Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, улсын яллагч Н.Уранбайгаль, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД-0440/, шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан /ҮД:2064/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв. Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, ээж, ах, хүүхдийн хамт ... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...- /РД:НН9310.../. ТОДОРХОЙЛОХ нь: Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: Т.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О- эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон./прокурорын яллах дүгнэлтээс/ Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: 12 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчим манай төрсөн хүүхдүүд болох Т.Э-, Б.Э нар Төв аймгийн Заамар сумын Шижир алт тосгоноос Улаанбаатар хот луу Т.Э-ын ... улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай явсан юм. Явахдаа талийгаачийн ангийн Т, О- нарыг авч явсан юм. Эдгээр 3 хүүхэд нь насанд хүрээгүй 17 настай хүүхдүүд тухайн үед манай охин Т.Э- машин бариад явсан. Тэгээд гэртээ байж байтал 14 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Болормаа над луу утсаар яриад СХД-ийн 32 дугаар хороо эмээлтийн зам дээр осолд орсон байна гэж хэлсэн тэгээд л би сандраад шууд Улаанбаатар хот луу гарсан юм. Тэгээд би 2008 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчим ирэхэд манай хүүхдүүд осолд ороод манай төрсөн хүүхэд Б.Э нас барсан мөн хамт явсан хүүхэд болох О- гэх хүүхдийн хүзүү хугарсан ГССҮТ-д эмчлэгдэж байсан. Талийгаачийг Б.Э гэдэг байсан. 2000 оны 01 дүгээр 07- ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 18 настай хүн байсан. Эцэг эхээс 4-лээ айлын 3 дахь хүүхэд дээрээ нэг эгч, нэг ахтай тэгээд 2 ихэр эрэгтэй хүүхдийн нэг нь байгаа юм. Гомдол санал гэх зүйл байхгүй. ... нэхэмжлэх зүйлгүй ...” / /1 дүгээр хавтас 175-176 хуудас, 2 дугаар хавтас 120 хуудас/, 2.Насанд хүрээгүй хохирогч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Заамар сумын Хайлааст 3 дугаар багаас Улаанбаатар хот орох гээд Файсбүүк дээр зар тавьсан байсан чинь нар руу нэг эмэгтэй хүн залгаад Улаанбаатар хот руу явах уу гээд манай гэрийн гадаа 10 цаг 35 минутын үед ирээд хот руу явлаа гараад ир гэсэн. Би уг жолоочид 20.000 төгрөг өгөөд Улаанбаатар хотруу хөдөлсөн. Намайг машинд суухад жолоочоос гадна 2 хүн сууж байсан. Би машины хойд суудалд зүүн хаалган талд суусан, Жолооч заамар сумаас гарахдаа шатахуун түгээх станц орж бензин түгээгчээс хотруу явах хүн байна уу гэж асуугаад Улаанбаатар гараад явсан. Хотруу явж байх замдаа Атар өнгөрөөд зогсож машинд сууж явсан 2 залуу бууж бие засаад цааш явсан. Тэгээд Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байгаад жолооч утсаар яриад явж байсан ба замын уруу хэсгээр уруудаж яваад эргэлтээр эргээд машин тэгшрээд гэнэт шарваад гулгаад баруун талаараа автомашин хөндлөн гулгаж байгаад онхолдоод нэлээн олон өнхөрсөн. Тэгээд автомашин баруун талаараа тогтсон байсан ба би машин дотор байсан, тэнд байсан хүмүүс ирж машиныг түлхэж дөрвөн дугуйн дээр нь босгоод жолооч болон миний хажууд сууж байсан хүүхэд машинаас гарсан. Би босох гэтэл босч чадахгүй байсан ба тэнд байсан хүмүүс намайг машинаас гаргаад дээш нь харуулаад хэвтүүлсэн. ...Би гэмтлийн эмнэлэгт ирээд хүзүүндээ үе шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж мөн нугас чөлөөлөх хагалгаа хийлгэж 1 дүгээр сарын 15-нд эмнэлгээс гарсан. ... Эрүүл мэндээрээ хохирсон одоо өвчний улмаас хичээлдээ явж чадахгүй ийм байдалтай болсонд маш их гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Жолооч ерөөсөө тоохгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 35-37 хуудас/ 3.Насанд хүрээгүй хохирогч Б.О- хууль ёсны төлөөлөгч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчим миний төрсөн хүүхэд Б.О- Төв аймгийн Заамар сум Шижир алт тосгоноос Улаанбаатар хот луу Т.Э-ын ... улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай явсан юм. 15 цаг өнгөрч байхад манай хүүхэд О- над луу утсаар яриад СХД-ийн 32 дугаар хороо эмээлтийн зам дээр осолд орсон гэж хэлсэн тэгээд л би сандраад шууд Улаанбаатар хот луу гараад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчим ирэхэд манай Б.О- ГССҮТ-д эмчлэгдэж байсан. Уг ослоос болж 12 манай хүүхдийн хүзүү хугарсан байсан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүзүүний үе шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм. Мөн зүүн гарын шуу хугарсан өвдөг нь шалбарсан байсан. Одоо болтол хэвтрийн босож чадахгүй байгаа. Гэхдээ биеийн байдал нь хуучнаа бодвол бага зэрэг сайжирсан байгаа. Одоогоор эмчилгээнд 20 гаран сая төгрөг гарсан байгаа үүнийг баримтаар гаргаж өгнө. Манай хүүхдийг Баттулгын О- гэдэг. 2000 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 17 настай. Эцэг эхээсээ 2-лаа айлын бага хүүхэд дээрээ нэг ахтай. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 2006 онд Төв аймгийн Заамар сумынхаа сургуульд 2017 онд 12 дугаар ангиа төгсөөд МУИС-д элсэн 1 дүгээр дамжаанд суралцаж байсан. Жолооч талаас 2.500.000 төгрөг л гаргаж өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 30-31 хуудас, 2 дугаар хавтас 117-119 хуудас/, 4.Насанд хүрээгүй хохирогч Б.О- хууль ёсны төлөөлөгч А.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энхзулын буруутай үйлдлээс болж миний хүү бүх насаараа эрүүл мэнд сэтгэл санаа, цаг хугацаа, ирэдүйгээрээ хохирсонд маш их харамсаж байна. Осол гарснаас хойш нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Энхзул бол хохирол төлбөрийг төлөх бүрэн чадвартай. Өөрийнх нь үй лай биз дээ шоронд нь өгөхгүй юу гэж аав нь хэлж байсан. Намайг хохиролгүй болгоод өгвөл би гомдолгүй гэж хэлэхэд сард 50-100.000 төгрөг өгөх боломжтой, эсвэл тэр хуулийн дагуу шоронд чинь оръё гэж хэлсэн. Одоо 11.774.950 төгрөг үлдэж байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 5.Шүүгдэгч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 01 01- 09 13-05 . . . 2 . 2 . 2 . . . . ... , . 20.000 . ... 10,043,000 , . . ... хохирлыг өөрийн боломжоор төлнө ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 119-120 хуудас/,

6.Шүүгдэгч Т.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн дүү болох Энхболдтой гэрээсээ хамт гараад зарын дагуу нэг хүн аваад Улаанбаатар хот руу явсан. Эмээлтийн зам руу орж ирж байхад араас нэг машин сигналаа өгөөд дохиод байсан. Зам нэлээн хальтиргаа гулгаатай байсан. Тэгээд эгнээгээ солих гээд 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээрүү орох гэсэн чинь машин ямар ч жолоодлогогүй болоод хажуу тийшээ онхолдсон. Тэгэхэд хүмүүс түргэн дуудсан гэж хэлчихээд хаяад явчихсан. Манай дүүгийн найзын биеийн байдал арай гайгүй байсан болохоор бид хоёр нийлээд дүүг гаргасан. Манай дүүгийн гар хөдлөхгүй байсан. Тэгэхэд түргэн цагдаа аль аль нь ирээгүй. Би өөрөө дахиж түргэн, цагдаа дуудсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш сайн ойлгож, харамсаж байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 7.Гэрч Б.Тн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчим Төв аймгийн Заамар сумаас Улаанбаатар явах гээд хот руу Т.Э-ын ... улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд суусан юм. Тухайн үед Т.Э- машин бариад урд суудал дээр нь талийгаач Б.Э суугаад жолоочийн ар талд буюу баруун гар талд би миний зүүн гар талд О- сууж явсан. Тэгээд Улаанбаатар хот луу 15 цаг өнгөрч байхад орж ирээд СХД-ийн 32 дугаар хороо Эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хот чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр багцаагаар 80 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт машин шарваад л тас няс гээд л явчихсан нэг сэртэл машин замын баруун гар талд жолооч бид 2-ын талаар онхолдсон байсан. ... Уг ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй тийм болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэх 12 шаардлага байхгүй ямар нэгэн санал гомдол байхгүй. ...” /1 224 /, 8.Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 01 01- . 13 , 21-83 .-11 7 1 , 1 . .-20 . 1 . 1 , 4 . . . 7 . ... . ...” /1 дүгээр хавтас 229-230 хуудас/, 9.Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Э- нь эхээс дөрвүүлээ дээрээ нэг ахтай, доороо хоёр эрэгтэй дүүтэй айлын дунд хүүхэд байгаа юм. Одоо Т.Э- нь ээж Жавзмаа, хойд аав Энхамгалан талийгчийн ихэр дүү Энхамгалан, өөрийн 4 настай хүү Төгөлдөр нарын хамт Төв аймгийн Заамар сумын 3-р баг Хайлааст 2-р гудамж 23 тоот хашаанд монгол гэртэй амьдарч байгаа. Т.Э-ын ээж Жавзмаа эрхэлсэн тодорхой ажилгүй, хойд аав Энхамгалан нь ажилгүй, дүү Энхамгалан нь одоогоор эрхэлсэн ажилгүй гэртээ байгаа. Энхзулын ээж, аав нь хувиараа Заамар сумын нутагаар шороо ухаж алт хайх ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Т.Э- нь Налайх дүүргийн 1-р 10 жилийн сургуулийг 2010 онд төгссөн ба энэ үед манайд Налайх дүүрэгт амьдардаг байсан. 10 жилийн сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгууллатын ангид суралцаж байгаад 2013 онд 3-р курст байхдаа төлбөрөө төлж чадалгүй сургуулиасаа чөлөө аваад гарсан ба буцаж сургуульдаа сураагүй. Тэгээд 2014 оноос Төв аймгийн Заамар суманд амьдарч байсан ба Улаанбаатар хот руу ирж очоод явдаг байсан. 2016-2017 онд нэг хэсэг Улаанбаатар хотод караоке бааранд зөөгч хийж найзтайгаа түрээсийн байранд амьдарч байсан. Тэгээд буцаад 2017 онд Заамар суманд ээж, аавтайгаа амьдарч байсан. Одоо Энхзул нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдээ хараад гэртээ байж байгаа. ...” /1 дүгээр хавтас 231 хуудас/, 10.Шинжээчийн 2016 дугаар дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус 20 маркийн 1305 УБУ улсын дугаартай автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2.Автомашины урд бамбай байхгүй, автомашины зүүн, баруун тал бүхэлдээ зурагдаж хонхойсон, баруун урд талын хаалга, баруун хойд талын далбаан дээр байрлах цонхны шилнээс бусад хаалга болон урд салхины, далбаан дээр байрлах цонхны шил хагарсан. Дээвэр шахагдаж хэлбэр дүрсээ алдсан. Тээшний таг гажсан. Зүүн талын аюулгүйн хийн дэр задарч гарсан. Хөдөлгүүрийн арьс сэтэрсэн, тосны тэвшний ирмэг гулзайсан, баруун хойд талын эргэх нударга гулзайсан, зүүн талын доод гар болон жолооны хөндлөн татуурга гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна 3.Автомашинд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй. 4.Нөлөөлөхгүй. 5.Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны АВS системтэй байна. Урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. 6.Тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно. гэх дүгнэлт /1 дүгээр хавтас 234-236 хуудас/, 11.2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай мөрдөгчийн магадлагаа: 1.... улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Т.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч , , , , ” . 2. , . 12 3. . ...” /2 дугаар хавтас 17 хуудас/, 12.Шинжээчийн 191 дүгээр дүгнэлт. 1.. . 2. , . 3.. . 4. / / . 5.. . 6.. ( III ) . /1 дүгээр хавтас 248-249 хуудас/, 13.Шинжээчийн 158 дүгээр дүгнэлт. 1.Б.О- биед хүзүүний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 5-р нугалмын зүүн талын нуманд ташуу зөрүү багатай хугарал, хүзүүний 4-6-р нугалмын түвшинд нугасны эдэд цус хуралт, няцрал, зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн гарын шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /2 дугаар хавтас 2 хуудас/, 14.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хавтас 7 хуудас/ 15.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 9-17, 21, 188-193, 237-246, 250 хуудас, 2 дугаар хавтас 1 хуудас/ 16.Хохирлын баримтууд /1 дүгээр хавтас 93-149, 156-172, 185-210 х, 2 дугаар хавтас 193-214 хуудас/ 17.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас 32 хуудас/ 18.Т.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтас 37 хуудас/ 19.Т.Э-ын жолоочийн лавлагаа /2 дугаар хавтас 38 хуудас/ 20.Оршин суугаа газрын тодорхойлолт /2 дугаар хавтас 39 хуудас/ 21.Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтас 40 хуудас/ 22.Т.Э-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтас 42 хуудас/ 23.Т.Э- өрх толгойлон амьдардаг тухай багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтас 36 хуудас/ 24.Т.Э-ын хувийн байдлын тодорхойлолтууд /2 дугаар хавтас 41-44 хуудас/ 25.Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтас 45 хуудас/ 26.Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтас 46, 47 хуудас/ 27.Хохирол төлсөн баримтууд /2 дугаар хавтас 55-61, 222-226 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд 12 шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Т.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ... замын болон цаг агаарын нөхцөл, ... харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О- эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь: Шүүгдэгч Т.Э-ын “... 2 . ... . . ... . ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 119-120 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Насанд хүрээгүй хохирогч Б.О- “... автомашин баруун талаараа тогтсон байсан ба би машин дотор байсан, тэнд байсан хүмүүс ирж машиныг түлхэж дөрвөн дугуйн дээр нь босгоод жолооч болон миний хажууд сууж байсан хүүхэд машинаас гарсан. Би босох гэтэл босч чадахгүй байсан ба тэнд байсан хүмүүс намайг машинаас гаргаад дээш нь харуулаад хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 35-37 хуудас/, Гэрч Б.Тн “... Улаанбаатар хот луу 15 цаг өнгөрч байхад орж ирээд СХД-ийн 32 дугаар хороо Эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хот чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр багцаагаар 80 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт машин шарваад л тас няс гээд л явчихсан нэг сэртэл машин замын баруун гар талд жолооч бид 2-ын талаар онхолдсон байсан. ...” /1 дүгээр хавтас 224 хуудас/, Гэрч Б.Мөнхжаргалын “... 1 , . ... 1 . 1 . 4 . . ...” /1 дүгээр хавтас 229-230 хуудас/, Шинжээчийн 191 дүгээр дүгнэлт. 1.. . 2. , . 3.. . 4. / / . 5.. . 6.. ( III ) . /1 248-249 /, Шинжээчийн 158 дүгээр дүгнэлт. 1.Б.О- биед хүзүүний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 5-р нугалмын зүүн талын нуманд ташуу зөрүү багатай хугарал, хүзүүний 4-с 6-р нугалмын түвшинд нугасны эдэд цус хуралт, няцрал, зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн гарын шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлеөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. /2 2 /, 12 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай мөрдөгчийн магадлагаа: 1.13-05 УБУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Т.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч , , , , ” . 2. , . 3. . ...” /2 дугаар хавтас 17 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Автотээврийн хэрэгслийн жолооч Т.Э- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О- эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх Прокурорын дүгнэлтийн талаар: Жолооч Т.Э- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нэг хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь Т.Э-ын автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хохирогч Б.О- эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Б.Эын амь нас хохирсон хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх, болгоомжгүй үйлдэл, хор уршиг цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байж, уг үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Дээрх нөхцөл байдлуудыг шалгуур болговол жолооч Т.Э- замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж яваагүй үйлдлээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчиж осол гарснаас Б.О- эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Б.Эын амь нас хохирсон болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хууль бус үйлдэл, түүний улмаас үүдэн гарсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч Б.О- эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хохирогч . “... / / . ...” уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг. Т.Э- автомашин жолоодож явахдаа замын зарим хэсгээр цастай, хальтиргаатай замд хурдаа зөв тохируулж явах ёстойг ухамсарласан, хурд ихтэй явбал хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч замын нөхцөл байдлыг зөв тооцоолж хурдаа тохируулж яваагүйгээс онхолдож автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О- эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршигт хүргэжээ гэж дүгнэх үндэслэлтэй. 12 Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн. Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Д.Өлзийсайхан: Байр хөлсөлсөн гэрээ хууль зүйн хувьд өөрөө хүчин чадалгүй, дүр үүсгэж хийсэн хэлцэл юм. Би энэ талаарх хүсэлтээ урьдчилсэн хэлэлцүүлэгт тавьсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Өмнө нь гэрээ хийсэн хүнээсээ өөр хүнтэй гэрээ хийж ирсэн учир татгалзаж байна. Хоёрдугаарт сүлжээнээс худалдаж авсан эмнүүд бүгдийг нь өөр хүний нэр дээр авсан байсан. Яг Очирвааний нэр дээр шилжүүлж авсан зүйл байхгүй. Өмнө нь шүүгдэгчийн зүгээс эм авч өгөхдөө яг хохирогчийн нэрийг нь бичүүлээд баталгаажуулж баримтыг авсан. Иймд 4.437.000 төгрөгийн сүлжээний эмний баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Мөн шатахууны баримт гэж 1.900.000 төгрөг нэхэмжилж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн зардлын баримт нь ирж байж нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Тиймээс зарлагын баримтан дээр бичсэн шатахууны зардлыг хасуулах саналтай байна ...” гэх тайлбарыг гаргасан. Хохирогчийн орон сууц хөлслөх гэрээ хуулийн шаардлага хангахгүй ч гэсэн авто ослын улмаас хүнд гэмтэл авч УБ хотод эмчлүүлэх зайлшгүй шаардлагаар орон сууц хөлслөн амьдарч байгаа, сүлжээний эмийг борлуулсан компанийн тодорхойлолт байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхэддээ зориулж хэрэглэсэн гэх тайлбарыг гаргасан тул уг баримтуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн шатахууны баримтыг зарлагын падаанаар ирүүлснийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно. Насанд хүрээгүй хохирогч Б.О- хууль ёсны төлөөлөгчА.Д- эмчилгээний зардалд 16,004,583 т, шатахууны зардалд 1,993,800 т, хувцасны үнэ 533,000 т, таксины төлбөр 35,000 т, банкнаас авсан зээлийн нийт 06 сарын хүү 1,350,000 т, Улаанбаатар хот дахь байрны түрээсийн төлбөр 5,400,000 т, хоёр хонь худалдаж авсны төлбөр 360,000 т, ажлын байрны алданги 15,600,000 т, Төв аймаг дахь байрны цахилгааны зардал 304,000 т, УБ хот дахь түрээсийн байрны 6 дугаар сарын урсгал зардлын төлбөр 84,706 т, нийт 41,665,089 төгрөг нэхэмжилснээс шүүх ажлын байрны алданги 15,600,000 т, Төв аймаг дахь байрны цахилгааны зардал 304,000 төгрөг нийт 15,904,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэл нь нотлох баримт дутуу тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, мөн шүүгдэгч 10,043,000 төгрөг хохиролд төлсөн. 41,665,098 /нийт зардал/ - 15,904,000 /нотлох баримт дутуу/ – 10,043,000/төлөгдсөн хохирол/ = 15,718,098 төгрөгийг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх зардлууд нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ, сувилгааны зардлууд, мөн түүнийг асарч сувилах, байр, хоолоор хангах, такси унаагаар үйлчлэх, түүний төрүүлсэн эх нь байнга асарч сувилж байгаагаас үүдэн түүний банкны зээлийн төлөгдөөгүй хүү зэрэг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн шууд болон шууд бус хохирлууд тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхэд асарч байх хугацааныбизнесийн алдагдал, Төв аймаг дахь байрны цахилгааны төлбөр, Солонгос улсад 12 явж эмчлүүлэх зардлын болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөхөөр шүүх шийдвэрлэсэн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ж хүний амь нас хохирсонтой холбоотой гарсан зардлыг нэхэмжлэхгүй гэснийг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй. Улсын яллагч: Шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн өмнгөөлөгч: Шүүгдэгч анх удаа хөнгөн хэрэг болгоомжгүй үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү? гэв. Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Т.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1....-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 12 зааснаар Т.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.Э-аас 15,718,098 төгрөг гаргуулж ... тоотод оршин суух ... регистрийн дугаартай А.Д-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхэд асарч байх хугацааны бизнесийн алдагдал, Төв аймаг дахь байрны цахилгааны төлбөр, Солонгос улсад явж эмчлүүлэх зардлын болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 6.Т.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ж нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай. 7.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Т.Э-ын ... дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ