Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/544

 

 

 

 

 

 

     2018           06          22                                        544

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сартуул овогт Б.......агийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0175 90629 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овогт Б.......агийн Н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, , настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., эхнэр, . хүүхдийн хамт, амьдардаг,  Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо . дугаар гудамжны . тоотод байнга, . дугаар хороо, ............... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ............... тоотод Б.Ю.............мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ю.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний орой 00 цагийн орчимд би эгчийндээ байж байтал хүргэн ах гаднаас согтуу орж ирээд намайг учиргүй зүггүй хараагаад зодсон. Мөн манай дүүг зодох гээд дайраад байсан...миний духны зүүн хэсэг, зүүн шанаа нүдний зовхи, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүдийг хүргэн ах Б.Н гараараа цохиж учруулсан ...Н өмнө нь өөр хүнтэй явалдаад эгчид баригдаж байсан юм. Тэр үед нь би хажуугаас нь тэр хүнтэйгээ яв гэж хэлж байсан юм тэрнээс болоод намайг зодсон мөн манай дүүг зодох гээд байхаар нь би урдуур нь орж зодуулсан...Гараараа толгой руу 5-6 удаа цохисон...гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

2. Гэрч Н.О............дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн өдөр манай нөхөр ажлаа тараад ороод ирсэн би нөгөө өрөөнд хэвтэж байсан. Харин Б.Ю.............м нөгөө өрөөнд байсан. Гэтэл Б.Н явж ороод чи намайг ирэхэд явцан байгаарай гэж хэлээд гараад явсан. Манай дүү нүүрээ будаад гараад явчихаар нь бүр явчихлаа гэж бодоод унтаад өгсөн. Гэтэл манай нөхөр шөнийн 00 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгсэн Б.Ю.............м нөгөө өрөөнд унтаж байгааг нь би мэдээгүй нөгөө өрөөнд хэрүүл болоод байсан. Тэгээд Б.Н Б.Ю.............мд чи яваагүй байгаа юм уу би чамайг яв гэсэн биз дээ гээд хэрүүл болоод байсан...Гэтэл Б.Н Б.Ю.............мыг алгадаад авсан би голоор нь ороод салгатал намайг түлхээд дахиад шанаадаад авсан...намайг цохиж зодоогүй. Манай дүү Б.Ю.............мыг цохиж зодсон...гараараа алгадаад нэг удаа гараараа шанаадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4467 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Духны зүүн хэсэг, зүүн шанаа, нүдний зовхи, хацар, эрүүний зүүн хэсгээр хавдсан, духны зүүн хэсэгт 6х4,5см хүрэн өнгийн, нүдний дээд, доод зовхинд хацрын доод хэсэгт 5,5х4см хөх өнгийн цус хуралттай, хуйхаар тэмтрэхэд баруун чамархайн урд хэсэг болон дагзны зүүн дээд хэсгээр эмзэглэлтэй, зүүн сарвууны ард 6,5х4,5 см хөх өнгийн цус хуралттай. Бид өөр ил харагдах гэмтэлгүй,

2018.04.02-ны Толгойн КТГ-ийн зургаар: ..Духны зүүн хэсэг болон зүүн чамархай хэсгээр зөөлөн эд хавагнаж хавдсан...ДҮГНЭЛТ

1.Б.Ю.............мын биед духны зүүн хэсэг, зүүн шанаа, нүдний зовхи, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),

4. Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ яваад ортол Б.Ю.............м гэрт унтаж байхаар нь би намайг ирэхэд явсан байгаараа гэж хэлчихээд гэрээсээ гараад явсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед гэртээ ороход Б.Ю.............м яваагүй байсан. Тэгэхээр нь би Б.Ю.............мыг явчихалдаа таарахгүй байж нэг гэрт байгаад яахын бэ гэтэл урдаас хэл амаар доромжлоод байхаар нь би 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 33), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ............... тоотод,  2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, эхнэрийнхээ дүү Б.Ю.............мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Б.Ю.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний орой 00 цагийн орчимд би эгчийндээ байж байтал хүргэн ах гаднаас согтуу орж ирээд намайг учиргүй зүггүй хараагаад зодсон ...миний духны зүүн хэсэг, зүүн шанаа нүдний зовхи, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүдийг хүргэн ах Н гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

2. Гэрч Н.О............дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр шөнийн 00 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгсэн Ю.............м нөгөө өрөөнд унтаж байгааг нь би мэдээгүй нөгөө өрөөнд хэрүүл болоод байсан. Тэгээд Н Ю.............мд чи яваагүй байгаа юм уу би чамайг яв гэсэн биз дээ гээд хэрүүл болоод байсан...Гэтэл Н Ю.............мыг алгадаад авсан би голоор нь ороод салгатал намайг түлхээд дахиад шанаадаад  авсан...намайг цохиж зодоогүй. Манай дүү Ю.............мыг цохиж зодсон...гараараа алгадаад нэг удаа гараараа шанаадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4467 дугаар дүгнэлт “...1.Б.Ю.............мын биед духны зүүн хэсэг, зүүн шанаа, нүдний зовхи, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),

4. Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ яваад ортол Ю.............м гэрт унтаж байхаар нь би намайг ирэхэд явсан байгаараа гэж хэлчихээд гэрээсээ гараад явсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед гэртээ ороход Ю.............м яваагүй байсан Тэгэхээр нь би Ю.............мыг явчихалдаа таарахгүй байж нэг гэрт байгаад яахын бэ гэтэл урдаас хэл амаар доромжлоод байхаар нь би 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Н нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, “гэрээс яваагүй” гэх сэдэлтээр, хохирогч Ю.............мыг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Ю.............мыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Нийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ю.............м нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн тул улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, түүнийг 450 (дөрвөн зуун тавин) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр  торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Б.Н нь  оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0175 90629 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Б-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ