Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/756

 

 

 

 

 

 

       2018            09           03                                        756

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч Г.У...............р,

иргэний нэхэмжлэгч Х.Х........л,

шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Боржигон овогт П..........вийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0045 70291 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт П-ийн Н, Монгол Улсын иргэн, . аймгийн . суманд . оны . дүгээр сарын 0.-ны өдөр төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, . дугаар гудамжны . тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Яллагдагч П.Н нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний оройн 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд “Toyota Chaser” маркийн . . улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 25-д заасан “7.2 тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас “Toyota Prius” маркийн ** улсын дугаартай автомашиныг мөргөж зорчигч Г.У...............рын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч П.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Г.У...............р мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажлын машинтай жолоочийн арын суудалд суугаад 5 шараас баруун салаа чиглэлд оройн 19 цагт явж байсан. Би арын суудалд сууж явсан болохоор юу болсон талаар мэдээгүй мөргөлдөөд замын хажуу тийшээ орсон, хөл хөдлөхгүй хугарсан байсан. Хөлөө бүтэн нугалж сууж чадахгүй байна. Шүүгдэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл миний биеийн байдлын талаар нэг ч удаа асуугаагүй, ямар нэгэн хохирол төлөөгүй, би 3.720.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүн дээр нэмж 150,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохиролтой холбоотой асуудлыг Х........л хариуцаж байсан...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Х........л мэдүүлэхдээ: “...Би хавтаст хэрэгт бүх баримтуудаа нийлүүлээд 5,000,000 төгрөгийн баримт өгсөн. У...............рын эмчилгээний зардлыг би гаргаж байсан. Нийт 5.769.000 төгрөгийн зардал нэхэмжилж байна. Үүнээс 5,000,000 төгрөгийн авсан...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.У...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед би компани ажилтан Х.Х........лийн ** улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн арын суудал дээр суугаад...Баянхошууны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Би хойно суугаад утсаар ярьж байсан болохоор юу болсныг анзаараагүй гэнэт л түр нар хийгээд л нэг машинтай мөргөлдөөд замаас гарсан. Ослын дараа миний зүүн хөлний үе хооронд хугарсан...Осол болох үед замын хөдөлгөөн бага зам хуурай байсан...Миний зүүн хөлний үе хооронд хугарч гэмтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст 26-27),

 - Хохирогч Г.У...............рын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 21, 22),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7536 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн өвдөгний дотор гадаргаас шилбэний урд гадарга хүрсэн 18 см орчим мэс заслын шархтай. Зүүн гуяны доод хэсгийн булчин бага зэрэг нарыссан байв.

2018.05.21-ний зүүн өвдөгний үений 2 байрлалын рентген зурагт: Зүүн шилбэний шаант ясны дээд булуу гадна хэсгээр сэлтэрч үе рүү орсон хугаралтай.

2018.05.25-ны зүүн өвдөгний 2 байрлалын рентген: Зүүн шилбэний шаантны хугарлын зөрөөг гарган метал ялтас тавин  6 ширхэг шөргөөг бэхлэсэн байв.

2018.05.22-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн 1164 дугаартай өвчний түүхэнд: Зүүн шилбэний дээд булууны үе рүү орсон хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас, шургаар бэхлэх мэс засал хийжээ...ДҮГНЭЛТ

1. Г.У...............рын биед зүүн шилбэний дээд булууны гадна хэсгийн өвдөгний үе рүү орсон, босоо сэлтэрсэн, зөрөөтэй далд хугарал гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас хугарлын зөрөөг ил аргаар засаж, ялтас шөргөөр бэхлэх мэс засал хийлгэсэн нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30) ,

3. Иргэний нэхэмжлэгч Х.Х........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад би ахынхаа компани нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалаас нэг машин гэнэт урдуур эргэж орж ирээд миний жолоочийн эсрэг талын гупер руу нөгөө машин урд хамраараа мөргөөд зогссон. Тухайн үед миний машины жолоочийн хойн сууж явсан Г.У...............рын хөл нь хугарсан. Мөн У...............рын хажууд Мөчир гээд хятад улсын иргэн сууж явсан...Осол болох үед үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөн сийрэг зам хуурай цаг агаарын таатай нөхцөлтэй байсан. Би 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. нөгөө машин 80-90 километр цагийн хурдтай явж байсан байх. Гэнэт л тулаад эргээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

 

4. “Ашид Билгүүн” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-82),

5. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-10),

6. Мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай магадалгаа:

1. Тоуота chaser маркийн . . улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан П.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Гэсэн заалтыг мөн дүрмийн 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно. Гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. “Toyota Chaser” маркын . . дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр үүссэн байсан тухай тэмдэглэл, фото зурагт тоормосны мөр нүдэнд харагдах байдлаар харагдахгүй байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хурдыг тооцоолж тодорхойлох боломжгүй.

3.Тoyota prius маркийн **дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.Х........л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.Тоуота prius маркийн ** дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр үүссэн байсан тухай тэмдэглэл, фото зурагт тоормосны мөр нүдэнд харагдах байдлаар харагдахгүй байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хурдыг тооцоолж тодорхойлох боломжгүй.

5.Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн эсэхэд шинжээч бид хариулах боломжгүй. /Осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 55),

7. Шүүгдэгч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний орой 21 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд өөрийн эзэмшлийн Тоуота Chaser маркийн . . улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагш чиглэлтэй Хилчин хотхон орохоор зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим киломерт цагийн хурдтай явж байтал автомашины урдуур суудлын жижиг тэрэг дохио өгөлгүй орж ирсэн. Би тэр үед сандарч автомашиныхаа тоормосыг гишгэсэн боловч шарваж эсрэг урсгал руу цагаан шугам давж ертөнцийн зүгээр баруун урдаасаа зүүн хойш чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд явж байсан Тоуота приус маркийн автомашины урд талаас нь өөрийнхөө жолоодон явсан Тоуота Chaser маркийн . . улсын дугаартай автомашиныхаа жолооч талын дугуй хэсгээр мөргөсөн. Би автомашинаасаа буугаад иртэл Тоуота приус автомашины зорчигч гэмтсэн байсан. Тэгээд би цагдаа болон даатгалд дуудлага өгсөн...Асфальтан, шулуун тэгш, уруу, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, гадаа харанхуй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, явган хүний замтай, гэрэл дохиотой, хашлагатай, хайсгүй зам байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...би 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. Би жолоочийн хариуцлагын “Практикал” ХХК-д даатгалтай. Харин хохирогчид учирсан эмчилгээний хохирлыг хохирогчтой харилцан тохиролцож сар сараар гэрээ хийнэ төлөх болно. Мөн хохирогчид эм тариа аваарай гээд 700.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 91-92),

8. Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 68), тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 95, 96), “Мөнгөн гүүр” эмнэлгийн 4165 дугаар өвчний түүх (хавтаст хэргийн 33-51), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 107-117),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 93, 95, 96), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч П.Н нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр орой 21 цаг 10 минутын орчим “Тоёота Chaser”  маркийн . . улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 25-д заасан “7.2 тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Тоёота приус маркийн ** улсын дугаартай автомашиныг мөргөж зорчигч Г.У...............рын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.У...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед би компани ажилтан Х........лийн **улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн арын суудал дээр суугаад...Баянхошууны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Би хойно суугаад утсаар ярьж байсан болохоор юу болсныг анзаараагүй гэнэт л түр нар хийгээд л нэг машинтай мөргөлдөөд замаас гарсан. Ослын дараа миний зүүн хөлний үе хооронд хугарсан...Осол болох үед замын хөдөлгөөн бага зам хуурай байсан...Миний зүүн хөлний үе хооронд хугарч гэмтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст 26-27),

 - Хохирогч Г.У...............рын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 21, 22),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7536 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн өвдөгний дотор гадаргаас шилбэний урд гадарга хүрсэн 18 см орчим мэс заслын шархтай. Зүүн гуяны доод хэсгийн булчин бага зэрэг нарийссан байв.

2018.05.21-ний зүүн өвдөгний үений 2 байрлалын рентген зурагт: Зүүн шилбэний шаант ясны дээд булуу гадна хэсгээр сэлтэрч үе рүү орсон хугаралтай.

2018.05.25-ны зүүн өвдөгний 2 байрлалын рентген: Зүүн шилбэний шаантын хугарлын зөрөөг гарган метал ялтас тавин  6 ширхэг шөргөөг бэхлэсэн байв.

2018.05.22-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн 1164 дугаартай өвчний түүхэнд: Зүүн шилбэний дээд булууны үе рүү орсон хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас, шургаар бэхлэх мэс засал хийжээ...ДҮГНЭЛТ...1. Г.У...............рын биед зүүн шилбэний дээд булууны гадна хэсгийн өвдөгний үе рүү орсон, босоо сэлтэрсэн, зөрөөтэй далд хугарал гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас хугарлын зөрөөг ил аргаар засаж, ялтас шөргөөр бэхлэх мэс засал хийлгэсэн нь тогтоогдлоо....2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой....3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30) ,

- Иргэний нэхэмжлэгч Х.Х........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад би ахынхаа компани нэр дээр бадйаг өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалаас нэг машин гэнэт урдуур эргэж орж ирээд миний жолоочийн эсрэг талын гуфер руу нөгөө машин урд хамраараа мөргөөд зогссон. Тухайн үед миний машины жолоочийн хойн сууж явсан Г.У...............рын хөл нь хугарсан. Мөн У...............рын хажууд Мөчир гээд хятад улсын иргэн сууж явсан...Осол болох үед үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөн сийрэг зам хуурай цаг агаарын таатай нөхцөлтэй байсан. Би 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. нөгөө машин 80-90 километр цагийн хурдтай явж байсан байх. Гэнэт л тулаад эргээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

- “Ашид Билгүүн” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-82),

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 5-10),

- Мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай магадалгаа:

1. Тоуота chaser маркийн . . улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан П.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Гэсэн заалтыг мөн дүрмийн 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно. Гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....2. “Toyota Chaser” маркын . . дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр үүссэн байсан тухай тэмдэглэл, фото зурагт тоормосны мөр нүдэнд харагдах байдлаар харагдахгүй байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хурдыг тооцоолж тодорхойлох боломжгүй. ...3.Тoyota prius маркийн **дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.Х........л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна....4.Тоуота prius маркийн **дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр үүссэн байсан тухай тэмдэглэл, фото зурагт тоормосны мөр нүдэнд харагдах байдлаар харагдахгүй байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хурдыг тооцоолж тодорхойлох боломжгүй....5.Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна....6. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн эсэхэд шинжээч бид хариулах боломжгүй. /Осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 55),

- Шүүгдэгч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний орой 21 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд өөрийн эзэмшлийн Тоуота Chaser маркийн . . улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагш чиглэлтэй Хилчин хотхон орохоор зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим киломерт цагийн хурдтай явж байтал автомашины урдуур суудлын жижиг тэрэг дохио өгөлгүй орж ирсэн. Би тэр үед сандарч автомашиныхаа тоормосыг гишгэсэн боловч шарваж эсрэг урсгал руу цагаан шугам давж ертөнцийн зүгээр баруун урдаасаа зүүн хойш чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд явж байсан Тоуота приус маркийн автомашины урд талаас нь өөрийнхөө жолоодон явсан Тоуота Chaser маркийн . . улсын дугаартай автомашиныхаа жолооч талын дугуй хэсгээр мөргөсөн. Би автомашинаасаа буугаад иртэл Тоуота приус автомашины зорчигч гэмтсэн байсан. Тэгээд би цагдаа болон даатгалд дуудлага өгсөн...Асфальтан, шулуун тэгш, уруу, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, гадаа харанхуй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, явган хүний замтай, гэрэл дохиотой, хашлагатай, хайсгүй зам байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...би 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. Би жолоочийн хариуцлагын “Практикал” ХХК-д даатгалтай. Харин хохирогчид учирсан эмчилгээний хохирлыг хохирогчтой харилцан тохиролцож сар сараар гэрээ хийнэ төлөх болно. Мөн хохирогчид эм тариа аваарай гээд 700.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 91-92) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгчийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санамсар болгоомжгүй үйлдэгддэг. Мөн миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял буюу 450 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч П.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлснийг болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болох “Д” ХХК-нд, барилгын мужааны ажил хийдэг, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хуульд заасны дагуу торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх тогтоож шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.У...............р нь шүүгдэгч П.Н-аас нийт 3.870.000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг иргэний хариуцагч Х.Х........л гаргасан болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнтэй маргаагүй буюу шүүгдэгчээс гаргуулах мөнгөн дүнг иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Иймд иргэний нэхэмжлэгч Х.Х........лд хавтаст хэрэгт авагдсан баримттай зардал болох 4.884.082 төгрөг (хавтаст хэргийн 109-117)-ийг хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж 12 сарын дотор олгох хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогч Г.У...............р нь цаашид өөрт учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн 1803 0045 70291 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П-ийн Н-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ныг 450 (дөрвөн зуун тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах, 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлэгсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-аас 4.884.082 (дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянга наян хоёр) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 12 (арван хоёр) сарын дотор гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Х........лд олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.У...............р нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ