Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1002

 

 

 

 

 

 

        2018          11           21                                        1002

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Нямбат,

шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хайтал овогт Х-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808 0417 91285 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт  Ц, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто машины ашиглалт, засварчин мэргэжилтэй, “Н .” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл э, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, . . дугаар гудамжны . тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ............... гэртээ Ц.А...........вааг гэрээсээ явуулахгүй гэх шалтгаанаар маргалдан Ц.А...........ваагийн зүүн шанаа руу сэрээгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.А...........ваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой 21 цагт ажлаасаа гараад явж байсан чинь манай найз Ц намайг дуудаад “Цамбагаравын автобусны буудал дээр байна” хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би   очиж аваад...Орбитын тойрог ороод “Алтай” дэлгүүрээс нэг 0.5 литрийн “Хараа” архи аваад гудамжинд хамтдаа хувааж уусан. Тэгсэн Ц манайд хүн байхгүй байгаа хоёулаа манайд очье гээд явах замдаа дэлгүүр орж дахин нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авсан. Бид хоёр авсан архиа Цэнгүүнийд ороод уугаад суусан. ...Ц бид хоёр хамт юм яриж сууж байгаад би явлаа гэсэн чинь Ц-н амайг явуулахгүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн Ц миний зүүн шанаа руу хоол иддэг сэрээгээр нэг удаа цохисон...миний биед учирсан гэмтлийг Ц хоол иддэг сэрээгээр нэг удаа хатгаж учруулсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

2. Гэрч Ц.Билгүүний (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө...Цэнгүүний найз охин Уртнасан орж ирээд Билгүүнээ ахаа Ц, А...........ваа хоёр хоорондоо маргалдаад байна гэж хэлсэн...удаагүй А...........ваагийн зүүн шанаанаас цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгсэн А...........ваа манайд орж ирээд Ц миний шанаа руу хоолны сэрээгээр хатагчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

3. Гэрч Н.Уртнасан (шүүгдэгчийн найз охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны орой 23 цагийн үед Ц-д очсон чинь Ц, А...........ваа гэх найзтайгаа архи уугаад сууж байсан...Тэгсэн А...........ваа архи уусан машинаа бариад гэр рүүгээ явна гээд байсан. Ц А...........вааг чи архи уусан байж машин барьж болохгүй манайд хоноод яв гэж хэлсэн чинь А...........ваа би өөрийгөө мэдэж байна гээд Ц А...........ваа хоёр хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11001 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн шанаанд…хэлбэрийн 0.5см мэс заслын 1 ширхэг оёдол бүхий шархтай, уг шархтай зэрэгцээ байрласан 0.3х0.2см 1х0.2см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн чамархайн хуйханд 4.8х0.1см хүрэн улаан өнгийн зулгаралттай.

2018.9.07-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Нүүрний зүсэгдсэн шарх гэжээ...ДҮГНЭЛТ

1. Ц.А...........ваагийн биед зүүн шанаанд шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

 

5. Шүүгдэгч  мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оын 9 дүгээр сарын 08-ны өдөр А...........ваа бид хоёр Цамбагаравын автобусны буудал дээр уулзсан. Тэгээд бид хоёр хамт А...........ваагийн ажил дээр нь очиж том машиныг нь гаршид тавиад жижиг машиныг нь аваад гарсан. Тэгээд бид хоёр хамт Орбитын дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад А...........ваагийн машин дотор уусан. Тэгтэл А...........ваа танайх руу очье гэж хэлээд бид хоёр хамт явж байтал А...........ваа дэлгүүр орж дахин нэг шил архи авсан...тэгээд А...........ваа бид хоёр манайд архи уугаад сууж байтал манай найз охин Уртнасан орж ирээд бид хоёрт хоол хийж өгсөн. Архиа ууж дууссан чинь А...........ваа гэр рүүгээ явна гээд байхаар нь чи архи уусан байж машин барьж болохгүй манайд амарчихаад яв гэж хэлсэн. Тэгсэн А...........ваа би хонохгүй одоо явна гээд бид хоёр хоорондоо маргалдсан...А...........вааг архи уучихаад машин барих гэлээ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би А...........ваагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би зүүн шанаанд нь хоол иддэг сэрээгээр нэг хатгасан. А...........ваа бид хоёрын хооронд өс хонзон, мөнгө төгрөгний асуудал байхгүй. Бид хоёр өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42)

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 44, 51) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Цэнгүүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчиний 70 дугаар гудамжны 13 тоот гэртээ, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хохирогчийг гэрээсээ явуулахгүй гэх шалтгаанаар маргалдан Ц.А...........ваагийн зүүн шанаа руу сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол болох нь:

- Хохирогч Ц.А...........ваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц бид хоёр хамт юм яриж сууж байгаад бид явлаа гэсэн чинь Ц намайг явуулахгүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн Ц миний зүүн шанаа руу хоол иддэг сэрээгээр нэг удаа цохисон...миний биед учирсан гэмтлийг Ц хоол иддэг сэрээгээр нэг удаа хатгаж учруулсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Гэрч Ц.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уртнасан орж ирээд...Ц, А...........ваа хоёр хоорондоо маргалдаад байна гэж хэлсэн...удаагүй А...........ваагийн зүүн шанаанаас цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгсэн А...........ваа манайд орж ирээд Ц миний шанаа руу хоолны сэрээгээр хатагчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

- Гэрч Н.Уртнасан (шүүгдэгчийн найз охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А...........ваа архи ууцан машинаа бариад гэр рүүгээ явна гээд байсан. Гэтэл Ц А...........вааг чи архи ууцан байж машин барьж болохгүй манайд хоноод яв гэж хэлсэн чинь А...........ваа би өөрийгөө мэдэж байна гээд Ц А...........ваа хоёр хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11001 дугаар дүгнэлт ...ДҮГНЭЛТ...1. Ц.А...........ваагийн биед зүүн шанаанд шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Шүүгдэгч Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А...........ваа гэр рүүгээ явна гээд байхаар нь чи архи ууцан байж машин барьж болохгүй манайд амарчихаад яв гэж хэлсэн. Тэгсэн А...........ваа би хонохгүй одоо явна гээд бид хоёр хоорондоо маргалдсан...А...........вааг архи уучихаад машин барих гэлээ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би А...........ваагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би зүүн шанаанд нь хоол иддэг сэрээгээр нэг хатгасан. А...........ваа бид хоёрын хооронд өс хонзон, мөнгө төгрөгний асуудал байхгүй. Бид хоёр өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.Ц нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэлээ” гэх сэдэлтээр, хохирогч А...........вааг сэрээгээр хатгаж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Ц нь хохирогч ...А...........вааг сэрээгээр хатгасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хатгуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ц-ийнг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А...........ваа нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Х.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц-ийнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Ц, хохирогч Ц.А...........ваа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Х.Ц ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Шүүх шүүгдэгч Х.Цэнгүүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Х.Ц нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1808 0417 91285 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Х-ын Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийнг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ