Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 467

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  овогт /РД:/-г 1973 оны 01 сарын 01-нээс 1977 оны 06 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар, 1980 оны 08 сарын 20-ноос 1988 оны 05 сарын 25-ныг хүртэл Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6-р трестэд мужаанаар, 1988 оны 06 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 17-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд мужаанаар, 1992 оны 02 сарын 17-ноос 1994 оны 01 сарын 01-нийг хүртэл 2-р таван жил ХК-нд мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ