Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 458

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1981 оны 06 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс олгосон эзэмшигчийн овог гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр  овогт  /РД:/-ыг мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан овогт  /РД:/-ыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1979 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг дуустал, 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 25-ныг дуустал, 1984 оны 08 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ