Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 468

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багт байрлах Тэвшийн говь ХХК-ий нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 113-р байр 3 тоотод оршин суух Зуут овогт Батбаярын Золжаргал /ЗЮ87101197/-д холбогдох 819839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 ны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр 139/2017/00421/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.   

                                           

Нэхэмжлэгч Тэвшийн говь ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Золжаргал нь 2014 оны 11 сараас 2017 оны 04 сар хүртэлх хугацаанд халаалтын төлбөр 542426 төгрөгийг төлөөгүй байна. Мөн байцаагч Б.Чулуунцэцэг нь удаа дараа төлбөр барагдуулах шаардлага тавьж төлөх боломж олгоод байсан боловч барагдуулаагүй бөгөөд үндсэн үнийн дүнгийн алданги 271213 төгрөг байна. Дулааны гэрээний дэвтэр, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсний хөлсөнд нийт 6200 төгрөг төлсөн. Иймд Б.Золжаргалаас 819839 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тэвшийн говь ХХК нь Б.Золжаргалд холбогдуулан халаалтын төлбөр 819839 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт 819839 төгрөг гаргуулахаас алданги 271213 төгрөгийг хариуцагч Б.Золжаргалаас гаргуулахаас татгалзаж, халаалтын үндсэн төлбөр 548630 төгрөгийг хариуцагч Б.Золжаргал нь 2017 оны 12 сарын 12-нд төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд Тэвшийн говь ХХК-ий нэхэмжлэлтэй Б.Золжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдааныг миний эзгүйгээр хийж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Тэвшийн говь ХХК нь Б.Золжаргалд холбогдуулан 819839 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 819839 төгрөгөөс 271213 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэх 548630 төгрөгийг 2017 оны 12 сарын 12-нд нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунцэцэгийн тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.

Зохигч ийнхүү эвлэрсэн нь Иргэний  хуульд  нийцсэн,  гуравдагч  этгээдийн  хуулиар  хамгаалагдсан  ашиг сонирхлыг  хөндөөгүй  байх  тул  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24077 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч Тэвшийн говь ХХК-ий нэхэмжлэлтэй халаалтын төлбөр 819839 /найман зуун арван есөн мянга найман зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 271213 /хоёр зуун далан нэгэн мянга хоёр зуун арван гурав/ төгрөгөөр бууруулж, хариуцагч Б.Золжаргал нь үлдэх 548630 /таван зуун дөчин найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг 2017 оны 12 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Тэвшийн говь ХХК-нд төлж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24077 /хорин дөрвөн мянга далан долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Золжаргалаас 8554 /найман мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэвшийн говь ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                       Г.БАЯРДАВАА