| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1083/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1106 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...................., Улсын яллагч Ц.Гансүлд, Шүүгдэгч, хохирогч Т.М-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр /ҮД:1002/, Шүүгдэгч, хохирогч М.А-, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв. Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..., ...нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Монгол улсын иргэн, ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 137А дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялын хугацааг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосон, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ... 2 /РД:УУ9103.../, Монгол улсын иргэн, ... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд техникийн оперотер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ... оршин түр суух, урьд - Орхон аймгийн Сум дундын эрүүгийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тус хуулий тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн, тус хуулийн тусгай ангийн 239 дүгээр сарын 3 дахь хэсэгг зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хээгт заасан 2 жилийн хорих ялд 1 жилийн хорих ялыг бүгдийн багтааж, 2 жилийн хугацаагаар тогтоосон, 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, .../РД:ФМ7403.../.
ТОДОРХОЙЛОХ нь: Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: Яллагдагч Т.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... тоот хаягт байрлалтай нийтийн байранд иргэн М.А-г “чанга ярьж, унтуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, биед нь баруун богтос ясны далд хугарал, зүүн сарвууны долоовор хурууны үзүүрт шарх, баруун сарвуунд зулгарапт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, - Яллагдагч М.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедзэ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... тоот хаягт байрлалтай нийтийн байранд иргэн Т.М-ыг “хаалга өшиглөж эвдэлсэн” гэх шалтгаанаар маргалдан зодож биед нь баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Ц-тэй уулзаж “Рич" караокед орж 3 пиво уугаад тэндээсээ шөнийн 02:00 цагийн үед гараад найз ЦагаанЭрдэний гэрт очсон. Би түлхүүрийг нь аваад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очоод унтах гэж байхад хажуу талын айлын эхнэр нөхөр 2 хоорондоо маргалдаад чанга чанга яриад амраахгүй байхаар нь тус айлын хаалгыг нүдээд унтаж амармаар байна гэж хэлэхэд нөхөр нь буюу М.А- гэдэг хүн хаалгаа онгойлгоод чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд М.А-г түлхсэн. Тэгтэл цаанаас нь эхнэр нь хүрч ирээд намайг хараагаад үснээс зулгаагаад авахад нөхөр нь хажуунаас миний нүүрэнд гараараа цохиод 3 намайг кридорт М.А- эхнэрийн хамт нийлж зодоод гэртээ орчихоор нь миний уур хүрээд хаалгыг нь өшиглөхөд хаалга нь доод хэсгээрээ цөмөрсөн. Тэгтэл М.А- буцаж гарч ирээд бид 2 хоорондоо кридорт зодолдож байхад М.А- миний баруун талын чихний дээд хэсгийг хазаад тасалчихсан. Тэгээд нийтийн байрны манаач ирээд салгасан. М.А- миний баруун талын чихийг хазаж дээд хэсгийг нь тасалсан. ...” гэх мэдүүлэг /хх 8-10 х/,
2.Хохирогч М.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт амарч байхад манай гэрийн үүдийг хүн хүчтэй нүдээд байхаар нь манай эхнэр тэр хүнд хандан айл андуураад байгаа юм бишүү гээд хэлэхэд тэр залуу хаалганы доод хэсгийг цөм өшиглөхөөр нь би босоод хаалга онгойлгоход тэр залуу миний баруун гарын шууг хөлөөрөө өшиглөөд гар гэмтээсэн. ...Тухайн үед миний 2 гар хөдөлж чадахгүй өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Тэгээд тэр залуугийн доор хөдөлж байгаад баруун чихний дээд хэсгээс хазахад нөгөө залуу босоод чих нь урагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х/
3.Шүүгдэгч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан-Эрдэний гэрт нь очиход хажуу талын айлын эхнэр нөхөр 2 хоорондоо маргалдаад чанга чанга яриад амраахгүй байхаар нь тус айлын хаалгыг нүдээд унтаж амармаар байна гэж хэлэхэд нөхөр нь буюу М.А- гэдэг хүн хаалгаа онгойлгоод чамд ямар хамаатай юм гэж тхэлээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд М.А-г түлхсэн. Намайг кридорт М.А- эхнэрийн хамт нийлж зодоод гартээ орчихоор нь миний уур хүрээд хаалгыг нь өшиглөхөд хаалга нь доод хэсгээраэ цөмөрсөн. Тэгтэл М.А- буцаж гарч ирээд бид 2 хоорондоо кридорт эодолдож байхад М.А- миний баруун талын чихний дээд хэсгийг хазаад тасалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Шүүгдэгч М.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт амарч байхад манай гэрийн үүдийг хүн хүчтэй нүдээд байхаар нь манай эхнэр тэр хүнд хандан айл андуураад байгаа юм бишүү гээд хэлэхэд тэр залуу хаалганы доод хэсгийг цөм өшиглөхөөр нь би босоод хаалга онгойлгоход тэр залуу миний баруун гарын шууг хөлөөрөө өшиглөөд гар гэмтээсэн. ...Тухайн үед миний 2 гар хөдөлж чадахгүй өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Тэгээд тэр залуугийн доор хөдөлж байгаад баруун чихний дээд хэсгээс хазахад нөгөө залуу босоод чих нь урагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Гэрч М.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хажуу талын өрөөнд 3 залуу нэг хүүхэн архи ууж байгаа сонсогдоод дахин дэлгүүр хаахаас өмнө архинд гарна гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөр 00:00 цаг өнгөрч байхад ирээд Солонгост байдаг найзтайгаа уулзаад оройтлоо гээд 1 лаазтай пивотой орж ирсэн. Тэгээд нөхөр бид 2 хэвтэж байхад хаалга чанга тогшихоор нь нөгөө залуучуудын нэг нь өрөөгөө андуурч байгаа байх гэж бодоод айлаа андуураад байна гээд хэлэхэд тэр залуу онгойлгохгүй бол хаалгыг чинь цөм цохиод орлоо шүү гэж хэлээд хаалганы доод хэсгийг өшиглөөд эвдэлчихлээр нь нөхөр босоод хаалгаа онгойлгоход тэр залуу баруун гарлуу нь өшиглөсөн. Тэр залуутай нөхөр барьцалдаж авахад нөгөө залуу нөхрийг дараад орон дээр унаад дээр нь гарч суугаад цохиод байхаар нь би тэр залуугийн хувцаснаас нь татаад болиоч гээд хэлэхэд дийлэхгүй байсан. Тэгтэл нөхөр миний хурууг хазчихлаа аваачээ гэхээр нь үснээс нь татаж салгаад тэр залууг гэрээсээ түлхэж гаргаад 4 хаалгаа хаасан. Гэтэл дахин гэрийн хаалгыг цөм өшиглөөд ороод ирэхээр нь нөхөр “чи ямар даварсан бацаан бэ” гээд очиход нөгөө залуу заамдаад коридорт гарсан би жижүүрийг дуудахаар явсан. ... Нөгөө залуу чихээ бариад өрөөндөө орсон. ... Мөнхбат манай нөхрийн баруун гарын шууг өшиглөж хугалсан, зүүн гарын долоовор хурууг хазаж нүүр толгой руу нь олон удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,
6.Гэрч Р.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 03:00 минутын үед 2 давхарт хүмүүс маргалдаад байхаар нь очиход манай 3 давхарт амьдардаг М.А- эхнэрийн хамт 13 тоотод ирсэн Мөнхбат гэх залуутай маргалдаад зодолдсон байдалтай коридорт шалан дээр цус болсон байсан. Болорчулуун Мөнхбаттай заамдалцсан, М.А-н ам нь цус болсон гараа барьсан зогсож байхаар нь Болорчулуун Мөнхбатыг салгахад Мөнхбат ах чих хазчихсан гээд чихээ бариад Болорчулуунтай маргалдаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,
7.Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Мөнбатын хамт “Рич” баранд орж 3 пиво уугаад, тэндээс гараад такси бариад замын цагдаагийн үүдэнд Мөнхбатыг буулгаад би өөрөө цаашаа хадмынхруу явсан. ... Тэгээд буцаад 1 цагийн дараа гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн Мөнхбатын баруун чих нь тасарсан, манай нийтийн байрны залуу М.А- баруун гараа барьсан байдалтай сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/, 8.Гэрч Т.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Мөнхбат нь төлөв даруу зантай, элдэв бусын муу зуршил байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/, 9.Шинжээчийн 11039 дугаар дүгнэлт 1.М.А-н биед баруун богтос ясны далд хугарал, зүүн сарвууны долоовор хурууны үзүүрт шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 32 х/, 10.Шинжээчийн 10222 дугаар дүгнэлт 1.Мөнхбатын биед баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Баруун чихний шарх хатуу ирмэгтэй зүйлийн, эрүүний зөөлөн эдийн няцрал хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Баруун чихний дэлбээндээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.38.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 15% сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. гэх дүгнэлт /хх 36 х/, 11.Шинжээч эмч Б.Ариунзулын “...Мөнхбатын биед баруун чихний дэлбээн дээд хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр зэрэгт хамаарна. ... Дээрх гэмтэл нь хазахад үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 30 х/, 5 12.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний хөрөнгө /хх 40 х/ 13.Т.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 х/ 14.Т.М-ын шийтгэх тогтоолын хуулбар /хх 72-77 х/ 15.М.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эс эхийг шалгах хуудас /хх 78 х/ 16.М.А-н шийтгэх тогтоолын хуулбар /хх 95-97 х/ 17.М.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 99, 118 х/ 18.М.А-н гаргасан хохирлын тооцоо /хх 117 х/ 19.М.А-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 119, 120 х/ 20.М.А-н эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 121 х/ 21.М.А-н гаргасан хохирлын баримтууд /хх 133-136 х/ 22.М.А-н Шаргын зам ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх 137 х/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Яллагдагч Т.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... тоот хаягт байрлалтай нийтийн байранд иргэн М.А-г “чанга ярьж, унтуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, биед нь баруун богтос ясны далд хугарал, зүүн сарвууны долоовор хурууны үзүүрт шарх, баруун сарвуунд зулгарапт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, - Яллагдагч М.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедзэ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... тоот хаягт байрлалтай нийтийн байранд иргэн Т.М-ыг “хаалга өшиглөж эвдэлсэн” гэх шалтгаанаар маргалдан зодож биед нь баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: ............................. зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Т.М-, М.А- нар харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгч нар харилцан бие биенээ зодож гэмтэл учруулсан гэх хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгч нарын үйлдэл, тэдний 6 эрүүл мэндэд учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 32, 36 х/ гэж дүгнэсэн зэрэг уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Шүүгдэгч нар харилцан бие биенээ зодсон өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т.М-, М.А- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч нарыг өөрсдийнхөө эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч М.А- ...... төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч төлөгдөөгүй ...... ..........................................................Т.М-аас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн. Т.М-, М.А- нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Т.М- урьд 1 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан, М.А- урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, шүүгдэгч нар гэм буруугаа ойлгож гэмшсэн, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Т.М-ад .... нэгжтэй тэнцэх ............. төгрөгөөр торгох ял, М.А-д .... нэгжтэй тэнцэх ............. төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгуулийг ялуудыг ... сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Т.М-, М.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 7 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-ыг .... нэгжтэй тэнцэх ............ төгрөгөөр торгох ялаар, М.А- .... нэгжтэй тэнцэх .................. төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш .. сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Т.М-, М.А- нарт үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.М-, М.А- нарт мэдэгдсүгэй. 5.Т.М-, М.А- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, М.А- бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Т.М-аас ......... төгрөг гаргуулж ...д оршин суух ФМ7403... регистрийн дугаартай М.А-д олгосугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М-, М.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ