Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/751

 

                                   

 

 

 

 

        2018           09           03                                        751

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0126 10374 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянав.

Яллагдагчийн биеийн байцаалт:

Б овогт Т-ын Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод - оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, эрэгтэй, . настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, . гудамжны . тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ., урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын сарын 06-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг болох 2 жилийг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон. Багануур дүүргийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 11 хоногийг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж сулласан.

- Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Яллагдагч Т.Б нь

- 2017 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоогийн 7 дугаар гудамжны 12 тоотод оршин суух М.О.......рын байнга амьдрах байшинд нэвтэрч “Panasonic” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 40 дүгээр гудамжны 35 тоотод оршин суух иргэн Г.Э............яагийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, “Sharp” маркийн 32 инчийн зурагт, үсний сэнс, сэнсний сам, эрэгтэй, эмэгтэй савхин куртик, алаг эрээн даавуутай хөнжил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 1.005.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хоёр Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Э............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 06 цагийн үед нөхрийн хамт гэрээ цоожлоод явсан бөгөөд өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг хагалан хулгай орсон байсан...гэрээс 32 инчийн “sharp” брендийн цагаан хүрээтэй, хар өнгийн LCD зурагт, үсний сэнс, хөнжил, эрэгтэй, эмэгтэй хүний хоёр ширхэг савхин куртик, богино зэрэг эд зүйлс алдагдсан байсан...32 инчийн зурагтыг 2016 онд Номин дэлгүүрээс 410.000 төгрөгөөр авсан одоо 400.000 төгрөгөөр үсний сэнс 25.000 төгрөгөөр авсан тэр үнээрээ үнэлнэ, эрэгтэй хүний савхин куртик 250.000 төгрөгөөр, эмэгтэй хүний савхин куртик 220.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Харин хөнжлийг бол үнэлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст 19-20),

“...манай гал тогооны өрөөний вакум цонхыг хагалчихсан, том өрөөнд байсан 32 инчийн sharp брендийн зурагт, үсний сэнс, сэнсний сам, эрэгтэй, эмэгтэй хүний хар өнгийн 2 савхин куртик, хөх эрээн даавуутай хөнжил зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...цагдаа нар Т.Бын гэрийг нэгжээд манай гэрээс алдагдсан бүх эд зүйлийг гаргаж ирээд надад хүлээлгэж өгөөд Т.Б-ыг аваад явсан...Т.Б нь манайд орохдоо 1х1.5 м хэмжээтэй цонхыг хагалж орсон байсан бөгөөд би цонхоо 65.000 төгрөгөөр янзлуулсан. Тийм болохоор би цонхоо 65.000 төгрөгөөр үнэлж байна...Би алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн олж авсан бөгөөд одоо вакум цонхныхоо мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

-Тэнцвэр-Эстимэйт ХХК-ний хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 41-42),

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-10),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 11),

-Гэрч Т.Баттөмөр (шүүгдэгчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сард...Т.Б нь гаднаас эрээн хөнжил нь дотор юм хийгээд боочихсон орж ирэхэд нь манай нөхөр “чи юу аваад ирж байгаа юм” гэж асуусан чинь Т.Б нь “ажлын хөлсөндөө авсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32),

-Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарны эхээр...эгчийн хашаанаас зүүн тийшээ 2 дахь хашааны айлын гэрт нь хүн байхгүй байхаар нь өдөр вакум цонхыг нь хагалаад байшин дотор орж том өрөөнд байсан хар өнгийн хавтгай зурагт, хайрцагтай үсний сэнс, хоёр ширхэг савхин куртик авч орны дээр байсан эрээн өнгийн хөнжилд боогоод авч гараад эгчийнхээ гэрт ороод байж байхад араас цагдаа нар хохирогчтой ирээд миний авсан эд зүйлийг буцаагаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55),

2. Хохирогч М.О.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 28-ны орой 16 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа яваад маргааш өглөөн 06 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой гэрт ороход байшингийн хаалга нээлттэй охин П.Нямсүрэн зэ охин Мөнхдөлгөөн нар унтаж байсан. Гэтэл гэрийн хойно байсан 43 инчийн LCD зурагт байхгүй байхаар нь охиноо сэрээгээд зурагт алга байсан байна гэж асуухад мэдэхгүй шөнө 00 цагийн үед байсан гэж хэлэхээр нь би хулгай орж гээд шууд цагдаа дуудсан...би уг зурагтыг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3 дугаар хорооллын Номин их дэлгүүрээс 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан, зурагт хулгайд алдагдахад цагаан өнгийн даавуутай хөнжил алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119),

“...Манай гэрээс алдагдсан зурагт нь 43 инчийн Panonsonic  брэндийн зурагт байсан бөгөөд би 2016 оны 03 дугаар сард 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би алдагдсан зурагтаа хүлээгээд авчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122)

-Тэнцвэр-Эстимэйт ХХК-ний хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 134-135),

- -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 110),

-Гэрч Д.Нямдулам (эргүүлийн цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 29-ний өглөө 04 цагийн орчим эргүүл хийгээд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Бадамжунайгийн гүүрний ойролцоо 40 орчим насны бараан цамцтай эрэгтэй хүн саарал өнгийн даавуун хөнжлөөр ороосон овор ихтэй эд зүйл авч явсныг шалгаж үзэхэд 40 инчийн LCD зурагт байсныг тодруулан асуухад миний зурагт зарах гээд явж байгаа гэснийг шалган саатуулсан...Т.Бын авч явсан Panonsonic маркийн 40 инчийн LCD зурагтыг С-10-т хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123),

- Гэрч П.Нямсүрэн (хохирогчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай ээж О.......рь шөнө ээлжийн ажилтай байсан...би шөнө 00 цагийн үед унтсан...Тэгтэл маргааш өглөө нь 06 цагийн үед ээж...намайг сэрээгээд зурагт асуусан бөгөөд би унтаж байсан болохоор хэзээ хэн зурагт авсныг нь мэдээгүй...удалгүй цагдаагаас яриад зурагтаа ирж ав гэхээр нь ээж маань очиж зурагтаа авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125),

-Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сард Наадмын үеэр гэж санаж байна Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоод байрлах хашаа байшинтай айлаас шөнө 02 цагийн үед хашааны хаалга байшингийн хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороход харанхуй байсан ба хүн байсан эсэхийг мэдээгүй. Тэгээд хавтгай зурагт байхаар нь хөнжилд боогоод авч гараад гудамжинд явж байгаад машинтай цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143-145)

10. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 61, 59), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 146), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-82), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 58) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоогийн 7 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, иргэн М.О.......рын байнга амьдрах байшинд нэвтэрч, шунхайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, “Panasonic” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 40 дүгээр гудамжны 35 тоотод оршин суух, иргэн Г.Э............яагийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, шунхайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, “Sharp” маркийн 32 инчийн зурагт, үсний сэнс, сэнсний сам, эрэгтэй, эмэгтэй савхин куртик, алаг эрээн даавуутай хөнжил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 1.005.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Г.Э............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байшингийн вакум цонхыг хагалан хулгай орсон байсан...гэрээс 32 инчийн sharp брендийн цагаан хүрээтэй, хар өнгийн LCD  зурагт, үсний сэнс, хөнжил, эрэгтэй, эмэгтэй хүний хоёр ширхэг савхин куртик, богино зэрэг эд зүйлс алдагдсан байсан...32 инчийн зурагтыг 2016 онд Номин дэлгүүрээс 410.000 төгрөгөөр авсан одоо 400.000 төгрөгөөр үсний сэнс 25.000 төгрөгөөр авсан тэр үнээрээ үнэлнэ, эрэгтэй хүний савхин куртик 250.000 төгрөгөөр, эмэгтэй хүний савхин куртик 220.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Харин хөнжлийг бол үнэлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст 19-20),

“...манай гал тогооны өрөөний вакум цонхыг хагалчихсан, том өрөөнд байсан 32 инчийн sharp брендийн зурагт, үсний сэнс, сэнсний сам, эрэгтэй, эмэгтэй хүний хар өнгийн 2 савхин куртик, хөх эрээн даавуутай хөнжил зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...цагдаа нар Т.Бын гэрийг нэгжээд манай гэрээс алдагдсан бүх эд зүйлийг гаргаж ирээд надад хүлээлгэж өгөөд Т.Быг аваад явсан...Т.Б нь манайд орохдоо 1х1.5 м хэмжээтэй цонхыг хагалж орсон байсан бөгөөд би цонхоо 65.000 төгрөгөөр янзлуулсан. Тийм болохоор би цонхоо 65.000 төгрөгөөр үнэлж байна...Би алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн олж авсан бөгөөд одоо вакум цонхныхоо мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

-Тэнцвэр-Эстимэйт ХХК-ний хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 41-42),

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-10),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 11),

-Гэрч Т.Баттөмөр (шүүгдэгчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь гаднаас эрээн хөнжилөн дотор юм хийгээд боочихсон орж ирэхэд нь манай нөхөр “чи юу аваад ирж байгаа юм” гэж асуусан чинь Б нь “ажлын хөлсөндөө авсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32),

-Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарны эхээр...эгчийн хашаанаас зүүн тийшээ 2 дахь хашааны айлын гэрт нь хүн байхгүй байхаар нь өдөр вакум цонхыг нь хагалаад байшин дотор орж том өрөөнд байсан хар өнгийн хавтгай зурагт, хайрцагтай үсний сэнс, хоёр ширхэг савхин куртик авч орны дээр байсан эрээн өнгийн хөнжилд боогоод авч гараад эгчийнхээ гэрт ороод байж байхад араас цагдаа нар хохирогчтой ирээд миний авсан эд зүйлийг буцаагаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55),

- Хохирогч М.О.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн хойно байсан 43 инчийн LCD зурагт байхгүй байхаар нь охиноо сэрээгээд ...асуухад мэдэхгүй шөнө 00 цагийн үед байсан гэж хэлэхээр нь би хулгай орж гээд шууд цагдаа дуудсан...би уг зурагтыг ...1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан, зурагт хулгайд алдагдахад цагаан өнгийн даавуутай хөнжил алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119),

“...Манай гэрээс алдагдсан зурагт нь 43 инчийн Panonsonic брэндийн зурагт байсан бөгөөд би 2016 оны 03 дугаар сард 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би алдагдсан зурагтаа хүлээгээд авчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122)

-Тэнцвэр-Эстимэйт ХХК-ний хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 134-135),

- -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 110),

-Гэрч Д.Нямдулам (эргүүлийн цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Бадамжунайгийн гүүрний ойролцоо 40 орчим насны бараан цамцтай эрэгтэй хүн саарал өнгийн даавуун хөнжлөөр ороосон овор ихтэй эд зүйл авч явсныг шалгаж үзэхэд 40 инчийн LCD зурагт байсныг тодруулан асуухад миний зурагт зарах гээд явж байгаа гэснийг шалган саатуулсан...Т.Б-ын авч явсан Panonsonic маркийн 40 инчийн LCD зурагтыг С-10-т хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123),

- Гэрч П.Нямсүрэн (хохирогчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай ээж О.......рь шөнө ээлжийн ажилтай байсан...би шөнө 00 цагийн үед унтсан...Тэгтэл маргааш өглөө нь 06 цагийн үед ээж...намайг сэрээгээд зурагт асуусан бөгөөд би унтаж байсан болохоор хэзээ хэн зурагт авсныг нь мэдээгүй...удалгүй цагдаагаас яриад зурагтаа ирж ав гэхээр нь ээж маань очиж зурагтаа авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125),

-Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сард Наадмын үеэр гэж санаж байна Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоод байрлах хашаа байшинтай айлаас шөнө 02 цагийн үед хашааны хаалга байшингийн хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороход харанхуй байсан ба хүн байсан эсэхийг мэдээгүй. Тэгээд хавтгай зурагт байхаар нь хөнжилд боогоод авч гараад гудамжинд явж байгаад машинтай цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143-145) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, Т.Б нь хууль зүйн хувьд нууц аргаар, шунхайн сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч хохирогч нарын гэрт эд зүйл хулгайлсан үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч ” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс Т.Б-ыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

III. Бусад асуудлаар                    

Эрүүгийн 1708 0126 10374 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 (гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Б-ын эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ