Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 443

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1981 оны 04 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон н  гэх эзэмшигчийн овог, нэрийн бичиглэл бүхий, 1991 оны 12 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон   гэх эзэмшигчийн нэрийн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр овогт  /РД:/-ийг жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан овогт  /РД:/-ийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-н хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд 1992 оны 02 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ийн тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ