.Б.............нгээс 300.000 төгрөгийг,

6. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд талд “ерөнхий боловсролын шалгалтыг аргалж өгнө” гэж иргэн Ц.Отгончимэгээс 1.000.000 төгрөгийг,

7. 2016 оны 01 дүгээр сарын 05, 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сансарын клонкын автобусны буудлын орчимд иргэн Д.Б.............аагаас “Цагдаагийн байгууллагад дуудлага хүлээн авагчаар ажилд оруулж өгнө” гэж нийт 300.000 төгрөгийг,

8. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сонор Плаза” төвд Б.Бат-Эрдэнээс “Шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг хямдхан зарна, урьдчилгаа өгчих” гэж Хаан банкны өөрийн дансаараа дамжуулан 4.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 180.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 4.180.000 төгрөгийг,

9. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энхбаатарт өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан гэж танилцуулан “Шүүхийн шийдвэрийн дуудлага худалдаагаар хямд үнээр хашаа байшин авч өгнө” гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөг,

10. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн дотор иргэн А.Мандахзулаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан зөөврийн компьютер хямд зарна гэж 240.000 төгрөгийг залилан мэхэлж авсан

11. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Алтанцэцэгээс “хямд байр авч өгнө” гэж 3.500.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250.000 төгрөгийг, нийт 4.250.000 төгрөгийг,

12. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 15 дугаар хорооллын автобусны буудлын ойролцоо иргэн Б.Даваагаас “хямдхан байр авч өгнө” гэж 4.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан,

13. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл дэлгүүрийн орчимд иргэн Д.Буяннэмэхээс “хямдхан хашаа байшин авч өгнө” гэж 3.000.000 төгрөгийг,

14. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хотхоны 412 дугаар байрны 157 тоотод иргэн Ө.Мөнх-Эрдэнийг” Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ гэж 75.000 төгрөгийг тус тус авч нийт 575.000 төгрөгийг,

15. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нарантуул захын орчим иргэн Б.Отгонбямбыг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж 615.000 төгрөгийг,

16. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Батзулд өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан гэж танилцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байр зарна гэж 5.900.000 төгрөгийг,

17. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Монгол хотхоны 142 дугаар байрны 157 тоотод шүүхийн шийвэрт хураагдсан байр авч өгнө гэж иргэн Х.Б.............аагаас 2017 оны 07 сард 150.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-нд 240.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр автомашин жолоодох эрхийг хасуулахгүй гэж 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.240.000 төгрөг, нийт 1.930.000 төгрөг,

18. 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баян-Монгол хотхоны 412 дугаар байрны орчим хууль сахиулах сургуульд оруулж өгнө гэж иргэн Э.Хатанчимэгээс 500.000 төгрөг, сонсогчийн үнэмлэх, шинжилгээний мөнгө гэж 115.000 төгрөг тус, тус авч нийт 615.000 төгрөгийг,

19. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын орчим “Хууль сахиулах их сургуульд” оруулж өгнө гэж иргэн Б.Үүрийнтуяагаас 500.000 төгрөг, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ гэж 155.000 төгрөг нийт 655.000 төгрөгийг,

20. 2017 оны 07 дугаар сарын ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт иргэн Р.Бамбард шланз маркийн автомашиныг 1.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэж 500.000 төгрөг, торгуулийн мөнгө 150.000 төгрөг, нийт 650.000 төгрөгийг,

21. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Загдсүрэнд Истана маркийн автомашиныг дуудлага худалдаанд гарах гэж байна гэж 2.500.000 төгрөгийг,

22. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мах Маll” худалдааны төвийн орчим 2017 оны 07 дугаар сард Хууль сахиулахын их сургуулийн магистрийн ангид оруулж өгнө хэмээн хуурч Б.Энхмандахаас 500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан үнэтэй байр авч өгнө хэмээн урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 240.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг тус тус авч нийт 2.240.000 төгрөгийг,

23. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны хойно байрлах түргэн үйлчилгээний цэгт Б.Баярсайханд дуудлага худалдаанд орж байгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Говь” сауны дэргэдэх 25 дугаар байрны 4 давхарт 3 өрөөг 50 сая төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, тус байрны гэрчилгээ нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж 600.000 төгрөгийг,

24. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны хойно байрлах түргэн үйлчилгээний цэгт Д.Батхишигт дуудлага худалдаанд орж байгаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны 70 тоот 2 өрөө байрыг 50 сая төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, тус байрны гэрчилгээ нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж 500.000 төгрөгийг,

25.2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Сувд-Эрдэнэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тарвалин” хотхоны гаднаас энд 60м/кв 2 өрөө байр байгаа 40.000.000 төгрөгт гарах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 100 жилийн ой болоод 10 хувь хасагдаад сардаа 240.000 төгрөг төлөөд 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө тус байрны гэрчилгээ 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж 700.000 төгрөгийг,

26. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан 2 өрөө байрыг хямд худалдана гэж иргэн Х.Натархорлоогоос 700.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны салбараас тус тус шилжүүлэн авч нийт 24 иргэнд 39.675.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ;

Шүүгдэгч Г.Х: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүгдэгч Г-ын Х нь;

1. 2015 оны 10 дугаар сарын 16, 27-ны өдөр болон мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.О..............таагаас түүний хүүхдүүд болох А.Дүүрэнбаяр, А.Д....................г нарыг “цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж тус бүр 300.000 төгрөгийг, хүү А.Д....................гийг нь “Оросын Холбооны Улсад цэргийн сургуульд явуулж өгнө” гэж 300.000 төгрөгийг буюу нийт 900.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Б.О..............таагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 10-р сард цэрэг татлагын үеэр манай хүү Д....................г цэрэг татлагт ороод гарч ирсэн. Тэр үед Золбаяр гэх залуу манай хүүг дуудаад “чи ингэж жил болгон өвчтэй гэж хасагдаж байхаар ах нь чамайг нэг мөр цэргээс чөлөөлөөд өгье” гэж хэлсэн байсан. Тэгээд орой намайг ажил тараад гэрт ирэхэд манай хүү Д....................г “би Батлан Хамгаалах Яаманд ажилладаг ахтай танилцсан. Намайг цэргээс чөлөөлөөд өгье” гэсэн гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би хүүгээсээ Золбаярын утасны дугаарыг аваад түүн рүү залгаад “чи манай хүүг цэрэг татлагаас чөлөөлж өгнө гэсэн юм уу, Чи ямар ажил хийдэг юм, цэргийн татлага болж байгаа газар юу хийж байгаа юм” гэж асуусан. Тэгсэн тэр залуу “би Батлан Хамгаалах Яаманд ажилладаг, цэрэг татлагын газар ажиглалтаар явж байсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр Золбаяр гэх залууд итгээд “тэгээд хэдэн төгрөг болох бол гэж асуусан чинь 300.000 төгрөг өгчих, тэгээд янзлаад өгье” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “мөнгө нь өнөөдөр хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би “ямар материал хэрэгтэй вэ” гэж асуухад “цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь 300.000 төгрөгний хамт өгөөд явуул” гэж хэлсэн. Тэгээд Д....................г 10 дугаар хороололд Золбаяр гэх залууд 300.000 төгрөг, цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваачиж өгсөн. Тэр үед Золбаяр эмэгтэй хүнтэй хамт явж байна гэж манай хүү хэлсэн. Тэгээд би хүү Дүүрэнбаярт “дүү Д....................гийг нь цэргээс чөлөөлүүлэх” талаар ярьсан чинь Дүүрэнбаяр “намайг бас чөлөөлүүлээд өгч чадах болов уу” гэж асуусан. Тэгэхээр нь би Золбаяртай дахиж утсаар яриад “хүү Дүүрэнбаярыг цэргээс чөлөөлүүлж чадах уу” гэж асуусан чинь Золбаяр “чадна” гэж хэлсэн. Тэгээд Золбаяр манай ажлын газарт ирж надаас 300.000 төгрөг авсан. Тэрнээс хойш Золбаяртай утсаар холбогдоод байсан. Тэгсэн 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Золбаяр над руу утсаар яриад “манай Батлан Хамгаалах Яамнаас Оросын Холбооны улс руу сургалтанд 5 хүүхэд явуулах гэж байна, та 3 хүүхдийнхээ 1-ийг нь явуулахгүй юм уу” гэж ярьсан. Тэгээд 3 хүүхдээсээ асуусан чинь цэрэгт явсан Д....................г “би явья” гэж хэлсэн. Тэгээд Д....................г Батлан Хамгаалах Яамны үүдэнд Золбаяртай уулзсан гэж хэлж байсан. Д....................г Золбаярт 300.000 төгрөг өгсөн байсан. Тэрнээс хойш утсаар холбоотой байж байгаад 2016 оны 02 дугаар сараас ямар нэгэн сураг чимээгүй болсон. Тэгээд хүү Д....................г Золбаяр руу залгаж бичиг баримтаа асуух гэж байхад Сонгинхайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон чинь нөгөө Золбаяр гэх хүн чинь Х гэх хүн болсон. Золбаяр гэх нэрээр бид нараас мөнгө авч залилсан байсан. Би хүүгээ цэргээс чөлөөлүүлж байгаа талаар ажлынхаа хүмүүст ярьсан чинь Золбаяраар хүүхдүүдээ цэргээс чөлөөлүүлэхээр болоод Б.............нгээс 300.000 төгрөг, Б.............наас 300.000 төгрөг, Мягмарсүрэнгээс 600.000 төгрөг хүүхдүүдийг нь цэргээс чөлөөлүүлж өгнө гэж хуурч мэхлэн авсан. Эдгээр хүмүүсийг Хтай холбож уулзуулж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 42-43),

“...Би гурван хүүхдийнхээ мөнгийг өгсөн бөөөд анх 300.000 төгрөгийг Д....................г 2015 оны 10 дугаар сарын 16-ны орой Баянгол дүүргийн 6 дугаар хороо “EFFS” төвийн орчим өгсөн. Дүүрэнбаярын мөнгийг би өгөөд, Д....................г өөрөө мөнгө аваачиж өгсөн...Надад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй. Би Золбаярт өгсөн 900.000 төгрөгөөс буцааж мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг (....хавтаст хэргийн 48-49),

  - А.Д....................гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон гэрчээр өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр цэрэг татлагын комиссоор орсон юм. Тухайн үед миний баруун гарын дунд хуруу хугараад гипстүүлчихсэн байсан болохоор би комиссоор тэнцэлгүй гарч ирсэн юм. Тэгээд гарч явахад сургуулийн хашааны гадаа нэг цэргийн дүрэмт хувцастай залууг тойроод цэрэг татлагын комиссоор орох гэж байгаа бололтой хэдэн хүүхдүүд тойроод зогсчихсон юм ярьж байхаар нь би сонирхоод очиход тэр цэрэг хувцастай хүн нэг хүүхдийг “ахын дүү маргааш 300.000 төгрөгөө олоод ирвэл ах нь чамайг цэргээс аргалаад өгнө, ах руугаа яриарай гэж ярьж байхаар нь би тэр цэрэг хувцастай хүнээс “та цэргийн зарлан аргалдаг юм уу” гэхэд “тийм би 300.000- 1.800.000 төгрөгний хооронд мөнгөөр аргална” гэхээр нь би миний өмнө ах руугаа яраарай гээд дугаараа өгч байсан хүүхдээс тэр цэрэг хувцастай хүний утасны дугаарыг нь авсан юм. Тэгээд орой гэртээ ирээд ээждээ “цэргээс чөлөөлдөг гээд цэрэг хувцастай ах байна, энгэр дээрээ Золбаяр гэсэн бичигтэй юм байна лээ” гэхэд манай ээж О..............таа “тэр хүнийхээ дугаарыг өгчих” гээд утсаар нь яриад надад 300.000 төгрөг өгч явуулсан юм. Би тэр мөнгийг нь аваад Золбаяр гэх хүний байгаа газар нь буюу 10-р хорооллын МТ шатахуун түгээх станцын тэр хавьд очиж уулзан мөнгөө өгсөн. Тэр үед Золбаяр гэх хүн нэг соносгчийн бололтой дүрэмт хувцастай эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгээд би тэр Золбаярт “ахаа хэд хоногт бүтэх вэ” гэхэд 2 хоногийн дотор бүтчихнэ дээ” гэхээр нь “би хөдөө сүлжээгүй газар ажилладаг юм маргаашнаас хөдөө явчихна” гэхэд “би ээжтэй чинь ярьж байгаад уулзаад өгчихөе” гэж хэлээд салсан. Тэгээд 2016 оны 02 сарын дундуур ирээд ээжээс асуухад “05 сарын дундуур бүтнэ” гэсэн  ш дээ гэхээр нь Золбаярын 99436921 дугаарын утас руу нь залгахад Золбаяр утсаа аваад “ах нь цагдаагийн хэлтэс дээр байцаагдаж байна” гээд утас нь унтарсан ба удалгүй өөр нэг дугаараас өөрийгөө цагдаа байна гэж хүн яриад “энэ хүнд мөнгө өгсөн бол Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж уулз гэхээр нь очиход Золбаяр тэнд байсан. Тэгээд байцаагч нь “энэ хүнийг Золбаяр гэдэггүй Х гэдэг юм, та нарт худал ярьж залилан хийсэн байна гэж хэлсэн. Золбаярт манай ээж ах Дүүрэнбаярыг цэргээс чөлөөлүүлэхээр 300.000 төгрөг, дунд ах Д....................гийг Оросын Холбооны Улс руу сургуульд явуулж өгнө гэж 300.000 төгрөг авсан юм. Энэ хүнээс буцааж мөнгө аваагүй. Тэр сургуулийн гадаа хоёр хүүхэд Золбаярын дугаарыг нь аваад явж байсан. Мөнгө авсан үгүйг би мэдэхгүй байна. Бичиг баримт үзүүлээгүй, өөрөө ярихдаа Батлан Хамгаалах Яаманд ажилладаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 45-46, 2 хавтаст хэргийн 183-184),

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 172),

2. 2015 оны 10 дугаар сарын 20-ны орчим Баянзүрх дүүргийн Хавдар судлалын автобусны буудал дээр иргэн Г.Б.............наас “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж 325.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Г.Б.............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 20-ны үед байх ажил дээрээ байхад надтай хамт ажилладаг О..............таа дээр цэргийн дүрэмт хувцастай залуу ирж уулзаж байсан ба тэр залуу надтай уулзаад “би Батлан Хамгаалах Яаманд ажилладаг юм, Баянзүрх дүүргийн цэргийн хэлтсийн хурандаа Цогийн дор ажилладаг юм” гэхээр нь “чи эгчийнхээ хүүгийн цэргийн юмыг янзалаад өг” гэхэд “тэр болноо та 300.000 төгрөг өгчих” гэхээр нь би “одоо надад мөнгө алга байна, маргааш ирээд мөнгөө авчих” гэхэд “за тэгье” гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өглөө нь тэр залуу ирээд надаас бэлнээр 325.000 төгрөг аваад, манай хүү Даваанямын цээж зургийг аваад явсан юм. Тэгэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэхийг авч яваагүй ба 25.000 төгрөгөнд шинэ үнэмлэх авчихна” гэж хэлсэн. Тэгээд би “бичиг баримтаа хэзээ яаж авах юм бэ” гэхэд “танай ажлын 2-3 хүн бичиг баримтаа өгчихсөн байгаа, тэр хүмүүсийг бичиг баримттай хамт бөөнд нь өгчихнө” гэж хэлээд явсан. Тэр залуу өөрийгөө Золбаяр гэж хэлж байсан ба цэргийн ногоон эрээн хувцастай явдаг байсан. Энгэр дээр нь Золбаяр гэсэн бичигтэй байсан. Тэгээд 2016 оны 02 сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс яриад Золбаяр гэдэг хүнд мөнгө өгсөн үү гэхээр нь би “мөнгө өгсөн” гэхэд та ирж уулз гэсэн юм. Тэгээд цагдаа дээр ирхэд нөгөө Золбаяр байж байсан ба цагдаа хэлэхдээ Золбаяр биш Г.Х гэдэг хүн байна гэж хэлэхэд нь залилуулсан гэдгээ мэдсэн. Манай ажлынхан бичиг баримтаа өгөөд мөнгө өгөөд байхаар нь дагаад хүүгээ цэргээс чөлөөлүүлэхээр мөнгө өгсөн. Би 325.000 төгрөг өгсөн үүнээс мөнгө буцааж аваагүй....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 54-53, 2 хавтаст хэргийн 180)

- Хохирогч Б.О..............таагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүүгээ цэргээс чөлөөлүүлж байгаа талаар ажлынхаа хүмүүст ярьсан чинь ...Б.............н, ...Б.............н, ...Мягмарсүрэн...нар “хүүхдүүдээ цэргээс чөлөөлүүлнэ”...гэхээр нь...эдгээр хүмүүсийг Хтай холбож уулзуулж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 42-43),

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 179),

3. 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд байрлах “Миний дэлгүүр”-ийн гадна иргэн Т.Б.............нгээс “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж 300.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Т.Б.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 сарын эхээр надтай хамт ажилладаг О..............таа эгч “Золбаяр гэдэг залуу цэргээс хүүхэд 300.000 төгрөгөөр чөлөөлж байна, чи хүүхдээ чөлөөлүүлэх үү” гэхээр нь зөвшөөрөөд тэр Золбаяр гэх хүний утасны дугаарыг авсан. Тэр хүний 94647747 дугаарыг утас руу залгаж ярихад “би Батлан Хамгаалах Яаманд ажилладаг, хүүхдийг чинь 300.000 төгрөгөөр цэргээс бүр мөсөн чөлөөлж өгч чадна” гэхээр нь би “за тэгвэл би хүүхдээ цэргээс чөлүүлья” гэхэд “та 300.000 төгрөгийг хүүхдийнхээ цэргийн үүрэгтний үнэмлэхтэй нь аваад ир” гэсэн. Тэгээд надад тухайн үед мөнгө байхгүй байсан, маргааш нь мөнгө олоод Батлан Хамгаалах Яаман дээр очиж уулзахаар болоод очиход “Налайхад ажлаар явж байна, оройхон хотруу орно, орж ирээд уулзъя” гээд 13-р хорооллын миний захын гадна Золбаяр гэх хүнтэй уулзсан. Уулзахад цэрэг ногоон эрээн хувцастай энгэр дээрээ Золбаяр гэсэн бичигтэй энгэрийн тэмдэгтэй 25-30 орчим насны туранхай, шар царайтай залуу байсан. Тэгээд тэр Золбаяр “би ямар ч байна энд уулзчихаад явъя, би 5 дугаар сарын цэргийн зарлан ирэх үеэр асуудлыг шийдчихсэн байна, танай хүүхдэд зарлан ирэхгүй” гэж хэлэхээр нь би 300.000 төгрөг өгсөн. Тэгээд мөн би Золбаярт “манай хамаатны хүүхэд ахлагчийн сургуульд орох гээд орж чадахгүй байгаа юм, чи сургуульд оруулж өгч чадах уу” гэхэд “чадна тэр хүмүүсийгээ над руу ярь гэж хэл” гэж хэлээд явсан. Үүнээс хэд хоногийн дараа би хамаатныхаа Отгончимэгт “ахлагчийн сургуульд оруулж өгдөг найдвартай хүн байна” гэж хэлээд Золбаярын утасны дугаарыг өгсөн. Тэгээд хэсэг чимээгүй болчихоод Отгончимэг над руу залгаад “нөгөө Золбаяр чинь цагдаад баригдчихсан байна гэнээ, цагдаагаас дуудаж байна гэсэн. Ингээд Золбаяр гэдэг хүн намайг залилсан гэдгийг мэдсэн. Цагдаа дээр ирээд уулзахад тэр хүн нь Золбаяр биш Гайтив овогтой Х гэх хүн болж таарсан. Би 300.000 төгрөг бэлнээр өгсөн, энэ мөнгөнөөс эргүүлж аваагүй. Би өөрийн хүү Нямдашийн Цэдэн-Ишийн цэргийн үүрэгтний үнэмлэхийг өгөөд буцааж авсан. Батлан Хамгаалах Яаманд ажилладаг гэж байсан, би албаны үнэмлэхийг нь хараагүй, цэргийн дүрэмт хувцастай болохоор нь итгэсэн юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52, 2 хавтаст хэргийн 171),

“...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ мөнгө өгсөн өдрөө андуурч хэлсэн байна. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 80)

- Хохирогч Б.О..............таагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүүгээ цэргээс чөлөөлүүлж байгаа талаар ажлынхаа хүмүүст ярьсан чинь ...Б.............н, ...Б.............н, ...Мягмарсүрэн...нар “хүүхдүүдээ цэргээс чөлөөлүүлнэ”...гэхээр нь...эдгээр хүмүүсийг Хтай холбож уулзуулж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 42-43),

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 170),

 

4. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд талд “ерөнхий боловсролын шалгалтыг аргалж өгнө” гэж иргэн Ц.Отгончимэгээс 1.000.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Ц.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 сарын эхээр байх манай нөхөр Нямдоржийн хамаатан Б.............н эгчээс “хүүхдээ цэргээс мөнгө өгч чөлөөлүүлсэн” гэж ярьж байсан ба 300.000 төгрөг өгсөн гэхээр нь би “та тэр хүнээс ерөнхий боловсролын шалгалтыг аргалаад гаргаж өгч чадах болов уу” гэхэд Б.............н эгч “асуугаад өгье, их танилтай юм шиг байна лээ” гэж хэлсэн юм. Тэгээд 2-3 хоногийн дараа байх Бямабасүрэн эгч над руу яриад “нөгөө хүн чинь чадна гэж байна, чамайг уулз” гэнээ гэж хэлэхээр нь би утсыг нь аваад ярихад “та ирээд уулзаадах” гэхээр нь тэр өдрөө 100 айлын орчим нэг цайны газар очиж уулзахад цэргийн ногоон өнгийн парад дүрэмт хувцастай Золбаяр гэсэн нэр хадсан залуу “би Монгол 3-р сургуулийн захиралыг таньдаг юм, та бичиг баримтыг нь аваад ир, 1.000.000 төгрөг хэрэгтэй шүү” гэж хэлэхээр нь би маргааш нь өөрийн эгчийн хүүхэд Уудамбаатарын бичиг баримтыг өгөөд 1 сая төгрөгийг 3-р сургуулийн үүдэн дээр бэлнээр өгсөн. Тэгээд түүнээс хойш тэр Золбаяр гэгчийн утсаар нь байнга л холбоотой асууж сураглаж байсан ба “болж байна бүтэж байна” гэж хэлээд хойшлуулж яваад 2016 оны 02 сарын 25-ны үед байх би Золбаяр руу залгахад утас нь цагдаа авахаар нь би “болсон явдлын талаар хэлсэн” юм. Б.............н эгч халдвартад ажилладаг бөгөөд хамт ажилладаг хүн нь хүүхдээ цэргээс чөлөөлүүлэхээр мөнгө өгсөн гэсэн. Тэгээд Б.............н эгч мөн хүүхдээ цэргээс чөлөөлүүлэхээр мөнгө өгсөн гэж байсан ба тэр Золбаяр гэх хүнийг надад хэлж өгсөн юм. Золбаяр өөрийгөө Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар ажилладаг гэж байсан. Би 3-р сургуулийн гадаа бэлнээр 1.000.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны үед өгсөн. Уг мөнгийг манай төрсөн эгч Саранчимэг дансаар шилжүүлж өгсөн бөгөөд Саранчимэг эгч өөрийн хүү Уудамбаатарыг ерөнхий боловсролын сургуулийн шалгалтад тэнцүүлэх зорилгоор мөнгийг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 57-58, 2 хавтаст хэргийн 163),

“...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ мөнгө өгсөн өдрөө андуурч хэлсэн байна. 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 79),

- Хохирогч Т.Б.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Золбаярт “манай хамаатны хүүхэд ахлагчийн сургуульд орох гээд орж чадахгүй байгаа юм, чи сургуульд оруулж өгч чадах уу” гэхэд “чадна тэр хүмүүсийгээ над руу ярь гэж хэл” гэж хэлээд явсан. Үүнээс хэд хоногийн дараа би хамаатныхаа Отгончимэгт “ахлагчийн сургуульд оруулж өгдөг найдвартай хүн байна” гэж хэлээд Золбаярын утасны дугаарыг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52),

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 162),

5. 2016 оны 01 дүгээр сарын 05, 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сансарын клонкын автобусны буудлын орчимд иргэн Д.Б.............аагаас “Цагдаагийн байгууллагад дуудлага хүлээн авагчаар ажилд оруулж өгнө” гэж 300.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Д.Боролмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн найз Мөнхжаргалын Лхагвадорж нь надтай 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Золбаяр гэдэг хүнийг танилцуулсан юм. Эхэндээ Лхагвадорж "чи цагдаагийн байгууллагад дуудлага хүлээж авдаг ажилд орох уу, надад танидаг хүн байгаа мөнгө хэрэг болно. 1.000.000 төгрөг болно” гэж яриад анх Золбаяр гэгчтэй танилцуулсан. Золбаяр болохоор “мөнгө нь бэлэн байх юм бол найдвартай ажилд оруулна, он гарахаас өмнө мөнгөө өгвөл сайн байна” гэж хэлж байсан тэгээд Золбаяр над руу 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр яриад чи надад 250.000 төгрөг өгчих" гээд байхаар нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сансарын клонкын урд талын автобусны буудал дээр Золбаяртай уулзаад бэлнээр 250.000 төгрөг аваачиж өгсөн, Золбаяр надаас мөнгө авчаад “эргээд ярина” гэж хэлээд чимээгүй болсон, би дундуур нь Золбаярын 99436921 дугаар руу залгаж асуудаг байсан, Золбаяр "асуудалгүй, удахгүй бүтнэ гэж хэлдэг байсан. 2016 оны 01 дүгээр  сарын 12-ны үед байхаа Золбаяр нь Гандан дээр ирж надаас миний өөрийн Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн бакалаврын диплом, ромбыг авсан. Тэгээд ажилд оруулахыг нь харсаар байгаад 2016 оны 04 дүгээр сарын 10-нд гарсан чинь Золбаяр над руу өөрөө утсаар залгаад “үлдэгдэл 250.000 төгрөгийг өгөх боломж байна уу’ гэсэн би “боломж байхгүй ээ” гэж хэлтэл Золбаяр “за за тэгвэл би өөрөөс 200.000 төгрөг гаргаад чи надад 50.000 төгрөг өгчих, би нийлүүлээд 250.000 төгрөг болгоод чамайг ажилд оруулах гээд яриад байгаа хүндээ өгье” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв талын автобусны буудал дээр би өөрөө очоод Золбаяртай уулзаад 50.000 төгрөгийг аваачиж бэлнээр өгсөн. Золбаяр надтай уулзах үеэрээ “чамайг ажилд оруулах хүнтэй уулзуулна” гэж хэлсэн. Намайг дагуулаад Их дэлгүүр рүү явсан. Их дэлгүүр дээр очоод Золбаяр “нөгөө хүн чинь хуралд орчихлоо, чамтай уулзаж амжихгүй боллоо, би энэ мөнгийг нь данс руу хийлээ" гэж хэлээд баруун дөрвөн замын тэнд байдаг банк руу орсон, би банкны гаднаас яваад өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үед миний дипломыг нэг эмэгтэй олсон гээд над руу залгахаар нь би гайхаад Золбаяр руу холбогдоод “миний дипломыг хүн олсон гээд залгаад байна, та арай миний бичиг баримтыг гээчихсэн юм биш биздээ” гэхэд Золбаяр “би нөгөө хүнээсээ асууя” гэж хэлээд дахин над руу залгаагүй, би Золбаяр руу залгаж байсан боловч утсаа огт авахгүй байсан. Би нэг удаа арай гэж Золбаяртай холбогдоод ажилд оруулж өгч чадахгүй бол мөнгө, бичиг баримтаа авмаар байна гэхэд Золбаяр “би чиний бичиг баримт, мөнгийг хүнээс аваад өгнө” гэж хэлээд дахин ерөөсөө надтай холбогдоогүй. Тэгсэн дараа нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очоод өргөдөл гомдол гараад явж байтал нэг эгч явж байсан, тэр эгч надад энэ хүнийг Золбаяр гэдэггүй жинхэнэ нэр нь Г-ын Х гэдэг юм гэж хэлсэн, тэр эгч бас мөнгөө өгөөд залилуулсан байсан. Ингээд хүнд залилуулсан гэдгээ ойлгосон. ...Би бэлнээр нийт 300.000 төгрөгийг Хд өгсөн, түүнийгээ Хаас нэхэмжилнэ бас өөрийн сургуулийн ромбыг Хаас авмаар байна. Намайг цагдаагийн байгууллагад мэдээлэл хүлээн авагч ажилтнаар оруулна гэж хэлж мөнгө авсан. Надаас авсан мөнгөө цааш нь ажилд оруулах хүндээ өгнө гэж хэлж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 171-172, 2 хавтаст хэргийн 182),

- Би Х-д ...2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 50.000 төгрөг нийт 300.000 төгрөг хоёр хувааж өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 77),

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 181),

6. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сонор Плаза” төвд Б.Бат-Эрдэнээс “Шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг хямдхан зарна, урьдчилгаа өгчих” гэж Хаан банкны өөрийн дансаараа дамжуулан 4.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 180.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 4.180.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Б.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Сүхбаатар... маань 2016 оны 02 дугаар сарын 02-нд надтай утсаар яриад “хямдхан байр зардаг, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын ажилтан залуу байна. Чи урьдчилгаа мөнгөө төлөөд байранд орж болж байна манай хадмын байранд амьдардаг залуу байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Х гэдэг залуутай Баянбүрдийн буудал дээр...уулзсан. Тухайн үед Х Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны хувцастай байсан, би ажлын үнэмлэхийг нь харъя гэтэл тэрээр “зуныхаа хувцастай хамт ажил дээрээ орхисон байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамтдаа юм яриад Багшийн дээд хүртэл хамт алхсан, тэгэж явахдаа “Баянгол дүүргийн Бичил хороололд Шүүхийн Шийдвэрээр хураагдсан байр байна, чи очиж үзэж болно, ...байраа 40.000.000 төгрөгөөр зарна, чи урьдчилгаа 10 хувь буюу 4.000.000 төгрөг төлөөд байрандаа орох боломжтой, бүр 2016 оны 08 дугаар сарын 05-нд орж болно” гэж хэлсэн. Х бүр намайг дагуулж яваад нөгөө байраа надад үзүүлсэн. Тэр байранд нэг настай эгч байсан, тэр эгчээс янз бүрийн юм асуугаагүй, Х-ыг тэр хүн мэдэж байсан, дуугуй байраа үзүүлж байсан. ...Тэгээд бид хоёр шууд тэр өдрөө Багшийн дээд дээр байдаг нотариат ороод бичиг үйлдээд шууд тэндээсээ гараад Багшийн дээд Сонор плаза дотор байдаг Хаан банкинд ороод би өөрийнхөө данснаас 4.000.000 төгрөгийг Хын өөрийн хэлж өгсөн Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Х надад “байрандаа 6 сарын дараа орно, шүүхийн шийдвэрийн хууль дээр ингэж хүлээх заалт байдаг юмаа” гэж тайлбарлаж хэлсэн, би итгээд хүлээж байхдаа Х руу залгаж ярьдаг байсан, тэгсэн 2016 оны 04 дүгээр сараас эхлээд Хын утас холбогдохоо байсан, энэ 4.000.000 төгрөгөөс гадна Х нь 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг дуудаад байрны шилжүүлэгний мөнгө хэрэгтэй гээд 300.000 төгрөгийг бас дансаар Ариунаа гэдэг данс руу хийлгэсэн. Нийт надаас 4.300.000 төгрөгийг авсан, одоо хүртэл нэгч төгрөг өгөөгүй. Тэгээд би зугтаад байхаар нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар ороод хүмүүсээс асуутал ерөөсөө Х гэдэг ажилтан байхгүй, ажилчид нь тийм хүн мэдэхгүй байсан, тэгээд Баянгол дүүргийг хариуцдаг гээд ахлах ажилтан дээр нь ороод асуутал “манай байгууллагын нэрийг бариад залилдаг хүн байгаа, чи бас нэг залилуулсан нэг хүн нь байна, одоо тэр хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр шалгаж байгаа, тийшээ яв” гэсэн, тэгээд би Сүхбаатар дүүргийн  цагдаа дээр өргөдөл өгөөд мэдүүлэг бас өгсөн. ...4.300.000 төгрөгийг Хаас нэхэмжилж байна. Би хоёр удаа мөнгө өгөхдөө хоёуланд нь Багшийн дээдийн Сонор плазад байдаг Хаан банкин дотор шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 168-169),

-“...Х нь...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг хураагдсан байр хямдхан худалдана гээд байхаар нь 4.000.000 төгрөг бэлнээр өгчихсөн...маш их гомдолтой байна. Би 4.300.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 28),

- Хэрэг хянан шалгах ажиллагаанд Б.Ариунтуяагийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын сүүлээр...манай “Өрнийн хүлэг” авто сургуулийг Багшийн дээд сургууль, Буян төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг салбар дээр ...өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Золбаяр гэж танилцуулсан, шийдвэр гүйцэтгэх байгууллагын өвлийн ногоон эрээн хувцастай залуутай “жолооч болж үнэмлэх авах хэрэгтэй байна” гэснийх нь дагуу...танилцаж байсан. 2016 оны 2 дугаар сарын 04-ний үед ....Золбаяр хажуудаа нэг залуу дагуулчихсан манай жолооны курс дээр ирж уулзсан ба Золбаяр намайг тэр залууд “нөгөө банкны эдийн засагч эмэгтэй чинь энэ хүн” гэж хэлээд надад үлдээсэн байсан байрны зургуудаа аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа Золбаяр нөгөө залуутайгаа хамт ирээд надаас “Би байрны үнэлгээний мөнгө авах гэсэн чинь карт байдаггүй чи картаа өгч байгаач” гэхээр нь өөрийнхөө ХААН банкны 5030....36 дугаартай картаа өгөөд явуулсан. Тэгтэл удалгүй миний дансаар 180.000 төгрөг ороод, удалгүй 175.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессэж утсанд ирсэн. Би тэр үед Золбаяртай хамт явсан Бат-Эрдэнэ гэх залуугаас та хоёр ямар холбоотой юм гэхэд найзууд байгаа юм гэж надад хэлж байсан. ...2016 оны 3 дугаар сарын 20-ны орчим жолооны үнэмлэх гарахаар болоод би Золбаяраас бичиг баримтыг нь шаардахад надад Гайтав овогтой Х гэдэг хүний иргэний үнэмлэхийн лавлагаа үзүүлэхээр нь би түүнээс “чиний нэрийг Г.Х” гэдэг юм байна гэхэд тэрээр надад “би айлын ганц хүүхэд бага байхад намайг Золбаяр гэж дууддаг байсан” юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 198-200)

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 160),

- Б.Ариунтуяагийн “ХААН” банкны 5030....36 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 202),

- Шүүгдэгч Г.Х-ын “ХААН” банкны 5007....24 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 109),

- Шүүгдэгч, хохирогч нарын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан баримт (1 хавтаст хэргийн 162),

7. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Энхбаатарт өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан гэж танилцуулан “Шүүхийн шийдвэрийн дуудлага худалдаагаар хямд үнээр хашаа байшин авч өгнө” гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Д.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 04 сард гудамжинд Золбаяр гэх хүнтэй танилцсан. Золбаяр нь өөрийгөө Говь-Алтайн аймгийн Бигэр сумынх гэж хэлж байсан. Тэгээд манай нутаг гээд байсан ба өөрийгөө Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын шийдвэр гүйцэтгэгч гэсэн. Өөрөө ахлах дэслэгч цолтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны хувцастай явж байсан. Намайг төрийн албанд оруулж өгнө гээд эрүүл мэндийн хуудас бөглүүлнэ төрийн алба хаагчийн анкет бөглүүлнэ 40.000 төгрөг өгчих гээд надаас манай Баянгол дүүргийн 16 дугаар хороо Ганданд байрлах гэрт ирж аваад явсан. Мөн тэрээр манайх дуудлага худалдаагаар хямдхан хашаа байшин зарах гэж байна үнэ нь 5.000.000 төгрөг гээд 280.000 төгрөг тушаагаад үлдсэнийг нь цувуулаад өгчихөж болно гэж байсан. Тэгээд бид хёр хамт очиж Дарь-Эхэд байдаг нэг хашаа байшинг очиж үзсэн. Тэгсэн чинь “Г' хэлбэртэй байшинтай гүйдэг шинэ ногоон хаалгатай хашаа байсан. Шинэ хаалгатай юм байна ш дээ гэсэн чинь манай ажлын газрынх нь ирж янзалсан юм гээд байсан. Тэгээд чи авах юм уу гээд бэлэн мөнгө байвал шууд 3.000.000 төгрөг өг гээд байсан. Тэгээд би хөдөө аав ээж рүүгээ холбогдоод зээл хийлгүүлээд 3.000.000 төгрөг олоод Золбаярын энэ данс руу хийгээд өгчих гэхээр нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 хороо Улсын Их дэлгүүрийн урд талын ХААН банкны Экспрэсс АТМ-ээр “Х" гэсэн нэртэй данс руу нь бэлэн 3.000.000 төгрөг хамт очиж хийж өгсөн. ...Х Улсын Их дэлгүүрийн урд талын ХААН буузны доод талын биллъяарданд тоглоод байж байдаг байсан. Тэнд нь очихоор сүүлдээ алга болчихсон байсан. ...Хын овог нэр хаягийг нь сайн мэдэхгүй байна утасны дугаар нь 99436921 гэсэн дугаартай байсан. Хд мөнгө шилжүүлж өгөх үед өөр хүн хамт байгаагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 119),

- Шүүгдэгч Г.Х-ын “ХААН” банкны 5007....24 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 110),

8. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүр дотор иргэн А.Мандахзулаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан зөөврийн компьютер хямд зарна” гэж 240.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч А.Мандахзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн өвөл буюу 2015 оны 12 сараас эхлэн Улсын их дэлгүүрийн урд байрны подвальд байрлах биллъярд тоглоомын газраар орж биллъярд хаяа тоглодог байсан юм. Тэр үед Г.Х гэх залуу Шүүхийн Шийдвэрийн ногоон хувцастай биллъярд тоглодог байсан ба тухайн үед надад Золбаяр гэж өөрийгөө танилцуулаад Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг гэж байсан. Тэгээд хэд хэдэн удаа хамт тоглосон ба надад “Шүүхийн Шийдвэрээр хураагдсан компьютер байгаа авах хүн байвал мэдэж байгаарай” гэхээр нь би сонирхоод ямар компьютер хичнээн төгрөгний үнэтэйгээр гарах вэ гэхэд “хураагдсан зөөврийн компьютерүүд байгаа i7 үзүүлэлттэй юм байна лээ би өөрөөч хараагүй байгаа, манай дарга нарын комиссоор ороод дуудлага худалдаагаар зарагдах үнэ нь тодорхой болно, тэр үед нь чамд хэлье” гээд миний утсыг авсан. Тэгээд хэд хоногийн дараа надтай биллъярданд таараад “зарагдах компьютерын үнэ тодорхой болсон 80.000 төгрөгөөр зарагдана гэж байна чи авах уу” гэхээр нь би 3 ширхэг зөөврийн компьютер авахаар болоод мөнгийг нь яах вэ гэхэд тухайн үед Золбаяр “манай байгууллагын нягтлан Г.Х гэж хүн байгаа энэ хүний данс руу шилжүүлчих” гэж хэлсний дагуу би 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Дэлгүүр дотор байрлах Хаан банкны салбараар 240.000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 246-247),

- Шүүгдэгч Г.Х-ын “ХААН” банкны 5007....24 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 110 дахь талын ар талд),

9. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл дэлгүүрийн орчимд иргэн Д.Буяннэмэхээс “хямдхан хашаа байшин авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан гэх нь,

- Хохирогч Д.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах Болд гэх хүний охин Аюурзана нь 2016 оны 10 сард Золбаяр гэх хүнтэй гэр бүл болж байгаа гэсэн ба манайд байнга л ирдэг байсан юм. Золбаяр нь манайд ирэхдээ дандаа цэргийн хувцастай ирдэг байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг гэдэг байсан. Тээврийн товчооны орчим байдаг гэсэн. Ингээд манайд ирэхдээ Золбаяр нь ийм машин, тийм байр, хашаа зарагдаж байна, хураагдсан гэх зэргээр ярьдаг байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Золбаярын яриад байсан Дарь-Эхийн хуучин эцэс дээр байдаг хашаа байшинг (хямдхан 3,0 сая төгрөг гээд байсан) авъя гээд Сансарын колонкын буудал дээр уулзаад нөгөө газрыг нь үзсэн. Тэгээд Дарь-Эхэд явж байтал нэг газрыг зааж өгсөн. Харахад хаашаа нь унасан хүн амьдардаггүй бололтой хашаа байсан. Тэгээд буцаж яваад БЗД-ийн 7-р хорооны нутагт байх Баянцээлийн урд талд би Голомт банкнаас мөнгийг аваад 3.0 сая төгрөг өгсөн юм. Түүнээс хойш хашаа байшин юу болж байна гэхээр газрын албанд өгчихсөн гэсээр байгаад өдий хүрсэн. Би итгэсэн болохоор өдий хүрсэн юм. ...Би Г-ын Х гэх хүнийг танихгүй. ...Би 3.0 сая төгрөгөө залилуулсандаа гомдолтой байна, би мөнгөө нэхэмжилнэ. Манай охин Б.Даваа болон найз Алтанцэцэг нар бас Золбаярт мөнгө төгрөг өгсөн байсан. ...Би Золбаяр буюу Х-ыг Аюурзанатай сууж байгаа байнга цэргийн хувцас өмсч явдаг болохоор итгэсэн юм...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 69)

- “...2016 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг 30 минутын үед манай ахын хүүхэд Болдын Аюурзанын найз залуу болох Золбаяр миний 91560818 дугаарт өөрийн 9440-9997 дугаараас залгаад “Дарь-Эхийн эцсийн тэнд 3 тал хашаа, өвлийн байшинтайгаа хураагдсан байгаа, дуудлага худалдаанд оруулах гэж байгаа юм. Энэ дуудлага худалдаанд орохоос нь өмнө би танд хямд аваад өгье, анх дуудах үнэн нь 3.000.000 төгрөг өгчих би асуудалгүй аваад өгье” гэхээр нь КТМС-ийн тэндээс би алхаад Сансарын колокын автобусны буудал дээр уулзсан чинь Золбаяр цагаан өнгийн такситай ирээд би тэр машинд нь суугаад Дарь-Эхийн тэнд очиж нэг хашаа байшин үзсэн эзэнгүй байх шиг байхаар нь гаднаас нь харчаад буцаж яваад Баянцээлийн тэнд буугаад ...Голомт банкны 1 давхарт байрлах хамгийн хойд талын АТМ-ээс 10:18 цагт 1209....06 данснаас 3.000.000 төгрөг авч өгсөн. ...Манай охин Даваа 15-р хороололд байрлалтай 2 байр лизингээр худалдаж авна гэж 4 сая төгрөгөө залилуулсан, мөн манай эхнэрийн найз Алтанцэцэг залилуулсан....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 121-123),

- Хохирогч Д.Буяннэмэхийн “Голомт” банкны 1209....06 дугаартай дансны хуулга (2 хавтаст хэргийн 93),

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 166),

10. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 15 дугаар хорооллын автобусны буудлын ойролцоо иргэн Б.Даваагаас “хямдхан байр авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 4.000.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан гэх нь,

- Хохирогч Б.Даваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аавын төрсөн ах Болд гэх хүний охин Аюурзана нь 2016 оны 10 сард Золбаяр гэх хүнтэй гэр бүл болж байгаа гээд манайд байнга л ирдэг байсан. Би өөрийн аав Буяннэмэхтэй хамт нэг дор амьдардаг юм. Золбаяр манайд ирэхдээ дандаа цэргийн хувцастай ирдэг байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг Тээврийн товчооны орчим байдаг шийдвэр гүйцэтгэгч гэсэн. Золбаяр нь ийм машин, тийм байр, хашаа хямдхан зарагдаж байна, хураагдсан гэх зэргээр ярьдаг байсан. Би американ дэнж дээр байдаг гэрт нь хүртэл очиж байсан ба нэг өрөө байр байсан тэрийгээ хураагдсан байр худалдаж авсан ажлаас нь 50%-ийг гаргаж өгсөн гэдэг байсан юм. Ингээд хямдхан байр байна чи урьдчилгаа 6.0 сая төгрөг өгчих юм бол 2017 оны 03 сард байрандаа орно гэж байнга яриад байсан. Тэр байр нь Жуковт байдаг нэг хотхон гэсэн ба 44,5 м.кв 2 өрөө байр гэсэн. Би очиж үзэж байгаагүй ба Золбаяр нь мөнгө муутай бол надаас 2 сая төгрөг зээлээд 4 сая төгрөгөө өгчих гэсэн ба нийт 65,0 сая төгрөгний байрыг 35,0 сая төгрөгөөр олоод өгнө гэсэн юм. Ингээд байн байн яриад байхаар нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БЗД-ийн 12-1 хорооллын автобусны буудал дээр тэр байрыг нь захиалья гээд 4.0 сая төгрөг бэлэн өгсөн юм. Ямар нэг гэрээ материал аваагүй, өгөөгүй. Түүнээс Золбаяр байрны бичиг баримт өгчихсөн гэхээр нь би итгэсэн болохоор өдий хүрсэн юм. Гэтэл сая цагдаа Золбаярыг бариад явчихсан гэхээр нь асуухад залилангийн хэрэгт орсон байна гэж сонсоод хэрэгт холбогдсон байна гэж мэдсэн. Г-ын Х гэх хүнийг танихгүй ...Золбаяр нь Аюурзана эгчтэй гэр бүл болж байгаа гээд цэргийн хувцас өмсч явдаг болохоор итгэсэн юм....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 65-66),

“...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал дээр би Золбаяр ахад 4.000.000 сая төгрөг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143, 3 хавтаст хэргийн 78),

- Хохирогч Д.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Б.Даваа болон найз Алтанцэцэг нар бас Золбаярт мөнгө төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 69)

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 174),

11. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Алтанцэцэгээс “хямд байр авч өгнө” гэж 3.500.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250.000 төгрөгийг, нийт 4.250.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч А.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Балжмаа “манай нөхөр Буяннэмэхийн хүргэн Золбаяр гэх залууд хямдхан байр байна. Энэ хүн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг юм байна хураагдсан байр хямд зардаг юм байна” гэж яриад надаас мөнгө зээлээч гэхээр нь би тийм хямд байр байвал сурч байгаарай гэсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Балжмаа намайг гэртээ хүрээд ир гэхээр нь БЗД-ийн 1 хороонд байх эмнэлгийн 8-р гудамжинд байх гэрт нь очсон. Тэгээд гэрт нь байж байтал гаднаас цэргийн ногоон хувцастай залуу ганцаараа ороод ирсэн. Тэгээд байр авах хүн гэж хэлэхэд нөгөө залуу маргааш нэг байр үзээдэх гэж хэлсэн. Тэгээд 60.0 сая төгрөгийн байрыг 40.0 сая төгрөгөөр олж өгье урьдчилгаа 10 хувийг урьдчилж төлнө гэсэн. Ингээд офицерийн орчим байр үзүүлнэ гэж байснаа маргааш нь энэ байр нь хүйтэн байр байна хэрэггүй байх өөр байр үзүүлье гэсэн. Ингээд БЗД-ийн Баянцээлийн цаана нэг байранд ороод айлтай байр үзүүлсэн юм. Тэгээд энэ байрыг авна гэвэл энэ хүмүүсийг хөөгөөд гаргана гэж ярьсан. Би ч эхлээд санаа зовж байсан боловч авъя гэсэн. Тэгээд үүнээс хойш 7 хоногийн дараа бэлнээр 4.250.000 төгрөг өгсөн. ....2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байрандаа орно гэхээр нь итгээд Золбаяртай яриагүй юм. ...Маш их гомдолтой байна. Би 4.250.000 төгрөг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 62-63),

- Хохирогч Д.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Б.Даваа болон найз Алтанцэцэг нар бас Золбаярт мөнгө төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 69)

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 168),

 

12. 2017 оны 07 дугаар сарын 11-ны өдөр --- аймгийн - сумын нутагт оршин суух иргэн Р.Бамбартай “..62 дугаарын утсаар холбогдон түүнээс “манайд хураагдсан нэг шланз маркийн автомашин байна. Энэ машины шүүхийн шийдвэрээс гаргахад 1.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж 500.000 төгрөг, “торгуулийн мөнгө хэрэгтэй байна” гэж 150.000 төгрөг, нийт 650.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан гэх нь,

- Хохирогч Р.Бамбарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил 2016 оны хавар 04 сарын орчимд Улаанбаатар хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч хийдэг Золбаяр гэдэг залуутай утсаар танилцсан юм. Учир нь манай авга ах Мэндбаяр гэх хүн таксинд явж байгаад тэр хүнтэй санаандгүй танилцсан байсан. Тэгээд Мэндбаяр гэх манай ах надтай өмнө нь яриад би нэг ийм хүнтэй танилцлаа гээд гээд хэлж байсан. Би өмнө нь 2015 онд нэг хүнээс машин худалдаж авна гээд 5 сая төгрөгөөр залилуулсан байсан тэгээд тухайн хүнээ олчихсон хохирлоо авч чадаагүй байсан болохоор Шүүхийн шийдвэрийн хүн тус болж магадгүй гээд манай авга ах Мэндбаяр намайг тэр хүнтэй холбож танилцуулсан юм. Би гэхдээ тухайн хүнийг хараагүй утсаар танилцсан юм. Тэр хүн өнгөрсөн хавар надтай ярихдаа “манайд хураагдсан машин тэрэг их олон ирдэг юм” гэхээр нь би “Тэндээс чинь хямдхан машин тэрэг авчихаж болдог юм уу” гэхэд “болно манайд хураагдсан машин тэрэг их байдаг” гэж нэг ярилцаад өнгөрсөн байсан. Тэгээд тэрнээс хойш огт ярилгүй байж байгаад 2017 оны 06 сарын үед би сүлжээгүй газар олон хоног явж байгаад сүлжээтэй газар орж иртэл 9412....62-той дугаараас нэлээн олон удаа залгаад, яаралтай залга гээд мөн мессэж бичсэн байсан. Юун хүн юм бол гээд залгатал “Бамбар мөн үү, би Золбаяр байна би чам руу хэчнээн их залгаваа манайд хураагдсан нэг шаланз байна. Норд бенз гэдэг шаланз байгаа юм. 2010 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2015 онд орж ирсэн. Энэ машиныг шүүхийн шийдвэрээс гаргахад 1 сая төгрөг хэрэгтэй байна. Хурдан гаргахгүй бол 2 хоногийн дараа дуудлага худалдаанд орох гээд байна” гэж хэлсэн. Тэгээд надад “Би тал мөнгийг нь гаргъя, чи талыг нь гаргаад хоёулаа Хөшөөтийн уурхайд гэрээгээр машинаа явуулаад хөлсийг нь тэнцүү хувааж авах уу” гэж ярьсан. Тухайн үед би сүлжээгүй мөнгө шилжүүлэх боломжгүй газар явсан тул аймгийн төв рүү тэр өдрөө яриад өөрийн хүргэн Даваацэрэн гэдэг залуугаар 500 мянган төгрөг ХААН банкны...эмэгтэй хүний нэртэй данс руу 2017 оны 06 сарын эхээр шилжүүлсэн юм. ...500 мянган төгрөг шилжүүлчихээд байж байтал 2 хоногийн дараа мөн нөгөө 9412... той дугаараас залгаад “хөгшөөн нөгөө машиныг чинь би ямар ч асуудалгүй болгочихлоо, бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн юм тэгсэн чинь 150 мянган төгрөгний торгуультай юм байна торгуулийг нь төллөө л бол болох гээд байна чи торгуулийн мөнгийг нь шилжүүлээтэхээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Даваацэрэн рүү дахиж яриад нөгөө өмнө мөнгө шилжүүлсэн данс руу 150 мянган төгрөг шилжүүлүүлсэн. Тэгээд би Фэйсээр нөгөө машиныхаа зургийг явуулчих гэхэд зураг явуулаагүй байсан. Би зураг явуул гэж шаардсаар байгаа нэг зураг авахад тэр нь Г-ын Золбаяр /англи үсгэр бичсэн/ гэх хаягнаас 1 ширхэг зураг явуулсан байсан. Харахад нүүрс ачих боломжгүй муу машины зураг явуулсан байсан. Тэгэхээр нь би “чи ямар зураг явуулчихваа, энэ чинь муу машин байна ш дээ” гэхэд тэрээр надад “би нэг сонсогчийг зураг явуулчих гэсэн буруу зураг явуулчихсан юм шиг байна ахиад явуулъя” гээд миний Фейс хаягаар дахиад нэг зураг явуулахад хамааралгүй өөр машины зураг үзүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 179-180),

- Гэрч Р.Сувдмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бамбар нь миний төрсөн ах байгаа юм. Загдсүрэн ах бол манай эгчтэй суусан манай хүргэн ах байгаа юм. 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Стадионд бөх үзэж байтал Золбаяр гэх . дугаарын утаснаас яриад “танай ах Бамбартай ярьж тохирсон байгаа нөгөө ярьсан мөнгийг нь хурдан шилжүүл” гэж хэлсэн. Манай ах Бамбар хөдөө явахын өмнөх нь хэлэхдээ “Золбаяр гээд Нийслэлийн шүүхийн шийдвэрийн ажилтан залуутай ярьж тохирсон байгаа тэднийд хураагдсан шаланз машин байгаа гэсэн тэр машиныг Золбаяртай нийлж банкны лизэнгээр авахаар тохирсон. Намайг хөдөө явсан хойгуур ярьвал хэлсэн мөнгийг нь шилжүүлчих” гэж хэлээд манай ах өөрөө хөдөө явсан байсан юм. Эхлээд 500 мянган төгрөг шилжүүлээрэй гэж захисан байсан. Тэгээд наадмын өдөр Золбаяр гэх хүн над руу ярихаар нь би нөхрийнхөө . тоот данснаас . тоот Б.............аа гэх хүний данс руу шилжүүлсэн. Золбаяр надад хэлэхдээ “энэ манай нягтлангийн данс байгаа юм гэж” хэлсэн. Хэлсэн мөнгийг нь тухайн данс руу мобайлаар шилжүүлсэн. Ингээд чимээгүй хэд хонож байтал манайхан Хүнхэр зулсан явчихаад сүлжээнд ортол 9412..62 дугаараас миний өөрийн . дугаар руу нэлээд хэдэн удаа залгасан байхаар нь буцаагаад залгахад Золбаяр гэгч нь “энэ авах гэж байсан машин нь торгуультай юм байна торгуулийн мөнгийг нь төлөх хэрэгтэй байна. Одоо яаралтай 150.000 төгрөг шилжүүл” гэж ярьсан.  Тэгээд тэр өдрөө аймагт орж ирээд нөгөө Б.............аа гэх хүний нэртэй 5133053148 тоот данс руу Шаргал Наран захын АТМ машинаар 150 мянган төгрөг бэлнээр шилжүүлсэн юм. ...манай авга ах Мэндбаяр дээрх хүнийг Бамбартай холбож танилцуулсан байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 183-184)

- Хохирогч С.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хамаатны Бамбар гэх залуу руу өнгөрсөн зун Золбаяр гэх энэ хүн яриад шаланз машин өгнө энэ тэр гэж хэлээд бас тодорхой хэмжээний мөнгө залилсан байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

- Б.Даваацэрэнгийн “ХААН” банкны 5315....83, Р.Сувдмаагийн “ХААН банкны 5315....10 дугаартай депозит даснуудын хуулга (4 хавтаст хэргийн 163, 164),

- Хохирогч Э.Хатанчимэгийн “ХААН” банкны 5090....75 дугаартай депозит дансны хуулгад “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ...19:17...2.500.000 төгрөг орлого, ...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ...21:26 ...2.490.000 төгрөг зарлага...” гэх баримт (4 хавтаст хэргийн 209),

13. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нарантуул захын орчим иргэн Б.Отгонбямбыг “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж 500.000 төгрөг, “Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ” гэж 115.000 төгрөгийг, нийт 615.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан гэх нь,

- Хохирогч Б.Отгонбямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Батлан хамгаалах их сургуулийн хуваарь дуудах өдөр гэж байсан боловч тэнцээгүй юм байна гэсэн хариу сонсоод гадаа нь зогсоод байж байтал өөрийгөө Золбаяр гэж танилцуулсан дүрэмт хувцастай эрэгтэй хүн хүрч ирээд “би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг юм Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн ангид үнэ төлбөргүй ур чадварын шалгалт аваад оруулдаг юм” гэж хэлээд утасны дугаараа үлдээгээд явсан. Орой нь тус Золбаяр гэгч рүү залгаад Баян-Монгол хотхоны орчим очоод уулзахад “яриад оруулаад өгье” гэж хэлсэн. Маргааш нь буюу 07 дугаар сарын 18-ны өдөр хувцасны мөнгө 500.000 төгрөг аваад Нарантуул зах дээр хүрээд ир гэж хэлэхээр нь ээж, ааваасаа мөнгөө авчихаад Нарантуул дээр очоод Золбаяр гэгчид өгсөн ба хээрийн хувцсаны хослол надад өгсөн юм. Дараа нь сонсогч үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний мөнгө гэж 115,000 төгрөгийг өгсөн юм. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бид нарыг салхинд гаргана гээд өөрийнхөө амралт гээд Багануур дүүрэг дэх “Ноён” гэж нэртэй амралтын газар очиж бэлтгэл хийлгэсэн ба орой нь архи өгөөд байсан. Ирээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр бас бэлтгэл хийлгэсэн. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хээрийн сургалтанд гарна гэж хэлсэн ба Эрдэнэтэд ээлжийн амралтаа авчихсан 08 дугаар сарын 21-ний өдөр хээрийн сургалт гээд дахиад 24-ний өдөр болсон. Тэгээд 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэтээс ирээд байж байтал. Орой намайг Золбаяр дуудахаар нь маргааш КТМС дээр ирээрэй гэж байсан ба бас худлаа болоод түүнээс хойш 2017 оны 09-р сарын 04-ний орой над руу залгаад ах нь хэрэгт холбогдчихлоо гээд утсаа тасалчихсан мөн сураггүй алга болчихсон. ...Надад 615,000 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 46-48),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (4 хавтаст хэргийн 41),

14. 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хотхоны 412 дугаар байрны орчим “Хууль сахиулах сургуульд оруулж өгнө” гэж иргэн Э.Хатанчимэгээс 500.000 төгрөг, “Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ” гэж 115.000 төгрөг тус тус авч нийт 615.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан гэх нь,

- Хохирогч Э.Хатанчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Батлан хамгаалах их сургуулийн хуваарь дуудах өдөр гэж байсан боловч тэнцээгүй юм байна гээд явах гэж байтал 10-р сарын дундуур хуваарь дуудах юм гэж манай танил ах Даваа гэгч нь хэлэхээр нь зөвшөөрөөд харьсан. Дараа нь Билэгтбаатар гэдэг цуг бэлтгэл хийдэг хүүхэд над руу залгаад Хууль сахиулах их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ангид оруулж өгнө үнэ төлбөргүй гэж хэлсэн ба зөвшөөрөөд хувцасны 500.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Гандан орчим холбогдож байгаад тухайн хүнтэй уулзахад өөрийгөө Золбаяр гэж танилцуулсан ба ар гэрийнхэнтэйгээ яриад зөвшөөрөл авч мөнгийг нь шилжүүлэхээр болсон. Тэгээд тэрний дараа чи мөнгөө өнөөдөртөө багтаагаад өгчихвөл би хувцсыг чинь одоо аваад өгье гэж хэлсэн. Тэгээд Нарантуул захын цэргийн хувцас зардаг газарт очоод надад хээрийн хувцас авч өгөөд худалдагчийг дагуулаад Баян-Монгол дахь гэр рүүгээ дагуулж яваад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд Баян-Монгол очоод нөгөө худалдагчийг гэр рүүгээ дагуулаад орсон. Дараа нь Золбаяр гэгч нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр гүйлгэж жагсаалын бэлтгэл мэтийн зүйлс хийлгээд байсан. 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний дансанд мөнгө орж ирэнгүүт нь Золбаяр гэгчийн амьдардаг .-. хотхоны .-р байрны орчим ирээд 500.000 төгрөгөө бэлнээр өгсөн. Дараа нь сонсогч үнэмлэх, шинжилгээний мөнгө гэж 115.000 төгрөгийг өгсөн юм. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бид нарыг салхинд гаргана гээд өөрийнхөө амралт гээд Багануур дүүрэг дэх “Баян” гэж нэртэй амралтын газар очиж бэлтгэл хийлгэсэн ба орой нь архи өгөөд байсан. Түүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш сураггүй алга болчихсон. Золбаяр...өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг ахмад цолтой гэж байсан. ...Надад 615.000 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 122--124),

- Хохирогч Э.Хатанчимэгийн “ХААН” банкны 5090....75 дугаартай депозит дансны хуулга (4 хавтаст хэргийн 209),

15. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын орчим “Хууль сахиулах их сургуульд” оруулж өгнө гэж иргэн Б.Үүрийнтуяагаас 500.000 төгрөг, “Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ” гэж 155.000 төгрөг нийт 655.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Б.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны найз Хатанчимэг над руу залгаад “сургуульд орсон юм уу, хувцасны мөнгө өгөөд сургуульд төлбөргүй сурах сургууль байна. Тэр нь Хууль сахиулах их сургуулийн сонсогчийн анги байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд “зөвшөөрч байвал Улаанбаатар хотод яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн ба тэр оруулж өгөх гэж байгаа хүнтэй ээжийгээ . гэсэн дугаарын утсаар “Золбаяр гэж нэртэй ахмад цолтой хүнтэй” яриулахаар болсон. Ээж тэр Золбаяр гэх хүн рүү залгахад тэр хүн “охиныгоо оруулах гэвэл маргааш Улаанбаатар хотод ирэх хэрэгтэй байна” гэхээр нь ээж зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь би Улаанбаатар хот руу ирээд 07 дугаар сарын 24-ний өглөө Саппоро дээр уулзахаар болсон. Тэр үед миний араас ах Галбадрах хүрч ирж уулзсан. Саппорагаас тухайн Золбаяр гэгчийн “Fit” маркийн машинтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж биеийн бэлтгэлийн шалгалт авна гээд явсан ба очоод Билэгтбаатар, Хатанчимэг нартай намайг гүйлгэсэн. Тэр үед надад тэр хүн “чи гайгүй бие бялдартай юм байна чамайг авъя” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 06 цагийн үед Баян-Монгол хотхоны гадаа хүрээд ир гэхээр нь явж очтол дахиад Үндэсний цэцэрлэг хүрээлэн ороод гүйлгэж суниалгаад байсан. Нийтдээ 4 удаа үндэсний цэцэрлэгт хүрээлэн очиж бэлтгэл хийлгэсэн. Мөн тэр дундуур нь “Ноён” амралтын газар очиж бэлтгэл хийлгэсэн. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өргөө кино театарын автобусны буудал дээр ирчихсэн байна гараад ир гэж тэр Золбаяр гэгч нь хэлсэн. Тэгэхээр нь гарч очоод уулзахад Нарантуул захаас хээрийн хувцас авна гээд намайг дагуулж яваад, Нарантуул захын орчим ирээд хувцасны мөнгө гэж надаас 500.000 төгрөг аваад,  Нарантуул захаас хээрийн алаг хувцас надад авч өгөөд салсан. Маргааш нь Баян-Монголд байрлах гэр рүү нь очсон дахиад л бэлтгэл хийлгэсэн Дараа нь эрүүл мэндийн шинжилгээний мөнгө гэж 75,000 төгрөгийг Золбаярын найз охин гэх Дөлгөөнд өгсөн. Сонсогч үнэмлэхийн мөнгө шинжилгээ үлдэгдэл мөнгө гээд гэртээ Золбаяр 80.000 төгрөг надаас авсан. 2017 оны 08 дугаар сарын 04, 21, 25-ны өдрүүдэд хээрийн сургалтанд гарна гэж удаа дараа хойшлуулаад байсан. Түүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 09 цагт бэлэн бай гэсэн боловч 6 цагийн үед гарахаар болсон шүү гэж Хатанчимэг рүү залгаж хэлсэн тэндээс хойш сураггүй алга болчихсон. Надад 655.000 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 143-144),

16. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хотхоны 412 дугаар байрны 157 тоотод иргэн Ө.Мөнх-Эрдэнийг “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ” гэж 75.000 төгрөгийг тус тус авч нийт 575.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Ө.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07-р сарын 23-ны өдөр хамаатны эгч Б.............аа над руу залгаад “Хууль сахиулах их сургуульд энд нэг хүн оруулж өгч чадна гэж байна, эхний ээлжинд бичиг баримтаа хуулбарлаад явуулчих” гэхээр нь би явуулсан ба 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хувцасны мөнгө 500.000 төгрөг хэрэгтэй гэж байна гэсэн тул эгч Б.............аагийн данс руу тус мөнгийг шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хээрийн гаралтанд гарна гэж байсан боловч хойшилсон 08-р сарын 21-ний өдөр хүрээд ир гэхээр нь Улаанбаатар хотод ирсэн. 2017 оны 8-р сарын 24-ний өдөр эрүүл мэндийн шинжилгээ өгнө гэхээр нь Б.............аа эгчийн танилцуулсан Золбаяр гэгчийн хамт Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэг дээр ирээд 75.000 төгрөг өгсөн боловч эмч нар хуралтай байна гээд шинжилгээнд оруулаагүй. 2017 оны 08-р сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр жагсаалын бэлтгэлтэй “чи ирэх үү” гэхээр нь зөвшөөрч очтол надаас гадна 5 хүүхэд байсан ба бид нар жагсаалын бэлтгэл хийж байгаад удаагүй тарсан. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хээрийн гаралтанд гарна гэж хэлсэн боловч тухайн Золбаяр гэгч нь сураггүй алга болчихсон юм. Золбаярын хувийн мэдээллийг сайн мэдэхгүй байна, өөрийгөө шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг ахмад цолтой гэж байсан. ...Надад 575.000 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 25-26),

- Хохирогч Х.Б.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хамаатны дүү Мөнх-Эрдэнийн эцэг, эх нь хүүгээ Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын албаны ангид оруулмаар байна” гэж Архангай аймгаас холбогдохоор нь Золбаяраас энэ талаар асуухад зөвшөөрсөн. Тэгтэл 2017 оны 07-р сарын сүүлээр Золбаяр “Мөнх- Эрдэний хувцасны 500.000 төгрөг өгөөрэй” гэж хэлэхээр нь эцэг, эхтэй нь холбогдоод 500,000 төгрөгийг түүнд авч өгсөн. Дараа нь 2017 оны 08-р сарын 20-ны орчим эрүүл мэндийн шинжилгээний мөнгө гэж 75,000 төгрөг мөн Золбаяр авсан...” гэх мэдүүлэг ( 4 хавтаст хэргийн 103-104)

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (4 хавтаст хэргийн 21),

17. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Монгол хотхоны 142 дугаар байрны 157 тоотод Шүүхийн шийвэрт хураагдсан байр авч өгнө гэж иргэн Х.Б.............аагаас 2017 оны 07 сард 150.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-нд 240.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр автомашин жолоодох эрхийг хасуулахгүй гэж 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.240.000 төгрөг, нийт 1.930.000 төгрөг, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Х.Б.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07-р сарын 08-ны өдөр байр түрээслэх зар өгсний дагуу утсаар нэг үл таних эрэгтэй хүн залгаад манай гэр болох Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баян-Монгол хотхоны 412-р байрны 157 тоот гэрт маань хүрч ирсэн. Тэгээд өөрийгөө танилцуулахдаа Золбаяр гэж байсан ба сарын 300.000 төгрөгөөр хажуу өрөөгөө хөлслүүлсэн. Анх ирэхдээ өөрийн гэсэн тийм ч их эд зүйлгүй байсан ба өрөөгөө хөлслүүлсэн. Золбаяр нь өөрийгөө “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг” гэж хэлсэн бөгөөд “Хууль сахиулах их сургуулийн хуулийн анги маш сайн чанартай, би оруулж өгч чадна” гэх мэт зүйлс ярьсан. Дараа нь “одоо бүртгэл хийж байна. Материалаа өг” гэхээр нь дипломын хуулбараа холбогдох бичиг баримтуудын хамт өгөхөд явж ирснээ бүртгүүлчихлээ гэж хэлсэн тэр үед ямар нэг мөнгө өгөөгүй. Манай найз Энхмандах тухайн үед манайд байсан учраас намайг бас сургуульд оруулаад өгөөч гэхээр нь хоорондоо ярилцаж байгаад материалыг нь бүрдүүлээд дахиж гуйхаас санаа зовоод 500.000 төгрөг өгөхөөр нь хоорондоо ярьсан. Тэгээд Золбаяраас тухайн зүйлсийг өгөөд асуухад зөвшөөрөөд дараа нь материалыг өгчихлөө гэж хэлсэн. Манай хамаатны дүү Мөнх-Эрдэнэ Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын албаны ангид оруулмаар байна гэж Архангай аймагт байх эцэг эх нь холбогдохоор нь Золбаяраас энэ талаар асуухад зөвшөөрч Баянгол дүүрэгт ажилладаг Үүрийнцолмон гээд онжав дүүгээ оруулах гэж байна цуг оруулчихъя гэж хэлсэн ба энэ талаар тохиролцсон. Түүнээс хойш 2017 оны 07-р сарын сүүлээр Мөнх-Эрдэний хувцасны 500.000 төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь эцэг эхтэй нь холбогдоод 500.000 төгрөгийг Золбаярт авч өгсөн. 2017 оны 08-р сарын 20-ны орчим эрүүл мэндийн шинжилгээний мөнгө гэж 75.000 төгрөг авсан. 2017 оны 07-р сарын сүүлээр Шүүхийн шийдвэрийн хуурагдсан байрыг таны нэр дээр гаргаж өгье гээд надаас эхлээд 150.000 төгрөг аваад, сар болгон 240,000 төгрөгийг өгдөг юм байна гээд 08-р сарын 31-ний өдөр дахин авсан Нийтдээ надаас 390,000 төгрөг авсан юм. Түүнээс хойш сүүлийн 20 хоног найз охин Дөлгөөний хамт манайд цуг байсан 2017 оны 09-р сарын 04-ний өдөр бүх эд зүйлсээ аваад гэрээс зугтаад явсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 103-104),

“...Энэ Х гэх өөрийгөө Золбаяр гэж танилцуулсан хүн бол манайд байр түрээсэлж байсан юм. Өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг гэсэн юм. Тэр үедээ надад хураагдсан байр олж өгнө гэж 2017 оны 08 сарын эхээр 390,000 төгрөг надаас авсан юм. Үүний дараа би найз Цацралд энэ талаар ярьсан чинь манай найз “би байр авья” гэсэн. Ингээд надаар дамжуулаад дансаар 1.240.000 төгрөг шилжүүлсэн. Үүний өмнө 7 дугаар сарын 14-ний өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа цагдаад баригдсан ба энэ үед Х-ыг дуудсан юм. Тэр ирээд эрхийг чинь хасуулахгүй яриад өгье гэхээр нь 300.000 төгрөг өгчихсөн ба бичиг баримтаа авсан юм. Үүний дараа Х нь намайг залилсан гэж 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдсэн. ...Найз Цацрал “чи таньдаг хүн болохоор миний мөнгийг олж өг” гээд байсан...болохоор би өөрөө Цацралын мөнгийг төлсөн юм. ...2017 оны 09 сарын дундуур машинтай явж байхад цагдаа зогсоогоод шалгасан ба та согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаад эрхээ хасуулсан байна гээд 1 жил эрх хасаад 400.000 төгрөгөөр торгосон. Энэ үед Х худлаа хэлсэн гэдгийг мэдсэн юм. Иймд би нэхэмжлэлдээ өөрийн өгсөн 390.000 төгрөг, Цацралын 1.240.000 төгрөг,  эрх хасуулахгүй гэж худлаа хэлж авсан 300,000 төгрөг нийт 1.900.000 төгрөг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 42-43)

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (4 хавтаст хэргийн 86),

 

18. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мах Маll” худалдааны төвийн орчим 2017 оны 07 дугаар сард Хууль сахиулахын их сургуулийн магистрийн ангид оруулж өгнө хэмээн хуурч Б.Энхмандахаас 500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан үнэтэй байр авч өгнө хэмээн урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 240.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг тус тус авч нийт 2.240.000 төгрөгийг, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

 - Хохирогч Б.Энхмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Б.............аагаар дамжуулан наадмын дараа найзындаа байж байхад тэдний хажуу өрөө хөлсөлдөг Золбаяр гэж нэрээ танилцуулсан залуутай танилцсан. Тэр залуу надад хэлэхдээ “Хууль сахиулахын их сургуульд намайг магистрын ангид оруулж өгнө” гэж надаас 500.000 төгрөг, “хүүхдийг чинь Тэмүүжин өрлөг сургуульд оруулна нь менежерт нь 500.000 төгрөг өгөх үү, 700.000 төгрөг өгөх үү” гэж хэлээд 500.000 төгрөг, “Шүүхийн шийдвэрт хураагдсан байрыг шүүхийн шийдвэрийнхэнтэй зээлийн гэрээ хийгээд байрны урьдчилгаа” гэж 1.000.000 төгрөг, “9 дүгээр сард байрандаа орно. 15 жил сар болгон 240.000 төгрөг төлнө, 9 сарын урьдчилгаа” гэж 240.000 төгрөг нийт 2.240.000 төгрөг авсан. ...Би эхний 500.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Бусад мөнгө болох 1.740.000 төгрөгийг өөр өөр дансаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 159-161),

Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөлдөө “...500.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард “MAX MALL”-ийн гадна, 1.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “ХААН” банкны АТМ-ээс, 500.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр  “MAX MALL”-ийн “ХААН” банкны АТМ-ээс, 240.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “MAX MALL”-ийн “Голомт” банкнаас шилжүүлсэн...” гэх өргөдөл (5 хавтаст хэргийн 155),

- Хохирогч Х.Б.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай найз Энхмандах тухайн үед манайд байсан учраас намайг бас сургуульд оруулаад өгөөч гэхээр нь хоорондоо ярилцаж байгаад материалыг нь бүрдүүлээд дахиж гуйхаас санаа зовоод 500.000 төгрөг өгөхөөр нь хоорондоо ярьсан. Тэгээд Золбаяраас тухайн зүйлсийг өгөөд асуухад зөвшөөрөөд дараа нь материалыг өгчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 103-104),

- Хохирогчийн мөнгө шилжүүлсэн “ХААН”, “ГОЛОМТ” банкны мөнгө шилжүүлсэн баримт, орлогын мэдүүлэг (5 хавтаст хэргийн 162-164)

19. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Батзулд өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан гэж танилцуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байр зарна” гэж 5.900.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Т.Батзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11.00 цагийн орчим ШУТИС-ийн хашаанаас машинтайгаа гарч явтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дүрэмт хувцастай, ахмад цолтой хүн машины зам хааж зогсоод “яаралтай цайз хүргээд өгөөч, маш яаралтай ажил байна” гэж гуйхаар нь цайзад хүргэж өгсөн. Замдаа тэр хүн өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагааг үзүүлж, “би үнэмлэхээ ажлын өрөөндөө орхисон байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаанаас албан тушаалаа ашиглан нэг байр авч үлдсэн, уг нь нэг хүн авах гэсэн боловч авсангүй, та сонирхох уу” гэхэд нь би өөрийн төрсөн дүү Төмөрийн Отгонбаярт авч өгөх бодолтой байрыг очиж үзсэн. Тэр байр нь Офицеруудын ордны уулзвараас цайз захын уулзвар хүрэх зам дагуу байрлах 2-р байрны 2-р орцны 4 давхарт 27 тоот хоосон засвар хийсэн байр байсан. Байрны эзэн гэх нэг эмэгтэй ирж энэ хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан гээд “би байраа хураалгасан” гээд байраа үзүүлсэн. Байр нь 2 цонхтой ба түлхүүр нь тэр эмэгтэйд байсан. Ингээд урьдчилгаа болон 5.900.000 төгрөгийг бэлнээр офицеруудын ордны хажууд байрлах “ХААН” банкнаас авч тэр хүнд бэлнээр өгсөн. Төрсөн дүү Т.Отгонбаяр хамт байсан. Өөрийнх нь иргэний үнэмлэхийн лавлагааг үзэхэд ДО90072716 регистрийн дугаартай Гайтав овогтой Х гэж хүн байсан. Ингээд үдээс хойш 15 цаг 30 минутын орчим гарын үсэг зуруулаад бичиг баримтыг нь бүрдүүлээд өгье гээд 12 цаг өнгөрч байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээд буусан. Тэр хүн ажлын үнэмлэхээ өрөөндөө орхисон гээд буусан ба утасны дугаар 88106549 дугаараар залгаж шалгахад өөрөө утсаа авч байсан. Уг нь 15 цаг 30 минутад бичиг баримтыг нь бүрдүүлээд үл хөдлөх очно гэж тохирсон. Ингээд орой болтол утсаа хаагаад холбогдохгүй болохоор нь интернэтээс хайхад тэр хүн нь тус газар ажилладаггүй, харин өмнө нь 2 удаа залилангийн хэрэгт холбогдож байсныг мэдсэн. Мөн дүүгийн иргэний үнэмлэхийг авч явсан. ...Зээлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 68-69),

- Гэрч Т.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед байх миний төрсөн ах Батзул Баянзүрх дүүргийн 16-р хороо 2-р байранд 3 өрөө хямд орон сууцыг хамт үзээтэх гээд очиход сүүлд нэрийг мэдсэн Х гэх танихгүй залуу ирж уг байрыг үзүүлсэн Тэгээд уг байранд бүрэн засвар хийсэн, тавилгагүй хоосон байсан ба тэрээр надад “би Шүүхийн шийдвэрийн газар ажилладаг энэ байр шүүхийн шийдвэрээр хураагдсан, дуудлага худалдаагаар зарагдах байсныг би эрх мэдлээ ашиглан авч үлдсэн. Тэгээд уг байрыг 50 сая төгрөгөөр зарна” гэхээр нь авахаар болж, 5.300.000 төгрөгт нь зээлийн гэрээ хийж, 600.000 төгрөгийг өөрөө авна гээд нийт 5.900.000 төгрөг бэлнээр өгсөн. Уг мөнгийг бэлнээр БЗД-ийн 16-р хороонд зээлийн гэрээ хийснийхээ дараа өгсөн. Дараа нь Нарны гүүрний хажуугийн Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газарт ажилладаг гэхээр нь зам дагуу гээд хүргэж өгч буулгасан юм...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 73)

- Зээлийн гэрээний хуулбар (4 хавтаст хэргийн 65), 

- Гэрч Ц.Пүрэвмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Нэргүйгийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 2-27 тоот 3 өрөө байрыг зарахаар болж 2017 оны 6 дугаар сараас “Шуурхай зар” сонинд зар өгсөн. Тэгээд 2017 оны 09-р сарын 27-ны өдөр 12-13 цагийн үед сая нэрийг нь мэдсэн танихгүй залуу зарын дагуу ярьж байна гэж 88106549 дугаарын утсаар холбогдож ганцаараа ирээд байр үзээд “найзынхаа ээж, аав хоёрт 85 саяд байр үзэж явна” гэхэд нь би “88 саяаар зарна” гэсэн. ...Тэгээд 2017 оны 09-р сарын 29-ний өдөр тэр залуу дахин над руу залгаж, “хамаатны нэг ахдаа байр үзүүлэх гэсэн юм” гээд 10 цагийн үед 50 орчим насны эрэгтэй хүнтэй ирсэн. Тэр залуу 170-180 см өндөр туранхай бордуу царайтай, Шүүхийн шийдвэрийн ногоон өнгийн дүрэмт хувцас өмссөн орж ирсэн. Тэгээд тэр 2 хоорондоо энэ байр гээд юм яриад байсан. Тэгсэнээ тэр залуу “энэ байрны 5 сая төгрөгийг эхлээд надад өгнө” гээд тэр дагуулж ирсэн хүндээ хэлээд байх шиг байсан. Би тухайн үед ойлгоогүй, хоорондоо яриад байна гэж ойлгосон, өөр тодорхой зүйл яриагүй, удалгүй хамт гараад явсан. .... Тэгээд сүүлд цагдаад хандсан гэх тэр шүүхийн шийдвэрийн хувцастай залуутай хамт явсан ганцаараа ирж тэр хүнд залилуулсан гэж уулзахад нь би мэдсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 72-73),

 

20. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд оршин суух С.Загдсүрэнтэй 9412..62 дугаарын утсаар холбогдон түүнээс “манай ажлын газраас Истана маркийн автомашиныг дуудлага худалдаанд гарах гэж байна” гэж 2.500.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч С.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн өвөл манай хадам талын Улаанбаатарт байдаг Ванчигийн Мэндбаяр гэх хүн “манай нутгийн нэг Золбаяр гэдэг Шүүхийн шийдвэрт ажилладаг залуу байна” гээд ярьж байсан. Тэгээд өнгөрсөн жилээс хойш энэ хүний талаар ерөнхий ойлголттой болчихсон явж байсан юм. Тэгээд саяхан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр . дугаарын утаснаас миний . дугаар руу Золбаяр гэх хүн залгаж орж ирсэн. Өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг ахмад Золбаяр гэж хүн байна гэж танилцуулаад “манай ажлын газраас Истана машин дуудлага худалдаанд гарах гэж байна. 2.5 сая төгрөгөнд хямдхан авах боломжтой, таны Фэйсээр зургийг нь явуулъя” гээд над руу Истана машины зураг явуулсан. Тэгэхээр нь би итгэсэн. Тэгтэл Золбаяр “би төрийн албан хаагч болохоор миний дансанд битгий хийгээрэй, та энэ данс руу 2,5 сая төгрөг хийгээрэй эрт хийхгүй бол өөр хүн авах гээд байна шүү” гэж хэлсэн. Тэгээд би тэр оройдоо сумынхаа Шаргал наран захын дээд талын ХААН банкны АТМ машинаар Золбаярын хэлсэн . дугаарын ХААН банкны данс руу 2.5 сая төгрөг шилжүүлсэн юм. Мөнгөө шилжүүлээд Золбаярын гэх . дугаарын утас руу залгаж “19 цаг өнгөрч байх үед мөнгөө шилжүүлсэн талаар ярихад” за “та 72 цагийн дотор дээрх машинаа өөрийн нэр дээр шилжүүлээд ав” гэж хэлсэн. Би маргааш нь тендерийн автобусаар Улаанбаатар хот руу гараад нөгөөдөр нь очоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод Золбаяр гэх хүнийг сураглахад манайд тийм хүн ажилладаггүй, мөн Истана машин зарах ажил байхгүй гэж хэлсэн. Нөгөө дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан. ...Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хошууч Жигдэндан гэх хүнээс асууж тодруулахад өнгөрсөн жил Улаанбаатар хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах дэслэгч Золбаяр гэдэг хүн байна гээд иргэдийг залилсан хүн Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мэндээ гэх ахыгаа дуудаж зургийг нь харуулахад яг мөн байна гэж хэлсэн. ...Мэндбаяр ах 2016 оны өвөл Улаанбаатарт таксинд явж байгаад санамсаргүй танилцаад нэг нутгийн бас Шүүхийн шийдвэрт ажилладаг залуу гээд танилцсан байсан. Тэгээд ийм залуу байна хэрэг болох байх гээд надтай холбож утсаар яриулсан байсан юм... Би Хатанчимэг гэх хүний дансруу өөрийн данснаас 2.5 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 172-173),

- Хохирогч Р.Бамбарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хамаатны Загдсүрэн хүнд машинаа зараад хүн нь олдохгүй хэдэн жил явсан юм байна лээ. Тэгээд таньдаг хүн байна уу гэхэд нь би Золбаярын утсыг өгсөн. Өмнө нь угаасаа тэр хүний талаар сонсчихоод Загдсүрэн өөрийнхөө энэ асуудлаар...Шүүхийн шийдвэрийн хүнтэй чинь танилцаад зөвлөгөө авмаар байна гээд байсан юм. Тэгээд Загдсүрэн ярьсан байсан. Загдсүрэнд энэ хүн мөн Истана авна гэж 2 сая 500 мянган төгрөг өгсөн байсан. Загдсүрэн залилуулснаа хот руу машинаа авах гээд очоод мэдсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 179-180),

- Хохирогч С.Загдсүрэнгийн “ХААН” банкны 5324....50 дугаартай депозит дансны хуулга (4 хавтаст хэргийн 162),

21. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Сувд-Эрдэнэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тарвалин” хотхоны гаднаас энд 60м/кв 2 өрөө байр байгаа 40.000.000 төгрөгт гарах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 100 жилийн ой болоод 10  хувь хасагдаад сардаа 240.000 төгрөг төлөөд 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө тус байрны гэрчилгээ 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж 700.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Ж.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найзын нөхөр Б.Баярсайхан над руу яриад “байртай болох гоё боломж байна” гэхээр нь би энэ талаар нөхөртөө хэлээд маргааш нь манай нөхөр Б.Баярсайханы санал болгосон Золбаяр гэх залуутай уулзсан. Золбаяр нь манай нөхрийг дагуулж яваад Жуковын Таривлан хийдийн хажууд байдаг Тарвилан хотхоны гаднаас “энд 60м.кв, 2 өрөө байр байгаа, 40 сая төгрөгөнд гарна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 100 жилийн ой болоод 10 хувь хасагдаад сардаа 240.000 төгрөг төлөөд 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө. Тус байрны гэрчилгээ нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарна. Би зуучлалын хөлсөнд 2.000.000 төгрөг авна. Одоо бүртгэлийн хураамж 700.000 төгрөг, бичиг баримт хэрэгтэй яаралтай хурлаар оруулна” гэж хэлсэн байсан. Тэгээд нөхөр бид хоёр ярилцаад 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой Золбаярын найз охины “ХААН” банкны 5090....58 дугаартай дансруу АТМ-аас бэлнээр 700.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд сүүлд манай найз Б.Баярсайхан над руу яриад бид нар Золбаярт залилуулсан байна гэж хэлэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 53),

22. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны хойно байрлах түргэн үйлчилгээний цэгт Б.Баярсайханд дуудлага худалдаанд орж байгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Говь” сауны дэргэдэх 25 дугаар байрны 4 давхарт 3 өрөөг 50 сая төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, тус байрны гэрчилгээ нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж 600.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эмээ Бүжинлхам Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны хойно ТҮЦ ажиллуулдаг юм. Манай эмээг ТҮЦ-н дээрээ 2017 оны 11 дүгээр сарын эхээр сууж байхад улаан царайтай өндөр залуу байнга орж, гарч байгаад танилцаад өөрийгөө “Золбаяр гэдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг. Шүүхийн шийдвэрээс хямд үнээр хураагдсан байр гар байгаа, та авахгүй юм уу” гэж хэлсэн байсан. Тэгээд эмээ надруу яриад “энд Золбаяр гэдэг залуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хямд байр зарагдах гэж байгаа” гэж байна. Та хоёр энэ хүнтэй ирж уулз гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийн хамт очиж уулзахад “3-4 дүгээр хорооллын “Говь” сауны арын 25 дугаар байрны 4 давхарт 3 өрөө байр 50 сая төгрөгөнд гарна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 100 жилийн ой болоод 10 хувь хасагдаад сардаа 240.000 төгрөг төлөөд 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө. Тус байрны гэрчилгээ нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарах ба зуучлалын хөлсөнд 2.000.000 төгрөг авна. Одоо бүртгэлийн хураамж 600.000 төгрөг болон бичиг баримт хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь найзынхаа бичиг баримтыг авч хүнээс 20 хувийн хүүтэй 600.000 төгрөг зээлж аваад Золбаярт бэлнээр дээрх мөнгийг өгсөн. Би мөнгө, бичиг баримтаа Золбаярт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Зайсан” чиглэлийн автобусны буудал дээр өөрийнхөө машин дотор...өгсөн. Тухайн үед Золбаяр надад хэлэхдээ “шинэ хуулиар өвөл байрнаас хүн хөөж гаргахгүй, 3 дугаар сарын 15-нд надтай гэрээгээ хийгээд орсон хойноо би 2 сая төгрөгөө авна” гэж хэлээд салсан... Батхишиг ах бид нартай утсаар холбогдохоор нь Золбаярт....залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 51), 

 

23. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны хойно байрлах түргэн үйлчилгээний цэгт Д.Батхишигт дуудлага худалдаанд орж байгаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны 70 тоот 2 өрөө байрыг 50 сая төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, тус байрны гэрчилгээ нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж 500.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, авсан гэх нь,

- Хохирогч Д.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим намайг ...гэртээ байхад ээж Цэвэлмаа утсаар яриад... “өөрийнхөө иргэний үнэмлэхийг 500.000 төгрөгтэй аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би учрыг нь олохгүй яваад очсон чинь ээж надад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны хойно түц ажиллуулдаг Бүжинлхамын танил Золбаяр гэх залууг танилцуулсан. Золбаяр нь надад “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаанд орж байгаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5а байрны 70 тоот хоёр өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр, 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө. Тус байрны гэрчилгээ нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарна. Би зуучлалын хөлсөнд 2.000.000 төгрөг авна, одоо бүртгэлийн хураамж 500.000 төгрөг болон бичиг баримт хэрэгтэй” гэхээр нь би бэлнээр 500.000 төгрөгөө бичиг баримтын хамт өгсөн. Тэгээд маргааш нь Золбаяртай 09 цагийн орчим уулзаад иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрээ буцааж авсан. Надад 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээ гарна гэж хэлсэн. ...Би 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Золбаярын 8810..49 дугаарлуу залгахад утас нь холбогдохгүй болохоор нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар очиж Золбаярын талаар асууж сураглаад...залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 49)

24. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны салбараас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан 2 өрөө байрыг хямд худалдана” гэж иргэн Х.Натархорлоогоос 700.000 төгрөгийг, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлүүлэн авсан гэх нь,

- Хохирогч Х.Наранхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай хамаатан Бүжээ эгч над руу утасдаад “шүүхийн шийдвэр биелүүлэх газарт ажилладаг миний нэг таньдаг хүн байдаг юм. Гэтэл өнөөдөр нэг гүйцэтгэх ажил хийгээд Циркийн хажуу талд байрлах 13 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт 2 өрөө байр хураагдсан гэнэ. Чи энэ хүнтэй уулзаад үзээ ч байр сонирхоод байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгье гэж хэлээд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг барилгачдын тайлбан хажуу талд Х гэдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жагсаал хувцастай, ахмад цолтой хувцас өмсчихсөн хүнтэй уулзсан. Ингээд тухайн залуутай уулзахад өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг гэсэн. Тухайн үед Х “манайх Циркийн хажуу талд байрлах 13 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт 2 өрөө байр хураасан. Энэ байрны зураг нь гэж хэлээд надад харуулахаар нь” би “очоод үзэж болох уу” гэж хэлтэл “гаднаас нь харуулж бол болно, дотор нь орж үзэх боломж байхгүй” гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд Циркийн хажуу талд байрлах 5 давхар 13 дугаар байрны гадаа очсон. Байрны гадаа очтол Х “энэ байр 50.000.000 төгрөгөнд үнэлэгдсэн. Гэхдээ линзэнгээр авч болно. Хэрвээ авна гэх юм бол эхний ээлжинд 700.000 төгрөгийг манай шүүхийн шийдвэр биелүүлэх газрын нягтлангийн “ХААН” банкны данс руу шилжүүлэх хэрэгтэй байна.” гэсэн. Тэгэхээр нь гэртээ хариад Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын “ХААН” банк дээрээс дээрх данс руу нь 700.000 төгрөг шилжүүлсэн юм. Үнээс хойш Х гэдэг хүний утас нь холбогдохоо больж сураггүй алга болсон. Тухайн байрны гадаа очоод “яагаад дотогшоо орж болохгүй” талаар асуухад тэрээр “айл нь дотроо амьдарч байгаа 2018 оны 03 дугаар сараас энэ айл нь гарна. Айл нь байгаа болохоор дотогшоо оруулж үзүүлж болохгүй” байна гэж хэлсэн. ...Х нь өөрийгөө шүүхийн шийдвэр биелүүлэх шийдвэр гүйцэтгэгчийн ажил эрхэлдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 29-30),

- Гэрч Ж.Бүжинлхамын (мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 11-р дүгээр хороололд түц ажиллуулж тэндээ би өөрөө суудаг юм. Түц-ндээ сууж байтал 2017 оны 09 дүгээр сараас туранхай биетэй, бор цараатай нэг залуу байнга орж ирээд тамхи чихэр боов авдаг юм. Нэг өдөр орж ирэхээр нь би тухайн залууд хандаж чи хүү минь хаана ажилладаг юм бэ гэж асуусан чинь би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг гэж хэлсэн. Үүнээс хойш байнга л манай түцээр орж гардаг болж юм зээлж хүртэл авдаг болсон юм зээлж авах үед нь дэвтэр дээрээ тэмдэглэж бичих үедээ чиний нэрийг хэн гэдэг юм бэ гэж асуухад намайг Золжаргал гэдэг гэж хэлж байсан. Ингэж явсаар байгаад 2017 оны 12 дугаар сард Золжаргал гэх залуу хэлэхдээ манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан хямдхан байр байна. Одоо Циркийн хажуу талд байрлах 13 дугаар байранд 2 өрөө байр 50,000,000 төгрөгөөр өгнө шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан сайхан юм бэ олон хүүхэдтэй Натархорлоод хэлээд үзье гэж хэлээд энэ тухай Натархолоод хэлсэн. Ингээд Натархорлоо ч авъя гэж зөвшөөрөөд Золжаргал гэдэг залуутай уулзсан, уулзаад байр нь урьдчилгаа мөнгө гэж 700,000 төгрөг өгсөн боловч энэ залуу худлаа яриад алга болсон юм. Тухайн залуу анх надад өөрийгөө Золжаргал гэдэг гэж хэлсэн. Худлаа нэр хэлж байсан юм байна лээ. Ингээд тухайн залуу алга болчихоор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод танайд Золжаргал гэдэг шийдвэр гүйцэтгэгч ажилладаг уу гэхэд асуухад ажилладаггүй ээ маш олон хүмүүс ирж асууж байгаа энэ хүн чинь залилангийн хэрэг хийдэг хүн гэсэн нэрийг нь Золжаргал биш Х гэдэг юм байна лээ шүү гэхэд хэлсэн. Ингээд надад нэрээ худлаа хэлсэн байна гэдгийг нь мэдсэн юм. Нэг удаа л шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ногоон өнгийн хувцастай орж ирсэн. Бусад үед энгийн хувцастай л орж ирдэг байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 31),

25. Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Х нь миний төрсөн хүү. Тэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мужааны анги төгссөн. ...Манай хүүхдийн Золбаяр гэдэггүй Х гэдэг ба х гэж дууддаг...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 140-141)

- Гэрч Ж.Сийлэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Х нь миний төрсөн ах Г-ын төрсөн хүүхэд. Аав нь Говь-Алтай аймгийн Бигэр суманд хүний мал малладаг, ээж Цэцэгмаа нь багад нь салаад явсан. Г.Х нь айлын том хүүхэд бөгөөд доороо 2 дүүтэй. Тэд нар хоорондоо холбоогүй байдаг. Х нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Өвөрхангай аймагт цэргийн алба хааж байгаад...бөөрний өвчний улмаас эмчийн магадалгаагаар чөлөөлөгдсөн. ...Х-ыг Золбаяр гэж дуудадггүй багад нь Зулаа гэж дууддаг байсан. Улаанбаатар хотод ажил хийнэ гэж орж ирээд хэрэгт холбогдоод шоронд ороод гарч...ирсэн. Аав Гайтав нь Улаанбаатар хотод ирэх боломжгүй, урьдных нь хэргийн хохирлыг аав нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 59-60)

- Гэрч Б.Аюурзанын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Золбоо гэх хүнийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны орчмоос таних болсон бөгөөд намайг...ээжийнхээ ажил дээр тусалж...Хотол зочид буудалд ажиллаж байхад Золбоо хааяа ирж хонодог байсан. ...Тухайн үед тэрээр өөрийгөө Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаа Золбаяр гэж хэлж байсан. Тэгж танилцаад үерхэж эхэлсэн. Анх бол энгийн хувцастай явдаг байснаа сүүлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэсэн бичигтэй цэргийн ногоон хувцас өмсдөг болсон. Түүний яриагаар хүмүүсийн байр, хашаа, эд зүйлийг хурааж аваад эргүүлээд нөгөө хүмүүс нь мөнгөө өгч чадахгүй бол хураан авч дуудлага худалдаагаар зардаг ажил хийдэг гэсэн. ...Ингээд Золбаяртай ...10 сараас Баянзүрх дүүргийн Американ дэнж хотхоны 44/6 байрны 17 тоотод амьдрах болсон ба надад хэлэхдээ тэр байрыг “манай ажлаас өгсөн байр”...гэж байсан. ...Надтай хамт байх хугацаандаа манай хамаатан саданд хямдхан байр, хашаа олж өгч болно гэдэг байсан. ...Би гэртээ цалин буухаар ихэвчлэн юм авдаг байсан. Золбоогийн авсан юм гэвэл мөнгөн тоногтой эмээл, хазаар, нэг хөөрөг байгаа. ...Надад Золбаяр бичиг баримтаа үзүүлдэггүй хаячихсан гэдэг байсан. Би Г-ын Х гэж огт мэдээгүй харин нэг удаа дүү нь ирэхдээ Зулаа ах гээд байхаар нь гайхаад асуухад нэрээ сольсон юм гэж хэлдэг байсан. ...Мөн би энэ байрыг түрээсэлсэн гэдгийг сая мэдсэн бөгөөд би өөрийн эд зүйлийг авсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 75-76)

- Гэрч Б.Гэрэлмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-ын Х гэж хүн мэдэхгүй. Харин Золбаяр гэх хүнийг таних ба энэ надад үзүүлж байгаа гэрэл зураг дээрх хүн бол миний төрсөн эгч Аюурзанатай 2016 оны 8 дугаар сараас үерхэж байсан Золбаяр гэх хүний гэрэл зураг байна. ...Энэ Золбаяр гэх хүн Шүүхийн шийдвэрт ажилладаг, ахмад цолтой гэж өөрийгөө танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 72)

- Гэрч В.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Х гэх хүнийг танихгүй. 2016 онд санагдаж байна намайг таксинд явж байхад машинд цэргийн хувцастай залуу суусан. Тэгээд өөрийгөө шүүхийн шийдвэрт ажилладаг гэж танилцуулсан. Ингээд би Американ дэнжид хүргэж өгсөн ба манай хамаатны Бамбар Шүүхийн шийдвэрээр хүнээс мөнгө төгрөг авахаар ярьж байсан болохоор түүнийг нь тэр машинд суусан хүнээс асууж байсан. Тэгтэл болно гэсэн ба өөрийгөө Говь-Алтай аймгийнх гэсэн болохоор нэг нутаг усны хүн юм гэж бодоод нэр усыг нь асуугаад утсыг нь авч үлдсэн. Ингээд тэр хүний утсыг Бамбарт өгсөн чинь тэр нар хоорондоо яриад мөнгө төгрөг өгч авалцаад сүүлд нь залилуулсан гэдгээ мэдсэн байсан. Сүүлд л Х гэсэн нэртэйг мэдсэн ба анх бол өөрийгөө Золбаяр гэж хэлж байсан юм. Харин Загдсүрэнд Бамбар нь хэлж яриад мөнгө төгрөгийг нь авалцуулсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 162),

- Гэрч А.Очирдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Х гэх хүнийг танихгүй 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орчимд зар өгсний дагуу Г.Х гэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хувцастай хүн ирсэн. Өөрийгөө Хөвсгөл аймгаас шилжин ирж байгаа гэж байсан. ...Тэгээд байраа сарын 280.000 төгрөгөөр хөлсөлсөн бөгөөд 3 сарын мөнгө 840.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Тэгээд л 2017 оны 12 дугаар сарын 20-ны шөнө цагдаа ирээд энэ хүнийг барьж авсан...” гэх мэдүүлэг  (3 хавтаст хэргийн 192),

26. Шүүгдэгч Г.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд.

- 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Би 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр суллагдаад гэрлүүгээ явсан. 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод ажил хийх зорилгоор ирсэн. Би Улаанбаатар хотод ирээд 5 хонож байхдаа... хүнээс мөнгө залилахын тулд цэрэг хувцас Нарантуул худалдааны төвөөс 150.000 төгрөгөөр худалдаж аваад, цэрэг хувцасны таних тэмдэг, мөрдөс зэрэг зүйлүүдийг Баянбүрдэд байх “Хатгамал” нэртэй цэргийн эд зүйл зардаг дэлгүүрээс 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цэрэг татлага болж байсан Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль орчим цэргийн хувцастай явж байсан. Тэгтэл нэг танихгүй залуу над дээр хүрч ирээд “цэргийн албанаас гаргаж өгч чадах уу” гэхээр нь би “одоо бол чадахгүй, харин дараа нь чадна гэж хэлсэн”. Тэгээд би тэр залууд ...67 гэсэн утасны дугаараа өгсөн. ...Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа нөгөө залуу надруу утсаар залгаад “би таниар өөрийгөө цэргийн албанаас чөлөөлүүлэх гэсэн юм. Та хэдэн төгрөгөөр гаргах вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би тэр залууд 10 дугаар хороололд байна. Энд 300.000 төгрөг аваад ир гэж хэлтэл...тэр залуу 10 дугаар хорооллын автобусны буудал дээр ирээд надад 300.000 төгрөг өгчихөөд...явсан. ...Тэгсэн 10 хоногийн дараа тэр мөнгө өгсөн залуугийн ээж гэх хүн над руу яриад “ахыг нь бас цэргийн албанаас чөлөөлөөд өгөөч” гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч надад “мөнгийг нь аваачиж өгөх боломжгүй байна. Чи өөрөө ирээд авчих” гэхээр нь би Хавдар судлалын автобусны буудал дээр очиж тэр эгчээс 300.000 төгрөг авсан. Тэр үед хоёр хүүхдээ цэргээс чөлөөлүүлэх гэж байсан эгчтэй хамт ажилладаг гэх мөн хоёр эгчээс бас хүүхдийг нь цэргээс чөлөөлж өгнө гэж хэлээд тус бүр 300.000 төгрөг авсан. ....Би тэр гурван эгчид 2016 оны 5 сараас хүүхдүүдэд нь цэргийн албанд татах зарлан дуудах хуудас ирэхгүй гэж хэлсэн. ...2016 оны 1 дүгээр сард Отгончимэг эгч надаас “Ерөнхий боловсролын шалгалтад дүүгээ тэнцүүлээд өгөөч, таньдаг хүн байна уу” гэхээр нь би “таньдаг хүн” байгаа гэж хэлээд 1 сая төгрөгийг Хавдар судлалын автобусны буудал дээр очиж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 64),

- 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ...Энхбаатартай...тааралдсан. Тэгээд Энхбаатарт “Дарь-Эх”-д хашаа байшин байгаа 4 сая төгрөгөнд зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн Энхбаатар худалдаж авахаар болсон. Тэгсэн хоёр хоногийн дараа Энхбаатар өөрөө надруу утсаар яриад “хашаа байшинг чинь худалдаж авъя” гээд надад 3 сая төгрөг авчирч өгсөн. ...Би Энхбаатараас авсан 3 сая төгрөгөөр Өргөө кино театрын хойд талд байрлах байранд 1 өрөө орон сууц түрээсэлсэн. Үлдсэн мөнгийг нь хувцас авч өмсөөд хоол хүнсэнд зарцуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-66),

- 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Золбаяр гэдэг нэрийг Баянбүрдийн тэнд байдаг хамтгамалын газраар оёулсан. ...Би мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа энгийн ханцуйтай цагаан цамц аваад мөрөн дээр нь даавуу оёод хатгамлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөрдөс, эмблэм, танихыг нь худалдаж аваад бусдыг залилсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 68-70),

- 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.............аа, Бат-Эрдэнэ нараас мөнгө авахдаа дандаа Шүүхийн шийдвэрийн эмблэмтэй хувцас өмссөн байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 181-182)

- 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Энхбаатар над руу залгаад “чи хаана байна. Би мөнгө олчихлоо” гэхээр нь бид хоёр Их дэлгүүрийн урд уулзаад ХААН банкны АТМ-ээс өөрийнхөө 5007....24 дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж авсан. ...Би тэр мөнгөөр нь өөрийнхөө бөөрний эмчилгээг хийлгээд, хөдөө гэрлүүгээ явах замын зардалд зарцуулсан. ...Би 2009 онд ...цэргийн алба хамт хааж байсан Лхагвадоржтой уулзаад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгтэл Лхагвадорж надад “манай найз Б.............ааг чи ажилд оруулж өгч чадах уу” гэхээр нь би “Цагдаад дуудлага хүлээн авагчаар болох уу” гэхэд зөвшөөрсөн юм. Тэгээд 2016 оны 1 дүгээ сарын 05-ны өдөр Сансарын колонкын орчим Лхагвадорж Б.............ааг дагуулж ирээд 300.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би тэр мөнгөөр нь байрныхаа түрээсийг өгөөд дууссан. ...2015 оны 12 дугаар сард би такси бариад яваад Бат-Эрдэнийн машинд сууссан юм. ...Тухайн үед би шүүхийн шийдвэрийн хувцастай явсан. Би Бат-Эрдэнэд “Шүүхийн шийдвэрт ажилладаг, хураагдсан байр байдаг. Чи авах уу юм уу надад нэг хураагдсан нэг өрөө байр байгаа 40.000.000 төгрөгөөр зарагдаж байгаа, урьдчилгаа 4.000.000 төгрөгийг нь өгчихвөл зээлэнд хамрагдах боломжтой” гэж хэлээд хороололд түрээсэлж байсан гэрээ үзүүлсэн. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Бат-Эрдэнэ надруу яриад “мөнгө бэлэн болчихлоо” гэхээр нь Багшийн дээдийн Сонор плазагийн гадна уулзаад ХААН банкнаас 4.000.000 төгрөг дансруугаа шилжүүлж авсан. ...Энэ мөнгөө би бөөр муутай болохоор Мөнгөн гүүр эмнэлэгт бөөрний эмчилгээ хийлгэсэн. Үлдсэн мөнгөөр нь байрны түрээс, хувцас хунар аваад дууссан... Би Ариунтуяа гэх эмэгтэйгээр жолооны үнэмлэх гаргуулж авч байсан болохоор түүнийг гуйгаад Бат-Эрдэнэд манай зээлийн эдийн засагч гэж танилцуулсан. Тэгээд Ариунтуяагаас картыг нь гуйж аваад Бат-Эрдэнийг байрны үнэлгээний мөнгө хийчих гэж хэлээд Ариунтуяагийн данс руу 180.000 төгрөг хийлгээд 175.000 төгрөгийг нь буцааж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 208-211),

- 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 2 дугаар сараас хойш Улсын Их Дэлгүүрийн урд байрлах байрны подвальд биллъярд тоглодог байсан. Тэр үедээ Мандахзул гэх залуутай танилцаж байсан. Би өөрийгөө Мандахзулд “Золбаяр гэж танилцуулаад Шүүхийн шийдвэрт ажилладаг хураагдсан компьютер зарагдаж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Мандахзул надаас компьютер авъя ямар үнэтэй болох бол гэхээр нь би “i5 үзүүлэлтэй зөөврийн компьютер 80.000 төгрөгөөр гарч байгаа” гэхэд тэрээр “би гурван ширхэг компьютер авъя чи дансаа өгчих” гэхээр нь би “манай байгууллагын нягтлан Г.Х-ын данс” гэж хэлээд өгтөл...тэр өдөртөө байх 240.000 төгрөг миний дансанд орж ирсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 3-5),

- 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 7 дугаар сард би Улаанбаатар хотод байхдаа Говь-Алтай аймгийн Тонхил суманд амьдардаг Бамбар гэх залуу руу 9412...62 дугаараас ...залгаад би “Шүүхийн шийдвэрт ажилладаг Золбаяр байна. Манайхаас нэг шаланз хураагдсан одоо 1.000.000 төгрөгөөр зарах гээд байна чи 500.000 төгрөг шилжүүлчих, би үлдэгдэл 500.000 төгрөгийг нь гаргаад хоёулаа ...Хөшөөтийн уурхайд явуулж ашгаа хувааж авъя” гэж тохирсон. Тэгээд би Бамбар руу байр түрээсэлж байсан Б.............аа гэх хүний ХААН банкны 5133....48 дугаарын дансыг явуулж 500.000 төгрөгийг авсан. ...хоёр хоногийн дараа Бамбараас нөгөө шаланзыг чинь нэр дээрээ авах гэтэл 150.000 төгрөгний торгуультай юм байна гэж хэлээд дахиад Б.............аагийн данс руу 150.000 төгрөг хийлгүүлсэн. ...Үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Бамбарын хүргэн ах Загдсүрэнтэй утсаар яриад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг Золбаяр байна. Манай ажил дээр Истана маркийн автомашин хураагдчихсан байна чи авах уу” гэж хэлээд түүний Фейсбүүк хаяг руу хоёр Истана маркийн зураг явуулсан. Удалгүй надруу дансаа өгөөрэй гэхээр нь би...Хатанчимэгийн ХААН банкны 5090....75 дугаарын дансыг өгөөд Загдсүрэнгээс 2.500.000 төгрөгийг шилжүүлж авсан. ...Би Загдсүрэнтэй Бамбараар дамжуулан танилцаж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 208-209)

- 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлгүүддээ: “...Би 2017 оны 7 дугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангиас суллагдаад очих газаргүй байсан учир зараас хажуу өрөө түрээсэлнэ гэсэн зарын дагуу Б.............аа гэх эмэгтэйтэй холбогдож Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хотхоны 412 дугаар байрны 157 тоот хаяганд очсон. Сарын мөнгөө тохироод мөнгийг нь өгөөд орсон юм. Б.............аад би өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг гэж танилцуулсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сард Батлан хамгаалах их сургууль дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дүрэмт хувцастай зогсож байтал Билэгтбаатар гэдэг залуу хүрч ирээд “Ахлагчийн сургуульд орох юмсан” гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгтэл Билэгтбаатарын найз болох Хатанчимэг гэдэг охин хэд хоногийн дараа хүрч ирээд мөн “ахлагчийн сургуульд орох хүсэлтэй байна” гэхээр нь зөвшөөрсөн. Дараа нь Хатанчимэг нь Үүрийнтуяа гэдэг охиныг дагуулж ирсэн. Мөн байр түрээсэлж байсан Б.............аагийн дүү Мөнх-Эрдэнэ мөн орохоор болсон. Тэгээд ахлагчийн сургуульд ороход хээрийн хувцасны мөнгө төлбөр болох 500.000 төгрөг өгөх шаардлагатай байна гэж хэлээд Мөнх-Эрдэнээс Б.............аагаар дамжуулан 500.000 төгрөгийг, ...Отгонбямба, Хатанчимэг, Үүрийнтуяа нараас бэлнээр тус бүр 500.000 төгрөг авсан, дараа нь Хатанчимэг, Үүрийнтуяа нараас эмнэлгийн үзлэгийн төлбөр гэж тус бүр 70.000 төгрөг авсан...Би тэд нарыг биеийн хүчний шалгалтад бэлдүүлнэ гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж гүйлгэсэн. Дараа нь ...Багануурын ойролцоо байдаг Ноён гэдэг амралтад нэг хоног амраад ирцгээсэн...Би тухайн үед Нарантуул захаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дүрэмт хувцсыг бусдад итгэл үнэмшил төрүүлж сургуульд оруулна гэж ярилцах байсан учраас авсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 27-29, 49-51, 105-106, 125-127, 145-147)

- 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 дүгээр сард...Техникийн их сургуулийн гадна тус сургуульд багшилдаг гэсэн ...нэг ахтай танилцаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд зар дээр байсан 3 өрөө байрыг үзүүлж, өөрийгөө шүүхийн шийдвэрт ажилладаг Х гэж худлаа танилцуулан түүний дүүтэй гэрээ хийж урьдчилгаа 5.900.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 77)

- 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Натархорлоо гэдэг хүнд өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шийдвэр гүйцэтгэгч хийдэг. Манайх шүүхээс хураагдсан Циркэд байрлах 2 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр зарах гэж байна гэж худлаа хэлээд тухайн өдрөө урьдчилгаа 700.000 төгрөгийг танихгүй хүний ХААН банкны дансаар дамжуулж авсан. ...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах ТҮЦ-ээр байнга үйлчлүүлдэг байсан. Тэр ТҮЦ-д Бүжээ гэдэг эмээ суудаг юм. Би тэр эмээд манай шүүхийн шийдвэрт хураагдсан байр хямд зарна гэж хэлсэн чинь намайг Натархорлоо гэдэг хүнтэй холбож өгсөн. Бүжээ болон Натархорлоо нарт би Золбаяр гэж худлаа нэр тухайн үед хэлсэн...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 38),

- 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 7 дугаар сард ...Б.............аа гэх хүний байрыг түрээсэлж байхдаа...түүний найз гэх Энхмандах гэдэг эгчтэй танилцсан. Энхмандах надад “эгч нь Хууль сахиулах их сургуулийн эчнээ ангид ормоор байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цаашаа хүнээс асууж өгье” гэж хэлээд эхлээд 500.000 төгрөг авсан. Дараа нь манай Шүүхийн шийдвэрт хураагдсан байр байна та гадуур зарагдаж байгаа байрны үнээс хямд авах уу гэж хэлээд урьдчилгаа 750.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 179),

- 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Д.Батхишиг, ...Б.Баярсайхан, ...Д.Сувд-Эрдэнэ ...нар нь бие биесээ таньдаг хүмүүс юм. Би эдгээр гурван хүнд өөрийгөө танилцуулахдаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг юм, манай дээр байрнууд хураагддаг юм, би тэр байрнуудаас хямдхан үнээр байр авч өгнө” гэж хэлээд нийт 1.800.000 төгрөг авсан...би байрнуудыг зар дээрээс хайж олоод...хохирогч нарт үзүүлдэг...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 58)

27. Орон байран үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2 хавтаст хэргийн 46-47), хураан авах тогтоол, тэмдэглэл (1 хавтаст хэргийн 19, 90, 21), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 22, 2 хавтаст хэргийн 61, 3 хавтаст хэргийн 189), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3 хавтаст хэргийн 190), хураагдсан эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 92), Мөнгө хураан авсан тухай тэмдэглэл (2 хавтаст хэргийн 58), Хохирогч Э.Хатанчимэг, Х.Б.............аа нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон “ХААН” банкны данс эзэмшигчийн талаарх мэдээлэл (4 хавтаст хэргийн 199, 200, 203), Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол (2 хавтаст хэргийн 222-221), Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол (2 хавтаст хэргийн 224-225), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг (1 хавтаст хэргийн 240), Шүүгдэгч Г.Х-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчийн хувцас өмссөн гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 191, 4 хавтаст хэргийн 165-167), 

- Гэрч Л.Гансүх, Ц.Нямдаваа, Н.Мөнхбаяр, Н.Ганболд 1 хавтаст хэргийн 144-145, 241-242, 2 хавтаст хэргийн 70-71,

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (5 хавтаст хэргийн 78), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тогтоол (1 хавтаст хэргийн 71), шийтгэх тогтоолын хуулбар (1 хавтаст хэргийн  72-75), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (1 хавтаст хэргийн 91, 99-105, 4 хавтаст хэргийн 189-191, 193, 196) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Х-ыг залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүтэл байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Х-ын бусдыг залилалсан гэм буруутай үйлдлийн талаар маргахгүй. Харин улсын яллагчаас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцуулах дүгнэлттэй санал нийлэхгүй. Учир нь Г.Х-ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь 2015 онд эхэлж 2017 оны 12 дугаар сард дууссан байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан байхад улсын яллагчаас Г.Х-ын гэмт хэрэгт шинээр тооцсон буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж яллах дүгнэлт үйлдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэх шинж байхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг үндэслэн Г.Х-ын бусдыг залилсан үйлдлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл...р хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба Г.Х-ын сүүлийн үйлдэл нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр таслан зогсоогдсон байна.

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг...таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна гэж заажээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ зүйлчлэлийн хувьд “залилах” гэмт хэргийг хуульд заасан хэд хэдэн шинж болох хэд хэдэн аргаар үйлдсэн гэж ял сонсгосон байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, шүүгдэгч Г.Х нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаггүй мөртлөө ажилладаг гэж албаны дүрэмт хувцас хэрэглэн” зохиомол байдлыг бий болгох замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулж, тэднээс мөнгө авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Харин шүүгдэгч Г.Х нь ямар бодит байдлыг нуун дарагдуулсан болох нь ойлгомжгүй, хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хэргийн ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл ... ашиглаж, эсхүл ... замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл ... итгэлийг урвуулан ашиглаж...” гэж залилах гэмт хэрэг үйлдэгдэх аргыг хуульчлахдаа зэрэгцүүлэн хэрэглэх боломжгүй хэсгийг “эсхүл” холбоосоор зааглан тоочсон байх тул хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг бусад аргаар шилжүүлэн авсан үйлдлээс ялгаатай авч үзнэ. Өөрөөр хэлбэл хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдэл бүхий нэгдмэл нэг залилах гэмт хэрэг үйлдэгдсэн бол үйлдэл тус бүрдээ өөр өөр аргаар үйлдэгдэж болох бөгөөд ийм залилах гэмт хэргийн хувьд “эсхүл” холбоосоор зааглагдсан үйлдлийн аргууд зэрэгцэн орших боломжтой юм. Харин прокуророос ял сонсгох, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан залилах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” гэсэн аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул шүүхээс зөвтгөн тодорхойлсныг тэмдэглэхийн сацуу ийнхүү зөвтгөхөд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Х нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, .-. аймгийн нутаг дэвсгэрүүдэд, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд цэргийн албаны дүрэмт хувцас ашиглан, өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр 24 иргэнээс мөнгө шилжүүлэн авсан хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож бусдад 39.675.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О..............таагийн өгсөн (1 хавтаст хэргийн 42-43, хавтаст хэргийн 48-49), Г.Б.............ны өгсөн (1 хавтаст хэргийн 54-53, 2 хавтаст хэргийн 180), Т.Б.............нгийн өгсөн  (1 хавтаст хэргийн 51-52, 2 хавтаст хэргийн 171), (3 хавтаст хэргийн 80), Ц.Отгончимэгийн өгсөн (1 хавтаст хэргийн 57-58, 2 хавтаст хэргийн 163), (3 хавтаст хэргийн 79), Д.Б.............аагийн өгсөн (1 хавтаст хэргийн 171-172, 2 хавтаст хэргийн 182, 3 хавтаст хэргийн 77), Б.Бат-Эрдэний өгсөн (1 хавтаст хэргийн 168-169, 2 хавтаст хэргийн 28), Д.Энхбаатарын өгсөн (1 хавтаст хэргийн 119), А.Мандахзулын өгсөн (1 хавтаст хэргийн 246-247), Д.Буяннэмэхийн өгсөн (2 хавтаст хэргийн 69), Б.Даваагийн өгсөн (2 хавтаст хэргийн 65-66, 2 хавтаст хэргийн 143, 3 хавтаст хэргийн 78), А.Алтанцэцэгийн өгсөн (2 хавтаст хэргийн 62-63), Р.Бамбарын өгсөн (4 хавтаст хэргийн 179-180), Б.Отгонбямбын өгсөн (4 хавтаст хэргийн 46-48), Э.Хатанчимэгийн өгсөн (4 хавтаст хэргийн 122--124), Б.Үүрийнтуяагийн өгсөн (4 хавтаст хэргийн 143-144), Ө.Мөнх-Эрдэний өгсөн ( 4 хавтаст хэргийн 103-104), Х.Б.............аагийн өгсөн (4 хавтаст хэргийн 103-104, 5 хавтаст хэргийн 42-43), Б.Энхмандахын өгсөн (5 хавтаст хэргийн 159-161), Т.Батзулын өгсөн (4 хавтаст хэргийн 68-69), С.Загдсүрэнгийн өгсөн (4 хавтаст хэргийн 172-173), Ж.Сувд-Эрдэнийн өгсөн (6 хавтаст хэргийн 53), Б.Баярсайханы өгсөн (6 хавтаст хэргийн 51), Д.Батхишигийн өгсөн (6 хавтаст хэргийн 49), Х.Наранхорлоогийн өгсөн (5 хавтаст хэргийн 29-30) мэдүүлгүүд,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Д....................гийн өгсөн (1 хавтаст хэргийн 45-46, 2 хавтаст хэргийн 183-184), Б.Ариунтуяагийн сэжигтнээр өгсөн (1 хавтаст хэргийн 198-200), гэрч Р.Сувдмаагийн өгсөн (4 хавтаст хэргийн 183-184), гэрч Т.Отгонбаярын өгсөн (4 хавтаст хэргийн 73), гэрч Ц.Пүрэвмаагийн өгсөн (4 хавтаст хэргийн 72-73), гэрч Ж.Бүжинлхамын өгсөн (5 хавтаст хэргийн 31), гэрч Ж.Сийлэгмаагийн өгсөн (1 хавтаст хэргийн 59-60), гэрч Б.Аюурзанын өгсөн (2 хавтаст хэргийн 75-76), гэрч Б.Гэрэлмөнхийн өгсөн (2 хавтаст хэргийн 72), гэрч В.Мэндбаярын өгсөн (3 хавтаст хэргийн 162), гэрч А.Очирдуламын өгсөн (3 хавтаст хэргийн 192) мэдүүлгүүд,

- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ариунтуяагийн “ХААН” банкны 5030....36 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 202), хохирогч Д.Буяннэмэхийн “Голомт” банкны 1209....06 дугаартай дансны хуулга (2 хавтаст хэргийн 93), Б.Даваацэрэнгийн “ХААН” банкны 5315....83, Р.Сувдмаагийн “ХААН банкны 5315....10 дугаартай депозит данснуудын хуулга (4 хавтаст хэргийн 163, 164), хохирогч Э.Хатанчимэгийн “ХААН” банкны 5090....75 дугаартай депозит дансны хуулга (4 хавтаст хэргийн 209), хохирогч Энхмандахын мөнгө шилжүүлсэн “ХААН”, “ГОЛОМТ” банкны баримт, орлогын мэдүүлэг (5 хавтаст хэргийн 162-164), хохирогч С.Загдсүрэнгийн “ХААН” банкны 5324....50 дугаартай депозит дансны хуулга (4 хавтаст хэргийн 162), шүүгдэгч Г.Хын “ХААН” банкны 5007....24 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 109-110) гэх баримтууд,

- Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн (2 хавтаст хэргийн 160, 162, 166, 168, 170, 172, 174, 179, 181) тэмдэглэл,

- Хохирогч, шүүгдэгч нарын гэрээ байгуулсан баримт (1 хавтаст хэргийн 162, 2 хавтаст хэргийн 51, 4 хавтаст хэргийн 65),

- Хохирогч Энхмандахын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөлд (5 хавтаст хэргийн 155), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 22, 2 хавтаст хэргийн 61, 3 хавтаст хэргийн 189), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3 хавтаст хэргийн 190), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг (1 хавтаст хэргийн 240), Шүүгдэгч Г.Хын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчийн хувцас өмссөн гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 191, 4 хавтаст хэргийн 165-167), 

- Шүүгдэгч Г.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (1 хавтаст хэргийн 64-66, 68-70, 181-182, 208-211, 2 хавтаст хэргийн 3-5, 3 хавтаст хэргийн 208-209, 4 хавтаст хэргийн 27-29, 49-51, 77, 105-106, 125-127, 145-147, 5 хавтаст хэргийн 38, 179, 6 хавтаст хэргийн 58) мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Шүүгдэгч Г.Х нь хэдийгээр залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй” гэж мэдүүлэх хэдий ч тэрээр 2015-2017 оны хооронд нийт 24 иргэнийг залилсан байх бөгөөд үүнээс 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хойш 13 иргэнийг залилсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга...” гэх шинжийг хангасан.

Нөгөө талаас хохирогч Х.Б.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байр түрээслэх зар өгсний дагуу утсаар нэг үл таних эрэгтэй хүн залгаад манай гэр болох Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баян-Монгол хотхоны 412-р байрны 157 тоот гэрт маань хүрч ирсэн. Тэгээд өөрийгөө танилцуулахдаа Золбаяр гэж байсан ба сарын 300.000 төгрөгөөр хажуу өрөөгөө хөлслүүлсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 103-104), гэрч А.Очирдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Х гэх хүнд...байраа сарын 280.000 төгрөгөөр хөлсөлсөн бөгөөд 3 сарын мөнгө 840.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг  (3 хавтаст хэргийн 192),

- Гэрч Ж.Сийлэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Х нь ...Өвөрхангай аймагт цэргийн алба хааж байгаад...бөөрний өвчний улмаас эмчийн магадалгаагаар чөлөөлөгдсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 59-60), гэрч Б.Аюурзанын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Золбоо гэх хүнийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны орчмоос таних болсон. ...Золбоогийн авсан юм гэвэл мөнгөн тоногтой эмээл, хазаар, нэг хөөрөг...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 75-76),

- Шүүгдэгч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...мөнгөөрөө хувцас авч өмсөөд хоол хүнсэнд зарцуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-66), ...Энэ мөнгөө би бөөр муутай болохоор “Мөнгөн гүүр” эмнэлэгт бөөрний эмчилгээ хийлгэсэн. Үлдсэн мөнгөөр нь байрны түрээс, хувцас хунар аваад дууссан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 208-211), -...Би 2017 оны 7 дугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангиас суллагдаад очих газаргүй байсан учир зараас хажуу өрөө түрээсэлнэ гэсэн зарын дагуу Б.............аа гэх эмэгтэйтэй холбогдож Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баян-Монгол хотхоны 412 дугаар байрны 157 тоот хаяганд очсон. Сарын мөнгөө тохироод мөнгийг нь өгөөд орсон юм. ...Багануурын ойролцоо байдаг “Ноён” гэдэг амралтад нэг хоног амраад ирцгээсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 27-29, 125-127, 145-147)

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “М2 club эротик Dans” гэсэн тасалбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...амьдралын эх үүсвэр болгосон...” гэх шинжийг хангасан үзнэ.

Дээрх байдлаас нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Х-ыг залилах гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 559 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гар станцыг зохих байгууллагад шилжүүлэх, бэлэн 1.050.360 төгрөг, эмээл, хазаар, хөөрөг зэрэг эд зүйлсийг хохирогч нарын хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлэх бусад эд зүйлсийг устгуулах, шүүгдэгч Г.Х-аас 39.675.000 төгрөг гаргуулж нэр бүхий 24 хохирогчид  олгуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид Г.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Х-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, цэргийн албаны дүрэмт хувцас ашиглан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 24 иргэнд 39.675.000 төгрөгийн хохирол  учруулснаас хохирогч нарт хохирлыг барагдуулаагүй байх тул Иргэний хуульд зааснаар дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.О..............таад 900.000 төгрөг, Г.Б.............нд 325.000 төгрөг, Т.Б.............нд 300.000 төгрөг, Ц.Отгончимэгт 1.000.000 төгрөг, Д.Б.............аад 300,000 төгрөг, Б.Бат-Эрдэнэд 4.180.000 төгрөг, Д.Энхбаатард 3.000.000 төгрөг, Д.Буяннэмэхэд 3.000.000 төгрөг, А.Алтанцэцэгт 4.250.000 төгрөг, Б.Даваад 4.000.000 төгрөг, Ө.Мөнх-Эрдэнэд 575.000 төгрөг, Б.Отгонбямбад 615.000 төгрөг, Т.Батзулд 5.900.000 төгрөг, Х.Б.............аад 1.930.000 төгрөг, Э.Хатанчимэгт 615.000 төгрөг, Б.Үүрийнтуяад 655.000 төгрөг, Р.Бамбарт 650.000 төгрөг, С.Загдсүрэн 2.500.000 төгрөг, Б.Энхмандахад 2.240.000 төгрөг, А.Мандахзулд 240.000 төгрөг,  Х.Натархорлоод 700.000 төгрөг, Д.Батхишигт 500.000 төгрөг, Б.Баярсайханд 600.000 төгрөг, Ж.Сувд-Эрдэнэд 700.000 төгрөг олгох хууль зүйн үндэслэлтэй.

Г.Х нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 218) мөн оны 8 дугаар сарын 24-ны өдрийг (1 хавтаст хэргийн 235) хүртэл 103 хоног, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 78, 79) 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг (3 хавтаст хэргийн 118) хүртэл 197 хоног, 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс (3 хавтаст хэргийн 172-173)            2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг (6 хавтаст хэргийн 185) хүртэл 259 хоног, нийт 559 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн 2016 2602 0895 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавиур бүхий эмээл, хазаар, даалинтай бага гарын тархи манан хөөрөг зэргийг худалдан борлуулж эд мөрийн баримтаар хураагдсан 1.050.360 төгрөгийн хамт хохирогч нарт хувь тэнцүүлэн олгож, “Alofeng” нэртэй 2 ширхэг гар станцыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж,  2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон Ногоон өнгийн зүүн гарын ханцуйн дээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн бэлэгдэлтэй, мөрөн дээрээ “Дэслэгч” цолны мөрдөстэй өмсгөл тодорхойгүй кител, саарал өнгийн ноосон цамц, ногоон өнгийн улаан канттай өмд, цагаан өнгийн срочкин цамц, ногоон өнгийн зангиа, ногоон өнгийн шар соёмботой өвлийн малгай, цагаан өнгийн зүүн талын ханцуйн дээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн бичиг бүхий бэлэгдэлтэй, баруун гарын ханцуйн дээрээ “ШШГ” гэсэн бичигтэй мөрөн дээрээ “Ахлах дэслэгч” цолтой мөрдөстэй ханцуйтай цагаан цамц, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон цэргийн парад өмд, эрээн өмд, пекиж, ахмад мөрдөс бүхий таних ялгаа, дамар малгай, ногоон ноосон цамц, зуны цамц, хар ноосон малгай, энгэрийн тэмдэг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон цэрэг дамран малгай, цэрэг өвлийн малгай, нэг хос савхин бээлий, цэрэг савхин дээл, цэрэг өмд, цэрэг цамц, цэрэг китель, хар өнгийн хэвтэвч дотор байсан 88219602 юнителийн сим картны үүр 1 ширхэг, юнителийн бичиг нь арилсан тасалбар 1 ширхэг, мобикомын цэнэглэсэн 2500 нэгжийн карт 1 ширхэг, “Жаргалан” авто жолооны сургуулийн нэрийн хуудас 1 ширхэг, “Элит” констрейшн центр баталгаат орчуулгын нэрийн хуудас 1 ширхэг, “Шижир хүлэг” ХХК Х.Дэлгэрсүрэнгийн нэрийн хуудас 1 ширхэг, орчуулгын төвийн нэрийн хуудас 1 ширхэг, цэнэглэгдсэн 5000 төгрөгийн төгс карт 1 ширхэг, Dans club-ийн тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Хын хэрэглэж байсан хар өнгийн хэтэвчийг түүнд буцаан олгож шийдвэрлэв. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн 2016 2602 0895 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8, 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Х-ыг залилах гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х-ыг  7 (долоо) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х-ын цагдан хоригдсон 559 (таван зуун тавин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4  дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавиур бүхий эмээл, хазаар, даалинтай бага гарын тархи манан хөөрөг зэргийг худалдан борлуулж эд мөрийн баримтаар хураагдсан 1.050.360 төгрөгийн хамт хохирогч нарт хувь тэнцүүлэн олгож,

-“Alofeng” нэртэй 2 ширхэг гар станцыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, 

-2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон Ногоон өнгийн зүүн гарын ханцуйн дээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн бэлэгдэлтэй, мөрөн дээрээ “Дэслэгч” цолны мөрдөстэй өмсгөл тодорхойгүй кител, саарал өнгийн ноосон цамц, ногоон өнгийн улаан канттай өмд, цагаан өнгийн срочкин цамц, ногоон өнгийн зангиа, ногоон өнгийн шар соёмботой өвлийн малгай, цагаан өнгийн зүүн талын ханцуйн дээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн бичиг бүхий бэлэгдэлтэй, баруун гарын ханцуйн дээрээ “ШШГ” гэсэн бичигтэй мөрөн дээрээ “Ахлах дэслэгч” цолтой мөрдөстэй ханцуйтай цагаан цамц,

-2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон цэргийн парад өмд, эрээн өмд, пекиж, ахмад мөрдөс бүхий таних ялгаа, дамар малгай, ногоон ноосон цамц, зуны цамц, хар ноосон малгай, энгэрийн тэмдэг,

-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон цэрэг дамран малгай, цэрэг өвлийн малгай, нэг хос савхин бээлий, цэрэг савхин дээл, цэрэг өмд, цэрэг цамц, цэрэг китель, хар өнгийн хэвтэвч дотор байсан 88219602 юнителийн сим картны үүр 1 ширхэг, юнителийн бичиг нь арилсан тасалбар 1 ширхэг, мобикомын цэнэглэсэн 2500 нэгжийн карт 1 ширхэг, “Жаргалан” авто жолооны сургуулийн нэрийн хуудас 1 ширхэг, “Элит” констрейшн центр баталгаат орчуулгын нэрийн хуудас 1 ширхэг, “Шижир хүлэг” ХХК Х.Дэлгэрсүрэнгийн нэрийн хуудас 1 ширхэг, орчуулгын төвийн нэрийн хуудас 1 ширхэг, цэнэглэгдсэн 5000 төгрөгийн төгс карт 1 ширхэг, Dans club-ийн тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Г.Х-ын хэрэглэж байсан хар өнгийн хэтэвчийг түүнд буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х-аас  39.675.000 (гучин есөн сая зургаан зуун далан тав мянга) төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж хохирогч Б.О..............таад 900.000 төгрөг, Г.Б.............нд 325.000 төгрөг, Т.Б.............нд 300.000 төгрөг, Ц.Отгончимэгт 1.000.000 төгрөг, Д.Б.............аад 300,000 төгрөг, Б.Бат-Эрдэнэд 4.180.000 төгрөг, Д.Энхбаатард 3.000.000 төгрөг, Д.Буяннэмэхэд 3.000.000 төгрөг, А.Алтанцэцэгт 4.250.000 төгрөг, Б.Даваад 4.000.000 төгрөг, Ө.Мөнх-Эрдэнэд 575.000 төгрөг, Б.Отгонбямбад 615.000 төгрөг, Т.Батзулд 5.900.000 төгрөг, Х.Б.............аад 1.930.000 төгрөг, Э.Хатанчимэгт 615.000 төгрөг, Б.Үүрийнтуяад 655.000 төгрөг, Р.Бамбарт 650.000 төгрөг, С.Загдсүрэн 2.500.000 төгрөг, Б.Энхмандахад 2.240.000 төгрөг, А.Мандахзулд 240.000 төгрөг,  Х.Натархорлоод 700.000 төгрөг, Д.Батхишигт 500.000 төгрөг, Б.Баярсайханд 600.000 төгрөг, Ж.Сувд-Эрдэнэд 700.000 төгрөг тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүл, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ

                                     ШҮҮГЧИД                              Б.БАТАА

                                                                                            Т.АЛТАНТУЯА