| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00401/И |
| Дугаар | 453 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн сумын -р багт оршин суух овогт ын /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын -р багт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 23-ны өдөр 139/2017/00401/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: аймгийн сумын -р баг, -р байр тоотод оршин суух овогт ын /РД: /
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: аймгийн сумын -р баг, -р байр тоотод оршин суух овогт ын /РД: /
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: надад Сайнцагаан сумын 3-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Авдрангийн хүнхэр гэдэг газар хорооны доод газар эзэмшүүлэх тухай тогтоол гаргасан. 2016 оны 12 сарын 07-ны өдөр гэрчилгээ олгож өвөлжөөний доорхи 0,5 га газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл 2017 оны 05 сард уг газарт хороо барихаар очтол манай багийн иргэн гэгч хороо барихаар ажлын хүмүүс чулуу татаж байсан. Энэ газрыг манайх эзэмших гэрээтэй, гэрчилгээтэй талаар хэлэхэд тэр хамаагүй та нарын бичиг баримт хуурамч, хурлаар ороогүй манайх хороогоо барьсандаа барина. Та нар шүүхдээд аваарай гэсэн. Түүнээс хойш хороог барьсан талаар нутгийн иргэд ярьж байгаа. Иймд Сайнцагаан сумын 3-р багийн Авдрангийн хүнхэр хэмээх газрыг чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү. Миний бие өндөр настай, очоод шүүхээр яваад байж чадахгүй учир өөрхийн охин д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон юм гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх Авдрангийн хүнхэр хорооны доорхи газрыг 2014 оны 11 сарын 09-нд, тухайн үед уг газрыг эзэмшиж байсан ын гөөс 1000000 төгрөг, 1 эр хониор худалдан авч, уг үйлдлээ нотариатаар гэрчлүүлсэн билээ. Ингээд 2017 оны 05 сарын 23-нд уг газарт худаг, ус хороо барьдаг “Далай” бүлгээр хороо бариулж 2017 оны 05 сарын 31-нд дуусгасан. Хороо бариулж байхад иргэн ын эхнэр , охин гэгч хүмүүс очиж манай газарт та нар хороо барилаа, больцгоо, наад газрын чинь гэрчилгээг манайх 2016 онд авсан, ажлаа зогсоо гэсэн. Би манайх өөс 2014 онд худалдаж авсан. Хороогоо барьсандаа барина. гийн нэр дээр байгаа газар яагаад танайх болдог билээ гэсэн. ын нэхэмжлэлд дурдсан багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл зэргийг хууль бус гэж үзэж байна. Учир нь бид багийн Иргэдийн хурлыг нэг удаа ч алгасалгүй суудаг. Гэтэл энэ газрын талаар нэг ч удаа хэлэлцээгүй хэрнээ тогтоол гаргасан нь хачирхалтай байна. Бид хороогоо бэлэн 1500000 төгрөг, шатахуун, хоол хүнс болон бусад зардалд 500000 төгрөг зарцуулсан. Иймээс иргэн ын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж уг газрыг чөлөөлж өгөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газрын маргааныг ярихын тулд анхнаас нь ярих хэрэгтэй байх гэж бодож байна. гэдэг хүн У.Дэлэг гэдэг хүнтэй Авдрангийн хүнхэр гэдэг газарт олон жил айл саахалт байсан. 2010 онд гийнх аймгийн төв рүү шилжиж очиход гэдэг хүнтэй ярилцаад танайх манайд хорооныхоо газрыг өгчихөөрэй гэхэд тэгье гээд аман хэлэлцээр хийсэн байдаг. Үүний дараа гэдэг хүн шоронд ороод 2014 оны 10 сард шоронгоос суллагдсан юм байна лээ. Тэгээд гийн бие нь өвдөөд хотод байдаг хамаатныдаа очсон. Тэгээд рүү утсаар яриад би эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Нөгөө хороогоо авах хэвээрээ юу, хэвээрээ бол хотод ирээд надтай уулзаад мөнгөө өгчих гэж хэлсэн байдаг. Тухайн үед өөрөө явах боломжгүй байсан учраас өөрийн эхнэр болох ийг явуулаад 1 сая төгрөг, нэг эр хонь д өгсөн. Нэгэнт хоёулаа Улаанбаатар хотод байгаа болохоор энэ үйлдлээ нотариатаар батлуулъя гээд нотариатаар батлуулсан байдаг. Нэхэмжлэлд дурьдсанаар Авдрангийн хүнхэр гэх газарт худаг усны Далай гэдэг бригад байдаг юм. Тэрүүгээр хашаа, хороогоо бариулах гээд байж байтал 13-14 цагийн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн ээж болох гэдэг хүнтэй хоёулахнаа машинтай очоод энэ асуудал болсон юм байна лээ. Яахаараа гэрчилгээ гарчихдаг юм гээд судалж үзсэн чинь гэрчилгээ гарах ямар ч үндэслэлгүй байхад багийн иргэдийн нийтийн хурал хийгээд тогтоол гарсан байгаа. Гэхдээ би иргэдийн нийтийн хурал хийгээгүй гэж үзэж байгаа. Гэтэл энэ асуудлыг хэлэлцсэн юм шиг харагдуулахаар хийгээд энэ хүнд газар эзэмшүүлэх гэрчилгээг гаргасан гэж яригдаад байгаа юм. Энэ хүний талаар сураглахад 2016 оны 07 сарын 28-ныг хүртэл Орхон аймгийн Жаргалантын 3-р баг гэдэг газар амьдарч байсан юм байна лээ. Тэгээд 2016 оны 07 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багт эргэж ирсэн. , хоёрын хооронд 2014 онд нотариатаар хийгдсэн баримт байхад гэнэт яагаад ийм зүйл болоод байгааг би сайн ойлгохгүй байна. 2016 оны 05 сарын 24-нд хурал хийсэн гээд байгаа боловч энэ хуралдаа удирдлага болгож явах ёстой зарчмаа илтэд зөрччихсөн. Тэр нь юу вэ гэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны газар эзэмшүүлэх талаар зөвлөмжийн дагуу барьж байгуулсан хороогүй газарт эзэмшлийн гэрчилгээ олгохгүй гэсэн заалтыг мөрдөж ажиллана гэсэн хэрнээ тухайн хурал дээр гаргасан мэтээр харагдаад байгаа юм. Хэрэгт авагдсан зураг нь 2017 оны 05 сарын 27-нд хороо барихаар очихдоо авсан зураг байгаа. Өөрөөр хэлбэл чулуугаар барьсан суурь. Үүнийг ямар ч хороо гэж үзэх үндэслэлгүй. Худаг, хороо барьдаг бригад байдаг. Тэр бригад нь үүнийгээ баталгаажуулсаныхаа дараа ажлынхаа гүйцэтгэлийг үнэлүүдэг болохоор үүнийг би үнэн зөв гэж үзэж байгаа. Энэ хүн 2017 оны 07 сарын 28-ныг хүртэл Орхон аймагт амьдарч байсан. Гэтэл энэ хурал нь 2016 оны 05 сарын 24-нд болсон гээд байгаа. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багийн харъяанд байхгүй хүнд яагаад газар эзэмшүүлдэг юм. Багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч , нарын хэлсэн зүйлүүдийг бичсэн. Сая тэр бичлэгээ шүүхэд нотлох баримтаар өгсөн. , нар хэлэхдээ энэ хуралд бид нар суусан. Гэхдээ тай холбоотой зүйл огт яриагүй гэж хэлдэг. Мөн хэрэгт авагдсан 2012 оны 11 сарын 27-нд сумын Засаг даргын 103 тоот захирамжийг үндэслээд гэдэг хүнд Авдрангийн хүнхэрийн бууцыг эзэмшүүлэхээр өгсөн байгаа. Гэтэл яг энэ ийн нэрний ар талд нь ямар нэгэн огноо, дугаар байхгүйгээр д шилжүүлэв гэсэн зүйл байдаг. Эдгээр зүйлүүдийг үндэслээд хурлын тэмдэглэлийг хуурамчаар хийсэн гэсэн бодол надад төрөөд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь т холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч газрыг чөлөөлөх боломжгүй гэж маргажээ.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай баг, Авдрангийн хүнхэр-т орших 5000 м.кв талбай бүхий газар нь нэхэмжлэгч ын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна. /ХХ-3-4, 9-10/
Хариуцагч нь маргаан бүхий газрыг 2014 онд иргэн гөөс худалдаж авсан гэх боловч уг газар нь иргэн гийн эзэмшилд байсан болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, , нарын хооронд байгуулагдсан гэх худалдах худалдан авах гэрээний хуулбар хувь, Далай багаас эзэмшүүлсэн хорооны жагсаалт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /ХХ-н 19, 26-29/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сайнцагаан сумын Далай багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг хуурамч гэж үзэж маргаж байгаа боловч уг тэмдэглэлийг хуурамч болохыг тогтоолгох хүсэлтийг зохих ёсны байгууллагад гаргаагүй, маргаан үүсгээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ы шүүх хуралдаанд гаргасан бичлэг бүхий Сидиг хуульд заасан зохих арга хэрэгслэлээр цуглуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ./, 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ –д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай баг, Авдрангийн хүнхэрт орших 5000 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч мөн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар нэхэмжлэгч овогт ын /РД:/-ын эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай баг Авдрангийн хүнхэрт байрлах 5000 м2 газрыг хариуцагч овогт гийн /РД:/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ